Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0145/Э |
Дугаар | 2022/ШЦТ/307 |
Огноо | 2022-04-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | С.Ууганбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/307
2022 04 21 2022/ШЦТ/307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,
улсын яллагч С.Ууганбаяр,
хохирогч Г.Б,
шүүгдэгч Б.Э, өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн (Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар-2190) нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Б-ийн Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000053 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б-ийн Э Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн орчим Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “.” нэртэй клуб дотор иргэн Г.Бтэй “муухай хараад байна уу” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт толгойгоороо мөргөж биед нь дээд уруул шарх, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 06 цагийн үед “.” нэртэй клубт шинэ жилийн дараах шоу болж байсан. Өглөө тарах үед тамхины өрөөнд байхад найз А хүнд цохиулчихлаа гэж орж ирэхээр нь би болиулах гэж очсон. Очиход хохирогч Б олуулаа байсан. Би түүнд чи согтуу байна больчих гэж хэлэхэд үгээр доромжлоод байхаар нь толгойгоороо уруул хэсэгт нь мөргөсөн. Тухайн үед уучлал гуйсан. Бг хоёр найз нь аваад явсан гэв.
Хохирогч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө “.” нэртэй клубт хэдэн залуучуудтай муудалцаад цохиулсан. Муухай харлаа гэхээр нь муудалцсан. Тэгээд зодоон болоод Э толгойгоороо намайг мөргөсөн. Тэгээд хоёр найз маань намайг авч яваад Гэмтлийн эмнэлэгт уруулдаа оёдол тавиулсан. Миний биед учирсан гэмтлийг Э учруулсан. Уруулд үүссэн гэмтлийг арилгаж анхны байдалд буцааж хивэнд нь оруулах хэрэгтэй байгаа тул мэс заслын бус аргаар буюу лазераар эмчлүүлж сорвигүй эдгээх шаардлагатай байна. Иймд 6.660.000 төгрөгийн зардал гарна. Шүүх хуралдааны өмнө хохиролд 1.000.000 төгрөг хүлээн авсан тул үлдэх 5.660.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Эрүүгийн 2210000000053 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчийн гаргасан гомдол (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),
2. Хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),
3. Шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1280 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),
5. “Три систерс” ХХК-ийн 022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үнийн саналын нэхэмжлэх баримт (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), хохирогчийн гомдолд хавсаргасан гэрэл зураг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), үл хөдлөх, хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас), “” ХХК, даатгуулагч Б.Эы нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2019-2021 оны 2 дугаар сар хүртэл төлөгдсөн тухай баримт (хавтаст хэргийн 36 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Э согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн . хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.” нэртэй клуб дотор 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 08 цагийн орчим тухайн газар үйлчлүүлж байсан иргэн Г.Бтэй “муухай хараад байна уу” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөж эрүүл мэндэд нь дээд уруул шарх, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчийн гаргасан гомдол (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас), хохирогч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 4 найзын хамт Хан-Уул дүүргийн . хороонд байрлах . club-д 02 цагийн үед орсон. ...виски 3 ширхгийг авч хувааж уусан. ...Тэр үед нэг залуус “яагаад муухай хараад байгаа бэ” гэж хэрүүл өдсөн. ...нэг залуу нь шууд үгийн зөрүүгийн миний нүүр, уруул хэсэг рүү цохиж, би өөрийгөө хамгаалсан. ...Миний уруулаас цус гарсан. Нойл ороод хартал уруул сэтэрсэн байсан. Цохисон залууг манай үеэл дүү Хулангоо нэрийг нь надад Э гэж хэлсэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас), шүүгдэгч Б.Эы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...2021 оны 12 дугаар сарын 31-ний шөнө ...02 цагийн үед МGL нэртэй газарт очсон. ...Бид баяр тэмдэглээд ганц нэг виски татаад суусан. Б гэх залуу бас найзуудын хамт сууж байсан. Тэр залуу нэлээн согтуу манай нэг найзтай маргалдсан юм байна лээ. ...Б гэх залууд бид олууллаа байна, чи болчих гэж хэлсэн чинь өөдөөс дайраад намайг тагжийсан хар пизда минь, чи надтай юм ярих гээд байгаа юм уу гэхээр нь уур хүрээд тэр залууг мөргөсөн. Уруул нь сэтрээд цус гарсан. ...Бг найзууд нь салгаад, тэгсэн боловч өөдөөс ална гээд агсраад байсан. Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1280 дугаартай ...Г.Бийн биед дээд уруулд шарх, дүүд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас), хохирогчоос гомдолд хавсаргасан гэрэл зураг (хавтаст хэргийн 5 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг “хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан ба хохирогчоос уруулын шарх, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий учирсан гэмтлийг сорвигүйгээр мэс заслын бус аргаар лазераар эмчлүүлэхэд 6,660,000 төгрөгийн зардал гарна гэж мэдүүлж “Три систерс” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн үнийн саналын нэхэмжлэх гэсэн баримт (хавтаст хэргийн 56 дугаар хуудас)-ыг хэрэгт ирүүлсэн, тус баримтад PHI LON PRO 2.500.000, Gold plasma 2.500.000, гоо сайхны эмчилгээ 1.000.000, нийт дүн 6.000.000, төлөх дүн 6.660.000 төгрөг гэсэн байна.
Хохирогчийн сорви үүсгэхгүйгээр эмчлүүлэх зардал гэж эрүүл мэндтэй холбоотой нэхэмжилсэн нэхэмжлэл нь урьдчилан гаргах зайлшгүй зардалд хамаарахгүй ба нөгөө талаас бодитой гараагүй зардлыг үнийн санал баримтад үндэслэж шүүх гаргах боломжгүй юм. Хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс шүүгдэгч 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх ба хохирогч эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг тухайн үед нь шаардлага хангасан нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно. Энэ тогтоолоор шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй байна.
II. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас “шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд төлүүлэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Өмгөөлөгчөөс улсын яллагчийн саналыг зөвшөөрөхгүй, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа зөвшөөрсөн, хохирогчид хохирол учирсан нь үнэн боловч баримт нь шаардлага хангахгүй байгаа, хохирогчид 1,000,000 төгрөг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн тул 450,000 төгрөгөөр ял оногдуулж өгнө үү, ялын хугацаанд саналгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс буюу согтуурсан үедээ шүүгдэгчийг үг хэлээр доромжилж хэрүүл маргаан үүсгэсэн “зэрэг нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно.
Шүүгдэгч Б.Эыг гэм буруутай болохыг тогтоосон тул шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийг арилгаагүй зэргийг харгалзан прокурорын ялын саналыг өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэн, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга )төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хохирогч Г.Бд энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б хор уршигтай холбоотой цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эы хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА