| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00142/э |
| Дугаар | 2020/ШЦТ/185 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2020/ШЦТ/185
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жижигийхэн овгийн *******д холбогдох 2026000000104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/96 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” захирамжаар 5 /тав/ сар 10 /арав/ хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон, Жижигийхэн овгийн Отгивын Адьяасүрэн.
Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч О.Адьяасүрэн нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 26-02 тоотод байрлах иргэн *******ын хувийн сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эд зүйлс хулгайлж 100000 /нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 13-14 тоотод оршин суух иргэн *******ийн хашаанд байх эд хөрөнгө хадгалах зориулалттай агуулахад /амбаар/-ын цоожийг эвдэн, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж, 20 литрийн багтаамжтай хуванцар хуучин сав 1 ширхэг, 4 метрийн урт, 1.5 метр өргөн хэмжээтэй хуучин “Хангал” нэртэй хивс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж нийт 240000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оноож өгнө үү.” гэв.
Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 26-02 тоот хашаанд 2019 оны 11 дүгээр сард гэрээ барьсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг Цахиурт гэх газар байх хөдөө гэр лүүгээ гэр бүлээрээ явсан. Гэрээ хажуу айлын ******* гэх ахад захиж орхисон. 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай эхнэрийн төрсөн дүү Өлзийхишиг над руу утсаар яриад танай гэрт хулгайч орчихсон усны савыг чинь авчихсан байна гэж хэлсэн...Манай гэрт байсан 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав 1 ширхэг, 20 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав 1 ширхэг алдагдсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдагдаагүй...Манай гэрийн цоож бүрэн бүтэн эвдэрсэн зүйл байхгүй. Цоож болон даруулга нь ажиллаж байгаа. Гэрийн хаалгыг шууд татаад орчихсон юм шиг байсан. Тийм болохоор цоож болон даруулгын үнэлгээг гаргуулахгүй, нэхэмжлэхгүй. Усны саваа буцаагаад авчихвал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/,
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хөдөөнөөс нөхөртэйгөө хамт гэртээ ирсэн. Бид хоёрыг хөдөө явсан байхад манай ач охин гэрт ганцаараа байсан. Тэр өдөр амбаарын цоож байхгүй байсан. 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр амбаартаа орж үзтэл цэнхэр өнгийн 120 литр усны хуванцар сав 1 ширхэг, 4мх1м урттай Хангал хивс тус тус байхгүй байгааг мэдсэн. Бид хөдөө явахдаа амбаараа цагийн өнгийн хятад төмөр цоожоор цоожлоод явсан. Цоожилсноос хойш хүн огт ороогүй байхад цоож нь байхгүй, оронд нь урт нарийн төмөр шургуулсан байсан. Алдсан хивс маань улаан ногоон судалтай 4 метр урттай, 4-5 жил хэрэглэсэн Хангал хивс байсан. Манай хивс хуучин биш шинэвтэр хивс байсан. 120 литрийн усны цэнхэр өнгийн савны таг нь хар, төмөр түгжээтэй. 120 литрийн саваа 3-4 жил хэрэглэж байна. Алдсан эд зүйлсийнхээ үнийг сайн мэдэхгүй учир үнэлгээ гаргуулна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-153 хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүргэн ах *******ых Арвайхээр сумын 4 дүгээр багийн 26-02 тоотод оршин суудаг. 2020 оны 04 дүгээр сарын 11-ний 19 цагийн орчимд манай хүргэн ахын айлын хүн надруу залгаад танай хүргэн ахын гэрт хулгай орсон байна. Гэхээр нь би ирсэн. Гэрийн цоожийг эвдээгүй, хаалгыг нь татаж онгойлгон ороод гэрээс 2 ширхэг 40 литрийн бетон сав хулгайлсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав ээж хоёр 2020 оны 07 дугаар эхээр Өлзийт сум руу хөдөө явсан. 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүүхдийнхээ дугуйг үүдний амбаараас авах гээд очиход цагаан цоожоор цоожилсон байсан. Түлхүүр нь гэрт нь байсан учир онгойлгож унадаг дугуй аваад буцаагаад түгжсэн. Түүнээс хойш 07 дугаар сарын 17-ны өдөр ээж аав хоёрыг гэртээ ирэхэд нь амбаарынх цоож нь байхгүй, оронд нь урт нарын төмөр шургуулчихсан байсан гэсэн. Тухайн үедээ нэг их анзаараагүй байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр амбаарт орж эд зүйлээ үзэхэд нь сав, хивс хоёр нь байхгүй байсан гэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 156-157 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд Арвайхээр сумын 10 дугаар багийн 13-15 тоотод байх гэрээсээ таксинд явахаар машинтайгаа гарсан. Гудамжныхаа баруун өнцөгт явж байтал засмал замын хажууд Адъяасүрэн гэх хүн ганцаараа гараа өргөөд зогсож байсан. Би зогстол "...Миний дүү таксинд явах уу” гэж надаас асуусан. Би явна гэж хэлээд та хурдан суучих гэсэн чинь “...Ах нь тэндээс цэнхэр сав олж ирнэ” гээд үзүүрийн хашааны өнцөг дээр байсан 120 литрийн цэнхэр савыг тэврээд ирсэн. Ирээд ах нь гэр рүүгээ таксидах гэж байна гэсэн. Цэнхэр усны саваа ар талын суудал дээр аваад суучихсан. Тэгээд хойшоо мал эмнэлэг өнгөрөөд явж байгаад танайх хаана юм бэ? гэсэн чинь “за за ерөөсөө зах руу явчихъя” гэсэн. Тэгээд захын зүүн хаалган дээр буугаад цэнхэр саваа бариад явсан. Сүүлд харахад захын зүүн хаалганы мотоциклийн такси зогсдог орчимд байж байгаа харагдсан. Миний машинд суухдаа архи уугаагүй эрүүл байсан. Цэнхэр савандаа улаан өнгийн хивс хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 158-159 хуудас/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гадуур яваад танихгүй 1 ахтай “Нутгийн буян” нэртэй 2 шил архи хувааж уусан. Тэгээд гадуур явж байгаад орой болох үед 4 дүгээр хороонд 1 дүгээр гудамжинд байдаг манай дүү Түмэндэмбэрэлийн хашаанаас хойно явж байтал цэнхэр өнгийн хаалгатай хашааны том хаалга нь жижиг завсартай онгойсон дотроо 1 байшин, 1 гэртэй хашаанд гэр нь цоожтой байхаар нь хашааны хаалгаар ороод гэрийн хаалгыг бариулаас нь татаж онгойлгоод гэрт ороод шууд үүдэнд байсан 2 ширхэг усны бидон савыг аваад гэрийн гадаа саван дотор байсан усыг асгачихаад хашаанаас гарах үедээ хүмүүстэй таараад тэгээд цагдаад баригдсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Би яг хэдний өдрийг нь санахгүй байна, гэхдээ наадам дөхөж байсан юм. 10 дугаар багийн гудамжны гол хэсэгт хашааны зүүн хэсэгтээ байшингийн түнзтэй, баруун гол хэсэгт нь 5 ханатай цагаан бүрээстэй монгол гэр цоожтой байсан. Гэрийн хойд талын модон амбаар нь цагаан өнгийн төмөр цоожтой байсан. Би тэр айлын гадаа очиход өдрийн 11-12 цаг болж байсан санагдаж байна. ...Би яг хэдний өдрийг санахгүй байна, гэхдээ наадам дөхөж байсан. Би хүргэнийдээ хоночихоод урагшаа 10 дугаар хорооны баруун талаар уруудаад Алтан тал руу гэр рүүгээ явж байгаад 10 дугаар багийн гудамжны гол хэсэгт хашааны зүүн хэсэгтээ байшингийн түнзтэй, баруун гол хэсэгт нь 5 ханатай цагаан бүрээстэй гэр цоожтой байсан. Гэрийн хойд талын модон амбаар нь цагаан өнгийн төмөр цоожтой байсан. ...Амбаарын цоожийг нь нарийхан арматурын төмрөөр хөшиж онгойлгоод тэр цоожийг нь халаасандаа хийчихсэн. Тэр амбаарын хаалгаар ороход чанх урд 120 литрийн цэнхэр усны сав, зүүн хойд буланд хураалттай юм дээр нь хуйлаатай улаан эрээн хивс байсныг авсан. Цэнхэр савандаа хивсийг нь хийгээд хашааны араар нь хоёуланг нь давуулаад шидчихсэн. Буцаж очиж амбаарын цоожийг эвдэлсэн арматурын төмрөөрөө цүүлээд хашааны араар нь даваад гарсан. Тэгээд баруун тийшээ засмал зам руугаа гарч нэг эмэгтэй жолоочтой таксинд суугаад Арвайхээр сумын Хангамж захын зүүн хаалга дээр очсон. Мах худалдааны хэсэгт очоод баруун хойд талд суудаг нэг танихгүй хүүхэнд цэнхэр саваа хямдхан зарсан. Тухайн үедээ хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна. Буцаж гарч ирээд захын зүүн хаалган дээр нэг мотоциклтой 50 орчим настай хөдөөний байрын хүнд хивс зарна шүү гэсэн чинь надад нэг шил архи авч өгөөд тохоод явчихсан. Зарж олсон мөнгөөрөө архи, тамхи авсан. Архины мөнгө олж, архи уух гэж хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-53, 160-161 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/12 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 07/16 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-ийн 37-41, 165-169 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2026000000104 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 47 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9, 147-149 хуудас/,
Яллагдагч *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13, 231-239 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *******гээс 20, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан савыг түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12 хуудас/,
Хохирогч *******аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16 хуудас/,
Гэрч *******аар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 240-241 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч *******ад 20 литрийн багтаамжтай, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан савыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17 хуудас/,
2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хохирогч *******эд 260000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 243 хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-54/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захиармжийн хуулбар /хх-55/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 26 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хохирогч *******ын гэрт хууль бусаар нэвтэрч, 20 литрийн багтаамжтай таггүй хөнгөн цагаан сав 1 ширхэг, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан сав 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 100000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 13-14 тоотод оршин суух хохирогч *******ийн амбаарын цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 120 литрийн багтаамжтай хуванцар хуучин сав 1 ширхэг, 4 метрийн урттай, 1.5 метрийн өргөнтэй “Хангал” нэртэй хуучин хивс 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 240000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан
Хохирогч *******ын “...Манай гэрт байсан 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав 1 ширхэг, 20 литрийн багтаамжтай хөнгөн цагаан усны сав 1 ширхэг алдагдсан. Усны саваа буцаагаад авчихвал надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/,
Хохирогч *******ийн “...Манайх хөдөө явахдаа амбаараа цагийн өнгийн хятад төмөр цоожоор цоожлоод явдаг. 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай амбаар цоожгүй байсан. 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр амбаар луугаа орж үзтэл цэнхэр өнгийн 120 литр усны хуванцар сав 1 ширхэг 4мх1м урттай Хангал хивс тус тус байхгүй байгааг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-153 хуудас/,
Гэрч *******ийн “...2020 оны 04 дүгээр сарын 11-ний 19 цагийн орчимд манай хүргэн ахын айлын хүн над руу залгаад танай хүргэн ахын гэрт хулгай орсон байна гэхээр нь би ирсэн. Гэрийн цоожийг эвдээгүй, хаалгыг нь татаж онгойлгон ороод гэрээс 2 ширхэг 40 литрийн бидон сав хулгайлсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 /,
Гэрч *******гийн “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би хүүхдийнхээ дугуйг үүдний амбаараас авах гээд очиход цагаан цоожоор цоожилсон байсан. Түлхүүр нь гэрт нь байсан учир онгойлгож унадаг дугуй аваад буцаагаад түгжсэн. Түүнээс хойш 07 дугаар сарын 17-ны өдөр ээж аав хоёрыг гэртээ ирэхэд нь амбаарынх цоож нь байхгүй оронд нь урт нарийн төмөр шургуулчихсан, усны сав, хивс хоёр нь байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 156-157 хуудас/,
Гэрч *******ын “...Би 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчимд таксинд явахаар машинтайгаа гудамжныхаа баруун өнцөгт явж байтал Адъяасүрэн гэх хүн гараа өргөөд миний машинд 120 литрийн цэнхэр сав хажуудаа аваад суусан. Тэгээд захын зүүн хаалга дээр буугаад цэнхэр саваа бариад явсан. Сүүлд харахад захын зүүн хаалганы мотоциклийн такси зогсдог орчимд байж байгаа харагдсан. Цэнхэр савандаа улаан өнгийн хивс хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 158-159 хуудас/
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-53, 160-161/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04/12 дугаартай, 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 07/16 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-37-41, 165-169/, яллагдагч *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-13, 231-239/,
Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн *******гээс 20, 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан савыг түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12/, хохирогч *******а, гэрч ******* нараар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16, 240-241/, мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч *******ад 20 болон 40 литрийн багтаамжтай хөнгөн цагаан 2 ширхэг савыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17/, шүүгдэгч *******гийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******эд 260000 төгрөг төлсөн, хохирогч *******а нь 20 литр, 40 литрийн хөнгөн цагаан 2 ширхэг савыг буцаан авсан, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болох нь эд зүйлд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-16/, хохирогч *******ын “20, 40 литрийн усны савнуудаа буцааж авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, хохирогч *******эд 260000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 71 хоног цагдан хоригдсон болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ЦХШЗ/69 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай”, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ЦХШЗ/77 дугаартай “Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай”, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЗ/583 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 71 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/96 дугаартай “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар 05 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тавьсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбарууд, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 58-62, 65-69 хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч ******* нь гэмт үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч урьд нь бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ШЦТ/217 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийхгүй дахин хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан бөгөөд үүнийг заавал хэрэглэхийг шүүхэд үүрэг болгоогүйг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жижигийхэн овгийн *******г хүн байнга амьдрах зориулалттай орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Жижигийхэн овгийн *******г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 71 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Цэндэд 260000 төгрөг төлсөн, хохирогч *******а нь эд зүйлээ буцаан авсан, хохирогч *******, *******а нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.