| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00437/И |
| Дугаар | 102/ШШ2018/00444 |
| Огноо | 2018-02-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2018/00444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 4-р хороо, 19-р байрны 35 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХИ83032409, Гал боржигон овогт Оюунбазарын Надмидцэрэнгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, 26-р хороо, True L хотхон, 720-р байрны 206 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЙ87121012, Түшээ гүн овогт Галинагийн Ган-Эрдэнэд холбогдох
эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Надмидцэрэн, хариуцагч Г.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчийг хүү Н.Хүлэгжингийн эцгээр тогтоолгох, түүнээс хүүхдэдээ тэтгэлэг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие нь 2015 оны 08 сард Г.Ган-Эрдэнэтэй танилцаж, 10 сард жирэмсэн болсон. Би 2016 оны 08 сарын 22 өдөр хүү Н.Хүлэгжинг төрүүлсэн. Г.Ган-Эрдэнэ гэр бүлтэйгээ нууж, надтай харилцаанд орсон байсан. Бидний дундаас төрсөн хүү Н.Хүлэгжин миний асрамжид өсч торниж байна. Иймд Г.Ган-Эрдэнийг хүү Н.Хүлэгжингийн эцэг мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч тайлбартаа: Бидний дундаас хүү Н. Хүлэгжин төрсөн нь үнэн. Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тал дээр бид ярилцаж, сард 100 000 төгрөг төлөхөөр тохирсон боловч одоо хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл алга гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа газар болон эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрыг харьяалах шүүхэд гаргасныг хариуцагч тус шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээс татгалзаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу зохигч хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг хэлэлцсэн өөрчилсөн гэж үзэж, хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2015 оны 08 сард танилцаж, эр эмийн харилцаатай болж, зохигчийн дундаас 2016-08-22 өдөр хүү Надмидцэрэнгийн Хүлэгжин төрсөн, Н.Хүлэгжин нэхэмжлэгчийн асрамжинд байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс төрсөн хүү Н.Хүлэгжингийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргахгүй байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхэд төрсөн мөчөөс эцэг хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.
Иймд нэхэмжлэгчээс төрсөн хүүхдийн эцгээр хариуцагчийг тогтоох үндэслэлтэй байх бөгөөд хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан хүүхдийг тэжээж тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй тул Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр зохигчийн дундаас төрсөн хүүхдэд хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 101 433 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 101 433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,