Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Баатарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Отгонхишиг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Батсайхан,

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн *******, Төмөрт овгийн ******* нарт холбогдох 2126000190128 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******, /РД:*******/,

 

 Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Төмөрт овогт *******, /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн цахим мэдээллийн технологи болох “Аз Аз” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 23-29-ний өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                                                                                                            

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Аз Аз” гэх фейсбүүк хаяг *******, ******* хоёрын нэгнийх нь хаяг байх, ийм хаягаар фейсбүүкээр хөзөр тоглуулж байсан. Би өөрийн “*******” гэх фейсбүүк хаягаараа ороход *******, ******* “Аз Аз” гэх хаягнаас бооцоотой “Техас” нэртэй тоглоом тоглуулж байхаар нь 2 удаа ******* дугаарын данснаас гүйлгээ хийж тоглосон./хх-ийн 41 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... дугаарын данс манай найз залуу *******ын данс, ******* манайд ирээд “Аз Аз” гэх фейсбүүк хаягаараа манай нөхөртэй хамт техас тоглоом тоглуулахад нь 1 удаа 10.000 төгрөг шилжүүлэн тоглоод мөнгө хожоогүй. Манай нөхөр *******ын дансыг ашиглаад ******* “Аз Аз” гэх фейсбүүк хаягаар хамт тоглуулаад байсан. Тоглоом тоглох санааг на, манай нөхөр лайв хийхэд утсыг нь барьж өгч байсан. /хх-ийн 43 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай нөхөр на дүү хоёр 2020 оны 12 дугаар сард “Аз Аз” гэсэн фейсбүүк хаягаар лайв хийгээд хүмүүсийг бооцоо тавиулаад хөзөр тоглуулж байсан юм байна лээ. /хх-ийн 47-48 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би өөрийн “” гэх фейсбүүк хаяг руу ороход “Аз Аз” гэсэн цахим бооцоот тоглоом байхаар нь орж тоглосон. Цахим бооцоот тоглоом тоглоход 2 хүн рүү 10.000 төгрөг шилжүүлсэн байх. Би 4-5 удаа тоглосон байх. Сайн санахгүй байна. Ямар ч байсан тус бүр 10.000 төгрөг өгч тоглодог байсан. /хх-ийн 58-59 хуудас/,

 

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... “Аз Аз” гэсэн фейсбүүк хаягаар хүргэн ны хамт лайв хийж техас покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан. Тус фейсбүүк хаягийг фейсбүүкээр мөрийтэй тоглоом зохион байгуулах зорилгоор на нээж байсан. на бид хоёр өмнө нь фейсбүүкээр техас покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж байхыг хараад санаа авч нийлээд тоглуулж үзэхээр шийдээд тоглуулсан. Мөрийтэй тоглоом зохион байгуулахад на бид хоёр л оролцсон. Нийт 682000 төгрөгийн ашиг олоод олсон ашгаа на бид хоёр хувааж аваад тухайн үед шинэ жилийн юм аваад дуусгасан. ...би хөзөр хольж тараадаг байсан на тоглож байгаа хүмүүст тайлбарлан өгч бас данс хариуцдаг байсан Хаан банкны тоот дансаар зохион байгуулдаг байсан. Тоглож байгаа хүмүүс бооцооны мөнгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь ихэнхдээ сууж байгаа суудлынхаа дугаарыг ёндоо 1, ёндоо 2 гэж бичээд мөнгөө шилжүүлдэг байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. /хх-ийн 70 хуудас/,

 

            Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 23-29 ний өдрүүдэд найз тай хамтран цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах зорилгоор уг “Аз Аз” гэсэн нэртэй фейсбүүк хаягийг нээж байсан юм. Бооцоо- тоглоом зохион байгуулахыг бид хоёр ярилцаж байгаад зохион байгуулахаар болсон. Миний утсаар лайв хийж тавиур дээр тавиад хөзрөө холиод би тайлбарлаад тоглуулдаг байсан. Ашиг гэж голдуу 5000 төгрөг авч байсан. Нэг өдөр нэг удаа лайв хийж тоглуулдаг байсан. Нэг лайв дээр дунджаар 50-60 тоглолт болдог.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. /хх-ийн 81-82 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *******ын Хаан банкны тоот дансны хуулгад  үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11, 28 хуудас/,

 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 99, 101  хуудас/,

 

Шүүгдэгч Л.нын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86, 88  хуудас/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 хуудас/,

 

Шүүгдэгч Л.нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан “Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн,

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******, ******* нарт холбогдох  хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар *******, ******* нар нь бүлэглэн цахим мэдээллийн технологи болох “Аз Аз” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 23-29-ний өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн цахим мэдээллийн технологи болох “Аз Аз” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 23-29-ний өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан  гэрч *******ийн Аз Аз” гэх фейсбүүк хаяг *******, ******* хоёрын нэгнийх нь хаяг байх, ийм хаягаар фейсбүүкээр хөзөр тоглуулж байсан. Би өөрийн “Мөнхбат Алтангэрэл” гэх фейсбүүк хаягаараа ороход *******, ******* “Аз Аз” гэх хаягаас бооцоотой “Техас” нэртэй тоглоом тоглуулж байхаар нь 2 удаа ******* дугаарын данснаас гүйлгээ хийж тоглосон. Гэрч ы дугаарын данс манай найз залуу *******ын данс, ******* манайд ирээд “Аз Аз” гэх фейсбүүк хаягаараа манай нөхөртэй хамт техас тоглоом тоглуулахад нь 1 удаа 10.000 төгрөг шилжүүлэн тоглоод мөнгө хожоогүй. Манай нөхөр *******ын дансыг ашиглаад ******* “Аз Аз” гэх фейсбүүк хаягаар хамт тоглуулаад байсан. Тоглоом тоглох санааг на, манай нөхөр лайв хийхэд утсыг нь барьж өгч байсан. Гэрч ын манай нөхөр на дүү хоёр 2020 оны 12 дугаар сард “Аз Аз” гэсэн фейсбүүк хаягаар лайв хийгээд хүмүүсийг бооцоо тавиулаад хөзөр тоглуулж байсан юм байна лээ. Гэрч би өөрийн “” гэх фейсбүүк хаяг руу ороход “Аз Аз” гэсэн цахим бооцоот тоглоом байхаар нь орж тоглосон. Цахим бооцоот тоглоом тоглоход 2 хүн рүү 10.000 төгрөг шилжүүлсэн байх. Би 4-5 удаа тоглосон байх. Сайн санахгүй байна. Ямар ч байсан тус бүр 10.000 төгрөг өгч тоглодог байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *******ын Хаан банкны тоот дансны хуулгад  үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *******ын Хаан банкны тоот дансны хуулгад  үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нар нь  гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

           

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн цахим мэдээллийн технологи болох “Аз Аз” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 23-29-ний өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Боржигон овгийн *******, Төмөрт овгийн ******* нарыг бүлэглэн мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагч “Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан “Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч *******, ******* нь  “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Шүүгдэгч ******* ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

Шүүгдэгч С., ******* нар нь бүлэглэн цахим мэдээллийн технологи болох “Аз Аз” гэсэн нэр бүхий нүүр номын хаяг ашиглан 2020 оны 12 дугаар сарын 23-29-ний өдрийн хооронд ашиг олох зорилгоор хөзөр ашиглан дүнг нь төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “техас покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж 682.000 төгрөгийн орлого олсон болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, *******ын Хаан банкны тоот дансны хуулгад  үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 682.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн *******аас 341000 төгрөгийг, шүүгдэгч *******ас 341000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 6, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Боржигон овгийн *******, Төмөрт овгийн ******* нарыг бүлэглэн мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 682.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн *******аас 341000 төгрөгийг, шүүгдэгч *******ас 341000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

5.  Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.