Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/152

 

 

 

                             2022/ШЦТ/152

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Б.Б, Ж.А, В.Г, Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашзэвэг овогт Бгийн Б, Чогсом овогт Жгийн А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барнууд овогт Вгийн Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эын Б нарт холбогдох 2012003920245 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Банкны эдийн засагч мэргэжилтэй, ........... ажилтай, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .............. тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Дашзэвэг овогт Бгийн Б/РД:................

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, ................ ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 8 .............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Чогсом овогт Жгийн А/РД:УШ................./

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, ................ оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Барнууд овогт Вгийн Г/РД:РЮ..................../

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эмэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ......... сургуулийн дотуур байранд оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Эын Б/РД:АЮ................../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ж.А, Б.Б, В.Г нар нь бүлэглэн гэрч нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэрч Л.Д, Н.Джав, Ч.Н нарыг ятгасан, гэрч Д.Ад 200.000 төгрөг өгч, нөхрийг нь ажилд оруулж өгнө гэж амласан,

Шүүгдэгч Э.Б нь эрүүгийн 201200392 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Д.Хийг иргэн Д, Н нарт 20.000 төгрөг өгөхийг харсан..., тэд өөрсдөө надад 20.000 өгсөн гэж хэлсэн..., ...найз Гийнд очиход түүний аав Н нь надад Х 20.000 төгрөг өгсөн гэж өөрөө ярьсан...” гэж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Надад мөнгө өгөх гэхээр нь би аваагүй юм..., өөр хүмүүст яасныг нь мэдэхгүй..., ...намайг харахад тэр хоёрт мөнгө өгөх шиг болсон...” гэж, 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Х гэх энэ хүний сонгуулийн сурталчилгаанд явж байсан О гэх хүн гудамжинд таарч надад Хийг дэмжээрэй гэж хэлээд 20.000 төгрөг өгөх гэхээр нь би аваагүй...” гэж Д.Хийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Шүүгдэгч В.Гын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:

“...Улсын яллагчийн яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, миний хувьд болон бусад шүүгдэгч нарын хувьд яллах дүгнэлтэд дурдсан гэм буруугийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн гэмт хэргийг үлдээгүй байгаа. 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа Ж.А гэдэг хүн над руу залгаад орон нутгийн сонгуультай холбоотой асуудал байна, хууль зүйн туслалцаа үзүүлэх үү гэхэд нь би очиж байгаад шийдвэрлэх боломжтой гэж хэлсэн, тэгээд би Архангай аймагт ирсэн. Тухайн үед иргэдээс гомдол мэдээлэл ирсэн байсан тул миний бие болон Ж.А, Б.Б бид 3 Архангай аймгийн Тагнуулын хэлтэс рүү нь ороод Тагнуулын хэлтсийн  дарга Гарамгайбаатар гэх хүнтэй уулзсан, уулзаад иргэдээс  гомдол мэдээлэл ирсэн байна гэж хэлтэл тухайн хүн энэ хэрэг нь харьяаллаараа мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхтэй байгууллага нь тагнуулын байгууллага, ийм учраас наад хүмүүсээрээ тагнуулын хэлтэст гэж хаяглуулаад  наад гомдол саналуудаа хөндлөнгийн гэрч байлцуулаад баримтжуулаад аваад ирээрэй. Одоо гомдлоо өгчих, энэ хүмүүсийг чинь гэрчээр асууна, дуудсан цагт аваад ирээрэй гэсэн. Тэгээд Ж.А нь гомдлоо бичээд Архангай аймгийн Тагнуулын хэлтэст өгсөн, Архангай аймгийн Тагнуулын хэлтэс нь хүлээж аваад энэ асуудлыг  орон нутгийг түвшинд манай байгууллага шийдвэрлэх боломжгүй, Улаанбаатар хотоос хүн дуудна гэж хэлсэн, тухайн мэргэжлийн хүн нь ирэх гэж 2-3 хоносон. Улаанбаатар хотоос Тагнуулын ерөнхий газраас хошууч н.Б гэдэг хүн ирсэн, ирээд надтай холбоо бариад Ж.А гэдэг хүнээ дууд гэж хэлсэн, тэгээд би Ж.Атай хамт очсон, орж уулзтал гар бичмэлээр юм бичиж өгсөн хүмүүсээ нэг нэгээр нь дуудаад ир гэсэн, бид 2 нийт 7 хүн дуудаж гэрчийн мэдүүлэг өгүүлсэн. Тухайн гэрч нар ирээд мэдүүлэг өгөхөд миний бие ямар нэг байдлаар танд мөнгө өгье та ингээд мэдүүлэг өгчих танд өгсөн 40.000 төгрөгийг чинь  би 400.000 төгрөг болгоно гэсэн зүйлийг огт яриагүй, ийм зүйл болоогүй, гэтэл Джав, А гэсэн 2 хүний мэдүүлгээр намайг яллаж байгаа. Гэтэл би энэ хүмүүс ийм зүйл ярих эрх ч байхгүй, хууль, эрх зүйн боломж ч байхгүй. А, Джав гэх хоёр хүнээс өөрөөр намайг буруутгасан нотлох баримт хэрэгт байдаггүй, би нотлох баримт шинжлэн судлах явцаа шинжлэн судлуулна. Бусад хүмүүсийн тухайд өмгөөлөгч юу ч хэлээгүй гэдгийг хэлдэг. Энэ 2 хүний мэдүүлгээр хэрэг зохион байгуулсан хүн шиг болоод зогсож байгаадаа харамсаж байна. Мөн тухайн орон нутагт Ж.А эмчтэй хамт 5 хүн нэр дэвшсэн байдаг, тэгээд сонгуулийн үеэр тухайн бага хорооны иргэд нь өөрсдөө А эмчээ ийм зүйл болоод байна яах вэ гээд өөрсдөө гүйж ирсэн байдаг, өөрсдөө хүрээд ирэхээр нь Ж.А нь энэ тухайгаа эгчдээ бичээд өг өө, гэж хэлээд бичүүлсэн байдаг. Өөрсдөө ирж хэлсэн 9 хүнээс 4 хүн нь мэдүүлгээсээ буцсан, энэ 4 хүнээс бусад нөгөө 5 хүн нь одоо ч мэдүүлгээсээ буцаагүй. Мөн мэдүүлэг өгсөн гэрч Агийн эхний 3 мэдүүлэг нь тогтвортой байсан хэдий ч 4 дэх мэдүүлгээсээ буцаад явчихсан. Гэрч нарыг мэдүүлэг өгөхөд мөрдөгч Б нь гэрч нараас А гэдэг хүн чамайг ийм мэдүүлэг өг гэсэн үү, дарамталсан уу, яагаад ингэж мэдүүлэг өгч  байгаа юм бэ? гэж асууж байсан, мөн шүүгдэгч Э.Бийг мөрдөгч Б,   Эрдэнэбаяр, мөрдөгч Ганбат нар чи мэдүүлгээсээ буцаач ээ ийм балай юманд ороод яагаад ийм мэдүүлэг тайлбар өгөөд байгаа юм бэ, гээд удаа дараа энэ хүүхдийг дарамталсан байдаг. Мөн хөндлөнгийн гэрчээр Б, Ор гэж 2 хүн оролцсон байхад Ор дээр нь хэрэг үүсгээгүй, Бийг нь татчихсан. Мөн А гэрчийн мэдүүлэгт Б.Б нь Ундарга ХХК-д ажилд оруулж өгнө гэж хэлж байсан гэж мэдүүлэг гэтэл тухайн үед Б нь ажиллаа хүлээлгээд өгчихсөн ажилгүй байсан үе. Ажилгүй байсан хүн бусдыг ажилд оруулж өгнө гэж явах нь үндэслэлгүй. Ор, Б хоёрын үйлдэл адилхан байхад Б.Б дээр нь эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байгаа нь хууль бус байна. Мөн 9 хүнээс 4 хүн нь мэдүүлгээсээ буцсан, үлдсэн 5 хүнээс ганцхан Б дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн, нөгөө 4 хүн дээр нь хэрэг үүсгээгүй, хэвэр бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн гэж хэрэг үүсгэж байгаа бол нөгөө 4 хүн дээр нь ч мөн эрүүгийн хэрэг үүсгэх ёстой. Гэтэл нөгөө 4 хүн дээр нь хэрэг үүсгээгүй. Мөн хөндлөнгийн гэрч Ораас мэдүүлэг авсан байдаг, Ор нь надад хэлэхдээ намайг очихоор мөрдөгч нь мэдүүлгээсээ буцчихаа ч ээ, ийм балай хэрэгт ороод явж байгаа чинь болж байгаа юм уу гээд байдаг гэж хэлдэг. Би шүүх хуралдааны танхимд үнэн зөвийг ярих үүрэгтэй, хүнийг гүтгэж байгаа юм биш, манай үйлчлүүлэгч Ж.А бид 2 өгсөн гомдлын хариу нь юу болж байна гэж тодруулахаар прокурорын байгууллага руу орсон, бид хоёрын өмнө мөрдөгч Б орсон, бид 2 араас нь яваад ороход Б прокурортой яриад зогсож байсан, Б мөрдөгч прокурорт хандаж гудамжинд мөнгө авсан өгсөн нь тогтоогдоод байна шүү дээ гэсэн чинь Б прокурор наадхаа тэгээд зохицуулалдаа гэж хэлсэн, бид хоёрыг гараад ирсэн чинь тэр хоёр дуугаа хураачихсан. Ийм нөхцөл байдлууд байдаг. Улсын төрийн ч бай орон нутгийн сонгуульд ч мөнгө авдаг, өгдөг зүйлс Монгол даяр л байдаг, гэтэл энэ хууль бус зүйлийг зогсоолгохоор гомдол мэдээлэл өгөхөөр хууль хяналтын байгууллага нь үнэн зөвийг тогтоох гэхээсээ илүүлээгээр улс төрийн өнцгөөр ч гэх юм уу ямар нэг байдлаар ажиллаад байдаг. Би Б прокурорт хэд хэдэн удаа утсаар холбогдоод та энэ хэргийн талаар мэдэж байгаа хүн, энэ жүжгийг та зохион байгуулж байгаа хүн ямар шатанд яаж шийдвэрлүүлмээр байгаа юм ямар нэг байдлаар шийд гэж удаа дараа хэлж байсан, тэгтэл хэрэг яаж орж ирэхийг би мэдэхгүй байна гэж хэлдэг. Шүүгдэгч А болон миний бие гэрчээр мэдүүлэг өгсөн 9 хүнийг гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан үндэслэлээр хамгаалалтад авч өгнө үү гэсэн хүсэлтүүдийг аймгийн прокурорын газарт хүсэлт гаргаж байсан энэ хүсэлтүүд маань хангагдаагүй. Гэрчээр мэдүүлэг өгсөн Сэлэнгэ гэдэг хүн явж байхад Б лам гэх хүн манайх маргааш хонь гаргана, чи маргааш хүрээд ирээч ярих юм байна гээд дуудаад байсан тухайн үед С нь очоогүй болох оо хэлдэг. Гэрч Сэлэнгэ нь өөрийн анхны өгсөн мэдүүлэг тайлбараасаа огт буцаагүй, анхны өгсөн мэдүүлэг тайлбараасаа буцаагүй Б гэх хүн дээр эрүүгийн хэрэг үүсгээд оруулаад ирсэн. Д, Джав, Н, А эдгээд хүмүүсийн амьдрал ахуй нь бололцоо муутай, эмзэг бүлгийн хүмүүс байсан энэ утгаараа эдгээр хүмүүсийг мөрдөгч, прокурор загнаж, дарамталсан байхыг үгүйсгэхгүй. Гэрч Аийг дэлгүүр ороход нь нэр дэвшигч Х өөрийнхөө машинтай ирээд машиндаа суу гэж суулгаад урьдчилаад бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан гэсэн, би үүн дээр гэрч хамгаалуулахаар  гомдол гаргасан, намайг гомдол гаргасан учраас тухайн гарын үсэг зуруулсан цаасаа өгөөгүй. Амьдралын бололцоо муу хүмүүсийг загнаж дарамтлаад мэдүүлгийг нь өөрчлүүлсэн, Б мөрдөгчийг загнаад байсан болохоор мэдүүлгээ өөрчилчихсөн. Мэдүүлгээ өөрчилсөн хүмүүс болон мэдүүлгээ өөрчлөөгүй гүтгэсэн хүмүүс дээр хэрэг үүсгээгүй. Намайг татан оролцуулж орж ирсэн гэрч нарын мэдүүлгүүд бүгд худлаа, ямар үндэслэлээр намайг татан оруулж байгааг нь мэдэхгүй байна. Би энэ хүмүүстэй хувийн өш хонзонгийн асуудал байхгүй. Мөн гэрч А нь миний данс руу мөнгө шилжүүлсэн гэж хэлээд байдаг, гэтэл тэр шилжүүлгийг нь харахаар нөхрийнх нь данснаас Аий данс руу орсон мөнгө байдаг. Яагаад ингэж хүнийг удаа дараа гүтгээд байгааг нь ойлгохгүй байна. Мөн энэ гүтгэлэгтээ мэдүүлэг тайлбараар намайг болон бусад шүүгдэгч нарыг яллах гээд зохиомол хэрэг бүрдүүлж байгааг нь мэдэхгүй байна. Хэргийн явцын тухайд Ж.А нь эхлээд гомдол өгсөн, гэтэл энэ гомдлын асуудал таг болчихсон, тэгээд яав гээд асуутал гомдол өгсөн хүн болон мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөлөгч над дээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд явчихсан байдаг. Тэгээд хэрэг  хэсэг хугацаанд таг болсон байсан асуутал хэргийг шалгаж байсан мөрдөгч Б нь энэ нь эрүүгийн хэрэг байна гээд цагдаагийн байгууллага руу шилжүүлчихсэн байсан. Анхнаасаа зохиомол хэрэг байсан тул цагдаагийн байгууллагаас ч дуудаагүй, бид өөрсдөө араас нь явж байж хэргийн талаар мэдээлэлтэй болсон...” гэх мэдүүлэг,

 

*Шүүгдэгч Ж.Агийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Анх би гомдол гаргагч байсан, Монгол Улсын үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу би Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргаа нэгжийн хуулийн дагуу Арчилсан намын нэр дээр Эрдэнэбулган сумын 3 дугаар баг буюу 21 дүгээр тойрогт Архангай аймгийн Иргэдийн хуралд нэр дэвшин оролцсон байгаа. Нэр дэвшин оролцсон энэ явцдаа хууль бус үйлдлийг би өдөр болгон, цаг тутамд харж байсан, тухайн сонгуулийн өдөр би Хэд 4 хүний дутуугаар ялагдсан. Би хууль бус үйлдлийн талаар гомдол гаргасан, гомдол гаргах явцад Эрдэнэбулган сумын 3 дугаар багт сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс авхуулаад Х нь  ард иргэдийг архидуулаад, мөнгө тараагаад явж байсан нь үнэн, би хэзээ ч хэний өмнө худлаа ярихгүй. Хамгийн анхны өдөр болох сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр бид сонгуулийн сурталчилгааны самбаруудаа байрлуулаад явж байх үед бид нарын хажууд л хүмүүсийг дуудаад архидуулж байсан, үүний нэг гэрч нь Гантулга, би Оюунгэрэлтэй хамт сурталчилгааны материалаа нугалаад сууж байх үед Гантулга нэлээн архи уучихсан эмч ээ миний тархи эргээд нэг л биш байна гэсэн би чи чинь архи уучихсан байна шүү дээ гэсэн чинь сая энд архи уучихлаа, нэр дэвшигчид энд бүгд байна, дэмжээрэй гээд архи өглөө гэж хэлсэн. Анхны тохиолдол нь энэ байсан, үүнийг Оюунгэрэл бид хоёр хоёулаа харсан. Дараа нь мөнгө тараасан талаар гэрч С надад хэлсэн, Сэлэнгэ надад хэлэхдээ ар гэрийг минь хамгаалах юм уу, би өвчтэй хүүхэдтэй, гэр орныг минь шатаачихгүй биз дээ гэж хэлж байсан, би чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь надад хандаж “....50.000 төгрөг...” авсан талаараа хэлсэн, С, Дсүрэн хоёрт мөнгө тараасан цаг хугацаа бол нэг өдөр нэг цагт болсон явдал. Дараа нь сонгуулийн өдөр Гт А Ардын намаас ээжид 40.000 төгрөг, надад 40.000 төгрөг өгсөн гэж ярьсан байдаг. Мөн Б нь Д, Джав, Э,  Н ах нарт мөнгө өгсөн талаар надад хэлсэн. Ийм учраас би  миний сонгогдох эрхэд нөлөөлсөн учраас би гомдлоо гаргасан. Гомдол гаргасны дараа А дээр найз Гийг мөнгө өгсөн талаар юу гэж байна асуугаад ир гэж очуулсан, тэгсэн Г таньдаг хүмүүс бие биеэ яаж тэгж хэлхэв дээ гэнээ гэхээр нь би за за би өөрөө очъё гээд очсон, намайг очиход гэрийнхээ гадаа байж байсан, би түүнд хандаж хүрээд ирээч эмч нь уулзах гэсэн юм аа гэж хэлэхэд ирсэн, тэгээд би чамаас асуух юм байна гэж хэлээд асуусан энэ хоорондоо Бийг хөндлөнгийн гэрч болоод өгөөч гэж хүссэн, учир нь хөндлөнгийн гэрчээр зүйгээр ч нэг хүн байлгаад яах вэ гэж бодоод Б рүү яриад чи хүрээд ирэх боломж байна уу? гэхэд Б ирсэн, энэ хооронд нь би А дээр очоод хамт ажил дээрээ ирсэн, ирээд Ад чи найз Гтээ ээжид 40.000, надад 40.000 төгрөг өгсөн гэж хэлсэн байсан энэ чинь үнэн үү гэхэд үнэн гэсэн. Би хэрвээ энэ үнэн юм бол чи надад бичээд өгч болох уу гэхэд бичээд өгч болно гээд надад бичиж өгсөн. Өмнө нь Тагнуулын хэлтэс дээр очиход намайг хөндлөнгийн гэрч байлгаж байгаад бичээд ирээрэй гэсэн учраас би тухайн гомдлыг бичихэд нь Бийг байлгасан. Дараа нь Тагнуулын хэлтэст мөрдөгч Б ирсэн байсан, Б нь надаас мэдүүлэг аваад дараа нь та энэ хүмүүсийгээ дуудаж мэдүүлэг өгүүлээрэй гэж хэлсэн, би хамгийн түрүүнд Э дээр очсон, Э дээр очихдоо мөн Бийг авч очсон. Тэгээд Э дээр очоод Ардын намаас чамд мөнгө өгсөн талаар нэг гэрч маань хэлсэн энэ асуудлаар би гомдол гаргасан чинь тагнуулын газраас чамайг аваад ир гэж байна, би чамайг аваад явах уу гэсэн чинь та очоод байж бай би өөрөө очно, надад 30.000 төгрөг өгсөн, дараа нь хүн зөөгөөрэй гээд 50.000 төгрөг өгсөн, энэ үнэн би очоод хэлээд өгье гэж хэлсэн. Дараа нь Ныг авч ирсэн, Нт би мөн л ямар учраас дуудаж байгаа талаар хэлсэн, тэгтэл Н би 12 дугаар гудам уруудаад явж байсан чинь Б лам, Х 2 тааралдаад надад 10.000 төгрөг өгсөн гэж хэлсэн, тэгээд би наадхаа үнэнээр нь хэлээд өгөөрэй гэсэн чинь тэгье гэсэн. Дараа нь би Д дээр очоод дахиад болсон зүйлийн талаар хэлэхэд урдаас өгсөн, би өглөө гэртээ жоохон хүүхэдтэйгээ гэртээ байж байсан чинь надад 20.000 төгрөг өгчхөөд гарсан, би энэ тухай хэлээд өгье гэж хэлсэн, тэгээд тухайн өдрийн мэдүүлэг авалт дууссан, би энэ хүмүүсийг дарамталсан зүйл байхгүй. Хэд хоногийн дараа би хүн үзчихээд явж байгаад Джавтай таарсан тэр хоорондоо Бийг дуудаад Джавыг ажил руугаа аваад орсон, авч ороод Бийн дэргэд  болсон зүйлийг хэлээд 40.000 төгрөг авсан нь үнэн  юм уу, үнэн бол үнэн болохыг нь хэлээд өгөөч, худлаа бол худлаа гэдгийг нь хэлээд өгөөрэй, тагнуулын газраас дуудаад байна гэсэн чинь хамт явъя гэсэн тэгээд мэдүүлэг өгсөн. Тагнуулын газарт мэдүүлгүүдээ өгөөд эхэлсэн чинь Монгол Ардын намаас нэр дэвшсэн Мэ, Х, Батцэрэн гурав гуравдугаар багийн нутаг дэвсгэрээр явж эхэлсэн, гэрч нартай уулзаж чи Ад юу гэж хэлсэн юм бэ, амьдралыг чинь бодож өгсөн гэж хэлээд байна гээд хамгийн түрүүнд А над уу залгасан, Аг залгасны дараа би өмгөөлөгч рүүгээ утасдаж энэ талаар хэлсэн, өмгөөлөгч надад та нөгөө гэрч ээ аваад ир гэж хэлсэн, би А рүү залгаад миний дүү хоёулаа өмгөөлөгч дээр очиж зөвлөгөө авъя гэж хэлээд ирсэн. Төрийн банкны үүдэнд уулзсан. Өмгөөлөгч Ад хандаж үнэхээр мөнгө өгсөн нь үнэн үү, өгөөгүй байхад нь худал мэдүүлэг өгвөл хүн гүжирдсэн хэрэгт орно шүү гэсэн чинь үнэн надад 40.000, ээжид 40.000 төгрөг өгсөн, одоо Х, Б лам нар утасдаад амар заяа үзүүлэхгүй байна гэж хэлсэн, тэгээд бид аймгийн прокурорт гэрч хамгаалуулах анхны гомдлоо гаргасан, хариуд нь таны гэрчтэй хэн ч уулзаагүй, хэн ч нөлөөлөөгүй байна гэсэн хариу ирсэн. Үүний дараагаас мөн Сгийн гэрт очоод хэвтэрт байгаа хүүхдэд нь цонхыг нүдээд ээжид чинь мөнгө өгсөн чинь Ад юм яриад яваад байна гэж хэлээд айлгаад Сг зовлонд унагасан, тэгээд бид дахиад л гэрч хамгаалуулах гомдол гаргасан, дахиад л гэрчид нөлөөлөөгүй байна гэсэн хариу өгсөн. Тэгээд зарим гэрч нар маань мэдүүлгээсээ буцаж эхэлсэн, нэг орой А над руу би мэдүүлгээсээ буцлаа гэсэн зурвас илгээсэн байсан. Үүнээс хойш хэргийн талаар ямар ч сураг чимээ гараагүй, 9 сард намайг яллагдагчаар татсан гэсэн зүйлийг хэлсэн. Би эрүүл мэндийн салбарт 34 жил ажиллаж байгаа, хэн нэгэн хүнийг эрүүл мэндийн эмзэг байдал дээр нь дөрөөлж дарамталдаг, чамд туслахгүй, чамайг үзэхгүй гэж хэлж байсан удаа байхгүй, ийм ёс зүй ч байхгүй. Джавын гэрийнхэнд хамгийн их тусалдаг хүн нь би. Джавын охин нь намайг ааштай гэсэн байсан, энэ тухайд бол хөгжлийн бэрхшээлтэй ахыгаа аашлаад дарамтлаад байсан болохоор нь би тэр охиныг цагдаад өгнө гэж хэлж байсан. Үүнээс болоод намайг тэгж хэлсэн байх. Тухайн 4 хүн мэдүүлгээсээ буцсанаасаа болоод би гомдол гаргагч байсан бол гэмтэн болсон, надад туслах гэж ирсэн миний өмгөөлөгч, надад үнэнийг хэлсэн миний гэрч, хөндлөнгийн гэрч болж өгсөн Б нар нь гэмтэн болсон. Б гэдэг мөрдөгч бол байнга намайг дарамт үзүүлж байсан, хамгийн анхны мэдүүлгээ өгөхөд намайг та ямар их юм ярьдаг юм бэ, яасан олон хүний нэр дурддаг юм, цөөхөн юм ярь гээд загнаад, өмгөөлөгч рүүгээ харахаар өмгөөлөгч рүүгээ харлаа гээд  надаар юм хэлүүлэхгүй байсан. Өмгөөлөгч маань явахдаа намайг байхгүй хойгуур миний үйлчлүүлэгч мэдүүлэг өгөхгүй, миний үйлчлүүлэгчийг битгий дуудаарай, дуудвал надтай дуудаарай гэж хэлээд явсан байхад амралтын өдөр Б намайг та хүрээд ирээд ганц нэг юм асуух гэсэн юм гэж дуудсан, би тухайн үед юу асуух гэж байгаа юм бол гэж бодсон хирнээ санаанд орохгүй очсон, очихдоо би Бтэй хамт очсон боловч Бийг оруулаагүй, тэгээд би ганцаараа орсон чинь А сууж байсан, тэгээд намайг Атэй нүүрэлдүүлсэн. Би өмгөөлөгчгүй байцаалтад орохгүй гэсэн чинь миний байцаалтад чиний өмгөөлөгч ямар ч хамаа байхгүй, би таа нарт асуулт тавина, та нар хариулна, хамгийн сүүлд та нар бие биеэсээ мэдүүлэг өгч болно гэсэн. Тэгээд асууж эхэлсэн, бид 2 хариулсан, намайг асуултанд хариулж байхад А биеийн өгүүлэмжээрээ миний хариултыг дэмжиж байсан, тэгээд төгсгөлд нь би асуулт асууж болох уу гэсэн чинь чи ингээд дарамталдаг чамаар асуулт асуулгахгүй гэж хэлсэн. Тэгээд би мөрдөгчид хандаж миний ярьсан бүх  зүйлийг биеийн өгүүлэмжээрээ А хүлээн зөвшөөрч байна гэдгийг хэлж байсан. Үүний дараагаар хэрэг цагдаагийн газарт шилжсэн байсан, тэр үед Ганбат мөрдөгч намайг дуудсан, би яагаад намайг дуудсан бэ гээд очиход урдаас та гэрчгүй болсон гэж хэлсэн. Би гайхаад байж байсан чинь тасгийн дарга Батбаатар намайг та манай өрөөнд ороод ир би байцаалт авна гэж хэлсэн, би орсон, ороход та яагаад өнөөдрийг хүртэл мэдүүлэг өгөхгүй яваад байгаа юм бэ гэхээр нь би намайг цагдаагийн газарт нэг ч удаа дуудаагүй, өнөөдөр ир гэхээр нь ирсэн чинь урдаас та гэрчгүй болсон гэж  хэлсэн, би өмгөөлөгч рүүгээ ярих гэж байна гэж хэлээд тэр хүний өрөөнд өмгөөлөгч рүүгээ ярьсан, өмгөөлөгчдөө хандаж намайг гэрчгүй болсон гэнээ би гэмтэн болсон юм шиг байна, одоо цагдаагийн мөрдөн байцаах тасгийн даргын өрөөнд байж байна гэж хэлэхэд өмгөөлөгч маань тэр хүнтэй ярьсан, тухайн хүн өмгөөлөгчид хандаж энэ хүний хэрэг удааширсан учир би юм асуусан юм аа гэж хэлсэн. гэж хэлсэн. Хавтаст хэрэг дотор А надад 200.000 төгрөг өгсөн гэсэн Агийн мэдүүлэг байгаа, би өгсөн нь үнэн, харин тэр мөнгийг өгсөн учир нь би Хийн гүтгээд өгөөрэй гэж өгөөгүй, эмэгтэй хүн шударга үнэний төлөө сэтгэл зүйн хүнд дарамтад байсан болохоор нь өгсөн. Тэгэхдээ А намайг гүжирдсэн, тэр өдрийн орой 17 цаг 50 минутын үед А манай өрөөнд орж ирсэн, би юу болсон талаар асуухад надад хандаж зүгээрээ, над руу хүмүүс чи Ад хэллээ гээд утсаар яриад байх юм гэхээр нь би яахав дээ миний дүү хэлсэн нь чи болохоос хэлээгүй зөндөө хүмүүс байгаа гээд амьдралд нь тус болох гээд өөрт байсан 200.000 төгрөг өгсөн. Би үнэнийг хэлснийх нь төлөө баярласан сэтгэлийн үүднээс өгсөн. Энэ тухайгаа би өмгөөлөгчдөө хэлж байсан. Би ямар нэг байдлаар худлаа яриагүй, өнөөдөр сонсох сонгогдох эрхээ хамгаалахын тулд явж байгаад яллагдагч, шүүгдэгч болоод зогсож байгаагаа гайхаж байна. Би үнэхээр цагдаагийн байгууллагад гомдолтой байна, энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор Бд гомдолтой байна. Би хэзээ ч бүлэглэн гэмт хэрэг үүдээгүй, би зүгээр байсан хүнийг гүжирдээгүй, гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

*Шүүгдэгч Б.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Миний хувьд энэ асуудлыг эхнээс нь авхуулаад дуустал нь мэднэ. Би олон нийтийн зөвлөлийн гишүүн болохоор надад  А эгч хандсан. Анх хандахад нь та 4 саналаар ялагдсан байна энэ тооны хүнд мөнгө тараагаагүй бол та хэл ам хийгээд хэрэггүй дээ, сонгуулийн хэрэг чинь заваан шүү гэж хэлсэн. Гэтэл Ж.А эгч энэ хүмүүс маань бүүр 4 байтугай бүүр 10 гараад явчихлаа, манай хороонд бол сонгуулийн үеэр замбараагүй мөнгө тараасан гэж хэлсэн. Би наад асуудлыг чинь Тагнуулын байгууллага л шийдвэрлэх байх гээд Г өмгөөлөгч А эгч хоёртой хамт Тагнуулын хэлтэст очсон, тэгэхэд Гарамгайбаатар өрөөндөө ороод ир, сонгуулийн хэрэг чинь манай харьяаллын хэрэг, гэрч болох гээд байгаа хүмүүсээ Тагнуулын хэлтэст гэж бичүүлээд ирээ, 2 хөндлөнгийн гэрч хэрэгтэй шүү, манайд энэ асуудлаар албан ёсны мэргэжлийн хүн байхгүй, хотоос хүн авч ирнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонгуулийн хэрэг заваан шүү, намайг тамга тэмдэг авсан гэсэн шиг ээ эргээд бид нарыг хэрэгтэн болгоод зогсоов гэсэн чинь ийм олон хүн хэлээд байгаа юм чинь мөнгө тараасан болоод л олон хүн хэлж байгаа байлгүй дээ бид нар шалгаж өгнө гэж хэлсэн. Тэгээд үнэн зөвөөр нь шалгаж өгөх байхдаа гэж бодсон чинь 1 сард намайг Ганбат гэдэг хүн дуудаад хэлсэн, би үүнээс өмнө мэдсэн зүйл байхгүй. Би энэ хугацаанд А эгчийг эргээд төлөөлөгч болж байгаа байх гэж бодсон. Гэтэл ийм байдал үүссэн байсан. Уг нь энэ хэрэг нь бүх юм нь нотлогдсон байсан, гэтэл бүх юм эсрэгээрээ болсон байсан, би бодохдоо тухайн 4 саналыг татуулах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Намайг А  гэх хүний үгээс татаж оруулж ирж байгаа юм байна. Би тухайн хүнийг огт танихгүй, нөхөр хүүхэдтэйг ч мэдэхгүй, ганц бие амьдралын боломж муу хүүхэн юм байна гэж ойлгож байсан. Тэр хүүхэн тухайн үед ээжид 40.000 төгрөг, надад 40.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Мөн би тухайн үед түүний нөхрийг ажилд оруулж өгнө гэж хэлсэн бол өөрийнхөө компанид л ажилд авна, тухайн үед надад Цогт-Өнжүүл гэдэг компани байсан. Тухайн үед би Ундарга ХХК-д ажиллаж байгаагүй, дээрээс нь намайг хуулж бичүүлсэн гэж хэлээд байна. Ийм зүйл болоогүй, би олон хэрэг дээр гэрчээр орж байсан, бичиг цаасны асуудалд оролцдоггүй. Мөн А эгч 200.000 төгрөг өгсөн талаа би огт мэдэхгүй, сонсоогүй, мөн өмгөөлөгч Гын 400.000 төгрөг өгнө гэсэн талаар ч мэдэхгүй, хэрвээ ийм зүйл ярьсан бол би ёстой таслан зогсоох байсан, энэ хүмүүс үнэнийг хэлсэн бол үнэнээрээ л байх ёстой. Нэг хүний гүтгэлгээр хүнийг ингэж Архангай аймгийн улс төрийн нөлөөнд орсон Архангай аймгийн прокурорын газрын прокурор Б ичээсэй. Би хэвлэлийн бага хурал хийе гэж хүртэл хэлсэн. Энэ бол монгол ардын намын захиалгаар хийгдэж байгаа хэрэг. Прокурор Бн эхнэр нь Ардын намын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хууль зүйн хэлтэст хуульчаар ажиллаж байсан. Хэргийг минь үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

*Шүүгдэгч Э.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:

“...Миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суудаг, 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр сонгуулийн сурталчилгаанд явж байхад О гэх хүн манай гэрийн гадаа ирээд надад 20.000 төгрөг өгөх гэж оролдсон, үүнийг нь би аваагүй. Гэрч Н, Д 2 мөнгө авсан нь үнэн үнийг би сонссон. Ж.А эгч, Б эгч, Г ах нар надад ямар нэг байдлаар нөлөөлөөгүй...” гэх мэдүүлэг,

 

*Эрүүгийн 2012003920245 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Гэрч Д.Агийн өгсөн:

“... 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн ээж Н.Джавын 3 дугаар багийн Цогт уулын 1-р гудамжны 6 тоотод байдаг гэрт нь байж байхад 18 цаг өнгөрөөгөөд манай тойрогт орон нутгийн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшсэн Мэ, нэг танихгүй цагаан цамцтай эрэгтэй хүнтэй хамт орж ирээд бид нарыг дэмжээд өгөөрэй гээд надад 40.000 төгрөг, манай ээжид 40.000 төгрөг бэлнээр нь өгсөн, мөнгийг Мэ өөрийн халааснаас гаргаж ирээд өгсөн, надад 2 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, манай ээжид мөн 2 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэртүүд өгчихөөд гарсан. Мэ бид 2 найзууд, манай багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байсан, одоо 2 дугаар 10 жилд багшилж байгаа гэсэн, нөгөө цагаан цамцтай хүнийг нь танихгүй, би тэр хүнийг Д.Х гэдэг хүн байх гэж бодож байгаа. Би байсан, манай ээж Н.Джав байсан, манай 5, 6 настай 2 хүүхэд байсан, тэгээд Мэ болон нөгөө цагаан цамцтай хүн байсан. Миний өөрийн гараар бичиж өгсөн 2 өргөдөл мөн байна, би энэ 2 өргөдлийг Ж.А эмчид бичиж өгсөн, Ж.А эмч намайг болсон явдлаа бичээд өгчих гэхээр нь бичээд л Ж.А эмчид өгсөн, Тагнуулын хэлтэст өгөх ёстой гэдгийг би мэдэхгүй байсан юм, Ж.А эмч Тагнуулын хэлтэст гэж бич гэхээр нь тэгэж хаяглаж бичсэн. Би энэ 2 өргөдөлийг өөрөө сайн дураараа бичсэн. Би тэр мөнгөнөөс 28 ширхэгтэй хүүхдийн памперс 22 мянган төгрөгөөр хүнсний захын нэг лангуунаас авсан, яг ямар лангуунаас авснаа одоо санахгүй байна, тухайн үед яаруу сандруу явсан болохоор яг хаанаас авснаа санахгүй байна, бусад мөнгийг юунд зарцуулснаа одоо санахгүй байна, жижиг сажиг зүйлд үрээд дуусгасан байх, мөнгөний зарцуулалтын баримтууд байхгүй, ээж юунд мөнгөө зарцуулсныг би мэдэхгүй байна. Би саналаа өгөөгүй, ээж яасныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 59 дүгээр хуудас/

 

*Гэрч Л.Дын өгсөн:

“...Миний өмнө өгсөн мэдүүлэг худлаа, надад Д.Х Б лам нар мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, намайг Ж.А эмч та тэгж хэлээрэй, тэдэн сарын тэдний өдөр Б ламаас мөнгө авсан гэж хэлээрэй гэж гуйсны улмаас би Б лам надад 20 мянган төгрөг өгсөн гэж мэдүүлсэн, үнэндээ бол надад мөнгө төгрөг авсан зүйл байхгүй, би Ж.А эмчид тэгж болох юм уу, дараа нь асуудал болох юм биш биз гэхэд зүгээр, зүгээр гээд байсан, одоо би таныг үзэж байна аа Батцэнгэлийн авгай гэж хэлдгээ болино гэж байсан, Ж.А эмч намайг хааяа нэг үзүүлэх гэхээр Батцэнгэлийн авгай гээд үздэггүй байсан юм, Ж.А эмч надад таньтай Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс уулзана, таныг танихгүй гэж байсан, мэдүүлэг өгчихөөд та амьтан хүнтэй таарчихваа, хүн амьтантай таараад, юм хум яриад, уулзаж болохгүй шүү гэсэн, би дотроо тэгдэг нь яаж байгаа юм бол доо л гэж бодоод өнгөрсөн. Анх мэдүүлэг өгдөг өдөр тэгсэн, манай гэрт машинтайгаа очоод намайг дуудаж гаргаад машин дотроо тэгж хэлсэн, тэгээд намайг машинтайгаа энд хүргэж ирээд би мэдүүлэг өгсөн, би Ж.А эмчид хүүхэд харах хүн байхгүй гэхэд хүүхдээ аваад явчих, би хүүхдийг чинь хоргоож байя гэж намайг авч ирсэн. Б ламаас 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 20 мянган төгрөг авсан гэж хэлээрэй, танд асуудал байхгүй, зүгээр зүгээр, иймээ тиймээ юм байхгүй гэсэн, тэгэхэд Ж.А нэг шар өнгийн куртиктай хүүхэнтэй хамт явж байсан, тэр хүүхэн нь би ардчилсан намынх гэж байсан, тэр хүүхэн нь надад мэдүүлэг өгөх талаар юм хэлээгүй. Миний ярьж байгаа үнэн, намайг хэн нэгэн хүн гуйсан ятгасан, сүрдүүлсэн зүйл байхгүй. Надад тэр 2 мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 64 дүгээр хуудас/

 

*Гэрч Н.Джавын өгсөн:

“...Мэ, Д.Х хоёр манай гэрт орж ирээд надад болон манайд байсан манай охин Д.Ад 40.000 төгрөг өгсөн, надад 40.000 төгрөг, Д.Ад 40.000 төгрөг өгсөн. Манай намын төлөө саналаа өгөөрэй гэж хэлээд тэр мөнгийг өгсөн, Мэ нь охин бид хоёрт тэр мөнгийг өгсөн. Д.Х уржигдар буюу нэг дэх өдөр манай охин Д.А бид 2-той уулзсан, намайг охинтойгоо тэтгэвэрээ аваад зах орох гээд явж байхад Д.Х миний утас руу залгаад таньтай уулзах гэсэн юм хаана байна гээд охин бид 2-ын явж байсан газар ирсэн, бид 2 номын сангийн хажууд явж байхад Д.Х цагаан өнгийн машинтай, нэг хүүхэнтэй хамт ирсэн, Д.Х намайг машинд суучих хэдэн юм асууя гэхээр нь би машинд нь суусан, Д.Х надаас Ж.А эмч юу ярьж байна, бид нарыг мөнгө өгсөн гэж асуусан уу гэж надаас асуусан, би Ж.А тэр талаар асуусан л гэсэн, мөн би Ж.А эмчид өргөдөл бичиж өгснөө хэлсэн, Д.Хтэй хамт явсан эмэгтэй нь нэг юм бичиж байгаад тэрэн дээрээ гарын үсгээ зурчих та гэхээр нь гарын үсгээ зурсан, юу бичсэнийг нь мэдэхгүй байна, уншаагүй гарын үсгээ зураад өгсөн, тэгээд надтай уулзчихаад намайг “999” худалдааны төвийн дэргэд хүргэж өгөөд тэнд байсан охин Д.Аг машиндаа суулгаж уулзсан, Д.Х Д.Атэй юу ярьсныг мэдэхгүй. Тэгсэн, өргөдөл гаргаж байсан, тэгэхэд намайг биеэ үзүүлэх гээд өрхийн эмнэлэг дээр очиход Ж.А эмч намайг чи тэр Гомбодорж, Б лам хоёртоо очиж үзүүл, тэр хоёроос тавь, тавин мянган төгрөг авсан биз дээ, Монгол ардын намынхнаас мөнгө авсан гэдгээ хэл, эсвэл тэр Гомбодорж Б лам 2-тоо үзүүл гээд үзлэг хийгээгүй болохоор нь би тэр талаар нь Эрүүлийг хамгаалах газрын дарга Гандиймаа гэдэг хүнд өөрөө гомдол гаргаж өгсөн, би бичгээр гомдол гаргаж өөрөө Гандиймаа даргад нь оруулж өгсөн, дараа нь Ж.А эмч надад гомдсон уу, уучлаарай гэж байсан. Тухайн үед би Гомбодорж, Б лам 2-оос мөнгө авсан зүйл байхгүй. Би Д.Хэд саяны ярьсан надад үзлэг хийгээгүй талаар, Эрүүлийг хамгаалахад гомдол гаргасан талаараа, мөн А эмч надад чи МАН-ынхнаас мөнгө авсан талаараа хэлбэл би хаанаас ч гэлээ чамд 400.000 төгрөг гаргуулж өгнө гэж байсан талаар хэлсэн, өөр юм яриагүй ээ. Мэ, Д.Х нараас би мөнгө авсан нь бол үнэн, Ж.А эмч намайг чи мөнгө авснаа хэл, чамд ямар ч билээ нэг комиссын нэр хэлээд тэр комиссоос 400.000 төгрөг гаргуулж өгнө, би Д.Хээс 5-хан саналаар дутчихаад байна гэж хэлж байсан. 2020 оны 10 дугаар сарын 13-ны орой манай гэрт орж ирээд мөнгө өгсөн, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байна. Ж.А эмч намайг чи мөнгө авсан талаараа бичээд өгөө, үнэнийг хэлээ л гэсэн болохоос ямар нэгэн байдлаар дарамталсан зүйл байхгүй. Д.А надад тэр талаар юм яриагүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 66 дугаар хуудас/

 

*Гэрч Н.Джавын дахин өгсөн:

“...Миний өмнө өгсөн мэдүүлгүүд худлаа, намайг Ж.А эмч дарамталж байгаад Д.Х, Мэ нараас мөнгө авсан гэж мэдүүлэг өгүүлсэн, хэзээ гэдгийг санахгүй байна намайг гэрийнхээ ойролцоо явж байхад Ж.А эмч машинтайгаа ирээд намайг машиндаа суулгаад өрхийнхөө эмнэлэг дээр аваачаад өрөөндөө оруулсан тэгээд чи Д.Х, Мэ 2-оос мөнгө авсан байна, тэрнийгээ хэл, надад баримт бичлэг нь ч байгаа гэсэн, би Ж.А эмчид би тэр хүмүүсээс мөнгө аваагүй ээ гэхэд чи авсан ш дээ, чи Мэ, Д.Х 2-оос 40 мянган төгрөг авсан, мөнгө авсан талаараа мэдүүлэг өг, манай өмгөөлөгч мундаг залуу чамд 40 мянган төгрөгийг чинь 400 мянган төгрөг болгоод өгнө гэсэн, тэр үед Ж.А эмчийн өрөөнд өмгөөлөгч В.Г байсан, тэр өмгөөлөгч нь надад та тагнуулын газарт мэдүүлэг өгнө, та тэнд 40 мянган төгрөг авсан гэдгээ хэлээрэй, би тэрнийг чинь 400 мянган төгрөг болгож таньд өгүүлнэ, айх юм байхгүй, би мэдүүлэг авахад тантай хамт байна гэж байсан, тэгээд тэрнийх нь дагуу би Д.Х, Мэ нараас мөнгө авсан гэж мэдүүлсэн юм, би уг нь Ж.А эмч тэр өмгөөлөгч 2-т нь би мөнгө аваагүй гэдгээ олон удаа хэлсэн боловч чи мөнгө авсан гэж мэдүүлэг өг гэсээр байгаад надаар тийм мэдүүлэг өгүүлсэн, би Ж.А эмчээс айсандаа Д.Х, Мэ нараас мөнгө авсан гэж хэлсэн, Ж.А эмч миний хэвтэрт байдаг хүүхдийг үзэж өгөхгүй байх гэж айгаад, мөн намайг ч бас үзэж эм бичиж өгөхгүй байж магадагүй гэж айгаад худал мэдүүлэг өгсөн, 2016 оны сонгуулийн дараа намайг үзүүлэх гээд очиход чи тэр Б лам, Гомбодорж 2-тоо үзүүл гээд үзэж өгөхгүй байсан юм. Өмгөөлөгч нь байсан, бас нэг хүүхэн байсан, нэрийг нь Б.Б гэдэг юм шиг байна лээ, тэгээд Ж.А эмч байсан, өөр хүмүүс байгаагүй, тэр эмэгтэй нь манай эмчийн талд ороод 40 мянган төгрөг авсан гэдгээ хэлээ, 40 мянгыг чинь 400 мянган төгрөг болгоод өгчихнө, манай энэ өмгөөлөгч сайн өмгөөлөгч, айх юм байхгүй гэж байсан, мөн өмгөөлөгч нь ч гэсэн би бол баараггүй наад 40 мянган төгрөгийг чинь 400 мянган төгрөг болгоод өгчихнө, та зүгээр айлтгүй гээд байсан. Намайг Ж.А эмч айлгаж байгаад худал мэдүүлэг өгүүлсэн гэж үнэн, өөр намайг ятгаж дарамталсан хүн байхгүй. Би Ж.А эмчээс айгаад хэлж чадаагүй юм, одоо бол харин үнэнийг хэлэхээр шийдсэн. Тэр 2 хүн сонссон, угаасаа би бүгдэд нь би мөнгө аваагүй ш дээ гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 67 дугаар хуудас/

 

* Гэрч Ч.Нын өгсөн:

“...намайг гэртээ юм угаагаад сууж байхад А эмч ганцаараа машинтайгаа ирсэн, намайг машиндаа суулгаад чамд Д.Х, Б 2 мөнгө өгсөн байна, чи тэр талаараа хэл гээд байсан, би А эмчид би мөнгө аваагүй, надад мөнгө өгсөн хүн байхгүй гэхэд чи авсан байнаа, чамайг мөнгө авахыг чинь хүн харж байсан, мөнгө авсан гэж мэдүүлэг өг, чи мөнгө авсан чинь гарцаагүй гээд шахаад байхаар нь би өмнө мэдүүлэг өгөхдөө 10.000 төгрөг авсан гэж худлаа мэдүүлэг өгсөн, Ж.А эмч угаасаа Ардын намын чавганц энэ тэр загнаж доромжилдог. Намайг энэ хүмүүс дарамталсан зүйл байхгүй. Сонгуулийн сурталчилгааны үеэр надад нэр дэвшсэн хүн мөнгө, эд зүйл өгсөн зүйл байхгүй, сурталчилгааны материал бол өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92 дугаар тал/

 

*Гэрч Д.Хийн өгсөн:

“...Бид биднийг дэмжээрэй гээд айл өрхүүдээр явж мөрийн хөтөлбөр, хийх ажлуудаа танилцуулж явсан, хуульд заасны дагуу л сонгуулийн сурталчилгаагаа хийсэн, хэн нэгэнд мөнгө тараасан зүйл байхгүй, наадахыг чинь гүтгэлэг гэж үзэж байна. Би мөнгө өгөөгүй, бэлэн мөнгө ч өгөөгүй, бензиний мөнгө ч өгөөгүй. Намайг 3 дугаар багийн төв дээр ажиллаж байхад Цогт-Уулд оршин суудаг Оюунаа гэдэг эмэгтэй Ардчилсан намаас аймгийн хуралд нэр дэвшсэн Ж.А эмч МАН-аас нэр дэвшиж ялсан хүмүүсээс мөнгө авсан гэж хэлэх юм бол мөнгө өгнө, ажилтай болгож өгнө гэж хүмүүстэй уулзаж ярьсан байна гэдгийг надад хэлсэн. Тэгэхээр энэ гүтгэлгийг Ж.А эмчийг зохион байгуулсан гэж үзэж байна, Ж.А эмч надтай өрсөлдсөн, надад ялагдсан учраас тэрэндээ хорсоод, өширхөж ийм зүйл хийж байна гэж үзэж байна, энэ хүн олон жил Өрхийн эмнэлгийн даргаар, эмчээр ажилласан, тэр хавийн хүмүүсээ бүгдийг нь мэднэ, хэн нь ямар өвчтэй, амьдрал нь ямар вэ гэдгийг сайн мэддэг, тэгээд амьдрал ядуу, өвчтэй зовлонтой хүмүүсийг ямар нэгэн байдлаар дарамталж тэгж мэдүүлэг өгүүлсэн болов уу гэж би бодож байна. Оюунаа эгч надад Ж.А эмч Цогт-Уулд амьдардаг Д.А, түүний ээж Н.Джав гэдэг хүмүүсээр тийм зүйл яриулсан байна гэдгийг хэлсэн, би тэрнийх нь дагуу Д.А, Н.Джав гуай 2-той уулзсан, тэгж уулзахад Д.А өөрөө надад Ж.А эмч таараад машиндаа суулгаад өрхийн эмнэлэг дээр авч очоод хэн хэнээс мөнгө авснаа хэл гэсэн, би Ж.А эмчид надад мөнгө авсан юм байхгүй гэхэд чи мөнгө авснаа хэл, мөнгө авсан гэж хэл гээд өрөөндөө 2-3 цаг суулгасан гэсэн, Д.А жоохон хүүхэдтэй хөх нь чинэрээд арга ядаад тиймээ би мөнгө авсан гэж хэлээд гараад явсан гэж ярьсан, мөн Д.Ад нөхрийг чинь ажилтай болгож өгнө гэж хэлсэн гэсэн. Д.Агийн ээж Н.Джав гуайг бас машиндаа суулгаад өрхийнхөө эмнэлэгт аваачаад МАН-ынхнаас мөнгө авсан гэж хэл, тэгвэл чамд 400.000 төгрөг өгнө гэж хэлээд биднээс мөнгө авсан гэж хэлүүлсэн байсан, 2016 онд Ж.А эмч бас л сонгуульд ялагдчихаад Н.Джав гуайг чи Монгол ардын намынхнаас мөнгө авсан гэж хэл гэж дарамтлаад Н.Джав гуай аймгийн эрүүл мэндийн газарт гомдол гаргаж байж салсан гэж байсан, дараа нь Ж.А эмч Н.Джав гуайгаас уучлалт гуйсан гэж байсан, Н.Джав гуайн нэг хүү нь хэвтэрт байдаг юм билээ, тэрүүгээр нь далимдуулж айлгаж шахдаг байх гэж бодож байна, би Д.А, Н.Джав гуай 2-той эхнэр Алтаншагайгийн хамт уулзсан, манай эхнэр тэр 2-ын ярьсан зүйлийг бичээд өөрсдөөр нь гарын үсэг зуруулж авсан байгаа. Ж.А эмчийн энэ бусдыг дарамталсан асуудлыг хуулийн байгууллагад өгч шалгуулна гэж бодож байгаа. Нэг л байр ажиллуулсан, Мандхай гэдэг дэлгүүрийн ар талд сурталчилгааны байр ажиллуулсан. 6 нэр дэвшигчийн 30 орчим ухуулагч, 1 менежер ажилласан. Менежерээр Энхтайван гэдэг эмэгтэй ажилласан, манай намын гишүүн хүн, аймгийн төвд амьдардаг, хувиараа юм хийдэг эмэгтэй. Бидэнд нэр дэвшигчийн хандивын дансны орлого зарлагын тайлан гэсэн баримт бичгүүд байгаа өөр баримт бичиг гээд байх зүйл байхгүй, иргэдээр ямар нэгэн баримтанд дээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Сонгуулийн зардлаа хандиваар босгосон, 500.000 төгрөгийн хандив цулгасан, тэр мөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийж сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан, энэ мөнгийг хэрхэн зарцуулсан нь баримттай байгаа, би тэр бармитуудаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 79-80 дугаар тал/

 

*Гэрч Д.Оийн өгсөн:

“...Би Н.Джав эгч түүний охин Д.А нарыг эртнээс мэднэ, Н.Джав эгч бид 2 бараг эгч дүүс шиг болсон хүмүүс, Н.Джав эгч 10-аад хоногийн өмнө байх надад Ж.А эмч Д.Хийн эсрэг мэдүүлэг өгөөтөх, 400 мянган төгрөг өгье гээд байна, яах вэ гэж асуусан, би Н.Джав эгчээс та тэгээд Д.Хээс мөнгө авсан юмуу гэхэд үгүй аваагүй гэсэн, би тэгэхээр нь ээ дээ эгч минь тэгж болох юмуу, хүн гүтгэсэн асуудалд оров, тэгж болохгүй шүү, мөнгө авсан бол хамаа алга, мөнгө аваагүй байж авсан гэж гүтгэж болохгүй байхаа гэсэн. Мөн 10-аад хоногийн өмнө Д.А над руу яриад Оюунаа эгчээ Ж.А эмч миний дансанд 200 мянган төгрөг хийчихсэн байна, үүнийг яах вэ, Ж.А эгчид буцааж өгөх гэсэн чинь авахгүй байна, яах вэ гэсэн, би авахгүй байгаа бол наад мөнгөө үрэхгүй дансандаа л байлгаж байхгүй юу гэсэн, Ж.А эмчид Д.А мөнгийг нь өгөх гэхэд зүгээрээ эгч нь чамд тусалж байгаа юм гэж хэлсэн гэсэн, Ж.А эмч манай тэр хавиар амьдардаг, амьдралын түвшин доогуур хүмүүсийг л тэгэж гуйсан юм болов уу гэж би бодсон. Д.Х тэр талаар асуухад нь би Н.Джав эгч, Д.А нараас сонссон зүйлээ мөн хэлсэн. Нэр дэвшигчид манай тэр хавиар их явсан, өөрсдөө сонгуулийн материалаа тарааж явцгаасан, нэр дэвшигчид бусдад мөнгө төгрөг, эд зүйл тараасан зүйл байхгүй, би дэлгүүрт суудаг учраас мэдээлэл сайн авдаг, надад лав мөнгө төгрөг тараасан гэж дуулдаагүй. Манай тэр хавийн амьдралын түвшин доогуур, ядуу амьдралтай айлуудаар машинтайгаа яваад байгаа харагдсан, яг ямар хүмүүсийг тэгэж хэлж шахсан талаар би мэдэхгүй байна, надад өөрсдөө ярьсан нь Н.Джав эгч, Д.А хоёр...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 82 дугаар тал/

 

*Гэрч И.Пын өгсөн:

“... Би Ж.А эмчийг маш сайн танина, Ж.А эмчийн дүү нь манай хүргэн дүү, сонгуулийн дараахан, би өрхийн эмнэлэгруу орж Ж.А эмчтэй уулзсан, Ж.А эмч намайг чи сонгуулийн үеэр Д.Хээс 50 мянган төгрөг авсан байна, тэр талаараа хэл гэхээр нь би мөнгө аваагүй гэдгээ хэлэхэд чамайг 50 мянган төгрөг Д.Хээс авснаа хэлэхгүй бол цагдаад өгнө гэж загнасан, би Ж.А эмчид та болио, нэгэнт ялагдачихаад яах гэж ингэдэг юм, би хэн нэгнээс мөнгө аваагүй гэдгээ хэлээд гарсан, би даралт өндөртэй, байнга Ж.А эмчээр эм бичүүлдэг хүн, тэрнээс хойш Ж.А эмчээс айгаад эмээ ч бичүүлж чадахгүй байна. Би хэнээс ч мөнгө эд зүйл аваагүй, тийм зүйл байхгүй. Болсон асуудлыг л ярьж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83 дугаар тал/

 

*Гэрч Г.Нын өгсөн:

“...Надаас ямар асуудлаар гэрчийн мэдүүлэг авах гэж байгааг ойлгож мэдлээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүргийг болон Эрүүгийн хуульд заасан худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаарх хуулийн зүйл заалттай уншиж танилцлаа, хуулийн зүйл хэсгүүдийг ойлгосон, асуух зүйл байхгүй, одоо мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгье. Надад болон манай гэр бүлийнхэнд мөнгө, эд зүйл өгсөн зүйл байхгүй, надад тэр талаар сонсож мэдсэн юм байхгүй. Би тэр хүнийг танихгүй, манай гэрээр орсон зүйл байхгүй, наад хүн чинь худлаа мэдүүлж байна, би сонгуулийн сурталчилгааны үеэр тэр Д.Х гэдэг хүнтэй таараагүй, тэр хүнийг танихгүй. Би хэн нэгнээс мөнгө авсан зүйл байхгүй, надад мөнгө өгөх нь байтугай мөнгө амалсан хүн ч байхгүй. Би Ардчилсан намын нэр дэвшигчдийн сурталчилгаанд 3 дугаар багтаа ажилласан. Надад тэр талаар мэдэгдсэн зүйл байхгүй, биднийг явж байхад МАН-ынхан тэр гудамжинд явж байна очиж ажиглаарай, хяналт тавиарай гэж намаас хэлдэг байсан, тэрнийх нь дагуу хяналт тавихад мөнгө эд зүйл тараасан зүйл мэдэгдээгүй, надад тэр сонссон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 85  дугаар тал/

 

*Гэрч Н.Гийн өгсөн:

“...Манай гэрийнхэнд, надад мөнгө эд зүйл өгсөн юм байхгүй, манай гэр бүлийнхэн эртнээс Ардчилсан намын гишүүд, манай гэр бүлийнхнийг, намайг энэ намын гишүүн дэмжигч гэдгийг манай тэр хавийнхан бүгд сайн мэднэ, ялангуяа МАН-аас манай багт нэр дэвшсэн хүмүүс сайн мэднэ, тийм учраас энэ хүмүүс манай гэр бүлийнхэнд мөнгө, эд зүйл тараахгүй, надад тэр талаар үзэж харсан юм байхгүй байна. Би сонгуулийн үеэр 3 дугаар багтаа Ардчилсан намын ухуулагчаар ажилласан, мөн манай аав Г.Н бас Ардчилсан намын жолоочоор ажиллаж байсан. Энэ ёстой худлаа, жинхэнэ гүтгэлэг, манай гэрээр тэр Д.Х гэдэг хүн ерөөсөө орж ирээгүй, манай гэрээр МАН-ын сурталчилгааны материал нь ч орж ирээгүй, ийм яриа болоогүй. Үгүй ээ үгүй, яагаад ийм худлаа юм яриад байгааг мэдэхгүй байна. Наадах чинь бол шал худлаа, тэр Д.Х гэдэг хүн чинь бүр сүүлд сурталчилгаа дуусахын үед гарч ирсэн, бид нар сурталчилгааны үеэр эсрэг намын нэр дэвшигчид хаана юу хийж явна гэдгийг байнга харж явсан, тэгэхэд тэр Х гэдэг хүн огт харагддаггүй байсан, сонгуулийн үеэр аль ч намынхан тэгээд л эсрэг намынхан нь хаана юу хийж байна гээд бие биенийгээ хянаад явчихдаг юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 86 дугаар тал/

 

*Гэрч Э.Бын өгсөн:

“...Манай багаас нэр дэвшигч Л.Мэ өөрийг нь дэмжээрэй гэж хэлж надаа мөнгө тегрөг ямар нэг бараа материал өгөөгүй манай гэр бүлийн гишүүдэд мөнгө төгрөг өгөөгүй би өөрийн хадам ээж Н.Джавын гэрт эхнэр хүүхдүүдийн хамт байж байхад Мэ хоёр хүний хамт орж ирээд сонгуульд намайг дэмжээрэй багаар нь дэмжээрэй гэж хэлээд гарсан өөр би энэ хүнтэй дахин уулзаагүй. Миний мэдэж байгаагаар манай эхнэр Д.А нь 2020 оны орон нутгийн аймагт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед нэр дэвшигч нараас мөнгө авсан гэх хэргийн талаар дуудагдаж энэ талаар мэдүүлэг өгч байгаа би  энэ талаар мэдэхгүй байна. Манай эхнэр надад нарийн юмаа хэлээгүй сонгуулийн үед нэр дэвшигчээс мөнгө авсан асуудлаас болоод шалгагдаад байгаа гэсэн манай багийн эмч Ж.А намайг хөдөө явсан хойгуур 2-3 удаа манай гэрт эхнэр дээр очоод чи мөнгө авсан гээд Тагнуулын хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөдөх гэсэн гэж хэлж байсан над руу утсаар залгаад манай эхнэр 2-3 удаа мөнгө авсан гээд намайг очоод мэдүүлэг өгөөдөх гээд байна гэж Ж.А эмч хэлээд байна гэж надаас асууж байсан тэгэхээр нь би чи юу болоод байгаа юунд орооцолдоод байгаа гэж хэлсэн тэгсэн эхнэр чамайг Ч.А эмч Ундарга ХХК-нд ажилд оруулаад өгнө очоод хүнтэй уулзаадах гээд байсан би хэн гэдэг хүнтэй уулзах талаар мэдээгүй би эргээд Ундарга ХХК нь дээр очоогүй дахин энэ талаар эхнэрээсээ асуугаагүй сонгуулиас хойш манай багт нэр дэвшигч нартай уулзаагүй би юу болоод байгааг ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 169-170 дугаар тал/

 

*Гэрч Б.Оын өгсөн:

“...Би дээрх хүмүүст мөнгө тараасан зүйл байхгүй. Би тухайн үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багт нэр дэвшиж байсан. Л.Д, Ч.Н нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багт харъяалалтай хүмүүс учир надад хамаарахгүй хүмүүс бөгөөд миний хамаатны хүмүүс байна. Эын Б нь манай ээжийн дүүгийн хүүхэд бөгөөд ойрын хамаатны хүн байна. Надад мөнгө тараасан зүйл байхгүй. Би ажилчидаа гэрт нь хүргэж өгч, гэрээс нь авдаг байсан. Ажлын хүмүүстэй явж байсныг хэлж байгаа юм байлгүй гэж бодож байна. Эмэгтэй хүнтэй хамт явсан гэхээр тогооч нарыг гэж бодож байна. Би дээрх хүмүүст сонгуультой холбоотой мөнгө өгсөн зүйл байхгүй. Э.Б ямар учиртай ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй, гайхаж байна. Эдгээр хүмүүс манай байгууллагад ажилладаг мөн Э.Бийн ээж нь миний эгч манайд ажилладаг тул амьдрал ахуйд нь тус дэм болоод явж байгаа. Үнэхээр их гайхаж байна. Надад мөнгө тараасан зүйл байхгүй. Тийм шалтгаан байхгүй. Би сонгуулийн сурталчилгаанд явсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 221-225 дугаар тал/

 

*Гэрч Э.Бийн өгсөн:

“...2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр намайг Цогт-Уулын 12 дугаар гудамжинд гэртээ орох гээд явж байхад манай тойрогт Монгол ардын намаас аймгийн иргэдийн хуралд нэр дэвшсэн Д.Х, нэг танихгүй эмэгтэй хүнтэй хамт хоёулаа цагаан өнгийн жийп машинтай миний хажууд ирж зогссон, би машиных нь марк, дугаарыг мэдэхгүй байна, Д.Х өөрөө жолоогоо барьсан байсан, Д.Х нэр дэвшигч хаалгаа онгойлгоод надад ахыгаа дэмжээрэй, ах нь чамд мөнгө өгье гээд 20.000 төгрөг өгөх гэхээр нь би мөнгийг чинь авахгүй ээ ахаа, дэмий байх гэж хэлээд мөнгийг нь авалгүй гэртээ орсон. Намайг гэртээ орох гэж байхад манай гудамжны зүүн талаас Л.Д эгч, манай хамаатны Ч.Н эгч 2 ирж байгаа харагдсан, би гэртээ ороод цонхоороо харахад Д.Х Л.Д эгч, Ч.Н эгч 2-ын дэргэд машинтайгаа очиж зогсоод уулзаад мөнгө өгч байгаа нь харагдсан, Д.Х тэр 2 эгчид тус бүрт нь 20.000 төгрөгийн дэвсгэрт өгч байгаа харагдсан, тэгээд 2 эгч манай гэрлүү ороод Х машинтайгаа хөдлөөд явсан, Л.Д, Ч.Н 2 эгчийг орж ирэхэд нь би тэр 2-оос Д.Х даргатай уулзав уу гэхэд уулзлаа, Д.Х бид 2-т хорь хорин мянган төгрөг өгөхөөр нь авчихлаа гэж 2-лаа хэлсэн, энэ асуудал өдөр 14 цаг өнгөрч байхад болсон, Л.Д эгч, Ч.Н эгч 2 манайд орж ирэхэд би гэртээ ганцаараа байсан бөгөөд энэ яриа болоход Л.Д, Ч.Н эгч бид 3-аас өөр хүн байгаагүй. Орой нь би Цогт-Уулын 19 дүгээр гудамжинд гэр нь байдаг найз Н.Гийнд очиход түүний аав Г.Н надад Д.Х манайхаар ороод гарлаа, намайг дэмжээрэй гээд хорин мянган төгрөг өгсөн гэж өөрөө ярьсан, энэ яриа болоход манай найз Н.Г, Г.Н ах бид 3 л байсан. Мөн манай хамаатны Э гэдэг ах надад Д.Х 20.000 төгрөг өгөхөөр нь авсан гэж тэр өдрийн орой надтай гудамжинд машинтайгаа явж байхдаа таарахдаа хэлж байсан, энэ яриа болоход бид 2-оос өөр хүн байгаагүй. Энэ 2 өргөдлийг би өөрийн гараар бичсэн, миний бичсэн 2 өргөдөл мөн байна, би энэ өргөдлийг манай өрхийн эмч Ж.Ад бичиж өгсөн, би тагнуулын хэлтэст өргөдөл өгөх учраа олоогүй юм, Ж.А эмч мөн манай тойрогт Ардчилсан намаас аймгийн иргэдийн хуралд нэр дэвшсэн, тэгээд эсрэг намынх нь хүнд өгсөн нь дээр байх гэж бодоод 2 өргөдлөө өгсөн. Би энэ 2 өргөдлийг өөрөө сайн дураараа бичсэн, хэн нэгэн хүн надад санал тавиагүй, зааж зөвлөөгүй, шахаж шаардаагүй. Ж.А эмч санал тавиагүй, би өөрт нь Д.Х мөнгө тараасан, хэнд хандахаа мэдэхгүй өөрт чинь хэлж байна гэж хэлж ажил дээр нь очсон юм, сонгуулийн үеэр уулзах гээд Ж.А эмч надад олдоогүй. Ч.Н эгчийн утасны дугаар нь 99842855, гэр нь Цогт-Уулын 9 дүгээр гудамжинд байдаг дугаарыг нь мэдэхгүй очвол зааж өгч чадна, Н.Д эгчийн утасны дугаарыг болон гэрийг нь мэдэхгүй, Ч.Н эгчийн танил байгаа юм, Э ахын утасны дугаарыг мэдэхгүй, гэр нь мөн Цогт-Уулын 9 дүгээр гудамжинд байдаг, дугаарыг нь мэдэхгүй, очвол зааж өгч чадна, Г.Н ахын утасны дугаарыг мэдэхгүй, гэр нь Цогт-Уулын 19 дүгээр гудамжны 2 тоотод байдаг. Тэрнийг мэдэхгүй, би саналаа манай тойргоос аймаг, сумын иргэдийн хуралд Ардчилсан намаас нэр дэвшсэн хүмүүст өгсөн, Ж.А эмч, 3 дугаар багийн иргэдийн хуралд нэр дэвшсэн Батболд нарт өгсөн, бусдынх нь нэрийг санадаггүй ээ. Үнэн би мөнгө аваагүй, надад 1 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт өгөх гэхээр нь аваагүй. Миний мэдэхийн Л.Д, Ч.Н, Э, Г.Н нарт мөнгө өгсөн. Л.Д, Ч.Н нарт Д.Х мөнгө өгч байхыг би өөрөө харсан, Э, Г.Н нар өөрсдөө Д.Хээс мөнгө авснаа надад хэлсэн, тэдэнд мөнгө өгч байхыг би өөрөө хараагүй. Сонгууль шударга бус болж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 54-55 дугаар тал/

 

*Гэрч Э.Б, Д.Х нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан:

“...Гэрч Э.Бийн: Би Д.Х гэх энэ хүнтэй тухайн үед гудамжинд таарсан. Би энэ хүнээс мөнгө аваагүй. Надад мөнгө өгөх гэж оролдоогүй, гэхдээ Д.Х гэх энэ хүний сонгуулийн сурталчилгаанд явж байсан Б.О гэх хүн гудамжинд таарж надад Д.Хийг дэмжээрэй гэж хэлээд 20,000 төгрөг өгөх гэхээр нь би аваагүй. Энэ асуудлыг хэлсэн. Б.О гэдэг хүнтэй төрөл садан учир нэрийг нь хэлээгүй юм. Тухайн үед Б.О ах надад мөнгө өгөх гэхэд Д.Х нь өөрөө хамт яваагүй, Б.О нь нэг эмэгтэй хүнтэй явсан, би тэр эмэгтэйг нь танихгүй. Д.Х өөрөө өгсөн асуудал байхгүй, Д.Хийн суртапчилгаанд явж байсан Б.О /Чингис пабын/ өгсөн. Би тухайн үеийн асуудлыг Д.Хийн сурталчилгаанд явж байсан хүн өгсөн учир Д.Х өгсөн гээд хэлж мэдүүлэг егсөн. Л.Д, Ч.Н, Э нар мөнгө авсан гэдгийг би мэдэж байгаа. Ч.Н эгчтэй төрөл садан, нэрийг нь Л.Д гэдэг. Б.О нэг хүүхэнтэй хамт явсан, би тэр хүүхнийг нь танихгүй, приус-30 маркийн авто машинтай явсан, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Шударгаар өрсөлдөөч ээ, өнөө маргааш өнгөрөөх хоолны 20,000 төгрөг хэрэггүй, залуу хүний хувьд, эх хүний хувьд шударга тогтолцоог бий болгомоор байна. Бидний үр хүүхэд авлигатай нийгэмд амьдарсаар байх уу...”

“...Гэрч Д.Хийн: 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Э.Б гэх энэ эмэгтэй надтай таараагүй, би эмэгтэй хүнтэй хамт явсан асуудал байхгүй. Би Б.Оыг танина, ямар ч харьцаа холбоо байхгүй, өөрийнхөө сонгуулийн сурталчилгаанд Б.О гэх хүнийг явуулаагүй. Миний өмнөөс мөнгө тараасан асуудал байхгүй. Б.О нь сонгуулийн сурталчилгаанд албан ёсоор яваагүй, би мэдэхгүй байна. Би тараагаагүй, хүнээр мөнгө тараалгаагүй учир тараасан асуудал байхгүй гэдгээ хэлж байна. Үнэн мөнөөр нь хэлж байна. Яагаад гүтгээд байгаа юм бэ, ямар нэгэн байдлаар Б.Оаар мөнгө тараалгасан, би өөрөө мөнгө тараасан асуудал байхгүй. Би сонгуулийн хуулийн дагуу шударгаар өрсөлдсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 200-202 дугаар тал/

 

*Гэрч Д.А, Ж.А нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан:

“...Гэрч Д.Агийн: Сонгуулийн өдөр манай найз Г манайд ирсэн, Г надаас мөнгө төгрөг авсан уу, тэр хүмүүс танайхаар орсон уу гэхээр нь би манайхаар ирсэн мөнгө төгрөг өгсөн авсан зүйл байхгүй, надад мөнгө өгөөгүй, манай нөхөр ээж хоёрт яасныг мэдэхгүй гэдгээ хэлсэн, тэрний дараа А эмч манай гэрт ирээд надтай уулзсан, намайг машиндаа суулгаад манай ажил дээр очъё ярих юм байна гэсэн, өрхийн эмнэлэг дээр очоод А эмч, би, Б гэдэг эмэгтэй бид 3 үзлэгийн өрөөнд нь орсон, А эмч надад мөнгө төгрөг авсан талаараа яриад өгөөч ээ гэсэн, би Ж.А эмчид би мөнгө аваагүй ээ, манай нөхөр ээж 2-той уулзсан, тэр 2-т мөнгө өгсөн эсэхийг би мэдэхгүй хараагүй гэдгээ хэлэхэд Б гэдэг хүн гудмаар явсан, энэ тэрүүгээр явсан бичлэг, зурагтайгаа байгаа юм байхгүй ээ гэхэд Ж.А эмч мөнгө авсан хүмүүс нь эгчид нь ирж хэлж байна аа гэсэн. Ж.А эмчээс айсандаа тэгж мэдүүлсэн юм, чи мөнгө авсан талаараа гэрчлээд өгөөч ээ гэж А эмч гуйхаар нь би тэгж мэдүүлэг өгсөн, би өрхийн эмнэлэгт байнга хүүхдүүдээ үзүүлдэг учраас зөвшөөрсөн. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дунд хүүгийн төрсөн өдөр байсан А эмч орой 18 цагийн үед манай гэрт орж ирсэн, манайхаас гараад на друу утсаар залгаад гараад ирээч уулзах хэрэгтэй байна гээд намайг гараад очиход бэлнээр 200 мянган төгрөг өгсөн.

 

*Гэрч Ц.Хын өгсөн:

“...Орон нутгийн сонгуулийн үеэр манай гэрээр намуудын нэр дэвшигчид манай гэрээр орж ирж өөрсдийгөө танилцуулж байсан, танай багт нэр дэвшиж байгаа юм гэж байсан, нэр дэвшигч нараас надад мөнгө, эд зүйл тараасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 72 дугаар тал/

 

*Гэрч Г.Сгийн өгсөн:

“...Орон нутгийн сонгуулийн үеэр манай гэрээр нэр давшигчдийн материал оруулж байсан, ганц нэг нэр дэвшигч өөр өөрсдөө л орж ирж байсан. Манай гэрийнхэнд, надад нэр давшигчдээс мөнгө, эд зүйл тараасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 73 дугаар тал/

 

*Гэрч Ц.Нн өгсөн:

“...Би Бүрд дэлгүүрт худалдагчаар ажилладаг, манай энэ орчмийнхон Доржийн дэлгүүр гэдэг. 2020 оны 10 сарын 13-ны өдөр би ажиллаж байсан. Би Сэлэнгэ гэж эмэгтэйг танина, дэлгүүрээс дээшээ гэр нь байдаг, хаягийг нь тодорхой мэдэхгүй. Тэр өдөр Сэлэнгэ манай дэлгүүрээс Парламент тамхи, скоч авсан эсэхийг би санахгүй байна. Олон хүн үйлчлүүлдэг учраас хэн хэзээ юу авсныг санахгүй байна. Нэр дэвшигч нар манай гэрээр орж ирээгүй, дэлгүүрээр бол орж ирж байсан. Нэр дэвшигч нар мөнгө, эд зүйл тараасан зүйл байхгүй, надад тийм юм мэдэгдээгүй. Манай энэ хавийнхан Сэлэнгэ гэдэг хүнийг их худлаа ярьдаг хүн гээд ам муутай байдаг юм байна лээ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 74-75 дугаар тал/

 

*Гэрч Г.Дгийн өгсөн:

“...Орон нутгийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид манай гэрээр явж танилцуулга хийж байсан, ухуулагч нарын сурталчилгааны материал тарааж явсан, гэрээр бас орж ирээгүй, манай Бүрд дэлгүүрээр явж байсан. Надад болон манай гэр бүлийнхэнд аль нэг намын нэр дэвшигчид мөнгө эд зүйл тараасан асуудал байхгүй, тэр талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 76 дугаар тал/

 

*Гэрч С.Бын өгсөн:

“...Би Сэлэнгэ гэх эмэгтэйг танина, гэр орныг нь мэдэхгүй, Сэлэнгэ заримдаа надаас мах авдаг, хамгийн сүүлд хэзээ надаас мах авсныг санахгүй байна, надаас олон хүн мах авдаг учраас хэн нь хэзээ мах авсан гэдгийг хэлж мэдэхгүй, яриад байгаа Сэлэнгэ бол надаас хааяа мах авдаг, орон нутгийн сонгуулийн өмнө, хойш Сэлэнгэс надаас мах авсан үгүйг санахгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 77 дугаар тал/

 

*Гэрч Л.Мийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд Монгол ардын намаас нэр дэвшсэн. Миний хувьд сурталчилгааны явцдаа таарсан хүмүүстээ нэр дэвшиж байгаа шүү, намайг дэмжээрэй гэж л явсан болохоос биш мөнгө төгрөг тараасан зүйл байхгүй. Би мөнгө өгөөгүй, сурталчилгааны 14 хоногийн хугацаанд айлуудаар явж сурталчилгаа хийсэн, 3 дугаар багынхаа олон айлаар орсон, тэгж явахдаа мөнгө тараасан зүйл байхгүй, сурталчилгааныхаа ажлыг л хийж явсан, би тэгж хүнд мөнгө өгөөд байхаар мөнгөтэй ч хүн биш. Надад мөнгө өгсөн зүйл байхгүй. Хандив гэж 400 орчим мянган төгрөг орж ирсэн, энэ мөнгөөр сурталчилгааны ажлаа явуулсан, миний сонгуулийн зардал ихэвчлэн ухуулагч нарын цалинд явсан, надад сонгуульд гаргасан зардлын баримтууд буюу ухуулагч нарын цалинг өгсөн баримтууд байгаа, би баримтуудаа харж байгаад тодорхой хэлье, тэр баримтуудаа хуулбарлаад хуулбарласан хувийг энэ мэдүүлэгтээ хавсаргуулья, эх хувиар нь өгөх гэхээр татварын албан дээр эх хувиар нь тайлан авдаг гэсэн, тэрэнд өгөх шаардлагатай байгаа юм. 400.000 төгрөг хүрсэн, 3-р багт манай намаас 6 хүн аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн, бид мөнгөө нийлүүлж манай нэр дэвшигч Төмөртулга хариуцаж сурталчилгааны сонин хэвлүүлсэн, УБ хотод хэвлүүлсэн гэсэн, яг ямар нэртэй газар хэвлүүлснийг мэдэхгүй байна, сонгуулийн зардал сонин болон ухуулагч нарын цалинд л зарцуулагдсан, бусад нэр эдвшигчид хэдэн төгрөг сонгуульд зарцуулсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 78 дугаар тал/

 

*Гэрч Л.Бгийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар Монгол ардын намаас Эрдэнэбулган сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшсэн. Би хэн нэгэнд мөнгө өгсөн зүйл байхгүй. Би мөнгө өгөөгүй, худлаа гөрдөж байгаа байх, надад өгөх гээд ч мөнгө байхгүй. Хүний ятгалгаар л тэгж байгаа биз. Намайг хүмүүс Б лам гэж дууддаг, Архангайнхан тэр чигээрээ Б лам гэдэг юм...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 81 дүгээр тал/  

 

*Гэрч Д.А, Л.Мэ нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан:

“...Гэрч Д.Агийн: Намайг ээж Н.Джавын гэрт байхад биднийг багаар нь дэмжээд өгөөрэй гээд манай нөхөр Э.Бт 40 мянган төгрөг өгсөн, мөн ээж Н.Джавт 40 мянган төгрөг өгсөн, биднийг багаар нь дэмжээд өгөөрэй гээд өгсөн. Л.Мэ мөнгө өгсөн нь үнэн, манай нөхөрт мөнгө өгсөн юм, өгч байхыг нь харсан, бид нар хамт байсан, Э.А эмч өмгөөлөгчтэйгээ анх манайд ирээд нөхрөө оролцуулаад яахав чи мөнгө авсан гэдгээ хэл гэж хэлсэн болохоор би өмнө өгсөн мэдүүлгүүддээ өөрөө мөнгө авсан гэж хэлсэн байгаа, мөнгийг манай нөхөр болон манай ээж 2 Л.Мээс авсан, биднийг дэмжээрэй гэж хэлээд мөнгө өгсөн. Намайг дарамталсан асуудал байхгүй, би болсон асуудлыг үнэн зөвөөр хэлж байна. Би байсан, манай нөхөр Э.Б байсан, ээж Н.Джав, Л.Мэ, манай 2 хүүхэд байсан, Л.Мэтэй хамт орж ирсэн Д.Х гэдэг хүн утсаар яриад гадаа байсан. Намайг харж байхад манай нөхөр манай ээж 2-т мөнгө өгч байсан. Болсон асуудлыг үнэнээр нь хэлье, Ж.А эмч намайг манай ээжийг дарамталж ийм мэдүүлэг өгүүлээд байгаа юм, гэрч болоод өг гэж өөрөө ирж 200 мянган төгрөг өгсөн, тэр нь мөнгө нь надад одоо ч байгаа, (уйлав) би 2 ихэр хүүхэд гаргаад нэг нь эндчихсэн юм, Ж.А эмч чи гэрч болж өгөхгүй бол эндсэн хүүхдийн чинь баримт бичгийг өгөхгүй, мөн нөхөр сүүдрийг чинь ажил төрөлд оруулж өгнө, боломжоороо тусална, харин гэрч болж өгөхгүй бол үзэж харж өгөхгүй, ахыг чинь үзэхгүй энэ тэр гэж дарамталсан, манай ах хөгжлийн бэрхшээлтэй, байнгын хэвтэрт байдаг, би Ж.А эмчийн дарамт шахалтаас болж Л.Мээс мөнгө авсан гэж урьд өмнө мэдүүлэг өгсөн, Ж.А эмч манай гадаа машинтайгаа ирээд надад чи ингэж хэл энэ тэр гэж үг зааж өгч байсан, би үнэхээр залхаж байна, надад, манай нөхөрт, манай ээжид Л.Мэ нар мөнгө өгсөн зүйл байхгүй, миний бичсэн гээд байгаа 2 өргөдөлийг Ж.А эмч хэлж бичүүлж өгсөн, мөн өмгөөлөгч В.Г нь бас намайг чи ингэж хэл гэж үг зааж өгч байсан, хамгийн сүүлд бичсэн өргөдлийг өмгөөлөгч нь өөрөө цаасан дээр бичээд надаар хуулж бичүүлсэн, Ж.А эмчийг намайг дарамталж байхад Б.Б гэдэг хүн байнга хамт явдаг байсан, манай ээжийг авч явахдаа Ж.А эмч тэр Б.Бтэй хамт явсан гэсэн. Ж.А эмч намайг дарамталж шахаж ингэж хэлүүлээд байгаа, Л.Мэ нар намайг шахаж дарамталсан зүйл байхгүй, би үнэхээр залхаж байна, үнэн юмыг үнэнээр нь хэлье...”

“...Гэрч Л.Мийн: Би энэ хүнд мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 89-90 дүгээр тал/

 

*Гэрч Л.Д, Д.Х нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан:

“...Гэрч Л.Дын: Б лам, Д.Х нар надад мөнгө өгөөгүй, Л.Б, Д.Х нарын хэлж байгаа нь үнэн. Надад мөнгө өгөөгүй. Би өгөөгүй гэж хэлэх гэж байгаад сандарч будлиад буруу хэлсэн байна. Ж.А эмч Л.Б, Д.Х нараас мөнгө авсан талаар хэлж мэдүүлэг өг гэж зааж өгсөн, нэг хүүхэнтэй хамт явсан, би тэр хүнийг нь танихгүй. В.Г гэх өмгөөлөгчийг танихгүй, би аваагүй, яагаад миний мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцсон талаар мэдэхгүй, тэр өмгөөлөгч надад ямар нэгэн үг зааж өгөөгүй, Би эмч Ж.Агийн хэлж өгснөөр л мэдүүлэг өгсөн...”

“...Гэрч Д.Хийн: Мөнгө өгсөн асуудал огт байхгүй. Л.Д гэх хүн өөрөө мөнгө аваагүй гэдгээ хэлж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 193-195 дугаар тал/

 

*Гэрч Л.Д, Л.Б нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан:

“...Гэрч Л.Бгийн: Би Л.Д эгчид 20,000 төгрөг өгсөн асуудал байхгүй...”

“...Гэрч Л.Дын: Л.Бгийн хэлж байгаа нь үнэн, надад мөнгө өгсөн асуудал байхгүй, би мөнгө аваагүй талаараа дахин мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Ж.А эмч мэдүүлэг өгөөрэй гэж хэлж зааж өгөхөөр нь буруу зөрүү яриад мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед Ж.А эмчид дараа нь асуудал болохын биш биз дээ гэж хэлэхэд ямар ч асуудалгүй гэж байсан. Ч.Нтой уулзаад хамт яваад байдаггүй. Хааяа утсаар ярих тохиолдол байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208 дугаар тал/

 

*Гэрч Л.Д, Э.Б нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан:

“...Гэрч Э.Бийн: Л.Д гуайг Б.О ахаас 20,000 төгрөг авсан гэж сонссон, Ч.Н эгч надад хэлсэн, Тагнуулын газраас Л.Д гуай бид 2-ыг дуудаад байна гэж хэлж байсан. Би гудамжинд мөнгө өгч байхыг нь хараагүй, Ч.Н эгчээс сонссон зүйлээ хэлсэн. Ч.Н эгч надад ярьсан учир сонссон зүйлээ харсан гээд хэлчихсэн. Үнэн хэрэгтээ хараагүй нь үнэн. Ч.Н эгч надад Д.Хийн сурталчилгаанд явж байгаа Б.О 20.000 төгрөг өгөхөөр нь авчихсан чинь гай боллоо гэж ярьж байсан, тухайн үед Л.Д эгчийг бас дуудаад гэж Ч.Н эгч хэлж байсан. Л.Д эгчийг бас мөнгө авсан гэж Тагнуулын газраас дуудсан гэхээр нь нэрийг нь оруулаад хэлчихсэн. Би бол үнэндээ мөнгө өгч авалцаж байхыг хараагүй...”

 

Гэрч Л.Дын: Манай гэр Цогт-Уулын 29 дүгээр гудамжны 07 тоот Сансарын дэлгүүрийн доор байдаг. 12 дугаар гудамжаар явдаггүй, тэр гудамжинд хүнээс Ч.Нтой хамт явж байгаад мөнгө авсан асуудал огт байхгүй. Э.Б худал ярьж байна. Яагаад худал ярьж байгаа гэдгийг мэдэхгүй байна. Би гэрээс гарч ороод яваад байдаггүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 214-215 дугаар тал/

 

*Яллагдагч Ж.Агийн өгсөн:

“...Би энэ үйлдлийг хийгээгүй, би чамд мөнгө төгрөг өгнө, ажилд оруулж өгнө энийг бичээд өгөөч гэж огт хэлж гуйгаагүй хэнд нь ч хэлээгүй тийм учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ явдал  миний өмгөөлөгч хөндлөнгийн гэрч нарыг давхар гүтгэж байна. Би энэ үнэнийг илт гуйвуулж нэг талыг баимталж яллагдагчаар татсан тогтоол гаргасан прокурор, надтай нэг ч уулзаагүй мөрдөгч нарыг холбогдох дотоод хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлттэй байгаа Монгол Улсын иргэний хувьд намайг хамгаалах хүний эрхийн байгууллага, Олон Улсын хүний эрхийн байгууллага, хууль хяналтын ажилтангуудыг авилгатай тэмцэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, миний эрхийг хамгаалах бүх байгууллагад гомдол гаргаж шалгуулна. Миний эрх зөрчигдсөн нь үнэн мөнгө тараасан Монгол Ардын намын нэр дэвшигчдийн мөнгө тараасан үйлдэл нь үнэн үнэнийг илчилж шударга бус байдлыг тасдаж шударга үнэнийг тогтоож хууль бус үйлдлийг таслан зогсоох гэж гомдол гаргасан. Үнэнийг хэлсний төлөө намайг буруутгаж яллагдагчаар татсан тогтоол гаргасанд би гомдолтой байна. Би Монгол Ардын намын нэр дэвшигчид гэрчид нөлөөлсөн гэж хоёр удаа прокурорт гомдол гаргасныг шийдээгүй. Өнөөдрийн байдлаар миний өөдөөс Д.Х, Б нар надтай уулзаж мэндэлж чаддаггүй зугтаагаад байдаг. Дээрх миний гэрч болсон хүмүүстэй нүүрэлдэхэд би бэлэн байгаа. Ер нь бол ийм зүйл байна тийм учир цааашид мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 80-81 дүгээр тал/

 

*Гэрч С.Орын өгсөн:

“:..2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өглөө гэртээ байхад А эмч утсаар залгаад хөндлөнгийн гэрч болж өгөөч, хэдэн хүнээс өргөдөл авах гэж байгаа хөндлөнгийн гэрчээр оролцож өгөөч гэж гуйхаар би зөвшөөрөөд ажил дээр ирэхэд А эмч, Б гэх нэртэй эмэгтэй ажпын гадаа машинтайгаа зогсож байсан. Тэгээд уулзахад хэдэн иргэнээс өргөдөл авах гэж байгаа, өмгөөлөгчтэй ярьсан чинь заавал 2 хөндлөнгийн гэрч байлцуулах шаардлагатай гэсэн гэж хэлээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн айл болох танихгүй айлуудын гэрт нь очоод А эмч бал цаасаа бэлдээд гартаа бариад айлуудаар ороход нэрийг нь мэдэхгүй танихгуй эмэгтэй А эмчээс өргөдлийн толгой хэсгийг нь хаана хаяглах юм бэ гэж асуугаад бичээд байсан. тэгээд өргөдөлөө бичиж дууссаны дараа би болон Б гэх хүн хөндлөнгийн гэрч гэж бичээд гарын үсгээ зурсан. 2020 оны орон нутгийн сонгуулиар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт Монгол ардын намын нэр дэвшигч нар иргэдэд мөнгө тараасан гэсэн утгай өргөдөл дээр хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зурсан. Тухайн өргөдлийг бичихэд хэн нэг нь зааварчилж зөвөлгөө өгөөгүй, тухайн хүмүүс өөрсдөө бичээд байсан. тэгээд дуусахаар нь би гарын үсэг зурсан. Тухайн хүмүүс өмнө А эмчтэй утсаар холбогдож өргөдөл өгсөн юм шиг байна лээ. Тэгээд хөндлөнгийн гэрчгүй болоод хүчингүй гээд ахиад бичүүлж авч байна гэж ойлгосон. Өөрсдөө өргөдлөө бичээд байсан. Би болон А эмч, Б гэх эмэгтэй нар нь хэлж бичүүлээгүй. Би 4 өргөдөл дээр гарын үсэг зурсан санагдаж байна. Ямар ч байсан нэг өдөрт А эмч Б бид 3 хамт яваад айлуудаар нь ороод өөрсдөөр нь өргөдлийг нь бичүүлж, гарын үсэг зуруулсан. Би бэлэн бичсэн өргөдөл дээр гарын үсэг зурсан зүйл байхгүй. Тухайн өдөртөө багтаж өргөдлөө бичүүлж авч дуусгасан. Би ахиж хамт яваагүй. Б гэх эмэгтэй өргөдөл бичүүлсэн хүмүүст үг зааж өгч тусалаагүй. А эмч машинаа бариад айлуудын хашааны гадаа ирээд утсаар залгаад ирчихлээ, нохойгоо хориорой гэж хэлээд хөндлөнгийн 2 гэрчтэй явж байгаа шүү гэдгээ тайлбарлаж өгсөн. Б гэх эмэгтэй болон бид 2 юм яриагүй дагаж яваад өргөдөл бичсэний дараа өргөдөл дээр нь хөндлөнгийн гэрч гэж бичээд гарын үсгээ зурсан. А эмч итгэл даачихаар хөндлөнгийн гэрч болох хүн олдохгүй байна, нам бус, Архангайд олон хүн танихгүй болохоор чамайг гуйж байна гэж хэлсэн болохоор нь би зөвшөөрсөн юм. Би Архангай аймгийн хүн биш энд олон хүн танихгүй. Б гэх эмэгтэйг хэрхэн зөвшөөрснийг нь мэдэхгүй байна. Миний хажууд ямар нэгэн мөнгө, эд зүйл өгөөгүй. Би өргөдөл бичсэн хүмүүсийг сайн танихгүй. Нэр усыг нь мэдэхгүй, харвал танина. Тэдгээр хүмүүс нь амжиргааны түвшин дунд зэргийн амьдралтай хүмүүс харагдсан. Өргөдөл гаргасан хүмүүс бүгд эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 26-28 дугаар тал/

 

*Яллагдагч В.Гын өгсөн:

“...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тогтоолтой холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авах болно. Хохирогч болж гомдол гаргасан талыг өмгөөлж энэ ажиллагаанд оролцсон гэтэл хууль хяналтын байгууллагын зүгээс тухайлбал энэ хэрэгт хяналт тавьж байгаа хяналтын прокурор Б.Бгийн илт хууль бус зохион байгуулалтайгаар хохирогч Ж.А болон түүний гэрчүүдийг худал мэдүүлэг өгүүлсэн хэрэгт зохион байгуулж хэрэг бүртгэлт болон мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Тагнуулын Ерөнхий газрын мөрдөгч, хошууч Б болон энэ хэргийн харъяалал хууль бусаар цагдаагийн байгууллагад шилжиж ирсэний дараа уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, Ч.Эрдэнэбаяр энэ гурван хүний хувьд цагдаагийн болон Прокурорын байгууллагын ёс зүй дотоод хяналт шалгалтын байгууллагад гомдол гаргаж дахин шалгуулах болно. Прокурор Б нь зохион байгуулалтайгаар хэргийн харъяалалыг өөрчилсөн бөгөөд хэрэгт хамааралгүй гэрчүүдээс янз бүрийн мэдээлэл хууль бусаар авхуулахаар замаар анх гомдол гаргасан хохирогч болох Ж.А дээр өөр дээр нь хэрэг үүсгэж мөн түүний гэрчүүдийг зохион байгуулалтайгаар худал мэдүүлэг өгсөн гэж хэрэг үүсгэж байгаа нь өөрөө илт хууль бус юм. Түүнчлэн энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон өмгөөлөгч В.Г миний өмгөөлөх эрхэд илт хууль бусаар хандаж надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд энэ хэрэг дээр хууль бус ажиллагаа явуулсан дээрх хүмүүсийг өөрсдийг нь зохих байгууллагын дотоод хяналтын албаар нь шалгуулах шаардлагатай бол улс төржсөн хууль бус ажиллагаа явуулж байгаа энэ байдпыг хүний эрхийн комисс болон хэвлэл мэдээллийн байгууллагад мэдэгдэх өөрсдийгхөө эрхийг хамгаалах бүхий л шаардлагатай ажиллагааг явуулах болно. Энэ бүх хууль бус ажиллагааг зохион байгуулалтайгаар, хувийн санаа зорилготой явуулж байгаагаа тус хэрэгт хяналт тавьсан Архангай аймгийн хяналтын прокурор Б.Б өөрөө мэдэж байгаа болно. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. Огт худлаа энэ ажиллагааг Б.Б прокурор өөрөө зохион байгуулсан. Би хэлэх зүйлээ дээр мэдүүллээ одоо надад мэдүүлэг зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 90-92 дугаар тал/

*Яллагдагч Б.Бийн өгсөн:

“...Архангай аймгийн авилгатай тэмцэх зөвлөлд иргэн Ж.А хандсаны дагуу Ор гэдэг залуугийн хамт хөндлөнгийн гэрчээр оролцсон. Гэрчээр оролцох явцад Д.А гэдэг хүн нэр дэвшигч надад 40.000 төгрөг, ээжид 40.000 төгрөг өгсөн гэж Ж.А, Б.Б, Ор, В.Г нарыг хамт байхад өөрийн гараар бичиж өгсөн. Энэ үйл баримт болж байхад Б.Б миний бие хөндлөнгийн гэрч болсон миний хувьд ямар нэгэн үг үйлдэл гаргаагүй Ортай хамт хараад зогсож байсан. Энэ үед би ажилгүй байсан болохоор хүнийг ажилд оруулах яриа болох боломжгүй миний гарт ямар нэгэн бал, үзэг, утас, цаас огт байгаагүй. Л.Д гэдэг хүнтэй уулзахад тухайн хүн би Батцэнгэл сумын хүн надад саналаа өгөөрөй гээд 20.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг Б лам, Д.Х нар өгсөн би үүнийгээ тагнуул дээр очоод өгье гээд тэр байдлаа хэлээд гарч ирсэн гэсэн. Тухайн хүн инээд алдаад Батцэнгэл сумын хүн байхад надад мөнгө өгсөн гэж байсан. Н.Джав гэдэг хүн мөн 40.000 төгрөг өгсөн гэж надад хэлсэн. Энэ хүн бол мөнгө өгсөн гэдгээ өөртөө итгэлтэй шулуухан хэлж байсан. С гэдэг хүн Ж.А эмчид хүртэл ярьж баталгаажуулсан бичилгээ тагнуулын мөрдөгчид өгсөн хамгийн гол гэрч гэж бодож байна. Энэ хүн надад ажлаа тараад хүүхдээ аваад явж байхад намайг дуудаж 50.000 төгрөг өгөөд саналаа өгөөрөө гэж хэлж байсан гэсэн Мөн Э гэдэг хүн эхлээд надад 50.000 төгрөг, дараа нь 30.000 төгрөг өгөөд саналаа өгөөрөө гээд өгсөн гэж байсан. Үнэн юмыг би үнэнээр ньочиж хэлсэн гэж сүүлд надтай таарахад хэлсэн. Гэрч Э.Б гэдэг хүн маш чухал хүн гэж бодож байна энэ хүн 4 хүн мөнгө аваад зогсож байхыг нь нүдээрээ харсан. Одоо миний санаж байгаагаар Г.Н, Ч.Н, Л.Д гэж хүмүүсийн нэрийг хэлсэн. Гэрч Гантулга гэдэг хүнтэй уулзсан тухайн хүн надад саналаа өгөөрэй гээд архи өгсөн гэж хэлж байсан. Энэ хүн мөн тагнуул дээр очиж мөнгө өгсөн гэдгийг хэлнэ. Худлаа биш юм чинь үнэнийг очиж хэлнэ гэж надад хэлж байсан. Ж.А эмч Б гэдэг хүнд Ундарга ХХК-нд ажилд оруулж өгнө гэж хэлсэн бол энэ тухайн надад ямар ч хамаагүй би огт мэдэхгүй байна. Тухайн үед би ажилгүй байсан. Энэ нь зохион байгуулалттай гэрчийн мэдүүлгийг гуйвуулах зорилгоор улс төрийн ажлыг Б.Б, Ч.Эрдэнэбаяр нар үйлдэж байгаа нь илт тодорхой ажиллагаа гэж үзэж байна. Учир нь энэ хэргийг шалгасан Тагнуулын газрын мөрдөгч Б сонгуульд саналаа луйвардуулсан гэж үзэж байгаа хохирогч Ж.А, Б Бгийн асуусан үнэхээр мөнгө тараасан юм уу гэхэд гудамжаар яваад мөнгө тараачихсан юм байна лээ гэж хэлсэн. Ингээд цагдаагийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ч.Эрдэнэбаяр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж өнөөдөр мөрдөгч, Б.Данзаншараваас мэдлээ Энэ нь намайг огг дуудаагүй огт уулзаагүй Ч.Эрдэнэбаяр цагдаагийн дэслэгчийн хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Би 2021 оны 01 дүгээр сарын 05-наас Ар-Ус Ундрага ХХК-ний захирлаар томилогдон ажиллаж байгаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Д.Атэй хөндлөнгийн гэрчээр уулзах үед би ямар нэгэн албан тушаал ашигладаггүй байсан. Ундарга усны компани, точко гэж ажиллууд огт байхгүй байхад илт гэрч Д.А гүтгэлэг хийж явуулж байна гэдгийг дэслэгч Ч.Эрдэнэбаяр, прокурор Б.Б нар мэдэхгүй байх боломжгүй. Мөн надад одоогийн байдлаар энийг хараад бич гэж бичүүлсэн гэх нотлох баримтыг одоогийн байдлаар үзүүлээгүй байна. Үүнээс үзэхэд нотлох баримтгүй илт гүтгэлэг гэдэг нь тодорхой гэрчийн мэдүүлэг дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгаад бүлэглэн мөрдөгчтэй хамт бүлэглэн үйлдэж байгаа авилгын томоохон хэрэг гэж үзэж байна. Ийм учир Б.Б прокуророос татгалзаж авлигатай тэмцэх газар, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандана. Илт худал хууль бус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолд гарын үсэг зурахгүй. 200.000 төгрөг гэдэг үгийг мөрдөгч Б.Данзаншарав гэдэг хүний амнаас сонслоо нэг ч хүнд ямар ч нөлөөлөл үзүүлээгүй нотлох баримтгүй хүн гүтгэх хууль бус ажиллагаагаа зогсоо. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 103-105 дугаар тал/

 

*Яллагдагч Э.Бийн өгсөн:

“...Би гомдолтой байна. Урьд өмнө мөнгө авсан гэж мэдүүлэг өгсөн хүмүүс мэдүүлгээ үгүйсгээд, миний өмнө өгсөн гэрчийн мэдүүлгээр намайг яллагдагчаар татсан байна. Миний өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв би худал мэдүүлэг өгөөгүй. Өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн хүнийг яллагдагчаар татаад худал мэдүүлэг өгсөн хүнийг яллагдагчаар татаагүй байгаад гомдолтой байна. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, би худал мэдүүлэг өгөөгүй. Үзсэн харсан, сонссон зүйлээ мэдүүлэгт тусгасан. Би цаашид мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 121-122 дугаар тал/

 

*Өмгөөлөгч В.Гын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Тагнуулын хэлтэст гаргасан хүсэлт/1-р хх-ийн 98 дугаар тал/

*Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 95 дугаартай 02/336 дугаартай албан бичиг, түүний хавсралт/2-р хх-ийн 02-15 дугаар тал/

*Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 03/178 дугаартай албан бичиг, түүний хавсралт/

*Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 02/336 дугаартай албан бичиг түүний хавсралт/2-р хх-ийн 47-48 дугаар тал/

*Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогртоол, эд мөрийн баримт болох 15 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт/1-р хх-ийн 51 дүгээр тал/

*Монгол өмгөөлөгчдийн холбооны 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1346 дугаартай албан бичиг/2-р хх-ийн 156 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 139-142 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.А нь гэрч нарт хууль бусаар нөлөөлж, худал мэдүүлэг өгүүлэхээр 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэрч Л.Д, Н.Джав, Ч.Н нарыг ятгасан, гэрч Д.Ад 200.000 төгрөг өгсөн,

Шүүгдэгч Э.Б нь эрүүгийн 201200392 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Д.Хийг иргэн Д, Н нарт 20.000 төгрөг өгөхийг харсан..., тэд өөрсдөө надад 20.000 өгсөн гэж хэлсэн..., “...найз Гийнд очиход түүний аав Н нь надад Х 20.000 төгрөг өгсөн гэж өөрөө ярьсан...” гэж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Надад мөнгө өгөх гэхээр нь би аваагүй юм..., өөр хүмүүст яасныг нь мэдэхгүй...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч Ж. А нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Л.Дын”...Миний өмнө өгсөн мэдүүлгүүд худлаа, надад С.Х, Б лам нар мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй, намайг Ж.А та тэгж хэлээрэй, тэдэн сарын тэдний өдөр Б ламаас мөнгө авсан гэж хэлээрэй гэж гуйсны улмаас би  Б лам надад хорин мянган төгрөг өгсөн гэж мэдүүлсэн, дараа нь асуудал болох юм биш биз гэхэд зүгээр, зүгээр гээд байсан. Би одоо таныг үзэж байнаа, Батцэнгэлийн авгай гэж хэлдгээ болино гэж байсан. Ж.А эмч намайг хааяа нэг үзүүлэх гэхээр Батцэнгэлийн авгай гээд үздэггүй байсан. Ж.А эмч надад тантай Улаанбаатар хотоос ирсэн хүмүүс уулзана, таныг танихгүй гэж байсан. Гэрчийн мэдүүлэг өгчихөөд та хүн амьтантай таарчихваа, хүнтэй таарвал юм хум ярьж болохгүй шүү  гэсэн, Би тэр үед тэгдэг юм байх даа гээд бодоод өнгөрсөн. Анх мэдүүлэг өгөх өдөр намайг гуйсан, манай гэрийн гадаа машинтайгаа очоод намайг дуудаж гаргаад машин дотроо тэгж хэлсэн, тэгээд энд хүргэж ирээд би мэдүүлэг өгсөн, би Ж.А эмчид хүүхэд харах хүн байхгүй гэхэд хүүхдээ аваад явчих, би хүүхдийг чинь хоргоож байя гэж намайг авч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Н.Джавын өгсөн “...Миний өмнө өгсөн мэдүүлгүүд худлаа, намайг Ж.А эмч дарамталж байгаад Д.Х, Мэ нараас мөнгө авсан гэж мэдүүлэг өгүүлсэн, хэзээ гэдгийг санахгүй байна намайг гэрийнхээ ойролцоо явж байхад Ж.А эмч машинтайгаа ирээд намайг машиндаа суулгаад өрхийнхөө эмнэлэг дээр аваачаад өрөөндөө оруулсан тэгээд чи Д.Х, Мэ 2-оос мөнгө авсан байна, тэрнийгээ хэл, надад баримт бичлэг нь ч байгаа гэсэн, би Ж.А эмчид би тэр хүмүүсээс мөнгө аваагүй ээ гэхэд чи авсан ш дээ, чи Мэ, Д.Х 2-оос 40 мянган төгрөг авсан, мөнгө авсан талаараа мэдүүлэг өг гэсэн. Манай өмгөөлөгч мундаг залуу чамд 40 мянган төгрөгийг чинь 400 мянган төгрөг болгоод өгнө гэж хэлсэн. Тэр үед Ж.А эмчийн өрөөнд өмгөөлөгч В.Г байсан. Тэгээд тэрнийх нь дагуу би Д.Х, Мэ нараас мөнгө авсан гэж мэдүүлсэн юм. Би Ж.А эмчээс айсандаа Д.Х, Мэ нараас мөнгө авсан гэж хэлсэн, Ж.А эмч миний хэвтэрт байдаг хүүхдийг үзэж өгөхгүй байх гэж айгаад, мөн намайг ч бас үзэж эм бичиж өгөхгүй байж магадгүй гэж айгаад худал мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Нын “...Мэдүүлэг өгч байхад хамт байсан өмгөөлөгчөөс айгаад тэгэж хэлсэн юм, намайг гэртээ юм угаагаад сууж байхад А эмч ганцаараа машинтайгаа ирсэн, намайг машиндаа суулгаад чамд Д.Х, Б 2 мөнгө өгсөн байна, чи тэр талаараа хэл гээд байсан, би Ж.А эмчид би мөнгө аваагүй, надад мөнгө өгсөн хүн байхгүй гэхэд чи авсан байнаа, чамайг мөнгө авахыг чинь хүн харж байсан, мөнгө авсан гэж мэдүүлэг өг, чи мөнгө авсан чинь гарцаагүй гээд шахаад байхаар нь би өмнө мэдүүлэг өгөхдөө 10.000 төгрөг авсан гэж худлаа мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Хийн “...Бид биднийг дэмжээрэй гээд айл өрхүүдээр явж мөрийн хөтөлбөр, хийх ажлуудаа танилцуулж явсан, хуульд заасны дагуу л сонгуулийн сурталчилгаагаа хийсэн, хэн нэгэнд мөнгө тараасан зүйл байхгүй, наадахыг чинь гүтгэлэг гэж үзэж байна. Би мөнгө өгөөгүй,  бэлэн мөнгө ч өгөөгүй, бензиний мөнгө ч өгөөгүй. Намайг 3 дугаар багийн төв дээр ажиллаж байхад Цогт-Уулд оршин суудаг Оюунаа гэдэг эмэгтэй Ардчилсан намаас аймгийн хуралд нэр дэвшсэн Ж.А эмч МАН-аас нэр дэвшиж ялсан хүмүүсээс мөнгө авсан гэж хэлэх юм бол мөнгө өгнө, ажилтай болгож өгнө гэж хүмүүстэй уулзаж ярьсан байна гэдгийг надад хэлсэн. Тэгэхээр энэ гүтгэлгийг Ж.А эмчийг зохион байгуулсан гэж үзэж байна, энэ хүн олон жил Өрхийн эмнэлгийн даргаар, эмчээр ажилласан, тэр хавийн хүмүүсээ бүгдийг нь мэднэ, хэн нь ямар өвчтэй, амьдрал нь ямар вэ гэдгийг сайн мэддэг, тэгээд амьдрал ядуу, өвчтэй зовлонтой хүмүүсийг ямар нэгэн байдлаар дарамталж тэгж мэдүүлэг өгүүлсэн болов уу гэж би бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Оийн ”...Би Н.Джав эгч түүний охин Д.А нарыг эртнээс мэднэ, Н.Джав эгч бид 2 бараг эгч дүүс шиг болсон хүмүүс, Н.Джав эгч 10-аад хоногийн өмнө байх надад Ж.А эмч Д.Хийн эсрэг мэдүүлэг өгчих 400 мянган төгрөг өгье гээд байна, яах вэ гэж асуусан, би Н.Джав эгчээс та тэгээд Д.Хээс мөнгө авсан юмуу гэхэд үгүй аваагүй гэсэн, би тэгэхээр нь ээ дээ эгч минь тэгж болох юмуу, хүн гүтгэсэн асуудалд оров, тэгж болохгүй шүү, мөнгө авсан бол хамаа алга, мөнгө аваагүй байж авсан гэж гүтгэж болохгүй байхаа гэсэн. Мөн 10-аад хоногийн өмнө Д.А над руу яриад Оюунаа эгчээ Ж.А эмч миний дансанд 200 мянган төгрөг хийчихсэн байна, үүнийг яах вэ, Ж.А эгчид буцааж өгөх гэсэн чинь авахгүй байна, яах вэ гэсэн, би авахгүй байгаа бол наад мөнгөө үрэхгүй дансандаа л байлгаж байхгүй юу гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч И.Пын”... Би Ж.А эмчийг маш сайн танина, Ж.А эмчийн дүү нь манай хүргэн дүү, сонгуулийн дараа, би өрхийн эмнэлэгруу орж Ж.А эмчтэй уулзсан, Ж.А эмч намайг чи сонгуулийн үеэр Д.Хээс 50 мянган төгрөг авсан байна, тэр талаараа хэл гэхээр нь би мөнгө аваагүй гэдгээ хэлэхэд чамайг 50 мянган төгрөг Д.Хээс авснаа хэлэхгүй бол цагдаад өгнө гэж загнасан, би Ж.А эмчид та болио, нэгэнт ялагдачихаад яах гэж ингэдэг юм, би хэн нэгнээс мөнгө аваагүй гэдгээ хэлээд гарсан, би даралт өндөртэй, байнга Ж.А эмчээр эм бичүүлдэг хүн, тэрнээс хойш Ж.А эмчээс айгаад эмээ ч бичүүлж чадахгүй байна. Би хэнээс ч мөнгө эд зүйл аваагүй, тийм зүйл байхгүй. Болсон асуудлыг л ярьж байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Агийн “...болсон асуудлыг үнэнээр нь хэлье, Ж.А эмч намайг манай ээжийг дарамталж ийм мэдүүлэг өгүүлээд байгаа юм. Гэрч болоод өг гэж өөрөө ирж 200.000 төгрөг өгсөн, тэр мөнгө нь одоо ч байгаа. Би хоёр ихэр хүүхэд төрүүлээд нэг нь эндчихсэн юм. Ж.А эмч гэрч болж өгөхгүй бол эндсэн хүүхдийн чинь баримт бичгийг өгөхгүй, мөн нөхрийг чинь ажилд оруулж өгнө, боломжоороо тусална, харин гэрч болж өгөхгүй бол үзэж харж өгөхгүй, ахыг чинь үзэхгүй гэсэн, манай ах хөгжлийн бэрхшээлтэй, байнгын хэвтэрт байдаг. Ж.А эмч манай гадаа машинтайгаа ирээд надад чи ингэж хэл гэж үг зааж өгч байсан, би үнэхээр залхаж байна...” гэх мэдүүлэг, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Э.Б нь эрүүгийн 201200392 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Д.Хийг иргэн Л.Д, Н нарт 20.000 төгрөг өгөхийг харсан..., тэд өөрсдөө надад 20.000 өгсөн гэж хэлсэн..., “...найз Гийнд очиход түүний аав Н нь надад Х 20.000 төгрөг өгсөн гэж өөрөө ярьсан...” гэж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Надад мөнгө өгөх гэхээр нь би аваагүй юм..., өөр хүмүүст яасныг нь мэдэхгүй...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох  нь гэрч Л.Дын гэрч Э.Бтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад өгсөн “...Манай гэр Цогт-Уулын 29 дүгээр гудамжны 07 тоотод байдаг, 12 дугаар гудамжаар явдаггүй, тэр гудамжинд Нтой хамт явж байгаад мөнгө авсан асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.Нын “...Би Д.Х гэдэг хүнийг танихгүй, манай гэрээр орсон зүйл байхгүй, би сонгуулийн сурталчилгааны үеэр Д.Х гэдэг хүнтэй таараагүй, би хэн нэгнээс мөнгө авсан зүйл байхгүй, би Ардчилсан намын нэр дэвшигчдийн сурталчилгаанд 3 дугаар багтаа ажилласан, ...Э.Б нь миний охин Н.Гтэй найз нөхдийн харилцаатай, би Э.Бт,  Х хорин мянган төгрөг өгсөн гэж огт яриагүй, Э.Б худлаа хэлж мэдүүлэг өгсөн тул нүүрэлдэхгүй гэж байгаа байх...” гэх мэдүүлэг, гэрч Н.Гийн “...Манай гэрийнхэнд, надад мөнгө эд зүйл өгсөн юм байхгүй, манай гэр бүлийнхэн эртнээс Ардчилсан намын гишүүд, манай гэр бүлийнхнийг, намайг энэ намын гишүүн дэмжигч гэдгийг манай тэр хавийнхан бүгд сайн мэднэ, ялангуяа МАН-аас манай багт нэр дэвшсэн хүмүүс сайн мэднэ, тийм учраас энэ хүмүүс манай гэр бүлийнхэнд мөнгө, эд зүйл тараахгүй, надад тэр талаар үзэж харсан юм байхгүй байна. Би сонгуулийн үеэр 3 дугаар багтаа Ардчилсан намын ухуулагчаар ажилласан, мөн манай аав Г.Н бас Ардчилсан намын жолоочоор ажиллаж байсан. Энэ ёстой худлаа, жинхэнэ гүтгэлэг, манай гэрээр тэр Д.Х гэдэг хүн ерөөсөө орж ирээгүй, манай гэрээр МАН-ын сурталчилгааны материал нь ч орж ирээгүй, ийм яриа болоогүй. Яагаад ийм худлаа юм яриад байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,  гэрч Д.Х, Э.Б нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад өгсөн гэрч Д.Хийн “..2020 оны 10 сарын 14-ний өдөр Э.Б гэх хүнтэй огт таараагүй, Э.Бийг харж байхад Н, Д нарт мөнгө төгрөг өгсөн асуудал огт болоогүй, О гэх хүнийг танина, өөрийнхөө сонгуулийн сурталчигаанд О гэх хүн оролцоогүй, хүнээр болон өөрөө мөнгө тараасан зүйл байхгүй... “ гэх мэдүүлэг зэргээр тус тус  нотлогдон тогтоогдож байх ба харин  шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Э.Б, Ж.А нар нь тагнуулын газар мэдүүлэг өгсөн хүмүүсээс нэр бүхий хүмүүс мэдүүлгээсээ буцаагүй мөнгө авсан гэдгээ мэдүүлсээр байхад яагаад Э.Бийг худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан, бусад намын хүмүүс мөнгө тараасан нь нотлогдсон гэж маргаж байгаа боловч анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан, прокурор шүүгдэгч Э.Б, Ж.А, Б.Б, В.Г нарт холбогдуулан гэрчид хууль бусаар нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд сонгуулийн үеэр мөнгө тараасан эсэх асуудал болон бусад гэрчийг худал мэдүүлэг өгсөн эсэх асуудлыг шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм. 

 

Мөн гэрч Л.Дын “...В.Г өмгөөлөгчийг танихгүй, яагаад миний мэдүүлэг өгөх ажиллагаанд оролцсон талаар мэдэхгүй, тэр өмгөөлөгч надад ямар нэгэн үг зааж өгөөгүй, би Ж.А эмчийн хэлж өгсөнөөр л мэдүүлэг өгсөн.. гэх мэдүүлэг, гэрч Д.Агийн гэрч Д.Хтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авах өгсөн “...Ж.А эмч өөрөө цаасан дээр нэг юм биччихээд үүнийг хуулаад биччих гээд надаар бичүүлж аваад үлдсэн, дараа нь манай гэрт өмгөөлөгч гээд нэг залуутай хамт ирээд өргөдөл барьчихсан, үүнийг хуулаад биччих гэхээр би бичиж өгсөн... гэх мэдүүлэг, гэрч Н.Джавын “...намайг Ж.А эмч айлгаж байгаад худал мэдүүлэг өгүүлсэн нь үнэн, өөр ятгаж дарамталсан хүн байхгүй...” гэх мэдүүлэг,  гэрч Ч.Нын “...Ж.А эмч ганцаараа машинтай ирсэн, намайг машиндаа суулгаад чамд Х, Б хоёр мөнгө өгсөн байна, чи тэр талаараа хэл гээд байсан, би мөнгө аваагүй, надад мөнгө өгсөн хүн байхгүй гэхэд чи авсан байнаа, чамайг мөнгө авахыг чинь хүн харж байсан , мөнгө авсан гэж мэдүүлэг өг, чи мөнгө авсан нь гарцаагүй гээд шахаад байхаар нь би өмнө мэдүүлэг өгөхдөө 10.000 төгрөг авсан гээд худлаа мэдүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Агийн гэрч Л.Отэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад өгсөн “...Манай багийн эмч Ж.А надад 200.000 төгрөг бэлнээр өгсөн, надад дансаар шижлүүлж өгөөгүй, тухайн үед бид хоёр л байсан, өөр  хүн байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч С.Орын өгсөн “...2020 оны 10 сарын 22-ны өдөр өглөө гэртээ байхад Ж.А эмч утсаар залгаад хөндлөнгийн гэрч болж өгөөч, хэдэн хүнээс өргөдөл авах гэж байгаа гэж гуйсан. Би зөвшөөрч ажил дээр ирэхэд Ж.А эмч, Б.Б гэх эмэгтэй нар ажлын гадаа машинтай зогсож байсан. Тэгээд уулзахад хэдэн иргэнээс өргөдөл авах гэж байгаа, өмгөөлөгчтэй ярьсан, заавал 2 хөндлөнгийн гэрч байлцуулах шаардлагатай гэсэн гэж хэлээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн айл болох танихгүй айлуудын гэрт очоод Ж.А эмч бал цаас бэлдээд танихгүй айлуудаар орсон. Тэгээд өргөдлөө бичиж дууссаны дараа би болон Б.Б гэх хүн хөндлөнгийн гэрч гэж бичээд гарын үсэг зурсан. Хэн нэгэн нь айлгасан, дарамталсан, үг зааж өгөөгүй, Б.Б гэх эмэгтэй өргөдөл бичүүлсэн хүмүүст үг зааж өгч туслаагүй, Б.Б бид хоёр юм яриагүй, дагаж яваад өргөдөл бичсэний дараа хөндлөнгийн гэрч гэж бичээд гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Б, В.Г нар нь бүлэглэн гэрчид хууль бусаар нөлөөлсөн, хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, сүрдүүлсэн, ятгасны улмаас гэрч худал мэдүүлэг өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх  бөгөөд шүүгдэгч Э.Б, В.Г нарын үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байна.

Иймд Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч В.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Ж.Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлсэнийг хасч, шүүгдэгч Э.Бт холбогдох хэрэгт Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон  шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Аг гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.Бийг худал мэдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 2012003920245 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон болон хохирол төлбөр нэхэмжилсэн этгээд байхгүй тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй болно.

 

Шүүгдэгч нарт  хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ж.А, Э.Б нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь боломжтой  гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.А, Б.Б, В.Г, Э.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.А, Э.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 150.000/нэг зуун тавин мянга/ төгрөг/AZ1334116, NZ2327255, AH8930856, AJ4602841, AH9550208, AH6343775, AH5303544, AH0105417, AH2132467, AJ4956246, AH3784608, AJ4220912, AG7220255, AZ0611801, AK7855259 сери дугаартай 15 ширхэг, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт/-ийг улсын орлого болгож, хэрэгт хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа  дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 3 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Барнууд овогт Вгийн Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Дашзэвэг овогт Бгийн Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б, В.Г нарыг цагаатгаж, шүүгдэгч Чогсом овогт Жгийн Ад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ирүүлсэнийг хасч,  шүүгдэгч Боржигон овогт Эын Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.  

 

2. Шүүгдэгч Чогсом овогт Жгийн Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэгт, шүүгдэгч Боржигон овогт Эын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай. 

 

            3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийн 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ад шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Бт шүүхээс оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, Э.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 150.000/нэг зуун тавин мянга/ төгрөг/AZ13341168, NZ2327255, AH8930856, AJ4602841, AH9550208, AH6343775, AH5303544, AH0105417, AH2132467, AJ4956246, AH3784608, AJ4220912, AG7220255, AZ0611801, AK7855259 сери дугаартай 15 ширхэг, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт/-ийг улсын орлого болгож, хэрэгт хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа  дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэж, шүүгдэгч Ж.А, Э.Б, Б.Б, В.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.А, Э.Б нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.А, Э.Б, В.Г, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             П.ГАНДОЛГОР