Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Улсын яллагч: Б.Тулга,

Иргэний хариуцагч: *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гозгор овгийн *******ад холбогдох 1826003610100 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №181 дугаартай шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Гозгор овогт *******, РД: /*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Гозгор овгийн ******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянбулаг гэх газар хот хоорондын засмал замд Honda Civic маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зорчигч *******ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 3132242 төгрөг төлсөн гэв.

 

Иргэний хариуцагч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Манай байгууллага тухайн үед өөрсдийнхөө нөөц бололцоогоор зам засварын ажлаа гүйцэтгэж байсан. Иймд “Хонда Сивик” маркийн автомашинд учирсан хохирлыг төлөх боломжгүй гэв.

 

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 5 хүүхэдтэй ба талийгаач айлын 2 дахь хүүхэд байсан юм. Манай талийгаач ******* нь Өмнөговь аймагт том тэрэгний жолооч ажилтай байсан. Тэндээ ажиллаад 2 жил болж байсан ба 2018 оны 08 дугаар сард бороо ороод зам хаасан. 5 хоног ажиллахгүй. Энэ хугацаанд гэртээ ирж байж байгаад явах талаар утсаар хэлээд Баянхонгор аймаг руу гэртээ ирэх гээд явж байсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос унаанд суугаад гарч байна гэж утсаар ярьсан. Үүний дараа орой 18 цагийн үед Өвөрхангай аймагт ирчихсэн байна. Хоол идчихээд хөдлөх гэж байна гэж ярьсан. Тэрнээс хойш холбоо тасарсан. Дахиж яриагүй. Маргааш өглөө нь 08 дугаар сарын 09-ний өдөр өглөөний 10 цагийн үед Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас талийгаачийг маань осолд орсон Нарийнтээл сумын эмнэлэг дээр байна гэж ярьсан. Ингээд гэр бүлийн хүмүүсээ аваад Өвөрхангай аймаг ирэхэд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Цаад ажлаасаа гараад галт тэргээр хотод ирээд унаанд суугаад гарч байна гэж л хэлсэн. Яг ямар машинтай хэн гэж хүмүүстэй гарсан талаараа хэлээгүй. Талийгаач хүүхэд маань 4 настай хүүхэдтэй байсан. Энэ хүүхдийг цаашид хэн яаж тэжээх юм гэж бодож байна. Хохиролд 3132242 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /1хх-ийн 75-76 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би Улаанбаатар хотын Драгон төвөөс Баянхонгор аймаг руу унаа хайхаар очиход 09 цагийн үед цагаан өнгийн “Хонда Сивик” машинтай залуу Баянхонгор аймаг руу явна гэсэн. Улаанбаатар хотоос жолооч болон нас барсан залуу, 9 настай эрэгтэй хүүхэд бид дөрөв Баянхонгор аймаг руу өглөө 10 цаг өнгөрөөд гарсан. Жолооч 80-90 км цагийн хурдтай явж байсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын баруун гуанзанд хоол идсэн. Арвайхээр рүү орж ирээд эхнэр д хоолонд орж байгаа талаар утсаар ярихад 17 цаг 30 минут өнгөрч байсан. Гуанзнаас хөдлөхдөө жолооч машинаа өөрөө унаад, 9 настай хүү жолоочийн хажуу талд сууж явсан. Би жолоочийн чанх ард талд сууж явсан. Миний зүүн талд хойд талд талийгаач сууж явсан. Осол болох үед би унтаагүй явсан. Бид нарын урд улаан өнгийн Приус-20 маркийн машин засмал замын эвдэрхий гаргах гэж байхад манай машины жолооч гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд засмал замын эвдэрхий дээгүүр гарч давхиад манай машин засмал замын хойд тал руу шарваад засмал замын ирмэгт дөнгөж хүрэхээр нь манай машины жолооч зүүн гар тийшээ жолооны хүрдээ эргүүлсэн чинь машин хөндөлдөөд огцом эргэлтэд нь засмал замын урд руу 2-3 удаа эргэсэн. Нэг мэдсэн би өөрийнхөө зүүн талд суусан залууг харахад машин дотор байхгүй шидэгдээд машины баруун талд эгц дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Машинаас жолооч, 9 настай хүү бид гурав буугаад очтол тэр залуу ухаан алдаад хэвтэж байсан. Би замын унаанд сууж яваад утасны сүлжээтэй газар очоод эмнэлэг цагдаад дуудлага өгсөн. /1хх-ийн 84-86 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуваарийн дагуу жижүүр эмчээр ажиллаж байхад 20 цаг 22 минутанд сумын цагдаа Түмэнбайлдагч утсаар дуудлага өгөхдөө Нарийнтээл сумаас зүүн тийш аймаг тал руугаа 10 км-т машин унасан 1 хүний биеийн байдал хүнд байна гэсний дагуу цагдаагийн машинд сувилагч тай очиход машины баруун урд хэсэгт амнаас нь болон биеийнх бүх хэсэг цус болчихсон, газар нь их хэмжээний цус алдсан эрэгтэй хүн байсан. Тухайн хүнийг үзэхэд зүрх судас нь зогссон амьсгалгүй, хүүхэн хараа өргөссөн, захад пульс, гүрээний судас тэмтрэгдэхгүй. Нас барсан байдалтай бие нь хөрсөн байсан. Эмчилгээ хийлгэх боломжгүй байсан. Машинд хамт явсан гэдэг 9 настай хүүг үзэхэд ямар нэгэн зовуурьгүй ил харагдах шарх сорвигүй байсан. гэх хүнийг үзэхэд баруун хөмсөгний дээд тал духан дээрээ бага зэрэг язарсан урагдалтай байсан. Өөр харагдах шарх сорви байхгүй байсан. /1хх-ийн 92-93 хуудас/,

 

  Гэрч Х.Түмэнбайлдагч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тухайн үед Нарийнтээл сум хариуцсан замын цагдаагийн зохицуулагчаар ажиллаж байсан. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 40 минутанд Нарийнтээл сумаас зүүн тийш хот хоорондын засмал зам дээр Хондо сивик 16-82 УБН улсын дугаартай онхолдсон байна гэх дуудлагын дагуу ослын газар очиж хэмжилтийг хийж хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгээр осол болсон А цэгийг тээврийн хэрэгсэл асфалтан зам дээр шарвалт өгөөд замын хажуу талын шороон далан руу шарваж гарсан мөр байсан ба уг мөрний төгсгөлөөс автомашин газарт унасан газрын хөрсийг харахад автомашин хэд хэдэн удаа эргэлдсэн нөхцөл байдал тухайн үед тогтоогдож байсан. Жолооч зам дээр үүссэн нүхнүүдийг тойрон гарсан гэмээр шинж тэмдэг тогтоогдоогүй. /1хх-ийн 102 хуудас/,

 

  Насанд хүрээгүй гэрч А. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явж байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын баруун гуанзанд хоолонд орсон. Хоолоо идчихээд Баянхонгор аймаг руу хөдөлсөн. Машиныг жолооч ах өөрөө унаж явсан. Би жолоочийн хажуу талд урд суудал дээр суудлын бүс зүүгээд явж байсан. Хойд талын суудалд 2 ах сууж явсан. Би нүдээ аниад зүүрмэглэж байхад жолооч ах машинаа засмал замын хойд тал руу дарсан. Тэгээд явж байгаад засмал замын урд тал руу уначихсан байсан. Би суудлын бүсээ тайлаад машины цонхыг онгойлгоод гарсан. Намайг машинаас гарахад ах машинаас буучихсан байсан. Тэгсэн жолооч ах орилоод байсан. Тэгсэн жолооч ах ахын хажууд сууж явсан хүнийг барьчихаад орилоод байсан. /1хх-ийн 87-88 хуудас/,

 

Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрт сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулсан. /1хх-ийн 110-111 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд:... Талийгаач *******ийн цогцост авто ослын хавсарсан гэмтэл, гавал тархины гэмтэл, суурь ясны хугарал, уушигны эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач *******ийн цусанд спирт илрээгүй болно. Талийгаач *******ийн цогцост хийсэн магадлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Талийгаач ******* нь нас бараад 15-20 цаг болсон байх боломжтой. Талийгаач ******* нь авто ослын хавсарсан гэмтэл, гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ” гэх дүгнэлт /1хх-н 108-109 хуудас/,

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь политехникийн коллежийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... 16-82 УБН улсын дугаартай “Хонда Сивик” маркийн автомашины жолооч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “... Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. ...” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мөн дүрмийн 12.3-д “... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Мөн дүрмийн 13.2. Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: б/ урд яваа тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарах үйлдэл хийж байгаа тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Автозамын хяналтын улсын байцаагч Д.Цогтбаатарын 2018 оны 10-р сарын 3-ны өдрийн №01 тоот шинжээчийн дүгнэлттэй санал ижил байна. Цаг тооны бичгээс харахад нар 20 цаг 44 минутад жаргаж байгаа нь тухайн үед үзэгдэх орчин хангалттай байсан учраас осолд нөлөөлөхгүй. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн ахмад Х.Түмэнбайлдагчийн 2018 оны 08-р сарын 10-ны өдрийн хэргийн газарт хийсэн дүгнэлт, схем /бүдүүвч/ зурагт тоормозны мөр тэмдэглэгдээгүй учир хурд тогтоох боломжгүй байна. /1хх-н 239-240-р хуудас/

 

           

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газарт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/59 дугаартай үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх-04-08, 09-12, 16-22, 10-105, 246-250, 2хх-6 дугаар хуудас/, 

           

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 8-10, 13-18 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 11 хуудас/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Гозгор овгийн ******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянбулаг гэх газар хот хоорондын засмал замд Honda Civic маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зорчигч *******ийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

           

Шүүгдэгч Гозгор овгийн ******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянбулаг гэх газар хот хоорондын засмал замд Honda Civic маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зорчигч *******ийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн талийгаач 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос унаанд суугаад гарч байна гэж утсаар ярьсан. Үүний дараа орой 18 цагийн үед Өвөрхангай аймагт ирчихсэн байна. Хоол идчихээд хөдлөх гэж байна гэж ярьсан. Тэрнээс хойш холбоо тасарсан. Маргааш өглөө нь 08 дугаар сарын 09-ний өдөр өглөөний 10 цагийн үед Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас талийгаачийг маань осолд орсон Нарийнтээл сумын эмнэлэг дээр байна гэж ярьсан. Ингээд гэр бүлийн хүмүүсээ аваад Өвөрхангай аймаг ирэхэд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Гэрч *******ын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр би Улаанбаатар хотын Драгон төвөөс Баянхонгор аймаг руу унаа хайхаар очиход 09 цагийн үед цагаан өнгийн “Хонда Сивик” машинтай залуу Баянхонгор аймаг руу явна гэсэн. Улаанбаатар хотоос жолооч болон нас барсан залуу, 9 настай эрэгтэй хүүхэд бид дөрөв Баянхонгор аймаг руу өглөө 10 цаг өнгөрөөд гарсан. Бид нарын урд улаан өнгийн Приус-20 маркийн машин засмал замын эвдэрхий гаргах гэж байхад манай машины жолооч гүйцэт түрүүлэх үйлдэл хийгээд засмал замын эвдэрхий дээгүүр гарч давхиад манай машин засмал замын хойд тал руу шарваад засмал замын ирмэгт дөнгөж хүрэхээр нь манай машины жолооч зүүн гар тийшээ жолооны хүрдээ эргүүлсэн чинь машин хөндөлдөөд огцом эргэлтэд нь засмал замын урд руу 2-3 удаа эргэсэн. Гэрч гийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20 цаг 22 минутанд сумын цагдаа Түмэнбайлдагч утсаар дуудлага өгөхдөө Нарийнтээл сумаас зүүн тийш аймаг тал руугаа 10 км-т машин унасан 1 хүний биеийн байдал хүнд байна гэсэн. Очиход машины баруун урд хэсэгт амнаас нь болон биеийнх бүх хэсэг цус болчихсон, газар нь их хэмжээний цус алдсан эрэгтэй хүн байсан. Тухайн хүнийг үзэхэд зүрх судас нь зогссон амьсгалгүй, хүүхэн хараа өргөссөн, захад пульс, гүрээний судас тэмтрэгдэхгүй. Нас барсан байдалтай бие нь хөрсөн байсан. Гэрч Х.Түмэнбайлдагчийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 21 цаг 40 минутанд Нарийнтээл сумаас зүүн тийш хот хоорондын засмал зам дээр Хондо сивик 16-82 УБН улсын дугаартай онхолдсон байна гэх дуудлагын дагуу ослын газар очиж хэмжилтийг хийж хэргийн газрын үзлэг хийсэн. Үзлэгээр осол болсон А цэгийг тээврийн хэрэгсэл асфалтан зам дээр шарвалт өгөөд замын хажуу талын шороон далан руу шарваж гарсан мөр байсан ба уг мөрний төгсгөлөөс автомашин газарт унасан газрын хөрсийг харахад автомашин хэд хэдэн удаа эргэлдсэн нөхцөл байдал тухайн үед тогтоогдож байсан. Насанд хүрээгүй гэрч А.ын Улаанбаатар хотоос Баянхонгор аймаг руу явж байгаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын баруун гуанзанд хоолонд орсон. Хоолоо идчихээд Баянхонгор аймаг руу хөдөлсөн. Машиныг жолооч ах өөрөө унаж явсан. Би жолоочийн хажуу талд урд суудал дээр суудлын бүс зүүгээд явж байсан. Хойд талын суудалд 2 ах сууж явсан. Би нүдээ аниад зүүрмэглэж байхад жолооч ах машинаа засмал замын хойд тал руу дарсан. Тэгээд явж байгаад засмал замын урд тал руу уначихсан байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний шинжээчийн дүгнэлт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь политехникийн коллежийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газарт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/59 дугаартай үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

           

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний шинжээчийн дүгнэлт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь политехникийн коллежийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газарт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10/59 дугаартай үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

 

Шүүгдэгч *******ын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэр Баянбулаг гэх газар хот хоорондын засмал замд Honda Civic маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зорчигч *******ийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Гозгор овгийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар уг ялыг өршөөн хасах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

 

            Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.3-т “Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж,

 

Эрүүгийн хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг шүүх хуралдааны танхимаас суллаж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ӨВ-АЗЗА ТӨХК-аас автомашины эвдрэлийн үнэ болох 4000000 төгрөгийг гаргуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар ӨВ-АЗЗА ТӨХК-аас гаргуулах үндэслэлгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын ӨВ-АЗЗА ТӨХК-аас нэхэмжилсэн автомашины эвдрэлийн үнэ болох 4.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.132.242 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц №1184019 дугаартай шүүгдэгч *******ын жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гозгор овгийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хассугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын ӨВ-АЗЗА ТӨХК-аас нэхэмжилсэн автомашины эвдрэлийн үнэ болох 4000000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.132.242 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц №1184019 дугаартай шүүгдэгч *******ын жолооны үнэмлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.