| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/00121/э |
| Дугаар | 2021/ШЦТ/125 |
| Огноо | 2021-08-03 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Тулга |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/125
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч: Б.Тулга,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шонхор овгийн *******д холбогдох 2126000000132 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Шонхор овогт *******, /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний орой Өвөрхангай аймгийн өөрийн гэртээ *******тай маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохисны улмаас баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 3.500.000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эхнэр *******ын хамт найз *******гийн гэрт очсон. Тэндээсээ бид хэд*******ын гэрт очсон. Мөн ******* эхнэрийн хамт очсон. Тэгээд бид нар хөзөр тоглоод хоол идчихээд сууж байтал *******ийн хүүхэд нь халуураад байна гээд эхнэртэйгээ яваад өгсөн. Тэгээд бид нар архи ууцгаасан. Тэгж байгаад би*******ын зүүн талын орон дээр унтаад өгсөн. Тэгсэн чинь манай эхнэр явъя гээд байсан. Би эхнэртэйгээ бага зэрэг маргалдаад эхнэр гараад явсан. Тэгтэл*******а чи муурын амбаар шиг байшин барьчихаад намайг тоохоо байсан гэх мэтээр хэрүүл өдөөд байсан. Тэгээд бид хоёр маргалдаад сууж байтал*******а зүүн гарынхаа ар хэсгээр миний нүүр рүү савчихсан. Тэгтэл миний зүүн нүднээс цус гарсан. Тэгээд эхнэр намайг аваад гэртээ харьсан. Маргааш өглөө нь эмнэлэг дээр очсон. Эмчийн хэлснээр нүдний цөцгий гойжоод баруун нүд хараа орохгүй сохорсон. Баруун нүдэндээ 8 оёо тавиулсан. Хохиролд 3500000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 11-12 хуудас/,
Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нөхөр *******, найз , , , *******, , гэх хүмүүсийн хамт*******ынд хөзөр тоглохоор очсон. Очоод хөзөр тоглож сууж байгаад архи, пиво ууцгаасан. Тэгээд би нөхөр *******тай бага зэргийн маргаан үүсгэсэн. Тэгээд би гарчихаад буцаад ороод иртэл*******ын эхнэр нь энэ хоёр нэгнийгээ аллаа гээд орилсон. Тэгтэл манай нөхрийн нүднээс нь цус гарсан дээшээ хараад ухаангүй шахуу хэвтэж байсан.*******аас юу болсон талаар асуухад танай нөхөр надаас хэрүүл гуйгаад байхаар нь би нэг удаа алгадсан юм гэж хэлсэн. Тэгээд БОЭТ-д үзүүлэхэд хүүхэн хараа нь хагараад хараагүй болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. /хх-14-15 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* эхнэртэйгээ, эхнэртэйгээ, ******* эхнэртэйгээ, ******* эхнэртэйгээ манайд ирсэн. Манайд архи пиво ууцгаасан. Удалгүй ******* эхнэртэйгээ яваад өгсөн. Тэгээд *******атай хэрүүл хийгээд байсан. Тэгээд*******а яагаад оройноос хойш хэрүүл гуйгаад байгаа юм бэ гээд нэг удаа алгадах шиг болсон. Тэгтэл ын нүднээс цус гойжоод байсан. /хх-17-18 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр бид нар найзуудаараа*******ын гэрт очихоор болсон. Тэгээд*******ын гэрт очоод хөзөр тоглоод архи, пиво ууцгаасан. Удалгүй ******* эхнэртэйгээ явсан. Тэгээд унтаж байгаад сэрчихээд эхнэрээсээ хэрүүл гуйгаад байсан. Тэгээд гадаа гараад байж байтал*******ын эхнэр нь энэ хоёр зодоон хийгээд байна гээд орилсон. Гэрт нь орсон чинь орон дээр хэвтэж байсан. Баруун нүднээс нь цус гойжсон байсан. /хх-20-21 хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Бямбын гэрт байж байхад эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгээд би ын эхнэрийг аваад гэрээс гарсан. гэрт үлдсэн. Удалгүй*******ын эхнэр нь*******а, нар зодолдоод байна гэж хэлсэн. Гэрт ортол ын нүднээс цус гойжсон байсан. /хх-22-23 хуудас/,
Гэрч *******сүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* гэх хүнд үзлэг хийсэн. Үзлэг хийгээд яаралтай мэс засалд орсон. Хохирогчийн баруун нүд нь нэвт гэмтэлтэй байсан. Найз нь гараараа цохьсон гэж хэлж байсан. Одоо харах орох боломжгүй. Цохилтоос үүссэн байх боломжтой. /хх-36-37 хуудас/,
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:....2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэртээ байж байтал *******, , , , аа, , эхнэртэйгээ 8 хүн орж ирсэн. Тэгээд бид нар архи пиво ууцгаасан. Тэгтэл унтаж байгаад сэрээд эхнэртэйгээ маргалдаад барилцаж аваад байсан. Тэгээд тэр хоёрыг салгаад *******ыг *******, хоёр авч гарсан. ******* буцаж орж ирээд хуванцар шанагаар ын толгой руу 2-3 удаа цохьсон. *******ыг , *******, нар авч гарсан. Тэгтэл би танай гэрт хүн ална гээд байсан. Тэгэхээр нь хэнийг алах гээд байгаа юм гэж хэлсэн чинь босоод ирэхээр нь оройноос хойш хэрүүл гуйгаад байх юм. Агсам тавих гэж ирсэн юм уу гэж хэлээд баруун гарынхаа ар хэсгээр нь нүүр хэсэгт нь нэг удаа савсан чинь ын нүднээс цус гарсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /хх-ийн 54-55 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...Үзүүлэгч *******ын биед баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.3, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 7.31-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна./хх-48-49 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүхийн хуулбар, хохирогч *******ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 3500000 төгрөг авсан гэсэн хүсэлт, хохирол төлсөн баримт /хх-1-2, 6, 79-100 /,
Шүүгдэгч Б.Бямбын хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 219 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/11 дугаартай, Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/75 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 64, 65, 66-68, 74 хуудас/,
Шүүгдэгч Б.Бямбын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 / зэрэг болно.
Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 12 дугаар гудамжны 17 тоотод өөрийн гэртээ *******тай маргалдаж нүүрэн тус газар нь цохисны улмаас баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 12 дугаар гудамжны 17 тоотод өөрийн гэртээ *******тай маргалдаж нүүрэн тус газар нь цохисны улмаас баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямбын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр*******а зүүн гарынхаа ар хэсгээр миний нүүр рүү савчихсан. Тэгтэл миний зүүн нүднээс цус гарсан. Тэгээд эхнэр намайг аваад гэртээ харьсан. Маргааш өглөө нь эмнэлэг дээр очсон. Эмчийн хэлснээр нүдний цөцгий гойжоод баруун нүд хараа орохгүй сохорсон. Баруун нүдэндээ 8 оёо тавиулсан. Гэрч Б.*******ын би гарчихаад буцаад ороод иртэл*******ын эхнэр нь энэ хоёр нэгнийгээ аллаа гээд орилсон. Тэгтэл манай нөхрийн нүднээс нь цус гарсан дээшээ хараад ухаангүй шахуу хэвтэж байсан.*******аас юу болсон талаар асуухад танай нөхөр надаас хэрүүл гуйгаад байхаар нь би нэг удаа алгадсан юм гэж хэлсэн. Тэгээд БОЭТ-д үзүүлэхэд хүүхэн хараа нь хагараад хараагүй болчихсон байна гэж хэлсэн. Гэрч ийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ******* эхнэртэйгээ, эхнэртэйгээ, ******* эхнэртэйгээ, ******* эхнэртэйгээ манайд ирсэн. Манайд архи пиво ууцгаасан. Тэгээд *******атай хэрүүл хийгээд байсан. Тэгээд*******а яагаад оройноос хойш хэрүүл гуйгаад байгаа юм бэ гээд нэг удаа алгадах шиг болсон. Тэгтэл ын нүднээс цус гойжоод байсан. Гэрч тухайн өдөр бид нар найзуудаараа*******ын гэрт очихоор болсон. Тэгээд*******ын гэрт очоод хөзөр тоглоод архи, пиво ууцгаасан. Удалгүй ******* эхнэртэйгээ явсан. Тэгээд унтаж байгаад сэрчихээд эхнэрээсээ хэрүүл гуйгаад байсан. Тэгээд гадаа гараад байж байтал*******ын эхнэр нь энэ хоёр зодоон хийгээд байна гээд орилсон. Гэрт нь орсон чинь орон дээр хэвтэж байсан. Баруун нүднээс нь цус гойжсон байсан. Гэрч ын*******ын гэрт байж байхад эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгээд би ын эхнэрийг аваад гэрээс гарсан. гэрт үлдсэн. Удалгүй*******ын эхнэр нь*******а, нар зодолдоод байна гэж хэлсэн. Гэрт ортол ын нүднээс цус гойжсон байсан. Гэрч *******сүрэнгийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ******* гэх хүнд үзлэг хийсэн. Үзлэг хийгээд яаралтай мэс засалд орсон. Хохирогчийн баруун нүд нь нэвт гэмтэлтэй байсан. Найз нь гараараа цохьсон гэж хэлж байсан. Одоо харах орох боломжгүй. Цохилтоос үүссэн байх боломжтой гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүхийн хуулбар, хохирогч *******ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 3500000 төгрөг авсан гэсэн хүсэлт, хохирол төлсөн баримт, шүүгдэгч Б.Бямбын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 196 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, өвчний түүхийн хуулбар, хохирогч *******ын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохиролд 3.500.000 төгрөг авсан гэсэн хүсэлт, хохирол төлсөн баримт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 12 дугаар гудамжны 17 тоотод өөрийн гэртээ *******тай маргалдаж нүүрэн тус газар нь цохисны улмаас баруун нүдний эвэрлэгийн нэвтэрсэн шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Шонхор овгийн Базаррагчаагийн*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Б.Бямбын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байгаа боловч шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн хорих ялаас чөлөөлөгдсөн болох нь шүүгдэгч Б.Бямбын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 1/75 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүгдэгч нь “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Бямбын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******т хохиролд 3.500.000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, хохирол хүлээлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 3.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шонхор овгийн Базаррагчаагийн*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 3.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.