| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2017/01590/И |
| Дугаар | 102/ШШ2017/02920 |
| Огноо | 2017-10-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2017/02920
| 2017 оны 11 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2017/02920 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ... дүгээр хороолол, .... тоотод оршин суух, ... овогт ...ын ... /РД: ..../,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, ...дүгээр хороолол, ... тоотод оршин суух... овогт .ын ... /РД: .../-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Тоёота Гранд марк-II загварын автомашин, Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар байрны *** тоот 1 өрөө байрны өөртөө болон охин Э.Эд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Эл, хариуцагч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан **** овогт Э.Э****, ****** овогт Г.Б****** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар зохигчид ... охин Э.Тыг эх Г.Бгийн асрамжинд үлдээж, эцэг Э.Элаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, нэхэмжлэгч Э.Эл нь хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Тоёота Гранд марк-II загварын автомашин, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 251/2 дугаар байрны 103 тоот 1 өрөө байрны өөртөө болон охин Э.Эд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэж тохиролцсоныг дурдсуай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР