Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/00741

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 21-р хороо, Горькийн 25-р гудамжны 1031 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НД77101361, Харчин овогт Төмөрбаатарын Батцэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4-р баг, Дунд сайхан 3-р гудамжны 04 тоотод оршин суух, эрэгтэй, РД-КЮ79060111, Давгынхан овогт Дондивын Баярсайханд холбогдох

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Батцэцэг, хариуцагч Д.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.   

                                 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Баярсайханаас охин Б.Баярчимэгт тэтгэлэг тогтоолгохоор шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч  нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Д.Баярсайхантай 2012 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2015-11-27 өдөр охин Баярсайханы Баярчимэг төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, үл ойлголцлоос хамтран амьдрах боломжгүй болж, 2018 оны 1 сард салахаар ярилцаж, тусдаа амьдарч байна. Д.Баярсайхан архи ууж, доромжилдог. Тусдаа амьдарсан цагаас эхлэн охин болон өөрийн том хүүтэйгээ хамт амьдарч байгаа. Д.Баярсайханы ах дүү нар ч намайг түүнээс хурдан салаач гэдэг. Иймд охин Б.Баярчимэгт эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие Т.Батцэцэгтэй 2012 онд танилцаж, 6 жил хамтран амьдрах хугацаанд охин Б.Баярчимэг төрсөн. Б.Баярчимэг миний хүүхэд тул түүнд тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.Би Өмнөговь аймагт, Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Шүүрэгт булагийн заставын харуулын даргаар ажилладаг. Хүүхэд цэцэрлэгт явдаг болсноос эхнэр хөдөө очихгүй байгаа. гэв.

 

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суугаа хаягийн болон эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,   

 

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 2012 оноос эр эмийн харилцаатай болж, зохигчийн дундаас 2015-11-27 өдөр охин Баярсайханы Баярчимэг төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүх хүүхдийн эцэг тогтоох шаардлагагүй, захиргааны журмаар хүүхдийн эцгийг тогтоосон байна.

 

Зохигч 2018 оны 01 сарыг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байх бөгөөд энэ хугацаанаас хойш тусдаа амьдарч, Б.Баярчимэг эхийн асрамжинд байгаа байх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдээ тэжээж тэтгэх үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд Гэр бүлийн хуульд заасан хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар тогтоов.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаах, хариуцагчаас 31 233 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,