Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/307

 

  

 

 

 

 

 

 

 

2022            03            24                                      2022/ШЦТ/307

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

шүүгдэгч С.Ч,

нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч М.Отгонбаатар нарыг оролцуулан эрүүгийн 2209000000287 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С.Ч /регистрийн дугаар: /,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

С.Чт нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн хотхоны 514 дүгээр байрны подвол дотор О.Намуунтай мөнгө өгсөнгүй гэх зүйлээр шалтаглан маргалдан улмаар зодож, О.Намууны биед “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, доод уруулд зулгаралт” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос С.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч О.Намууны мэдүүлэг, шүүгдэгч С.Чийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч С.Чт нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн хотхоны 514 дүгээр байрны подвол дотор О.Намуунтай мөнгө өгсөнгүй гэх зүйлээр шалтаглан маргалдан улмаар зодож, О.Намууны биед “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, доод уруулд зулгаралт” бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч С.Ч нь хохирогч О.Намууны эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:

-шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч С.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ..тухайн үед Өгөдэй, Намуунаа бид гурав 2 ширхэг 2,5 литрийн шар айраг хувааж уусан. Тэгээд өглөө 06 цагийн үед пиво дуусахад Өгөдэй найз охинтойгоо утсаар ярина гээд гараад явсан. Тэгээд би Намуунаагаас 10.000 төгрөг асуухад өгөхгүй гээд над руу уурлаад орилоод байхаар нь би алгадчихсан юм. Тэгтэл босож ирээд намайг алгадаад үсдээд буйдан дээр дарж суулгасан. Тэгэхээр нь би тавь гэхэд тавихгүй байсан болохоор тэгэхээр нь би хацраас нь хазчихсан юм. Тэгээд би босоод гарах гээд хаалгаа онгойлгох гэхэд бариулахгүй байсан болохоор нь хөмсөгний харандааны таг шиг тийм зүйлээр хаалганы бариулын нүх рүү нь хийж онгойлгох гэж оролдож байхад Намуунаа намайг татаад хойшоо буйдан дээр унасан тэгэхдээ би гартаа байсан хөмсөгний харандааны таг шиг зүйлээр уруулыг нь цохиод уруул хэсэгт нь бага зэрэг сэтэлчихсэн юм тэгээд бид хоёр хэрэлдээд байж байхад Өгөдэй хаалга онгойлгоод орж ирсэн. Тэгээд Намуунаа явлаа гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

-хохирогч О.Намууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед найз залуу Чинзориг залгаад Хангай хотхонд хүрээд ирээч замдаа 2 пиво аваад ирээч гэхээр нь би замаараа 2 том 2.5 литрийн пиво аваад Хангай хотхонд очсон. ...пивоо Чинзориг, найз Өгөдэй бид гурав хувааж уусан. ..Тэгээд Өгөдэй гарсны дараа Чинзориг чи надад мөнгө өг гэхээр нь байхгүй гэтэл Чинзориг миний хацар луу 2 удаа хүчтэй алгадсан. Тэгэхээр нь би чи давраад байгаарай гээд хэлтэл юу гэнээ гичий минь гэж хэлээд намайг үсдээд хойшоо дараад миний хацраас хазсан. Тэгээд бас хөмсөгний харандааны арын төмрөөр миний уруулын хэсэгт цохиж уруулыг бага зэрэг сэтэлсэн. Тэгээд толгой руу баахан цохиод пизда минь чамайг ална шүү гээд байсан... би бол Чинзоригтой 2-3 хоног цуг байх хугацаандаа 3 удаа бэлгийн харьцаанд орсон тэгэхэд бол би дургүйцээгүй өөрийн хүслээр бэлгийн харьцаанд орсон... сүүлийн удаа бэлгийн харьцаанд орж байхдаа бол би өөрөө Чинзоригтой бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орох жоохон дурамжхан огт хүсээгүй бол биш байсан..." гэсэн мэдүүлэг /хх-н 14-15, 17/,

-Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №1992 тоот актын “…О.Намууны биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвууны цус хуралт, доод уруулын зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...“ гэх дүгнэлт /хх-н 30-31/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч С.Чийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангайн хотхоны 514 дүгээр байрны подвол дотор О.Намуунтай мөнгө өгсөнгүй гэх зүйлээр шалтаглан маргалдан улмаар зодож, О.Намууны биед “тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд цус хуралт, доод уруулд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгч С.Чийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэрээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгч С.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч О.Намуун нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Ч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч С.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР