Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/00579

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Шадивлан, 1-40 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХЕ73102106, Мятав овогт Чойжавын Отгонжаргалын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 20-р байрны 08 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТД78022060, Халиудууд овогт Цэдэнгийн Ариунгэрэлд холбогдох,

1 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Отгонжаргал, хариуцагч Ц.Ариунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ц.Ариунгэрэлд 2014-08-02 өдөр 3 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.2 сая төгрөгийг 2-3 сарын дараа буцааж өгсөн.Зээлээс үлдсэн 1 000 000 төгрөгийг өгөөгүй. Би Ц.Ариунгэрэлийн ах Тулгатай амьдарч сууя гэж яриагүй ч , найз тул түүний гуйлтаар Шадивлан дахь Ц.Ариунгэрэлийн 8 нэрийн барааны дэлгүүрт Тулгын ажиллуулж байсан лангуун дээр зун суусан. Гэтэл намайг бараа идэж уусан гээд 1 сая төгрөгийг өгөхгүй гэсэн. Би Ц.Ариунгэрэлээс бараа аваагүй, Тулга, Ц.Ариунгэрэл нар тус тусдаа лангуутай, Ц.Ариунгэрэл намайг гүтгэж байгаа. Иймд Ц.Ариунгэрэлээс 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие 2014 оны 7 сард, улсын баярын өмнө Ч.Отгонжаргалаас 3 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. 2014 оны 10 сарын эхээр 2 000 000 төгрөгийг буцааж өгсөн.1 сая төгрөг үлдсэн. Тухайн үед Ч.Отгонжаргал нь миний ахын эхнэр байсан тул өөрийн эзэмшлийн 8 нэрийн дэлгүүрт худалдагчаар 2014 оны 7 сараас 10 сарын 25 өдрийг хүртэл ажиллахдаа дэлгүүрийн барааг худалдаж, олсон орлогыг хувьдаа ашиглаж завшсан. Орлогын мөнгийг өгөөгүй, Тулга архи уудаг.Ч.Отгонжаргал лангууг өгөөд явахдаа нэг ч бараагүй болгоод явсан.1 сая гаруй төгрөгийн орлого дутсан тул үүнийг Ч.Отгонжаргалд хэлж, зээлээс үлдсэн 1 000 000 төгрөгийг чинь өгөхгүй гэдгээ хэлсэн Тулга энэ хоёр ч салсан.Үүнээс хойш Ч.Отгонжаргал надтай тааралдаж байсан боловч юу ч яриагүй. 2017-12-20 өдөр шүүхээс мэдэгдэл иртэл надаас мөнгөө нэхэж байгаагүй. Би түүнтэй өр, авлагаа тохиролцсон гэж бодож явсан. Би түүнд 1 000 000 төгрөг өгөх ёсгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу бидний хооронд аман хэлбэрээр хийгдсэн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан . Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагчид 2014 оны 07 сард 3 сая төгрөгийг зээлдүүлсэн байх бөгөөд хариуцагч уг мөнгөнөөс 2 сая төгрөгийг 2014 оны 10 сард нэхэмжлэгчид буцааж өгсөн, 1 сая төгрөгийг эргүүлж өгөөгүй байгаа талаар зохигч маргахгүй байна.

Шүүх хуралдаан дээрх зохигчийн мэтгэлцээнээр нэхэмжлэгч нь хариуцагчийн нөхрийн ах Тулгын гуйлтаар, Тулгын ажиллуулж байсан хүнсний лангуунд худалдагчаар 2014 оны 07 сараас 2014-10-25 өдрийг хүртэл хугацаанд ажилласан байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид бараа хүлээлгэж өгсөн, худалдагчаар ажиллуулахаар нэхэмжлэгчтэй тохирсон зүйлгүй болох нь тогтоогдож байна.

Гэвч хариуцагч нэхэмжлэгчийг Тулгын гуйлтаар худалдагчаар ажилласан хугацаанд зарагдсан барааны орлоготой холбогдуулан, зээлээс төлөөгүй үлдсэн 1 сая төгрөгийг буцааж өгөхгүй гэдгээ нэхэмжлэгчид 2014-10-25 өдөр мэдэгдсэн байх ба энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгийг нэхсэн, шаардсан нь тогтоогдоогүй бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гурван жилийн дотор гаргах бөгөөд 2014-10-25 өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017-12-22 өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр хуульд заасан дээрх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэлэлцэх үндэслэлгүй байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 26 550 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон