| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/00564/И |
| Дугаар | 102/ШШ2018/00804 |
| Огноо | 2018-03-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2018/00804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 2-р хороо, Рокмон бюлдинг А зааланд байрлах, РД-2693925, Сар шинэ интернэшнл ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Баянгол дүүрэг, 9-р хороо, Горькийн 5-р гудамжны 102 А тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧЕ72032139, Боржигин овогт Ичинхорлоогийн Жаргалсайханд холбогдох
2 785 313 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч эрсдэлийн албаны ажилтан Б.Баатархүү, хариуцагч И.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлд 636 600 төгрөг, зээлийн хүүд 1 255 508 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 893 205 төгрөг, нийт 2 785 313 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: И.Жаргалсайхан нь манай байгууллагатай 2012-06-08 өдөр цалин барьцаалсан зээлийн ЗГ1200123486 тоот гэрээг байгуулж, 1 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Үндсэн зээлээс 2018-01-22 өдрийг хүртэл 363 400 төгрөг, үндсэн хүү 200 058 төгрөгийг төлж, үлдсэн төлбөрийг төлөөгүй.
Иймд И.Жаргалсайханаас үндсэн 636 600 төгрөг, зээлийн хүүд 1 255 508 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 893 205 төгрөг, нийт 2 785 313 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч И.Жаргалсайхан тайлбартаа: Би зээл авсан. Зээлийг олгохдоо нэг жилийн хүүг суутган, 799 942 төгрөгийг олгосон. Эхлээд би зээлээ төлж байсан. Сүүлдээ мөнгө төлж чадахаа болоиод, зээл авахад байсан Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороонд байсан 1 өрөө орон сууцаа зарсан. Тэгээд тодорхой хаяггүй болж, айл амьтнаар амьдрах болсон юм. Зээлийг өгөхгүй гэж хэлж чадахгүй байна. Би одоо СӨХ-д харуул хийж, сард 250 000 төгрөгийн цалинтай болсон тул сард 50 000, 100 000 төгрөгөөр барагдуулья гэж бодож байна гэв.
Зохигч 2018-03-14 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ ХХК нэхэмжлэлийн 2 785 313 төгрөгөөс 785 313 төгрөгийг гаргуулах шаардлагаас татгалзаж, 2 000 000 төгрөгийг хариуцагч И.Жаргалсайхан 2018-04-30 өдрөөс 2019-10-30 өдрийн хооронд сар бүр 100 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирч эвлэрэв гэжээ.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсанцалин барьцаалсан зээлийн гэрээ, зээлийн баталгаа, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар нэхэмжлэлээс 2 000 000 төгрөгийг хариуцагч тодорхой хугацаанд төлөхөөр эвлэрсэн тухай гэрээг шүүхэд ирүүлсэн боловч уг гэрээ нь хуульд нийцээгүй байх тул шүүх эвлэрлийг батлах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийг 2018-01-26 өдөр шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч хариуцагч нар цалин барьцаалсан зээлийн гэрээг 2012-06-08 өдөр байгуулан, нэхэмжлэгч хариуцагчид 1 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сард 3,3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохирч, зээлийг олгохдоо жилийн хүүд 200 058 төгрөгийг суутгаж, 799 942 төгрөгийг хариуцагчид олгосон, хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2012-12-17 өдрийг хүртэл хугацаанд зээлд 4 удаагийн төлөлтөөр 363 400 төгрөгийг төлсөн талаар зохигч маргахгүй байна.
Хариуцагч 2012-12-17 өдрөөс хойш гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ зөрчсөн байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2013-06-08 өдөр дууссан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар тогтоосон бөгөөд 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу 2013-01-02 өдрөөс эхлэн тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2016-01-02 өдөр дууссан байна.
Хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлснийг сэргээх үндэслэл шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас цалин барьцаалсан зээлийн гэрээний үүргийг шүүх хэлэлцэх үндэслэлгүй, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй болсон байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчид 799 942 төгрөг олгосноос хариуцагч 363 400 төгрөгийг буцааж төлсөн бөгөөд 436 542 төгрөгөөр хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас 436 542 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 59 516 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 13 746 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь: