Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/973

 

 

 

 

 

 

 

       2020        12           01                                      2020/ШЦТ/973

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Б.Номинзул,

          улсын яллагч М.Гэрэлбадрах,

          шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001349 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ** аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тоотод оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г.Э /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Г.Энь 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр ** Дүүргийн ** дугаар хорооны урд талын зам дагуу явж байсан машины жолооч Б.Г-н  ус цацлаа гэж нүд рүү нь цохиж тархи доргилт, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, нүдний алимны доргилт, баруун зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Э 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр Сүхбаатар Дүүргийн 10 дугаар хорооны урд талын зам дагуу явж байсан машины жолооч Б.Г-н  ус цацлаа гэж нүд рүү нь цохиж тархи доргилт, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, нүдний алимны доргилт, баруун зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Э хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Г.Эхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Г.Энь 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр Сүхбаатар Дүүргийн 10 дугаар хорооны урд талын зам дагуу явж байсан машины жолооч Б.Г-н ус цацлаа гэж нүд рүү нь цохиж тархи доргилт, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, нүдний алимны доргилт, баруун зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

          хохирогч Б.Г-н "...Би 2020 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр 21 цаг өнгөрч байхад *** Дүүргийн Цахилгаан түгээх Хэрэглэгчид үйлчлэх төвөөс гарч машиндаа суугаад 10 дугаар хорооны урд талын зам дагуу явж байхад машины араас үл таних согтуу эрэгтэй хүн ус цацлаа гэж уурлан пивоны шил шидэж миний эзэмшлийн ** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн арын гэрлийг хагалсан. Тэгээд би машинаа зогсоогоод буусан чинь тэр үл таних залуу гадуурх хувцсаа тайлаад миний нүд рүү 1 удаа цохисон, миний баруун нүд хавдаад юм харахгүй байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №11274 тоот актын “…Б.Г-н биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, нүдний алимны доргилт, баруун зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...“ гэх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

яллагдагч Г.Э-н "...такси барих гээд явж байхад байрны булангаар тойрч гарч ирэхэд приус маркийн тээврийн хэрэгсэл хажуугаар зөрөхдөө ус цацсан. Тэгэхээр нь би гарт дайралдсан юм аа аваад шидсэн тэгэхэд машиныг оносон. Тэр машин зогсоод машинаас эрэгтэй, эмэгтэй хоёр бууж ирэхээр нь эрэгтэй хүнтэй нь маргалдаад надтай зууралдсан тэгээд би тэр хүний нүд рүү нь цохисон юм..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Энь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Этанилцуулсан нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Э450 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Э450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Энь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Энь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.ЭЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Э450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Энь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Г.Энь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР