Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/00803

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Төв аймаг, Заамар сум 2-р баг, Өгөөмөр баг, Цагаан булаг гудамжны 19 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ТБ72032012, Засагууд овогт Батчулууны Алтанбатын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 7/1-р байрны 29 тоотод оршин суух хаягтай, Канад улсад оршин суугаад 3 жил болж байгаа гэх, эмэгтэй, РД-ТЕ70052968, Боржигин овогт Думаагийн Дэлгэрцэцэгт холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Алтанбат, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 1992 онд Д.Дэлгэрцэцэгтэй танилцаж, улмаар 1992-02-24 өдөр гэрлэлтээ Дархан-Уул аймгийн Дархан суманд бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 1992-01-20 өдөр хүү А.Төгөлдөр, 1996-02-29 өдөр охин Марал, 2007-12-03 өдөр хүү Д.Буянжаргал нар төрсөн. Хүү Д.Буянжаргалыг төрсөн уагаас хойш бид тусдаа амьдраад, одоо 10 жил гаруй болж байна. Д.Буянжаргалыг төрөхөөс өмнө Д.Дэргэрцэцэг БНСУ-д 3 жил амьдарсан. Ингэж явахын өмнө орон сууцаа зараад явсан. Бид орох оронгүй болсон. Ирээд хөлсний байранд амьдарч байгаад БНХАУ руу явсан. Би 2008 оноос хамтран амьдрагчтай болж, одоо 6 настай хүүхэдтэй болсон. Цаашид Д.Дэлгэрцэцэгтэй гэр бүлээр амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хүүхдүүд 2 нь насанд хүрсэн. Хүү Д.Буянжаргал 5-р ангид сурч, ах эгч хоёртойгоо амьдарч байгаа. Цаашид ээжийнх нь асрамжинд байлгана. Хуульд заасан хэмжээгэр тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Алтанбат, Д.Дэлгэрцэцэг нар нь 1992 онд танилцаж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас хүү Төгөлдөр, Буянжаргал, охин Марал нар төрсөн. Тэд тусдаа амьдраад 10 гаруй жил болж байна. Одоо Б.Алтанбат нь өөр бусадтай хамтран амьдарч хүүхэдтэй болсон. Бага хүү Буянжаргалыг Д.Дэлгэрцэцэг өөрийн асрамжид авах хүсэлттэй байгаа бөгөөд тэдний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.Хүүхдэд тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, итгэмжлэл, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, хүүхэд эрүүл байжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчид шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй боловч хариуцагч Д.Дэлгэрцэцэг нь Канад улсад оршин суугаад 3 жил болж байгаа шалтгаанаар хуралдаанд ирээгүй, өөрийгээ төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцуулахаар Монгол улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яамнаас Д.Оюунаад олгосон итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунааг оролцуулан, хариуцагчийг биечлэн оролцуулалгүйгээр хэргийг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар Дархан-Уул аймагт 1992-02-24 өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүлээр хамт амьдрах хугацаанд зохигчийн дундаас 1992-01-25 өдөр хүү Алтанбатын Төгөлдөр, 1996-02-29 өдөр Алтанбатын Марал, 2007-12-03 өдөр Дэлгэрцэцэгийн Буянжаргал нар төрсөн байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалж 2007 оны сүүлчээс салж тусдаа амьдарсан байх ба тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүд эхийнхээ асрамжинд байсан бөгөөд нэхэмжлэгч нь гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн хүү Д.Буянжаргалыг эхийнх нь асрамжинд байлгах саналтай байгаа, уг хүүхдийн асрамжийн талаар зохигч маргаангүй байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч эвлэрэх, гэр бүлээр амьдрах хүсэлгүйгээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байх бөгөөд нэхэмжлэгч нь өөр бусадтай хамтран амьдраад 10 жил болж байгаа, хариуцагчтай гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Д.Буянжаргалыг 18 насанд хүртэл хариуцагчийн асрамжиндаа байлгахаар зохигч санал нэгтэй байгаа тул хүүхдийг эхийн асрамжинд байлгахаар шийдвэрлэв.

Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн хөрөнгийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй, хариуцагч хүүхдэдээ тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,