Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Б.Тулга,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Төмөрбарс,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн овгийн *******д холбогдох 2126000450104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Түмэн овгийн *******  /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар улсын дугааргүй “Мустанг-5”  загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас онхолдож зорчигч *******ын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хүргэн *******ы ах ******* гэх хүн манайд ирээд ******* мотоциклиос унаад бие нь муудаад өд айлд байгаа гэнэ гэж хэлсэн. Тэгээд би эмч ******* болон , гэх хүмүүсийн хамт гэх газар ынд очсон. ын гэрийн баруун талын орон дээр *******ыг хэвтүүлсэн байсан. Амьсгаатай боловч ухаангүй, хурхираад байсан. ******* эмч тариа хийгээд цус тогтоох шингэн залгасан. Удалгүй бие нь муудаад эхэллээ гэж байгаад өнгөрчихсөн. Тэгээд сумын төвд талийгаачийн шарилыг авч ирээд моорогт оруулсан. Мотоцикль дээр *******ы ардуур сундалж явж байгаад оочсон гэсэн. Тэгээд нас барчихсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-30/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байдаг “Цагаанхайрхан” гэх газар руу найз ******* түүний эхнэр болон нарын хамт явахаар 2021 оны 02 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд ярилцсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өглөө Уянга сумын төвөөс би Отгон-Эрдэнийн мотоцикль дээр ард нь суугаад ******* өөрийнхөө мотоциклийг жолоодоод ард нь эхнэр ******* нь суугаад 09 цаг өнгөрөөгөөд Бат-Өлзий сумруу гарсан. “” гэх газар ыг дүүтэй нь аваад цаашаа хөдөлсөн. бид хоёр хамгийн түрүүнд нь явж байсан. Ард ******* мотоциклио өөрөө жолоодоод явж байсан. “” уруудаад явж байтал араас мотоцикль сигналдсан. Тэгэхээр нь бид хоёр эргээд хартал ******* эхнэртэйгээ ооччихсон, ******* мотоциклийнхоо хажууд эхнэрийгээ тэвэрчихсэн сууж байсан. Бид хоёр буцаад тэр хоёр дээр ирсэн. Тэгэхэд ирчихсэн байсан. ******* нүд нь хараад байсан боловч юм ярихгүй байсан. Тэгээд ******* мотоциклио унаад би *******ыг дундаа аваад ынд ирсэн. *******ын гар нь хөдөлж байсан боловч юм ярихгүй байсан. Тэгээд тэр айлд өргөж оруулсан. /хх-ийн 32-33 хуудас/,

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... руу намайг ороод нэлээд явж байтал талийгаач *******, ******* хоёр мотоцикльтойгоо ооччихсон харагдаж байсан. Богчийн хазгайгаас явахдаа нөгөө урд явсан хоёр руу сигналдсан. Тэр хоёр эргэсэн. Би тэр хоёрын хажууд очоод зогстол ******* эхнэрийгээ тэвэрчихсэн дээш нь босгох гээд байсан. Эхнэр нь ухаантай гар, хөл нь хөдлөөд байсан. Юм яриагүй. Манай дүү мотоциклийг нь босгосон. Тэгээд нөгөө хоёр ирээд босохгүй байсан. Тэгээд ******* өөрийнхөө мотоциклийг унаад ард нь Ган-Эрдэнэ суугаад эхнэрийг нь дундаа суулгаад хөдөлсөн. ухаантай Болдын араас гараараа цохиод байсан аль гараараа цохисныг санахгүй байна. Тэгэхдээ юм яриагүй. Мотоцикль нь гийн хэвтэж байсан газраас 2-3 алхам зайтай байх шиг байсан. /хх-ийн 35-36 хуудас/,

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байтал манай гадаа мотоцикльтой хүмүүс ирсэн. Тэгээд би мотоциклийнх нь дугуй хагарсан хүн юм байх гэж бодоод байж байтал ногоон дээлтэй ухаангүй эмэгтэй хүнийг манай гэрт оруулаад ирсэн. Би юу болсон талаар асуутал давааны ар руу мотоциклиос уначихлаа гэж хэлсэн. Ухаангүй эмэгтэйгээс гадна 5 эрэгтэй хүн ирсэн. Нийт 3 мотоцикльтой хүн байсан. /хх-ийн 38-39 хуудас/,

 

Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би Уянга сум 7 дугаар баг гэх газарт байх гэртээ байж байтал 3 мотоцикльтой 6 хүн ирсэн. 1 ухаангүй эмэгтэй хүнийг дамжилчихсан гэрт орж ирсэн. Тэр эмэгтэй нь орж ирэхдээ ухаангүй байсан. Тэр хүмүүс Богчийн ар руу явж байгаад мотоцикльтой унасан гэж байсан. /хх-ийн 41-42 хуудас/,

 

Гэрч П.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үдээс өмнө мотоциклиос хүн оочоод ухаангүй байна гэсэн дуудлага Уянга сумын Эрүүл мэндийн төвд ирсэн. Тэгээд жижүүрийн сувилагч надруу ярьсан. Тэгээд би эмнэлгийн тусламж үзүүлэх яаралтай тусламжийн эм тариа, аппарат чагнуураа аваад суусан. Өлтийн даваагаар даваад гэх газар гэх айлд очсон. Тэр айлын гэрт талийгаач Д.*******ыг дээл хувцсыг нь тайлаагүй хэвтүүлчихсэн байсан. Би хувцас гутлыг нь тайлуулаад даралтыг нь үзтэл даралт нь өндөр байсан. Хүүхэн хараа нь тэлчихсэн, зүрх нь тасалдчихсан байсан. Өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд 10 орчим минутын дараа даралт нь огцом буураад удалгүй зүрх нь зогссон. /хх-ийн 44 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн магадлан шинжилгээний шинжээч эмчийн  дүгнэлтэнд:....Талийгаач *******ын цогцост Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины эдийн няцрал, баруун тал бөмбөлөгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун зүүн гуя, шилбэ хэсгийн цус хус хуралт, дух хэсгийн залгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн хөлийн дотор доод хэсэгт үүссэн цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн гэмтэл байх боломжтой. Бусад гэмтлүүд нь өнгө, тогтоц, шинж байдлаараа хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Талийгаач *******ын цусанд спирт илрээгүй болно. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Нас барсан хугацаа 8-13 цаг болсон байх боломжтой. Талийгаач ******* нь гавал тархины хавсарсан хүнд гэмтэл болох тархины эдийн няцралын улмаас нас баржээ.  /хх-ийн 54-58 хуудас/,

 

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай мөрдөгчийн магадлагаанд:...Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-дЗамын хөдөлгөөний дүрмийг баримтлан саадгүй зорчих”,

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”,

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байх.           Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4. Жолооч дараахь үүргийг хүлээнэ. в/ мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх.                                                      3.7 дугаар зүйлд ”Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна.  ******* нь  улсын дугааргүй “Мустанг-5”   маркийн мотоциклийг жолоодож  явахдаа *******ыг зорчигчоор тээвэрлэн авч байх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байна. /хх-ийн 62-67 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нас барсны гэрчилгээний хуулбар, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 4-8, 15, 76, 89 хуудас/,


            Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 06/138 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, /хх-ийн 75, 76 хуудас/,

 

Шүүгдэгч *******ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

                                                                               

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2020 онд төрсөн охин ийн хамт амьдардаг болох,

Мөн хохирогч ******* шүүгдэгч ******* нарын хамтран амьдрагч байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 06/138 тоот тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй “Мустанг-5”  загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас онхолдож зорчигч *******ын амь нас хохироосон нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй “Мустанг-5”  загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас онхолдож зорчигч *******ын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай хүргэн *******ы ах ******* гэх хүн манайд ирээд ******* мотоциклиос унаад бие нь муудаад өд айлд байгаа гэнэ гэж хэлсэн. Тэгээд би эмч ******* болон , гэх хүмүүсийн хамт гэх газар ынд очсон. ын гэрийн баруун талын орон дээр Лхагдуламыг хэвтүүлсэн байсан. Амьсгаатай боловч ухаангүй, хурхираад байсан. ******* эмч тариа хийгээд цус тогтоох шингэн залгасан. Удалгүй бие нь муудаад эхэллээ гэж байгаад өнгөрчихсөн. Гэрч А.Ган-Эрдэнийн  “” уруудаад явж байтал араас мотоцикль сигналдсан. Тэгэхээр нь бид хоёр эргээд хартал ******* эхнэртэйгээ ооччихсон, ******* мотоциклийнхоо хажууд эхнэрийгээ тэвэрчихсэн сууж байсан. *******ын гар нь хөдөлж байсан боловч юм ярихгүй байсан. Гэрч Б.ын руу уруудаад явж байтал талийгаач *******, ******* хоёр мотоцикльтойгоо ооччихсон харагдаж байсан. Би тэр хоёрын хажууд очоод зогстол ******* эхнэрийгээ тэвэрчихсэн дээш нь босгох гээд байсан. Эхнэр нь ухаантай гар, хөл нь хөдлөөд байсан. Юм яриагүй. Гэрч ын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байтал манай гадаа мотоцикльтой хүмүүс ирсэн. Тэгээд би мотоциклийнх нь дугуй хагарсан хүн юм байх гэж бодоод байж байтал ногоон дээлтэй ухаангүй эмэгтэй хүнийг манай гэрт оруулаад ирсэн.  Гэрч П.ын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр би Уянга сум 7 дугаар баг гэх газарт байх гэртээ байж байтал 3 мотоцикльтой 6 хүн ирсэн. 1 ухаангүй эмэгтэй хүнийг дамжилчихсан гэрт орж ирсэн. Тэр эмэгтэй нь орж ирэхдээ ухаангүй байсан. Тэр хүмүүс Богчийн ар руу явж байгаад мотоцикльтой унасан гэж байсан. Гэрч П.*******ын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үдээс өмнө мотоциклиос хүн оочоод ухаангүй байна гэсэн дуудлага Уянга сумын Эрүүл мэндийн төвд ирсэн. гэх айлд очиход талийгаач *******ыг дээл хувцсыг нь тайлаагүй хэвтүүлчихсэн байсан. Би хувцас гутлыг нь тайлуулаад даралтыг нь үзтэл даралт нь өндөр байсан. Хүүхэн хараа нь тэлчихсэн, зүрх нь тасалдчихсан байсан. Өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд 10 орчим минутын дараа даралт нь огцом буураад удалгүй зүрх нь зогссон гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн магадлан шинжилгээний шинжээч эмчийн  дүгнэлт, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай мөрдөгчийн магадлагаа, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нас барсны гэрчилгээний хуулбар, согтуурал шалгасан тэмдэглэл, шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Цогцост хийсэн шинжээч эмчийн  дүгнэлт, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай мөрдөгчийн магадлагаа, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, нас барсны гэрчилгээний хуулбар, согтуурал шалгасан тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн талаар маргаагүй болно.

           

Шүүгдэгч *******ы 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй “Мустанг-5”  загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас онхолдож зорчигч *******ын амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Түмэн овгийн *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

            Шүүгдэгч *******ы үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах саналтай. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруутай гэж үзсэн.  Мөн улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтэд дурдсан 1 жилийн хорих ял оногдуулах саналыг дэмжиж байна. Харин шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 3 хүртэлх насны охинтойгоо хамт амьдардаг байдлыг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг 1 жилийн  хугацаагаар хойшлуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.  

 

Шүүгдэгч ******* нь “Хуульд заасан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* нь ганц бие эцэг буюу 2020 онд төрсөн охин ийн хамт амьдардаг болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 06/138 тоот тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж,

 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дүгээр зүйлийн 187.1-д зааснаар *******д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түмэн овгийн *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дүгээр зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч *******ыг бүртгэж, түүнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.