| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00168/э |
| Дугаар | 2020/ШЦТ/163 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2020/ШЦТ/163
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овгийн *******д холбогдох 2026001010186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улсын иргэн, ял шийтгэлгүй, овгийн ******* /РД:*******/,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч овгийн ******* нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэл болох фэйсбүүк /Facebooк/ ашиглан “*******” гэх оноосон нэр бүхий хаягаар иргэн *******гийн зураг бүхий бичвэрийг ‘Өв сумын Ерөнхий сайд асан гийн нэрэмжит ЕБС-80 жил” гэсэн групп /цахим нэгдэл/-д тавьж түүний нэр төрд халдаж худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Өмнө жилийн 1 сард манай нөхөр гэртээ байж байгаад гараад явсан. Утас руу нь залгасан чинь ерөөсөө утасаа авахгүй байсан. Хүмүүсээс асууж байгаад найзындаа очсон гэхээр нь очоод хаалгыг цаг гарна нүдсэн чинь нэг танихгүй залуу хаалга онгойлгосон. Орсон чинь манай нөхөр, эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй архи угаад сууж байхаар нь нөхрөө дагуулаад гэр рүүгээ явсан. Маргааш нь найзаас нь утсаар залгаж асуухад Н.Баяндолжин өчигдөр хамт байсан гэж хэлсэн. Нөхрөөсөө асуухад үгүй Н.Баяндолжин байгаагүй гэсэн 2018 онд ээж өнгөрчхөөд байхад өдөржингөө байхгүй орой согтуу ирсэн гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг болж байсан санагдаж байна, миний фэйсбүүкийн найзаас “яагаад фэйсбүүкийн од болоод байгаа юм бэ гэсэн чат ирсэн. Мөн намайг доромжилсон утгатай постны зургийн над руу явуулахаар нь би сургалтын менежер ******* рүү залгаад намайг фэйс дээр бичсэн байна гээд зургийг нь явуулсан чинь ******* сургуулийн 80 жилийн групп дээр бас шэйр хийсэн байна гэж хэлсэн. Би админ ******* руу залгаж хэлээд нөгөө постыг шууд устгасан. Тэгээд би тухайн ******* гэсэн хаягны найзууд үзэж байгаад өөрийн таньдаг хүмүүсээс энэ хэн бэ гэж асуухад өчигдөр орой над руу найзын хүсэлт илгээсэн, зарим нь өглөө найзын хүсэлт явуулсан байсан, найз болох хүсэлтийг нь авчихсан гэж хэлж байсан. Тэгээд би нэр төрөө сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн оруулсан постонд “энэ хүнийг Баярдолжин гэдэг хүний нөхөртэй явалдаад байх юм. Өөрөө 4 хүүхэдтэй эм хүний шинжгүй, арчаагүй, архичин чамайг би гэхгүй тэр сум орны чинь хүмүүс хүртэл мэддэг юм байна лээ.Хэдэн ч хүнтэй явалддагийн чи миний амьдралаар тоглосныхоо шанг хүртэх болно.Шүүх дээр уулзанаа зөрчлийн тухай хуулиар нилээн л юм болох байх даа. фэйсбүүк нь зузаан насаа гэж байгаа, хүмүүс шаагаа гэж дууддаг, цагаан кроун машинтай, утас нь 99691668 мөн ч удаан тэслээ тэвчээр ч барагдлаа, чи ч надад олон баригдлаа. Өөрөө болих байх гэж гэж бодсон” гэсэн доромжилсон утгатай постыг өөрийн фэйсбүүк хаягт болон Тарагт сумын 80 жилийн групп болон Өвөрхангай аймгийн зар мэдээ гэсэн группид байршуулсан байсан. Би их гомдолтой байна. Миний нэр төрийг сэргээж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манай сумын ******* гэх хүнийг эхнэр ******* нь надтай хардаж намайг доромжилсон юм байна. *******тэй хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сард таарсан тухайн үед манай ангийнхан уулзсан. Нэг нутаг болохоор манай ангийн хүүхдүүдийг таньдаг. Нэг нутаг усны хүмүүс болохоор гомдол санал гэх юм байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...******* гэх эмэгтэй манай Тарагт сумын гаралтай хүн одоо Өвөрхангайд амьдардаг. 2006, 2007 онуудад бид найзалж нөхөрлөж биенийхээ гэрээр орж гардаг байсан.Тэднийх Арвайхээр рүү нүүсэн. Тэгээд бид уулзалдахаа больж холбоо тасарсан. Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр Өвөрхангай аймагт Глобал удирдагч сургуулийн магистрын эчнээд сууж байхдаа орой би хамт сурдаг ангийхаа эмэгтэйтэй хамт найз гийнд очоод бид 3 уулзаад байж байтал манай ангийн залуу болох ирсэн.Тэгээд бид нар уулзаад хууч хөөрөөд ганц нэг юм уугаад сууж байтал миний утас руу *******ийн нөхөр ******* залгаад сайн уу юу байна гэсэн. Би Уугий гээд найзындаа байна гэсэн чинь би наана чинь ойрхон явнаа ороод гаръя гээд утсаа салгасан.Тэгээд удалгүй гаднаас нэг танихгүй залуутай орж ирсэн бид нар нутаг усныхаа талаар юм ярьж суусан. Тэгээд удалгүй яваад өгсөн. Би найз тэйгээ хоёулаа унтаж амарья гээд хойд талынх нь өрөөнд ороод бид хэвтээд өгсөн. Тэгсэн удалгүй байшингийн хаалгыг хүн нүдээд байх шиг байсан, тэгээд манай найз ямар хүн хаалга нүдээд байгаа юм бэ гэж гаас асуухад *******гийн эхнэр бололтой нэг жирэмсэн эмэгтэй байна гэж хэлсэн.Тэгээд ******* эхнэртэйгээ хамт яваад өгсөн байсан. Нэг дор байдаг байсан хүмүүс хүүхдийнх нь бие сайнгүй байгаа гэсэн болохоор адилхан эмэгтэй хүн бас өрөвдөөд байх юм. Тэр эмэгтэй надтай уулзаж уучлалт гуйх байлгүй дээ гэж бодож байна. Надад гомдол санал гээд байх зүйл одоо байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...95638740 дугаарыг одоо бол ашигладаггүй. Дататай дугаар гээд өмнө нь ашиглаж байгаад 2019 оны 06 дугаар сард хаячихсан санагдаж байна. Би 95638740 дугаараас Miko Miko гэсэн нэртэй фэйсбүүк нээж байгаагүй. Би 99326864 мөн 89906864 дугаарууд нь миний төрсөн эгч *******ийн дугаар байгаа юм. Манай эгч одоо Өвөрхангай аймагт байгаа. Би Баярдолжин гэх хүнийг танина, миний багш байсан хүн байгаа юм. ******* эгч тэр хоёр нэг сумын хүмүүс болохоор нэгнийгээ таних байх. Ямар нэгэн хувийн таарамжгүй харилцаатай байдаг эсэхийг нь би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Гэрч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Манай сургуулийн 80 жилийн группын Админ нь би байгаа юм. Энэ группийг 2019 оны намар ******* багш бид хоёр нээж байсан. 2020 онд манай сургуулийн ой болох гэж байгаатай холбоотойгоор нээж байсан. ******* гэх нэртэй хаягнаас Баярдолжингийн талаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баярдолжингийн зургийг тавиад дээр нь авто машиных нь дугаар, гар утасны дугаар, фэйсбүүкийн хаягийн нэр зэргийг бичээд хүний нөхөртэй явалдаад чамайг харнаа өөрөө больчих байх гэж зөндөөн удаан харлаа хоёулаа шүүх дээр уулзнаа энэ тэр гэсэн утгатай пост оруулсан байсан. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу тухайн мэдээлэл тавигдсаны дараа Баярдолжин над руу залгаад сургуулийн 80 жилийн ойн группийн админ нь чи билүү миний талаар ‘*******” гэх нэртэй хаягнаас янз бүрийн юм бичээд тавьсан байна, энэ постыг яаралтай устгаад өгөөч, устгах боломж байна уу гэж хэлсэн.Тэгээд би 80 жилийн ойн групп рүүгээ орсон чинь тийм мэдээлэл тавигдсан байсныг устгасан. Тухайн мэдээллийг устгаснаас хойш дахиж тэр хаягнаас ямар нэгэн мэдээлэл оруулаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... ******* бид хоёр нэг айлын бэрүүд байгаа юм. ******* ньнөхөр *******тэйгээ одоогоос арваад жилийн өмнө гэр бүл болсон, тэднийх Арвайхээр сумын 5 дугаар баг 202 дугаар байрны 37 тоотод оршин суудаг, 3 охинтой, том охин Сувд-Эрдэнэ нь 16 настай, дундах Маралжингоо 8 настай, бага охин нь одоо 2 сартай бие нь сайнгүй эмнэлгээр яваад байгаа, одоо удахгүй хагалгаанд орох гэж байгаа гэсэн, нөхөр ******* нь манай нөхөр Батгэрэлийн дүү байгаа юм. ******* нь зан араншингийн хувьд бол үг дуу цөөтэй, томоотой, даруухан, дотогшоо хүн. Болсон асуудлаа хүмүүст яриад байдаггүй тийм л хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...******* нь нөхөр ******* болон 3 хүүхдийн хамт Арвайхээр сумын 5 дугаар баг 202 дугаар байрны 37 тоотод оршин суудаг, нөхөр ******* нь одоогоор эрхэлсэн ажилгүй, том охин Сувд-Эрдэнэ нь 16 настай одоо 10 дугаар ангид орно, дунд охин Маралжингоо 7 настай энэ жил 2 дугаар ангид орно, бага охин нь одоо 2 сартай. ******* нь зан байдлын хувьд төлөв даруу, хүмүүстэй хэрүүл хийгээд байх хүн биш” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би ******* гэх нэртэй фэйсбүүк хаягаа 2020 оны 03 дугаар сард нээсэн, нээхдээ би 95638740 дугаарыг бүртгүүлсэн байсан.Тэр дугаар нь үнэгүй дататай байсан болохлоор датаг нь ашиглах гэж л тэр дугаарыг ашигладаг байсан. Би Баярдолжин гэх эмэгтэйн талаар фэйсбүүк дээр мэдээлэл тавих гэж энэ хаягийг нээсэн. Энэ эмэгтэйн нөхөр нь манай нөхөр *******тэй найзууд байсан. Манай нөхрийг Баярдолжин энэ тэнд дуудаад байдаг байсан. Би тэр үед нь найз нөхдийн хувиар л дуудаад байдаг юм байх даа гэж боддог байсан.Тэгсэн чинь манай манай нөхөр *******тэй уулздаг байсан юм байна лээ. Манай нөхөр Таван толгойд том тэрэг барьдаг байсан. Тэгээд амралтаараа 2013 онд гэртээ ирчихсэн байсан чинь манай нөхрийн утсанд Баярдолжингоос “уулзъя санаад байна” гэсэн утгатай мессеж ирсэн байсан, би тухайн үед гэр бүлээ бодоод ямар нэгэн хэрүүл хийлгүй өнгөрсөн. Тэрнээс хойш тэд уулзаад л байдаг байсныг нь би мэддэг байсан. 2019 оны 11 дүгээр сард манай нөхөр ******* гэртээ согтуу ирэхээр нь би утсыг нь шалгасан чинь Баярдолжингоос яагаад гар утсаа авахгүй байгаа юм гэсэн утга бүхий мессеж ирсэн байсан. ...Баярдолжинг би нөхөртэйгөө уулзаад байхлаар нь болиулах гэж шинээр нээсэн фэйсбүүк хаягнаасаа Баярдолжингийн талаар мэдээлэл оруулсан. Баярдолжингийн өөрийнх нь фэйсбүүк хаяг руу ороод зургийг нь аваад доор нь хүний нөхөртэй явалддаг архичин авгай минь нэрээ татаж аваарай хоёулаа шүүх дээр уулзнаа, Зөрчлийн тухай хуулиар өөрт чинь хатуу хариуцлага оноох байх шүү гээд Баярдолжингийн машины дугаар болон утасны дугаарыг бичээд тавьсан. Би “*******” гэх нэртэй фэйсбүүк хаягаар Баярдолжингийн талаар мэдээлэл оруулснаасаа хойш 2-3 хоногийн дараа хаягийг устгасан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-53-55 хуудас/,
Үүрэн холбооны “Мобиком” корпораци ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18/3415 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 87-88 хуудас/ ,
Хохирогч *******гийн талаар олон нийтийн сүлжээнд тавьсан, тараасан гэх мэдээллүүдийн хуулбар /хх-ийн 09-27 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 94 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 74 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” прокурорын тогтоол /хх-ийн 98 хуудас/ ,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-82/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №708 дугаартай тодорхойлолт /хх-86/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-64/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-83-84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-56/,
Хохирогч *******гийн шүүхэд ирүүлсэн “Сайн дураараа эвлэрсэн, шүүх хуралдаанд суухгүй. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгсэл болох фэйсбүүк ашиглан “*******” гэх оноосон нэр бүхий хаягаар хохирогч *******гийн зураг бүхий “энэ хүнийг Баярдолжин гэдэг, хүний нөхөртэй явалдаад байх юм. Өөрөө 4 хүүхэдтэй эм хүний шинжгүй, арчаагүй, архичин чамайг би гэхгүй тэр сум орны чинь хүмүүс хүртэл мэддэг юм байна лээ.Хэдэн ч хүнтэй явалддагийн чи миний амьдралаар тоглосныхоо шанг хүртэх болно.Шүүх дээр уулзанаа зөрчлийн тухай хуулиар нилээн л юм болох байх даа. Фэйсбүүк нь зузаан насаа гэж байгаа, хүмүүс шаагаа гэж дууддаг, цагаан кроун машинтай, утас нь 99691668, мөн ч удаан тэслээ тэвчээр ч барагдлаа, чи ч надад олон баригдлаа. Өөрөө болих байх гэж их ч” гэсэн бичвэрийг “Өв Тарагт сумын Ерөнхий сайд асан гийн нэрэмжит ЕБС-80 жил” гэсэн групп /цахим нэгдэл/-д тавьж түүний нэр төрд халдаж, худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******гийн “...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нөхөр Чинзориг гээд фэйсбүүкийн найзаас “яагаад од болоод байгаа юм бэ” гээд намайг доромжилсон чат ирээд постны зургийг явуулсан байсан. Би сургалтын менежер ******* рүү залгаад намайг ингээд фэйс дээр бичсэн байна гээд явуулсан чинь сургуулийн 80 жилийн групп дээр бас шейр хийсэн байна гэж хэлсэн. ******* гэх хаягнаас “Энэ Баярдолжин гэдэг хүний нөхөртэй явалдаад байх юм. Өөрөө 4 хүүхэдтэй эм хүний шинжгүй арчаагүй архичин чамайг би байтугай тэр сум орны чинь хүмүүс хүртэл мэддэг юм байна лээ. Хэдэн ч хүнтэй явалддаг юм. Чи миний амьдралаар тоглосныхоо шанг хүртэл болно. Шүүх дээр уулзана. Зөрчлийн тухай хуулиар нилээн л юм болох байх даа. Фэйсбүүк нь зузаан насаа гэж байгаа. Хүмүүс шаагаа гэж дууддаг цагаан кровн машинтай 23-19 утас нь 99691668 мөн ч удаан тэслээ тэвчээр ч барагдлаа. Чи ч надад олон баригдлаа. Өөрөө болих байх гэж их ч“ гэсэн доромжилсон утгатай постыг өөрийн
фэйсбүүк хаягт болон Тарагт сумын 80 жилийн группэд байршуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31, 32-33, 34-35 хуудас /,
Гэрч А.*******гийн ”...2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу тухайн мэдээлэл тавьсны дараа Баярдолжин над руу залгаад сургуулийн 80 жилийн ойн группийн админ чи билүү миний талаар “*******” гэсэн хаягнаас янз бүрийн юм бичээд тавьсан байна. Энэ постыг устгаад өгөөч гэхээр нь групп руу орсон. ******* гэх нэртэй хаягнаас Баярдолжингийн талаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баярдолжингийн зургийг тавиад дээр нь авто машиных нь дугаар, гар утасны дугаар, фэйсбүүкийн хаягийн нэр зэргийг бичээд хүний нөхөртэй явалдаад чамайг харнаа өөрөө больчих байх гэж зөндөөн удаан харлаа хоёулаа шүүх дээр уулзнаа, энэ тэр гэсэн утгатай пост оруулсан байсаныг устгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,
Гэрч ын ”... 95638740 дугаарыг ******* өмнө нь ашиглаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,
Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн “...Би “*******” гэх нэртэй фэйсбүүк хаягаар Баярдолжингийн талаар мэдээлэл оруулсан. Би Баярдолжин гэх эмэгтэйн талаар фэйсбүүк дээр мэдээлэл тавих гэж энэ хаягийг нээсэн. Тэр хаягаа 2-3 хоногийн дараа хаягийг устгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-55 хуудас/,
Үүрэн холбооны “Мобиком” корпораци ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18/3415 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 87-88 хуудас /,
Хохирогч *******гийн талаар олон нийтийн сүлжээнд тавьсан, тараасан гэх мэдээллүүдийн хуулбар /хх-ийн 09-27 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 34 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч А.*******, нарын мэдүүлгүүд, хохирогч *******гийн талаар олон нийтийн сүлжээнд тавьсан, тараасан гэх мэдээллүүдийн хуулбарууд зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******гийн шүүхэд ирүүлсэн “бид сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан байх тул хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн *******ийг хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн *******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.