| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0134/э |
| Дугаар | 2021/ШЦТ/142 |
| Огноо | 2021-09-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Баатарсүрэн |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/142
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч: Ц.Баатарсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Ганбилэг,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ид холбогдох 2026002560122 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн *******, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 88-ын гарц гэх газар “ГАЗ” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн “...13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ иргэн *******ын жолоодон явсан “Мустанг-5” загварын мотоциклийг шүргэсний улмаас тэрээр жолоодлого алдан онхолдож иргэн *******ын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 17.000.000 төгрөг төлсөн гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би талийгаач *******ын *******той 1989 онд гэр бүл болж хуримаа хийсэн. Талийгаач бид хоёр хурим хийхээсээ өмнө Арвайхээр суманд худалдааны байгууллагад хамт ажилладаг байсан. Бид хоёр 3 хүүхэдтэй. Талийгаач хуучин худалдааны газар нярав хийж байгаад 1992 онд Хайрхандулаан суманд бид хоёр мал дээр гарсан. Манай нэг гэр Арвайхээр суманд. Хөдөө мал дээр Хайрхандулаан сумын 1 дүгээр баг гэх газар бас нэг гэр байдаг. Би 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр талийгаачийн хамт хөдөө яваад Хайрхандулаан сумын 1 дүгээр баг “” гэх газар байх хөдөө гэртээ очсон. Би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 10 цагийн орчимд гэх хүний портер машинд суугаад Арвайхээр суманд ирсэн. Талийгаач малаа хараад үлдсэн. бол талийгаачийн төрсөн дүү нь байгаа юм. 18 цагийн үед над руу утасдаад “талийгаачийг эмнэлэгт осолд орсон байдалтай ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би Хайрхандулаан суманд очсон. Намайг Хайрхандулаан сумын эмнэлэгт очиход талийгаач эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан. Талийгаачийн дагзны ард нь товойчихсон бас баруун шанаа хэсэгт нь цус болчихсон байсан. Өөр гэмтэл анзаараагүй. Талийгаач Хайрхандулаан сумын эмнэлэгт байхдаа 00 цаг 16 минутанд өнгөрчихсөн. /хх-ийн 33-34 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Энэ ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. бид хоёр танилууд юм. Тэгээд ийг хөдөө явна гэхээр нь би машинаа өгөөд явуулсан. Ямар ажлаар хөдөө явсныг нь мэдээгүй. Тэгсэн чинь Өвөрхангай аймагт явж байгаад осолд орсон гэдэг талаар нь оос өөрөөс нь дуулсан. Ослын улмаас миний машины кирлон эвдэрсэн. Миний зүгээс машинд учирсан эвдрэл гэмтэлд хохирол төлбөр гэж нэхэмжлэх зүйл байхгүй. Харин машинаа л авчихмаар байна. Машин маань техникийн хувьд бүрэн байсан. Машин хүлээлгэхдээ амаар тохироод л өгөөд явуулсан. Өөр нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 35-36-р тал/
Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Улаанбаатар хотоос 09 цагийн орчим , , , , нарын хамт ******* улсын дугаартай авто машинаар гарсан. авто машиныг жолоодоод хажууд нь суугаад бусад нь ард суугаад Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрөөд явж байтал миний сууж явсан талд түс гээд машин юм мөргөх шиг болсон. Бүгд машинаас буугаад хартал ард хүмүүс овоорчихсон машины баруун хойд талын кирлон хонхойчихсон байсан. Тэгтэл замын голд мотоцикльтой хүн хэвтэж байсан. Би түргэн дуудъя гэж бодоод уулын орой руу гүйсэн. Сүлжээ хайж 10-15 минут орчим явж байгаад иртэл цэргийн хувцастай эмч тухайн зам дээр байсан хүнд анхан шатны тусламж үзүүлж байсан. Зам дээр цус гоожчихсон байсан. Хайрхандулаан сумын эмнэлгээс хүмүүс ирээд хэвтэж тухайн хүнийг аваад явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Машин дотор явсан хүмүүсээс гэмтсэн хүн байхгүй. Жолооч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй. /хх-ийн 37-38 хуудас/,
Гэрч Д. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Улаанбаатар хотоос 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 08 цагийн орчимд Ховд аймгийн чиглэлд гарсан. ******* улсын дугаартай авто машиныг манай нөхөр ******* жолоодоод хажууд нь суугаад би арын суудалд , , Бэлгүтэй нарын хамт суугаад явж байсан. 16 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрөөд явж байсан. Би унтаад явж байтал юм цохигдох чимээ сонсоод сэртэл машин зогссон. Тэгээд урд сууж явсан хоёр түрүүлж буугаад бид нар араас нь буугаад хартал зам дээр зам голлоод дээлтэй хүн хэвтэж байсан. Мотоцикль хажууд нь байсан. Ойртоод очоод хартал ам, хамраас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсаар эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тэгтэл цэргийн ангийн фургон машинтай хүмүүс ирээд дотроос нь эмэгтэй эмч гарж ирээд зам дээр хэвтэж байсан хүнд тусламж үзүүлсэн. Тэр эмчийг байхад Хайрхандулаан сумын эмнэлэг ирээд тухайн хүнийг аваад явсан. Миний биед ямар нэг гэмтэл учраагүй. /хх-ийн 39-40 хуудас/,
Гэрч Э. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Улаанбаатар хотоос 09 цагийн үед сонирхлоороо нэгдсэн судалгаа хийх зорилготой хүмүүсийн хамтаар гарсан 54- 86 УБО улсын дугаартай авто машины хойд суудал дээр жолоочийн эсрэг талд сууж явсан. Миний баруун гар талд Билгүтэй суугаад эсрэг талд , 2 сууж явсан. Авто машиныг жолоодоод явж байсан. Жолоочийн хажуу талд сууж явсан. Хойно сууж явсан хүмүүс унтаад явж байсан. Тэгтэл тачигнах чимээ гараад машин зогссон. Би буугаад хартал замын голд нэг хүн хэвтчихсэн мотоцикль нь хажууд нь байж байсан. Тэгээд гүйгээд очтол тэр хүний хамраас нь цус гарч байсан. Удалгүй амнаас нь бас цус гарсан. Тэгээд араас цэргийн ангийн хүмүүс ирээд нэг эмэгтэй эмч ирээд зам дээр хэвтэж байсан хүнд тусламж үзүүлсэн. Тухайн хүн ухаангүй байсан. Тэр хүнийг Хайрхандулаан сумын эмнэлгээс ирээд авч явсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Машин дотор явсан хүмүүсээс гэмтсэн хүн байхгүй. /хх-ийн 41-42 хуудас/,
Гэрч Ө. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Улаанбаатар хотоос Ховд аймаг руу түүх археологийн соёл судалгааны ажлаар 08 цагийн орчимд Улаанбаатар хотоос гарсан. Би ******* улсын дугаартай автомашины хойд суудал дээр суугаад явж байсан. Машиныг жолоодоод явж байсан. Жолоочийн хажууд сууж явсан. Би жолоочийн ард сууж явсан. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрөөд явж байтал машин гэнэт зогсчихсон. Тэр үед би унтаж байсан юм. Тэгээд буугаад хоошоо хартал зам дээр мотоцикль, хүн хоёр байсан. тэр мотоцикльтой хүнийг гүйцэж түрүүлээд явж байтал хажуугаас орчихлоо гээд байх шиг байсан. /хх-ийн 43-44 хуудас/,
Гэрч Н. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би Улаанбаатар хотоос уул ус тахидаг сонирхлоороо нэгдсэн хүмүүсийн хамтаар Ховд аймгийн чиглэлд гарсан. Би ******* улсын дугаартай Газ маркийн автомашины жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад явж байсан. Автомашиныг ******* гээд залуу жолоодоод явж байсан. Ар талд , Билгүүтэй, , гэх хүмүүс суугаад явж байсан. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрөөд явж байтал тар түр гэх чимээ гарсан. Тухайн үед би үүрэглээд явж байсан. намайг буугаад хараадхаарай. Хажуу талаар мотоцикль ороод ирлээ гэсэн. Тэгэхээр нь би буугаад машинаас гартал бор өнгийн дээлтэй эрэгтэй хүн мотоцикльд дарагдчихсан ам, хамраас нь цус гарчихсан зам дээр хэвтэж байсан. /хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч Ч.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны намар Улаанбаатар хотоос төрийн бус байгууллагын хүмүүстэй Увс аймаг руу явж байсан. би Делика маркийн 73-14 УАН улсын дугаартай автомашиныг жолоодоод явж байсан. ийн жолоодож явсан машины ард нь 100-150 метр орчим зайтай явж байсан. Хайрхандулаан сумын ойролцоо явж байтал ийн жолоодож явсан машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эгнээ байраа эзлээд зэрэгцэх үед мотоциклийн жолооч зүүн гар тийш дараад ийн машины урд хэсэг рүү мөргөх шиг болсон. ийн машины ард нь тэр мотоцикль хажуугаараа уначихсан. Хүн нь засмал замын гол хэсэгт уначихсан байсан. Би буугаад харсан мотоциклийн жолооч мотоцикльдоо дарагдчихсан байсан. /хх-ийн 56-57 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг дээр хөдөлгөөнд оролцож байхад осол болсон. Мотоциклийг гүйцэж түрүүлэх гэж байхад мотоцикль зам голлоод яваад байсан. Тэгээд би дуут дохио өгсөн чинь 2-3 удаа эргэж харсан. Тэгээд яг гүйцэж түрүүлэх үед буруу талын урд кирлоны хойд хэсэг рүү зүүн дараад орчихсон. Тэгээд би давхар зүүн тийш дараад цаашаа тойрч яваад цаана очоод зам чөлөөлөөд зогссон. Тэгээд бууж ирээд харсан чинь нөгөө хүн дээр мотоциклийн дугуй нь дарчихсан байсан. Тэр даруйд нь мотоциклийг нь өргөөд хажууд нь тавиад тухайн хүнд анхны тусламж үзүүлсэн. 5 минут ч болоогүй байхад хилийн цэргийн фургон явж байсан. Тэрнээс эмч нь бууж ирээд анхны тусламж үзүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрт сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг барагдуулсан. 17.000.000 төгрөг төлсөн. /хх-ийн 194-195 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №109 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...Талийгаач *******ын цогцост хийсэн Шүүх Эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун зүүн дух хэсгийн эдийн няцрал, тархины суур ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа. Зүүн гарын сарвуу хэсгийн шарх, зүүн гарын эрхий хурууны гуравдугаар үений мултрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар шанаа, баруун хөлний гуя, баруун гарын долоовор хуруу, зүүн мөрний төвгөрийн ар хэсгийн зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач *******ын цусанд спирт илэрсэн талаар химийн шинжилгээний хариу ирүүлээгүй тул дүгнэх боломжгүй. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүрэг архаг хууч өвчин тогтоогдоогүй болно. Нас барсан хугацаа 15-20 цаг болсон байх боломжтой. Талийгаач ******* нь авто ослын хавсарсан гэмтэл болох гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. /хх-н 63-65-р тал/,
Техникийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №05 дугаартай дүгнэлтэнд:... ******* улсын дугаартай ГАЗ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн байна. Мотоциклийн жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. ******* улсын дугаартай “ГАЗ” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон. Мотоциклийн жолооч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7.5 заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож явсан нь зам тээврийн осол гарах хүчин зүйл болсон. /хх-98-99/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, хохирол төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-8-16, 17-26, 159, 200-201 хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 137-139 хуудас/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 142 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбилэг” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 88-ын гарц гэх газар “ГАЗ” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн “...13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ иргэн *******ын жолоодон явсан “Мустанг-5” загварын мотоциклийг шүргэсний улмаас тэрээр жолоодлого алдан онхолдож иргэн *******ын амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 88-ын гарц гэх газар “ГАЗ” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “...1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн “...13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэснийг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ иргэн *******ын жолоодон явсан “Мустанг-5” загварын мотоциклийг шүргэсний улмаас тэрээр жолоодлого алдан онхолдож иргэн *******ын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 18 цагийн үед над руу утасдаад “талийгаачийг эмнэлэгт осолд орсон байдалтай ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд би Хайрхандулаан суманд очсон. Намайг Хайрхандулаан сумын эмнэлэгт очиход талийгаач эмнэлэгт ухаангүй хэвтэж байсан. Талийгаачийн дагзны ард нь товойчихсон бас баруун шанаа хэсэгт нь цус болчихсон байсан. Өөр гэмтэл анзаараагүй. Талийгаач Хайрхандулаан сумын эмнэлэгт байхдаа 00 цаг 16 минутанд өнгөрчихсөн. Иргэний нэхэмжлэгч ы ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний зүгээс машинд учирсан эвдрэл гэмтэлд хохирол төлбөр гэж нэхэмжлэх зүйл байхгүй. Гэрч гийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрөөд явж байтал миний сууж явсан талд түс гээд машин юм мөргөх шиг болсон. Бүгд машинаас буугаад хартал ард хүмүүс овоорчихсон машины баруун хойд талын кирлон хонхойчихсон байсан. Тэгтэл замын голд мотоцикльтой хүн хэвтэж байсан. Гэрч Д.гийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрөөд явж байсан. Би унтаад явж байтал юм цохигдох чимээ сонсоод сэртэл машин зогссон. Тэгээд урд сууж явсан хоёр түрүүлж буугаад бид нар араас нь буугаад хартал зам дээр зам голлоод дээлтэй хүн хэвтэж байсан. Мотоцикль хажууд нь байсан. Ойртоод очоод хартал ам, хамраас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсаар эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гэрч Э.гийн машины хойно сууж явсан хүмүүс унтаад явж байсан. Тэгтэл тачигнах чимээ гараад машин зогссон. Би буугаад хартал замын голд нэг хүн хэвтчихсэн мотоцикль нь хажууд нь байж байсан. Тэгээд гүйгээд очтол тэр хүний хамраас нь цус гарч байсан. Удалгүй амнаас нь бас цус гарсан. Тэгээд араас цэргийн ангийн хүмүүс ирээд нэг эмэгтэй эмч ирээд зам дээр хэвтэж байсан хүнд тусламж үзүүлсэн. Тухайн хүн ухаангүй байсан. Гэрч Ө.гийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрөөд явж байтал машин гэнэт зогсчихсон. Тэр үед би унтаж байсан юм. Тэгээд буугаад хойшоо хартал зам дээр мотоцикль, хүн хоёр байсан. тэр мотоцикльтой хүнийг гүйцэж түрүүлээд явж байтал хажуугаас орчихлоо гээд байх шиг байсан. Гэрч Н.ын Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум өнгөрөөд явж байтал тар түр гэх чимээ гарсан. Тухайн үед би үүрэглээд явж байсан. намайг буугаад хараадхаарай. Хажуу талаар мотоцикль ороод ирлээ гэсэн. Тэгэхээр нь би буугаад машинаас гартал бор өнгийн дээлтэй эрэгтэй хүн мотоцикльд дарагдчихсан ам, хамраас нь цус гарчихсан зам дээр хэвтэж байсан. Гэрч Ч.Батбаярын Хайрхандулаан сумын ойролцоо явж байтал ийн жолоодож явсан машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эгнээ байраа эзлээд зэрэгцэх үед мотоциклийн жолооч зүүн гар тийш дараад ийн машины урд хэсэг рүү мөргөх шиг болсон. ийн машины ард нь тэр мотоцикль хажуугаараа уначихсан. Хүн нь засмал замын гол хэсэгт уначихсан байсан. Би буугаад харсан мотоциклийн жолооч мотоцикльдоо дарагдчихсан байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №109 дугаартай шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №05 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, хохирол төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №109 дугаартай шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №05 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, хохирол төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр 88-ын гарц гэх газар “ГАЗ” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн *******ын жолоодон явсан “Мустанг-5” загварын мотоциклийг шүргэсний зам тээврийн осол гарч иргэн *******ын амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч ******* овгийн *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбилэг” Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хамгийн бага санкци буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж,
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж,
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “Хүн, хуулийн этгээдэд 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй” гэж,
Эрүүгийн хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт хамаарч байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил зургаан сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг шүүх хуралдааны танхимаас суллаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 17.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэх нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц №482660 дугаартай шүүгдэгч *******ийн жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 17.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэх нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц №482660 дугаартай шүүгдэгч *******ийн жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.