Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/00744

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 312-р байрны 102 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХА70010211, Тайж овогт Бариаширын Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 4-р хороо, Голден парк хотхоны 104-р байрны 74 тоотод байрлах, Баянмонхор ХХК-д холбогдох,

78 300 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Мөнхжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү/шүүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0852/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэг, алдангид 78 300 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний биө Баян монхор ХХК-ийн захирал П.Батбилэгтэй 2013 оны 08-р сарын 14 өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 1-р хороонд барьж байгаа Golden Hill 66 айлын орон сууцны барилгын 3 дугаар давхрын 306 тоотод байрлах 60.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1 331 340 төгрөгөөр тооцон, нийт 80 000 000 төгрөгөөр авах,, гүйцэтгэгч тал барилгыг 2013 оны 4-р улиралд багтааж улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Орон сууцны ашиглалтанд ороход 45 хоногоос илүү хугацаагаар хойшлогдсон тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлөхөөр гэрээнд тусгасан бөгөөд миний бие графикийн дагуу нийт 52 200 000 төгрөгийн төлбөрийг төлсөн боловч барилга ашиглалтанд орохгүй 2 жил шахам боллоо.

Иймд байрны үнэнд төлсөн 52 200 000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 26 100 000 төгрөг, нийт 78 300 000 төгрөгийг Баян монхор ХХК-ийн захирал П.Батбилэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, хариуцагч байгууллагын дансны орлогын ордерын тасалбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

           ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хариуцагчид шүүх нэхэмжлэлийг 2018-01-16 өдөр гардуулсан бөгөөд хариуцагч 2017-01-30 өдрийн дотор нэхэмжлэлийн талаар шүүхэд тайлбар ирүүлэхээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуралдааны товыг шүүх түүнд хүргэхээр шуудангаар, түүний оршин сууж буй гэж шүүхэд өөрөө тодорхойлж өгсөн хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд хариуцагч уг хаягт бүртгэлгүй, оршин суугаагүй болохыг шуудан хүргэгч тогтоолгож мэдэгдэх хуудсыг буцааж ирүүлсэн тул шүүхээс хариуцагчийн 99110016 дугаартай утсаар мэдэгдэхээр, 2017-02-20 өдрөөс хойш өдөр бүр, удаа дараа залгахад утсаа аваагүй учир уг утсанд мессежээр товыг түүнд явуулсан боловч хуралдаанд ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршин суугаа хаягаа өөрчилсөн бол энэ тухайгаа шүүхэд мэдэгдэх үүрэгтэй боловч хаягаа өөрчилснөө хариуцагч шүүхэд мэдэгдээгүй байна.

Хариуцагч хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй бөгөөд хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Баянмонхор ХХК-тай 2013-08-14 өдөр харилцан тохиролцож, Баянзүрх дүүрэг, 1-р хороонд баригдаж байгаа Golden hill 66 айлын орон сууцны 3 дугаар давхрын 306 тоот дахь 60,9 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 80 000 000 төгрөгөөр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч орон сууцны үнэнд 2013-08-14 өдөр 30 000 000 төгрөг, үлдсэн 50 000 000 төгрөгийг орон сууцны барилгыг ашиглалтад орохоос өмнө төлөх, хариуцагч орон сууцны барилгыг 2013 оны 4-р улиралд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхд бэлэн болгох үүрэг хүлээж, зохигч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч 2013-08-14 өдөр 30 000 000 төгрөг, 2013-09-27 өдөр 10 000 000 төгрөг, 2015-06-08 өдөр 12 000 000 төгрөг, нийт 52 000 000 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагч барилгыг гэрээгээр тохирсон хугацаанд барьж дуусгаагүй, ашиглалтанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч хариуцагчаас 2015 оны 09 сарыг хүртэл гэрээний үүргийг шаардсан, 2015 оны 09 сараас гэрээнээс татгалзаж, мөнгөө буцааж авахаар шаардсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Гэрээний 4 дэх гүйцэтгэгчийн эрх үүрэг хэсгийн 4.3-т орон сууц ашиглалтад орох хугацаа 45 хоногоос илүү хугацаагаар хойшлогдсон тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг захиалагч талд төлөх-өөр зохигч тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зохицуулалттай нийцсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр хариуцагч 2015 оны 09 сарыг хүртэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчээс алданги нэхэмжилсэн үндэслэлээр орон сууцны төлбөр төлсөн төлөлтийн хугацаагаар тооцоход Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу алдангид 13 198 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагчаас гэрээний үүргийг шаардаад ямар нэг үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчтай байгуулсан гэрээнээс дээрх хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмыг баримтлан татгалзсан байх тул орон сууц бариулахаар хариуцагчид шилжүүлэн өгсөн 52 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч буцааж гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 549 450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 483 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: