Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/514

 

 

 

 

 

 

2022            05           13                                     2022/ШЦТ/514

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Г.Галхүү,

          улсын яллагч Н.Энхбуян,

          шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009002520412 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд, боловсролтой, эрхэлсэн ажилгүй, эдийн засагч мэргэжилтэй гэх, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн нарын хамт Улаанбаатар хот, тоотод оршин суух,

          урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 295 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнцэн харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г.Б /регистрийн дугаар /

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

          Яллагдагч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.О “Австрали улсад зорчиж сургах виз гаргаж өгнө” нэрийдлээр 3.162.000 төгрөгийг,

2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.......” худалдааны төвд хохирогч С.С-г “Австрали улсад зорчиж сургах виз гаргаж”гэх нэрийдлээр 8.000.000 төгрөгийг,

          2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 сарын 04-ний хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.Аг ".....” гэх нэрийдлээр 7.800.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 18.962.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Быг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.О-г “Австрали улсад зорчиж сургах виз гаргаж өгнө” нэрийдлээр 3.162.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвд хохирогч С.С “Австрали улсад зорчиж сургах виз гаргаж”гэх нэрийдлээр 8.000.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 сарын 04-ний хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.А "...” гэх нэрийдлээр 7.800.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 18.962.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Бд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

 

          Шүүх шүүгдэгч Г.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Г.Б нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.О “Австрали улсад зорчиж сургах виз гаргаж өгнө” нэрийдлээр 3.162.000 төгрөгийг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” худалдааны төвд хохирогч С.С-г “.....” гэх нэрийдлээр 8.000.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 4 сарын 04-ний хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.А-г ".... гэх нэрийдлээр 7.800.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, бусдад нийт 18.962.000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

          хохирогч Г.О "...би 2018 оны 10 дугаар сард Австрали улсад ажиллахаар явах талаар судалсан. Тэгээд фейсбүүк дэх Австрали дахь групп дээр Bender borodist гэх хаягаас Австрали улс руу байгууллага дээр батлан дааж виз гаргана гэсэн зарын дагуу Б гэх хүнтэй холбогдсон. Тэгээд тэр хүнтэй 11 дүгээр хороололд кофе шоп-д уулзахад байгууллага дээр батлан дааж виз гаргана, виз чинь бол 10 жилээр гарна, гэхдээ очоод 10 жил болохгүй, гурав гурван сараар ирж, очно гэх зэргээр ярьсан. виз гарахад 14.000.000 төгрөг зарцуулагдана, урилганы мөнгө 3.162.000 төгрөг гэж хэлсэн бөгөөд эхэлж урилганы мөнгийг өгнө гэж хэлсэн. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Багшийн дээдийн автобусны орчмын нотариатын газар ороод мөнгийг бэлнээр өгсөн. Тэр үед зээлийн гэрээ хийгээд явсан. Түүнээс хойш урилга нь ирэхээр визэндээ орно гээд хүлээлгээд байсан ба 2019 оны 02 дугаар сард уулзахад миний нэр дээр Австрали улсын 10 жилийн виз үзүүлсэн. Мөн Бээжингийн элчин сайдын яам руу өөрсдөө очиж уулзана түр хүлээж байгаарай гэсэн. Түүнээс хойш холбогдохгүй алга болсон..." гэх мэдүүлэг..." гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар хуудас/,

          хохирогч С.С "...миний эгч Чимгээ Баярсайхантай утсаар яриад яаж явах талаар асуухад бакалаврын диплом өгөөд 8 сая төгрөг өгнө одоо ганцхан хүн үлдсэн байгаа талаараа хэлсэн гэсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын үеэр манай эгч Чимгээ над руу утсаар яриад энэ хүнтэй холбогдоод мөнгөө өгчих манай ажлын хүмүүсээс 2-3 хүн зуучлуулж явж байгаа юм чинь гайгүй байгаа гэдэг талаар хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баярсайхан Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт байрлах Гранд плаза төв дотор байрлах ажил дээр ирээд өнөөдрийн дотор мөнгө авах хэрэгтэй байна эгчдээ өгөхөөр эгч нь цааш нь хүнд дамжуулах хэрэгтэй байгаа гэхээр нь Хас банкнаас 8,000,000 төгрөгийг С.Баярсайханы 5002259134 дугаарын данс руу шилжүүлсэн. 2 сарын дараа бүх зүйл чинь жин тан болно бүрдүүлэх материалаа мессежээр явуулчих гэхээр нь тэр өдрөө бүрдүүлэх материалын жагсаалтыг явуулсан 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баярсайхан руу утсаар яриад мөнгөө авъя өөр сургуульд явахаар боллоо гэхэд утас нь холбогдохоо байсан ба утсаар залгахаар салгаад байдаг болсон..." гэх мэдүүлэг /1хх-ийн 128-130 дугаар хуудас/,

          хохирогч Ж.А "...2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ...Д цуг Б Ардын эрхий ойролцоо кафед уулзсан. Австрали улс руу өөрийнх нь эгч нь явуулж өгдөг гээд байсан. Б хэлэхдээ нийт зардал 8.000.000 төгрөг болдог. Ингээд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн дүү С-н данснаас 10-р хорооллын Хас банкны АТМ-ээс Б-ны өөрийнх Хас банкны .... тоот данс руу 2.400.000 төгрөгөөр 2 удаа нийт 4.800.000 төгрөг шилжүүлж байсан. Ингээд Б эгч нь гэж хүн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр .... гэсэн дугаараас над руу материалаа бүрдүүлээрэй гээд мессежээр ямар материал бүрдүүлэхийг хэлсэн байсан. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б болон түүний эгч нь гэх эмэгтэй үлдэгдэл мөнгөө нэхээд байхаар нь би одоо надад 1.000.000 төгрөг л бэлэн байна гээд 10-р хорооллын Хас банкны салбараас 1.000.000 төгрөг 5002259134 дансанд хийсэн. Сүүлийн 2 сая төгрөгийг би 10-р хорооллын Хас банкнаас бэлнээр  дансанд хийсэн. Түүнээс хойш Б-тай холбогдоогүй уулзаж чадахгүй байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 57-59 дүгээр хуудас/,

 

Яллагдагч Г.Бы "...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Бд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Г.Бд 5.000 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Г.Б нь тус эрүүгийн хэрэгт нийт 30 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 30 /гуч/ хоногоор тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 450.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 4.550.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.

          Үүнээс гадна шүүх шүүгдэгч Г.Бд 4.550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулах торгох ялыг 1 / нэг / жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.  

         

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

           

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.БЭрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Быг 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бы цагдан хоригдсон гуч хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 450.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 4.550.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан 4.550.000 /дөрвөн сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

6.Шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР