Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/180

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0162/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч В.Н /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Ө овогт В-ийн Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218001350200 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ө овогт В-ийн Н /РД: ........... /, ......  оны ......  дүгээр сарын .. -ний өдөр ......... аймгийн .......  суманд төрсөн, ......  настай, .......... , бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ......... ХХК-д ...........-тэй, ам бүл ...., .........-ийн хамт .............  аймгийн .......... сумын .......  дугаар багийн ........  дүгээр хэсгийн ....... тоотод оршин суух хаягтай, урьд ..........  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч В.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч В.Н нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ...........  аймгийн ..... сумын ........ дугаар багийн ........  дүгээр хэсэг .....  дүгээр брак байрны .....  тоотод иргэн Т.С-тэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний мултрал бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Н-ын мэдүүлсэн: “Би гэм буруугаа ухамсарлаж байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Урьд мөрдөн байцаалт дээр мэдүүлсэн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218001350200 дугаартай хэргээс:

 

Хохирогч  Т.С-ийн хэрэг бүртгэлтэд 2021 оны 03 дугаар сарын 04, 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагийн үед манай хүргэн Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай миний ........ утас руу залгаад охиноо амьд байгаа дээр нь ирж ав гэсэн. Тэгэхээр нь гэр бүлийн асуудлаа дотроо шийд би оролцохгүй гээд утсаа салгасан. Тэгж ярьснаас хойш 16 цагийн үед бас залгаад охиноо ирж ав охиныг чинь ална шүү гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. 19 цагийн үед бас залгаад охиноо ирж ав гээд ярьсан чинь манай охин С цаана нь уйлж байгаа сонсогдоод байхаар нь би бага охины нөхөр Б-аар хүргүүлээд гэрт нь ортол Н хутга барьсан намайг ална гээд өөдөөс гарч ирээд хэл амаар доромжлоод би өөдөөс нь маргалдсан. Тэгтэл хутгаараа хатгах гэхээр нь би хутгатай гарыг нь цохитол нөгөө гараараа миний эрүү хэсэг рүү цохисон. Тэгж байтал цагдаа нар ирээд Ныг аваад явсан. Миний үүдэн нэг шүд хөдөлсөн. Шүүх эмнэлэг болон шүдний эмчид үзүүлсэн. Эргэж буйландаа тогтохгүй гэж хэлсэн. Миний зүгээс Н-ын өмссөн хувцасны захаар боосноос өөрөөр цохиж зодож гэмтээгээгүй болно. Н ч гэсэн миний уруул хэсэгт нэг удаа л цохисон. Өөрөөр гэмтээж цохиж зодоогүй болно. Надад ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 32-33 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн яаралтай тусламжийн ...Т-ын С , ...хэсэг газрын үзлэгээр: баруун доод үүдэн II шүд хөдөлсөн, хоолойд боолтын оромтой гэх хуудас /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 296 дугаартай ...Т.С-ийн биед нэг шүдний мултрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр нь буюу 5%-аар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно. гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Гэрч Ц.С-ын хэрэг бүртгэлтэд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр над руу миний эгч С-ийн нөхөр Н согтуу залгаад яриад эгчийгээ ирж ав гээд хоорондоо маргаж муудалцаад байгаа бололтой байсан. Тухайн үед би танай гэр бүлийн асуудалд орохгүй та нар өөрсдөө асуудлаа шийд гээд тоогоогүй. Тэгсэн хүргэн ах аав руу яриад дуудсан бололтой байсан. Тэгээд аав манай нөхөр рүү утсаар яриад хамт явсан. Хэсэг хугацааны дараа нөхөр над руу утсаар яриад чи ирэхгүй бол боломжгүй юм шиг байна. Би лав танай гэр бүлийн асуудалд оролцохгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь такси бариад замаараа цагдаад дуудлага өгөөд 18 цагийн үед С  эгчийнд яваад очтол миний араас цагдаа нар ирсэн. Намайг эгчийнд ороход аав надад Нэмэхээ намайг цохиод шүд мултлаад хаячихлаа гэж хэлээд шүдээ үзүүлсэн ба аавын үүдэн шүдний доод шүд нь хөдөлчихсөн байсан. Мөн аавын  хүзүү орчим боогдсон бололтой улайчихсан байсан. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

В.Н-ын яллагдагчаар 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хадам аав С-тэй маргалдаж түүний нүүрэн тус  газарт нь гараараа нэг удаа цохиж шүдийг нь мулталж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрийн гэм буруугаа ойлгож ухамсарлаж гэмшиж байна. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Шүүгдэгч В.Н  нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд улсын яллагчтай тохиролцсон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч В.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч В.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч В.Н-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч В.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Т.С  нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч В.Н-оос гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч В.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт В-ийн Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар В.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч В.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ИДЭР