Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2020/0755

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х м м  ХХК

Хариуцагч: Н Х А А Г 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 6 сарын 04-ний өдрийн №03 дугаар шийдвэр, дүгнэлт, зөвлөмж, Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №1 дугаар зөвлөмж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02/1382 тоот зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын БОХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаар гэрээг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Үнэлгээний хороо-нд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. нэхэмжлэгч өмгөөлөгч Ө.С, Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э. оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХММХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерт оролцсон.

Тус тендер шалгаруулалтын үнэлгээгээр манай компанийн санал болгосон тендерээс татгалзсан ба энэ тухай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/1022 тоот албан бичгээр мэдэгдсэн бөгөөд татгалзсан үндэслэлд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.3-д үндэслэлээр татгалзсан тул бид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Н-302 тоот албан бичгээр Монгол Улсын Сангийн Яаманд хандан гомдол гаргасан. Сангийн яамнаас бидний гомдлыг хянан үзэж 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/3786 тоот албан бичгээр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-т хандан дараах үндэслэлээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгасан байдаг.

Үүнд: Тендерт шалгарсан БОХХК-ийн санал болгосон 5 тонны даацтай автомашин хөдөлгүүрийн багтаамж, хөдөлгүүрийн чадал, нийт хэмжээний өргөн, өндөр зэрэг үзүүлэлт, 8 тонны даацтай авто******* тэнхлэг хоорондын зай, газраас тэнхлэг хүртэл зай, хөдөлгүүр, хөдөлгүүрийн багтаамж, хүчин чадал, овор хэмжээ, зэрэг үзүүлэлтүүд нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтүүдээс зөрүүтэй байх бөгөөд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын үзүүлэлт тус бүрээр үнэлгээ хийгээгүй байна. Гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг тус хуулийн 55 дугаар зүйл 55.3.3 дахь заалтад үндэслэн хийхийг даалгасан байдаг.

Гэтэл Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас Манай компанид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/1263 дугаартай мэдэгдлээр хандан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл 27.1 дэх хэсгийг үндэслэн дахин хянан үзэхэд танай ирүүлсэн тендер нь шаардлагад нийцсэн боловч хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар сарын 28.7.3 дахь заалтын дагуу татгалзаж байна.

Уг тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйл 28.7.4 дэх заалтыг үндэслэн БОХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн гэж үзэн шалгаруулсан болохыг мэдэгдье гэсэн мэдэгдэл ирсэн.

Энэхүү мэдэгдэлд Сангийн яам -ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/3786 дугаартай Гомдол хянасан тухай албан тоотод дурдсан БОХХК-ийн санал болгож буй автомашинууд нь техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтүүдээс зөрүүтэй байдлыг үнэлгээнд харгалзан үзээгүй нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр нотлогдож байтал дахин БОХХК-ийг тендерт шалгаруулсан нь Сангийн яам-ны гомдол хянасан тухай мэдэгдэл биелэгдээгүй гэж үзэн манай компанийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сангийн яаманд хандан Н-343 дугаартай гомдол гаргасан. Сангийн яамны зүгээс 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 6-1/4198 дугаартай Гомдол буцаах тухай утгатай албан бичгээр хандан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл 55.2 дахь хэсэгт Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан гомдлыг буцаасан байдаг.

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендер манай компани шалгарах ёстой байтал БОХХК-ийг тендерт шалгаруулсан байгаа нь дараах шаардлагуудыг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэл гаргаж байна.

Үүнд:Нэг: Тендерт шалгарсан БОХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1/ё/ 4-т Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх нотлох баримтыг ирүүлнэ гэж заасан шаардлагын дагуу тухай нотлох баримтуудыг тендер илгээгээгүй байна.

Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх нотлох баримтыг ирүүлээгүй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1.4-д /тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт/ гэх заалтыг зөрчиж байна.

Хоёр: НХААГ-20/0072 тоот тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 19.1 Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолт: Шаардлагатай.Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ.

Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана гэж заасан байтал тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу шалгарсан аж ахуйн нэгж болох БОХХК-ийн санал болгосон 5 тонны даацтай авто ******* хөдөлгүүрийн багтаамж, хөдөлгүүрийн чадал, нийт хэмжээний өргөн, өндөр зэрэг үзүүлэлт, 8 тонны даацтай авто******* тэнхлэг хоорондын зай, газраас тэнхлэг хүртлэх зай, хөдөлгүүр, хөдөлгүүрийн багтаамж, хүчин чадал, овор хэмжээ зэрэг үзүүлэлтүүд нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс зөрүүтэй байх бөгөөд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын үзүүлэлт тус бүрээр үнэлгээ хийгээгүй нь Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/3786 дугаартай албан тоотод дурдсан байтал үнэлгээний хороо тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 19.1 заасан шаардлагыг үнэлгээнд үл харгалзан дахин шийдвэр гаргасан байгаа нь тендерийн баримт бичигт тусгасан ерөнхий шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгжийг дахин шалгаруулсан зөрчилтэй байна.

Гурав: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас манай компанид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 02/1263 дугаартай мэдэгдлээр ХММХХК-ийн илгээсэн санал тендерийн шаардлагад нийцсэн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйл 28.7.3 дахь заалтын дагуу татгалзаж тус хуулийн 28 дугаар зүйл 28.7.4 дэх заалтыг үндэслэн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор Бадрангуй -Орших ХХК-ийг шалгаруулсан нь тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлага, техникийн шаардагуудыг хангаагүй аж ахуйн нэгжтэй манай компанийг ижил төвшинд харьцуулан үнэлгээ хийсэн нь үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт тусгасан шаардлагуудыг бүрэн хянаж үнэлгээндээ тусгаж шийдвэр гаргаагүй мөн Монгол Улсын Сангийн Яам-ны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/3786 дугаартай албан тоотод дурдсан зөрчлийг үнэлгээнд харгалзан үзэлгүй дахин шалгаруулсан байна.

Иймд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэр, дүгнэлт, зөвлөмж, Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр зөвлөмж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/1263 тоот шийдвэр, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/1382 тоот зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын БОХХК-тай байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтын үнэгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Үнэлгээний хороо-нд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/353 дугаар захирамжаар Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн.

Тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар байгуулсан.

Тендерийн урилгыг өдөр тутмын Засгийн газрын мэдээ болон Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.ub-procurement.mn цахим системд тус тус нийтэлсэн. Тус төсөл, арга хэмжээг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарлан 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09 цаг 30 минут хүртэл хүлээн авч, 10 цаг 00 минутад нээлтийг хийхэд 6 компани буюу БОХХК ХХК, ХХК, ХХК, МБ ХХК, ХМХХК тус тус тендер ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 100 хувийн ирцтэй тендерийн үнэлгээг хийж, хуралдан ХХК, ХХК, ХХК, МБ ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар шаардлагад нийцээгүй, ХМХХК-иас 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтыг үндэслэн тендерээс татгалзаж, мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/1022 дугаар албан бичгээр хүргүүлсэн.

Сангийн яамнаас 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6-1/3551 дүгээр албан бичгээр тендер шалгаруулалтад оролцогч ХМХХК-иас гомдол гаргасан болохыг мэдэгдэж гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн.

Сангийн яам нь гомдлыг хянан үзэж 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/3786 дугаар албан бичгээр дахин үнэлгээ хийж, тендерт оролцогч БОХХК-ийн санал болгосон 5 тонны даацтай авто ******* хөдөлгүүрийн багтаамж, хөдөлгүүрийн чадал, нийт хэмжээний өргөн, өндөр зэргийн үзүүлэлт, 8 тонны даацтай авто******* тэнхлэг хоорондын зай, газраас тэнхлэг хүртэлх зай, хөдөлгүүр, хөдөлгүүрийн багтаамж, хүчин чадал, овор хэмжээ зэрэг үзүүлэлтүүд зөрүүтэй тул дахин үнэлгээ хийлгэхээр даалгасан.

Сангийн яамны албан бичгийн дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийхэд Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07/982 дугаар албан бичгийн хавсралтад тусгагдсан Хог тээврийн зориулалттай авто******* техникийн тодорхойлолтод Тендерт оролцогчийн санал болгож байгаа авто машин нь доорх үзүүлэлтүүдээс багагүй байна гэж заасны дагуу БОХХК-ийн санал болгож буй авто машин нь уг техникийн тодорхойлолтоос илүү даацтай, илүү багтаамж ихтэй зэргийг үндэслэн шийдвэрийг дахин хэвээр үлдээж Бадрангуй -Орших ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4-д Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг Хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу шалгаруулсан болно.

Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэрийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тендерт оролцогч компаниудад хүргүүлсэн. Тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр болно.

Мөн энэхүү тендерт шалгарсан ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр НХААГ-20/0072 дугаар Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх гэрээг байгуулж одоогийн байдлаар гэрээнд заасны дагуу автомашинаа Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгөөд байна.

ХМХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Тендерт шалгарсан ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1/ё/4-т Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх нотлох баримтыг ирүүлнэ гэж заасан шаардлагын тухайн нотлох баримтуудыг тендерт ирүүлээгүй тухайд: Бадрангуй орших-ХХК нь FOTON болон LOVOL брэндийн мэргэжлийн засвар үйлчилгээний төвтэй бөгөөд уг засварын төвийг өөрийн эзэмшлийнх гэдгийг нотлох баримтуудыг тендерийн баримт бичигт ирүүлсэн болно.

2. НХААГ-20/0072 тоот тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 19.1 Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолт: Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтэж баталгаажуулан ирүүлнэ.

Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тухайн тендерээс татгалзана гэх тухайд:

ХХК нь тендерийн материал ирүүлэхдээ нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтыг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулсан байдлаар хүснэгтээр бэлтгэж ирүүлсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1.3-т Барааны тэмдэг, нэр, хэлбэр, маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй, гэж заасны дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 07/982 дугаар албан бичгийн хавсралтад тусгагдсан Хог тээврийн зориулалттай авто******* техникийн тодорхойлолтод Тендерт оролцогчийн санал болгож байгаа авто машин нь доорх үзүүлэлтүүдээс багагүй байна гэж заасан нь дээрх хуулийн заалтыг баримталж техникийн тодорхойлолтоо боловсруулсан байна.

ХМХХК-ийн нэхэмжлэлд дурдсан техникийн тодорхойлолтоос илүү хүчин чадалтай автомашин нийлүүлж буй нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй байна.

Иймд энэхүү ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон журмын дагуу явагдаж, гэрээ байгуулагдаж нийлүүлэгч Бадаргуй- Орших ХХК нь гэрээний үүргийн дагуу бараагаа нийлүүлсэн тул тус тендер шалгаруулалтыг хүчингүй болгох нь төрийн байгууллага, захиалагч, тендерт оролцогчид цаашлаад нийслэл хотын бүтээн байгуулалтад илтэд хохиролтой тул ХМХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд: Манай компани Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерт 519.000.000 төгрөгийн үнийн саналтайгаар оролцож улмаар Нийслэлийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан техникийн тодорхойлолтын дагуу техникийг хүлээлгэн өгч гүйцэтгэж дууссан болно.

ХММХХК нь нэхэмжлэлдээ:

1.Тендерт шалгарсан Бадрагуй Орших ХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1/ё/ 4-т Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх нотлох баримтыг ирүүлнэ гэж заасан шаардлагын дагуу нотлох баримтуудыг тендерт илгээгээгүй байна.

-Манай компанийн тендер шалгаруулалтад илгээсэн БО6, илгээсэн файлд засвар үйлчилгээний төвийн танилцуулга, Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын А0032 тоот Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ хавсаргасан байх бөгөөд тус гэрчилгээ нь нэхэмжлэгчийн дурдсан ТБОНӨХБАҮХХ тухай хуулийн 16 дугаар зүйл 16.1.4-д заасан заалтыг хангасан гэсэн эрх бүхий байгууллагын гэрчилгээ болно.

2.Бадрагуй орших ХХК-ийн санал болгосон техникийн үзүүлэлтүүд...тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс зөрүүтэй байх бөгөөд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын үзүүлэлт тус бүрээр үнэлгээ хийгээгүй нь Сангийн яамны гомдол хянан шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 61/3786 дугаартай албан тоотод дурдсан байтал үнэлгээний хороо ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 19.1 заасан шаардлагыг үнэлгээнд үл харгалзан дахин шийдвэр гаргасан байгаа нь ТББ-т тусгасан ерөнхий шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгжийг дахин шалгаруулсан зөрчилтэй байна гэжээ.

-Дэлхийн нийтэд олон төрлийн техник тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг үйлдвэр байдаг бөгөөд бүгд өөр өөрийн техникийн онцлог, шинж чанар, хүчин чадал зөрүүтэй цаашилбал загвар дизайн, хэлбэр хэмжээ өөр байдаг билээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлд Техникийн тодорхойлолт гэсэн зохицуулалт байх бөгөөд 11.1-д Захиалагч техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ дараах шаардлагыг хангасан байна,

11.1.1-д тухайн бараа, ажил, үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох,

11.1.2-д үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт үндэслэх, үндэсний стандарт, техникийн норм байхгүй тохиолдолд Монгол Улсын хүлээн зөвшөөрсөн олон улсын стандартад үндэслэх,

11.1.3-д барааны тэмдэг, нэр, хэлбэр, маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй,

11.1.4-д энэ хуулийн 11.1.3-т заасан шаардлага, нөхцөлийг заах шаардлагатай бол түүний ард эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэх

11.2-д Захиалагч техникийн тодорхойлолт бэлтгэхдээ тухайн тендер шалгаруулалтад оролцох сонирхолтой этгээдээс өрсөлдөөнийг хязгаарлахад хүргэж болох зөвлөгөө авахыг хориглоно гэж заасан байх бөгөөд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерт бид техникийн үндсэн эд анги болох хөдөлгүүр, хурдны хайрцаг, багтаамж зэрэг үндсэн үзүүлэлт тохирох эсвэл илүү өндөр үзүүлэлттэй ашиглалтын явцад үр өгөөжтэй, бага зардлаар өндөр ажлын бүтээмж үзүүлэх техникийг санал болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар хүлээлгэн өгч ашиглалтад шилжүүлсэн байна.

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас ХММХХК-д 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 02/1263 дугаартай мэдэгдлээр шаардлагад нийцсэн боловч татгалзаж хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр БОХХК-ийг шалгаруулсан тухайд:

Тус худалдан авах ажиллагааны төсөвт өртөг 750 000 000 төгрөг байсан ба нэхэмжлэл гаргагч ХММХХК-ийн тендер шалгаруулалтад санал болгосон үнээс 180 899 000 төгрөгөөр бага үнэ санал болгосон.

Мөн Сангийн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтад Тендерийн үнэлгээний заавар /маягтууд/ 7 дугаар зүйл 7.1-д Үнэлгээнд хамруулах тендерийн тоог зүйлд заасны дагуу үнэлгээ хууль ёсны үнэн зөв шийдвэр гаргасан гэж бид үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний дагуу тоног төхөөрөмжийг техникийн тодорхойлолтын дагуу бүрэн хүлээлгэн өгч, дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХММХХК-ийн захирал шүүхэд хандан:

1.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр, дүгнэлтийг хүчингүй болгуулах,

2.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-ын Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерт ХММХХК-ийн тендерээс татгалзсан тухай 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/1022 тоот шийдвэрийг мөн тус газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/1263 дугаартай ХММХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

3.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-ын Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерт, БО-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах,

4.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-ын Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерт БОХХК-тай байгуулсан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх гэрээ-г хүчингүй болгуулах,

5.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг хариуцагчид даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 08 дүгээр сарын 13-ний өдөр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Үүнд:

1. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03 дугаар шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг,

2. Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 1 дүгээр зөвлөмж,

3. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/1263 тоот шийдвэр,

4. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02/1258 тоот шийдвэр,

5. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 02/1382 тоот зөвлөмж,

6. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын БОХХК-тай байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаар гэрээг тус тус хүчингүй болгож,

7. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Үнэлгээний хороо-нд даалгах гэж тодорхойлсон байна.

Шүүх нэхэмжлэгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/353 дугаар захирамжаар Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн байна.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/40 дүгээр тушаалаар Тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хороог байгуулсан байна.

Дээрх ажиллагааг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарлан 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 09 цаг 30 минут хүртэл материалыг хүлээн авч, 10 цаг 00 минутад нээлтийг хийхэд 6 компани буюу БОХХК, О ХХК, Е, ХХК К ХХК, МБ Ин ХХК, ХМ ХХК тус тус тендерт оролцохоор материалаа ирүүлсэн байжээ.

Үнэлгээний хороо 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 100 хувийн ирцтэй тендерийн үнэлгээг хийж О Ө ХХК, ХХК, ХХК, МБ Инг ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар шаардлагад нийцээгүй, ХМХХК-иас 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтыг үндэслэн тендерээс татгалзаж, мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/1022 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Дээрх үнэлгээний хорооны шийдвэрийг ХМХХК эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас гомдлыг хянан үзэж 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 6-1/3786 дугаар албан бичгээр дахин үнэлгээ хийж, тендерт оролцогч БОХХК-ийн санал болгосон 5 тонны даацтай авто ******* хөдөлгүүрийн багтаамж, хөдөлгүүрийн чадал, нийт хэмжээний өргөн, өндөр зэргийн үзүүлэлт, 8 тонны даацтай авто******* тэнхлэг хоорондын зай, газраас тэнхлэг хүртэлх зай, хөдөлгүүр, хөдөлгүүрийн багтаамж, хүчин чадал, овор хэмжээ зэрэг үзүүлэлтүүд зөрүүтэй тул 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 02/1017 дугаар албан бичгээр гаргасан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтын дагуу хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.

Сангийн яамны албан бичгийн дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж Хог тээврийн зориулалттай авто******* техникийн тодорхойлолтод Тендерт оролцогчийн санал болгож байгаа авто машин нь доорх үзүүлэлтүүдээс багагүй байна гэж заасны дагуу БОХХК-ийн санал болгож буй авто машин нь уг техникийн тодорхойлолтоос илүү даацтай, илүү багтаамж ихтэй байна гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-д Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг Хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу БОХХК-ийн ирүүлсэн тендер хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулсан байна.

Гэвч ХММХХК-иас шүүхэд хандан Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1 /ё/ 4. Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ гэж заасан шаардлагын дагуу тухайн нотлох баримтуудыг тендерт ирүүлээгүй, ТОӨЗ 19.1 Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолтыг ирүүлээгүй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас манай компанид 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн 02/1263 дугаартай мэдэгдлээр ХММХХК-ийн илгээсэн санал тендерийн шаардлагад нийцсэн боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтын дагуу татгалзаж тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчоор БОХХК-ийг шалгаруулсан нь тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлага, техникийн шаардлагуудыг хангаагүй аж ахуйн нэгжтэй манай компанийг ижил түвшинд харьцуулан үнэлгээ хийсэн гэх үндэслэлээр маргажээ.

Нэхэмжлэгчийн Тендерт шалгарсан БОХХК нь тендер шалгаруулалтын өгөгдлийн зааварчилгааны ТОӨЗ 12.1/ё/ 4-т Өөрийн эзэмшлийн баталгаат засварын төвтэй байх бөгөөд нотлох баримтыг ирүүлнэ, ТОӨЗ 19.1-т Барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолт шаардлагатай гэснийг биелүүлээгүй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.4, 16.1.6-д заасныг тус тус зөрчсөн гэх тайлбарын тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараах үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно гэж зааснаас үзвэл дараах үзүүлэлтийн аль нэгийг хавсаргах гэж ойлгохоор байх ба техник хэрэгсэл худалдаж аваад нийлүүлэх учраас үүнтэй холбоотой борлуулалтын менежер, санхүүгийн менежерийн бичиг баримтыг бүрдүүлж өгсөн байна.

Мөн БОХХК нь Нийтийн тээврийн үйлчилгээний газраас олгосон авто засварын үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрсөн ******* дугаар гэрчилгээ, ******* дугаар сэлбэг хэрэгсэл худалдахыг зөвшөөрсөн гэрчилгээ, фото зургийн хамт тендерийн баримт бичигт хавсаргаж хүргүүлсэн болох нь Тендерийн баримт бичгийн 234 дүгээр хуудсанд авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд БОХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-д заасныг зөрчсөн гэж шууд үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Сангийн яамны 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн гомдол хянасан тухай 6-1/3784 тоот албан бичгээр эдгээр баримтуудыг БОХХК ирүүлсэн байна гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02/1258 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 19.1-т барааны техникийн болон үйл ажиллагааны шинж чанарын дэлгэрэнгүй тодорхойлолт шаардлагатай нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтоос зөрсөн тохиолдолд тендерийг хүчингүй болгох байсан гэвч тэгээгүй. Тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 12.1 /ё/ 3-т санал болгож буй үйлдвэрийн албан ёсны дистрибьютер байх бөгөөд нотлох хавсаргаж ирүүлнэ гэж заасан тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т үйлдвэрлэгчийн гэрчилгээ, барааны гарал үүслийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ, олон улсын чанарын стандартын чанарыг гэрчилсэн гэрчилгээг аль нэгийг хангасан эсэхийг нотолсон гэрчилгээг ирүүлэх гэж заасны дагуу ирүүлсэн гэрчилгээ нь дуусгавар болсон байсан гэжээ.

Тендерийн баримт бичигт авагдсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн техникийн тодорхойлолтын үзүүлэлтэд Хог тээврийн шахагч авто******* Хойд тэнхлэгийн даац 4,700кг, Урд тэнхлэгийн даац 3,100кг гэж бичигдсэн хэр нь тендерийн баримт бичигт авагдсан гаалийн мэдүүлэгт Хог тээврийн шахагч авто******* Хойд тэнхлэгийн даац 2000 кг гэж бичигдсэнийг хариуцагч нягтлалгүйгээр тендерийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг БОХХК нь хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Мөн БОХХК-иас тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн 0155-2002-QA-GRC-RvA/Rev.1 тоот ISO9001:2015 стандарт гэрчилгээний Хятад хэл дээрх хүчинтэй хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байхад тус гэрээг монгол хэлээр орчуулахдаа 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэж хүчинтэй мэтээр орчуулсан, БОХХК нь ******* ******* ХК-тай гэрээт борлуулагчийн гэрээ байгуулсан ба тус гэрээний эх хувь дээр гэрээ байгуулагдсан огноо нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэсэн байхад гэрээг орчуулахдаа гэрээ байгуулагдсан огноог 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэж илт зөрүүтэй орчуулсан, хэрэв БОХХК нь ******* ******* ХК-тай 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан гэж үзвэл гэрээний хугацаа дууссан, Фото интернэйшнл трейд компаний тамга гэрээнд дарагдсан хэр нь гарын үсэг зурагдаагүй,БОХХК-ийн тендерийн материалын ХХК-ийн GB/Т1900122016/IS9001:2015 стандартын чанарын удирдлагын гэрчилгээг санал болгох ёстой атал гэрчилгээг орчуулахдаа ******* ******* ******* ******* ХХК гэж орчуулсан байгаагаас дүгнэн үзэхэд БОХХК албан ёсны борлуулагчийн гэрээн дээрх компанийн нэр, гэрээт борлуулагчийн гэрчилгээн дээрх нэр, чанарын менежментийн системийн гэрчилгээн дээрх нэрс хоорондоо зөрүүтэй байхад үүнийг нягталж он сарыг нь тулгаж шалгаагүй Тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2-т үйлдвэрлэгчийн гэрчилгээг ирүүлнэ гэж зааснаас үзвэл дээрх компаниудын аль нь үйлдвэрлэгч гэдэг нь тодорхойгүй байхад Тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 12.1/ё/ 3-т заасныг хангаж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй үнэлгээний хороо нь дээрх нотлох баримтуудыг сайтар тулгаж нягталж үзэх үүрэгтэй байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Хэдийгээр дээрх зөрчлийг хариуцагч гаргасан ч гэсэн шүүхээс тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож тендерийг дахин явуулж үнэлгээ хийлгэхийг даалгах боломжгүй байна.

Тодруулбал: Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2020 оны 6 дугаар сарын 18 -ны өдрийн 01 тоот зөвлөмжөөр Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахад Хамгийн сайн үнэлэгдсэн БОХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг гаргаж, Нийслэлийн Засаг даргад БОХХК-тай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмжийг 2020 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн 02/1382 тоот албан бичгээр хүргүүлсэн байна.

Дээрх зөвлөмжийн дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга ******* болон БОХХК-ийн захирал ******* нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр НХААГ-20/0072 дугаар гэрээ байгуулсан байна.

Улмаар 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А/242 дугаар захирамжаар Хог тээврийн тусгай зориулалтын авто машин хүлээж авах ажлын хэсэг байгуулах тухай захирамж гарч Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/353 дугаар захирамжаар худалдан авсан хог тээврийн тусгай зориулалттай авто *******г нийлүүлэгч компаниас гэрээнд заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу хянаж, актаар баталгаажуулан хүлээн авах ажлын хэсгийг байгуулсан байна.

Түүнчлэн дээрх захирамжийн дагуу ажлын хэсэг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хог тээврийн шахагч автомашин 2 ширхэг, хог тээврийн автомашин 1 ширхэг хүлээн авсан болох нь Машин механизм, тоног төхөөрөмж хүлээн авах тухай А/54 тоот акт, Машин механизм, тоног төхөөрөмж хүлээн авах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, захиалагчийн зүгээс хүлээж авсан автомашиндаа хяналт хийсэн тайлан, ажлын гүйцэтгэл, ажлын үе шатны хуваарь, гэрээ дүгнэсэн протокол, Хаан банкны зүгээс Нийслэлийн Засаг даргад гаргаж өгсөн 2020 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн Гүйцэтгэлийн баталгаа зэргээс үзвэл дээрх гэрээний хүчинтэй хугацаа 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Захиргааны хэргийн шүүхээс захиргааны байгууллагын бүхий л хууль бус үйл ажиллагааг хянаж, зөвтгөхийг даалгах үүрэггүй, гагцхүү захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол хамгаалах үүрэгтэй.

Өөрөөр хэлбэл Тендерийн үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлт, шийдвэрийг хүчингүй болгож, дахин тендер явуулж үнэлэхийг даалгасан ч гэрээний хүчинтэй байх 30 хоногийн хугацаа дууссан мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна биелэгдэх боломжтой байх ёстой.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д ...шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ, 28.3-т Шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна, 28.7-д Шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлэн:... 28.7.3-т энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно, 28.7.4-д хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж тус тус заасны дагуу БОХХК-ийг хамгийн бага үнийн санал өгсөн гэдгээр шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр 29.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХММХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 6 сарын 04-ний өдрийн №03 дугаар шийдвэр, дүгнэлт, зөвлөмж, Үнэлгээний хорооны 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №1 дугаар зөвлөмж, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02/1382 тоот зөвлөмж, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын БОХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаар гэрээг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар-аас зарласан Хог тээврийн автомашин /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг 8, 10, 20, 23, 28 дугаар хороо/ нийлүүлэх НХААГ-20/0072 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Үнэлгээний хороо-нд даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ