Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1036

 

 

 

 

 

 

 

      2020          12           18                                      2020/ШЦТ/1036

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Г.Түвшинбаяр,

          хохирогч Э.Чингүн,

          шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000001262 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 735 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Г.Б /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Г.Бнь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7-н буудлын орчим Э.Чингүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гараараа нүүр, нүд, эрүү хэсэгт нь цохиж, хөлөөрөө цээж, хэвлий хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Э.Чингүнтэй бид хоёр 7 буудал уруудаад цагаан худгийн хажууд явж байхад Э.Чингүн над руу согтуурхаад байсан. Ингээд бид хоёр барилцаж зууралдаад тэгээд Э.Чингүн миний дух орчим гараараа цохихоор нь би Чингүүний нүүр нүд эрүү орчим гараараа хоёр удаа цохиод тэгээд газар унахаар нь би цээж хэвлий орчим нэг удаа өшиглөөд тэгээд гараараа дахиад нэг хоёр удаа цохиход Э.Чингүн босоод зугтсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-6-8/,

 

хохирогч Э.Чингүний шүүхийн хэлэлцүүлэгт “…Хохирол төлбөрт 250.000 төгрөг авсан, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байна. Өөр саналгүй...”гэв.

түүний хохирогчоор өгсөн: “…2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед Бүрэнжаргал, Сөөнгө Батаа, Төгөлдөр, Томоо нарын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0.75 литрийн 2 шил Хараа нэртэй архи уусан ингээд орой болж бид нар 7-н буудлын “Соёмбо” гэх караокед орж дуулсан. Тэндээ нэг нэг пиво уугаад 0.75 литрийн хараа гэх архи уугаад караокены цаг дуусахаар нь тэндээс гарсан. Тухайн караокеноос гараад хамт явж байсан хүмүүс түрүүлээд явсан ба би Сөөнгө Батаа ахын хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо “Лайк” хуушуурын хажуугаар доош шатаар уруудаад цагаан худгийн ойролцоо явж байхад намайг Сөөнгө Батаа ах чи хурдан яваач ээ гээд байхаар нь би явж байна шүү дээ гэхэд хурдан яв гээд миний дагз орчим гараараа алгадсан ба би явж байна шүү дээ та яагаад байгаа юм бэ гэхэд би чамайг орхиод явлаа шүү гэхээр нь та явж бай би араас чинь яваад очъё гэж хэлээд хашаа налаад бөөлжөөд зогсож байхад Сөөнгө Батаа буцаж ирээд юу гээд том том дуугараад байгаа юм гээд “..духаараа миний толгой руу тулаад тэгснээ миний зүүн шанаа орчим гараараа нэг удаа цохиод дахин миний нүүр орчим гараараа цохисон ба би энэ үед газар унахад миний зүүн хавирга орчим хүчтэй өшиглөөд дээрээс дахин гараараа цохиж зодоод би хэвтэж байхад чи босооч пизда минь гээд гартаа чулуу бариад зогсож байхаар нь би босоод гэр рүүгээ гүйгээд явсан” юм. Ингээд ээж цагдаа дуудсан юм. Бид хоёр нэлээн согтолттой байсан. Сөөнгө Батаа ах намайг цохиж зодсон. Өөр намайг хэн нэгэн цохиж зодоогүй. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан миний биед учирсан гэмтлийг Сөөнгө Батаа ах намайг тухайн өдөр зодож учруулсан. Тухайн үед миний эрүү шанаа, нүүр орчим 2 удаа цохиод газар унасан байхад зүүн хавирга орчим өшиглөөд дээр нь цохиж зодож учруулсан. Намайг гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10518 тоот актын “…Э.Чингүний биед эрүү ясны далд хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, хэвлий, зүүн хацар, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэсэн дүгнэлт /хх-25-27/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, хохирлын баримт /хх-33-42/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-64-65/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Бнь 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр 7-н буудлын орчим Э.Чингүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, гараараа нүүр, нүд, эрүү хэсэгт нь цохиж, хөлөөрөө цээж, хэвлий хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Э.Чингүний мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10518 тоот актын дүгнэлтүүд, шүүгдэгч Г.Бат-Амгалангийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Б хохирогч Э.Чингүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Чингүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан эрүүл мэндийн хохиролд 1.474.329 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс 250.000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 1.224.329 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Чингүнд олгохоор шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч хохирогч нар нь хохирол төлбөр дээр эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч Э.Чингүн нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Бнь 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Г.Бнь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1.Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Б 800.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бнь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Б 1.224.329 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Чингүн (РД:)-д олгосугай.

 

6.Хохирогч Э.Чингүн нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Шүүгдэгч Г.Бнь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР