| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0119/э |
| Дугаар | 2021/ШЦТ/112 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Баатарсүрэн |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/112
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Баатарсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Отгонхишиг,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөндий овгийн *******т холбогдох 2126000600117 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөндий овогт *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт 2021 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчим Ховд хорооллын 53 тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрийн арын цонхыг хагалж бусдын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дэлгүүрийн орлого болох 500000 /таван зуун мянга/ төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед дэлгүүрээ хаагаад 1 цаг орчим болоод дэлгүүрээсээ цүнхээ авах гээд ирсэн. Тэгтэл манай дэлгүүрийн арын цонхыг гаднаас нь хагалж хулгайч нэвтрээд кассанд байсан мөнгийг авсан байсан. Манай дэлгүүр 17 цагаас хойш ажиллаагүй. 17 цагийн орчимд ******* манай дэлгүүрээс 1 шил “Болор” нэртэй архи аваад гарснаа удалгүй эргэж орж ирээд энд уучихъя гэхээр нь тэг тэг гэж хэлээд дэлгүүрээ дотроос нь цоожилчихоод *******, *******, , *******, *******, *******, нартай 1 шил “Болор” нэртэй архи уусан. Тэгээд архиа ууж дуусгаад дэлгүүрийн гаднаас бид нар салцгаасан. Кассаас ойролцоогоор 400.000-500.000 төгрөг байхгүй болсон. Өөр зүйл алдагдаагүй. ******* нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр над дээр ирээд би танай дэлгүүр рүү орчихсон юм уучлаарай гэж хэлээд явсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр миний данс руу авсан мөнгөө шилжүүлсэн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 18-19, 22-23 хуудас/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тухайн үед бид нар нэг шил архи задалчихсан байсан. Тэгээд *******, ******* хоёр хамт цонхоор гарч тамхи татаад буцаж орж ирсэн. Тэгснээ хэсэг хугацааны дараа *******, ******* хоёр хамт цонхоор гарч бие засахаар гарахаар нь цонх хаа гэж хэлсэн чинь ******* цонхоор буцаж орж ирсэн. ******* цаана нь үлдсэн. Тэгээд би дэлгүүрээс *******, , ******* нарын хамт гарч ирээд, би *******тэй хамт машинтай хөдөлсөн. ******* ганцаараа хойшоо алхсан. ******* хоёр дэлгүүрийн гадна үлдсэн. Тэр хоёр дээр Ж.Бямбасүрэн ирж байгаа харагдсан. Эргээд Нарангэрэл дэлгүүрээс цүнх, ундаа авна гээд ирсэн чинь дэлгүүрийн арын цонхны порчик онгойчихсон байхаар нь очтол гаднаас хүн хагалчихсан бололтой байсан. Тэгээд Нарангэрэл кассан дахь мөнгөө үзсэн чинь байхгүй байсан. /хх-ийн 25-26 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нарангэрэл над руу залгаад хамт пиво ууя гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би очсон чинь Нямсүрэн, Мөнх-Эрдэнэ, Эрдэнэтуяа нар байсан. Араас Баасансүрэн орж ирсэн. Тэгээд тэнд 3 шил архи уусан. Тэгээд хаалга дотроосоо онгойхгүй байхаар нь бид нар бөөндөө цонхоор гарсан. Тэгээд бид нар салцгаасан.Тэгээд миний утас, гадуур өмсөж байсан хар өнгийн савхин куртик байхгүй байсан. Тэгээд буцаад дэлгүүр дээр очиход хүн байхгүй цоожтой байсан. Дэлгүүрт орж утас савхин куртик хоёроо авах гээд өмнө гарч байсан дэлгүүрийн арын цонхоор орох гээд цонхыг нь түлхтэл хагарчихсан. Тэгээд цонх нь хагарчихаар нь би дэлгүүр дотор ороод ууж байсан газраа хартал миний утас куртик хоёр байхаар нь аваад буцаад цонхоороо гарсан. Хохирол болох 500.000 төгрөгийг бүрэн төлсөн. Эхлээд Нарангэрэлийн данс руу 450.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь бэлнээр 50.000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 84-85 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...Хэргийн газраас бэхжүүлэн авсан 9 хальс гарын мөрний 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 6 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд бүртгэлтэй хэргийн холбогдогч болох М.Дэмбэрэл, , ******* нарын гарын хээний дардастай тохирч байна. /хх-ийн 38-41 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт / хх-7-12, 76-77 /,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Богд сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2/38 дугаартай тодорхойлолт /хх-ийн 89, 90, 91 хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт 2021 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчим Ховд хорооллын 53 тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрийн арын цонхыг хагалж бусдын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дэлгүүрийн орлого болох 500000 /таван зуун мянга/ төгрөгийг хулгайлсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт 2021 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчим Ховд хорооллын 53 тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрийн арын цонхыг хагалж бусдын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч дэлгүүрийн орлого болох 500000 /таван зуун мянга/ төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед дэлгүүрээ хаагаад 1 цаг орчим болоод дэлгүүрээсээ цүнхээ авах гээд ирсэн. Тэгтэл манай дэлгүүрийн арын цонхыг гаднаас нь хагалж хулгайч нэвтрээд кассанд байсан мөнгийг авсан байсан. Кассаас ойролцоогоор 400.000-500.000 төгрөг байхгүй болсон. ******* нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр над дээр ирээд би танай дэлгүүр рүү орчихсон юм уучлаарай гэж хэлээд явсан. Гэрч гийн ******* ганцаараа хойшоо алхсан. ******* хоёр дэлгүүрийн гадна үлдсэн. Тэр хоёр дээр Ж.Бямбасүрэн ирж байгаа харагдсан. ******* бид машинаар хөдөлсөн. Эргээд Нарангэрэл дэлгүүрээс цүнх, ундаа авна гээд ирсэн чинь дэлгүүрийн арын цонхны порчик онгойчихсон байхаар нь очтол гаднаас хүн хагалчихсан бололтой байсан. Тэгээд Нарангэрэл кассан дахь мөнгөө үзсэн чинь байхгүй байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******ийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ын Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт 2021 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчим Ховд хорооллын 53 тоотод үйл ажиллагаа явуулдаг “*******” хүнсний дэлгүүрийн арын цонхыг хагалж нэвтэрч 500000 /таван зуун мянга/ төгрөгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ыг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт /, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах / Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байна.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Ховд 3 дугаар хорооллын 7 тоотод оршин суудаг болох нь Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай тодорхойлолт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын төв буюу 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь хохиролд 500.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөндий овгийн *******ыг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нэг жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Богд сумын төв буюу 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь хохиролд 500.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.