Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн овгийн *******д холбогдох 2026002330016  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 80000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, Түмэн овгийн *******, /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Түмэн овгийн ******* нь ******* улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 07 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 14 тооны хонь буюу бусдын олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт бичигдсэнээр/,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

       Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 08 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг “*******” гэх газар байсан манай малчин *******ын малаас 14 тооны хонь дутаад байсан. Манай малчин хайгаад олдохгүй байна гэж байсан. Тэгээд сураглаж байгаад Хайрхандулаан сумын малчин Хоохор бооёо гэдэг айлд очоод хонинд нь шүүж үзэхэд манай 303511 дугаарын ээмэгтэй улаан хүзүүтэй хонь байсан. Тэгээд хаанаас, хэнээс авсан талаар асуухад Агдам гэх хүн ажил хийлгэсэн хөлсөндөө өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд тэй утсаар яриад чи надтай ирж уулзаад манай хонийг төлж өг гэж хэлсэн. Тэгсэн чинь миний ******* дугаарын дансанд 1.200.000 төгрөг хийсэн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хоёр хонио буцаан авсан. 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй. /хх-ийн 08-09 хуудас/,

 

        Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манай хүү Ц.Гомбо нь Солонгос улсаас тээврийн хэрэгсэл Монгол улс руу оруулж ирдэг. ******* улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг Солонгос улсаас оруулж ирээд миний нэр рүү шилжүүлсэн. Миний нэр дээр байхад манай хүү Гучин-Ус сумын иргэн ад зарсан. хөдөө мал дээрээ завгүй байна гээд нэр дээрээ шилжүүлж аваагүй. Уг тээврийн хэрэгсэл нь ын эзэмшлийнх. /хх-ийн 95 хуудас/,

 

        Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би ******* улсын дугаартай цэнхэр өнгийн Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын иргэн гэх хүнээс 64 ямаа, 8 тооны адуугаар худалдаж авсан. Би өөрийнхөө нэр дээр шилжүүлэг хийлгээгүй байгаа. Одоо ******* гэдэг хүний нэр дээр байгаа. /хх-ийн 20-21 хуудас/,

 

        Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би Гучин-Ус сумын 1 дүгээр багийн Засаг дарга ******* гэх хүний малыг 2018 оны 09 дүгээр сараас эхлэн маллаж байгаа. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Гучин-Ус сумын “” гэх газар нутаглаж байхад миний маллаж байсан хониноос нийт 16 тооны хонь дутаад байхаар нь ойролцоох айлуудаас сураглахад сураг гараагүй. Манай хонийг алга болох үед гийнд Хайрхандулаан сумаас Хоохор бооёо гэж дууддаг Болоож гэх хүн ирчихсэн байрных нь хөрзөнг гаргаж өгөөд байрыг нь янзлаад байж байсан. Дараа нь Батбаатар ах Хайрхандулаан сум орж Болоож гэх хүнтэй очиж уулзаад хонинд нь шүүж үзэхэд манайхаас алга болсон хонь нь байж байсан гэсэн. Хаанаас авсан талаар асуухад гийн хүү өөрийнхөө машинаар ачиж авч ирж өгсөн. Манай хонь 2020 оны 07 дугаар сарын 20-ны үед гийн малтай нийлж байсан. Тухайн үед малаа ялгаж авсан. гийн хонинд манай хониноос үлдээгүй. /хх-ийн 10-12 хуудас/,

 

        Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манайх 2020 оны зун Гучин-Ус сумын 1 дүгээр багийн “” гэх газар нутаглаж байсан юм. Би хүүгийнхээ хамт Батбаатар гэх айлын малыг малладаг. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр манай хүү ******* 14 тооны хонь дутаад байна гэсэн. /хх-ийн 13-14 хуудас/,

 

        Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2020 оны 8 дугаар сард Гучин-Ус сумын 1 дүгээр баг “” гэх газар байдаг гийнд очиж хөрзөнг нь гаргаж өгөөд малын байрыг нь янзалж өгөөд хөлсөнд нь надад 4 хонь, 6 ямаа өгсөн. Тухайн малуудыг надад гийн хүү нь ачааны машинаар авчирч өгсөн. /хх-ийн 15 хуудас/,

 

        Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би өөрийн нөхөр ийн хамт Гучин-Ус сумын гэх газар г гэх айлын малын байрыг нь янзлаад хөрзөнг нь гаргаж өгсөн. Тэгээд хөлсөнд нь 4 хонь 6 ямаа аваад 2020 оны 08 дугаар сарын эхээр гийн хүү Сэмжаантамид нь Хайрхандулаан суманд хүргэж авч ирж өгсөн юм. /хх-ийн 17-18 хуудас/,

                

 Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2020 оны 08 дугаар сард худаг дээр манай хонинд 14 тооны хонь тасраад ороод ирсэн байсан. Тухайн хонинууд сэрвээн дээрээ ногоон будагтай хонинууд байсан. Тэр хониноос 2 хонийг нь гэх хүнд өгсөн. гэх хүн манайд ажил хийж өгсөн байсан юм. Би ад тэр хонинуудыг гэх хүнд ачиж аваачиж өг гэж хэлсэн. Тэр хүн манайд хөрзөн хуулж ажил хийж өгсөн. Тэр хоёр хониноос гадна би өөрийнхөөсөө хонь ямаа нийлээд 8 тооны мал д ажлын хөлсөнд өгсөн. Бусад 12 тооны хонийг нь би манай тэнд мал авч байсан явуулын хүнд төлөгийг нь 30000 төгрөгөөр, эр хонийг нь 80000 төгрөгөөр, эм хонийг нь 40000 төгрөгөөр бодоод зарсан. Эр хонь 2, эм хонь, төлөг голдуу л байсан. Батбаатар манайхаас ногоон будагтай хонь гээд сураад ирэхэд нь Батбаатарын хонь байсан гэдгийг мэдсэн. Тэгээд би тэр хонинуудыг асуухаар нь мэдэхгүй гэсэн. Дараа нь Батбаатар гийнд очоод хоёр хонио үзэж ирчихээд намайг авчихсан байна төлж өгөөрэй гэсэн. Тэгэхээр нь данснаасаа 1.200.000 төгрөгийг 14 тооны хонины төлбөр гэж
төлсөн. /хх-ийн 55-57 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/18 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02-04 дугаартай үнэлгээний тайлан, малын “А” дансны хуулбар, хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт / хх-23-27, 34-38, 52, 86-88, 108 /,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум дахь  сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 08 дүгээр сарын 28-ны өдрийн 1/166 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 59, 60, 94 хуудас/,

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 хуудас/ зэрэг болно.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Түмэн овгийн *******г ******* улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 07 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 14 тооны хонь буюу бусдын олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Улсын яллагч “Хэргийн нөхцөл байдлаас харахад гэмт хэрэг төгссөний дараа машинаар малыг зөөж тээвэрлэсэн нөхцөл байдал байна. Би энэ шүүх хуралдаанд томилолтоор орж байгаа. Хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл ашигласныг машин механизм ашигласан гэж үзнэ. Шүүхээс шүүгдэгч *******г машин механизм ашиглаагүй байна гэж үзвэл прокурорын зүгээс татгалзах зүйл байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч ******* нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнийхээ дараа нь 2 тооны малыг бусдаар ажил хийлгэснийхээ хөлсөнд өгөхөөр машинаар ачиж аваачиж өгсөн учраас хулгайн гэмт хэрэг төгссөний дараа тээврийн хэрэгсэл ашигласан байна гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

 

Шүүх шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч ******* нь 2020 оны 07 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 14 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч ******* нь хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайн эд зүйл болох 2 тооны хонийг ид ******* улсын дугаартай “Kia Bongo-3” маркийн тээврийн хэрэгслээр ачиж аваачиж өгсөн болох нь гэрч Б.*******ын “Манай хонийг алга болох үед гийнд Хайрхандулаан сумаас Хоохор бооёо гэж дууддаг Болоож гэх хүн ирчихсэн байрных нь хөрзөнг гаргаж өгөөд байрыг нь янзлаад байж байсан. Дараа нь Батбаатар ах Хайрхандулаан сум орж Болоож гэх хүнтэй очиж уулзаад хонинд нь шүүж үзэхэд манайхаас алга болсон хонь нь байж байсан гэсэн. Хаанаас авсан талаар асуухад гийн хүү өөрийнхөө машинаар ачиж авч ирж өгсөн”,  гэрч ийн “би 2020 оны 8 дугаар сард Гучин-Ус сумын 1 дүгээр баг “” гэх газар байдаг гийнд очиж хөрзөнг нь гаргаж өгөөд малын байрыг нь янзалж өгөөд хөлсөнд нь надад 4 хонь, 6 ямаа өгсөн. Тухайн малуудыг надад гийн хүү нь ачааны машинаар авчирч өгсөн”, гэрч н би өөрийн нөхөр ийн хамт Гучин-Ус сумын Улаан хороот гэх газар г гэх айлын малын байрыг нь янзлаад хөрзөнг нь гаргаж өгсөн. Тэгээд хөлсөнд нь 4 хонь 6 ямаа аваад 2020 оны 08 дугаар сарын эхээр гийн хүү Сэмжаантамид нь Хайрхандулаан суманд хүргэж авч ирж өгсөн юм гэсэн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч *******г машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна  гэж шүүх үзлээ.

Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******гийн үйлдлийг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Түмэн овгийн ******* нь 2020 оны 07 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 14 тооны хонь буюу бусдын олон тооны малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Түмэн овгийн ******* нь 2020 оны 07 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн нутаг “Улаан хороот” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн 14 тооны хонь буюу бусдын олон тооны малыг хулгайлан 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ын 2020 оны 08 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг “*******” гэх газар байсан манай малчин *******ын малаас 14 тооны хонь дутаад байсан. Тэгээд сураглаж байгаад Хайрхандулаан сумын малчин Хоохор бооёо гэдэг айлд очоод хонинд нь шүүж үзэхэд манай 303511 дугаарын ээмэгтэй улаан хүзүүтэй хонь байсан. Тэгээд хаанаас, хэнээс авсан талаар асуухад Агдам гэх хүн ажил хийлгэсэн хөлсөндөө өгсөн юм гэж хэлсэн. Гэрч Б.*******ын 2020 оны 07 дугаар сарын сүүлээр Гучин-Ус сумын “Улаан хороот” гэх газар нутаглаж байхад миний маллаж байсан хониноос нийт 16 тооны хонь дутсан. Дараа нь Батбаатар ах Хайрхандулаан сум орж Болоож гэх хүнтэй очиж уулзаад хонинд нь шүүж үзэхэд манайхаас алга болсон хонь нь байж байсан гэсэн. Хаанаас авсан талаар асуухад гийн хүү өөрийнхөө машинаар ачиж авч ирж өгсөн гэсэн. Манай хонь 2020 оны 07 дугаар сарын 20-ны үед гийн малтай нийлж байсан. Тухайн үед малаа ялгаж авсан. гийн хонинд манай хониноос үлдээгүй. Гэрч ын манайх 2020 оны зун Гучин-Ус сумын 1 дүгээр багийн “” гэх газар нутаглаж байсан юм. Би хүүгийнхээ хамт Батбаатар гэх айлын малыг малладаг. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр манай хүү ******* 14 тооны хонь дутаад байна гэсэн. Гэрч ийн би 2020 оны 8 дугаар сард Гучин-Ус сумын 1 дүгээр баг “” гэх газар байдаг гийнд очиж хөрзөнг нь гаргаж өгөөд малын байрыг нь янзалж өгөөд хөлсөнд нь надад 4 хонь, 6 ямаа өгсөн. Тухайн малуудыг надад гийн хүү нь ачааны машинаар авчирч өгсөн. Гэрч н би өөрийн нөхөр ийн хамт Гучин-Ус сумын гэх газар г гэх айлын малын байрыг нь янзлаад хөрзөнг нь гаргаж өгсөн. Тэгээд хөлсөнд нь 4 хонь 6 ямаа аваад 2020 оны 08 дугаар сарын эхээр гийн хүү Сэмжаантамид нь Хайрхандулаан суманд хүргэж өгсөн юм гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/18 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, малын “А” дансны хуулбар, хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ий 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11/18 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, малын “А” дансны хуулбар, хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *******гийн бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч *******г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

           

 Улсын яллагч “Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ”Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирогчид хохирлыг нөхөн төлсөн гэх үндэслэлээр шүүгдэгч *******г 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй гэж үзэж байна.“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Шүүгдэгч ******* нь “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан ш¿¿ãäýã÷ *******гийн ãýì áóðóóãàà õ¿ëýýí çºâøººðñºí, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ãýìò õýðãийн улмаас ó÷иðñàí õîõèðоë, хор уршгийн шинж чанар, ø¿¿ãäýã÷ийн õóâèéí áàéäëыг òóñ òóñ õàðãàëçàí үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******гийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 66 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******д Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 6.6 äóãààð ç¿éëä çààñàí ýð¿¿ãèéí õàðèóöëàãûã хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

 

Мөн  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багт оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 116 дугаартай тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г  1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролд 1.200.000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь хохиролд 1.200.000 төгрөг авсан, 100.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãт зааснаар ªâºðõàíãàé àéìãèéí пðîêóðîðîîñ øүүгдэгч Түмэн овгийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Түмэн овгийн *******г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Түмэн овгийн *******г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 66 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч *******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохиролд 1.200.000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь хохиролд 1.200.000 төгрөг авсан, 100.000 төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.