| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/00177/э |
| Дугаар | 2021/ШЦТ/118 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 15.1.3., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/118
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Отгонхишиг,
Улсын яллагч: Ч.Энхжаргал,
Иргэдийн төлөөлөгч: Т.Мөнхзул,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,
Шүүгдэгч Ц., түүний өмгөөлөгч Ч.Алдар,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзий овгийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн жигин овгийн *******, Өндөрнөр овгийн ******* нарт холбогдох 1826004670180 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өлзий овгийн *******, /РД:ЙП*******/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, жигин овгийн *******, /РД:*******/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Өндөрнөр овгийн *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Өлзий овогт ******* нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим ийн гэрт хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан,
Шүүгдэгч жигин овогт ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-26-ны өдөр Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл учирч эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5081:2013 стандартыг барьж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан,
Шүүгдэгч Өндөр нөр овогт ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл учирч эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 заалтыг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 3000000 төгрөг төлсөн гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Жижүүрийн цаг оройн 18 цагаас өглөөний 08 цаг 30 минут хүртэл жижүүр хийдэг. Оройн 17 цагийн үед үзэх тухай асуудал яригдсан учраас өөрсдөө унаатай байсан учраас аваад ир гэж хэлсэн. Дотрын эмч үзэж эход харж, эхэлж дэлүү задарсан байна гэж хэлэхээр нь аймаг хүргэе гэж хэлсэн. Яг оройн 17 цагт манай эмнэлгийн унаа дуудлагад яваагүй байсан. Би ажлаа амжуулж явж байгаад яг 18 цаг болж ажил тарсны дараа ******* эмчид нөгөө хүн чинь юу болсон бэ? гэхэд би дэлүүний зургийг нь явууллаа. Дэлүү нь бүтэн байна гэж хэллээ. Ямар ч байсан наад хүнээ нааш нь явуулчих гэж байна. Өвчин намдаах тариа хийгээд явуулчихлаа гэхээр нь аймаг явуулсан гэж ойлгосон. Цаг алдсан гэдэг дээр энэ бүхэн яригдаж байгаа. Эмнэлгийн тусламжийг тэр дор нь үзүүлсэн бол энэ хүн амьдрах бололцоотой гэсэн дүгнэлт гарсан байгаа. Эмнэлгийн тусламжийг энэ хүмүүс хожуу авсан байна гэж. Эхний дүгнэлтийг улсын яллагчийн танилцуулснаар оношлоогүй биеийн байдлыг дутуу үнэлсэн гэдгээр яаралтай хүргэнэ гэж ойлгоогүй. Тэгээд дуудлага давхацсан учраас орой би 20 цагаас багаас дуудлага ирсэн. Тэгээд дуудлагадаа яваад шөнийн 01 цагт ирсэн. Энэ хугацаанд аймаг яв гэж хэлээд явуулсан. Өөрийгөө өмгөөлөхөд энэ тайлбарыг хэлмээр байна. Хүмүүс намайг ар урдаар буруу санаж ярьдаг байх. Манай эмнэлэгт хэвтэх ор байж байдаг. Хэвтэх ор байхгүй гэж би ерөөсөө яриагүй. Бас нэг зөрүүтэй мэдүүлэг байна. Би ын мэдүүлэгт би эхнэртэй очиж хэлэхэд эмнэлэг дээр хүн байхгүй байсан. Тэгэхээр нь гараад явсан гэж мэдүүлсэн байсан. а нь намайг янз бүрээр хэлж байгаа. Шүүх хуралдаанд зөв үнэнийг ярих байх гэж бодож шүүх бүрэлдэхүүнд хүсэлт гаргаж ыг өмнөх шүүх хуралдаанд оруулсан. Тэгэхэд өөр зүйл ярьж, дураараа ярьсан. Энэ нь шүүх хуралдаанд яаж нөлөөлөхийг би мэдэхгүй байна. Би 1985 онд Анагаах ухааны дээд сургууль төгссөн. Тэрнээс өмнө 4 жил сувилагчаар БОЭТ болон Уянга суманд ажилласан. Уянга суманд нийт 30 гаран жил ажиллаж байна. Энэ хугацаанд тасгийн эрхлэгч болон даргын ажил хийж байсан. 2018 оны 10 дугаар сарын 26-ны оройн 18 цагт жижүүрийн ажил эхэлдэг. Маргааш өглөөний 8 цаг 30 минутад жижүүрээс буудаг. Би энэ хүнийг нэг ч үзээгүй. эмнэлэгт над дээр орж ирсэн гэсэн. Би 3 жилийн өмнөх зүйлийг санахгүй байна. Би аваад ир гэж хэлсэн юм шиг байгаа юм. Би эход жирэмсэн эхийг харах гэж ороход ******* эмч нэг хүний дэлүү задарсан байна гэж хэлсэн. Тэгвэл наад хүнийг чинь аймаг хүргэхгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Тэр үед 15 цагийн орчим байсан. Тэгээд орой 18 цагт жижүүрт гарах цаг болж *******ээс нөгөө хүн чинь яасан гэж асуусан чинь дэлүү нь бүтэн байна өвчин намдаах эм хийж өгөөд явуулсан гэж надад хэлсэн. Тэр өглөө нь хэвлийн гэмтэл байсан. Бөөлжиж өвдөөд байна гэхээр машин байгаа бол өвдөөд байгаа бол машины арын суудал дээр хэвтүүлж яаралтай аваад ир гэж хэлсэн. Өглөө эрт бид төвийн дуудлагад машинтай явдаггүй. Тийм болохоор хүмүүс нь өөрсдөө ирж үзүүлдэг. Би аваад ир гэж хэлсэн. Хамтарсан үзлэг хийх саналыг эрхлэгч эмчид эмч уламжлах ёстой. Үзсэн эмч нь санал тавьж хүнд хүн байна гэж аймаг хүргэх санал тавьсан бол гэж бодож байна. Өөрийгөө шууд гэм буруутай гэхэд эргэлзээтэй байна. Гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол болох оршуулгын зардлаас шаардлагатай бол төлөлцөнө. Дуудлага эхэлж сувилагч дээр ирнэ. Жижүүр эмчид үзүүлнэ. Өдрийн цагаар багийн эмч нар хүнээ үзнэ. Оройн цагт жижүүрт гарч байгаа эмчээр үзүүлнэ.2018 оны 10 дугаар сарын 26-ны оройны 18 цагаас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг 30 минут хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад дуудлага албан ёсоор ирээгүй. Яаралтай дуудлага ирвэл мэргэжлийн эмч нар нь үзнэ. Би эмэгтэйчүүдийн эмч. Тухайн үед онош тодорхой байсан гэж бодож байна. Хүнд хүний онош эргэлзээтэй байвал хамтарч үзнэ. Би өөрөө үзсэн бол шууд шилжүүлэх байсан. Шаардлагатай бол шийдвэр гаргах эрх байгаа гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би эрүүл мэндийн байгууллагад дотрын эмчээр 2011 оноос хойш ажиллаж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн үед хүнд зодуулсан гээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15-16 цагийн үед ирсэн. Би мэс заслын эмчид үзүүл гэсэн чинь эмч байхгүй байна. Танд үзүүл гэсэн. БОЭТ-ийн дүрс оношилгооны Уламдэлгэрэх эмч рүү залгаж аргазүйн зөвлөгөө авсан. Та ямар ч байсан наад хүнээ нааш нь явуул гэсэн. Ар гэрийнхэнд нь хамт зодоон хийсэн хүмүүстэйгээ уулзаад яваарай гэж хэлсэн. Намайг Эхо-д хараад сууж байхад Даваадулам эмч орж ирсэн. Би *******д өвчтөний талаар эрхлэгч эмчид хэлсэн. Дүрс оношилгооны эмчтэй холбогдож зөвлөгөө авлаа. Явуул гэж байна гэхэд наад хүмүүсийнхээ зодсон цохисон хүмүүстэй нь уулзаад явуулна биз гэж хэлсэн. Би бол хөнгөн хүн байна гэж хэлээгүй хүнд байна гэж хэлээд 13А маягт хийж өгөөд яваарай гэж хэлсэн. Унаа машиныхаа асуудлыг өөрсдөө шийдээрэй. Болохгүй бол эргэж эмчтэй уулзаад машин аваад хүргүүлээрэй гэж хэлсэн. Аналгин димидирол хийж өгөөд явуулсан. Тэгээд эргэж унаа олдохгүй байна гэж ярьсан бол өөрийн унаа тэрэг болон ******* эмчтэй ярьж туслах боломж байсан. Энэ хүмүүс надтай эргэж холбогдоогүй. Өглөө ажилдаа ирсэн чинь унаа тэрэг олдоогүй хүндэрсэн гэж мэдсэн. Би өөрийн хэмжээнд оношилсон гэж үзээд байгаа. Тэр хүнийг үзээгүй биш үзсэн. Мэс заслын эмчид үзүүл гэж буцаагаад явуулах боломж байсан. Энэ хүн зайлшгүй аймаг явах хүн байна гэж ар гэрийнхэнд нь хэлсэн. Бид нар ажил үүргийн хувьд би дотрын эмч учраас дараагийн шатлалд шилжүүлэх, унаа машиныг нь шийдвэрлэх эсэх асуудлыг эрхлэгч эмч шийднэ. ******* эмч миний хажууд байсан учраас ойлгосон байх гэж бодож байсан. Хэрвээ миний хажууд эрхлэгч эмч байгаагүй бол хүнд хүн ирлээ гэж эрхлэгч эмчид хандах байсан. Тухайн үед эрхлэгч эмч хажууд байсан. Картан дээр нь бүх оношийг нь бичиж өгч аналгин димидирол өгч унаа тэрэг олдохгүй бол эрхлэгч эмчид заавал мэдэгд гэж хэлсэн. Намайг анх эхэлж эход үзэхэд их хэмжээний шингэн байгаагүй. Би бол оношилсон. Бүх анхан шатны бүртгэл маягтуудаа хийж өгсөн. Олон улсын нэршлээр хэвлийн цочмог өвдөлт заавал дараагийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношилгоо шинжилгээг заавал хийлгэх ёстой. Олон хоног архи уусан, зодооны асуудал байгаа. Нойр булчирхайн цочмог өвдөлт, үхжилт байж болно. Манай эхо сүүлийн үеийн сайн эхо биш эхо чинь цаг минутаар хэмжигддэг. Өдөр 15 цагт үзэхээр хэвлийн шингэн үүсч байлаа гэхэд 16 цагт харахаар хэвлийн шингэн баг багаар ихсэх хандлага байдаг. Анх оношлохдоо дэлүү задарсан гэж таамагласан яг оношлоогүй. Онош тодорхойгүй байсан. Онош тодорхойгүй үед эмч нарын хамтарсан үзлэг хийдэг. Эмч нарын зөвлөгөөн хийх албан ёсны санал тавиагүй. Эрхлэгч эмч миний хажууд байсан. Намайг үзэхэд амин үзүүлэлт нь хэвийн байсан. Би гэм буруугүй гэж үзэж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Талийгаач эхнэр байхгүй, хүүхэдтэй байсан. Хүүхэд нь одоо 6 дугаар ангид сурдаг. Эцэгтэйгээ хамт амьдардаг байсан. Одоо аймагт хөгжлийн бэрхшээлтэй эгч дээрээ байгаа. Оршуулгын зардлыг буруутай хүмүүсээс гаргуулахыг хүсэж байна. Гэмтлийн улмаас нас барсан. Эдгээр хүмүүст гомдолтой байна. Хэрэгт баримтаар өгсөн хохирлоо нэхэмжилнэ. Оршуулгын зардалд 7.240.000 төгрөгийн баримт өгсөн. Үүнээс******* 2.300000 төгрөг өгсөн. 2.000.000 төгрөг өгсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед манай дүү утсаар эмнэлэгт Дашзэвгэ хүнд зодуулчихсан гээд ирчихсэн байна гэхээр нь би хөдөө мал дээрээ байсан болохоор очиж чадаагүй сумын төвд байх охин ыг оч. Ах чинь эмнэлэг дээр байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд охин ажлаа тараад очлоо бие нь тааруу байна. Аймаг яв гэж хэлж байна гээд сумын эмнэлгээс нэг машин эвдэрсэн, нэг машин нь завгүй хөдөө дуудлаганд явчихсан гээд тэр шөнөө талийгаачийг үерхдэг хүүхэн нь гэр лүүгээ аваад явчихсан байсан. Би утсаар яриад байсан. Тэгээд өглөө охин руугаа ярихад аймаг одоо яв гэж байна. Эмнэлгийн машин аваад яв гэж байна. Би тань руу ахыг явуулъя. Та “Нарийны” амнаас тосоод амдаад суучих. Би эмнэлгийн машин дагаад явъя гээд намайг замаасаа аваад аймагт ирсэн. Аймагт ирэхдээ , гэх хүмүүсийг авчирсан. Аймагт эмнэлэгт ирэхэд талийгаач дүү ямар ч яриа хөөрөө байхгүй, ухаантай хэдий ч ямар ч үг гарах тэнхэлгүй хэвтэж байсан. Тэгээд томографийн зураг авахуулаад өвчний түүх нээгээд гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Эмч нар төрсөн ах, эгч нар нь байна уу. Биеийн байдал нь их сул хүнд байна. Хагалгаанд орно гэж хэлээд бид хоёроор биеийн байдал нилээн эрсдэлтэй гээд гарын үсэг зуруулсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны орой 19 цагаас 2019 оны 10 дугаар сарын 28-ны 00 цаг өнгөрч байх хүртэл 4 цаг хагалгаанд ороод эмч нар нь эргэж гарч ирээд биеийн байдал хүнд орлоо гээд дахиад гарын үсэг зуруулсан. Эрчимт эмчилгээний тасгийн өрөөнд оруулаад 2 сахиуртай хоно гээд манай дүү , нар сахиж хонохоор болсон. Шөнийн 02 цаг өнгөрч байхад доошоо юм гараад байна гэж тэвдүүлсэн. Би эмнэлгийн үүдэнд л хүлээгээд байсан. Тэгээд манай охин үүрээр орохдоо бие нь их хүйтэн хөрөөд байна, биеийн байдал их эвгүй байна, ар гэр ах дүү нартаа хэлье, хүүхдийг нь сумаас авчиръя гээд ах дүү нар руугаа утасдаж хүүхдийг нь авчруулахаар болсон. Хүүхдийг нь 16 цагийн үед Уянга сумаас авч ирээд 17 цаг өнгөрөөгөөд талийгаач дүү маань нас барсан. Талийгаач эгч Янжиндолгор, хүү Майдаржав нарын хамт Уянга сумын 4 дүгээр баг Нарийн гэх газар амьдардаг байсан. 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр манайхан өвөлжөөлсөн. Тухайн үед манай дүүтэй үерхдэг байсан гэдэг хүүхэн нь ирсэн байсан. Тэр хүүхэн нь би дүүг чинь авч яваад хаяагаа мануулна гээд байсан. Би дургүйцээд явуулахгүй миний дүү шинэ өвөлжөөн дээр ирсэн юм чинь аргал түлээгээ бэлдэнэ гэхэд тэр хүүхэн нь авч явна гэсээр байгаад аваад явсан. Дашзэвгэ өөрөө дургүйцээд байсан. Тэрнээс хойш хөдөө ирээгүй. Талийгаач урьд нь нэг удаа олгойны хагалгаанд орж байсан. Өөр өвчин зовуурь байгаагүй. Эмнэлэгт хэвтэж байгаагүй. Талийгаач тамхи татдаг. Найз нөхөдтэйгөө нийлэхээрээ согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Миний үгнээс гардаггүй хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ хараад байдаг байсан. Би гомдолтой байна. 13 настай хүү Майдаржав нь өнчирч хоцорсон. Ээж нь 8 настайд нь хаяад явсан. Одоо хаана байдгийг нь мэдэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ асардаг ганц хүн нь талийгаач байсан. Хүүхдийг нь 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийг энэ хэрэгт холбогдсон хүмүүсээр тогтоолгоно. Хөгжлийн бэрхшээлтэй эгчийнх нь асаргааны зардлыг нэхэмжилнэ. /1хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Ц. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Талийгаач маань 2018 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэдэг юм. Би энэ талаар нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны оройны 17-18 цагийн орчимд мэдсэн. Тэр үед манай ээж Янжиндулам над руу утсаар залгаад Дашзэвгэ ахын чинь бие муу байна. Сумын эмнэлэг дээр байна. Чи эмнэлэг дээр очоодох гэж хэлэхээр нь би ажил дээрээсээ шууд эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход талийгаач эмнэлгийн хүлээн авах дээр өвчин намдаах тариа хийлгээд байж байсан. Тэр өдрийн ээлжинд гарч байсан сувилагч нь өвчин намдаах тариа хийсэн гэж байсан. Тэр талаар эмч Даваадулам надад хэлсэн. Тэгээд би ахыг авч гараад эмнэлгийн гадаа байсан өөрийнх нь машинд суулгасан. Тэр үед /Ц./ гэж хүний эхнэр нь бас эмнэлэг дээр байж байсан. Тэр эмэгтэйгээс би ахынхаа яасан талаар асуухад урьд шөнө , манай нөхөр Дашзэвгэ энэ хэд манайд архи ууцгаасан. Архи уугаад зодоон хийгээд байхаар нь Дашзэвгийг одоо яв, харь гэж хэлсэн гэж байсан. Өөр юм бол хэлээгүй. Би аас та ахыг зодсон уу гэж асуухад би танай ахыг зодоогүй, хэдэн удаа яв гээд чирч гаргасан гэж хэлж байсан. ын эхнэрийг нь машиндаа суулгаад гэрийнх нь гадаа очиход тэдний хашааны гадаа нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүн дээр би очоод би Дашзэвгийн дүү нь байна, манай ахыг хэн зодсон юм бэ гэж асуухад тэр хүн надад /Ц./ өшиглөсөн гэж хэлсэн. Тэр эрэгтэй хүн ын /Ц./ эхнэрийн хамт гэрт нь орсон. /Ц./ гэж хүн нь эхнэртэйгээ хамт гарч ирэхээр нь би машиндаа суулгаад хамт эмнэлэг оръё гээд хамт эмнэлэг дээр ирсэн. Эмнэлэг рүү явах замдаа тай утсаар ярьж чи яагаад манай ахыг нүдсэн гэхэд би танай ахыг нүдээгүй, та нар яагаад миний мотоциклийг цагдаад өгөөд явуулчихдаг юм бэ гэсэн юм яриад байсан. Тэгээд талийгаач Дашзэвгэ ахыг эмнэлэг дээрээс аваад эхнэрийнх нь гэрт нь очсон. Тэр үед талийгаачийн бие тааруу, юм ярихгүй, өвдөөд явж чадахгүй байна гээд бөхийсөн байдалтай байсан. Тэр үед Даваадулам эмч наад хүнээ аваад аймаг руу яв, унаагаа олоод аймаг орсон нь дээр шүү гэж хэлсэн. Бид нар унаа хайгаад олдохгүй байхаар нь эргээд Даваадулам эмч дээр ороод бид нарт унаа олдохгүй байна, эмнэлгийн машинд чинь бензинийг нь хийгээд аймаг явъя гэж ын /Ц./ эхнэр хэлэхэд Даваадулам эмч манай нэг машин эвдэрсэн, нөгөө машин дуудлага гарвал явах тул манайд машин байхгүй гэхээр нь бид нар яах бэ гэж асуухад өвчин намдаах лаа хийгээд хараад хоно. Маргааш өглөө манай машин аймаг явж магадгүй, бас нэг хүн хүнд байгаа гэхээр нь бид нар талийгаач Дашзэвгийг авч гараад талийгаачийн хадам Шийлэгдоржийн гэрт очсон. Тэгээд шөнийн 00 цаг хүртэл ын /Ц./ эхнэр болон бид нар ахыг сахиж байгаад гэртээ харьсан. Тэр хүртэл манай ахын биеийн байдал эмнэлэг дээр байх үеийнхээ байдалтай, бөхийсөн, ёолсон байдалтай бөөлжиж байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрч байхад сумын эмнэлэг дээр ахыг аваад очиход аймаг явахаар болсон байна. Хүндэрсэн байна шүү дээ гэж Даваадулам эмч бид нарыг загнасан. Бид нар урьд орой нь Даваадулам эмчийг хараад хоночих гэхээр нь харж хоносон. Тэгээд эмч талийгаачийг түргэний тэргээр аймагт хүргэж ирсэн. Аймгийн эмнэлэг дээр ирэхэд талийгаачийг хүлээн авах дээр үзүүлээд байж байсан. Томографийн зураг авахуул гээд зургийг нь авахуулахад хэвлий хөндийдөө шингэн ихтэй, дотор гэмтэлтэй байна. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэж хэлээд 3 эрэгтэй эмч хагалгаанд орсон. Хагалгаанд 19 цагаас ороод 00 цаг 10 минутанд хагалгаанаас гарсан. Хагалгааны дараа эмч нар ар гэрээс нь дуудаж уулзсан. Манай ээж Янжиндулам, ах , бид гурав орж эмч нартай уулзахад нилээн хүнд хагалгаа орлоо, нарийн гэдэс нь цоороод өтгөн нь дотроо урссан байна. Их хүнд хагалгаа хийгдлээ. Нарийн болон бүдүүн гэдсийг тайрах хагалгаа хийлээ. Хуучин архаг зүйлээс болж ийм гэмтэл учирсан юм болов уу гэж үзэхэд хуучин архаг зүйл ажиглагдаагүй, шинэ гэмтэл байна. Дахиад ч хагалгаанд орж магадгүй шүү гэж хэлсэн. Тэгээд шууд эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Эрчимт эмчилгээний тасагт очоод ухаан оролгүй байсаар 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минутанд нас барсан. Сумын болон аймгийн эмч нар бол чадах бүхнээ л хийсэн гэж бодож байна. Зодуулсны улмаас гэмтэж тэр гэмтлийнхээ улмаас л нас барлаа гэж бодож байна. Миний дуулснаар бол “Би чирч гаргасан” гэж байсан. Харин ын гэрийн гадаа байсан эрэгтэй хүн бол “ өшиглөсөн” гэж хэлсэн. Тэр үед гарч ирээд “Би өшиглөөгүй шүү дээ” гэж хэлэхэд нөгөө хүн дуугүй болсон. Би тэр хүний нэрийг мэдэхгүй, одоо харвал танина. өнгийн куртиктэй, өндөр нуруутай, туранхайдуу хүн байсан. ын айлын хүн байх гэж бодсон. Талийгаач ах маань ганц хүү болон хөгжлийн бэрхшээлтэй эгчийнхээ хамт гурвуулаа амьдарч байсан. Хүү нь одоо 6 дугаар ангид сурдаг, 13 настай, хөгжлийн бэрхшээлтэй эгчийгээ харж ханддаг байсан. Эгч маань өрх тусдаа бүртгэлтэй байдаг боловч талийгаачтай хамт нэг гэрт амьдарч байсан. Талийгаачийг бусдад зодуулсан асуудлын талаар эмнэлэг дээр очсон өдөр нь мэдэгдсэн байна лээ. Эмнэлэг дээр байх үед нь Чойжил цагдаа ирээд явсан байсан. Чойжил руу эмнэлгээс ярьсан гэж байна лээ. Тэгэхээр энэ асуудлын талаар цагдаа нар 2018 оны 10 сарын 26-ны өдөр мэдсэн юм байна. Миний хувьд талийгаачийг өчигдөр хагалгаанд орсных нь дараа Чойжил руу залгаж “Ах маань одоо хагалгаанд орж байна. Их хүнд байгаа гэж байна” гэдгийг нь хэлэхэд Чойжил цагдаа надад “ За хагалгаанаас гараад ирэхээр нь над руу яриарай” гэж хэлсэн. Энэ хугацаанд цагдаа дээр дуудаж мэдүүлэг авсан зүйл байхгүй. Өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч 11 цаг болж байх үед би дахиад Чойжил цагдаатай ярьж “Манай ахын бие тааруу байна шүү, гадны нөлөөтэй, зодуулсны улмаас үүссэн гэмтэл гэж байна шүү” гэж хэлэхэд “ Өнөө оройны унаагаар , ыг сумын унаанд суулгаад явуулчих, би мэдүүлэг авчихаад маргааш өдрийн унаагаар буцаагаад аймаг явуулчихъя” гэж байсан. Тэгэхээр нь би , гэж хоёр хүнд нь “Та хоёр сум орж Чойжил цагдаатай уулзаж мэдүүлэг өгчихөөд ирэх юм уу? “ гэхэд энэ хоёр хүн яах юм бэ, эндээ байж байя гэж хэлсэн. Би өдөр Чойжилтой ярих үедээ “Энэ хоёр хүн аймаг дээр байгаа юм чинь, энд нь мэдүүлэг байцаалт авч болдоггүй юм уу” гэж асуухад “Уянга суманд гарсан хэрэг болохоор энд мэдүүлэг авах ёстой байдаг юм” гэж хэлж байсан. Талийгаач ах маань 1981 онд Уянга суманд төрсөн, бага боловсролтой, цэргийн алба хаагаагүй, амьдрал ахуйн хувьд тааруу мал хуй гээд байх зүйлгүй, өөрийн цөөн хэдэн малыг ахынхаа малтай хамт хардаг, эхнэр нь хүүхдийг нь 08 сартай байх үед нь салаад явсан. Тэрнээс хойш хүүхдээ ганцаараа өсгөж байгаа хүн. Одоо хүүхэд нь ганцаараа үлдлээ. Хүүхэд нь хэцүү байна. Гомдолтой байна. Биеийн эрүүл мэндийн хувьд өвдөж хавдаж эмнэлгээр явж үзэж байгаагүй хүн. гэдэг нь талийгаачтай хамт уурхайд ажиллаж байсан гэдэг. Өөр мэдэх зүйл байхгүй. /1хх-ийн 38-40, 81 хуудас/,
Гэрч Ш. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөдөө гэртээ байхад сумын төвөөс талийгаач дүүгийн маань эхнэр н оройны 16 цагийн үед утсаар залгаж яриад талийгаачийг хүнд зодуулчихсан, эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө шууд сумын төв рүү гараад эмнэлэг дээр ирэхэд талийгаач үзүүлээд эмнэлэг дээр байж байсан. Эмнэлэг дээр талийгаачийн эхнэр болон манай дүү охин , нөхөр нь а нар байсан. Мөн талийгаач дүүг маань зодсон гэх хочит******* Уянга сумын залуу хамт байж байсан. Талийгаач дүүгээсээ юу болсон талаар асуухад ерөөсөө дуугарч чадахгүй, гэдэс рүү нь хатгаж өвдөөд их зовуурьтай байгаа байдал ажиглагдсан. Тэгээд сумын эмнэлгийн эмчээс талийгаачийн биеийн байдал ямар байгааг асуухад дэлүү бяцарсан байж магадгүй гэж Ганчимэг эмч хэлсэн. Аймаг руу шинжилгээг нь явуулчихсан. Удахгүй хариу нь ирнэ. Та нар өнөөдөртөө багтаад аймаг руу унаа олоод яв. Энэ зодож нүдсэн хүмүүсээс нь мөнгө төгрөгийг нь гаргуулаад унаа тэрэг ол гэж Даваадулам эмч хэлсэн. Тэр өдрөө унаа хайгаад олдохгүй байхаар нь Даваадулам эмчтэй уулзаад унаа олдохгүй байна. Энэ өвчтэй хүнээ яах вэ гэхэд унаа олдохгүй байгаа бол өвчин намдаах лаа хийгээд хонуул гэхээр нь талийгаачийн бие муу байх шиг байна эмнэлэгт чинь хонуулъя гэхэд сул ор байхгүй гэсэн. Тэр өдрөө талийгаачийг хадмынх нь гэрт хонуулаад маргааш өглөө нь сумын эмнэлгийн унаанд бензин хийгээд хагас сайн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр аймгийн эмнэлэг дээр авч ирсэн. Ирээд шууд томографийн зураг авахуулахад дотуур гэмтэл их байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гээд шууд хагалгаанд оруулсан. Хагалгаанаас хойш талийгаач ухаан орохгүй байж байгаад 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минутын үед нас барчихсан. Аймгийн эмнэлэг дээр ирээд талийгаачийн эхнэрээс дүүгээ зодуулсан гэх өдөр нь яг юу болсон талаар асууж тодруулахад талийгаачийн эхнэр нд нь ыг /Ц./ талийгаачийн гэдэс рүү нь өшиглөөд байсан гэж хэлсэн байсан. Үүнээс өөр надад мэдэх зүйл алга. Талийгаач нүүр хэсэгт нь бол ямар нэгэн гэмтэл бэртэл харагдаагүй. Харин зүүн талын гарын булчингийн гадна хэсэгт хатуу ширүүн зүйлд зурагдсан, нидрэгдсэн гэмээр бэртэл мөн ар нурууны дал орчмоор мөн адил юманд зурагдсан гэмээр мөр ором үүссэн байсан. гэх залуугаас эмнэлэг дээр байж байхад нь юу болсон талаар асуухад талийгаачийн хэвлий хэсэг рүү өшиглөсөн гэж хэлсэн. Талийгаач согтууруулах ундааны зүйлийг тэр болгон хэрэглээд байдаггүй хүн. Талийгаачийг нас барснаас хойш 10 гаран хоногийн дараа би хүү Нямбаатарын хамт уурхайн сахиул Бямбаа гэх айлын гадаа үлдээсэн байсныг очиж авсан. Мотоциклийг нь харахад осол аваарт орсон шинжгүй байсан. /1хх-ийн 41-43 хуудас/,
Гэрч Ш.Лхагвадолгор мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байх үед талийгаач над руу залгаад баруун хороололд намайг ирээд аваадах, мотоцикль болохгүй байна гэж ярьсан. Тэр үед нь би нялх хүүхэдтэй байсан болохоор очиж чадаагүй. Талийгаач согтуу байсан. /Ц./ гэж хүний утсаар над руу ярьсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг өнгөрч байх үед би охиноо сургуульд хүргэж өгөх гэж явах замдаа ын /Ц./ гэрээр ороход талийгаач маань ын /Ц./ гэрт зүүн орон дээр нь хэвтэж байсан. Намайг тэднийд ороход талийгаач өндийгөөд босоод ирсэн. Гэдэс рүү өвдөөд гэж ярьж байсан. ын /Ц./ эхнэр нь шөнөжингөө ёолж хонолоо, энд тэнд нь өвдөөд байна. Ус хийгээд өгөөч гэж орилж хонолоо гэж байсан. Тэгэхээр нь талийгаачаас яасан юм бэ гэж асуухад юм хэлээгүй. Тухайн үед талийгаачийн цээжний зүүн хэсэгт бага зэрэг зулгаралттай, хавдсан ч юм шиг харагдсан. Тэгээд би талийгаачийг дагуулж гараад охиноо сургуульд нь хүргэж өгчихөөд шууд гэртээ харьсан. Гэрийнхээ гадаа ирээд гэртээ оръё гэхэд талийгаач би босож чадахгүй байна. Гэдсээр өвдөөд эвгүйтээд байна. Элэг л юм болов уу тэр орчимд өвдөөд байна гээд эвхрээд хэвтээд байхаар нь шөнө архи ууж хоносноос болоод дотор нь муухайраад байгаа юм байх гэж бодоод нэг аяга сүү хийж өгсөн чинь талыг нь уучихаад барахгүй байна гэж байсан. Тэгээд гэртээ дагуулж оруулаад хэвтүүлсэн чинь гэдсээр хатгуулж өвдөөд байна гээд ёолоод байхаар нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн чинь сум дотор дуудлаганд очдоггүй. Өөрсдөө ирээд эмчээ аваад яв, эсвэл өөрсдөө ирж үзүүл гэсэн. Тэгэхээр нь би сумын эмнэлэг дээр өөрөө очиж эмчийг нь авчирч үзүүлье гэж бодоод эмнэлэг дээр очиж Даваадулам эмчтэй уулзаж элгээр нь хатгуулаад байна, босож чадахгүй байна гэж хэлэхэд Даваадулам эмч элэг биш байх, ходоод байх, яаж ийж байгаад дамжлаад ч болсон энд авчирч үзүүл гэсэн. Тэгэхээр нь би буцаж гэртээ очоод талийгаачийг машиндаа суулгаж аваад эмнэлэг дээр очсон. Тэр үед талийгаач эвхэрсэн байдалтай ёолоод байсан. Эмнэлэг дээр ирээд Ганчимэг эмчид үзүүлсэн чинь ЭХО-д харуул гэсэн. Тэгээд ЭХО-д харуулахад Ганчимэг эмч дэлүүний задралтай байна гэсэн. Яаралтай аймаг руу яв гэж байсан. Тэр үед Даваадулам эмч орж ирээд энэ бол дэлүү биш юм шиг байна, аймаг руу зургийг нь явуулаадах гээд явуулсан. Тэгээд 1 цагийн дараа дэлүү биш, ходоодны хямрал байна гэсэн хариу ирлээ гэж байсан. Тэр хооронд талийгаачтай хамт архи уусан гэх гэж хүн нь олдохгүй байсан. /Ц./ гэж хүн нь эмнэлэг дээр ирсэн байсан. ыг /Ц./ Чойжил цагдаа болон нэг шинэ цагдаагийн хамт ыг /Ц./ авч ирсэн байсан. Энэ хүн хаана хэнд зодуулсан юм бэ гэж асуухаар нь би баруун хороололд /Ц./ гэж хүнд зодуулсан юм шиг байна. гэж залуу хамт байсан гэж байна лээ гэж хэлсэн. Талийгаачийг эмнэлэг дээр авч ирэхээсээ өмнө би талийгаачаас хаана хэн зодсон юм бэ гэж асуухад , хоёрын нэг нь намайг өшиглөсөн, сүүдэр рүү чирч оруулаад өшиглөсөн гэж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд байж байх үед цагдаа нар ирж надтай уулзахаар нь би тэр талаар нь хэлээд явуулсан. 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө би тай утсаар ярьж энэ хүн чинь үхэх гэж байна. та хоёрын хэн нь зодсон юм бэ? ирээд хэн нь зодсон талаараа үнэн зөвөө хэлээдэх гэхэд би бол зодоогүй. ах л 2-3 удаа өшиглөж байсан гэж байсан. Би айлд байх үед нь 2-3 удаа чирч гаргасан, наад хүн чинь өөрөө хэрүүл маргаан өдөөд байхаар нь би айлаас чирч гаргасан. Тэр үед ах 2-3 удаа өшиглөж байсан гэж хэлсэн. Тухайн үед талийгаачийн биеийн ар хэсэгт зулгарсан. Мөн цээж хэсэг зулгаралттай байсан. Чирсэн байх гэмээр зулгаралт байсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр эмнэлгийн машинаар аймгийн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд гэдэс тасарсан байж магадгүй гээд яаралтай хагалгаанд оруулсан. Хагалгаанаас гараад эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаад 2018 оны 10 дугаар сарын 28-ны 17 цаг өнгөрч байх үед нас барсан. Урьд нь ямар нэг байдлаар эмнэлэгт хэвтэж үзүүлж байсан зүйл байхгүй. Миний мэдэхээр сүүлийн 5 жилд тийм асуудал гараагүй. Биеийн эрүүл мэндийн хувьд нэг их өвчин гээд байдаггүй хүн байсан. 2018 оны 10 сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд Чойжил цагдаа өөр нэг цагдаатай хамт эмнэлэг дээр ирж надтай уулзсан. Тухайн үед нь эмнэлгээс цагдаад мэдэгдсэн юм шиг байна лээ. Тухайн үед нь өвчин намдаах тариа хийж өгсөн. Анальгин димедрол тариагаар хийсэн. Тэгээд 2 лаа авч ирэх хэрэгтэй гэхээр нь лааг нь авч очиж хийлгэсэн. Ганчимэг эмч лааг нь хийж өгсөн. Тариаг нь вакцины Тунгаа эмч хийж өгсөн. Өөр нэг их арга хэмжээ аваагүй ээ. Яаралтай тусламжаар ирэх үед нь тариа хийгээд л байх шиг байсан. Тэгээд томографийн зураг авахуулаад орой 19 цагаас хагалгаанд ороод шөнө 00 цаг өнгөрч байх үед хагалгаа дууссан. Хагалгаанд орохоос нь өмнө би хүүхдээ аваад эмнэлгийн машинаар сум руугаа буцсан байсан. Тэгээд хагалгаа дууссаны дараа дүү охин нь утсаар над руу ярьж их хүнд хагалгаа гэж байна. Та ямарч байсан аймагт ирэх хэрэгтэй байна гэхээр нь би буцаад аймагт ирсэн. гэж талийгаачтай хамт нэг уурхайд ажилладаг хүн байгаа юм. Бүтэн нэрийг нь мэдэхгүй. ах л гээд байдаг байсан. надад хэлэхдээ “ Би бол гар хүрээгүй. Айлд орж ирчихээд хэрүүл маргаан хийх гээд байхаар нь айлын гэрээс чирч гаргасан. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Харин ах 2-3 удаа өшиглөж байсан” гэж хэлсэн. Яг хаана нь өшиглөсөн талаар бол хэлээгүй. Талийгаач маань зан байдлын хувьд гайгүй. Хүн л маргахгүй бол тэр бүр маргаан хийгээд байхгүй. Архи дарс хааяа нэг уудаг, архи дарс уусан үедээ агсан согтуу тавиад байдаггүй хүн байсан. Өлтийн Бүргэдэйд Банди гэж хүний уурхайд ковш барьдаг байсан. нь тэр уурхайд хамт ажилладаг байсан гэх юм билээ. Энэ хэрэг гарахаас 4-5 хоногийн өмнө ажил буугаад гэртээ ирчихсэн байсан. Цалин мөнгөө аваад тооцоогоо хийчихсэн. Цалиндаа Портер маркийн машин авсан байсан. Тэр машинаа зараад нэг жижиг тэрэг авсан байсныг нь бид хоёр ээлжилж унаж байсан юм. Урьд өмнө муудалцаж маргалдаж байсан гэх зүйл яригдаж байгаагүй. Архи ууснаас нь маргалдаж зодолдсоноос болсон болов уу. Гадны нөлөөтэй л нас барсан байх гэж бодож байна. Өнчин хүүхэдтэй л үлдлээ. Гомдолтой байна. Талийгаач айлын гадаа мотоциклио үлдээчихлээ гэж ирэхдээ осол аваарт орсон шинжгүй, эрүүл ирсэн. /1хх-ийн 44-47 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Энэ асуудал болсон өдрийг нь сайн санахгүй байна. Асуудал гардаг өдөр би ын хамт Дэмбэрэл ахын гэрт очсон. Яг хэдэн цагт очсон талаар бол мэдэхгүй байна. Ямар ч байсан харанхуй болсон байсан. Бид гурав тэднийд том хүрэн савтай “Нийслэл” пиво 1 ширхгийг уусан. Пиво уугаад талаасаа нилээн дундарч байх үед гаднаас Дашзэвгэ билүү тэр залуу той хамт согтуу орж ирсэн. Орж ирснээсээ хойш тэр Дашзэвгэ гээд байгаа залуу Дэмбэрэл ах болон над руу чиглэж агсам тавих маягтай дайраад байсан. Тэгсэн чинь тэр хүнийг гаръя гээд дагуулаад гарсан. Авч гарснаасаа хойш нэг их удалгүй ганцаараа орж ирсэн. Тэр үедээ нь нөгөө хүнийг явуулчихлаа. Гэрээс гараад ярилцаад учраа олчихлоо гэж байсан. Тэгтэл удалгүй нөгөө залуу буцаад ороод ирсэн. Тэгээд дахиад хүн, хүн рүү дайраад агсам тавиад байсан чинь гэрийн баруун орон дээр сууж байснаа босож ирээд нөгөө залуугийн элэг орчимд нэг л удаа өшиглөсөн. Өшиглүүлсний дараа нөгөө залуу гэрийн баруун орны хөл орчимд эвхрээд доошоо тонгойгоод суучихсан. Тэр үед Дэмбэрэл ах бид нар хүүе хүн аллаа шүү дээ гэсэн чинь дээрээс нь тонгойж үзээд битгий баашлаад бай гэсэн чинь нөгөө хүн босоод ирсэн. Тэр хүн босож ирэх үедээ агсам тавиад байх нь гайгүй болчихсон байсан. Тэгээд удалгүй ууж байсан зүйлээ дууссан. Тэгээд бид нар дөрвүүлээ хамтдаа Дэмбэрэл ахын гэрээс гарсан. , Дашзэвгэ гээд байгаа залуу хоёр хашааны үүдэн дээр бие засаад үлдсэн. бид хоёр ын мотоцикльтой шууд явсан. Маргааш орой нь тэр залууг эмнэлэгт хэвтсэн байна гэж дуулсан. Нас барсан талаар өчигдөр орой салбарын эрхлэгч аас мэдсэн. Манайх ын хажуугийн хашаанд байдаг юм. Тэр үед нэг эмэгтэй ирээд надаас манай ахыг хэн зодсон юм бэ гэж асуухаар нь би өшиглөсөн юм гэж хэлсэн. Тэр залуу өшиглүүлчихээд доошоо эвхрээд унасан. Хэсэг хэвтэж байгаад өндийгөөд босоод ирсэн. /1хх-ийн 48-49, 50-52 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намайг гэртээ байхад манай гэрт буюу Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод Эрдэнэбаатар, хоёр хамт 19 цаг 30 минутын орчимд 1,6 граммын савтай пивотой орж ирээд манай гэрт байсан Нутгийн буян нэртэй 0,5 граммын 1 шил архийг уугаад архи пиво талдаа орж байх үед гаднаас манайд 20 цаг өнгөрч байхад , Дашзэвгэ нар согтуу орж ирсэн. нь арай гайгүй согтолттой байсан. Дашзэвгэ нилээн согтуу гэмээр орж ирсэн. Орж ирээд бид нартай мэнд мэдчихээд нэг хундага архи тухайн 2 хүнд хийж өгсөн чинь уучихаад Дашзэвгэ нь т хандаж чи намайг барах уу гээд хэрүүл өдөөд байсан. Дашзэвгэд хандаж чи битгий тэгээрэй, чи миний гарын аяыг даахгүй, би чамайг бол зодохгүй гээд байсан. Тэгээд Дашзэвгийг чи одоо гар гар яв гээд Дашзэвгийг мөрнөөс нь түлхээд гараад явсан. 2 минут орчим болоод ганцаараа орж ирсэн. Орж ирэх үедээ хашааны хаалгаар гаргаад явуулчихлаа, явах байлгүй гээд ороод ирсэн. Гадаа ямар нэг чимээ гараагүй. ыг дөнгөж манайд орж ирээд сууж л байтал гаднаас Дашзэвгэ араас нь ороод ирсэн. Орж ирээд манай гэрийн баруун талын орон дээр тэй зэрэгцээд хажууд нь суучихсан. тэй хоорондоо хэрүүл хийгээд байгаа бололтой байснаа гэнэт босож ирээд Дашзэвгийн гэдэс орчимд нь нэг удаа өшиглөсөн чинь орны урд талд газар шалан дээр эвхрэлдээд ойчсон. Тэгээд 5 минут орчим газар эвхрэлдэж байснаа босож ирээд ах яагаад намайг зодож байгаа юм гээд орилоод чангаар яриад уйлаад байсан. Эхнэртэйгээ утсаар яримаар байна гээд байсан. Тэгээд нь явъя хоёулаа явъя гээд Дашзэвгийг дагуулаад 20 цаг 30 минутын үед манайхаас гараад явсан. Дашзэвгэ хоёр бол манайд ойролцоогоор 30 минут болоод л гарсан. Тэгээд , Дашзэвгэ хоёрыг гараад явсны дараа манайхаас , Эрдэнэбаатар нар 10 орчим минутын дараа гараад явсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй. /1хх-ийн 53-54, 55 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Дэмбэрэл, охин Хандаа нарын хамт хоолоо идчихээд унтах гээд байж байтал гаднаас Эрдэнэбаатар хоёр 1 ширхэг пиво аваад ороод ирсэн. Тэгээд түүнийгээ уугаад сууж байтал араас нь 20-30 минутын дараа гэх залуу нэг согтуу залуутай орж ирсэн. Тэгээд тэй хамт явсан Дашзэвгэ гэх залуу нь манайд орж ирэнгүүтээ л манай гэрт орилж, хашгичаад хэнтэй хэрэлдээд байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би орой үдэш болсон байхад танихгүй айлд орж ирчихээд хэрүүл хийгээд байх юм гэхэд , Дашзэвгэ гэх залууг дагуулаад гарсан. Нээх удалгүй л манайд орж ирсэн. Тэгсэн араас нь агсан тавиад байсан Дашзэвгэ гэх залуу орж ирээд дахин агсан тавиад байсан. Баруун талын орон дээр суучихсан хүмүүсээс хэрүүл гуйгаад байсан чинь хажууд нь сууж байгаад босч ирээд нэг удаа өшиглөөд авч байгаа бололтой байсан. Тэгээд элгээ тэвэрч доошоо тонгойж сууж байсан. Тэгээд би уурлаад хөөж туусан чинь гараад явцгаасан. /1хх-ийн 56-58 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би аав, ээжийн хамт гэртээ байж байтал , Эрдэнэбаатар ах хоёр манайд 20 цагийн үед гаднаас 1 шил 0,5 граммын нутгийн буян архи, 1 ширхэг нийслэл нэртэй пивотой эрүүл орж ирсэн. Тэгээд түүнийгээ аавтай гурвуулаа уугаад сууж байтал гэх ах нэг танихгүй ахтай хамт согтуу орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд зүгээр сууж байснаа Дашзэвгэ ах нь ахаас хэрүүл гуйгаад ахын цамцнаас нь татаад байсан. Тэгтэл ах чи айлын амгалан тайван байдал алдагдуулаад байх юм гээд ах Дашзэвэг гэх ахыг дагуулаад гараад явсан. Тэгээд 3 минут орчим болоод ах хашаанаас гаргачихаад ирлээ гээд ороод ирсэн. Тэгсэн Дашзэвгэ гэх ах араас нь удалгүй ороод ирсэн. Тэгээд хэнээс хэрүүл гуйгаад байгаа нь мэдэгдэхгүй л хүн болгон руу үсчээд л орилоод байсан ба баруун талын орон дээр гэх ахтай зэрэгцээд суусан. Дашзэвгэ орноос босож ирээд хэрүүл гуйгаад байсан чинь ах босож ирээд Дашзэвгэ гэх ахыг хаана нь өшиглөснийг хараагүй, хөлөөрөө л өшиглөж байгаа харагдсан. Тэгсэн Дашзэвгэ гэх ах доошоо тонгойгоод хэсэг суугаад байж байсан чинь ээж уурлаад та нар айл унтуулахгүй амгалан тайван байдал алдагдуулаад байх юм явцгаа гэсэн чинь Дашзэвгэ, , , Эрдэнэбаатар ах нар бүгд гараад явсан. /1хх-ийн 59-60 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед талийгаач , гэх ийн хамт манайд орж ирсэн. Тухайн үед тэр хоёр жаахан халамцуу нэг их согтоогүй байсан. Тэгээд 20 литр түлшээ аваадахъя гээд ярихаар нь би өгсөн. Дашзэвгэ нь цагаан мотоцикль дээрээ түлш тохоод яваад өгсөн. Тэр хооронд нь манай гэрт хүлээж байсан. Яваад 1 цаг гарантай болоод Дашзэвгэ эргэж ирсэн. Ирэхдээ 1 шил архитай орж ирсэн. Мотоциклийн хааз гацаад удлаа гээд мотоциклио тавьчихъя, 1 шил архи уучихаад гаръя гээд гуйгаад байхаар нь би гэртээ уулгачихаад 18 цаг 30 минутын үед гаргасан. Орж ирэхдээ дотор жаахан муухайраад гэж байсан. Тэр хоёрыг анх ирэхэд манайд Эрээн гэдэг хүүгийн найз байсан. Тэгээд тэр хоёрыг гаргаж өгчихөөд буцаад гэртээ ороод ирсэн. Тэр хоёрыг хойшоо алхсан гэж ярьж байсан. Ахиж тэр хоёр эргэж ирээгүй. Мотоциклио аваагүй. Ш. нь ажил явдал өнгөрсөн хойно ирээд аваад явсан. /1хх-ийн 61-62 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Уянга сумын эмнэлэг дээр анх 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой ирэхдээ бие нь нилээн муу байдалтай байсан. Тухайн үед надад нартай гэрт маргалдсан. Айлд маргаад намайг өшиглөсөн. Гадаа сүүдэрт чирч аваачаад өшиглөсөн гэж яриад байсан. Хашааны сүүдэрт сартай шөнө өшиглөсөн гэж яриад байсан. Тухайн үед бие нь их муу ярьж чадахгүй, ийм л зүйлийг надад муухан арай хийж хэлсэн. Өөр юм ярьж чадаагүй. Би ч сайн лавлаж асууж чадаагүй. өшиглөсөн л гэж яриад байсан. Тухайн үед талийгаач ах ЭХО-ны өрөөнд хэвтэж байсан. гэдгээс нь би яасан юм гэж асуухад маргалдсан гэснээс өөр юм хэлээгүй. Мотоциклийг нь очиж авахад осол аваарт орсон шинжгүй байсан. /1хх-ийн 63-64 хуудас/,
Гэрч О.а мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Уянга суманд хадмынхаа гэрт байсан. Тэр өдөр эхнэрээ ажил дээрээс нь 18 цагийн үед очиж авсан. Тэгсэн Дашзэвгэ ах хүнд зодуулчихсан эмнэлэг дээр байна гэж ээж хөдөөнөөс яриад байна гээд би эхнэр ын хамт Уянга сумын эмнэлэг дээр очсон. Би бол тухайн үед эмнэлэг рүү ороогүй гадаа нь эхнэрээ хүлээгээд байж байсан. Ороод удаагүй 10 орчим минут болоод гараад ирсэн. Тэр үед эмнэлгийн гадаа талийгаачийн эхнэр болон зодсон гэх нь эхнэртэйгээ байж байсан. Эхнэр гарч ирээд талийгаачийг эмнэлэг дотор алга байна гэж хэлсэн. Тэр хэд эмнэлгийн гадаа машин дотор сууж байсан. Эхнэр очоод уулзчихаад эргэж ирээд надад Дашзэвгэ ахыг хоёр хүн нийлж зодсон гэнэ. Нэг нь энд байна, нөгөөдөх нь урд айлд байна гээд хамт очиж уулзахаар явсан. Сумын төвийн гэр хороололд нэг айлд очсон чинь зугтаачихсан байсан. Харин ын байсан айлын эрэгтэй хүн талийгаачийг чирээд гэдэг нь өшиглөөд байсан гэж эхнэр бид хоёрт хэлсэн. Тэр өдрөө бол тай уулзаж чадаагүй. Маргааш өдөр нь талийгаачийг эмнэлгийн машинаар аймгийн эмнэлэг дээр авч ирсэн. /1хх-ийн 65 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед ажил дээрээ ирэхэд Дашзэвгэ нь өвдөлт ихтэй амбулторид ирсэн байна, өвчин намдаах тариа хийгээдэх гэсэн. Тухайн үед нь ярьж чадахгүй, ёолсон эвхэрсэн гишгэж чадахгүй байсан. Би өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэгээд ар гэрийнхэн нь аваад явсан. Маргааш нь 08 цаг өнгөрч байхад нөгөө хүн чинь их өвдөж хонолоо гээд ирсэн. Даваадулам эмчийг дуудуулаад эмчилгээ хийгээд аймаг руу явуулсан. Ар гэрийнхэн нь хүнд зодуулсан гэж ярьж байсан. /1хх-ийн 77-78 хуудас/,
Шинжээч Э.Хүрэлсүх 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гаргасан дүгнэлтээ дэмжиж байна. Шинжээч эмч Хүрэлсүх би 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр цогцост нас барсан шалтгаан тогтоох зорилгоор задлан шинжилгээ хийсэн. Задлан шинжилгээгээр талийгаач Дашзэвэг нь хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу нарийн гэдэсний тасрал, элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал гэмтлийн улмаас хэвлийн хөндийн цус алдалт, хэвлийн хөндийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр нас барсан тухай дүгнэлт гаргасан. Өмгөөлөгчийн асуултын хувьд 1-д тухайн биеийн байдлаас шалтгаална, 2-т гэмтэл шархны хэмжээнээс шалтгаална. Нэг нь 12 хуруу гэдэсний тасрал гэмтэл, нөгөөх нь элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал гэмтэл байж байгаа. Хэр удаан хугацаанд амьдрах талаар асууж байна. Тэгэхээр Уянга сумын эмнэлэгт 20-22 цагийн дараа очсон. Нэг эмч нь эхо-д харахад зүгээр байсан. Ер нь харах алба ч байхгүй гэж ярьж байна. 12 хуруу гэдэсний гэмтэл эхогоор харагдахгүй байж болно. Гэхдээ эмнэл зүйн шинж тэмдгээрээ бол 20-22 цагийн дараа бол ямар нэгэн байдлаар тухайн хүний биед хүндрэл үүсэж мэдэгдэх ёстой. Дээрээс нь хэвлийд ямар нэгэн шингэн 20-22 цагийн дараа заавал хуримтлагдана. Яагаад гэвэл элэгний 5, 7 дугаар сегмент урагдсан учраас цус гарна. Харин 12 хуруу гэдэсний урагдлаас цустай баас гарна. Хэвлийд ямар нэгэн гэмтэл гарвал дотор гялтан өөрөө шууд агшдаг. Бүр цаашлаад эхогоор 12 хуруу нарийн гэдэсний тасрал, элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал зэрэг харагдахгүй эсвэл тогтоож чадахгүй байж болно. Гэхдээ бодит үзлэгээр асуумж авах байдлаар тогтоох боломжтой. Хэдий хугацаанд амьд явах боломжтой гэхээр энэ гэмтлийг авсан хүний биеийн онцлогоос мөн гэмтлийн хэмжээнээс хамаарч нас барах хугацаа өөрчлөгдөх учир тогтоох боломжгүй. Би бол буруу оношилсон гэж үзэж байна. Тухайн эмч маань дэлүүг үзээд бусад зүйлсийг үзээгүй нь хугацаа алдсан гэдэгтэй би санал нэг байна. Элэг маань баруун талд байгаад байхад зүүн талд зүгээр байгаа дэлүүг үзээд зөвлөгөө аваад байсан байна. Ганчимэг эмч бол дүрс оношилгооны талын мэдлэггүй хүн бол биш. Учир нь 3 сарын баримжаа олгох курст суралцсан. Гэхдээ хэвлийн доторх шингэнийг ямар ч хүчин чадал муутай эхоны аппарат оношлох боломжтой. Тухайн элэгний гэмтлийн цус алдалт, нарийн гэдэснээс гоожих баас алдаж байгаагаас шалтгаална. Энэ олон удаагийн шинжилгээний дүгнэлтүүд яагаад цаг алдсан гээд дахин дахин хэлээд байна вэ? гэдэг нь тодорхой харагдаж байна. Яагаад гэвэл энэ хүмүүс бүгд 20-22 цагийн дараа эмнэлэгт очсон гээд байна. 20- 22 цагийн дараа уг гэмтлүүд нь ямар нэгэн хэмжээгээр дотогшоо хүндрэл өгсөн байгаа. Хэрэв өшиглүүлээд 1, 2 бүр цаашлаад 5, 6 цагийн дараа ирээд үзүүлсэн бол юу ч мэдэгдэхгүй зүгээр гээд буцаах боломжтой. Учир нь дотор байгаа гэмтэл бага учраас цус баас алдах нь бага тиймээс мэдэхгүй өнгөрөх боломжтой. Гэтэл талийгаачийн гэмтэл нь шинжлэх ухаан талаасаа ч хүн зүгээр ой ухаанаараа бодоод үзсэн ч дотор гэмтэл нь бага байсан гэхдээ дотроо шингэн алдагдаж байсан гэдгийг 20-22 цагийн дараа үзүүлээд яваад байсан нь нотолж байна. Ганчимэг эмч үзээд дээд шатнаасаа зөвлөгөө авч байгаа нь маш зөв. Гэхдээ нэгэнт дотор гэмтэлтэй байж магадгүй учраас мэс заслын эсвэл гэмтлийн эмчид хандсан бол илүү үр дүнтэй. Эсвэл өөрийнхөө эмч нартай сайн зөвлөлдөх л хэрэгтэй байсан байх. Сая бас эмчилгээ үйлчилгээний стандарт дээр ойлгомжгүй нэг юм гарсан. Юу вэ гэхээр манайд хэвтэн эмчлүүлж байгаагүй, хяналтын карт нээлгээгүй учраас бид тэр хүнийг тээвэрлэхгүй гэсэн юм яригдлаа. Тийм стандарт одоогоор байхгүй. Ер нь бол шинжээч эмч нарын дүгнэлтийг яагаад юуг нь хүлээн зөвшөөрөхгүй гээд байгааг нь ойлгохгүй байна. Шинжээчийн дүгнэлт бүрэлдэхүүнээ нэмээд илүү нарийн тод болгон гаргаж ирсээр байгаа. Зодуулснаас хойш 20-22 цагийн дараа үзүүлэх гээд түшүүлээд явж л байсан. 30 гаран цагийн дараа аймагт нас бараагүй байж л байсан. Энэ юуг харуулаад байна гэхээр шууд богино хугацаанд үхэлд хүргэх гэмтэл биш юм. Гэхдээ урт хугацааны явцад үхэлд хүргэх хүнд гэмтэл гэдгийг л илтгээд байгаа юм. Амь хохирогчийн биед 12 хуруу нарийн гэдэсний урагдал, элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал зэрэг гэмтлээр тодорхойлогдоод уг гэмтэлдээ тусламж авч чадаагүй нас барсан. Та тэгэхэд дэлүү оношилж, дэлүү харсан үзсэн. Энэ зөв онош мөн үү. Бид задлан шинжилгээ хийж байгаа учраас бодитоор нь харж байгаа. Гэтэл таны тавьсан оноштой зөрсөн гэв.
Шинжээч Б.Шүрэнцэцэг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Би дүгнэлтэндээ тайлбар хийе. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт гаргадаг. Материал дутуу тохиолдолд дүгнэлт гаргах боломжгүй учраас буцаадаг. Ерөнхийдөө тухайн ирүүлсэн материалын хэмжээнд л дүгнэлт гаргадаг гэсэн үг. Бид нэмэлтээр нотлох баримт цуглуулах эрх байхгүй. Уянга сумын эрүүл мэндийн төвийн эмч, аймгийн БОЭТ-ийн эмч нар тусламж үйлчилгээ үзүүлэхдээ дутагдал гаргасан байна уу? эсэх талаар БОЭТ-ийн тусламж үйлчилгээ нь стандартад нийцсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Харин Уянга сумын эрүүл мэндийн төвд хамааралтай гаргасан дүгнэлтийн нотлох баримт нь 2 хуудас материал ирсэн. Тухайн ирүүлсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт гаргана гэж хэлсэн байгаа. Ирүүлсэн баримт нь зөвхөн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2 хуудас баримт байсан. Ямар баримт байсан бэ гэхээр тухайн өдөр хохирогчийг хүлээж аваад үзээд үнэлээд яаралтайгаар шилжүүлсэн тухай баримт байсан. Энэ нь стандартад нийцэж байна гэсэн үг. Өмнөх өдрүүдийн эмнэлгээр үйлчлүүлж байсан тухай баримт ирүүлээгүй учраас дүгнэлт гаргаагүй. Харин 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн үзлэгийн өгүүлэмжиндээ 2 хоногийн өмнө хүнд зодуулсан 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эход үзүүлсэн аймаг явж чадаагүй гэж тусгасан байсан. Тэгэхээр өмнө нь эмнэлэгт үзүүлсэн, эмнэлгийн тусламж авсан байна гэдэг нь шууд харагдаж байгаа учраас холбогдох баримтыг бүрдүүлээд дахин ирүүл гэсэн утгатай дүгнэлт гаргасан байгаа. 2 дахь дүгнэлтийг гаргуулахаар материал ирүүлэхдээ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эрүүл мэндийн төвийн ажилтан өвчтөн Дашзэвгэд тусламж үйлчилгээ үзүүлэхдээ алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар материал ирүүлсэн. Гэхдээ нэг л эмчийн материал ирсэн. Уг нь бол бүх эмч, ажилтнуудын материал ирэх ёстой байсан. Яагаад гэвэл өвчтөнг хэн угтаж аваад бүртгэсэн, хэн гэдэг эмч үзсэн, хэн гэдэг сувилагч тариа хийсэн гэх мэт дамжлагыг тодорхойлуулахын тулд Ганчимэг гэдэг хүний тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулсан материал ирүүлсэн. Тэгэхээр мөн л ялгаагүй ирүүлсэн материалын хүрээнд Ганчимэг эмчийн тухай л дүгнэлт гаргаж таарна. Уг материалыг үзэхэд тухайн эмчийн бүртгэлийн 910 гэсэн дугаарт Дашзэвгэ гэдэг хүнийг бүртгээд олон улсын ангиллаар с30 гэсэн онош тавьсан байсан. Энэ нь хэвлийн гэмтэлтэйг тодорхойлж байгаа хэрэг юм. Мөн Дашзэвгэ гэх хүний өвчний түүхийг ирүүлсэн байсан. Түүн дээр биеийн байдлын талаарх анхан шатны үзлэгтээ анх эмнэлэгт ирэхэд амин үзүүлэлт хэвийн байсан гэж тэмдэглээд, БОЭТ рүү үзүүлж гэмтэл тодорхойлох гэж бичээд 13а маягтыг хөтлөөд илгээсэн тухай, бас нэр хаяг, огноо зэрэг нь тодорхойгүй эхоны зураг байсан. Нэр хаяг тодорхойгүй учраас дүгнэлтэд хамаарахгүй. Бусад баримтад тулгуурлан дүгнэлтийг гаргасан. Анхан шатны тусламжийн хувьд үзээд оношоо тавиад дараагийн шатны эмнэлэгт хандах талаар зөвлөгөө өгөөд 13а маягтаа хөтлөөд явуулж байгаа нь хангалттай. Харин дараагийн шатны эмнэлэгтээ яагаад очиж үзүүлээгүй талаарх учир шалгаан нь тодорхойгүй. Ерөнхийдөө гүйцэтгэл дутуу гэсэн үг. Яаралтай тусламжийг шатлал харгалзахгүйгээр ойролцоох эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагад хүргэх гэж заасан байдаг. Гэтэл чи хүнд зодуулсан байна тийм учраас зодуулсан хүнээсээ зардлаа гаргаад эмчилгээгээ ав гэсэн ямар ч заалт байхгүй. Ийм нэг сонин өөрийнхөө зардлаар иргэдэд туслах гэж байгаа юм шиг хандаад ажлын гүйцэтгэл нь дутаад ийм үр дүнд хүргэж байна. Харин энэ талын өвчтөнийг дараагийн шатны эрүүл мэндийн төвд хүрэх гүйцэтгэлийн асуудал нь тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчаас хамаарна. Тэгэхээр 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бол тухайн цаг хугацааны хувьд Ганчимэг эмч зөв шийдвэр гаргасан. Харин цаашдын гүйцэтгэлийн ажиллагаанд алдаа гаргасан учраас амь хохирох магадлалтай. Үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон болоод баримт ирүүлж дүгнэлт гаргуулаагүй байх гэж бодож байна. Хэрэв үүнийг тогтоолгох байсан бол Ганчимэг эмч үнэхээр хүнд хүн байна гээд аймагт руу хүргэж өгөх талаар даргадаа танилцуулсан эсэх, танилцуулсан бол дарга нь бензин тосны асуудлыг шийдсэн эсэх гээд л бас л баримтаа бүрдүүлээд дүгнэлтээ гаргуулах асуудал мөн. Баримт ирүүлээгүй учраас бидэнд баримт нэхэх эрх байхгүй гэдгийг хэлсэн байгаа. Бид нар анагаахын хэлээр острыживок гэдэг онош тавьдаг. Энэ юу гэхээр хэвлийн аль нэг эрхний хурц хүнд шинж тэмдгийг илтгэж байна гэсэн үг. Тэгэхээр цаг алдахгүйгээр дараагийн шатны эмнэлэгт хүргэхийн тулд острыживок гэсэн оношоо тавиад шийдвэрээ гаргасан байхад үүнийг л гүйцэтгэсэн бол амь хохирогч амь алдахгүй байсан. Ингэхээр Ганчимэг эмчийн онош буруу гэж үзэх үндэслэлгүй. Алсын дуудлага хүлээн авсан тухай хөтөлсөн журнал байх ёстой. Тухайн үед 2013 оны эрүүл мэндийн сайдын 450 дугаар тушаалаар батлагдсан бүртгэлийн дэвтрүүдийн загвар мөрдөгдөж байсан. Тэр тушаалаар батлагдсан дүрэм журмын хавсралтуудыг мөрдөн ажиллах ёстой. Харин одоо 611 дугаар тушаал мөрдөгдөж байгаа. Эрүүл мэндийн салбарын хувьд үргэлж ажлаа сайжруулахын төлөө баримт бичигт нь мөн ялгаагүй 2-3 жилийн дотор өөрчлөгдөөд, шинэчлэгдээд, сайжраад явдаг. Ер нь бол янз бүрийн жижиг журам, тушаал гардаг. Гэхдээ бусад жижиг дүрэм журмыг мөрдөхийн тулд толгой хуулиа зөрчиж болохгүй. Хэрэв тийм зүйл байлаа ч эхлээд толгой хуулийнхаа дагуу хүнээ хүргэх газарт нь хүрээд, анхан шатны тусламжаа 100 хувь үзүүлчихээд дараа нь тэр төлбөр авах журам байдаг бол түүнийхээ зохицуулалтаар шийдэж болох асуудал. Эрүүл мэндийн салбарын хувьд одоогоор ямар ч дүрэм журмаар эмчлүүлэхээр ирсэн иргэнийг дараагийн шатны эмнэлэгт хүргэхдээ зардлыг гаргуулна гэсэн зүйл заалт нэг ч байхгүй. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу чиг үүргийн хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Эмчид шууд зөөвөрлөх эрх байхгүй. Удирдлагадаа танилцуулж ойлгуулаад дараагийн шатны асуудлаа шийдвэрлээд явна. Заавал бичиг баримтаар мэдэгдэх ёстой мөрдөгддөг журам, мэдэгдэх хуудас бланк байхгүй. Энэ шатанд биечлэн удирдлагадаа танилцуулаад дараагийн асуудлаа шийдвэрлэх боломжтой. Хэрэв удирдлагаас энэ өвчтөн заавал хүргэж өгөх өвчтөн биш байна гэж үзэх тохиолдол гарвал нөгөө хамтарсан үзлэг хийх саналаа тавиад ажиллах ёстой. Богино хугацааг 2 цаг гэж ойлгож болно. Харин боломжит богино хугацаа гэдэг нь 1-т зөөвөрлөх газрын зайнаас хамаарч, 2-т өвчтөний биеийн байдлаас хамаарч хугацааг тогтоон үздэг. Учир нь тээвэрлэх явцад амь хохирох асуудал гарвал яах вэ? Ийм тохиолдолд эмч нарыг дуудаж болно гэх мэт хувирч амь аврах боломжит шийдвэр гаргаад ажиллах ёстой. Амь хохирогч нь 20-22 цагийн дараа эмнэлгийн байгууллагад хандсан байдаг. Энэ нь биеийн байдалд нөлөөлнө. Цаг алдах тусмаа бие махбодид хордлого явагдаж байгаа. Энэ тохиолдолд цаг хугацаа маш чухал байсан. Гэхдээ анхны шатны тусламжаа үзүүлсэн ч дараагийн шатны эмнэлэгт хүргэгдэх, хүргэх хугацааг мөн л алдсан. Энэ дараагийн шатны ажиллагааны гүйцэтгэлээ хийж чадаагүй нь харагдаж байгаа. Үүнд шууд анхан шатны тусламж үзүүлсэн эмчлэгч эмчийг буруутгах нь бас өрөөсгөл юм гэв.
Шинжээч эмч Э.Хүрэлсүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Цогцосны гадны үзлэгийн 1 дэх хэсэгт дурдсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Учир нь шархны өнгө, тав толгойгүй байдлаар шинэ гэмтэл гэдэг нь тогтоогдож байгаа. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношийн 1 дүгээр хэсэгт “Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл нь үхэлд хүргэсэн. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд өшиглөгдөх, цохигдох гэх мэт үйлчлэлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Талийгаач биед учирсан элэгний урагдал, 12 хуруу гэдэсний урагдал гэмтэл нь шархны хэмжээ, цус алдаж байгаа хэмжээ зэргээс хэдий хугацаанд дээр дурдсан үйлдлүүдийг хийхийг нарийвчлан тогтоох боломжгүй боловч Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн мэс засал хийсэн тухай мэс заслын тэмдэглэлээс дүгнэхэд уг гэмтлийн авснаасаа хойш дээрх үйлдлүүдийг хийх боломжгүй. /1хх-ийн 137-138, 142, 143 хуудас/,
Шүүгдэгч******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Хэрэг болох өдөр талийгаач жаахан юм уучихсан халамцуу манайд ирсэн, утсаар намайг Дэмбэрэл ахынд байна хүрээд ир гэж 3 удаа дуудахаар нь Дашзэвгэтэй хамт яваад очсон. Тэнд очоод 1 шил архи, 1 том савтай пивыг Эрдэнэбаатар, , Дэмбэрэл ах, Дашзэвгэ бид 5-уул хувааж уусан би юм уугаагүй эрүүл байхдаа очсон. Тэгээд юм ууж байх үед Дашзэвгэ согтоод Дэмбэрэл ахаас хэрүүл гуйгаад агсам тавиад байхаар нь 2 чирч гэрээс гаргасан араас Дашзэвгэ орж ирээд байсан тэгээд орж ирчихээд дахиад хэрүүл гуйгаад хүмүүсийн тайван байдал алдагдуулаад байхаар нь би болиулах гээд нэг удаа цохьчихсон. Тэгээд тарцгаасан. Би Дашзэвгийг аваад гэрлүүгээ яваад хамт хоносон ийм л асуудал болсон. Гэрчүүд намайг өшиглөсөн гэж яриад байгаа би санаатай өшиглөх зодсон асуудал байхгүй 2-3 удаа агсам тавиад гэрээс гаргаад байхад орж ирж агсагнаад байхаар нь нэг удаа цохьсон энэ асуудлаас болж ийм зүйл болсныг мэдсэнгүй. Миний цохьсон асуудлаас болж ийм хэрэг болсон гэж үзэж байгаа. Би гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлбөрөө барагдуулна. гадаа 2 удаа чирч гаргасан. Сүүлийн удаа гадаа гаргахад би араас нь гарахад гадаа унагачихсан байсан тухайн үед миний нүдэн дээр зодоогүй миний бодлоор тухайн үед цохьчихсон ч юм болов уу гэсэн бодол байдаг. Гэхдээ нүдээр хараагүй. Би 3500000 төгрөгийг ар гэрийнхэнд нь өгсөн. Талийгаачтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байгаагүй. Би гэмт хэрэг үйлдэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй./1хх-ийн 155-158, 4хх-57-58 хуудас/,
Шүүгдэгч ******* 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Тухайн өдөр ажил тарах дөхсөн байсан. Эхоны өрөөнд ороход Ганчимэг эмч нэг хүн үзэж байсан. Энэ хүн дэлүү нь бяцарсан юм шиг байна гэхээр нь би хүн хүргэх юм байна гээд бэлтгэх ажлуудаа тооцоолж байсан. 6 цаг болсон. Нөгөө хүн юу болсон бол гэж бодож байтал Ганчимэг эмч орж ирсэн. Эмчээ нөгөө хүн юу болов гэтэл дэлүүний зургийг БОЭТ-ийн дүрс оношилгооны эмчид явуулаад үзүүллээ. БОЭТ-өөс дэлүү нь бүтэн, зүгээр байна гэсэн. Тэгэхээр нь би өвчин намдаах тариа хийгээд явуулчихлаа гэж хэлсэн. Энэ хүний асуудал шийдэгдлээ гэж ойлгосон. Тэгээд байж байтал эхнэр нь орж ирээд нөгөө хүн чинь өвдөөд байна гээд ороод ирсэн. Яагаад явахгүй байгаа юм бэ гэж асуухад нөгөө зодсон хүмүүс нь тоохгүй байна гээд байсан. Тэгээд унаа байгаа юм уу гэхэд манайх машинтай. Би өөрөө машинаа унаад явна гэсэн. Тэгээд яагаад явахгүй байгаа юм. Энэ лааг хийгээд яв гэж хэлээд гаргасан. Тэгтэл 20 цагийн үед багаас дуудлага ирсэн. Би дуудлагаар явах гэж байтал хохирогчийн ар гэрээс нэг хүн нь унаа байна уу гэж орж ирсэн. Тэгэхээр нь манай нэг машин яг одоо дуудлагад хөдлөх гэж байна. Нэг машин эвдрэлтэй гэж хэлсэн. Тэгээд дуудлагандаа яваад шөнийн 01 цагт ирсэн. Тэгээд ажил дээрээ хоносон. Тэгтэл Лхагвадолгор утасдаад нөгөө хүн чинь муу байна. Босож чадахгүй байна гэсэн. Тэгэхээр бага хөдөлгөөд аваад ир гэж хэлсэн. Үнэхээр хүнд байдалтай ирсэн. Шинжилгээ авч анхан шатны эм тариа хийсэн. Хэрэг үйлдсэн хүмүүс нь нааш цааш нь авч явах шаардлага байдаггүй байж болно. Гэхдээ манай Уянга сум их хөлийн газар. Байнга л ийм зодоон цохион гарч байдаг. Зодсон хүмүүс нь нааш цааш нь зөөгөөд үзүүлж харуулаад байдаг болохоор энэ зодсон хүмүүс чинь яасан хэнэггүй юм бэ. Дуудаад учир байдлаа хэл гэж хэлсэн. Мөн даатгалын дэвтэр нь бөглөгдөөгүй байсан. Сумын даатгалын ажилтан руу яриад нэг хүн очих байх хурдхан бөглөөд явуулаарай. Бие нь муу байгаа гэж хэлж өгсөн. Ер нь бол болсон процесс ийм л байгаа. Би одоо дутагдлаа хүнд чихэх гээгүй. Тэгж суух ч нас өнгөрсөн байна. Би энэ Уянга сумын эрүүл мэндийн байгууллагад 20, 30 жил ажиллахдаа ямар нэгэн асуудал үүсгэж үзээгүй. Намайг унааны асуудал, стандарт зөрчсөн гэж буруутгаж байна. ын мэдүүлэг дээр унаа хайгаад яваад байсан гэж байгаа. Гэхдээ унаатай яваад байсан байна лээ. Ядаж хохирогчийг эмнэлгээс аваад явсан машин хүртэл байгаа. Ганчимэг эмч үзсэн. Дэлүү биш гээд явуулсан. Мөн Ганчимэг эмчийн өвчтөний картыг үзэхэд дотуур шингэн алдалтгүй. Бусад эрхтний хэмжээнүүдийг тавьсан байх тул хэвлий бүтэн гэж ойлгосон. Гэхдээ нэг эмч нь үзээд анхны тусламжийн эм тариагаа хийгээд аймаг руу яв. Очоод үзүүлчих гэж эмч нь хэлж байхад миний хувьд битгий яв. Хоно гэж хэлэх шалтгаан байхгүй. Тэгж хэлээгүй. Харин хохирогчийн дүү та нар яаралтай авч яв гэдгийг нь хэлсэн байна лээ. Ер нь ганц хоёр ташаа мэдээлэлтэй мэдүүлгүүд байна. Шинжээчийн дүгнэлтэнд эмнэлгийн тусламжийг эрт авсан бол амь аврагдах байсан гээд байгаа. Миний тооцоогоор нийт 36 цаг болсон байсан. Анх үзүүлэх гэж ирэхдээ хэрэг үйлдэл болсон цагаас 22 цагийн дараа ирсэн. Тэгээд үзүүлээд анхан шатны тусламжаа аваад аймаг явж үзүүлэх шаардлагатай гэхэд аймаг явах гэж эмнэлгээс гараад 5, 6 цагийн дараа бас л яваагүй байсан байж хоно гэж хэлсэн гээд мэдүүлсэн байна. Мөн 7 эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт дээр хохирогч нь цаг алдаж эмнэлэгт ирсэн байна гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд ярих эрх байхгүй зөвхөн асуултад хариулдаг. Асуулт нь тулгасан, шаардсан, тайлбар хийх боломжгүй байдалтай өрнөдөг. Тэгээд прокурорын шатанд юу болж байгааг бүү мэд. Яллагдагчаар татлаа гээд нэг бичиг өгсөн. Гэм бурууг чинь шүүх шийднэ гэж хэлсэн. Шүүхэд ирэхээр мөн л ялгаагүй шүүгчтэй уулзаж болохгүй гэх юм. Надад үнэхээр хэцүү байна. Гэхдээ хүний алтан амь алдагдсан байхад миний зовлон гэж юу ч биш гэж бодож байгаа. Би байнга дуудагдаад хэцүү байна. Харин өнөөдөр үүнийгээ ярьж байгаадаа баяртай байна. Эхлээд дуудахад би юу ч мэдээгүй. Дашзэвгэ гэдэг хүний асуудал байна гэхээр нь Дашзэвгэ гэж настай хөгшин нас барсан. Түүний асуудлаар юм байх л гэж бодсон. Гэтэл энэ залуугийн асуудал байж таарсан. Дуудлагаар очиж аваагүй. Дараагийн шатны эмнэлэгт хүргэж өгөөгүй гээд л буруутгаад байх шиг байна. Шүүх хурал болно гэхээр нь цагдаа шигээ асуугаад явчих байх. Хөгшин настай болж байгаа болохоор буруу зөрүү санаад, буруу, зөрүү яриад өөрийгөө хэрэгт хийчих вий гэж их айж байна. Миний ярьсан зүйлд худал зүйл үгүй. Би 30 гаран жил Уянгын эмнэлэгт ажиллаж байна. Айл болгоноор хүн болгоныг эмчилж үзэж байлаа. Энэ хугацаанд ажлаа өөрийнхөө хэмжээнд сайн хийж байсан болоод л ямар нэгэн асуудалд оролгүй тэтгэвэртээ суусан. Харин тэтгэвэрт гарснаасаа хойш дуудагдаад хэцүү байгаа. Ах дүү, хамаатан садан, ажлын хамт олон таньдаг мэддэг хүмүүс их санаа зовж байна. Намайг хүний амь хохироочихоод дуудагдаад хэрэгтэн гэж харж байгаа байх. Хүүхдүүдээ асуухаар ээж нь тийм буруу юм хийгээд хүний амь нас хохироосон гээд хэлэх сэжүүр өнөөдрийг хүртэл олоогүй байна. Хугацаа алдсан. Нарийн гэдэс нь тасраад, элэг нь бяцарсан байсныг мэдсэн бол би юу гэж орхиод өөр дуудлагад явах билээ. Хөнгөн гэж ойлгосон. Яг унаа хайгаад гарвал хаанаас ч машин олно. Түүнээс биш хүнд сурталтайдаа, машин бензингүйдээ ийм асуудал үүсээгүй. Хамгийн гол нь хөнгөн гэж ойлгоод хойш тавьж хандсан асуудал. Эрүүл мэндийн байгууллагад насаараа зүтгэж байна. Гэхдээ би энэ шинжээч нараас асууна гэж бодож байна. 22 цагийн дараа ямар байдаг, 30 цагийн дараа ямар байдаг энэ үед баталгаатай амь гардаг уу гэх мэт. Та нар ч гэсэн хүн дээр байгаа хэргийн ажлыг нөгөө хүн нь ирээд хийдэггүй байх. Түүнтэй адил нэг эмч нь үзээд өөрийнхөө эрх хэмжээнд асуудлаа шийдсэн учраас биенийхээ ажил руу ордоггүй тул үл ойлголцол болсон. Ганчимэг эмч үзсэн учраас би мэдэхгүй байна. Ганчимэгийн үзлэгийг буруу байсан гэж хэлэх эрх надад байхгүй. Би өнөө шөнөдөө өвчин намдаах эм хэрэглээд хоно гэж хэлээгүй. Тэгж хэлсэн гэх худал мэдүүлэг яваад байна. гээд дүү нь тэгж хэлээд ах дүү нарт нь тийм яриа гарсан юм шиг байсан. Үзсэн эмч шийдвэрээ гаргаад явсан учраас сум тосгоны эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандартын заалтууд хэрэгжээгүй байх талтай. Ганчимэг эмч ийм хүн байна хүнд байна яах вэ гээд өөрөө албан ёсоор надад мэдэгдсэн бол хамтарсан үзлэг хийж. Аймаг руу яаралтай хүргэх гэх мэт ажлууд бүгд журмынхаа дагуу хийгдэх байсан гэж бодож байна. Яг хэвлийн дотор гэмтлийн хүнд гэсэн оношоо тавиад аймаг руу явуулах л асуудал. Яг таг оношлох ч алба байхгүй. Ер нь надад буруу байхгүй. Би оношлох албагүй гэдгийг буруу тайлбарлалаа. Хүргэх шаардлагатай гэдгээ л мэдэж байвал цааш нь нарийн оношлох гэж цаг алдаж болохгүй л гэсэн санаа юм. Би үзээгүй. Ганчимэг эмч үзээд ямар хариу хэлснийг би мэдэхгүй. Надад хүнд байна аваад явах хэрэгтэй гэж Ганчимэг эмч ч хэлээгүй. Би эмчдээ итгэсэн. Зөвлөгөөнийг эмчлэгч эмчийн санаачилгаар хийдэг. Ганчимэг эмч зөвлөлдөх санал гаргаагүй. Би хоно гэж хэлээгүй. Лаа хийж өвчнөө намдаагаад яв л гэж хэлсэн. Тухайн үед нь эмч үзээд явуулсан аймаг яв гээд хэлсэн учраас би дараагийн дуудлагандаа явсан. Биеийн байдлаас шалтгаалан сувилагч, эмч хүргэж өгөх асуудлууд байдаг. Тухайн өдөр би 2018 оны 10 дугаар сарын 26-ны оройны 18 цагаас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 09 цаг хүртэл жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Би эмэгтэйчүүдийн эмч. Уг гэмтлүүдийг сумын эмнэлэгт оношлох боломжтой гэж бодож байна. Гэхдээ өөр эмч үзэж байхад би оролцох эрх байхгүй. Хамтарсан үзлэг хийе гэж надад санал тавиагүй. Дуудлага ирэхээр дуудлагын дэвтэрт тэмдэглэж авдаг. Алсын дуудлагын, төвийн дуудлагын гэсэн бүртгэлүүд байгаа. Би өөрийнхөө буруу ойлгохгүй байгаа. Гэхдээ хүний амь эрсдээд байхад надад алдаа байхгүй гээд мэлзээд хэн нэгнийг буруутгаад байх бодол байхгүй. Бензин тосны хувьд хүнийг хохироосон бол хохироосон хүн нь бензин тосыг нь хариуцна гэсэн журам байгаа. Алсын дуудлагын үйлчлэх журам гэж байгаа. Бензин тос, машин гаргах асуудлыг эрхлэгч эмч бичгийг нь хийгээд өгдөг. Нягтлан хянаад нярав тооцоо нийлээд явдаг. Бичиг гэдэг нь хэн хаашаа ямар ажлаар хэдэн километр зайтай явах гэх мэт. Мэс заслын эмч эзгүй байсан учраас Ганчимэг эмчид үзүүл гээд явуулсан байна лээ. Төсөв гэж өгдөг. Гэхдээ хүрэлцээ муу байдаг. Эмч энэ өвчтөнг хамтран үзэх хэрэгтэй байна гэсэн санал гарган хамтран үзлэгийг хийдэг. Харин надад хамтарсан үзлэг хийх санал тавиагүй. Ганчимэг аймаг очиж үзүүлэх хэрэгтэй байна гэж над дээр орж ирээгүй. 2 машинтай 1 нь эвдэрсэн байсан. 1 нь зүгээр үйлчлэхэд бэлэн байсан. Би тэтгэвэртээ гараад 2-3 жил болж байна. Тухайн үед гэм буруутай этгээд нь тээврийн хэрэгслийн зардлыг гаргаад явж байсан. Одоо цагт яаж байгааг мэдэхгүй байна. Эмч нар ээлжээрээ жижүүрлэж ажилладаг. Жижүүрийн хуваарь хамаарахгүйгээр ажлын өдөр ажлын цагаар бүгд ажилладаг гэв.
Шүүгдэгч ******* 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хохирогч 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 8 цагийн үед хүнд зодуулсан гээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны 15-16 цагийн үед эмнэлэг дээр ирсэн. Би өөрөө мэс заслын эмч биш, дотрын эмч. Тухайн үед нэг хүн шагайгаад эмчид үзүүлэх гэсэн чинь олдохгүй байна. Таньд үзүүл гэсэн гэхээр нь би үзсэн. Тэгээд би эхо-д харсан. Би дотрын эмч учраас таван цул эрхтнээ хардаг. Тухайн үед харахад хэвлийд шингэн байгаагүй. Дэлүү бяцарсан юм шиг харагдсан. Тэгэхээр БОЭТ-ийн дүрс оношилгооны эмч рүү залгаж аргазүйн зөвлөгөө авсан. Та ямар ч байсан наад хүнээ нааш нь явуул гэсэн. Тэгээд ар гэрийнхэнд нь хамт зодоон хийсэн хүмүүстэйгээ уулзаад яваарай гэж хэлсэн. Намайг эхо-д хараад сууж байхад Даваадулам эмч орж ирсэн. Би Даваадулам эмчид дүрс оношилгооны эмчтэй холбогдож зөвлөгөө авлаа. Явуул гэж байна гэхэд наад хүмүүсийнхээ ар гэрийнхэн болон зодсон хүмүүстэй нь уулзаад явуулна биз гэж хэлсэн. Би хөнгөн хүн байна гэж хэлээгүй. Хүнд байна гэж хэлээд 13А маягт хийж өгөөд яваарай гэж хэлсэн. Унаа машиныхаа асуудлыг өөрсдөө шийдээрэй. Болохгүй бол эргэж эмчтэй уулзаад машин аваад хүргүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд миний ажлын цаг дууссан учраас би гэртээ харьсан. Эргээд энэ хүмүүс над руу холбогдоогүй. Би явсан байх л гэж бодсон. Маргааш өглөө нь энэ хүмүүсийг яваагүй хохирогчийн бие хүндэрсэн гэдгийг мэдсэн. Болсон процесс ердөө л энэ. Явахдаа сувилагчид энэ хүн аймаг явах гэж байгаа. Өвчин намдаах тариа хийж өгөөрэй гэж хэлсэн. Эрхлэгч эмч дээр орж хохирогчийг аймаг авч явах талаар яриагүй. Даваадулам эмчийг хажууд байсан болохоор мэдэж байгаа гэж бодсон. Мөн ийм зодооны асуудалтай хүмүүс хохироогч нь аваад л шууд явчихдаг болохоор тийм л үйлдэл болж байна. Аваад явах байх л гэж бодсон. Энэ хэрэгт өөрийгөө буруугүй гэж бодож байна. Яагаад гэвэл би дотрын эмч. Тэгээд ч өөрийнхөө хэмжээний үзлэгээ хийгээд хүнд хүн байна. Яаралтай аймаг аваад яв гэж 13а маягтыг нь хийж өгөөд ар гэрийнхэнд нь хэлээд гаргасан. Намайг дараагийн шатны эмнэлэгт хүргэх шаардлагатай байсан гээд буруутгаад байна. Гэхдээ миний зүгээс хийх ёстой зүйлүүдээ хийсэн. Бүгд мэдэж байгаа. Миний хэлснээр хохирогч болон хохирогчийн ар гэрийнхэн яаралтай аймаг явсан бол, мөн эргээд 19 цагийн үед жижүүр эмч Даваадулам дээр ороход явах тал дээр арга хэмжээ авсан бол ядаж над руу явж чадахгүй байна гээд холбогдсон бол ийм асуудал үүсэхгүй байсан.Ер нь бол би унаа тэрэг, машины мэдэлтэй байсан бол унаа гаргаад явуулах л байсан. Би хөнгөн байна. Хоно гэж огт хэлээгүй. Хүнд байна. Яв гэдэг зүйлийг л хэлсэн. Би 2006 онд төгсөж Уянга суманд очсон. Тэр цагаас л хойш иймэрхүү асуудал болохоор хохироосон хүн нь аваад явдаг тохиолдлууд байсан. Манай сум хөл хөдөлгөөн, аваар осол ихтэй учраас ийм зүйл тогтсон байж магадгүй. Би гэхдээ яг тэнд тийм заалтад байгаа гэж хэлж мэдэхгүй байна. Жижүүр эмч тухайн өдрийнхөө алсын болон төвийн дуудлагад явдаг. БОЭТ-ийн эмчтэй холбогдоод өвчтөний шинжүүдийг хэлсэн чинь яаралтай нааш нь явуул гэсэн. Хамтран үзлэг хийгээгүй. Хийх санал хэлээгүй. Эход харж байхад Даваадулам эмч орж ирсэн. Биеийн байдал нь тогтворгүй үнэхээр хүнд байсан бол би өөрөө авч явах байсан. Тийм зүйл ажиглагдаагүй .Бензин тос, унаа хангамжийг ажил үүргийнхээ дагуу эрхлэгч эмч зохицуулна. Миний өгсөн мэдүүлэг бүгд үнэн. Даваадулам эмч жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Дуудлагын журнал хөтөлдөг. Өвчтөнг үзсэн эмч нь эрхлэгч эмчдээ танилцуулаад эрхлэгч эмчийн шийдвэрээр хүргэдэг. Энэ хэргийн хүрээнд бол Даваадулам эмч миний дэргэд байсан тул бүх процессыг мэдэж байсан. Нэг машин явахгүй эвдрээд удаж байсан. Нэг л машин бэлэн байсан. Эрхлэгч эмч дэргэд байсан учраас мэдэж байгаа гэж ойлгосон. Хамтарсан үзлэг хийх байсан ч мэс заслын эмч байгаагүй. Энэ хүмүүс эмч байгаагүй учраас надад үзүүлсэн. Би буруу онош тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийнхөө хэмжээнд үзээд хүнд байна яаралтай яв гэдэг зүйлээ хэлсэн. Мөн манай эхоны аппарат хоцрогдсон техник байгаа юм. Хохирогч нь 88-тай утасны дугаар тэмдэглүүлсэн байсан. Би 9-10 цагийн үед нэг удаа залгасан холбогдохгүй байсан. Тэгээд явсан юм байна. Замд явж байгаа учраас сүлжээгүй байгаа байх гэж бодсон. Би хэвлийн гэмтэлтэй байна. Зайлшгүй аймаг руу явах шаардлагатай гэдгийг сайн хэлж ойлгуулаад гаргасан. Амин үзүүлэлтүүд хэвийн байсан учраас хохирогч нар өөрсдөө шууд аймаг явсан бол зүгээр байх байсан гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Энэ хэрэг одоогоос хоёр жилийн өмнө болсон асуудал байгаа юм. Би энэ хүнийг надад үзүүлэхээр ирэх үед нь би эмнэлэг дээр өвчтөнд үзлэг хийгээд байж байсан. Тэгээд нэг хүн хаалгаар шагайгаад хүн үзүүлье гэхээр нь яасан хүн юм бэ гэж би асуусан чинь “хүнд зодуулсан хүн байгаа юм“ гэж хэлсэн шиг санагдаж байна. Тэгэхээр нь би мэс засал, гэмтлийн эмч эмчид үзүүл гэж хэлсэн. Тэгээд би үзэж байсан хүнээ үзээд дуусаж байх үед нөгөө хүн дахиж хаалгаар шагайгаад “ эмч байхгүй байна танд үзүүлье гэлүү, танд үзүүл гэж байна гэж хэлсэн. Тэр үед цаг яг хэд болж байсныг сайн санахгүй байна. одоо санаж байгаагаар 15-16 цагийн орчимд байсан болов уу. Тэр хүнийг нь үзээд ямар ч байсан “Эхо“-д харъя гээд эмнэлэгт ашиглагдаж байсан хар “Эхо”-д харсан. “Эхо”-д харахад ходоодны агууламжтай харагдаад байсан. Тэгэхээр нь би зургийг нь аваад карттай нь хавсаргаж ар гэрийнх нь хүнд өгч байсан. Хүнээ ерөнхийд нь үзээд биеийн байдлыг нь үнэлээд хэвлий хэсэгт нь дарж үзэхэд эмзэглэлтэй байсан. Тэгээд үзлэг хийж байх үед сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Даваадулам эмч орж ирсэн. Би тэр хүнийг үзэж дуусаад картан дээр биеийн байдал болон эход харсан тухайгаа тэмдэглээд 13 дугаар маягт хийж өгөөд ар гэрийнхэнд нь энэ хүн аймаг руу Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү явах хэрэгтэй тул эрхлэгч эмчтэй уулзаж аймаг руу явах унаа машиныхаа асуудлаа ярь гэж хэлээд явуулсан. Тэгээд ажил тараад гэр лүүгээ явсан. Би ар гэрийнх нь хүмүүст нь хэлсэн болохоор тэр доороо эрхлэгч эмчтэй уулзаад асуудлаа шийдээд явчихсан байх гэж бодож байсан. Маргааш өглөө нь эмнэлэг дээр ирэхэд жижүүртэй хоносон Маамаатогтох сувилагч Дашзэвгэ шөнө дуудлага дуудсан. Тэгээд өглөө гэрийнхэн нь эмнэлэг дээр авч ирсэн. Тэгээд шингэн хийж өгөөд аймаг руу аваад явлаа” гэж ярьж байсан. Дашзэвэг гуайг аймаг явсан тэгээд хагалгаанд ороод нас барсан гэж дуулсан. Нилээд их гэмтэл авсан гэж дуулдаж байсан. Тэгээд энэ хэргийг шийдэгдээд дууссан байсан байх гэж бодож байсан. Сая намайг дуудахад нь л хэрэг нь шийдэгдээгүй байгаа юм байна гэдгийг мэдлээ. Би тэр хүнд үзлэг хийх үед хэвлий хэсгээр эмзэглэг ихтэй байсан болохоор нь сувилагч Маамаатогтохоор өвчин намдаах тариа хийлгэж байсан. Өөр эмчилгээ хийгээгүй. Энэ хүн хүнд зодуулсан гэж байсан болохоор онош тодруулах үйлдлийг хийх ёстой байсан. Онош тодруулах зорилгоор аймгийн эмнэлэг рүү заавал явах ёстой байсан. Энэ тохиолдолд би өвчтөнөө үзээд өвчин намдаах тариаг хийж өгсөн. Миний хувьд би өөрөө унаа тэрэг шийддэг хүн биш учраас эрхлэгч эмчтэй уулзаад аймаг руу явсан гэж бодож байсан. Даваадулам эмч надад наад хүмүүстээ 13 дугаар маягт хийгээд өгчих. Тэгээд тэр зодсон хүмүүс нь унаа машинаа олоод аваад явах байлгүй гэж хэлсэн. Тэр шөнө унаа олдохгүй байна гээд Даваадулам эмч дээр ирэхэд нь унаагаа яагаад гаргаж өгөөгүй болохыг мэдэхгүй. Манай суманд бусдад зодуулсан гэмтэж бэртсэн хүмүүсийг гэмтэл бэртэл учруулсан хүмүүс нь унаагаа гаргаж өгдөг зүйл тогтсон байдаг. Тэр хүнийг үзэж байх үед Даваадулам эмч хамт байсан тэгээд унаа машиныг нь яахав гэж асуухад Даваадулам эмч ямар ч байсан 13 дугаар маягтыг нь бичээд өгчих, тэгээд өөрсдөө унаагаа олоод явна биз гэж хэлсэн. Тэгээд тэр хүмүүсийг явчихсан л гэж бодсон. Эрхлэгч эмч надтай хамт байсан учраас тэр хүнийг аймаг руу явах хүн гэдгийг мэдэж байгаа л гэж бодсон. Тэрнээс эрхлэгч эмч миний хажууд байгаагүй бол би эрхлэгч эмч дээр орж унааны асуудлыг нь ярих байсан. Би тэр өдөр жижүүр эмч байгаагүй. эрхлэгч эмч Даваадулам эмч жижүүртэй байсан. Эрхлэгч эмч аймаг явах эмчийг цохдог учир би яваагүй. Авч явах эмчийг нь эрхлэгч эмч цохож өгөхөөр нь хамт явдаг юм. Тэр хүний тухайд би аймаг руу явчихсан гэж ойлгож байсан. Үзлэг хийгээд дуусах үед ажлын цаг дуусаж байсан болохоор би тэр хүмүүсийг аймаг руу явсан гэж бодож байсан. Хэрэв би жижүүртэй байсан бол бүх ажлаа орхиод тэр хүнийг аваад болохгүй бол өөрийнхөө машинаар аваад аймаг явах байсан. Эмчийн үзлэгийн бүртгэл гэж байдаг. Тэр нь архивт байгаа. Жижүүр эмчийн хуваарийг эрхлэгч эмч сар бүр гаргаад хуваарийн дагуу гарч ажилладаг. Хуваарь нь одоо эмнэлгийн архивт байгаа байх. Би ар гэрийнхэнд нь одоохон эрхлэгч эмч дээр орж унаа тэргээ шийдүүл гэж тодорхой хэлсэн. /3хх-ийн 231-232 хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:... Ерөнхийдөө Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр намайг буруутгаж байгаа юм байна. Би бол энэ зүйлийг зөвшөөрөхгүй байна. Зөвшөөрөхгүй үндэслэл нь 2018 оны 10 сарын 26-ны өдөр би эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байсан. Эхоны өрөө тусдаа байсан болохоор би нэг хүн эход харахаар хүнээ дагуулаад эхоны өрөөгөөр ороход Ганчимэг эмч нэг хүн үзээд “Энэ хүний дэлүү задарсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ганчимэг эмчид “Яаралтай Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү хүргэ” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний дараа өөрийнхөө авч очсон хүнийг эход харчихаад ерөнхийдөө аймаг явах ажлаа бодож явж байгаад 18 цаг гээд жижүүртээ гарсан. Тэгээд 18 цаг 30 минутын үед Ганчимэг эмчээс “нөгөө хүнээ яасан бэ, аймаг явуулсан уу” гэхэд “ би Уламдэлгэр эмч рүү зургийг нь явуулаад үзүүлсэн чинь дэлүү задраагүй байна. Өөрсдийг нь явуулчих гэж байна. Тэгэхээр нь би өвчин намдаах тариа хийж өгөөд явуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би жижүүр дээр байж байтал над дээр талийгаачийн эхнэр нь гээд нэг эмэгтэй орж ирээд “Өвдөөд байна” гэхээр нь “Яваагүй байгаа юм уу гэхэд“ аймаг явах унаа байхгүй гэхээр нь би та нар өөрсдөө унаагаа олоод явчих. Эсвэл зодсон хүмүүсээр нь унаа олуулаад явчих. Бүр өвдөөд болохгүй бол аваад ирээрэй. Одоо манай унаа дуудлаганд явах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би баг руу дуудлаганд явсан. Тэгээд дуудлагаас шөнөө ирээд нөгөө хүн ирээгүй болохоор нь анзаараагүй. Тэгсэн чинь өглеө 08 цагийн орчимд нөгөө зодуулсан гэх хүний эхнэр нь гэх эмэгтэй ирээд “нөгөө хүн маань өвдөөд бөөлжөөд байна” гэхээр нь ямарч байсан унаагаараа аваад ир гэж хэлээд өөрсдийнх нь унаагаар эмнэлэг дээр авчруулаад үзлэг хийхэд биеийн байдал нь хүндэрсэн байсан. Тэр үед зодсон гэх хоёр хүн нь эмнэлэг дээр ирэхээр нь би та нар өдий болтол энэ хүнээ аймаг руу аваад явахгүй яасан юм гэж хэлсэн. Би тэр хүнийг аймаг руу явуул гэж Ганчимэг эмчид хэлсэн байгаа. Тэгтэл Ганчимэг эмч явуулаагүй байсан. Ганчимэг эмчээс яасан бэ гэж гэж санаа тавиад асуухад “Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү” явуулчих гэсэн гэж хэлж байсан. Тэгээд дараа нь эхнэр нь ирж өвдөөд байна гэх үед нь дуудлага гараад хөдөө яваад ирсэн. Ганчимэг эмч тэр хүнийг үзэх үед нөгөө хүн зодуулаад 22 цаг болсон байсан. Тэгтэл тэр үед үзсэн үзлэгээр хэвлий хөндий шингэнгүй гэж бичсэн байна. Тэр үедээ мэс заслын эмч ыг дуудаж үзүүлэх ёстой байсан. Ганчимэг эмч өөрөө бүрэн үзлэг хийж чадахгүй бол хамтарсан үзлэг хийх ёстой байсан. Тэр тал дээр Ганчимэг эмч алдаа гаргасан. Би энэ талаар хамт ажиллаж байсан эмч нараа чирээд яахав гэж бодоод одоо болтол энэ талаар яриагүй байсан. Мөн дүгнэлт дээр намайг үзээгүй гэсэн байна. Тэр үед би аймаг руу явуул гэдгээ Ганчимэг эмчид хэлсэн. Мөн ар гэрт нь аваад ир гэдгийг нь хэлсэн. Дүгнэлтэнд тухайн үед амь насыг аврах боломжтой байсан гэсэн байна. Тэр хүний нарийн гэдэс тасраад оношилоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан болох нь харагдаж байгаа. Амьдрах боломжтой байсан эсэхийг дүгнэлт гаргасан эмч нар яаж гаргасан юм бол. Нарийн мэргэжлийн мэргэшсэн, олон жил ажилласан эмч нар л байна. Амь насыг нь аврах боломжтой байсан гэдэг бол эргэлзээтэй зүйл. Тэгээд ч тэр хүнийг анх үзсэн эмч хамт үзье гэж хэлээгүй болохоор би урдуур нь ороод үзэх боломж байгаагүй. Хоёр ч удаагийн мэргэжлийн хяналтын эмч нарын дүгнэлт өөр байдлаар гарсан байна. Ер нь бол надад халдаасан байна. Лхагвадолгор гэдэг нь ядуу зүдүү хүн байгаа юм. Тэр хүнийг явуулсан байгаа юм. Ер нь бол хөдөөгийн эмнэлэгт өөрсдөө аваад ирээ гэж хэлдэг юм. Яг эхнэр нь хэзээ ирж мэдэгдсэн талаар мэдэхгүй байна. Ер нь бол цаасан дээрх мэдүүлгээр л дүгнэлт гаргасан байна. Иймд би энэ зүйл заалтыг зөвшөөрөхгүй байна. Дуудлага ирсэн бол заавал аваад ир гэж хэлэх дүрэм журам байхгүй. Уянга суманд түргэний унаа байхгүй. Ирсэн дуудлага болгонд явж очоод байх юм бол хэцүү. Эмнэлгийн стандартыг мөрдөх гэж баталдаг. Тээвэрлэлт хийхэд гайгүй хүндрэл өгөхөөргүй хүнийг бол өөрсдөө яв гэж хэлээд явуулах тохиолдол байдаг. Энэ тохиолдлын тухайд эхэлж үзсэн эмч хөнгөн гэж үзээд өөрсдөө яв гээд явуулсан байсан. Тэгээд надад гайгүй гэж ойлгуулсан байсан тул 10 гаран жил хамт ажилласан эмчдээ итгэсэн. Энэ асуудал задлан шинжилгээ хийгээд бүх зүйл ил болсон үед яригдаж байгаа зүйл. Харин тэр хүнийг үзэж байх үед бол өөр нөхцөлтэй байсан. Анхны эмч бүрэн оношлох арга хэмжээ авах ёстой байсан. /3хх-ийн 170-173 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...Талийгаач цогцост хийсэн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр арван хоёр хуруу гэдэсний урагдал тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментын урагдал, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, зүүн далны гадна шугамаар 6 дугаар хавирганы түвшинд, баруун гарын тохойн, гарын шуу, баруун далны дунд хэсгээс доош нуруу хэсэгт зулгаралт, хэвлийн дунд хэсэг, хэвлийн баруун, зүүн доод мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой Зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, зүүн далны гадна шугамаар 6 дугаар хавирганы түвшинд, баруун гарын тохойн, гарын шуу, баруун далны дунд хэсгээс доош нуруу хэсэгт зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Арван хоёр хуруу гэдэсний урагдал тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал, гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд үхэлд нөлөөлсөн байх боломжтой. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5,7 дугаар сегментийн урагдал гэмтлийн улмаас хэвийн хөндийн цус алдалт, хэвлийн хөндийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч нас баржээ. /1-р хх-99-101-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: Эрүүл мэндийн төв нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өвчтөн Ш.Дашзэвгийг хүлээн авч яаралтай тусламж үзүүлэн дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай заалтаар тээвэрлэж, БОЭТ-д хүлээлгэн өгсөн нь холбогдох эмнэлзүйн удирдамж, журамд нийцэж байна. Харин хавтаст хэргийн материалд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өвчтөн д үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбогдох материалыг ирүүлээгүй ба дуудлагын журнал, яаралтай тусламжийн эм эмнэлгийн хэрэгслийн орлого зарлагын бүртгэл, хүлээн авах яаралтай тусламжийн нэгжийн камерын бичлэг гэх мэт баримтуудыг дутуу бүрдүүлсэн тул тус мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын 5 р хавсралт, 2013 оны 446 дугаар тушаал Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт холбогдох заалтын хэрэгжилтэд бодит дүгнэлт гаргах боломжгүй байна. Аймгийн БОЭТ-ийн Гэмтлийн тасаг болон эрчимт эмчилгээний тасагт өвчтөн д хийгдсэн оношилгоо, эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн тусламж үйлчилгээ нь оношилгоо, эмчилгээний хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эмнэлзүйн удирдамж, стандартад нийцэж байна./1хх-106-109/,
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Уянга сумын Эрүүл мэндийн төвд үйлчлүүлсэн д үйлчилсэн эмч *******ийн тусламж үйлчилгээ нь оношилгоо эмчилгээний хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эмнэлзүйн удирдамж стандартад нийцсэн байна. /1хх-116-117/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 402 дугаартай 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:... Өвөрхангай аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Э.Хүрэлсүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Амь хохирогч биед хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7-р сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой, нуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүуд байна. Амь хохирогч биед учирсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь хохирогч биед үүссэн гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн гэмтлүүд байна. Амь хохирогч биед учирсан хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7-р сегментийн урагдал, хэвлийн хөндийи дотуур цус алдалт нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой, нурууны зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг 30 минутанд нас барсан байна. Амь хохирогч нь үхэлд нөлөөлөх архаг хууч өвчингүй байна. Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний 5-7 сегментийн урагдал гэмтлийн улмаас хэвлийн хөндийн дотуур цус алдалт, хэвлийн гялтангийн тархмал бааст үрэвсэлээр хүндэрч нас баржээ. Амь хохирогч нь эмнэлэгт 1 хоног эрчимт эмчилгээ хийгдсэн тул цусанд спиртийн зүйл илрүүлэх шинжилгээ хийгдээгүй байна. /3хх-123-129/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:... Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2019.01.07, 2019.03.27 өдрийн шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжилгээний 614 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. эрүүл мэндийн төвийн их эмч ******* нь Ш.Дашзэвгийг дуудлагаар очиж үзээгүй, улмаар эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирэхэд яаралтай журмаар дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлээгүй байна. Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5081:2013 стандартыг барьж ажиллаагүй байна. Ш.Дашзэвгийг яаралтай журмаар цаг хугацаа алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж мэс заслын эмчилгээг аль болох эрт хийсэн бол амь нас аврагдах боломжтой. ЭМТ-н эмч ******* өвчтөнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт зөрчөөгүй байна. /2хх-149-153/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:... Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2018.10.27-ны дүгнэлт үндэслэлтэй, 2019.01.07-ны өдрийн дүгнэлт үндэслэл муутай байна. ШШҮХ-ийн 2020.5.01-ний өдрийн 3 эмчийн бүрэлдхүүнтэй 614 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1, 5-р хариулт үндэслэлтэй, 2.3.4.6-р хариулт үндэслэл муутай байна. ШШҮХ-ийн 2020.6.22-ны өдрийн 5 эмчийн бүрэлдхүүнтэй 816 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1, 7-р хариултууд үндэслэл муутай, бусад хариултууд үндэслэлтэй байна. ЭМТ-ийн дотрын эмч ******* 2018.10.26-ны өдөр Ш.Дашзэвгийг амбулаториор ирэх үед үзлэг ба эхо шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хэвлийгээр хүчтэй өвдөнө, хий огиулна гэсэн зовиуртай, 2018.10.25-ны шөнө хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй байсан, үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судасны цохилт 1 минутад 88 удаа, хэвлий эмзэг, Щёткин Блюмбергийн шинж /+-/ гэж тэмдэглэсэн боловч өвчтөний биеийн байдлыг бүрэн үнэлээгүй, оношлоогүй байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмч ******* 2018.10.26-ны жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан ба өвчтөнг үзэж, цаг алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх нь зүйтэй байжээ. Амь хохирогч Ш.Дашзэвгийг эрүүл мэндийн төвд очих үед сумын эмч нар Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS55081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 заалтыг баримталж ажиллаагүй байна. Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч нас барсан бөгөөд уг хүндрэл нь богино хугацаанд үүсч, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй тул цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. Хохирогч эмнэлгийн байгууллагад цаг алдаж хандсан, сумын эмнэлэг зөв оношлож, дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай хүргээгүй хугацаа хожимдуулсан байна. Амь хохирогч д анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих стандартын дагуу үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой. /3хх-209-218/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, Эрүүгийн хэрэг үүсгэж ялллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж ялллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, нас барсны гэрчилгээний хуулбар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгйин Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 7355 дугаартай өвчний түүхийн хуулбар, амбулатороор үйлчлүүлэгсдийн картны хуулбар, 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06/745 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, эмчлэх эрхийн гэрчилгээний хуулбар, Энх саран ХХК-ий 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай тодорхойлолт, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хохирлын баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, дотрын эмчийн ажлын байрны тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТЭ/173/2021/ШТ/20 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /1хх-10-16, 1хх-17-19, 1хх-20-26, 1хх-149, 1хх-161, 1хх-199-227, 1хх-232-233, 1хх-235, 1хх-240-241, 3хх-66, 4хх-23-30, 4хх-52, 4хх-56, 4хх124-167/,
Шүүгдэгч*******ийн хувийн байдлыг тогтоосон 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/552 дугаартай тодортойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, / 1хх-171, 182 хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06/614 дугаартай тодортойлолт, Эрүүл мэндийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүргэлийн лавлагаа, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрчлийн гэрчилгээний хуулбар, / 3хх-238, 239, 241, 247, 248 хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 06/195 дугаартай тодортойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүргэлийн лавлагаа, “Энх саран” сувилалын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт, / 2хх-207, 230, 231, 223 хуудас/,
Шүүгдэгч*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 1хх-172 хуудас/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 3хх-243 хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2хх-227 хуудас/ зэрэг болно.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Өлзий овогт ******* нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод оршин суух ийн гэрт хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар,
Шүүгдэгч жигин овогт ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-26-ны өдөр Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл учирч эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5081:2013 стандартыг барьж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Өндөр нөр овогт ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа нь бусдад зодуулсны улмаас хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, зүүн дал, зүүн суганы ар дээд хэсэг, баруун шуу, тохой нуруунд зулгаралт гэмтэл учирч эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй буюу Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 заалтыг баримталж ажиллаагүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар “Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдсэн. Үүнээс хойш 7 шинжээчийн дүгнэлт гарч эмч нарыг хэрэгт татаж оруулж ирсэн.*******ийн зүйчлэлийг өөрчлөөгүй. Эрүүгийн хуулийн 1.3 дахь хэсэгт маш тодорхой заасан байдаг. Шударга ёсны зарчим байдаг. 1 гэмт хэрэгт 1 хүнд 1 ял оногдуулна гэж заасан байгаа. Эмч нар тусламж үйлчилгээ үзүүлээгүй байна гэж 3, 5, 7 шинжээчийн дүгнэлт гарч ирсэн нь эмч нарыг буруутай байна гэж хөдлөшгүйгээр тогтоож байна. Иймд*******ийг шударга ёсны зарчимд үндэслэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйчлэлийг өөрчлөх нь зүйтэй.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг. Хохирол төлбөрөө төлсөн. Дахиж хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Өнөөдөр шинжээч нарын дүгнэлтээр эмч нарын буруутай үйлдэл байна гэж шүүх хуралдааны үед хангалттай нотлон тогтоосон. Яагаад өмнөх шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судлуулаад байна гэхээр шинжээч Э.Хүрэлсүх эмч маш тодорхой хэлсэн байдаг. Гэдсэн доторх ялгадас маш их хэмжээгээр алдаж байсан бол 3-4 цагийн дотор тэр хүн нас барах байсан. Энэ хүн чинь 72 цаг бие нь өвдөөд яваад байсан нь шүүрэлтэй байсан нь илэрхий байна гэж хэлсэн. Мөн 7 шинжээчийн дүгнэлтээр эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж үзүүлсэн байна гэсэн. Харин дараагийн шатны эмнэлэгт хандаагүй байна гэж заагаад өгсөн. Өнөөдөр******* гэдэг хүн бусдын эрүүл мэндэд халдсан нь гэм буруутай ч гэсэн хүний амь нас хохироох хэмжээнд хүрээгүй байсан. Хохирогчийн эхнэрийг нь дуудаж хүргэх гэсэн боловч эхнэр нь ирээгүй. Маргааш өглөө нь эхнэр нь ирж авсан. Эхнэр тухайн хүнийг өвчтэй байна гэхэд нь өдөр 13 цагийн орчим эмнэлэгт хэлсэн байдаг. Өдрийн 13 цагийн хойш оройн 22 цаг хүртэл хүлээж арга барж шөнийн 01 цагт эмч дээр очсон. Шүүх хуралдааны тэмдэглэл дээр хүртэл байгаа. Өвдөөд байна гэж хэлэхэд өвчин намдаах лаа хийчих гэж хэлээд явуулж байдаг. Эмч нарын хайхрамжгүй асуудлаас болсон гэж дүгнэлт гарсан.*******ийг хүний амь нас хохироосон гэдэг нь үндэслэлгүй юм. Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Шүрхүү “Шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байх тул хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох “Шүүгдэгч *******ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч ******* нь гэм буруугүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг “Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг.
Иргэдийн төлөөлөгч “,******* нар нь архидан согтуурч хоорондоо маргалдан зодоон хийж д хүнд гэмтэл учруулсны улмаас нь хүнд гэмтэж нас барсан байна. Энэ хүмүүс архидан согтуураагүй байсан бол хоёр эмч маань хэрэгт холбогдохгүй байсан байна.******* нь зодсон учир хүнд бэртэж нас барсан байна.******* буруутай юм байна. Ганчимэг эмч үзэж зөвлөгөө өгч оношийг тодруулан цаг алдахгүй 13-р маягт бичиж өгч шилжүүлсэн буруугүй. БОЭТ-д яаралтай тусламж үзүүлэх байсан.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч******* нь “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүгдэгч ******* нь “Би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэсэн.
Шүүгдэгч ******* нь “Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэгтээ эргэлзэж байна” гэсэн.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг гарах үед эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байсан болох нь шүүгдэгч *******, *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, Эрүүл мэндийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж бөгөөд тухайн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгддэг билээ.
Гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хоорондох шалтгаант холбоог зөв тогтоох нь тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, ялын төрөл, хэмжээг ялгамжтай сонгох, хохирлын хэмжээ, шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, түүнийг нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.
Хохирогч нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод оршин суух ийн гэрт шүүгдэгч*******т хэвлийн тус газар өшиглүүлж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл авсан,
2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 13 цагийн үед хохирогч эрүүл мэндийн байдал муудсаны улмаас түүний хамтран амьдрагч Ш.Лхагвадолгор Эрүүл мэндийн төвөөс түргэн тусламжийн эмч дуудсан боловч сум дотор түргэн тусламжийн эмч очихгүй. Өөрсдөө ирээд эмчээ аваад яв, эсвэл өөрсдөө ирж үзүүл гэсэн хариуг эмнэлгээс өгсөн,
Эмнэлэг дээр хохирогчийг авч очиход ******* эмч үзэж, эход харсан. Эхо”-д харахад ходоодны агууламжтай харагдаад байсан. Хэвлий хэсэгт нь дарж үзэхэд эмзэглэлтэй байсан. Үзлэг хийж байх үед сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Даваадулам эмч орж ирсэн. Даваадулам эмч унаагаа олоод наад хүнээ аваад аймаг руу яв гэж хохирогчийн ар гэрийнхэнд нь хэлсэн. Унаа хайгаад олдохгүй байхаар нь эргээд Даваадулам эмч дээр ороод бид нарт унаа олдохгүй байна. Эмнэлгийн машинд чинь бензинийг нь хийгээд аймаг явъя гэж хэлэхэд Даваадулам эмч манай нэг машин эвдэрсэн. Нөгөө машин дуудлага гарвал явах тул манайд машин байхгүй гэхээр нь бид нар яах вэ гэж асуухад өвчин намдаах лаа хийгээд хараад хоно гэж хэлсэн. Тухайн үед дэлүү нь бяцарсан байж магадгүй гэж Ганчимэг эмч хэлсэн. Бие нь муу байх шиг байна эмнэлэгт чинь хонуулъя гэхэд Даваадулам эмч сул ор байхгүй гэсэн хариу өгсөн бөгөөд хохирогч нь маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн хагалгаанд орж 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц. нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод оршин суух ийн гэрт хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5, 7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... “Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5,7 дугаар сегментийн урагдал гэмтлийн улмаас хэвийн хөндийн цус алдалт, хэвлийн хөндийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч нас баржээ” гэсэн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд: Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2018.10.27-ны дүгнэлт үндэслэлтэй, 2019.01.07-ны өдрийн дүгнэлт үндэслэл муутай байна. ШШҮХ-ийн 2020.5.01-ний өдрийн 3 эмчийн бүрэлдхүүнтэй 614 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1, 5-р хариулт үндэслэлтэй, 2.3.4.6-р хариулт үндэслэл муутай байна. ШШҮХ-ийн 2020.6.22-ны өдрийн 5 эмчийн бүрэлдхүүнтэй 816 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1, 7-р хариултууд үндэслэл муутай, бусад хариултууд үндэслэлтэй байна. ЭМТ-ийн дотрын эмч ******* 2018.10.26-ны өдөр Ш.Дашзэвгийг амбулаториор ирэх үед үзлэг ба эхо шинжилгээ хийсэн байна. Тухайн үед хохирогч хэвлийгээр хүчтэй өвдөнө, хий огиулна гэсэн зовиуртай, 2018.10.25-ны шөнө хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй байсан, үзлэгээр биеийн байдал хүндэвтэр, судасны цохилт 1 минутад 88 удаа, хэвлий эмзэг, Щёткин Блюмбергийн шинж /+-/ гэж тэмдэглэсэн боловч өвчтөний биеийн байдлыг бүрэн үнэлээгүй, оношлоогүй байна. Эх барих эмэгтэйчүүдийн эмч ******* 2018.10.26-ны жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан ба өвчтөнг үзэж, цаг алдалгүй дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх нь зүйтэй байжээ. Амь хохирогч Ш.Дашзэвгийг эрүүл мэндийн төвд очих үед сумын эмч нар Сум тосгоны эрүүл мэндийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS55081:2013 стандартын 8.3.3, 8.3.6, 8.3.7, 8.14.7, 10.11.3 заалтыг баримталж ажиллаагүй байна. Амь хохирогч нь хэвлийн битүү гэмтэл 12 хуруу гэдэсний урагдал, тасрал гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч нас барсан бөгөөд уг хүндрэл нь богино хугацаанд үүсч, үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй тул цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. Хохирогч эмнэлгийн байгууллагад цаг алдаж хандсан, сумын эмнэлэг зөв оношлож, дараагийн шатлалын эмнэлэгт яаралтай хүргээгүй хугацаа хожимдуулсан байна. Амь хохирогч д анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих стандартын дагуу үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой гэсэн дүгнэлт,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед манай дүү утсаар эмнэлэгт Дашзэвгэ хүнд зодуулчихсан гээд ирчихсэн байна гэж хэлсэн.Тэгээд манай охин бие нь тааруу байна. Аймаг яв гэж хэлж байна. Сумын эмнэлгийн нэг машин нь эвдэрсэн. Нэг машин нь хөдөө дуудлаганд явчихсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөө талийгаачийг үерхдэг хүүхэн нь гэр лүүгээ аваад явчихсан байсан”, гэрч Ш.Лхагвадолгор “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сумын эмнэлэгт дуудлага өгсөн чинь сум дотор дуудлаганд очдоггүй. Өөрсдөө ирээд эмчээ аваад яв, эсвэл өөрсдөө ирж үзүүл гэсэн хариу өгсөн. Эмнэлэг дээр очиж Даваадулам эмчтэй уулзаж элгээр нь хатгуулаад байна. Босож чадахгүй байна гэж хэлэхэд Даваадулам эмч элэг биш байх. Ходоод байх. Яаж ийж байгаад дамжлаад ч болсон энд авчирч үзүүл гэсэн. Тэгэхээр нь би буцаж гэртээ очоод талийгаачийг машиндаа суулгаад эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр ирээд Ганчимэг эмчид үзүүлсэн чинь ЭХО-д харуул гэсэн. Тэгээд ЭХО-д харуулахад Ганчимэг эмч дэлүүний задралтай байна гэсэн. Яаралтай аймаг руу яв гэж байсан. Тэр үед Даваадулам эмч орж ирээд энэ бол дэлүү биш юм шиг байна. Аймаг руу зургийг нь явуулаадах гээд явуулсан. Тэгээд 1 цагийн дараа дэлүү биш, ходоодны хямрал байна гэсэн хариу ирлээ гэж байсан”, гэрч Ц. “талийгаач маань 2018 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэсэн. Би энэ талаар нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны оройны 17-18 цагийн орчимд мэдсэн. Эмнэлэг дээр очиход талийгаач эмнэлгийн хүлээн авах дээр өвчин намдаах тариа хийлгээд байж байсан. Эмч Даваадулам надад хэлсэн. Тэр үед Даваадулам эмч наад хүнээ аваад аймаг руу яв. Унаагаа олоод аймаг орсон нь дээр шүү гэж хэлсэн. Бид нар унаа хайгаад олдохгүй байхаар нь эргээд Даваадулам эмч дээр ороод бид нарт унаа олдохгүй байна. Эмнэлгийн машинд чинь бензинийг нь хийгээд аймаг явъя гэж ын /Ц./ эхнэр хэлэхэд Даваадулам эмч манай нэг машин эвдэрсэн, нөгөө машин дуудлага гарвал явах тул манайд машин байхгүй гэхээр нь бид нар яах вэ гэж асуухад өвчин намдаах лаа хийгээд хараад хоно. Маргааш өглөө манай машин аймаг явж магадгүй гэж хэлсэн”, гэрч Ш. “2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эмнэлэг дээр ирэхэд талийгаач дуугарч чадахгүй, гэдэс рүү нь хатгаж өвдөөд их зовуурьтай байгаа байдал ажиглагдсан. Дэлүү бяцарсан байж магадгүй гэж Ганчимэг эмч хэлсэн. Аймаг руу шинжилгээг нь явуулчихсан. Удахгүй хариу нь ирнэ. Та нар өнөөдөртөө багтаад аймаг руу унаа олоод яв. Энэ зодож нүдсэн хүмүүсээс нь мөнгө төгрөгийг нь гаргуулаад унаа тэрэг ол гэж Даваадулам эмч хэлсэн. Тэр өдрөө унаа хайгаад олдохгүй байхаар нь Даваадулам эмчтэй уулзаад унаа олдохгүй байна. Энэ өвчтэй хүнээ яах вэ гэхэд унаа олдохгүй байгаа бол өвчин намдаах лаа хийгээд хонуул гэхээр нь талийгаачийн бие муу байх шиг байна эмнэлэгт чинь хонуулъя гэхэд сул ор байхгүй гэсэн”, гэрч гэрийн баруун орон дээр сууж байснаа босож ирээд нөгөө залуугийн элэг орчимд нэг л удаа өшиглөсөн”, гэрч “Дашзэвгэ хоёр хоорондоо хэрүүл хийгээд байгаа бололтой байснаа гэнэт босож ирээд Дашзэвгийн гэдэс орчимд нь нэг удаа өшиглөсөн чинь орны урд талд газар шалан дээр эвхрэлдээд оочсон”, гэрч “Дашзэвгэ гэх залуу хүмүүсээс хэрүүл гуйгаад байсан чинь хажууд нь сууж байгаад босч ирээд нэг удаа өшиглөөд авч байгаа бололтой байсан”, гэрч “ ах босож ирээд Дашзэвгэ гэх ахыг хаана нь өшиглөснийг хараагүй, хөлөөрөө л өшиглөж байгаа харагдсан”. гэж, гэрч 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед ажил дээрээ ирэхэд Дашзэвгэ нь өвдөлт ихтэй амбулторид ирсэн байна. Өвчин намдаах тариа хийгээдэх гэсэн. Тухайн үед нь ярьж чадахгүй, ёолсон эвхэрсэн гишгэж чадахгүй байсан. Би өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэгээд ар гэрийнхэн нь аваад явсан. Маргааш нь 08 цаг өнгөрч байхад нөгөө хүн чинь их өвдөж хонолоо гээд ирсэн. Даваадулам эмчийг дуудуулаад эмчилгээ хийгээд аймаг руу явуулсан” гэж, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношийн 1 дүгээр хэсэгт “Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл нь үхэлд хүргэсэн. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана гэсэн, шинжээч Э.Хүрэлсүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “хохирогч зодуулснаас хойш 20-22 цагийн дараа үзүүлэх гээд түшүүлээд явж л байсан. 30 гаран цагийн дараа аймагт нас бараагүй байж л байсан. Энэ юуг харуулаад байна гэхээр шууд богино хугацаанд үхэлд хүргэх гэмтэл биш юм. Гэхдээ урт хугацааны явцад үхэлд хүргэх хүнд гэмтэл гэдгийг л илтгээд байгаа юм. Амь хохирогчийн биед 12 хуруу нарийн гэдэсний урагдал, элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал зэрэг гэмтлээр тодорхойлогдоод уг гэмтэлдээ тусламж авч чадаагүй нас барсан” гэж, шинжээч Б.Шүрэнцэцэгийн *******ийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Намайг анх үзэхэд амин үзүүлэлтүүд хэвийн байсан учраас хохирогч нар өөрсдөө шууд аймаг явсан бол зүгээр байх байсан”, шүүгдэгч******* хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна”, шүүгдэгч ******* “Хохирогч 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 8 цагийн үед хүнд зодуулсан гээд 2018 оны 10 дугаар сарын 26-ны 15-16 цагийн үед эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед харахад хэвлийд шингэн байгаагүй. Дэлүү бяцарсан юм шиг харагдсан. Тэгэхээр БОЭТ-ийн дүрс оношилгооны эмч рүү залгаж аргазүйн зөвлөгөө авсан. Та ямар ч байсан наад хүнээ нааш нь явуул гэсэн. Тэгээд ар гэрийнхэнд нь хамт зодоон хийсэн хүмүүстэйгээ уулзаад яваарай гэж хэлсэн. Намайг эхо-д хараад сууж байхад Даваадулам эмч орж ирсэн. Би Даваадулам эмчид дүрс оношилгооны эмчтэй холбогдож зөвлөгөө авлаа. Явуул гэж байна гэхэд наад хүмүүсийнхээ ар гэрийнхэн болон зодсон хүмүүстэй нь уулзаад явуулна биз гэж хэлсэн”, шүүгдэгч ******* “Тухайн өдөр ажил тарах дөхсөн байсан. Эхоны өрөөнд ороход Ганчимэг эмч нэг хүн үзэж байсан. Энэ хүн дэлүү нь бяцарсан юм шиг байна гэхээр нь би хүн хүргэх юм байна гээд бэлтгэх ажлуудаа тооцоолж байсан. 6 цаг болсон. Нөгөө хүн юу болсон бол гэж бодож байтал Ганчимэг эмч орж ирсэн. Эмчээ нөгөө хүн юу болов гэтэл дэлүүний зургийг БОЭТ-ийн дүрс оношилгооны эмчид явуулаад үзүүллээ. БОЭТ-өөс дэлүү нь бүтэн, зүгээр байна гэсэн. Тэгэхээр нь би өвчин намдаах тариа хийгээд явуулчихлаа гэж хэлсэн” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгч*******ийн дээрх үйлдлийн улмаас хохирогч нас бараагүй,
Харин хохирогч амь нас хохироход Эрүүл мэндийн төвийн эмч жигин овгийн *******, Өндөрнөр овгийн ******* нар нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч*******ийн үйлдлийн улмаас хохирогч биед хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах “ гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц., *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Өлзий овогт ******* нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод оршин суух ийн гэрт хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
жигин овогт *******, Өндөрнөр овогт ******* нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч Өлзий овогт ******* нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод оршин суух ийн гэрт хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
жигин овогт *******, Өндөрнөр овогт ******* нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед манай дүү утсаар эмнэлэгт Дашзэвгэ хүнд зодуулчихсан гээд ирчихсэн байна гэхээр нь би хөдөө мал дээрээ байсан болохоор очиж чадаагүй. Сумын төвд байх охин т ах чинь эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд охин ажлаа тараад очлоо бие нь тааруу байна. Аймаг яв гэж хэлж байна. Сумын эмнэлгийн нэг машин нь эвдэрсэн. Нэг машин нь хөдөө дуудлаганд явчихсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөө талийгаачийг үерхдэг хүүхэн нь гэр лүүгээ аваад явчихсан байсан. Тэгээд өглөө охин руугаа ярихад одоо аймаг яв гэж байна. Эмнэлгийн машин аваад яв гэж байна гэж хэлсэн. Аймагт эмнэлэгт ирэхэд талийгаач дүү ямар ч яриа хөөрөө байхгүй, ухаантай хэдий ч ямар ч үг гарах тэнхэлгүй хэвтэж байсан. Эмч нар биеийн байдал нь их хүнд байна. Хагалгаанд орно гэж хэлээд бид хоёроор биеийн байдал нилээн эрсдэлтэй гээд гарын үсэг зуруулсан. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны орой 4 цаг хагалгаанд ороод эмч нар нь гарч ирээд биеийн байдал хүнд орлоо гээд дахиад гарын үсэг зуруулсан. Маргааш нь 17 цаг өнгөрөөгөөд талийгаач дүү маань нас барсан. Гэрч Ц.ын талийгаач маань 2018 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэдэг юм. Би энэ талаар нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны оройны 17-18 цагийн орчимд мэдсэн. Тэр үед манай ээж Янжиндулам над руу утсаар залгаад Дашзэвгэ ахын чинь бие муу байна. Сумын эмнэлэг дээр байна. Чи эмнэлэг дээр оч гэж хэлэхээр нь би ажил дээрээсээ шууд эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр очиход талийгаач эмнэлгийн хүлээн авах дээр өвчин намдаах тариа хийлгээд байж байсан. Тэр өдрийн ээлжинд гарч байсан сувилагч нь өвчин намдаах тариа хийсэн гэж байсан. Тэр талаар эмч Даваадулам надад хэлсэн. Тэгээд би ахыг авч гараад эмнэлгийн гадаа байсан өөрийнх нь машинд суулгасан.*******ийн эхнэрээс ахынхаа талаар асуухад урьд шөнө , манай нөхөр Дашзэвгэ энэ хэд манайд архи ууцгаасан. Архи уугаад зодоон хийгээд байхаар нь Дашзэвгийг одоо харь гэж хэлсэн гэж байсан. ын эхнэрийг нь машиндаа суулгаад гэрийнх нь гадаа очиход тэдний хашааны гадаа нэг эрэгтэй хүн байсан. Тэр хүн дээр би очоод би Дашзэвгийн дүү нь байна, манай ахыг хэн зодсон юм бэ гэж асуухад тэр хүн надад /Ц./ өшиглөсөн гэж хэлсэн.Тэр үед талийгаачийн бие тааруу, юм ярихгүй, өвдөөд явж чадахгүй байна гээд бөхийсөн байдалтай байсан. Тэр үед Даваадулам эмч наад хүнээ аваад аймаг руу яв, унаагаа олоод аймаг орсон нь дээр шүү гэж хэлсэн. Бид нар унаа хайгаад олдохгүй байхаар нь эргээд Даваадулам эмч дээр ороод бид нарт унаа олдохгүй байна. Эмнэлгийн машинд чинь бензинийг нь хийгээд аймаг явъя гэж ын /Ц./ эхнэр хэлэхэд Даваадулам эмч манай нэг машин эвдэрсэн, нөгөө машин дуудлага гарвал явах тул манайд машин байхгүй гэхээр нь бид нар яах вэ гэж асуухад өвчин намдаах лаа хийгээд хараад хоно. Маргааш өглөө манай машин аймаг явж магадгүй. Бас нэг хүнд хүн байгаа гэхээр нь бид нар талийгаач Дашзэвгийг авч гараад талийгаачийн хадам Шийлэгдоржийн гэрт очсон. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 27-ны өглөө 08 цаг өнгөрч байхад сумын эмнэлэг дээр ахыг аваад очиход аймаг явахаар болсон байна. Гэрч Ш.ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөдөө гэртээ байхад сумын төвөөс талийгаач дүүгийн маань эхнэр н оройны 16 цагийн үед утсаар залгаж яриад талийгаачийг хүнд зодуулчихсан эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Эмнэлэг дээр ирэхэд талийгаач эмнэлэг дээр байж байсан. Талийгаач дүүгээсээ юу болсон талаар асуухад ерөөсөө дуугарч чадахгүй, гэдэс рүү нь хатгаж өвдөөд их зовуурьтай байгаа байдал ажиглагдсан. Тэгээд сумын эмнэлгийн эмчээс талийгаачийн биеийн байдал ямар байгааг асуухад дэлүү бяцарсан байж магадгүй гэж Ганчимэг эмч хэлсэн. Аймаг руу шинжилгээг нь явуулчихсан. Удахгүй хариу нь ирнэ. Та нар өнөөдөртөө багтаад аймаг руу унаа олоод яв. Энэ зодож нүдсэн хүмүүсээс нь мөнгө төгрөгийг нь гаргуулаад унаа тэрэг ол гэж Даваадулам эмч хэлсэн. Тэр өдрөө унаа хайгаад олдохгүй байхаар нь Даваадулам эмчтэй уулзаад унаа олдохгүй байна. Энэ өвчтэй хүнээ яах вэ гэхэд унаа олдохгүй байгаа бол өвчин намдаах лаа хийгээд хонуул гэхээр нь талийгаачийн бие муу байх шиг байна эмнэлэгт чинь хонуулъя гэхэд сул ор байхгүй гэсэн. Тэр өдрөө талийгаачийг хадмынх нь гэрт хонуулаад маргааш өглөө нь сумын эмнэлгийн унаанд бензин хийгээд хагас сайн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр аймгийн эмнэлэг дээр авч ирсэн. Гэрч Ш.Лхагвадолгорын
2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байх үед талийгаач над руу залгаад баруун хороололд намайг ирээд аваадах. Мотоцикль болохгүй байна гэж ярьсан. Тэр үед нь би нялх хүүхэдтэй байсан болохоор очиж чадаагүй. Талийгаач согтуу байсан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13 цаг өнгөрч байх үед би охиноо сургуульд хүргэж өгөх гэж явах замдаа ын /Ц./ гэрээр ороход талийгаач маань ын /Ц./ гэрт зүүн орон дээр нь хэвтэж байсан. Намайг тэднийд ороход талийгаач өндийгөөд босоод ирсэн. Гэдэс рүү өвдөөд гэж ярьж байсан. Тухайн үед талийгаачийн цээжний зүүн хэсэгт бага зэрэг зулгаралттай, хавдсан ч юм шиг харагдсан. Тэгээд гэртээ дагуулж оруулаад хэвтүүлсэн чинь гэдсээр хатгуулж өвдөөд байна гээд ёолоод байхаар нь сумын эмнэлэгт дуудлага өгсөн чинь сум дотор дуудлаганд очдоггүй. Өөрсдөө ирээд эмчээ аваад яв. Эсвэл өөрсдөө ирж үзүүл гэсэн. Тэгэхээр нь би сумын эмнэлэг дээр өөрөө очиж эмчийг нь авчирч үзүүлье гэж бодоод эмнэлэг дээр очиж Даваадулам эмчтэй уулзаж элгээр нь хатгуулаад байна. Босож чадахгүй байна гэж хэлэхэд Даваадулам эмч элэг биш байх. Ходоод байх. Яаж ийж байгаад дамжлаад ч болсон энд авчирч үзүүл гэсэн. Тэгэхээр нь би буцаж гэртээ очоод талийгаачийг машиндаа суулгаад эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр ирээд Ганчимэг эмчид үзүүлсэн чинь ЭХО-д харуул гэсэн. Тэгээд ЭХО-д харуулахад Ганчимэг эмч дэлүүний задралтай байна гэсэн. Яаралтай аймаг руу яв гэж байсан. Тэр үед Даваадулам эмч орж ирээд энэ бол дэлүү биш юм шиг байна. Аймаг руу зургийг нь явуулаадах гээд явуулсан. Тэгээд 1 цагийн дараа дэлүү биш, ходоодны хямрал байна гэсэн хариу ирлээ гэж байсан. аас асуухад би бол зодоогүй, бор ах 2-3 удаа өшиглөж байсан гэж байсан. Гэрч ын тухайн өдөр би ын хамт Дэмбэрэл ахын гэрт очсон. Дашзэвгэ Дэмбэрэл ах, , бид над руу чиглэж агсам тавих маягтай дайраад байсан. Тэгсэн чинь тэр хүнийг гаръя гээд дагуулаад гарсан. Удалгүй ганцаараа орж ирсэн. Тэр үедээ нь нөгөө хүнийг явуулчихлаа. Гэрээс гараад ярилцаад учраа олчихлоо гэж байсан. Тэгтэл удалгүй нөгөө залуу буцаад ороод ирсэн. Тэгээд дахиад хүн, хүн рүү дайраад агсам тавиад байсан чинь гэрийн баруун орон дээр сууж байснаа босож ирээд нөгөө залуугийн элэг орчимд нэг л удаа өшиглөсөн. Өшиглүүлсний дараа нөгөө залуу гэрийн баруун орны хөл орчимд эвхрээд доошоо тонгойгоод суучихсан. Гэрч ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэбаатар, хоёр хамт 19 цаг 30 минутын орчимд 1,6 граммын савтай пивотой орж ирээд манай гэрт байсан Нутгийн буян нэртэй 0,5 граммын 1 шил архийг уугаад архи пиво талдаа орж байх үед гаднаас манайд 20 цаг өнгөрч байхад , Дашзэвгэ нар согтуу орж ирсэн. Дашзэвгэ нь т хандаж чи намайг барах уу гээд хэрүүл өдөөд байсан. Тэгээд Дашзэвгийг чи одоо яв гээд Дашзэвгийг мөрнөөс нь түлхээд гараад явсан. 2 минут орчим болоод ганцаараа орж ирсэн. Удалгүй Дашзэвгэ араас нь ороод ирсэн. Орж ирээд манай гэрийн баруун талын орон дээр тэй зэрэгцээд хажууд нь суучихсан. тэй хоорондоо хэрүүл хийгээд байгаа бололтой байснаа гэнэт босож ирээд Дашзэвгийн гэдэс орчимд нь нэг удаа өшиглөсөн чинь орны урд талд газар шалан дээр эвхрэлдээд оочсон. Гэрч ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Эрдэнэбаатар хоёр 1 ширхэг пиво аваад ороод ирсэн. Араас нь гэх залуу нэг согтуу залуутай орж ирсэн. Тэгээд тэй хамт явсан Дашзэвгэ гэх залуу нь манайд орж ирэнгүүтээ л манай гэрт орилж, хашгичаад хэнтэй хэрэлдээд байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би орой үдэш болсон байхад танихгүй айлд орж ирчихээд хэрүүл хийгээд байх юм гэхэд , Дашзэвгэ гэх залууг дагуулаад гарсан. Нээх удалгүй л манайд орж ирсэн. Тэгсэн араас нь агсан тавиад байсан Дашзэвгэ гэх залуу орж ирээд дахин агсан тавиад байсан. Баруун талын орон дээр суучихсан хүмүүсээс хэрүүл гуйгаад байсан чинь хажууд нь сууж байгаад босч ирээд нэг удаа өшиглөөд авч байгаа бололтой байсан. Тэгээд элгээ тэвэрч доошоо тонгойж сууж байсан. Гэрч гийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр , Эрдэнэбаатар ах хоёр манайд 20 цагийн үед гаднаас 1 шил 0,5 граммын нутгийн буян архи, 1 ширхэг нийслэл нэртэй пивотой эрүүл орж ирсэн. Араас нь ах нэг танихгүй ахтай хамт согтуу орж ирсэн. Тэгээд манайд орж ирээд зүгээр сууж байснаа Дашзэвгэ ах нь ахаас хэрүүл гуйгаад ахын цамцнаас нь татаад байсан. Дашзэвгэ орноос босож ирээд хэрүүл гуйгаад байсан чинь ах босож ирээд Дашзэвгэ гэх ахыг хаана нь өшиглөснийг хараагүй, хөлөөрөө л өшиглөж байгаа харагдсан. Гэрч гийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн үед талийгаач , гэх ийн хамт манайд орж ирсэн. 1 шил архи уучихаад гаръя гээд гуйгаад байхаар нь би гэртээ уулгачихаад 18 цаг 30 минутын үед гаргасан. Ахиж тэр хоёр эргэж ирээгүй. Мотоциклио аваагүй. Ш. нь ажил явдал өнгөрсөн хойно ирээд мотоциклийг нь аваад явсан. Насанд хүрээгүй гэрч ын Уянга сумын эмнэлэг дээр анх 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой ирэхдээ бие нь нилээн муу байдалтай байсан. Тухайн үед надад нартай гэрт маргалдсан. Айлд маргаад намайг өшиглөсөн. Гадаа сүүдэрт чирч аваачаад өшиглөсөн гэж яриад байсан. Мотоциклийг нь очиж авахад осол аваарт орсон шинжгүй байсан. Гэрч О.ын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Уянга суманд хадмынхаа гэрт байсан. Тэр өдөр эхнэрээ ажил дээрээс нь 18 цагийн үед очиж авсан. Тэгсэн Дашзэвгэ ах хүнд зодуулчихсан эмнэлэг дээр байна гэж ээж хөдөөнөөс яриад байна гэсэн. Эхнэр ын хамт Уянга сумын эмнэлэг дээр очсон. Тэр үед эмнэлгийн гадаа талийгаачийн эхнэр болон зодсон гэх нь эхнэртэйгээ байж байсан. Эхнэр очоод уулзчихаад эргэж ирээд надад Дашзэвгэ ахыг хоёр хүн нийлж зодсон гэнэ гэж хэлсэн. Гэрч ын 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цагийн үед ажил дээрээ ирэхэд Дашзэвгэ нь өвдөлт ихтэй амбулторид ирсэн байна. Өвчин намдаах тариа хийгээдэх гэсэн. Тухайн үед нь ярьж чадахгүй, ёолсон эвхэрсэн гишгэж чадахгүй байсан. Би өвчин намдаах тариа хийж өгсөн. Тэгээд ар гэрийнхэн нь аваад явсан. Маргааш нь 08 цаг өнгөрч байхад нөгөө хүн чинь их өвдөж хонолоо гээд ирсэн. Даваадулам эмчийг дуудуулаад эмчилгээ хийгээд аймаг руу явуулсан. Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн цогцосны гадна үзлэгийн 1 дэх хэсэгт дурдсан гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Учир нь шархны өнгө, тав толгойгүй байдлаар шинэ гэмтэл гэдэг нь тогтоогдож байгаа. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношийн 1 дүгээр хэсэгт “Хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний арван хоёр хуруу хэсгийн урагдал, тасрал, элэгний 5 болон 7 дугаар сегментийн урагдал гэмтэл нь үхэлд хүргэсэн. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд өшиглөгдөх, цохигдох гэх мэт үйлчлэлээр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Талийгаач биед учирсан элэгний урагдал, 12 хуруу гэдэсний урагдал гэмтэл нь шархны хэмжээ, цус алдаж байгаа хэмжээ зэргээс хэдий хугацаанд дээр дурдсан үйлдлүүдийг хийхийг нарийвчлан тогтоох боломжгүй боловч Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн мэс засал хийсэн тухай мэс заслын тэмдэглэлээс дүгнэхэд уг гэмтлийн авснаасаа хойш дээрх үйлдлүүдийг хийх боломжгүй, шинжээч Б.Шүрэнцэцэгийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Ганчимэг гэдэг хүний тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулсан материал ирүүлсэн. Уг материалыг үзэхэд тухайн эмчийн бүртгэлийн 910 гэсэн дугаарт Дашзэвгэ гэдэг хүнийг бүртгээд олон улсын ангиллаар с30 гэсэн онош тавьсан байсан. Энэ нь хэвлийн гэмтэлтэйг тодорхойлж байгаа хэрэг юм. Мөн Дашзэвгэ гэх хүний өвчний түүхийг ирүүлсэн байсан. Түүн дээр биеийн байдлын талаарх анхан шатны үзлэгтээ анх эмнэлэгт ирэхэд амин үзүүлэлт хэвийн байсан гэж тэмдэглэсэн байсан”, шинжээч Э.Хүрэлсүхийн “хохирогч зодуулснаас хойш 20-22 цагийн дараа үзүүлэх гээд түшүүлээд явж л байсан. 30 гаран цагийн дараа аймагт нас бараагүй байж л байсан. Энэ юуг харуулаад байна гэхээр шууд богино хугацаанд үхэлд хүргэх гэмтэл биш юм. Гэхдээ урт хугацааны явцад үхэлд хүргэх хүнд гэмтэл гэдгийг л илтгээд байгаа юм. Амь хохирогчийн биед 12 хуруу нарийн гэдэсний урагдал, элэгний 5, 7 дугаар сегментийн урагдал зэрэг гэмтлээр тодорхойлогдоод уг гэмтэлдээ тусламж авч чадаагүй нас барсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 402 дугаартай 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, Эрүүгийн хэрэг үүсгэж ялллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж ялллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, нас барсны гэрчилгээний хуулбар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгйин Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 7355 дугаартай өвчний түүхийн хуулбар, амбулатороор үйлчлүүлэгсдийн картны хуулбар, 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06/745 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, эмчлэх эрхийн гэрчилгээний хуулбар, Энх саран ХХК-ий 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай тодорхойлолт, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хохирлын баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, дотрын эмчийн ажлын байрны тодорхойлолт, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн ТЭ/173/2021/ШТ/20 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгдэгч*******, *******, ******* нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь,
Шүүгдэгч ******* нь “би гэм буруугүй” гэсэн, шүүгдэгч ******* нь ******* нь “Би гэм буруутай гэдэгтээ эргэлзэж байна” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд жигин овогт *******, Өндөрнөр овогт ******* нар нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 150 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Шүрэнцэцэгийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 402 дугаартай 3 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолууд, Эрүүгийн хэрэг үүсгэж ялллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, Эрүүгийн хэрэг үүсгэж ялллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл, нас барсны гэрчилгээний хуулбар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймгйин Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 7355 дугаартай өвчний түүхийн хуулбар, амбулатороор үйлчлүүлэгсдийн картны хуулбар, 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06/745 дугаартай тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар, эмчлэх эрхийн гэрчилгээний хуулбар, Энх саран ХХК-ий 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай тодорхойлолт, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай тодорхойлолт, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хохирлын баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, дотрын эмчийн ажлын байрны тодорхойлолт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч******* нь гэм буруугийн хувьд маргаагүй болно.
Иргэдийн төлөөлөгч Т.Мөнхзул нь шүүгдэгч нарын гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “,******* нар нь архидан согтуурч хоорондоо маргалдан зодоон хийж д хүнд гэмтэл учруулсны улмаас нь хүнд гэмтэж нас барсан байна. Энэ хүмүүс архидан согтуураагүй байсан бол хоёр эмч маань хэрэг холбогдохгүй байсан байна.******* нь зодсон учир хүнд бэртэж нас барсан байна.******* буруутай юм байна. Ганчимэг эмч үзэж зөвлөгөө өгч оношийг тодруулан цаг алдахгүй 13-р маягт бичиж өгч шилжүүлсэн буруугүй. БОЭТ-д яаралтай тусламж үзүүлэх байсан” гэх боловч дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч Ш.Лхавгадолгор, Ш., Ц., шинжээч Э.Хүрэлсүх, Б.Шүрэнцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1037 дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруугүй гэх дүгнэлт нь үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч нь Р.Шүрхүү нь тухайн үед тус эмнэлэгт өвчтөн дуудлага өгсөн журнал хөтөлдөг байсан эсэх, хэрэв журнал хөтөлдөг байсан бол дуудлагын журнал болон жижүүр эмч ******* нь тухайн үед дуудлагад явсан эсэх талаарх нотлох баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргах тухай хүсэлтийг шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргаж байгаа боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч *******ын 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “20 цагийн үед багаас дуудлага ирсэн. Би дуудлагаар явах гэж байтал хохирогчийн ар гэрээс нэг хүн нь унаа байна уу гэж орж ирсэн. Тэгэхээр нь манай нэг машин яг одоо дуудлагад хөдлөх гэж байна. Нэг машин эвдрэлтэй гэж хэлсэн. Тэгээд дуудлагандаа яваад шөнийн 01 цагт ирсэн” гэх мэдүүлгээр шүүгдэгч ******* нь хохирогч хамтран амьдрагч Ш.Лхагвадолгорыг түргэн тусламжийн дуудлага өгсөн, хохирогч нь эмнэлэгт хүргэгдэн очсоноос хойш дуудлаганд явсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Шүрхүүгийн гаргасан хүсэлт нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч*******ийн согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Онги 8 дугаар баг Жаргалант хороолол 17-06 тоотод оршин суух ийн гэрт хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, 12 хуруу гэдэсний урагдал, тасрал, элэгний баруун дэлбэнгийн 5,7 дугаар сегментийн урагдал, хэвлийн хөндийн дотуур цус алдалт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч жигин овогт *******, Өндөрнөр овогт ******* нарын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч *******, Ч.Ганчимэг нарыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын яллагч “Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар эмчлэх эрхийг нь хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг “ Шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлсөн учраас тусгайлан гаргах саналгүй байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Ч.Алдар “Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хорих ялыг хасаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Р.Шүрхүү ”Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар ялыг өршөөж өгнө үү. Мөн эрх хасах нэмэгдэл ялыг 1 жилээс хэтрүүлэхгүйгээр хасаж өгнө үү.“ гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Г.Адъяатогтох ”Гэмт хэрэг гарахад хохирогч талын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн. Иймд эрх хасах ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар өршөөлд хамруулж өгнө үү .“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч******* нь “ Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.
Шүүгдэгч ******* нь “Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэсэн.
Шүүгдэгч ******* нь “Эрдэнэт хүний амь нас эрстсэнд харамсаж байна. Би хүний амь насыг аврахын төлөө ажиллаж ирсэн. Цаашид ч ажиллах болно. Үүнийг харгалзан үзнэ үү” гэсэн.
Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хавтаст хэргийн хүрээнд төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Шүүгдэгч ******* нь Өлт 7 дугаар баг 32-29 тоотод оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлт 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 06/614 дугаартай тодортойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч ******* нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34а байрны 68 тоотод оршин суудаг болох нь шүүгдэгч *******ын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух нутаг дэвсгэрээс явахыг, шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******д оногдуулсан 1жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж,
Шүүгдэгч*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хавтаст хэргийн хүрээнд төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц., *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж,
Эрүүгийн хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч нар нь шүүгдэгч *******, ******* нарыг өршөөлд хамруулж өгнө гэсэн боловч шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан эрх хасах ял нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар өршөөлд хамрагдахгүй байна.
Шүүгдэгч*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, шүүгдэгч*******ийн биечлэн эдлэх ялыг 2 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч******* нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 2 хоног сэжигтнээр баривчлагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2021/ЦХШЗ/32 дугаартай “Сэжигтнээр баривчлах тухай” шүүгчийн захирамж, хувийн баталгаа гаргасан баримт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч*******ийн сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.
Энэ зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зардал болон гэм хор учруулсны төлбөрийг гэм буруутай этгээд нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд гэм хор учруулсны төлбөрт ямар зардал хамаарах, түүнийг тооцох журам, төлбөр гаргуулах хугацаа зэргийг мөн зүйлийн 508.2, 508.3, 508.4 дэх хэсгүүдэд дэлгэрэнгүй байдлаар хуульчилсан.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчлан тогтоожээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтаар нэхэмжилсэн 7.240.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч хавтаст хэрэгт 7.623.815 төгрөгийн хохирлын баримт авагдсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ыг 7.623.815 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс хэрэгт мөнгөн шилжүүлгийн баримтаар авагдсан 940.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй яс барьсан 2 хүнд өгсөн гэх 240000 төгрөгийн, 2 ламд өгсөн гэх 240000 төгрөгийн, шарил авч ирсэн машины жолоочид өгсөн гэх 120000 төгрөгийн, ажил явдалд явсан машины жолоочид өгсөн гэх 120000 төгрөгийн, хүнсэнд хонь авсан гэх 600000 төгрөгийн, хүнсэнд үхэр авсан гэх 500000 төгрөгийн, нийт 1.820.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон 1.820.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.300.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан 4.863.815 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан шүүгдэгч нараас ялгамжтай гаргуулах нь зүйтэй байх тул шүүгдэгч*******ээс 2.918.289 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснээс шүүгдэгч*******ийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 2.300.000 төгрөгийг хасаж, 618.289 төгрөгийг,
Шүүгдэгч *******аас 972.763 төгрөгийг, шүүгдэгч *******ээс 972.763 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ч.Алдар, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Шүрхүү, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нар нь ажлын тав хүртэлх хоногийн завсарлага авч шүүгдэгч******* нь хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 700.000 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 972.763 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 972.763 төгрөгийг тус тус төлсөн болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй гэсэн, шүүгдэгч******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 3.000.000 төгрөг, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 972.763 төгрөг, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 972.763 төгрөг, нь 2.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Өлзий овгийн *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Өлзий овгийн *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч жигин овгийн *******, Өндөрнөр овгийн ******* нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгч жигин овгийн *******, Өндөрнөр овгийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух нутаг дэвсгэрээс явахыг,
Шүүгдэгч *******ыг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг тус тус хориглосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт,
Шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.к
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 сарын хугацаагаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан эмчийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
11. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолгүй гэсэн, шүүгдэгч******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3.000.000 төгрөг, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 972.763 төгрөг, шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 972.763 төгрөг, нь 2.000.000 төгрөг төлсөн, шүүгдэгч нар нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын нэхэмжлэлээс 940.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 1.820.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.