Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2014/0224

 

 

 “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газрын
хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны
газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, өмгөөлөгч Х.Б, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И, хариуцагч Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, М.Б, өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Худалдан авах ажиллагааны газар болон гуравдагч этгээд “М” ХХК-ийн давж заалдах гомдлын дагуу, “П” ХХК-ийн нэхэмжлэлтэй Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газар, Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатар илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани “Ж” ХХК-тай түншлэл болж ...тендерийн багц 1, 3, 7, 8, 9-д оролцсон боловч 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр захиалагчийн 6/3433 тоот актаар тендерүүдээс татгалзсан хариуг хүлээн авсан... уг мэдэгдэлтэй холбоотой гомдлыг Сангийн яаманд гаргасан бөгөөд тус яамнаас...дахин бүх багцын үнэлгээг хийлгэхээр даалгасан. Гэвч Худалдан авах ажиллагааны газраас 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/3794 тоот мэдэгдлээр Үнэлгээний хорооны мэдэгдлийг хэвээр үлдээж байгааг мэдэгдсэн тул уг шийдвэрийг эс зөвшөөрч байна... уг тендерийн 5 дугаар багцад оролцсон бөгөөд тэдгээрийн 3 багцад ялагчаар шалгарах боломжтой буюу хамгийн бага үнийг, чанар, өндөр түвшний тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчээр өөрөөр нь нийлүүлэх тул Багц 1, 7, 9-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3433 тоот мэдэгдэл /Багц-1 Компьтер томогрэфи, Багц-7 Рентген зургийн тоног төхөөрөмж, Багц-9 Ангиографи хэсгүүдэд холбогдох хэсэг/ гаргахаар шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагыг хэвээр үлдээж, дээрх шийдвэрийн дагуу 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Багц-9-д шалгарсан “М” ХХК- тай байгуулсан 266 тоот гэрээ, Багц-7-д шалгарсан “Э” ХХК-тай байгуулсан 270 тоот гэрээ, Багц-1-д шалгарсан “М” ХХК-тай байгуулсан 272 тоот гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж өөрчлөх, түүнчлэн ХААГ-Б-2013/007-10-78 тоот тендерийн Багц-1 Компьютер томографи, Багц-7 Рентген зургийн тоног төхөөрөмж, Багц-9 Ангиографи нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн ажиллагааг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Э, Тендерийн үнэлгээний хорооны дарга Н.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...“П” ХХК болон “Ж” ХХК-иудын хамтран ажиллах гэрээнд оролцогч талуудыг үндэслэн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч гэж тодорхойлсон тул ТОӨЗ-ийн 18.3-т заасан чадварын шаардлагын 25% ба 40 %-ийг аль гишүүн хэдэн хувийг хангах нь тодорхойгүй, ...ТОӨЗ-ийн 21.6-д заасан шаардлагыг хангаагүй, ...санхүүгийн тайлангийн иж бүрдэл дутуу хуримтлагдсан ашгийн болон мөнгөн гүйлгээний тайлан ирүүлээгүй, аудитийн дүгнэлт нь гарын үсэг болон тамга тэмдгээр баталгаажаагүй байгаа тул эрх бүхий бус гэж үзсэн... Иймд нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: ...манай байгууллага болон Худалдан авах ажиллагааны газар нь “Монос фарм трейд” ХХК болон “Э” ХХК-тай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гурвалсан гэрээ байгуулсан... Энэ нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаанд байгуулагдсан... гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...“аймгийн нэгдсэн оношлогооны төв болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэгч”-ийг сонгон шалгаруулах, ХААГ-Б-2013/07/10-78 дугаартай тендерийн бичиг баримтын дагуу шаардагдах бүх бичиг баримтыг бүрэн гүйцэд ирүүлэн оролцсон. Энэхүү тендерт манай компанийн зүгээс Багц 1, 3, 4, 6, 7, 8, 9-д буюу нийт 7 багцад оролцсон бөгөөд Багц-1 Компьютер томографи, Багц-9 Ангиографи нийлүүлэх ялагчаар шалгарсан тухай мэдэгдлийг 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3411 тоот албан бичгээр хүлээн авсан... 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 266, 272 дугаартай гэрээг Худалдан авах ажиллагааны газраас эрх олгосны дагуу захиалагч болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газар, гүйцэтгэгч талаас “М” ХХК-ийн зөвшөөрлөөр гэрээг байгуулан захиалагч, гүйцэтгэгчийн хооронд тоног төхөөрөмжийн захиалга ирж, төлбөр тооцоо хийгдсэн... нэхэмжпэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээд “Э” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ...2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нээлттэй хийсэн тендерийн Багц-7 Рентген зургийн тоног төхөөрөмж сонгон шалгаруулалтад манай компани шалгарсан болохыг Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр мэдэгдэж, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан... Уг тендерт манай компани... тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, шаардагдах баримт материалуудыг бүрдүүлж оролцсон... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.6, 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 28 дугаар зүйлийн 28.7.5, 42 дугаар зүйлийн 42.1.2-т заасныг баримтлан “П” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, “Аймгуудын нэгдсэн оношлогооны төв болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах” ХААГ-Б-2013/07-10-78 тоот тендерийн Багц “Компьютер томографи”, Багц 7.“Рентген зургийн тоног төхөөрөмж”, Багц 9.“Ангиографи” нийлүүлэгчийн сонгон шалгаруулалтад “П” ХХК, “Ж” компанийн түншлэлийг тендер шалгаруулалтаас татгалзсан Үнэлгээний хорооны дүгнэлт, энэ талаар Худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгчид хүргүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3433 тоот мэдэгдэл, мөн “М” ХХК-д 1, 9 дүгээр багцад гэрээ байгуулах эрх олгосон тус газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3411, 6/3419 тоот болон 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6/3853 тоот зөвлөмжийн 1, 9 дүгээр багцад “М” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, захиалагчийн тус компанитай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 266, 272 дугаар гэрээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, тендерийн 1, 9 дүгээр багцад дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-д тендерийн 7 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3417 тоот мэдэгдэл, 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 6/3853 тоот зөвлөмжийн 7 дугаар багцад тус компанийг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгож, захиалагчийн “Э” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 270 дугаар гэрээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, уг багцад дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны газар давж заалдах гомдолдоо:

  1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1.1, 27.4-т заасан заалтуудыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “П” ХХК, “Ж” ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендер нь тендерийн материалын ерөнхий шаардлага болох санхүүгийн бүрдэл дутуу, санхүүгийн тайлан нь тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүй байсан нь хуулийн 12-р зүйлийн 12.3, 27-р зүйлийн 27.1.1, 27.4-т заасны дагуу “П” ХХК, “Ж” ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзсан Худалдан авах ажиллагааны газрын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй... “Ж” ХХК-ийн аудитын дүгнэлт нь гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй нь Аудитын тухай хуулийн 9.1, 9.2-т заасан шаардлагыг хангаагүй... шүүх “Ж” ХХК-ийн аудитын дүгнэлт нь “КРМӨ” 1_1_Р гэсэн дардсаар баталгаажсан байна гэж дүгнэсэн нь нотлох баримт болон нэхэмжпэгч талын тайлбарыг судлан үзээгүй, хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. ТШӨХ-ийн санхүүгийн чадавхи маягт ТШМ-5г-д... зааснаар түншлэгч “Ж” ХХК нь нягтлан бодогчийн болон татварын байгууллагын тодорхойлолтыг хавсаргаж ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 18.1.6-д заасныг хангаагүй тул Үнэлгээний хорооноос ТОӨЗ-ийн 7.3-т заасны дагуу тендерээс татгалзсан нь үндэслэлтэй.
  2. ...Нэхэмжлэгч “П” ХХК, “Ж” ХХК-иудын түншлэлийн гэрээ нь хуулийн 5-р зүйлийн 5.1.1, 5.1,5, тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 6.1.г-д заасан шаардлагыг хангаагүй. Уг компаниудын 2013 оны 07-р сарын 25-ны өдрийн 02/2013 дугаартай хамтран ажиллах гэрээний 3.2 дахь заалт нь хуулийн 41.2 дахь заалтыг зөрчиж байна. Тендерийн бараа материалын үнийн өсөлт, бууралтыг тендерт оролцогч тооцоолж эрсдэлээ өөрөө даах үүрэгтэй бөгөөд тендерт орсны дараа үнийн өсөлт бууралттай холбоотойгоор өөрийн эрх үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэхээр заасан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын зүгээс “П” ХХК, “Ж” ХХК-иудын хамтран ажиллах гэрээ нь ТОӨЗ-ийн 7.3-т заасан шаардлагыг хангахгүй байна гэж үзэн тендерээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй.
  1. ..Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 21.4-т “түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээний дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна” гэж заасан бөгөөд “П” ХХК банкнаас бус харин “Н” ХХК-иас 2013 оны 08-р сарын 12- ны өдөр АБ-13/156 дугаартай албан тоотоор 3.5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн албан бичиг ирүүлсэн нь уг шаардлагыг хангаагүй. Мөн ...Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 08-р сарын 12-ны өдрийн 7-404/842 тоот тодорхойлолтонд “...П” ХХК нь “Улайдаг харилцахын данстай” ба үндсэн улайлтын лимит 37.000.000 төгрөг...болохыг тодорхойлсон нь нэхэмжлэгч 37.000.000 төгрөгөөс дээш зээл авах боломжгүй гэсэн утга илэрхийлж байгаа, ...нэхэмжлэгчийн тендер нь ерөнхий шаардлагад нийцэхгүй байгаа тул хуулийн 20.5, ТОӨЗ-ийн 21.4, 21.7, 31.1 (г), 31.4, 7.3-т заасны дагуу шалгаруулаагүй нь үндэслэлтэй.
  1. ...Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-д заасан “Барааг хуваарьт заасан хугацаанаас 60 хоног хоцроож хүргэхийг санал болгосон тендерээс татгалзана" гэсэн байгааг бараа нийлүүлэх 90 хоног дээр 60 хоногийг тооцож болох утгыг агуулж байна. Өөрөөр хэлбэл, тухайн барааг бараа нийлүүлэлтийн хуваарьт заасан 90 хоногт нийлүүлэх шаардлагатай ч тухайн ажлын цар хүрээ, барааны овор хэмжээ, олон байрлалд хүргэх зэрэг асуудлуудын улмаас 60 хүртэлх хоногоор сунгаж болох бөгөөд 60-аас дээш хоногоор хоцроохоор бол татгалзахаар заасан... “М” ХХК-ийн санхүүгийн чадавхи ТОӨЗ-д заасан шаардлагыг бүрэн хангаж байсан, түүний санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт бүрэн бодитой хийгдсэн болохыг Худалдан авах ажиллагааны газар, Татварын ерөнхий газраас давхар шалгаж тодруулсныг шүүх үнэлэлт дүгнэлт хийсэнгүй... “М” ХХК нь багц 1, багц 9-д заасан тоног төхөөрөмжийг гэрээнд заасан хугацаанд захиалагчид нийлүүлж бүрэн дууссан.

          4....Нэхэмжпэгч нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 12.1.6, 21.6, 21.2т заасны дагуу тендерийн баталгааг өөрийн нэрийн өмнөөс багц тус бүрээр маягт №ТШМ-ЗА-д заасны дагуу ирүүлэх байсан боловч “П" ХХК тендерийн баталгааг тус бүрээр нь гаргалгүй түншлэгч “Ж” ХХК-тай хамтарч ‘ОР” банкнаас 80.000 ам долларын баталгааг гаргасан нь хуулийн 5.1.1, 5.1.5 дахь заалтыг хангаагүй учир тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 7.3-т заасны дагуу тендерээс татгалзах үндэслэл болно... Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02-р сарын 11-ний өдрийн 63-р шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “М” ХХК давж заалдах гомдолдоо: ...1 .Нэхэмжлэгч “П” ХХК, түншлэгч “Ж” ХХК-ийн санхүүгийн тайлангийн иж бүрдэл дутуу хуримтлагдсан ашгийн болон мөнгөн гүйлгээний тайлан байхгүй, аудитын дүгнэлт нь гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй байна гэж үзэж, уг тендерүүдээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй. Учир нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5-р зүйлийн 5.1.1, 5.1.5 -д заасны дагуу тендерт оролцогчид захиалагчийн ТОӨЗ, ТШӨХ-д заасан материалыг бүрдүүлэх үүрэгтэй боловч түншлэгч компаниуд зөрчсөн... Шүүх...ТБОНӨХБАҮХАТХ-ийн 27.4-т заасан заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “Ж” ХХК-ийн 2013 оны 09-р сарын 10-

/

/

 
 

ны өдрийн Тодруулгын 2-т...“Ж” ХХК- ийн санхүүгийн тайлангийн иж бүрдэл дутуу ирүүлсэн болохыг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн /хх-184/......Захиалагч байгууллагаас ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5.1.1, 5.1.5, ТШӨХ, ТОӨЗ-ийн 18.1.6-д заасны дагуу гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан аудитын тайланг ирүүлэхийг шаардсаар байхад “Ж" ХХК-ийн санхүүгийн аудитын дүгнэлт нь гарын үсэг болон тамга тэмдгээр баталгаажаагүй “КРМО” ИР-ийн аудитын дүгнэлт ирүүлсэн нь хууль бус юм... Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа баталгаат электрон шуудангаар ирсэн гэх “КРМӨ” ИР аудитын дүгнэлт “Ж” ХХК-ийн санхүүгийн тайланд үнэн зөв аудитын дүгнэлт хийсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй. Үнэлгээний хорооноос ТБОНӨХБАҮХАТХ-ийн 9.1, 12.1, 12.2. 15.3.2, 27.1.1, 27.1.4, ТОӨЗ, ТШӨХ-ийн 18.1.6, МУ-ын Аудитын тухай хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу “КРМО” И_Р аудитын дүгнэлт нь гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй нь эрх бүхий бус гэж үзэн нэхэмжлэгч “П” ХХК, “Ж” ХХК-ийн түншлэлийн тендерээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлтэй.

 

  1. ...ТБОНӨХБАҮХАТухай хуулийн 5-р зүйлийн 5.1.1, 5.1.5 болон ТОӨЗ-ийн 6.1.г-д заасан шаардлагыг нэхэмжлэгч “П” ХХК, “Ж” ХХК-ийн хамтран ажиллах гэрээ нь хангаагүй... Нэхэмжлэгч талын байгуулсан 2013 оны 07-р сарын 25-ны өдрийн 02/2013 дугаартай хамтран ажиллах гэрээний 3.2-т “шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (үнийн осолт, бууралт...зэрэг) талууд хамтран шийдвэрлэж, гуравдагч этгээдийг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлд зөвшөөрлийнх нь үндсэн дээр татан оролцуулж болно” гэж заасан нь ТБОНӨХБАҮХАТХ-ийн хуулийн 41,2-ийг зөрчиж байна...
  1. Нэхэмжлэгч “П” ХХК, “Ж” ХХК-иудын түншлэлийн тендерийн баталгаа нь ТБОНӨХБАҮХАТХ- ийн 5.1.1, 5.1.5, ТОӨЗ-д заасан шаардлагыг хангахгүй байна. Учир нь, нэхэмжлэгч “П” ХХК нь ТОӨЗ-ийн 12.1.6, 21.6, 21.2-т заасны дагуу тендерийн баталгааг өөрийн нэрийн өмнөөс багц тус бүрээр маягт №ТШМ-ЗА- д заасны дагуу ирүүлэх үүрэгтэй боловч “П” ХХК нь тендерийн баталгааг тус бүрээр нь гаргалгүй, түншлэгч “Ж” ХХК-тай хамтарч “ЗР Могдап Сбазе” банкнаас 80.000 ам долларын баталгааг гаргасан нь...тендерээс татгалзах үндэслэл болно. “П” ХХК, “Ж” ХХК-иудын түншлэл нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1, ТОӨЗ-ийн 33.1-д заасны дагуу Монгол банкнаас албан ёсоор зөвшөөрөл авч, гадаад валютаар тендерийн баталгааг ирүүлэх үүрэгтэй боловч Монгол банкнаас зөвшөөрөл авалгүйгээр 80.000 ам долларын тендерийн баталгааг...ирүүлсэн нь дээрх хуулийн заалт болон ТОӨЗ-ийг зөрчиж байна...
  1. ...Нэхэмжлэгч “П” ХХК нь банкнаас бус харин МУ-ын хуулийн этгээд “Н” ХХК-иас 2013 оны 08-р сарын 12-ны өдөр АБ-13/156 дугаартай албан тоотоор 3.5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн баталгаа гаргуулж авсан нь ТОӨЗ-ийн 18.2.Г, 21.4, 21.6 дэх заалтыг зөрчиж байна. Мөн Худалдаа хөгжлийн банкны 2013 оны 08-р сарын 12-ны өдрийн 7- 404/842 тоот тодорхойлолтонд ...“Улайдаг харилцахын данстай” ба үндсэн улайлтын лимит нь 37.000.000 төгрөг...болохыг тодорхойлсон нь нэхэмжпэгч “П” ХХК нь 37.000.000 төгрөгөөс дээш зээл авах боломжгүй гэсэн утга илэрхийлж байгаа, ...тендерийн ерөнхий шаардлагад нийцэхгүй байгаа тул ТБОНӨХБАҮХАТХ-ийн 20.5, ТОӨЗ-ийн 21.4, 21.7, 31.1 (г), 31.4, 7.3-т заасны дагуу түншлэгч компанийн тендерийг шалгаруулаагүй нь үндэслэлтэй.
  2. ...ТШӨХ, ТОӨЗ-ийн 18.1.г-д зааснаар тендерт оролцогч компани нь гэрээ хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт болгож, сүүлийн 3 жилийн санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажпыг хийж гүйцэтгэсэн гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлэхийг тендерийн хорооноос шаардсан байдаг боловч нэхэмжлэгч “П” ХХК, “Ж” ХХК-иудын түншлэл нь дээрх шаардлагыг хангаагүй... Нэхэмжлэгч нийт 4.172.092.970 төгрөгийн бүрэн бус гэрээтэй, гэрээ дүгнэсэн актгүй, 787.479.950 төгрөгийн үнийн дүнгүй, гэрээ, акт байхгүй, ердөө 139.572.400 төгрөгийн гэрээ нь гэрээ дүгнэсэн акттай, материалыг тендерийн материалд ирүүлсэн байгаа нь ТШӨХ, ТОӨЗ-ийн 18.1.г-д заасныг зөрчсөн
  3. ...“М” ХХК-ийн зүгээс ...ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5.1.1, 5.1.5 болон ТОӨЗ, ТШӨХ, хариуцагч талын гаргасан 06/2546 тоот тодруулгад заасан хугацааг зөрчөөгүй... 2013 оны 10-р сарын 07-ны байгуулсан... гурван талт гэрээний дагуу “М” ХХК нь үйлдвэрлэгч гадаадын компанитай гэрээгээ байгуулан багц 1-д заасан компьютер томографийн аппарат, багц 9-д заасан Ангиографийн аппаратыг захиалагч байгууллагад угсарч, албан ёсоор хүлээлгэн өгч гурван талт гэрээг бүрэн хэрэгжүүлсэн
     
     

     байхад нэхэмжлэгч компани дууссан асуудлын араас нэхэмжлэл гарган явж буйд гайхаж байна... Үнэлгээний хорооноос ТШӨХ, ТОӨЗ-ийн 18.1.г-д заасан сүүлийн 3 жилийн ижил төстэй бараа нийлүүлсэн байх гэсэн шаардлагын дагуу гуравдагч этгээд “М” ХХК нь 2010, 2011, 2012 онуудад хийсэн ажлын гэрээнүүдийг гэрээ дүгнэсэн актын хамт тендерийн материалд хавсарган хүргүүлсэн бөгөөд Үнэлгээний хороо нягтлан шалгасан.
  4. ...Гуравдагч этгээд “М” ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1, 10.2-т заасан шаардлага, бүрэлдэхүүнээр санхүүгийн тайлангаа улирал бүр гаргаж, холбогдох газруудад тайлагнадаг... 2010 оны санхүүгийн тайланг “С т а” ХХК баталгаажуулсан... “М” ХХК-ийн аудит хийгдсэн санхүүгийн тайлангууд нь бүх материаллаг зүйлсийн хувьд 2010.12.31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн байдал, жилийн орлого, зарлага, үр дүн болон мөнгөн гүйлгээг Монгол улсын хууль тогтоомж, Сангийн яамнаас баталж мөрдүүлсэн заавар аргачлалын дагуу шударгаар илэрхийлсэн байна гэсэн аудитын дүгнэлтээр “М” ХХК 2010, 2011, 2012 оны санхүүгийн тайлан Санхүүгийн тайлангийн олон улсын стандартын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн гэдгийг нотолж байна... Татварын ерөнхий газрын албан бичигт “М” ХХК нь 2010 онд 18.885.726.400 төгрөг, 2011 онд 30.426.346.900 төгрөг, 2012 онд 54.280.201.100 төгрөгийн борлуулалтын орлоготой, татварын өргүй гэсэн мэдээллийг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, “М” ХХК нь санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт бүрэн бодитой хийгдсэн болохыг Худалдан авах ажиллагааны газар, Татварын ерөнхий газраас давхар шалгаж тодруулсныг анхан шатны шүүх үнэлсэнгүй.

Анхан шатны шүүх 600-700 мянган иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдаж, нийтийн эрх ашгаас дээгүүр нэг компанийн эрх ашгийг хамгаалан шийдвэр гаргасан. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл муутай, нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул ЗХХШТХ-ийн 88-р зүйлийн 88.2-т заасны дагуу 2014 оны 02-р сарын 11-ний өдрийн 63-р шийдвэрийг хүчингүй болгож, “П” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

 

 

хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

  1. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд:

Үнэлгээний хороо нь а.Түншлэлийн гэрээ шаардлага хангахгүй,

б.Түншлэлийн гишүүн “Женерал электрик интернэшнл оперейшн” ХХК-ийн

< '

санхүүгиин таилангийн иж бүрдэл дутуу, хуримтлагдсан ашгийн болон мөнгөн гүйлгээний тайлан ирүүлээгүй, в.Аудитын дүгнэлт тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажаагүй гэсэн 3 үндэслэлээр “эрх бүхий этгээд бус” гэж үзээд тендерийн сонгон шалгаруулалтаас татгалзсан болох нь Үнэлгээний хорооны 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар хурлын тэмдэглэл, Үнэлгээний тайлан зэргээр тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл болон Тендерийн баримт бичгийн Нэгдүгээр бүлгийн “Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа”-ны 4.2.1-

(         4.2.9 хүртэлх хэсэгт заасан “эрх бүхий бус” гэж үзэх үндэслэлүүдэд дээрх

шаардлага хамаарахгүй байна. Иймд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

  1. П” ХХК нь тухайн үед Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд яамнаас гомдлыг нь хянан үзээд үнэлгээг дахин хийх шаардлагатайг захиалагчид мэдэгдсэн байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заажээ.

<        Дээрх шийдвэрийн дагуу үнэлгээг дахин хийх ёстой байсан бөгөөд ийнхүү

дахин үнэлгээ хийх нь хууль бус гэж үзвэл хуулийн 56 дугаар зүйлийн 56,1-д “...эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасны дагуу тендерт оролцогч /жишээ нь “М” ХХК, “Э” ХХК зэрэг/ бусад хуулийн этгээд дээрх “үнэлгээг дахин хийх” тухай хариунд холбогдох гомдлоо гаргах ёстой байна. Өөрөөр хэлбэл, “П” ХХК-ийн тухайд Сангийн яамнаас ирүүлсэн хариуг авснаар маргаан нь дуусгавар болох ёстой байжээ. Гэтэл Үнэлгээний хороо хуулинд “эцсийн байна” гэж заасан хариуг эс хайхарч “өмнөх шийдвэрээ өөрчлөх

боломжгүй” гэж үзсэн нь хууль бус болно.

  1. Нэхэмжлэгч “П” ХХК, “Ж" ХХК-ийн түншлэлийн гэрээ нь хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.5 болон тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 6.1.г хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна гэсэн гомдлын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заажээ.

“Аймгуудын нэгдсэн оношлогооны төв болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах” ХААГ-Б-2013/07-10-78 тоот тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаа нь процессын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явагдах боловч тендерт оролцогчдын бүрдүүлэх баримт бичгүүд нь тухайн харилцааг зохицуулж байгаа Монгол улсын хуульд нийцсэн байх ёстой. Тендерт оролцогч талуудын хооронд байгуулах Түншлэлийн гэрээний тухайд Иргэний хуульд заасан шаардлага тавигдах бөгөөд “П" ХХК-иас түншлэгчтэйгээ байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлд нийцсэн байна.

  1. Давж заалдах гомдол гаргасан талууд гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өөр бусад үндэслэлүүдийг /а.“Н” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдөр АБ-13/156 дугаартай албан тоотоор 3.5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой гэсэн албан бичиг ирүүлсэн, б.Худалдаа хөгжпийн банкны 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 7-404/842 тоот тодорхойлолтод “...П” ХХК нь “Улайдаг харилцахын данстай” ба үндсэн улайлтын лимит 37.000.000 төгрөг...болохыг тодорхойлсон, в.“Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монгол банкнаас албан ёсоор зөвшөөрсөн тохиолдолд ТОӨЗ-ийн 16-р зүйлд зааснаас өөр валютаар тендерийн үнийг илэрхийлж болно...” гэж заасны дагуу Монгол банкнаас албан ёсоор зөвшөөрөл авч, гадаад валютаар тендерийн баталгааг ирүүлэх үүрэгтэй боловч Монгол банкнаас зөвшөөрөл авалгүйгээр 80.000 ам долларын тендерийн баталгааг түншлэгч компаниуд хамтдаа ирүүлсэн, г.ТШӨХ болон ТОӨЗ-ийн 18.1.г-д зааснаар тендерт оролцогч компани нь гэрээ
 

хэрэгжүүлэх чадварыг нотлох баримт болгож, сүүлийн 3 жилийн санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг хийж гүйцэтгэсэн гэрээ болон гэрээг дүгнэсэн актын хамт ирүүлэхийг тендерийн хорооноос шаардсан байдаг боловч нэхэмжлэгч “П” ХХК, “Ж” ХХК-иудын түншлэл нь дээрх шаардлагыг хангаагүй, д.“П” ХХК нь “М” ХХК-д тохиролцох санал тавьж мөнгө нэхсэн, е.шүүх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй зэрэг/ гаргаж байгаа боловч маргаан бүхий актыг гаргасан Үнэлгээний хороо болон Худалдан авах ажиллагааны газрын аль нь ч дээрх үндэслэлийг зааж “тендерээс татгалзаагүй” байна. Нөгөө талаар шүүх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжпэлийн дагуу захиргааны актыг гаргах болсон 3 үндэслэлийг хууль зүйн талаас нь нягтлан шалгаж дүгнэлтээ өгсөн. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримтыг шүүх тогтоох шаардлагагүй.

  1. Анхан шатны шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, ур ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим''-ыг хариуцагч зөрчсөн байна гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байна. Энэ нь дараах байдлуудаар тогтоогдож байна гэж үзэв.

а.“П” ХХК нь “Аймгуудын нэгдсэн оношлогооны төв болон эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног, төхөөрөмж худалдан авах” ХААГ-Б-2013/07-10-78 тоот тендерийн шалгаруулалтын оролцсон бүх багцдаа “Хамтран ажиллах гэрээ” байгуулан оролцсон бөгөөд 8 дугаар багцад “эрх бүхий этгээд бус” гэсэн шалтгаанаар биш харин санал болгосон үнэ нь төсөвт өртөгөөс 147 хувь хэтэрсэн гэсэн үндэслэлээр тендерт шалгараагүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн түншлэлийн гэрээ тендер шалгаруулалтын 1 багцад хуулийн шаардлага хангасан Бог, нөгөө багцад шаардлага хангаагүй болж хувирч байна. б.Түншлэлийн гэрээний хувьд нэхэмжлэгч компанийн тухайд үндсэн болон туслан гүйцэтгэгч гэж заасан нь буруу, чадварын шаардлагыг хэн нь хэрхэн хангаж байгааг тодорхойлох боломжгүй гэж үзсэн атлаа бусад компанийн тухайд энэ шаардлагаа тавиагүй байна. Тухайлбал, 2-р багцад оролцож ялсан “Монгол эм импекс концерн” ХХК болон “Си Ай Ти” ХХК-ийн түншлэлийн тухайд энэ шаардлагаа тооцож үзэлгүй тендерт шалгаруулсан байна. Дээрх байдлыг анхан шатны шүүх нэхэмжпэгчид тэгш бус, ялгамжтай хандсаны илрэл гэж үзсэн нь зөв байна. в.”М” ХХК-ийн ирүүлсэн 2010 оны мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн байдалд хийсэн “Сэц түшиг аудит” ХХК-ийн дүгнэлт санхүүгийн хураангуйг гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан гэж үзэхэд хүндрэлтэй, 2011 оны аудитын дүгнэлтэнд ямар тамга, тэмдэг дарагдсан нь тодорхойгүй, санхүүгийн баримтанд Аудитын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шалгасан буюу судалсан тайлан, санхүүгийн баримтанд хувийн тэмдэг дарагдсан эсэхийг “М” ХХК-иас шаардаагүй атлаа дан ганц “Ж” ХХК-иас үүнийг шаардсан байна. г.Тендерт шалгарсан “М” ХХК-ийн тухайд ТОӨЗ-ийн 18.1 .г-д буй “санал болгож байгаа үнийн дүнгийн 50-иас багагүй үнийн дүнтэй ижил төрлийн бараа нийлүүлсэн байх” шаардлагыг хангасан эсэхийг тогтооход гэрээнээс гадна гэрээ дүгнэсэн баримт ирүүлсэн байх шаардлагатай болохыг ТШӨХ-д тодорхойлсон боловч энэ үзүүлэлтийг “М” ХХК-ийн тухайд нарийвчлан шалгаагүй нь оролцогчдод тэгш хандаагүй бас нэг нотолгоо юм гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.

  1. Анхан шатны шүүх “П” ХХК-ийн тендерийн бүх баримт бичиг хуулийн болон ТОӨЗ, ТШӨХ-ээр тавигдсан шаардлагуудыг бүрэн хангасан байсан гэж дүгнээгүй бөгөөд харин “ижил нөхцөлд ижил хандаагүй”, тендер шалгаруулалтын үндсэн зарчмаа /хуулийн 6 дугаар зүйлийн 6.1/ зөрчсөн хариуцагчийн буруутай үйл ажиллагааг үндэслэж дээрх шийдвэрийг гаргасан байх тул давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий болсон байна гэж үзэв
  2. Нэхэмжлэгчийн зүгээс “ХААГ-Б-2013/07-10-78 тоот тендерийн 1, 7, 9 дүгээр багцын тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дээрх багцуудад тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахыг даалгах” шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээд дээрх багцуудад зөвхөн үнэлгээ дахин хийхийг даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзэв.
  3. Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг /1-р хавтас, хх-ийн 1-2/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн /зарим шаардлагаа тодруулж өөрчилсөн/ байна. /1-р хавтас, хх-ийн 177-180/

Шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжпэлийн шаардлагад дурдагдаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь буруу байна.

Тухайлбал, нэхэмжлэлийн шаардлагад Үнэлгээний тайлан хүчингүй болгох шаардлага гараагүй байхад Үнэлгээний хорооны дүгнэлт /ХААГ-Б-2013/07-10-78 нээлттэй тендерийн Үнэлгээний тайлан Багц 1, ХААГ-Б-2013/07-10-78 нээлттэй

 
тендерийн Үнэлгээний тайлан Багц 7, ХААГ-Б-2013/07-10-78 нээлттэй тендерийн Үнэлгээний тайлан Багц 9/-ийг хүчингүй болгосон, 6/3853 тоот зөвлөмжийг хүчингүй болгох шаардлага гаргаагүй байхад уг зөвлөмжийн 1 ба 9 дүгээр багцад “М” ХХК-ийг шалгаруулсан хэсгийг хүчингүй болгосон, Худалдан авах ажиллагааны газрын 6/3411, 6/3417, 6/3419 тоот мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гараагүй байхад 6/3411 ба 6/3419 тоот мэдэгдлийг хүчингүй болгож 6/3417 тоот мэдэгдлийг хүчингүй болгох нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нэхэмжпэгчийн зүгээс 1, 7, 9 дүгээр багцийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад 1, 9 дүгээр багцад үнэлгээ дахин хийхийг даалгаж, 7 дугаар багцад үнэлгээ дахин хийх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Иймд, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн

  1. 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.3, 28 дугаар зүйлийн 28.7.5, 42 дугаар зүйлийн 42.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 6/3433 тоот мэдэгдлийг хүчингүй болгож, захиалагчийн “М” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 266, 272 дугаар гэрээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, тендерийн 1,9 дүгээр багцад дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгасугай” гэж, мөн 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг баримтлан захиалагчаас “Э” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 270 дугаар гэрээг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч, 7 дугаар багцын тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгож, 7 дугаар багцад тендер шалгаруулалт дахин зохион байгуулахыг даалгах нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Худалдан авах ажиллагааны газар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, гуравдагч этгээд “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧИД:                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                   Э.ЗОРИГТБААТАР