Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/131

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ц.Баатарсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ган-Эрдэнэ,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоно овогт *******д холбогдох 2126000000135  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Чоно овогт ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Чоно овогт ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 24 дүгээр гудамжны баруун үзүүр засмал замд 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Райт финанс ХХК-ны эзэмшлийн “Тоуоta Prius” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас *******ийн жолоодон явсан “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 208361 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн өдөр аавтайгаа малын эм авчихаад явж байгаад осолд орсон. Хохиролд 208361 Цаашид гарах эмчилгээний зардалд 3000000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр малын эмчээс эм авчихаад аавын хамт харих гээд Арвайхээр сумын 6 дугаар багийн 22 дугаар гудамжнаас гарч ирээд засмал замаар явж байгаад тэгээд гарцаар зүүн тийш эргэтэл зүүн гар талаас цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин орж ирээд мөргөсөн. Аав бид хоёр замын дунд мотоциклиосоо унасан. Тухайн автомашин дуут дохио өгөөгүй. Би 20 км цагийн хурдтай  явж байсан. Миний зүүн хөлөнд гэмтэл учирсан. /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Манай дүү болох Дашцэрэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн засмал зам дээр явж байгаад улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдсөн. Тухайн үед би эмийн сан орчихоод явж байхад утсаар залгаж хэлсэн. Тэгээд би Цагдаад дуудлага өгсөн. Мотоциклийн жолооч гэх хүнийг эмнэлгийн машин аваад явсан. Тэгээд цагдаагаас хүмүүс ирсэн. /хх-ийн 34 хуудас/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр хүү Цэндгивийн хамт малын эм авчихаад гэр рүүгээ засмал замаар явж байгаад уулзвараар зүүн эргэх гэтэл Цэндгив бид хоёрын зүүн талаас нэг цагаан өнгийн машин ирж мөргөсөн. Цэндгив бид хоёр замын голд унасан. Би өөрийнхөө утсаар болон түргэн тусламж болон цагдаад хэлсэн. /хх-ийн 38 хуудас/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр би гэртээ харих гээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн засмалаар дээшээ өгсөж явсан. Тэр үед миний урд улаан өнгийн мотоцикль уулзвараас засмал замтай нийлж байсан. Тэгээд хэсэг явсны дараа би зүүн талаар нь дохио өгөөд гүйцэж түрүүлээд орсон. Тэгтэл нэг мэдэхэд миний урд явсан улаан өнгийн мотоцикль зүүн дараад ороод ирсэн. Тэгээд намайг мөргөсөн. Мотоцикль баруун тал руугаа унасан байсан. Би тормозоо гишгээд уулзвар дээрээ зогссон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 208.361 төгрөг төлсөн. /хх-ийн 76-77 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Үзүүлэгч *******ийн биед зүүн хөлийн шаант, шагай ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Авто ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 45-46 хуудас/,

Техникийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтэнд:... Энэ хэрэг зам тээврийн осол мөн."3амын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хуулийн 3.1.6 "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас,эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ. Улсын дугааргүй улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг жолоодож явсан ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан гэх ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Монгол Улсын ЗХД-ийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж.зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Монгол Улсын ЗХД-ийн 13.1-д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим ,хурд,тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх,мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Монгол Улсын ЗХД-ийн 13.4-ийн А-д Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол нь ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоодож явсан гэх *******гийн шууд буруутай үйл ажиллагааны улмаас гарсан. Монгол Улсын ЗХД-ийн 13.1 -д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог ,замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх,мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. Монгол Улсын ЗХД-ийн 13.4-ийн а-д “Уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно”. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл. Жолооч ******* хөдөлгөөнд аюул.саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүй. Гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлсэн. Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан ******* нь Улсын дугааргүй.бүртгэлгүй, тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нь ЗХД-ийг зөрчсөн боловч энэ нь зам тээврийн осол гарахад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. /хх-59-60/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/06 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, өвчний түүхийн хуулбар, хохирол төлсөн баримт /хх-ийн 1, 6-10, 13-14, 92 хуудас/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0057 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84, 86 хуудас/,

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Чоно овогт ******* нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 24 дүгээр гудамжны баруун үзүүрийн засмал замд дээр “Тоуоta Prius” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас *******ийн жолоодон явсан “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Шүүгдэгч Чоно овогт ******* нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 24 дүгээр гудамжны баруун үзүүрийн засмал замд дээр “Тоуоta Prius” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас *******ийн жолоодон явсан “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн Арвайхээр сумын 22 дугаар гудамжнаас гарч ирээд засмал замаар явж байгаад тэгээд гарцаар зүүн тийш эргэтэл зүүн гар талаас цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин орж ирээд мөргөсөн. Гэрч П.Дорждагвын манай дүү болох Дашцэрэн өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн засмал зам дээр явж байгаад улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдсөн. Гэрч *******ийн тухайн өдөр хүү Цэндгивийн хамт малын эм авчихаад гэр рүүгээ засмал замаар явж байгаад уулзвараар зүүн эргэх гэтэл Цэндгив бид хоёрын зүүн талаас нэг цагаан өнгийн машин ирж мөргөсөн. Цэндгив бид хоёр замын голд унасан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/06 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 197 дугаартай шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05/06 дугаартай тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *******гийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 24 дүгээр гудамжны баруун үзүүрийн засмал замд дээр “Тоуоta Prius” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас *******ийн жолоодон явсан “Мустанг-5” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Чоно овогт *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* нь өөрөө өөрийгөө өмгөөлж “. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, 

4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 

4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж,

Мөн  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарч байна.

Шүүгдэгч ******* нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д хохирол төлбөрт 208.361 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шүүгдэгч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоно овогт *******д холбогдох 2126000000135  дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д хохиролд 208.361 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

Хохирогч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд 3.000.000 нэхэмжилнэ гэх боловч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чоно овогт *******г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоно овогт *******д холбогдох 2126000000135  дугаартай эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******д хохиролд 208.361 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн эмчилгээний зардалд нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.