| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00454/И |
| Дугаар | 102/ШШ2018/00629 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2018/00629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 4А байрны 48 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЦБ82020373, Абраам овогт Төрбадрахын Очтөгсийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 13-р байрны 24 тоотод оршин суух, эмэгтэй, РД-СЖ87020507, Сартуул овогт Батбаярын Шинэцэцэгт холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Очтөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваажав/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 1351/, хариуцагч Б.Шинэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Б.Шинэцэцэгтэй 2007 онд танилцаж, 2010 онд хуримаа хийж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2011 онд охин О.Гэгээнхүслэн төрсөн. Бид харилцан ойлголцож, амьдралдаа тэгш эрх, үүрэг хүлээж, амьдралынхаа төлөө зүтгэж ирсэн. Гэтэл 2016 оноос эхлэн үл ойлголцол гарч, түүнээс хойш тусдаа амьдарсан. Тусдаа амьдарсан цагаас охин маань ээжийнхээ асрамжинд байгаа бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу охиноо тэжээн тэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлж эхэлсэн.
Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин О.Гэгээнхүслэнг эхийнх нь асрамжинд байлгаж, тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлнө. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч тайлбартаа: Би Т.Очтөгстэй 2010-10-11 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2011-08-19 өдөр охин О.Гэгээнхүслэн төрсөн. Бид сүүлийн 2 жил тусдаа амьдарсан бөгөөд хүүхэд миний асрамжинд байгаа.
Т.Очтөгс хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн.Т.Очтөгс цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ өөрийн асрамжиндаа авахаар нэхэмжлэгчтэй тохирсон. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, хүүхэд эрүүл байжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар Баянзүрх дүүрэгт 2010-10-11 өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүлээр хамт амьдрах хугацаанд зохигчийн дундаас 2011-08-19 өдөр охин Очтөгсийн Гэгээнхүслэн төрсөн байна.
Гэрлэгчид үзэл бодлын хувьд таарамжгүй байдлаас шалтгаалж 2016 оноос эхлэн тусдаа амьдарсан байх ба тусдаа амьдарсан хугацаанд охин О.Гэгээнхүслэн эхийнхээ асрамжинд байсан боловч нэхэмжлэгч нь хүүхдийн эцгийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн талаар зохигч маргаангүй байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байгаа боловч гэрлэгчид эвлэрэх, гэр бүлээр амьдрах хүсэлгүйгээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн О.Гэгээнхүслэнг 18 насанд хүртэл хариуцагчийн асрамжиндаа байлгах, нэхэмжлэгч хүүхдэдээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг төлөхөөр зохигч тохирсон байх тул хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлыг зохигчийн тохиролцоог үндэслэн шийдвэрлэв.
Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс нэмж 31233 төгрөгийг улсын орлогод төлүүлэх, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,