| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/00189/э |
| Дугаар | 2021/ШЦТ/119 |
| Огноо | 2021-07-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Баатарсүрэн |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/119
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Баатарсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорь түмд овгийн *******ад холбогдох 2026000000196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын Иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Хорь түмд овгийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн 15-03 тоотод оршин суух өөрийн байшингийн үүдэнд *******г “эхнэр Л.Адъяасүрэнг өмөөрлөө” гэсэн шалтгаанаар газарт түлхэн унагаж, улмаар, нүүрэн тус газарт нь өшиглөх, суга орчимд нь хутгалах зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх, арьсан доорх цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Өөрийн болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 2600000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр өдөр 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байсан юм. Намайг Уянга сумын 3 дугаарт багт байрлах гэртээ байж байтал *******ын эхнэр ******* 18 цаг өнгөрч байхад ганцаараа манайд ирсэн. *******ын эхнэр ******* бид хоёр найзууд байгаа юм. Манайд ******* бид хоёр оройн 20 цагийн орчимд дэлгүүрээс том савтай Сэрүүн нэртэй пиво авч уусан. ******* манай гэрт байж байгаад “...гэртээ харилаа, нөхөртэйгөө маргалдчихсан байгаа. Манай гэрт хамт очъё” гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр *******ын гэр лүү 23 цагийн орчимд очсон. *******ын гэрт орох гэтэл хашааны хаалга нь цоожтой байсан. Тэгээд хаалгыг нь тогштол ******* гэрээсээ гарч ирээд хашааны хаалгаа онгойлгосон. ******* ******* хоёр гэртээ ороод хэрэлдээд ******* *******г хацар руу нь алгадаад, гэдэс орчимд нь өшиглөхөөр нь би “...та хоёр боль” гээд салгасан. Тэгтэл ******* намайг түлхэхээр нь би газар унасан. Намайг босч амжаагүй байхад миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Миний зүүн талын нүд орчимд өшиглөсөн. Тэгээд би босоод гэрээс нь гараад явж байтал араас ******* намайг дуудаад “...намайг аллаа” гээд байхаар нь буцаж гэр лүү нь ортол ******* гэрийнхээ үүдэнд гараад ирсэн. ******* гэр дотроо байсан. Тэгэхээр нь би “...*******аа боль, эмэгтэй хүнийг чи ингэж болохгүй шүү дээ” гэхэд ******* “...чамайг ч гэсэн алчихъя” гээд байсан. Тэгээд би *******г уйлаад байхаар нь аргадаад зогсож байтал ******* гал тогооны савнаас гурилын илдүүр, хутга хоёр барьж гарч ирээд миний зүүн талын суга орчимд барьж байсан хутгаараа 1 удаа дүрсэн. Тэгтэл би газар унасан. Тэгээд би дуугарч чадахгүй арай гэж босоод хашаанаас нь гараад гэрлүүгээ алхаж байхдаа 102 дугаарын утас руу залгаж цагдаа дуудсан. Миний нуруу хэсгээр хүйт даагаад явчихсан. Тэгтэл удалгүй төвийн 102-оос Уянга сумын цагдаа руу холбосон бололтой Уянга сумын цагдаагаас над руу залгаад “...хаана явж байна” гэж асуусан. Тэгээд би өөрөө Уянга сумын эмнэлэг дээр ирсэн. ******* бас архи уусан байсан. *******ад өшиглүүлснээс зүүн талын нүд орчимд хавдсан. Зүүн талын суганы доод хэсэгт хутгалуулсан шарх үүссэн. Өөр гэмтэл учраагүй. Эмчилгээний зардалд болон хохиролд 2600000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 104-105 хуудас/,
Гэрч Л.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр орой 19 цагийн үед *******гийн гэрт бид хоёр хамт байсан. Тэгтэл манай ажлын газраас надруу залгаад эрүүл мэндийн яамны жуух бичгээр шагнагдахаар болсон байна гэж хэлсэн. Тэгтэл ******* баярлаад найздаа пиво авч өгнө гээд бид хоёр сэрүүн нэртэй 2 том пиво хувааж уугаад 00 цаг өнгөрч байхад дуусаад бид хоёр манай гэр лүү явсан. Гэр лүү орох гэтэл хаалга дотор талаасаа цоожтой байсан. Удаан хугацаанд тогшсоны дараа манай нөхөр ******* хаалга тайлсан. Хаалга тайлахдаа нилээн согтуу байсан. Тэгээд уурлаад ийм орой болтол хаагуур яваад ирж байгаа юм гээд загнасан. Тэр үед ******* намайг өмөөрөөд *******тай маргаж эхэлсэн. Манай хүүхэд тэр үед уйлаад байхаар нь хүүхдээ авах гээд цаашаа явтал ******* шар өнгийн иштэй хутга, илдүүр хоёр бариад зогсож байсан. Би гүйж очоод илдүүр хутга хоёрыг нь булаагаад авсан. Тэгээд би *******ыг аргадаад байж байтал ******* явчихсан байсан. Бид хоёр эвлэрээд ярилцаад бие биенээсээ уучлалт гуйж байтал цагдаа нар хашааны гадаа ирсэн байсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Би тухайн үед согтуу байсан. /хх-ийн 29-30, 106-107 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сумын төвийн урд байдаг хогийн цэг дээр ажиллаж байгаад хамт ажиллаж байсан Мөнхбаяр гэдэг хүнтэй гэртээ цуг ирсэн. Гэртээ ирээд 0.75 литрийн 1 шил Харзтай нэртэй архи уусан. Архиа хувааж уучихаад тэр хүнийг хашаанаасаа гаргаж өгсөн. Тэгээд гэртээ эргэж ороод унтсан. Унтаж байсан чинь гэрийн хаалга тогшоод байхаар нь онгойлгосон чинь манай эхнэр *******, манай охин 4 настай *******, эхнэрийн найз ******* нар орж ирсэн. Тэгээд эхнэртэйгээ маргалдаж хэрүүл хийж байсан чинь ******* манай эхнэрийг өмөөрөөд больцгоо гээд байсан. Тэгээд би *******, ******* хоёртой маргалдсан. Тэр хоёр ч гэсэн архи уусан байдалтай согтуу байсан. Нэг мэдсэн би хутга барьчихсан *******г хутгалчихсан зогсож байсан. Тэгээд эхнэр ******* миний барьсан хутгыг булаагаад авсан. Тэгээд ******* хэрүүл маргаанаа боль гэж хэлээд би явлаа гэхээр нь би эхнэр *******тэй хамт гаргаж өгчихөөд гэртээ буцаж ороод цай уугаад сууж байтал цагдаа нар ирсэн. /хх-ийн 52-53 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 343 дугаартай 5 шинжээчийн дүгнэлтэнд:...*******гийн биед цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх, арьсан дорхи цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цээжний зүүн талын хатгагдаж зүсэгдсэн шарх нь цээжний хөндий рүү нэвтрээгүй байна. /2-р хх-ийн 37-41 хуудас /
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:...Шинжилгээнд ирүүлсэн хутга болон цамцнууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн даавуун цамцанд 1 ширхэг зүсэгдэлт, цагаан өнгийн цамцанд 1 ширхэг зүсэгдэлт үүссэн байна. Уг 2 зүсэгдэлтүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Цамцнуудад үүссэн 2 ширхэг зүсэгдэлт нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байж болно. /хх-ийн 40-41 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, хохирогч *******гийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 2.600.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 3-8, 14, 15-18, 47 хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №06/314 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56, 67, хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн 15-03 тоотод оршин суух өөрийн байшингийн үүдэнд *******г “эхнэр Л.Адъяасүрэнг өмөөрлөө” гэсэн шалтгаанаар газарт түлхэн унагаж, улмаар, нүүрэн тус газарт нь өшиглөх, суга орчимд нь хутгалах зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх, арьсан доорх цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн 15-03 тоотод оршин суух өөрийн байшингийн үүдэнд *******г “эхнэр Л.Адъяасүрэнг өмөөрлөө” гэсэн шалтгаанаар газарт түлхэн унагаж, улмаар, нүүрэн тус газарт нь өшиглөх, суга орчимд нь хутгалах зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх, арьсан доорх цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн *******ын гэрээс нь гараад явж байтал ******* намайг дуудаад “...намайг аллаа” гээд байхаар нь буцаж гэр лүү нь ортол ******* гэрийнхээ үүдэнд гараад ирсэн. ******* гэр дотроо байсан. Тэгэхээр нь би “...*******аа боль, эмэгтэй хүнийг чи ингэж болохгүй шүү дээ” гэхэд ******* “...чамайг ч гэсэн алчихъя” гээд байсан. Тэгээд би *******г уйлаад байхаар нь аргадаад зогсож байтал ******* гал тогооны савнаас гурилын илдүүр, хутга хоёр барьж гарч ирээд миний зүүн талын суга орчимд барьж байсан хутгаараа 1 удаа дүрсэн. Гэрч Л.*******гийн ******* уурлаад намайг орой болтол хаагуур яваад ирж байгаа юм гээд загнасан. Тэр үед ******* намайг өмөөрөөд *******тай маргаж эхэлсэн. Манай хүүхэд тэр үед уйлаад байхаар нь хүүхдээ авах гээд цаашаа явтал ******* шар өнгийн иштэй хутга, илдүүр хоёр бариад зогсож байсан. Би гүйж очоод илдүүр хутга хоёрыг нь булаагаад авсан. Тэгээд би *******ыг аргадаад байж байтал ******* явчихсан байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 343 дугаартай 5 шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, хохирогч *******гийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 2.600.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 343 дугаартай 5 шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, хохирогч *******гийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 2.600.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги 8 дугаар багийн 15-03 тоотод оршин суух өөрийн байшингийн үүдэнд *******г газарт түлхэн унагаж, улмаар, нүүрэн тус газарт нь өшиглөх, суга орчимд нь хутгалах зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд хатгагдаж зүсэгдсэн шарх, арьсан доорх цус хуралт, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Хорь түмд овгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо нөхөн төлсөн байгаа. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч ******* нь “Өөрийн болгоомжгүй үйлдлээсээ болж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж,
4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байна.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д хохирол төлбөрт 2.600.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч *******гийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорь түмд овгийн *******ад холбогдох 2026000000196 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь 60 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д хохиролд 2.600.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхгийг устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорь түмд овгийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорь түмд овгийн *******ад холбогдох 2026000000196 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч ******* нь 60 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д хохиролд 2.600.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн фудволк 1 ширхгийг устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.