Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 000/0000/0000/З |
Дугаар | 221/МА2014/0227 |
Огноо | 2014-06-11 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2014/0227
2014 оны 06 сарын 11 өдөр Дугаар 227 Улаанбаатар хот
М.Ц-гийн нэхэмжпэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Ц-гийн нэхэмжпэлтэй Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: Миний бие 2007 оноос эхлэн Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд дээрхи онуудад төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч, ээлжит орон нутгийн сонгуулийн үр дүнд эмхлэн байгуулагдсан гурван удаагийн ИТХ-ын даргын удирдлагад ажил үүргээ хуулийн дагуу гүйцэтгэсээр ирлээ. Гэтэл 2012 оны аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнд шинээр эмхлэн байгуулагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.З-ын удирдлагад ажиллаад хагас жил болоогүй хугацаанд удаа дараа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ч, амралтын үед ч дуудагдан дарамтлуулж, өөрт хамааралгүй үйлдлийн төлөө үг хэлээр доромжпуулан, ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд бэрхшээлтэй байдаг.
Хурлын дарга нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр захирамжаар М.Ц надад сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргаад,
|
12 дугаар сарын 10-ны өдөр надад гардуулсан. Надад урьдчилж хуулийн дагуу танилцуулаагүй гэж үзэж байна. Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ миний ажил үүргийн хуваарийн ажил биш бөгөөд энэ сахилгын шийтгэлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Намайг Мэргэжлийн хяналтын байгууллагад санхүүгийн баримтыг дутуу шалгуулсан гэж 2013 оны 7 дугаар сарын сарын 23-ны өдөр Ц надад акт гаргасан байсан. Акттай танилцахад 9500000 төгрөгийн зардлыг гүйцэд тайлагнаагүй гэсэн байгаа. Орон нутгийн хурлын дэргэд ГХУСЗ-ийн мөнгийг шилжүүлээд, анхан шатны баримтыг аваад Засаг даргад өгөх ёстой гэсэн утга бүхий Санхүүгийн хяналтын Улсын байцаагч Ариунтуяа акт тавьсан. Энэ актыг миний бие 6 дугаар сарын 13-нд тавьсан актыг 3 сарын дараа 10 дугаар сарын 25-нд хүлээж авсан. Мэргэжпийн хяналтын газрын даргад өгсөн гомдолд дурдсан байгаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төсөв нь аймгийн Засаг даргын захирамжийн дагуу хуваарилдаг. Сумд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд ажпынхаа төлөвлөгөөг гаргаад, Засаг даргын захирамжаар гүйцэтгээд, аймгийн Хурал руу явуулдаг. Төрийн сан өөрөө анхан шатны санхүүгийн баримтыг бүрдүүлж, түүний үндсэн дээр тайлагнадаг. Зөвлөлийн тесвийн хувьд ийм тайлбартай байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хийсэн ажлын тайланг бичгээр хугацаанд нь гаргаж өгдөг. Санхүүгийн баримт шалгуулах, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан авах хоёр нь өөр тусдаа асуудал юм. 2013 оны эхний хагас жилийн тайлангаа бичиж гаргаад ажлын албанд хянуулсан байгаа, мөн сумдуудын ажпын тайланг авсан талаар жишээ болгож хэргийн материалд өгсөн байгаа юм.
Мэргэжлийн хяналтын газрын 2/676 дугаар албан бичигт надад ногдуулсан акт хүчингүй болсон байхад, газрын орлогч дарга Ж.Энхээ нь салбар зөвлөлийн дотоод ажилд орж арга хэмжээ авахуулах талаар бичиж байгаа нь хууль зөрчсөн асуудал юм. Миний хувьд өөрийн хариуцсан ажлаа хариуцлагатай хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна.
Иймд, "сахилгын арга хэмжээ ногдуулсан" захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ц нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албаны ажилтан бөгөөд ажпын албаны ажил үүргийн хуваарийн дагуу Тэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг хариуцан ажилладаг.
Өөрийн хуваарьт ажилдаа хариуцлагагүй хандаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажпыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүгийн баримтыг Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтад шалгуулах явцад баримтын бүрдэл байхгүй, шалгалтаар тавигдсан актыг хүлээн зөвшөөрөөгүй, анхан шатны баримтыг хугацаанд нь шалгуулахаас зайлсхийсэн зэрэг зөрчил дутагдал гаргасан. Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12-08-006-337 тоот албан шаардлага, Мэргэжлийн хяналтын газрын
Захиргааны хэргийн анхан шатны 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.2 дахь хэсгийг баримтлан, нэхэмжлэгч М.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.З давж заалдах гомдолдоо: Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажпын албаны ажилтан М.Цгийн нэхэмжпэлтэй тус хуралд холбогдох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 31 дүгээр захирамжийг хүчингүй болгож, цалингийн 20 хувийг буцаан олгуулах шаардлага бүхий нэхэмжпэлийг Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч
Нэхэмжпэгч шүүхэд гаргасан тайлбартаа Хурлын дарга Р.З нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр захирамжаар нэхэмжпэгч М.Ц надад сахилгын шийтгэл ногдуулахдаа мэргэжпийн хяналтын газраас ирүүлсэн акт, шаардлагыг үндэслэж, ажил үүргийн хуваарьт байхгүй ажлыг хийсэнгүй
гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийн үндэслэл болсон Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.А-н 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12-08-039-193 дугаар акт, улсын ахлах байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12-08-006-337 дугаар албан шаардлагууд дээр дурьдсан санхүүгийн анхан шатны баримтын бүрдэл с дутуу, шалгуулахаас зайлсхийсэн, 9.500.0 төгрөгний гүйцэтгэлийг тайлагнаагүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлагыг биелүүлээгүй зэрэг үндэслэлүүд нь надад хамааралгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй, түүний дагуу сахилгын арга хэмжээ тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ажилтнуудын ажил үүргийн хуваарийг батлах тухай 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 93 дугаар тогтоолын 5.2 дахь хэсэгт ... хууль сахиулах байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хийж гүйцэтгэсэн тайланг (үйл ажиллагааны, санхүүгийн тайлан) гаргуулан холбогдох дээд байгууллагад нэгтгэж явуулах, 5.3 дахь хэсэгт ... сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажпын төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих, арга зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хор холбогдлыг олон нийтэд таниулах зэрэг ажлыг тус хурлын ажилтан М.Ц хариуцан ажиллахаар заасан байдаг.
Ийнхүү 2012 оны аймгийн хэмжээнд зохион байгуулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шаардлагтай 20.0 сая төгрөгний зардлыг аймгийн Засаг дарга 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/69 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталж өгсөн бөгөөд дээрх төсөв мөнгийг захиран зарцуулсан сумдын болон хууль сахиулах байгууллагуудын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын бичгийн тайланг нэгтгэж, өөрт холбогдох санхүүгийн анхан шатны баримтуудыг тайлангийн хамт санхүүжүүлэгч байгууллага буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст төсөл арга хэмжээ дууссанаас хойш 15 хоногийн дотор хүргүүлж байхыг даалгасан Сангийн сайдын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 29 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 4.13 дахь заалтыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажпын албаны ажилтан ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга М.Ц ажил үүргийн хуваарийн дагуу тус аймгийн 14 сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд болон хэрэгжилтийн байдалд тухай бүрт нь хяналт тавьж, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллаагүйгээс нийт 20.0 сая төгрөгний төсвийн 0 төгрөгийн гүйцэтгэлийн тайлан, анхан шатны баримт байхгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасан "анхан шатны баримтгүй ажил гүйлгээг хийх, тайлан тэнцэлд тусгахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн, мөн санхүүгийн баримтууд эх хувиараа бус, бичгийн тайланг нэгтгэх явуулах үүрэгтэй байтал нэгтгэгдээгүй, илэрсэн зөрчлийг нэн даруй арилгах арга хэмжээг аваагүй зэргээс улсын байцаагчийн шалгалт 10 хоногоор удааширч хугацаа алдсан.
Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан "байгууллага аж ахуй нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжпэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээг авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй" гэсэн заалтыг зөрчсөн.
Тодруулбал, улсын байцаагч Ц.А өөрийн тавьсан актынхаа биелэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч н.Этай хамтарч ажилтан М.Ц гийн өмнөөс сумдын баримт болон бичгийн тайланг татан авч, дахин хяналт шалгалтанд хамруулж байж тухайн 9.500.000 төгрөгийн төлбөрөөс чөлөөлжтайлангийн зөрчлийг арилгасан байдаг.
Иймд, ГХУСАЗСЗ-ийн нарийн бичгийн дарга М.Ц нь ажил үүргийн хуваарьт заасан ажилдаа илтэд хариуцлагагүй хайнга хандсан, гаргасан зөрчил дутагдлыг арилгахыг шаардсан эрх бүхий албан тушаалтаны зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт, албан шаардлагаар нотлогдож байх тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр сахилгын шийтгэл ногдуулсан захирамжийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 07 тоот шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өнгө үү гэжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 31 дүгээр захирамжаар
М.Ц-г “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24- ний өдрийн “Зөрчлийг арилгуулах тухай” 12-08-006-337 тоот албан шаардлага, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2/676 " дугаар албан бичиг”-ийг тус тус баримтлан албан тушаалын цалнигийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулж шийдвэрлэжээ.
Нэхэмжпэгч М.Ц нь дээрх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг шаардаж гаргасан үндэслэлээ “... Миний бие гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хийсэн ажлын тайланг хугацаанд нь гаргаж өгдөг, 20ТЗ оны эхний хагас жилийн тайлангаа бичиж гаргаад ажлын албанд хянуулсан, мөн сумдын ажпын тайланг авсан, миний хувьд өөрийн хариуцсан ажпаа хариуцлагатай хийж гүйцэтгэдэг байхад сахилгын арга хэмжээ ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тодорхойлон маргажээ.
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 12-08-039-196 дугаар актад “... гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 20000.0 мянган төгрөгийн төсөв шийдвэрлэгдэж, уг зардлаас 14 сумдын Засаг даргын тамгын газрын дансанд 9500.0 мянган төгрөгийг шилжүүлсэн ба гүйцэтгэлийг тайлагнаагүй, анхан шатны баримтыг ирүүлээгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа нь хууль зөрчсөн байна” гэсэн үндэслэлээр төлбөрийн дүн
Уг актыг нэхэмжлэгч М.Ц нь эс зөвшөөрч Дорнод аймгийн Мэргэжпийн хяналтын газрын дарга Ц.Баярхүүд гомдол гаргаснаар Мэргэжпийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр "... зардлыг зориулалтын дагуу зарцуулсан нь нотлогдож байна” гэсэн үндэслэлээр “Төсвийн орлого болгох тухай” 12-08-039-196 дугаартай актыг хүчингүй болгосон байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана" гэж зааснаас үзэхэд М.Ц нь “төсвийн орлого болгох тухай” 12-08-039-196 дугаар актыг эс зөвшөөрч дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй байхад хариуцагчаас дээрх актыг хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.
Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч даргын 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Ажил зохион байгуулах тухай” 2/676 дугаар албан бичиг, Мэргэжпийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12-08-006-337 дугаартай албан шаардлагууд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтан нь хяналт шалгалтын ажилд дэмжпэг туслалцаа үзүүлж, хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоох, холбогдох арга хэмжээ авах талаар тавьсан шаардлагыг биелүүлж, дүнг тогтоосон хугацаанд нь албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй” гэж энэ үүргээ хэрэгжүүлж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шаардаж, сануулсан агуулгатай байхад уг албан бичгийг үндэслэн М.Ц-д сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу.
Мөн М.Ц-гийн 2013 оны хагас жилийн ажпын тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга хүлээн авсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, эрх бүхий албан тушаалтнаас “үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж дүгнэсэн ямар нэгэн шийдвэр гаргаагүй, хариуцагч нь М.Ц-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Иймд, дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх / ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧИД: Н.ХОНИНХҮҮ
Э.ЗОРИГТБААТАР
Б.ТУНГАЛАГСАЙХАН