Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/209

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

        Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

        Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Жанжаа овгийн *******д холбогдох 2026000000244 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

        Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жанжаа овгийн ******* /РД:ЙД*******/,

 

      Үйлдсэн хэргийн талаар:

 

      Шүүгдэгч Жанжаа овгийн *******  нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 13-ны орой *******ын хашааны гадна хохирогч *******ын баруун гарын бугалганы гадна доод талд хутгаар зүссэний улмаас /Cephalic vein/ венийн судасны тасрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч *******  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”... Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би найз *******ын хашаанд *******, ******* хоёрын хамт 2020 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-ны өдрүүдэд машины өндөрлөгөө засварлаж хийсэн. 11 сарын 13-ны өдөр 19 цаг цагийн орчим *******ийн биллъярд дээр очиж жаахан тоглож байгаад *******, *******, , *******, ******* бид нар *******ынд очсон. ******* 0,75 граммын нэг шил архи, ******* 0,5 граммын задалчихсан Улаанбаатар гэх архи гаргаж ирээд хувааж ууцгаасан. Архиа ууцгааж дуусгаад ******* мотоцикль дээрээ мордтол ******* мотоциклийнх нь түлхүүрийг нь хариулаад авчихсан чинь яагаад байгаа юм гээд миний машины дунд суудал дээр суучихсан. ******* ирээд *******ыг машинаас татаж гаргаж ирээд хавирч унагаачихаад өөрөө машинд суусан. ******* зүгээр ш дээ, тоглоом ш дээ гээд өмнөөс нь инээсэн чинь ******* гэр лүү уурлаад орсон. Удалгүй ******* *******ын гэрээс хутга бариад гараад ирэхээр нь *******ын хоёр гарнаас нь бариад авсан чинь аа тавьж бай гээд гараа дугтараад байсан. Тухайн үед миний баруун гарын шуу орчим нойтон оргиод явчихсан. Тэгээд *******, ******* хоёр намайг аваад сумын эмнэлэг дээр ирсэн чинь миний баруун гарын дотор тал руу хутгалчихсан. намайг санамсаргүй, болгоомжгүй байдлаас болоод хутгалсан. хохирол бүрэн барагдуулсан. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

   Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би ын машины өндөрлөгөөг янзлаад *******ынд байсан. Тэгээд орой нь биллъярдны газар очиход , нар байсан. Бид нар тоглож байгаад бүгдээрээ манайд очиж хоол идсэн тэгээд манайд нэг шил архи байгаа, түүнийг ууя гээд бид нар уухаар болцгоогоод *******ынх руу , , , нар явсан. Би хүүхдийн даавуу угаачихаад араас нь ороход архи тэг дундаа орсон байсан. ийн авч ирсэн архийг ууж дууссаны дараа ******* дээрээс нь уусан нэг шил архи гаргаж бид хувааж уусан. *******, 2 нэг тийш явна гээд гэрээс эхэлж гараад араас нь , 2-той би гарсан. Би нойл орчихоод гараад ирсэн чинь гараа барьчихсан намайг хутгалчихлаа гэж хэлсэн. ыг гэрт оруулаад гарыг нь үзтэл гарнаас нь цус гараад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

   Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 17 цаг 30 минутын орчим тай биллъярд тоглож байхад гаднаас , *******, , ******* нар орж ирсэн. Бид 1 цаг орчим болоод архи ууцгаая гэсэн. Тэгээд  би гэрээсээ 0.75 литрийн задалчихсан байсан архийг аваад *******ынх руу явсан. Тэнд очоод нөгөө архийг уухад , *******, 2 байгаагүй. Харин архиа уугаад дуусаж байхад , ******* 2 гаднаас орж ирсэн. ******* задалсан 0,5 литрийн “Улаанбаатар” нэртэй архийг бид 6-уул хувааж уусан. Би 22 цагаас постонд үүрэг гүйцэтгэх байсан учир очиж ээлжээ хүлээж авчихаад буцаад *******ынд ирсэн чинь тарцгааж байсан. мотоцикльтой явах гэхээр нь би мотоциклийн түлхүүрийг нь салгаж авсан. уурлаад бүгдийг нь ална гээд гэр лүү гүйж орчихоод буцаад гараад ирсэн. Би хутга авсныг нь мэдээгүй. намайг хутгалчихлаа гэхээр нь очоод үзтэл баруун гарнаас нь цус гарчихсан байсан. ******* бид хоёр хоорондоо маргалдаагүй. ******* согтуугаар мотоциклио жолоодож замын хөдөлгөөнд оролцох гээд мотоциклио асаачихаад хашаан дотор хаазлаад байхаар нь би *******ын мотоциклийн түлхүүрийг мотоцикль дээрээс нь аваад хашааны гадна байсан ын машин руу явсан чинь араас ******* мотоциклийн түлхүүрээ авъя гэж ирээд өмнө зогсчихоод байхаар нь хажуу тийш нь татаад холдуулчихаад машинд суусан. ******* гадаа уурлаад бүгдийг чинь ална гээд орилоод байгаа нь надад сонсогдсон. бид хоёрын хооронд өөр онц юм болоогүй. Намайг машинд сууж байх үед энэ намайг хутгалчихлаа гэсэн дуу  гарахаар нь очтол ын баруун гарын тохойны дотор талын нугалмаас цус их хэмжээгээр гарч байсан. Намайг машинаас буухад ын гарт хутга байгаа харагдсан. Тэгээд Эрхэмбаяр бид 2 ыг эмнэлэг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/,

  Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Биллъярдан дээр очиход , нар байсан. хэдүүлээ ганц нэг юм ууцгаах уу? гэхээр нь бид нар тэгье гэж хэлсэн. Би тай ахынд очих ажилтай болчихоод тэнд байж байгаад гэртээ яваад очиход , , *******, нар манайд нэг шил архи уугаад сууж байцгаасан. Түүнийг нь уучихаад би гэрт байсан нэг хугас шил Улаанбаатар нэртэй архи байсныг гаргаж өгөөд бид хувааж уусан. Тэгээд тарцгаах гээд гэрээс гарч ирээд хашааны үүдэнд байж байтал мотоцикльтойгоо явах гэхээр нь түлхүүрийг нь булаагаад авч байгаа харагдсан. машинд суух гэтэл ыг татаад газар унагаачихсан. Тэгээд байж байтал , ******* 2 машинд ороод ирсэн. намайг хутгалчихлаа эмнэлэг яваарай гэж хэлэхээр нь эмнэлэг хүргэж өгсөн. Тухайн үед гадаа , ,   нар байсан. ыг хутгалсан гэж байсан. Тэр хутга манай хутга байгаа юм. Би 2019 оны 11 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотоос 2500 төгрөгөөр худалдаж авч байсан. нь хүнд тусархуу, жаахан тоглоом даадаггүй хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

   Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

   Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №482 дугаартай  “1.Үзүүлэгч *******ын биед баруун гарын бугалганы /Cephalic vein/ венийн судасны тасрал гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.”гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-18 хуудас/,

 

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай “БНХАУлсад үйлдвэрлэсэн, ишин дээрээ 3 хадаастай, нийт урт нь 21.5 см, ирний урт 11.5 см, ишний урт нь 10 см хутгыг” эд мөрийн баримтаар тооцов” гэсэн тогтоол /хх-ийн 23 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2026000000244 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 39-40 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2026000000244 дугаартай “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай”  прокурорын тогтоол /хх-ийн 98 хуудас/,

 

          Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-66/, Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №72 дугаартай тодорхойлолт /хх-47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46 хуудас/,

 

         Хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн “Миний бие Цэрэнсодном овогтой нь Өсөхбаяр овогтой д холбогдох хэргийн хохирогчоор тогтоогдсон. 1000000 төгрөгийн хохирол барагдуулсан одоо өөр гомдол саналгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

 

         Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж,  шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

         Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 13-ны орой Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Арц-1 хорооллын 8-73 тоотод оршин суух *******ын хашааны гадна хохирогч *******ын баруун гарын бугалганы гадна доод талд хутгаар зүссэний улмаас баруун гарын бугалганы /Cephаliс vein/ венийн судасны тасрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

         Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч *******ын “...2020 оны 11 сарын 13-ны өдөр *******, *******, , *******, ******* бид нар *******ынд очиж ******* 0,75 грамын нэг шил архи, ******* 0,5 грамын задалчихсан Улаанбаатар гэх архи гаргаж ирээд хувааж ууцгаасан. ******* мотоцикл дээрээ мордтол ******* мотоциклийнх нь түлхүүрийг нь хариулаад авчихсан. ******* гэр лүү уурлаад орсон. Удалгүй ******* *******ын гэрээс хутга бариад гараад ирэхээр нь *******ын хоёр гарнаас нь бариад авсан чинь аа тавьж бай гээд гараа дугтараад байсан. Тухайн үед миний баруун гарын шуу орчим нойтон оргиод явчихсан. Миний баруун гарын дотор тал руу хутгалчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 хуудас/,

    Гэрч Ц.*******ын ”... 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *******ын гэрт , , , нартай 2 шил архи уусан. Архиа хувааж ууж дуусгаад би нойл орчихоод гараад ирсэн чинь гараа барьчихсан намайг хутгалчихлаа гэж хэлсэн. ыг гэрт оруулаад гарыг нь үзтэл гарнаас нь цус гараад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

   Гэрч *******ийн ”... 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ******* гадаа уурлаад бүгдийг чинь ална гээд орилоод байгаа нь надад сонсогдсон. Намайг машинд сууж байх үед энэ намайг хутгалчихлаа гэсэн дуу гарахаар нь очтол ын баруун гарын тохойны дотор талын нугалмаас цус их хэмжээгээр гарч байсан. Намайг машинаас буухад ын гарт хутга байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 хуудас/, 

   Гэрч *******ын “...Би 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр , , *******, нар манайд нэг шил архи уугаад сууж байцгаасан. Түүнийг нь уучихаад мотоцикльтойгоо явах гэхээр нь түлхүүрийг нь булаагаад авч байгаа харагдсан. Тухайн үед гадаа , ,   нар байсан. намайг хутгалчихлаа эмнэлэг яваарай гэж хэлэхээр нь эмнэлэг хүргэж өгсөн. Тэр хутга манай гэрт байдаг миний хутга  юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 хуудас/,

  Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн №482 дугаартай “...Үзүүлэгч *******ын биед баруун гарын бугалганы /Cephalic vein/ венийн судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-17-18 хуудас/,

 

  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “ишин дээрээ 3 хадаастай, нийт урт нь 21.5 см, ирний урт нь 11.5 см, ишний урт 10 см хутга 1 ширхгийг” эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23 хуудас/,

 

  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2026000000244 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

  Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч Ц.*******, *******, ******* нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны  11 дүгээр сарын 20-ны өдрийн №482 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

         Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

         Шүүгдэгч ******* нь хохирогч *******т 1000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн “Хохиролд 1000000 төгрөг авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

         Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-тЭнэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч *******д дээрх хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

   Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******т 1000000 төгрөгийн хохирол төлсөн хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг  тус тус дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишин дээрээ 3 хадаастай, нийт урт нь 21.5 см, ирний урт нь 11.5 см, ишний урт 10 см хутга 1 ширхгийг устгаж,

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

     Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 34.4 дүгээр зүйлийн 1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1.Шүүгдэгч Жанжаа овгийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жанжаа овгийн *******ыг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

         4.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******т 1000000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ишин дээрээ 3 хадаастай, нийт урт нь 21.5 см, ирний урт нь 11.5 см, ишний урт 10 см хутга 1 ширхгийг устгасугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.