Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Баатарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Отгонхишиг,

Гэрч: *******, *******,

Хохирогч, шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн *******, Боржигон овгийн ******* нарт холбогдох 2026000000228 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарнууд овгийн ******* /РД:*******/,

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн ******* /РД:*******/,

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багт байрлах “*******” амралтын газар иргэн *******ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь тархи доргилт, хүзүүний муруйлт, баруун хөлд цус хуралт, тархи хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багт байрлах “*******” амралтын газар иргэн *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар биед нь хамар ясны  хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.    

      

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

             Гэрч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...  Бид нар 23 цаг хүртэл амралтын газар амрах дөхөж байсан. Бид нарт нэг сануулга өгсөн. Тун удалгүй орилох чимээ гарахаар нь бүгд нэг нэгээрээ цувралдаад гарсан. Хоорондоо зууралдсан байхаар нь би салгасан. Бие биеийнхээ үснээс зуурчихсан байсан. Намайг очиход *******ын хамраас цус гарчихсан байхаар нь 2 суганаас нь атгаж салгасан гэв.

 

            Гэрч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...  Ангийн уулзалт ******* гэх амралтын газар зохион байгуулсан. Орой 11 цагийн үед гэрт байхад Хонгорзул амар гэсэн 2 удаа шаардлага тавьсан. Сүүлийн удаа шаардлага тавихад нь гадаа 2 хүн хэрэлдэж маргалдсан. Бид нар араас нь гарсан чинь энэ 2 хоорондоо барилцаад үснээсээ зууралдчихсан байсан. Очиж салгах гэж 2 хүүхэн очсон бид 2 очсон тийм л зүйл болсон гэв.

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэх хүн манай амралтын газар ангийн нийллэг хийх гэсэн юм гээд захиалга өгсөн байсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ирсэн цагийг нь сайн санахгүй байна тэр хүмүүс амралт дээр ирчихээд гэр дотроо хөгжим тавиад байхлаар нь та нар оройны 22 цагаас хойш битгий хөгжим тавиарай энд амарч байгаа бусад амрагч нарт битгий саад болоорой жоохон хүүхэдтэй хүмүүс байгаа шүү гэж хэлээд явуулсан юм. Тэгсэн чинь шөнийн 00 цаг өнгөрч байхад тэр хүмүүс хөгжмөө маш чангаар тавиад байсан тухайн үед манайх дүүрэн амрагчтай байсан. Би тэдний байрлаж байсан гэрээс нилээн хойно байшинд нөхөр хүүхэдтэйгээ байрлаж байсан юм тэгсэн бидний байрлаж байгаа байшинд хүртэл хөгжим нь чангаар сонсогдоод манай хоёр жоохон хүүхэд унтахгүй уйлаад байсан. Тэгсэн манай нөхөр чи очоод наад хүмүүстээ хөгжмөө суллаач гээд хэлээдэхээч гэсэн тэгэхлээр нь би очоод та нар хөгжмөө суллаач. Би та нарт 22 цаг өнгөрч байхад хөгжмөө сулла гэж хэлсэн биздээ гэсэн. Шөнийн 01 цагийн үед дахиж тэд нар дээр очоод хаалган дээр байсан санамжийг нь гараараа цохиод чанга дуугаар та нар энэ санамжаа харчихаачээ энд 22 цагаас хойш хөгжим тавихгүй гэсэн байгаа биздээ гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд би дахиад 10 минутын дараа дахиж ороод та нар одоо ямар сонин юм бэ наад хөгжмөө унтраа гээд байгаа юм биш үү гээд чанга дуугаар хэлчихээд гараад явж байтал үүдэнд тамхи татаад сууж байсан нэг эмэгтэй танайх ямар сувиллын газар юм уу муусайн боловсролгүй хөдөөний юмнууд ингэдэг байхгүй юу гээд миний араас хэлсэн тэгэхлээр нь би эргэж хараад та нарыг би хөгжмөө сулла гэж хэлээд байхад та нар яах гээд байгаа юм гэсэн. 500 мянган төгрөг нэмээд төлчихье энд бид нар тааваараа баймаар байна гэхлээр нь би уурлаад та нар одоохон яв эндээс гэр суллаж өг гэсэн. Тэгсэн тэр өндөр эмэгтэй намайг “чи хүн хөөдөг хэн бэ” гээд намайг түлхсэн. Тэгэхээр би согтуу авгай минь цаашаа бай гээд тэр эмэгтэйн мөр рүү түлхчихээд цааш явсан чинь миний араас тэр өндөр эмэгтэй үсдээд авсан. Тэгэхээр нь эргээд нөгөө эмэгтэйг гарыг нь тавиулах гээд эргэсэн чинь хажуу талд байсан сандлан дээр бид хоёр давхралдаад газар унахад тэр эмэгтэй миний дээгүүр даваад газар унасан. Би сандалд хөлөө урчихсан байсан. Тэгсэн тэр эмэгтэй чи миний хамрыг хугалдаг хэн бэ гээд намайг үсдээд дараад байсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй нь чи гараа тавь гээд миний дагз руу гараараа цохиод байсан. Тэгээд хоёр эрэгтэй хүн гарч ирээд тэр эмэгтэйг салгасан. Тэгсэн тэр эмэгтэйн хамраас цус гарсан байсан чинь гарандаа цусаа хийж байгаад миний нүүр лүү наасан. Тэгэхээр нь би хойд байшин руугаа зугтсан чинь нэг эмэгтэй миний араас ирээд чи ээж шигээ хүний хамраас цус гаргадаг хэн бэ гээд намайг үсдээд байсан. Тэгээд хадам аав, ээж хоёрын амарч байсан байшинд очоод намайг хүмүүс зодчихлоо гэж хэлсэн чинь хадам аав, ээж хоёр цагдаа дуудсан. Цагдаа ирээд тэр гурван эмэгтэйг болон намайг аваад цагдаа руу явсан. Би тэр эмэгтэйг мөргөөгүй. Би тийм өндөр биш. /хх-ийн 46-48 хуудас/,

 

 Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийг төгссөн ангийнхны уулзалт 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаад бид нар үдээс хойш нь ярьж байгаад Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багт байрлах “*******” амралтын газарт захиалга өгөөд тэгээд 16 цагийн үед тус амралтын газарт 15-уулаа очсон тэнд очоод хорхог боодог хийж идчихээд голын эрэг рүү явж майхан барья гэж байсан чинь оройтчихоод тэндээ 2 гэр 1 байшиндаа хуваагдаад байрласан. Идэж уухдаа бол нэг гэртээ байрлацгаасан байсан. Гэгээтэй байхад бол бид нар гадаа хөгжим тавьсан байснаа харанхуй болохлоор нь хөгжмөө гэр дотор оруулаад бүжиглэж байсан чинь тус амралтын газрын эзэн болох Хонгорзул гээд эмэгтэй намайг байхгүй байхад орж ирээд хөгжмөө унтраа гэж шаардлага тавьсан байсан. Шөнө 23 цагийн үед намайг гаднаас гэр рүү орох гээд явж байсан чинь нөгөө Хонгорзул гэх эмэгтэй гэрийн хаалгаар шагайгаад дотор байсан хүмүүстэй муухай харьцаад амарч чадахгүй бол зайлцгаа гээд миний хажуугаар зөрсөн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд мөнгөө төлсөн байж харанхуй шөнө хаашаа зайлдаг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь эргэж хараад дуугүй бай согтуу авгай минь гээд намайг түлхчихээд яваад өгөхлөөр нь би араас нь дуудаад чи яахлаараа намайг түлхдэгийн танайх ямар сувиллын газар юм уу тийм бол яах гэж захиалга авдаг юм гэж хэлсэн чинь эргэж хараад миний үснээс зулгаагаад доош дарсан. Би доошоо сөгдөөд унахдаа би бас тэр охины үснээс зулгаасан. Манай ангийнхан бид хоёрыг хэрэлдэж байх үед гарч ирээд бид хоёрыг салгасан. Миний хамраас цус гараад хамрынхаа цусыг тогтоогоод угааж цэвэрлээд байж байсан чинь цагдаа ирсэн. Намайг болон Эрдэнэболор бид хоёрыг салгах гэж ирсэн хоёр эмэгтэйг цагдаа авч яваад цагдаагийн газарт ирсэн. Тэр эмэгтэй өөрөө эхэлж миний биед хүрч намайг түлхсэн. Тэгэхээр нь араас нь дагаад яахлаараа чи намайг түлхдэг юм бэ гээд тэгсэн чинь л эргэж хараад намайг согтуу авгай минь мөнгөө аваад зайлахгүй юу гээд намайг үсдээд мөргөсөн. Би зөрүүлээд үснээс нь зулгаатал манай ангийнхан намайг салгасан. /хх-ийн 56-58 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай арван жилийн ангийнхан уулзалт болсон юм уг уулзалтыг манай ангийн дарга Энхбаяр болон Эрдэнэболор нар зохион байгуулсан. Тэгээд бид нар 08 дугаар сарын 08-ны өглөө 10 цагт Аймгийн захиргааны урд талын талбай дээр уулзаад тэндээсээ Морины шүтээн дээр оччихоод 14:00 цагт Богд зочид буудлын ресторанд хоолонд орчихоод 17 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутагт байрлах “******* амралтын газарт” захиалга өгчихсөн гэхлээр нь бид нар очсон. Тэнд очоод хорхог боодог хийж идчихээд нээлтээ албан ёсоор 21 цагийн үед эхлүүлсэн. Бид нар идэж уугаад гэр дотор хөгжим асаачихсан бүжиглэж байсан чинь 22 цаг өнгөрч байхад амралтын газрын эзэн гээд Хонгорзул гэх эмэгтэй орж ирээд бид нар амармаар байна. Наад хөгжмөө унтраа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар за ойлголоо гэж хэлээд удаагүй байж байтал дахиад тэр эмэгтэй 10 орчим минутын дараа эргэж ирээд наад хөгжмөө унтраа гээд байгаа юм биш үү энэ сануулгаа уншаач гээд хаалган дээр байсан сануулгыг гараараа цохиод бид нар луу уурласан. Тэгэхээр нь бид нар ойлголоо одоо унтраачихъя гэж хэлээд үлдсэн чинь удалгүй гадаа хүмүүс маргалдаад байхаар нь бид нар гарсан. Болортуяа, Рэнцэнтогтох хоёр бид нараас түрүүлээд гарсан. Тэгтэл Хонгорзул гэх эмэгтэй Эрдэнэболортой барилцаад авчихсан хоёр биенийгээ үстээд дарчихсан Эрдэнэболорын хамраас цус гарчихсан тэр хоёр биенийхээ үснээс зуурчхаад тавихгүй байсан . бид хоёр тэр хоёрын гарыг үснээс нь салгасан чинь Эрдэнэболорын толгойны үснээс туг тугаар үс унаад толгойны орой дээрх үс нь халцарчихсан байсан. Тэгээд тэр эмэгтэй яваад өгсөн удалгүй цагдаа ирсэн. Би тухайн үед бага зэрэг уусан гэхдээ болсон асуудлыг бол бүгдийг мэдэх хэмжээнд ухаантай байсан. Эрдэнэболор хамрынхаа цусыг арчаад сууж байхдаа Хонгорзулыг надтай ноцолдож байгаад миний хамар луу мөргөчихлөө гээд хамраа дараад байсан. Маргааш нь хамар нь хавдаад хөхөрчихсөн байдалтай байсан тухайн үед манайхны зарим нь амарчихсан хагас хүмүүс нь л гэрт байсан. Хонгорзул, Эрдэнэболор нар хоёр биенийхээ үснээс зуурчихсан дээр доороо ороод байсан. Тэрнээс Хонгорзул гэх эмэгтэйг гурвуул нийлж зодсон асуудал бол болоогүй Эрдэнэболор Хонгорзул нар л хоорондоо зодолдсоноос биш өөр хүмүүс зодоонд оролцоогүй. /хх-39-40 хуудас/,

 

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би “*******” Амралтын газрыг өөрийн биеэр очиж үзээд ангийнхны уулзалт зохион байгуулахаар 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр очиж захиалга өгсөн байсан. Тэгээд 08 дугаар сарын 07-ны үдээс хойш 17 цагийн үед 12-13 хүн тэнд очсон бид нар хорхог боодог хийж идчихээд 21 цагийн үед нээлт хийгээд бид нар ууж идэж эхэлсэн. 22 цаг өнгөрч байхад амралтын газрын Хонгорзул гэх эмэгтэй манай гэрт орж ирээд одоо амарцгаа хөгжмөө унтраа гэж хэлсэн тэгээд дахиад 10 орчим минутын дараа дахиж ирэхдээ ууртайгаар одоо амарцгаа дүрэм журам унш гээд хаалган дээр байсан сануулгаа гараараа цохиод байсан. Тэгэхээр нь бид нар за одоо амарлаа гэж хэлээд гаргасан.  Удалгүй гадаа хүмүүс маргалдаад байсан. Болортуяа, Рэнцэнтогтох хоёр түрүүлээд гарсан. Бид нар араас нь гарсан. Тэгтэл Эрдэнэболор Хонгорзул хоёр барилцаад авчихсан хоёр биенийхээ үснээсээ зулгаачихсан байсан. Би бас манай ангийн нэг хүүхэд хамт очиж тэр хоёрыг салгасан. Тэр хоёр хоорондоо зодолдож байгаад л Эрдэнэболор хамраа гэмтээсэн байх. /хх-41-42 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Тухайн үед манай 10 жилийн ангийнхны ой болоод Өвөрхангай аймгийн 256 дугаар цэргийн ангийн хажууд байдаг нэг амралтын газарт байрласан юм. Тэгээд орой харанхуй болсон байх үед манай ангийн охин Эрдэнэболор тэр амралтын газрын нэг охинтой гэрийн гадаа зодолдож байсан. Тэгээд би очиж салгасан. Салгаж байх хооронд цагдаа ирсэн. Тэгээд тэр хүмүүсийг аваад явсан. /хх-189-190 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай арван жилийн ангийнхан уулзалт болсон юм. Тэгээд оройхон ******* амралтын газар очсон. Тэгээд орой болж хөгжим тавьж, бүжиглээд сууж байтал амралтын газрын зохион байгуулагч Хонгорзул орж ирээд та нар энэ дүрмээ хараач гээд хашгираад байсан. Удалгүй гадаа хүмүүс орилолдох чимээ гарахаар нь бөөнөөрөө гараад харсан чинь Эрдэнэболор нөгөө хүүхэнтэй муудалцаад зогсож байсан. Нөгөө хүүхэн Эрдэнэболорыг түлхээд унагасан. Тэгээд Эрдэнэболорын үснээс нь зулгаагаад байхаар нь би гарыг нь салгах гэсэн чинь гараараа намайг цохьсон. Миний нүдний шил унасан. Тэгээд Дэмбэрэлданзан тэр хүүхний гарыг нь салгаж тавиулсан. Удалгүй цагдаа ирсэн. /хх-184 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед би нөхөр Оюунболдын хамт “*******” амралтын газарт байх гэртээ байж байтал манай бэр Хонгорзул үс нь арзайчихсан нүцгэн хувцас хунаргүй уйлаад намайг 3 хүүхэн нийлээд зодчихлоо гээд орж ирсэн. /хх-35-36 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед ******* амралтын газарт өөрийн гэртээ амарч байсан чинь манай бэр Хонгорзул нүцгэн шахуу үс нь арзайчихсан хүмүүст зодуулчихлаа гээд толгойгоо бариад орж ирсэн. /хх-37-38 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манай амралтын газар ын ангийнхан гээд  хүмүүс ирж амарсан. Тэд нар орой болсон байхад хөгжим дуугаргаад байсан. Хонгорзул тэд нар дээр очиж хөгжмөө намсгахыг шаардахад үүдэнд нь тамхи татаад сууж байсан нэг эмэгтэй Хонгорзулын араас ирээд Хонгорзулыг зодсон. Тэгээд би цонхоор харсан чинь Хонгорзулын дээр нэг цагаан цамцтай эгч суучихсан толгой руу нь цохиод байсан. Хонгорзулын нэг талын хөлний тахим зулгараад цус шүүрсэн байсан. Бас хөлийн шагайн хэсэгт зулгарсан байсан. Мөн нүүр нь цус болчихсон байсан. /хх-194 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 08 дугаар сарын 07-ны орой ангийн нийллэг хийж гэж байгаа гээд хүмүүс ирсэн. Тухайн үед манай амралтын газар өөр амрагчид байсан. 23 цагийн үед хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоор харсан чинь гадаа хүмүүс ноцолдоод байсан. Тэгтэл Хонгорзул эгч туслаарай гээд орилоод байсан. Тэгээд очтол Хонгорзул эгчийн нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд нэг өндөр эгч чи муу гээд Хонгорзул эгчийг загнаад байсан. /хх-195 хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын  2 дугаар сургуулийг төгссөн. Ангийнхны уулзалт 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдаад бид нар үдээс хойш нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багт байрлах “*******” амралтын газарт захиалга өгсөн. Тэгээд 16 цагийн үед тус амралтын газарт 15-уулаа очсон. Тэнд очоод хорхог боодог хийж идчихээд голын эрэг рүү явж майхан барья гэж байсан чинь оройтчихоод тэндээ 2 гэр 1 байшиндаа хуваагдаад байрлацгаасан. Идэж уухдаа нэг гэртээ байрлацгаасан. Бид нар гадаа хөгжим тавьж байснаа харанхуй болохлоор нь хөгжмөө гэр дотор оруулаад бүжиглэж байсан чинь тус амралтын газрын эзэн болох Хонгорзул гээд эмэгтэй намайг байхгүй байхад орж ирээд хөгжмөө унтраа гэж шаардлага тавьсан байсан. Тэгээд шөнө 23 цагийн үед намайг гаднаас гэр рүү орох гээд явж байсан чинь Хонгорзул гэх эмэгтэй гэрийн хаалгаар шагайгаад дотор байсан хүмүүстэй муухай харьцаад амарч чадахгүй бол зайлцгаа гэж хэлчихээд миний хажуугаар зөрсөн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм. Мөнгөө  төлчихөөд харанхуй шөнө хаашаа зайлдаг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь эргэж хараад дуугүй бай согтуу авгай минь гээд намайг түлхэчихээд яваад өгөхөөр нь би араас нь дуудаад чи яахаараа намайг түлхдэг юм. Танайх ямар сувиллын газар юм уу. Тийм бол яах гэж захиалга авдаг юм гэж хэлсэн чинь эргэж хараад миний үснээс зулгаагаад доош дарсан.  Би доошоо сөгдөөд унахдаа бас тэр охины үснээс зулгаасан. Тэгээд манай ангийнхан бид хоёрыг салгасан. Тэгээд миний хамраас цус гараад хамрынхаа цусыг тогтоогоод угааж цэвэрлээд байж байсан чинь цагдаа ирсэн. Намайг болон Хонгорзул бид хоёрыг салгах гэж ирсэн хоёр эмэгтэйг цагдаа авч яваад цагдаагийн газарт ирсэн. Би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед тэр эмэгтэй намайг түлхэхээр нь миний уур хүрээд асуудлыг хүндрүүлсэн байна. /хх-ийн 57-58 хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэх хүн манай амралтын газар ангийн нийллэг хийх гэсэн юм гээд захиалга өгсөн байсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Тэр хүмүүс ирчихээд гэр дотроо хөгжим тавиад байсан. Тэгэхээр нь би 22 цагаас хойш битгий хөгжим тавиад бай. Бусад хүмүүс амарч байгаа шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь шөнийн 00 цаг өнгөрч байхад тэр хүмүүс хөгжмөө маш чангаар тавиад байсан. Тухайн үед манайх дүүрэн амрагчтай байсан. Мөн манай нөхөр, хүүхдүүдийн байрлаж байсан байшинд хүртэл хөгжим нь чангаар сонсогдоод байсан. Тэгээд 01 цаг өнгөрч байх үед дахин очиж та нар энэ санамжаа харчихаач. Энд 22 цагаас хойш хөгжим тавихгүй гэсэн байгаа биздээ гэж хэлчихээд гараад явж байтал үүдэнд тамхи татаад сууж байсан нэг эмэгтэй танайх ямар сувилалын газар юм уу. Муу, сайн боловсролгүй хөдөөний юмнууд ингэдэг байхгүй юу гэж миний араас хэлсэн. Би эргэж хараад та нарыг хөгжмөө сулла гэж хэлээд байхад яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгтэл гурван эмэгтэй босож ирээд 500000 төгрөг нэмээд төлчихье. Бид нар тааваараа баймаар байна гэхээр нь би уурлаад та нар одоохон яв. Гэр суллаж өг гэж хэлсэн чинь тэр гурван эмэгтэй намайг тойрч зогсчихоод нэг өндөр эмэгтэй нь намайг чи хүн хөөдөг хэн бэ гээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би согтуу авгай минь цаашаа бай гээд тэр эмэгтэйн мөр рүү түлхчихээд цааш явсан. Тэгсэн чинь тэр өндөр эмэгтэй миний араас ирээд намайг үстээд авсан. Тэгэхээр нь эргээд нөгөө эмэгтэйг цохьсон чинь хажуу талд байсан сандлан дээр бид хоёр давхралдаад унахад тэр эмэгтэй миний дээгүүр даваад газар унасан. Би сандалд хөлөө урчихсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй миний хамрыг хугалдаг хэн бэ гээд намайг үстээд дараад байсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй нь чи гараа тавь гээд миний дагз руу гараараа цохиод байсан. Тэгээд хоёр эрэгтэй хүн гарч ирээд бид нарыг салгасан. Тэр эмэгтэйн хамраас цус гарсан байсан. Тэгсэн тэр эмэгтэйн хамраас цус гарсан байсан чинь гартаа цусаа хийж байгаад миний нүүр лүү наасан. Тэгэхээр нь би хойд байшин руугаа зугтсан чинь нэг эмэгтэй миний араас ирээд чи ээж шигээ хүний хамраас цус гаргадаг хэн бэ гээд намайг үсдээд байсан. Тэгээд хадам аав, ээж хоёрын амарч байсан байшинд очоод намайг хүмүүс зодчихлоо гэж хэлсэн чинь хадам аав, ээж хоёр цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд тэр гурван эмэгтэйг болон намайг аваад цагдаа руу явсан. /хх-ийн 47-48 хуудас/,

 

              Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 181 дугаартай шинжээчийн..." *******ын биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 205-206-р хуудас/

             

              Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн”... *******ын биед тархи доргилт, хүзүүний муруйлт, баруун хөлд цус хуралт, тархи хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой Хатуу мохоо зүйлийн 2-оос доош удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт/хх-н 212-212-р хуудас/,

 

              Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хурааж авсан тогтоол, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлүүд /хх-н 1-2, 9, 16, 43-44, 51-52, 175-176, 181-182/,

 

  Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6847 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 105-106 хуудас/,

 

  Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр 5 дугаар багын Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 54 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 109-113 хуудас/,

 

  Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115 хуудас/,

 

 Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116 хуудас/ зэрэг болно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багт байрлах “*******” амралтын газар иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохин зодож биед нь тархи доргилт, хүзүүний муруйлт, баруун хөлд цус хуралт, тархи хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч “******* нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багт байрлах “*******” амралтын газар иргэн *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа цохин зодож биед нь хамар ясны  хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.       

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багт байрлах “*******” амралтын газар иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохин зодож биед нь тархи доргилт, хүзүүний муруйлт, баруун хөлд цус хуралт, тархи хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч “******* нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багт байрлах “*******” амралтын газар иргэн *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа цохин зодож биед нь хамар ясны  хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *******гийн өгсөн бид нар 23 цаг хүртэл амралтын газар амрах дөхөж байсан. Бид нарт нэг сануулга өгсөн. Тун удалгүй орилох чимээ гарахаар нь бүгд нэг нэгээрээ цувралдаад гарсан. Хоорондоо зууралдсан байхаар нь би салгасан. Бие биеийнхээ үснээс зуурчихсан байсан. Намайг очиход *******ын хамраас цус гарчихсан байхаар нь 2 суганаас нь атгаж салгасан. Гэрч ын Ангийн уулзалт ******* гэх амралтын газар зохион байгуулсан. Орой 11 цагийн үед гэрт байхад Хонгорзул амар гэсэн2 удаа шаардлага тавьсан. Сүүлийн удаа шаардлага тавихад нь гадаа 2 хүн хэрэлдэж маргалдсан. Бид нар араас нь гарсан чинь энэ 2 хоорондоо барилцаад үснээсээ зууралдчихсан байсан. Очиж салгах гэж 2 хүүхэн очсон бид 2 очсон тийм л зүйл болсон гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч  *******ын шөнийн 01 цагийн үед хөгжмөө унтраа гээд байгаа юм биш үү гээд чанга дуугаар хэлчихээд гараад явж байтал үүдэнд тамхи татаад сууж байсан нэг эмэгтэй танайх ямар сувиллын газар юм уу муусайн боловсролгүй хөдөөний юмнууд ингэдэг байхгүй юу гээд миний араас хэлсэн. Тэгэхлээр нь би эргэж хараад та нарыг би хөгжмөө сулла гэж хэлээд байхад та нар яах гээд байгаа юм гэсэн. 500 мянган төгрөг нэмээд төлчихье. Энд бид нар тааваараа баймаар байна гэхлээр нь би уурлаад та нар одоохон яв. Гэр суллаж өг гэсэн. Тэгсэн тэр өндөр эмэгтэй намайг “чи хүн хөөдөг хэн бэ” гээд намайг түлхсэн. Тэгэхээр би согтуу авгай минь цаашаа бай гээд тэр эмэгтэйн мөр рүү түлхчихээд цааш явсан чинь миний араас тэр өндөр эмэгтэй үсдээд авсан. Тэгэхээр нь эргээд нөгөө эмэгтэйг гарыг нь тавиулах гээд эргэсэн чинь хажуу талд байсан сандлан дээр бид хоёр давхралдаад газар унахад тэр эмэгтэй миний дээгүүр даваад газар унасан. Би сандалд хөлөө урчихсан байсан. Тэгсэн тэр эмэгтэй чи миний хамрыг хугалдаг хэн бэ гээд намайг үсдээд дараад байсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй нь чи гараа тавь гээд миний дагз руу гараараа цохиод байсан. Тэгээд хоёр эрэгтэй хүн гарч ирээд тэр эмэгтэйг салгасан. Хохирогч *******ын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ангийнхны уулзалт зохион байгуулагдаад бид нар “*******” амралтын газарт очсон. Хонгорзул гээд эмэгтэй намайг байхгүй байхад орж ирээд хөгжмөө унтраа гэж шаардлага тавьсан байсан. Шөнө 23 цагийн үед намайг гаднаас гэр рүү орох гээд явж байсан чинь нөгөө Хонгорзул гэх эмэгтэй гэрийн хаалгаар шагайгаад дотор байсан хүмүүстэй муухай харьцаад амарч чадахгүй бол зайлцгаа гээд миний хажуугаар зөрсөн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм гээд мөнгөө төлсөн байж харанхуй шөнө хаашаа зайлдаг юм гэж хэлсэн. Тэгсэн чинь эргэж хараад дуугүй бай согтуу авгай минь гээд намайг түлхчихээд яваад өгөхлөөр нь би араас нь дуудаад чи яахлаараа намайг түлхдэгийн танайх ямар сувиллын газар юм уу тийм бол яах гэж захиалга авдаг юм гэж хэлсэн чинь эргэж хараад миний үснээс зулгаагаад доош дарсан. Би доошоо сөгдөөд унахдаа би бас тэр охины үснээс зулгаасан. Манай ангийнхан бид хоёрыг хэрэлдэж байх үед гарч ирээд бид хоёрыг салгасан.  Гэрч *******гийн гадаа хүмүүс маргалдаад байхаар нь бид нар гарсан. Болортуяа, Рэнцэнтогтох хоёр бид нараас түрүүлээд гарсан. Тэгтэл Хонгорзул гэх эмэгтэй Эрдэнэболортой барилцаад авчихсан хоёр биенийгээ үстээд дарчихсан Эрдэнэболорын хамраас цус гарчихсан тэр хоёр биенийхээ үснээс зуурчхаад тавихгүй байсан. бид хоёр тэр хоёрын гарыг үснээс нь салгасан чинь Эрдэнэболорын толгойны үснээс туг тугаар үс унаад толгойны орой дээрх үс нь халцарчихсан байсан. Гэрч *******ын удалгүй гадаа хүмүүс маргалдаад байсан. Болортуяа, Рэнцэнтогтох хоёр түрүүлээд гарсан. Бид нар араас нь гарсан. Тэгтэл Эрдэнэболор Хонгорзул хоёр барилцаад авчихсан хоёр биенийхээ үснээсээ зулгаачихсан байсан. Би бас манай ангийн нэг хүүхэд хамт очиж тэр хоёрыг салгасан. Тэр хоёр хоорондоо зодолдож байгаад л Эрдэнэболор хамраа гэмтээсэн байх. Гэрч ын тухайн үед манай 10 жилийн ангийнхны ой болоод Өвөрхангай аймгийн 256 дугаар цэргийн ангийн хажууд байдаг нэг амралтын газарт байрласан юм. Тэгээд орой харанхуй болсон байх үед манай ангийн охин Эрдэнэболор тэр амралтын газрын нэг охинтой гэрийн гадаа зодолдож байсан. Тэгээд би очиж салгасан. Гэрч гийн удалгүй гадаа хүмүүс орилолдох чимээ гарахаар нь бөөнөөрөө гараад харсан чинь Эрдэнэболор нөгөө хүүхэнтэй муудалцаад зогсож байсан. Нөгөө хүүхэн Эрдэнэболорыг түлхээд унагасан. Тэгээд Эрдэнэболорын үснээс нь зулгаагаад байхаар нь би гарыг нь салгах гэсэн чинь гараараа намайг цохьсон. Миний нүдний шил унасан. Тэгээд Дэмбэрэлданзан тэр хүүхний гарыг нь салгаж тавиулсан. Гэрч ын 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед би нөхөр Оюунболдын хамт “*******” амралтын газарт байх гэртээ байж байтал манай бэр Хонгорзул үс нь арзайчихсан нүцгэн хувцас хунаргүй уйлаад намайг 3 хүүхэн нийлээд зодчихлоо гээд орж ирсэн. Гэрч ын 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед ******* амралтын газарт өөрийн гэртээ амарч байсан чинь манай бэр Хонгорзул нүцгэн шахуу үс нь арзайчихсан хүмүүст зодуулчихлаа гээд толгойгоо бариад орж ирсэн. Гэрч ын тэд нар орой болсон байхад хөгжим дуугаргаад байсан. Хонгорзул тэд нар дээр очиж хөгжмөө намсгахыг шаардахад үүдэнд нь тамхи татаад сууж байсан нэг эмэгтэй Хонгорзулын араас ирээд Хонгорзулыг зодсон. Тэгээд би цонхоор харсан чинь Хонгорзулын дээр нэг цагаан цамцтай эгч суучихсан толгой руу нь цохиод байсан. Хонгорзулын нэг талын хөлний тахим зулгараад цус шүүрсэн байсан. Бас хөлийн шагайн хэсэгт зулгарсан байсан. Мөн нүүр нь цус болчихсон байсан. Гэрч ын  23 цагийн үед хүмүүс шуугилдаад байхаар нь цонхоор харсан чинь гадаа хүмүүс ноцолдоод байсан. Тэгтэл Хонгорзул эгч туслаарай гээд орилоод байсан. Тэгээд очтол Хонгорзул эгчийн нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд нэг өндөр эгч чи муу гээд Хонгорзул эгчийг загнаад байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч ******* үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан, шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан  гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 181 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хурааж авсан тогтоол, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 181 дугаартай, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолууд, зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хурааж авсан тогтоол, хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлүүд зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багт байрлах “*******” амралтын газар иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гараараа цохин зодож биед нь тархи доргилт, хүзүүний муруйлт, баруун хөлд цус хуралт, тархи хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч “******* нь 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 01 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багт байрлах “*******” амралтын газар иргэн *******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар гараараа цохин зодож биед нь хамар ясны  хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Шарнууд овгийн *******, Боржигон овгийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн.

 

Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

 

4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 

 

4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

 

Мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байна.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, ******* нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч *******, ******* нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шарнууд овгийн *******, Боржигон овгийн ******* нарт холбогдох 2126000000228 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Шүүгдэгч *******, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Шарнууд овгийн *******, Боржигон овгийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн *******, Боржигон овгийн ******* нарт холбогдох 2126000000228 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.  Шүүгдэгч *******, *******  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.