| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0143/э |
| Дугаар | 2021/ШЦТ/148 |
| Огноо | 2021-09-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Баатарсүрэн |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2021 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/148
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч: Ц.Баатарсүрэн,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн *******д холбогдох 2126000500193 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Соёлын төвийн урлаг заалнаас иргэн *******ын өмчлөлийн Самсунг А-51 загварын 700000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гар утсыг нь буцаан өгсөн гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хайрхандулаан сумын соёлын төвд цэнгүүн болсон юм. 19 цагийн үед би нөхөр Мөнх-Эрдэнийн хамт соёлын төв орсон. Тэгээд 21 цаг хүртэл утсаа өөрөөсөө салгаагүй. Тэгээд нийтийн бүжиг болох үед би утсаа гадуур хувцасныхаа халаасанд хийж үлдээчихээд 3-5 минут бүжиглэж байгаад суудалдаа суугаад утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд утас руугаа залгахад 10 минут орчим дуудаж байгаад холбогдохгүй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгуулсан юм. Одоо гар утсаа буцаан авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 10-11 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2021 оны 05 дугаар сард Зундуйбазар хонинд явж байхад ирээд А-51 маркийн гар утас байна. Мөнгөөр зармаар байна гээд байсан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн чинь утсаар чинь сольё гэсэн. Тэгээд А-30 маркийн гар утсаар сольсон. Тэгээд 8 дугаар сард надаас цагдаагийн газраас дуудаад хулгайн утас гэдгийг нь хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Зундуйбазараас гар утсаа буцаагаад авсан./хх-ийн 35-36 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хайрхандулаан сумын 2 дугаар нутагт байж байхад Очирсүрэн манайд мотоцикльтой ирсэн. Тэгээд намайг А-51 маркийн гар утас авах уу гээд байсан. Тэгээд намайг өөрийнхөө j7 маркийн гар утсан дээр 200000 төгрөг өгөөд ав гэсэн. Тэгээд би тэр утсыг 5 дугаар сард тай өөр гар утсаар сольсон. Тэгээд 8 дугаар сард цагдаагаас дуудаад тэр гар утсыг хулгайн утас гэдгийг хэлсэн. Би гар утсаа буцаан авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 40-41 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:...2021 оны 06 дугаар сарын 8-ны өдөр 18 цагийн үед Хайрхандулаан сумын 2 дугаар баг Сэвсүүл гэх газар найз ынд очсон. Тэгээд ыг хоёулаа утсаа сольё. Би HUAWIE Y6 маркийн гар утсан дээр нэмээд ухаалаг бугуйвч өгье гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй./хх-ийн 45 хуудас/,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:.. 2021 оны 03 дугаар сарын 8-ны өдөр эхнэр Жавзандулам, найз Төмөртогоо, Даваадолгор нарын хамт Соёлын төв рүү баярын цэнгүүнд очсон. Эхнэр бид хоёр бүжиглэж байгаад гар утсаа гадуур хувцасныхаа халаасанд хийгээд бүжиглэчихээд буцаж ирээд гадуур хувцсаа шалгахад гар утас байхгүй байсан. /хх-ийн 44 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэхдээ:... 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хайрхандулаан сумын Соёлын төвд эмэгтэйчүүдийн баярын арга хэмжээ болсон. Би найз Даваадолгорын хамт тэр арга хэмжээнд очсон. Тэгээд сууж байтал ******* гэх эмэгтэй бүжиглэх гээд босоод явчихсан. Би сандал дээр суутал хажуу талын сандал дээр А-51 маркийн гар утас байсан.Тэгэхээр нь аваад халаасандаа хийчихсэн. Тэр арга хэмжээ дуусахын өмнө нь би гараад ирсэн. ******* гэх хүн утсаа хайгаад байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гар утсыг нь буцаан өгсөн. /хх-ийн 69 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/21 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 1, 21, 55-56/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 168 дугаартай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 72, 76, 77 хуудас/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул улсын яллагчийн гэм буруугийн саналтай маргах зүйлгүй байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Соёлын төвийн урлаг заалнаас иргэн *******ын өмчлөлийн Самсунг А-51 загварын 700000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Соёлын төвийн урлаг заалнаас иргэн *******ын өмчлөлийн Самсунг А-51 загварын 700000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хайрхандулаан сумын соёлын төвд цэнгүүн болсон юм. 19 цагийн үед би нөхөр Мөнх-Эрдэнийн хамт соёлын төв орсон. Тэгээд 21 цаг хүртэл утсаа өөрөөсөө салгаагүй. Тэгээд нийтийн бүжиг болох үед би утсаа гадуур хувцасныхаа халаасанд хийж үлдээчихээд 3-5 минут бүжиглэж байгаад суудалдаа суугаад утсаа авах гэтэл байхгүй байсан. Иргэний нэхэмжлэгч *******ын 2021 оны 05 дугаар сард Зундуйбазар хонинд явж байхад ирээд А-51 маркийн гар утас байна. Мөнгөөр зармаар байна гээд байсан. Тэгэхээр нь би мөнгө байхгүй гэсэн чинь утсаар чинь сольё гэсэн. Тэгээд А-30 маркийн гар утсаар сольсон. Тэгээд 8 дугаар сард надаас цагдаагийн газраас дуудаад хулгайн утас гэдгийг нь хэлсэн. Иргэний нэхэмжлэгч *******ын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хайрхандулаан сумын 2 дугаар нутагт байж байхад Очирсүрэн манайд мотоцикльтой ирсэн. Тэгээд намайг А-51 маркийн гар утас авах уу гээд байсан. Тэгээд намайг өөрийнхөө j7 маркийн гар утсан дээр 200000 төгрөг өгөөд ав гэсэн. Тэгээд би тэр утсыг 5 дугаар сард тай өөр гар утсаар сольсон. Тэгээд 8 дугаар сард цагдаагаас дуудаад тэр гар утсыг хулгайн утас гэдгийг хэлсэн. Иргэний нэхэмжлэгч *******ийн 2021 оны 06 дугаар сарын 8-ны өдөр 18 цагийн үед Хайрхандулаан сумын 2 дугаар баг Сэвсүүл гэх газар найз ынд очсон. Тэгээд ыг хоёулаа утсаа сольё. Би HUAWIE Y6 маркийн гар утсан дээр нэмээд ухаалаг бугуйвч өгье гэж хэлсэн чинь зөвшөөрсөн. Гэрч Т.Мөнх-Эрдэнийн 2021 оны 03 дугаар сарын 8-ны өдөр эхнэр Жавзандулам, найз Төмөртогоо, Даваадолгор нарын хамт Соёлын төв рүү баярын цэнгүүнд очсон. Эхнэр бид хоёр бүжиглэж байгаад гар утсаа гадуур хувцасныхаа халаасанд хийгээд бүжиглэчихээд буцаж ирээд утсаа үзэхэд байхгүй байсан гэсэн мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/21 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, нарын мэдүүлэг, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Монгол санхүү бүртгэл ХХК-ий 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/21 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Соёлын төвийн урлаг заалнаас иргэн *******ын өмчлөлийн Самсунг А-51 загварын 700000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Боржигон овгийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д гар утсыг нь буцаан өгсөн болох нь хохирогч *******ын “шүүгдэгч *******гээс гар утсаа буцаан авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагч Ц.Баатарсүрэн хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлэх хэд хэдэн нөхцөл байна гэж үзэж байна. Улсын яллагчийн гаргасан хорих ялын саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч ******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч шүүгдэгч нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Жавзандулам, иргэний нэхэмжлэгч нар нь гар утсаа буцаан авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн *******г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ш.Жавзандулам, иргэний нэхэмжлэгч нар нь гар утсаа буцаан авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.