Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.Оюунчимэг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн *******ад холбогдох 2126000000001 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овгийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Боржигин овгийн ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Mitsubishi Colt” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэц нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 3.5 а-д “...Тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5б-д осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, 3.5г-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.”, 19.1 "... хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй.”, 12.5 “... хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор тээврийн хэрэгслийн хурдыг 20км/цагаас хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн 7 дугаар гудамжинд зам тээврийн осол  гаргаж явган зорчигч *******ыг мөргөж тархины үхжил,

суурь ясны хугарал, зүүн чамархай яс, хацар яс, хоншоор яс, тархины эдийн няцрал, тархины хатуу бүрхүүл доорх болон аалзан бүрхүүл доорх цус хуралт, зулай хуйханд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч гавал тархины амьдрах боломжгүй маш хүнд гэмтлээр нас барсан, зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 6053374 төгрөг төлсөн гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би хөдөө байж байхад 10 цагийн үед манай эгч надад эмнэлэгт хэвтье гэж хэлсэн. Тэгээд манай айлын хүн 1 цагийн дараа эгч чинь аваарт орсон байна гэж хэлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 6053374 төгрөг авсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би Хайрхандулаан сумын 3 дугаар багт байх гэртээ байж байсан чинь манай талийгаач эгч Суурьтогтох надруу 10 цагийн үед утсаар яриад эгчийг нь эмнэлэгт хэвт гэсэн гэж хэлсэн. Тэрнээс хойш 1 цаг орчмын дараа талийгаачийн хамар хашааны айлын хүн надруу залгаад эгч чинь аваарт орчих шиг боллоо гэхлээр нь би ******* гэдэг хүүхэд рүүгээ хэлсэн. ******* Хайрхандулаан сумаас намайг ирж аваад бид хоёр Өвөрхангай аймагт БОЭТ дээр ирсэн чинь талийгаачийн биеийн байдал нь хүнд ухаангүй байна гэсэн. Тэгээд эмч ар гэрээс нь хүмүүс байна уу. Ороод ир гэсэн. Тэгээд эмчтэй нь уулзсан чинь биеийн байдал нь их хүнд байна. 48 цагийн дараа тархины хагалгаанд оруулна гэсэн. Хоёр өдрийн дараа тархины хагалгаанд орсон. Тэгээд талийгаач 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ухаан орохгүй байж байгаад нас барсан. Бид нар ажил явдлыг нь 12 дугаар сарын 21-ний өдөр өнгөрүүлж талийгаачийг хөдөөлүүлсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би эгчийгээ алдчихсан болохоор маш их гомдолтой байна. Талийгаачийн ажил явдалд нийтдээ 6.053.374 төгрөг зарцуулагдсан. Бид нар ажил явдалд зарцуулагдсан 6.053.374 мянган төгрөгийг нэхэмжилж байна. Галбадрахын ар гэрээс эмчилгээний зардал болон оршуулгын зардалд нийт 4.600.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш дахиж бид нартай уулзахгүй байна. /1хх-ийн 39-40 хуудас/,

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.Галбадрах нь манай “Сидар капитал” ББСБ-д автомашинаа барьцаанд тавиад зээл авсан. Уг тээврийн хэрэгсэл нь “Сидар капитал” ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байгаа. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.200.000 мянган төгрөгийн барьцаанд 8 сарын хугацаатай тавьж байсан. Үндсэн зээлийн үлдэгдэл 600.000 төгрөг үлдсэн байгаа. Зээлийн төлөлт хэвийн явж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. /1хх-ийн 34-35 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед 1 дүгээр багт байрлах Энхтал дэлгүүрийн зүүн талын худгаас ус авчихаад буцаад гэрлүүгээ өөрийн автомашинаа унаад 1 дүгээр хорооны 7 дугаар гудамж руу гарцаар эргээд бууж байтал надаас 300 орчим метрийн зайд зүс таних эмэгтэйг саарал өнгийн суудлын жижиг тэрэг мөргөчихөөд ертөнцийн зүгээр урагшаа хөдлөөд явчихлаар нь би тэр автомашиныг араас нь дагаж яваад гудамж руу орсны дараа нь автомашины дугаарыг харчихаад буцаж очоод нөгөө мөргүүлсэн эмэгтэйн хажуу талын айлын хүнд нь машинд мөргүүлсэн талаар хэлчихээд буцаад осол болсон газар ирсэн. Нөгөө эгчийн хамар, амнаас нь цус гарчихсан хажуу тийшээ хараад эвхэрсэн байдалтай ухаангүй хэвтэж байсан. Хажуу талд нь нэг эгч эмнэлэг рүү дуудлага өгчихлөө гээд зогсож байсан. Тэр эгчээс баруун хойш зүгт 10 орчим метрийн зайд ногоон өнгөтэй усны тэрэгний дугуй нь дээшээ харсан байдалтай хажуу талд нь усны шар сав доторх ус нь асгарсан байдалтай байж байсан. Тэгээд тэр эгчийг удалгүй эмнэлэг ирээд аваад явсан. /1хх-ийн 47-48 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед найз Галбадрахын гэрт очсон чинь Галбадрахын ах нь эхнэртэйгээ хөдөөнөөс мал зарах гээд ирчихсэн байсан. Галбадрах махны үйлдвэр дээр ажил дээрээ байгаа гээд ирээгүй байсан. Би ахынх нь малнаас хийлцээд байж байсан чинь Галбадрах 21 цагийн үед ирсэн. Бид нар малаа төхөөрч дуусчихаад 3 шил архийг 6-уул хувааж уучихаад би шөнө 2 цаг өнгөрөөгөөд гэрлүүгээ явсан. Өглөө нь найз хүүхэн ыг дагуулаад Галбадрахынд 08 цаг өнгөрч байхад очсон чинь тэднийхэн дөнгөж босож байсан. Би урд шөнө нь явахдаа 0.5 грамтай 1 шил “Хараа” нэртэй архийг нуучихсан байсан юм. Тэгээд тэр архиа гаргаж өгөөд бүгдээрээ хувааж уугаад дуусаж байтал 09 цаг өнгөрч байхад манай найз би эмнэлэг орж шинжилгээ өгөх ажилтай гэхээр нь Галбадрах бид хоёр ыг эмнэлэг рүү хүргэж өгөх гээд явж байсан чинь гэнэт түс тас гээд явчихсан. Нэг мэдсэн чинь Галбадрах гэрийнхээ хашаанд орж ирээд зогсохоор нь юу болов оо гэсэн чинь Галбадрах би хүн дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад явган алхаад осол болсон газар дээр ирсэн чинь тэндээс түргэний машин хөдлөөд явж байхлаар нь Галбадрахын эхнэр Нямка руу залгасан чинь Галбадрахыг цагдаа ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. /1хх-ийн 50-51, 63-64 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...******* нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан хугацаа дуусахад тээврийн хэрэгсэл жолоодох эрх нээгдэхгүй. Жолооч өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэхээр жолоочийн эрх сэргээдэг байгууллагад хандаж сургалтад хамрагдсаны үндсэн дээр тухайн газраас тэнцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулж ЦЕГ-н бүртгэл хяналтын төвд хүргүүлсний үндсэн дээр жолоочийн эрх сэргээгдэж үнэмлэх авдаг. /1хх-ийн 73-74 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би *******ыг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Дүгнэлт гаргахад ямар нэгэн татгалзах үндэслэл байхгүй. /1хх-ийн 52-53 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би *******ыг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Дүгнэлт гаргахад ямар нэгэн татгалзах үндэслэл байхгүй. /1хх-ийн 57-58 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би *******ыг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Дүгнэлт гаргахад ямар нэгэн татгалзах шалтгаан байхгүй. /1хх-ийн 60-61 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манай нөхөр ******* нь эхээс 6-уулаа. Галбадрахын эцэг, эх нь нас бараад 10 гаран жил болж байна. ******* бид хоёр 2011 онд айл гэр болж хуримаа хийсэн. Манайх хоёр хүүхэдтэй. Манай нөхөр ******* нь махны үйлдвэрт ажилладаг. Би Номин худалдааны төвийн хоолны газарт туслах тогооч хийдэг. Манай нөхөр Галбадрах нь зан байдлын хувьд даруу төлөв зантай, томоотой, элдэв аашгүй хүнд тусархаг хүн. /1хх-ийн 69-70 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Галбадрах нь миний төрсөн дүү байгаа юм. Галбадрах нь Хайрхандулаан сумын харьяат. Аймагт орж ирээд 3 жил орчим болж байна. Манай дүү Галбадрах нь даруу төлөв зантай, томоотой, ажилсаг, хүнд тусархуу хүн байгаа юм. Сүүлийн үед  бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байгаа сурагтай байсан. /1хх-ийн 71-72 хуудас/,

Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр , хоёр 0.5 литрийн Хараа нэртэй архитай ирсэн. Тэр архийг манай эхнэр Нямсүрэн бид дөрөв хувааж уучихаад байж байсан чинь гэх эмэгтэй эмнэлэгт үзүүлэх ажилтай намайг эмнэлэг хүргээд өг гэсэн . Тэгэхээр нь би юм уучихсан юм чинь нэмэргүй байх гэж хэлсэн. Тэгсэн цагдаа таарвал би аргална гээд намайг хоргоогоод байхаар нь тэй хамт ыг эмнэлэгт хүргэж өгөхөөр гэрээсээ гараад явж байтал түг, таг гээд хүн дайрчих шиг болсон. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор яах учраа олохгүй чигээрээ яваад гэртээ ирээд хашаандаа машинаа оруулж тавьчихаад эхнэртээ би хүн дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Удалгүй манай гэрт цагдаа нар ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. /1хх-ийн 110-111 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:...*******ын биед тархины үхжил, суурь ясны хугарал, зүүн чамархай яс, хацар яс, хоншоор яс, тархины эдийн няцрал, тархины хатуу бүрхүүл доорх болон аалзан бүрхүүл доорх цус хуралт, зулайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авто ослын улмаас үүссэн байх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.3.2-т зааснаар гэмтлийн улмаас амь тэнссэн байдалд оруулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ” гэх дүгнэлт, /1хх-н 76-77-р хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... *******ын биед суурь ясны цөмөрсөн хугарлууд, тархины эдийн хүнд няцрал, үхжил, гавал ясанд мэс ажилбар хийгдсэн байдал, хуйхан дахь цус хуралт, баруун гар, зүүн. баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх тархины хүнд зэргийн гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач эмнэлэгт нас барсан байна. Талийгаач эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нас бараад 12-оос дээш цаг болсон байна. Талийгаач ******* нь гавал тархины амьдрах боломжгүй маш хүнд гэмтлийн улмаас нас барсан байна. ” гэх дүгнэлт, /1хх-н 94-95-р хуудас/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь политехникийн коллежийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:....******* Улсын дугаартай “Соlt” маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан:“ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно’’ гэсэн заалтыг зөрчсөн байна. /2020.12.08 өдрийн согтууруулах ундаа мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдож байна/. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5 -д заасан: " Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. 3.5.а-д Тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5 б-д Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх/ 2020.12.08 өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна/ гэсэн заалтыг зөрчсөн байна. Эдгээр нь Зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна.Эдгээр заалтуудыг зөрчсөн нь 2020 оны 12-р сарын 08-ний өдрийн Цагдаагийн д/ч Б.Нямдаш, шинжээч Ц.Анхзаяа нарын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. 2020 оны 12-р сарын 08-ний өдрийн Цагдаагийн д/ч Б.Нямдаш Зам тээврийн осол дээр тогтоосон акт болон ослын газрын схем зурагт тээврийн хэрэгсэл нь тоормозны мөргүй байсан гэж тогтоогдсон, гэрчүүдийн мэдүүлэгт тоормоз гишгэсэн тухай дурдагдаагүй учраас тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Осолд холбогдсон жолооч ******* нь ЗХД-ын 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй. ЗХД-ын 12.5.д-д, “Хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор тээврийн хэрэгслийн хурдыг 20км/цагаас хэтрүүлэхийг хориглоно” / Шүүх шинжилгээний албаны шинжээч цагдаагийн дэслэгч Ц.Анхзаяагийн хэргийн газарт хийсэн үзлэгийн гэрэл зургаар нотлогдож байна/ гэсэн заалтуудыг зөрчсөн байна. /1хх-н 88-89-р хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газарт , тээврийн хэрэгсэлд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/45 дугаартай үнэлгээний тайлан, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн тухай баримт, иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай баримт /1хх-04-08, 09-12, 16-22, 10-105, 1646-250, 2хх-1-20 дугаар хуудас/, 

Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн  Арвайхээр сумын 1дүгээр багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 841 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 138, 140-144 хуудас/,

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 197 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд”  “Шүүгдэгч *******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд шүүх хуралдаанд:... Шүүгдэгч *******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй “ гэсэн.

Шүүгдэгчийн ******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна“ гэсэн.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Боржигин овгийн ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Mitsubishi Colt” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэц нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 3.5 а-д “...тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5б-д осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, 3.5г-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.”, 19.1 "... хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй.”, 12.5 “...хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор тээврийн хэрэгслийн хурдыг 20км/цагаас хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн 7 дугаар гудамжинд зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ыг мөргөж тархины үхжил, суурь ясны хугарал, зүүн чамархай яс, хацар яс, хоншоор яс, тархины эдийн няцрал, тархины хатуу бүрхүүл доорх болон аалзан бүрхүүл доорх цус хуралт, зулай хуйханд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч гавал тархины амьдрах боломжгүй маш хүнд гэмтлээр нас барсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

            Шүүгдэгч Боржигин овгийн ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Mitsubishi Colt” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэц нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 3.5 а-д “...тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5б-д осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, 3.5г-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.”, 19.1 "... хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй.”, 12.5 “... хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор тээврийн хэрэгслийн хурдыг 20км/цагаас хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн 7 дугаар гудамжинд зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ыг мөргөж тархины үхжил, суурь ясны хугарал, зүүн чамархай яс, хацар яс, хоншоор яс, тархины эдийн няцрал, тархины хатуу бүрхүүл доорх болон аалзан бүрхүүл доорх цус хуралт, зулай хуйханд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч гавал тархины амьдрах боломжгүй маш хүнд гэмтлээр нас барсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр талийгаачийн хамар хашааны айлын хүн надруу залгаад эгч чинь аваарт орчих шиг боллоо гэж хэлсэн. Өвөрхангай аймагт БОЭТ дээр ирсэн чинь талийгаачийн биеийн байдал нь хүнд ухаангүй байна гэж хэлсэн. Тэгээд эмч ар гэрээс нь хүмүүс байна уу. Ороод ир гэсэн. Тэгээд эмчтэй нь уулзсан чинь биеийн байдал нь их хүнд байна. 48 цагийн дараа тархины хагалгаанд оруулна гэсэн. Хоёр өдрийн дараа тархины хагалгаанд орсон. Тэгээд талийгаач 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ухаан орохгүй байж байгаад нас барсан. Иргэний нэхэмжлэгч *******ийн Б.Галбадрах нь манай “Сидар капитал” ББСБ-д автомашинаа барьцаанд тавиад зээл авсан. 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1.200.000 мянган төгрөгийн барьцаанд 8 сарын хугацаатай тавьж байсан. Үндсэн зээлийн үлдэгдэл 600.000 төгрөг үлдсэн байгаа. Зээлийн төлөлт хэвийн явж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. Гэрч гийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед 1 дүгээр багт байрлах Энхтал дэлгүүрийн зүүн талын худгаас ус авчихаад буцаад гэрлүүгээ өөрийн автомашинаа унаад 1 дүгээр хорооны 7 дугаар гудамж руу гарцаар эргээд бууж байтал надаас 300 орчим метрийн зайд зүс таних эмэгтэйг саарал өнгийн суудлын жижиг тэрэг мөргөчихөөд ертөнцийн зүгээр урагшаа хөдлөөд явчихсан.  Гэрч Н.Мөнх-Эрдэнийн эмнэлэг орж шинжилгээ өгөх ажилтай гэхээр нь Галбадрах бид хоёр ыг эмнэлэг рүү хүргэж өгөх гээд явж байсан чинь гэнэт түс тас гээд явчихсан. Нэг мэдсэн чинь Галбадрах гэрийнхээ хашаанд орж ирээд зогсохоор нь юу болов оо гэсэн чинь Галбадрах би хүн дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад осол болсон газар очсон чинь тэндээс түргэний машин хөдлөөд явж байхлаар нь Галбадрахын эхнэр рүү залгасан чинь Галбадрахыг цагдаа ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Гэрч гийн ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь политехникийн коллежийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газарт тээврийн хэрэгсэлд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/45 дугаартай үнэлгээний тайлан, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн тухай баримт, иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай баримт зэргээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь политехникийн коллежийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газарт тээврийн хэрэгсэлд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/45 дугаартай үнэлгээний тайлан, хохирогчийн өвчний түүхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн тухай баримт, иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлээсээ татгалзсан тухай баримт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Боржигин овгийн ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтуурсан үедээ иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Mitsubishi Colt” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэц нөлөөлөх бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 3.5 а-д “...тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 3.5б-д осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, 3.5г-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх”, 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.”, 19.1 "... хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй.”, 12.5 “... хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор тээврийн хэрэгслийн хурдыг 20км/цагаас хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот 1 дүгээр багийн 7 дугаар гудамжинд зам тээврийн осол гаргаж явган зорчигч *******ыг мөргөж тархины үхжил, суурь ясны хугарал, зүүн чамархай яс, хацар яс, хоншоор яс, тархины эдийн няцрал, тархины хатуу бүрхүүл доорх болон аалзан бүрхүүл доорх цус хуралт, зулай хуйханд цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч гавал тархины амьдрах боломжгүй маш хүнд гэмтлээр нас барсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Боржигин овгийн *******ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “ Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар” Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар өршөөлд хамруулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгч ******* нь “Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж хуульчилсан.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 

4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

Мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирол төлсөн тухай баримтаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Боржигин овгийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.3-т “Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж,

Эрүүгийн хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан.

 Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 161 хоног цагдан хоригдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/97 дугаартай “Шүүх хуралдаан завсарлуулах тухай” шүүгчийн захирамж, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/28 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 161 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №12/45 дугаартай дүгнэлтээр ******* улсын дугаартай “Мitsubishi Colt” маркийн автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээ буюу 515000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэхгүй гэсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан иргэний нэхэмжлэгч *******ийн хүсэлт, мэдүүлгээр,

Мөн шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6053374 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан иргэний нэхэмжлэгч *******ийн хүсэлт, мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлсөн тухай баримт зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6053374 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч нь 515000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шүүгдэгч ******* нь “Сидар капитал” ББСБ-д ******* улсын дугаартай “Мitsubishi Colt” маркийн автомашинаа барьцаанд тавиад зээл авсан. Зээлийн эргэн төлөлт нь  хэвийн явж байгаа. Иргэний нэхэмжлэгч нь автомашинд учирсан эвдрэлийн үнэлгээ 515000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь иргэний нэхэмжлэгч *******ийн хүсэлт, мэдүүлэг, зээлийн гэрээний хуулбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ******* улсын дугаартай “Мitsubishi Colt” маркийн автомашиныг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч *******ад буцаан олгож,

            Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигин овгийн *******ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Боржигин овгийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр жил  зургаан сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хасаж, түүний биечлэн эдлэх ялыг зургаан сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 161 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

8. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 6053374 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч нь 515000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ******* улсын дугаартай “Мitsubishi Colt” маркийн автомашиныг битүүмжилсэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ад буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.