Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2020/ШЦТ/173

 

                                                              ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тоодойхон овгийн Цэндбаярын Буянхишигийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Мангал овгийн Төмөрбаасангийн Болдыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан, бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Мянган овгийн Гэрэлийн Амгаланг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Санжмятав овгийн Ганхуягийн Алтанзул, Хошир овгийн Батсайханы Амаржаргал нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Тоодойхон овгийн Цэндбаярын Буянхишигийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч  Мангал овгийн Төмөрбаасангийн Болдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,   3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Санжмятав овгийн Ганхуягийн Алтанзулыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Мянган овгийн Гэрэлийн Амгаланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Хошир овгийн Батсайханы Амаржаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Буянхишигт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох  4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялд  хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Ц.Буянхишигийн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Болдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 3 /гурав/  жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хугацаагаар хорих ялд хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,   3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Т.Болдын нийт эдлэх ялыг  4 /дөрөв/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Буянхишигт оногдуулсан 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар 60 /жар/ хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Болдод оногдуулсан 4 /дөрөв/  жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Алтанзулд оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч Г.Амгаланд оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг,  шүүгдэгч Б.Амаржаргалд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянхишигийн цагдан хоригдсон 412 /дөрвөн зуун арван хоёр/ хоногийг, шүүгдэч Т.Болдын цагдан хоригдсон 412 /дөрвөн зуун арван хоёр/ хоногийг, шүүгдэгч Г.Алтанзулын цагдан хоригдсон 406 /дөрвөн зуун зургаа/ хоногийг, шүүгдэгч Б.Амаржаргалын цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг тус тус  тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дүгээр зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Б.Амаржаргалын 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Дулмаалуяачонцоолойд асран хамгаалагч тогтоохыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргад даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Буянхишигээс  11869249 төгрөгийг гаргуулж  хохирогч **** 1530000 төгрөгийг, хохирогч **** 232500 төгрөгийг, хохирогч **** 125000 төгрөгийг, хохирогч ***** 250000 төгрөгийг, хохирогч ******* 1402500 төгрөгийг, хохирогч **** 151500 төгрөгийг, хохирогч ***** 2185000 төгрөгийг, хохирогч ****** 442500 төгрөгийг, хохирогч ***** 87500 төгрөгийг, хохирогч ***** 3442500 төгрөгийг, хохирогч **** 210000 төгрөгийг, хохирогч ****** 35000 төгрөг, хохирогч ***** 310250 төгрөгийг, хохирогч **** 51666 төгрөгийг, хохирогч **** 113333 төгрөгийг, хохирогч **** 915000 төгрөгийг, хохирогч **** 170000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч **** 155000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч ***** 40000 төгрөгийг,  иргэний нэхэмжлэгч ****** 20000 төгрөгийг,

Шүүгдэгч Т.Болдоос 9369249 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Батсүрэнд 347500 төгрөгийг, хохирогч С.Энх-Амгаланд 125000 төгрөгийг, хохирогч П.Баясгаланд 250000 төгрөгийг, хохирогч А.Бат-Очирт 1402500 төгрөгийг, хохирогч Д.Оюунсүрэнд 151500 төгрөгийг, хохирогч Ж.Даариймаад 2185000 төгрөгийг, хохирогч П.Ажигчид 442500 төгрөгийг, хохирогч З.Батмөнхөд 87500 төгрөгийг, хохирогч О.Бат-Эрдэнэд 3442500 төгрөгийг, хохирогч Л.Осорхүүд 210000 төгрөгийг, хохирогч Б.Базарлхамд 35000 төгрөг, хохирогч Ц.Лхагвадолгорт 310250 төгрөгийг, хохирогч Д.Батчулуунд 51666 төгрөгийг, хохирогч Б.Баасанжавд 113333 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Баянмөнхөд 155000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Болор-Эрхид 40000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.Энхбатад 20000 төгрөгийг, шүүгдэгч Г.Алтанзулаас  820000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Лхагвад,  шүүгдэгч Б.Амаржаргалаас 180000 төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Оюунчимэгт тус тус олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Мөнхдоржийн нэхэмжилсэн үнэлгээ гаргуулсны 40000 төгрөгийг, хохирогч Б.Базарлхамын нэхэмжилсэн үнэлгээ гаргуулсны 60000 төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ц.Мөнхдорж, Б.Базарлхам нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шүүгдэгч Г.Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ****** иргэний нэхэмжлэгч Б.Өлзийсайхан, Д.Цэрэнтогтох  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Буянхишиг, Т.Болд, Г.Алтанзул, Б.Амаржаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Амгаланд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн “Вlossom suрег” гэсэн бичигтэй цоож 1 ширхэг, П үсгэн хэлбэртэй хоёр талын үзүүр хэсэг резвотой автомашины нумны даруулга /стермэн/1 ширхэг, 28.3 см урттай төмөр алх 1 ширхэг, шар ногоон өнгийн хосолсон резенин бариултай,  17 см  урттай төмөр бахь 1 ширхэг,  хар өнгийн дунд хэмжээтэй, хар өнгийн бариултай, “Барт Ван” гэсэн бичиглэл бүхий цахилгаан халуун тогоо 1 ширхэг, улаан өнгийн тоосго 1 ширхэг, хөх өнгийн урд хэсэгтээ улаан өнгийн “В” үсгэн бичиглэлтэй саравчтай малгай, 460 грамм хатаасан борц зэргийг устгаж,  6 см хэмжээтэй хүрэн тагштай шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, 4 см хэмжээтэй хүрэн модон тагштай, ёроол хэсэгтээ хас тэмдэгтэй шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, 5 см хэмжээтэй хүрэн модон тагштай, ёроол хэсэгтээ морины дүрстэй шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, 5 см хэмжээтэй хүрэн модон тагштай, ёроол хэсэгтээ арга билгийн хэлбэр бүхий дүрстэй, шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос зэргийг хохирогч Б.Базарлхамд тус тус буцаан олгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Буянхишиг, Т.Болд, Г.Алтанзул, Б.Амаржаргал, Г.Амгалан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.