Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/200

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн *******д холбогдох 1926003310231 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн Боржигон овгийн *******.

 

 Үйлдсэн хэргийн талаар:

 

 Яллагдагч ******* нь Боржигон овгийн ******* нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн хүнс барааны захын “*******” худалдааны төвийн ар талд хохирогч *******ийн “HUAWEI-Y6”загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирол 500000 төгрөг төлсөн. 50000 төгрөгний зөрүүнд өөрийн гар утсаа өгсөн гэв.

 

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт машинтайгаа явж байгаад ******* гэж хүнтэй таарсан. ******* зах дээр очиж хүнээс мөнгө авмаар байна гэхээр нь машиндаа суулгаад явсан. 5 дугаар баг Хүнс барааны зах дээр ирээд *******ийн ар талд ******* гар утсаа өгч байгаач хүнтэй ярьчихаад өгье гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгээд ******* миний гар утсаар яриад би хажууд нь дагаад явсан. Махны худалдааны урд талд надтай нэг хүн таараад би тэр хүнтэй уулзаад зогсож байхад ******* махны тасаг руу орсон. Би удалгүй араас нь ороход хойд талын хаалгаар нь миний гар утсаар яриад гарч байхаар нь би араас нь гараад харахад алга болчихсон. Тэгээд тэр өдрөө зах дээгүүр хайж явсан олдохгүй болохоор нь өөрийнхөө дугаар луу залгаж чи хаана байна хаашаа явчихваа гэхэд одоо очлоо захын ар талын Шунхлай ШТС дээр байж бай гэхээр нь тэнд нь очоод 1 цаг гаран хүлээгээд ирэхгүй байсан. Дахиад өөрийнхөө дугаар луу залгахад холбогдох боломжгүй болсон байсан. Би тухайн үед ******* гэх найзтайгаа хамт явж байсан. Надаас гар утас авах үедээ намайг дарамталсан зүйл байхгүй. Би өөрөө гар утсаа өгсөн. Тэгээд буцааж өгөхгүй болохоор нь гомдол гаргасан. Би гар утсаа бусдад зарахыг *******д зөвшөөрч хэлээгүй. Надтай дараа нэг таараад би чиний утсыг өгсөн хүнээ олсон байгаа, тэгэж байгаад утсыг чинь авч өгнө гэж хэлсэн. Би их ажилтай тул шүүх хуралдаанд оролцохгүй. Би гомдолтой байна. Алдсан утсаа  авмаар байна.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 21-22, 24-25 хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “....Би 2019 оны намар Тарагт сумын Туяа багаас Арвайхээр суманд ирсэн. Арвайхээр суманд байхад Техникийн захын баруун талд байдаг ******* ахын гэрт очсон. ******* ах, найз нь гэх *******, ******* бас 2 танихгүй хүнтэй архи уугаад сууж байсан. Намайг архи аваад өгөөч гэж хэлэхээр нь би мөнгө байхгүй гэж хэлсэн. ******* гэх хүн ах нь чамд утсаа зарчихъя гэсэн тэгэхээр нь би хэдээр зарах гэж асуусан. ******* 100.000 төгрөг гэж хэлсэн. Би банк орвол надад 80.000 төгрөг байгаа, 80.000 төгрөгөөр зарвал би авна гэж хэлсэн. ******* тэгье гэж хэлээд мотоциклтой сундлаад талбайн урд байдаг Хаан банк орсон. Би өөрийн дансанд байсан 80.000 төгрөгийг бэлнээр аваад ******* гэх хүнд өгсөн. ******* гэх хүн утсаа техникийн зах дээр нэг хүнд 50.000 төгрөгөөр зарчихсан байсан. ******* утас зарсан хүнээсээ наймаагаа буцаагаад утсыг надад өгсөн. Би дүү т утасны зургийг нь фэйсбүүкээр явуулаад 80.000 төгрөгөөр авбал болох утас байна уу гэж асуусан. Манай дүү гайгүй утас байна авчихгүй юу гэж хэлсэн. Би тэр утсыг хэд хоног бариад дүү т өгсөн. хавар цэрэгт явахдаа тэр утсыг аваад явсан. Өмнөговь аймгийн 131 дүгээр ангид цэргийн алба хаасан юм. цэргээс ирэхдээ тэр утсыг авч ирээгүй ангидаа хураалгачихсан гэж байсан. Би *******аас таны утас мөн үү гэж зөндөө асуусан. ******* энэ утсыг аваад 10-аад хонож байна. Мобикомоос лизингээр авсан юм итгэхгүй бол энийг хар манай эхнэр хүүхдийн зураг гээд зураг харуулаад байсан. Мөн өөрийнх нь зураг тэр утсан дээр байсан. “Huwei” маркийн 2 сим ордог цэнхэр өнгийн кейстэй хэрэглээний сэвтэй гар утас байсан. Би энэ жилийн өвөл өвс тэжээл аймгаас авах ажлаар аймагт ирээд “Ууган” дэлгүүрийн орчим явж байхад ******* явж байгаа харагдсан. Таарвал архи, мөнгө нэхэх байх гэж бодоо буруу хараад алхсан чинь араас дуудаад байсан. *******тай таарч уулзсан утасны талаар ярьсан зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

 

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хүргэн ах ******* надад 2019 оны намар намайг цэрэгт явахаас өмнө “Huwei” маркийн 2 симтэй утас өгсөн. Би тэр утсыг барьж байгаад цэрэгт явахдаа нуугаад аваад явчихъя гээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Арвайхээр сумаас цэргийн тээвэрт ачигдах үедээ тухайн утсыг аваад явсан. Замд гараад “Дайргын гол” өнгөрөөд явж байтал цэргийн дарга нар ийшээ гараад шалгаж нэгжлэг хийнэ гээд байсан. Би өмнө нь цэрэгт явсан хүмүүсээс гар утас нууж байгаад баригдах юм бол дэглүүлдэг гэж сонсоод айгаад машины тэвш дээр явж байхдаа тэр утсыг газар шидчихсэн. Би цэрэгт 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр яваад Өмнөговь аймгийн хилийн цэргийн 131 дүгээр ангид цэргийн алба хаагаад 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр халагдаад нутагтаа ирсэн. Би утас авах үед нь фэйсбүүкээр Өсөхбаяр ахын явуулсан зургийг нь харсан юм. Тэгээд  80.000 төгрөгөөр авна гэхээр нь болох юм байна авчих гэж хэлсэн. Тэр утасны ар хэсэг нь нилээн зурагдчихсан гадна талдаа цэнхэр өнгийн кейстэй, нүүрний шилэн наалт хэсэг нь хагарсан утас байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 33-34 хуудас/,

 

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Хүү минь Өвөрхангай аймгийн Төгрөг суманд Рэнцэн гэх хүнтэй вагончиг гагнадаг ажил хийж байгаа гэж хэлсэн. Тэр газраа одоо болтол ажиллаж гайгүй сайн цалин авдаг гэсэн. Ямар асуудал гарсан талаар саяхан мэдсэн учир тэр хүний хохирлыг төлөлцөж барагдуулж өгнө. Манай хүү зан байдлын хувьд гайгүй, элдэв муу зан байхгүй. Энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

 

 Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07/18 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-ийн 40-42 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 1926003310231 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 50 хуудас/,

 

Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 45 дугаартай тодорхойлолт /хх-55/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-56/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн хүнс барааны захын “*******” худалдааны төвийн ар талд хохирогч *******ийн “HUAWEI-Y6” маркийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж аваад буцааж өгөлгүйгээр зугтаж, бусдад худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч ******* нь утсаар ярих нэрийдлээр хохирогчийн гар утсыг авсан нь түүнийг хүч хэрэглээгүй болохыг нотолж байна. Мөн хохирогч нь шүүгдэгч *******д гар утсаа захиран зарцуулах эрхийг сайн дураараа шилжүүлээгүй, харин  утсаа түр хэрэглүүлэхээр өгсөн, шүүгдэгч нь гар утсыг авсан даруйдаа бусдад худалдан борлуулсан, хохирогч нь шүүгдэгчийг олж гар утсаа авахын тулд цагдаагийн байгууллагад хандахаас өөр боломж байгаагүй зэргээс үзэхэд шүүгдэгчид гар утсыг буцаан өгөх санаа байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн болох нь  хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч *******ийн “...******* гар утсаа өгч байгаач, хүнтэй ярьчихаад өгье гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн. ******* махны тасаг руу орсон. Би удалгүй араас нь ороход хойд талын хаалгаар миний гар утсаар яриад гарч байхаар нь араас нь гараад харахад алга болчихсон. Тэгээд буцааж өгөхгүй болохоор нь гомдол гаргасан. Би гар утсаа бусдад зарахыг *******д зөвшөөрч хэлээгүй. Би гомдолтой байна. Алдсан утсаа  авмаар байна.” гэсэн мэдүүлэг  /хх-21-22, 24-25 хуудас/,

Гэрч *******ын “...******* гэх хүн ах нь чамд утсаа зарчихъя гэж хэлэхээр нь хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуусан. ******* 100000 төгрөг гэж хэлсэн. Би 80000 төгрөгөөр зарвал би авна гэж хэлсэн. ******* тэгье гэж хэлээд мотоциклтой сундлаад талбайн урд байдаг Хаан банк орж  80000 төгрөг аваад *******д өгсөн. ******* гэх хүн утсаа техникийн зах дээр нэг хүнд 50000 төгрөгөөр зарчихсан байсан. ******* утас зарсан хүнээсээ наймаагаа буцаагаад утсыг надад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-30-31 хуудас/,

 

Гэрч Э.ын “...Өсөхбаяр ахыг утас авах үед нь фэйсбүүкээр явуулсан зургийг нь харсан юм. Тэгээд  80000 төгрөгөөр авна гэхээр нь болох юм байна авчих гэж хэлсэн. Хүргэн ах ******* надад 2019 оны намар намайг цэрэгт явахаас өмнө “Huаwei” маркийн 2 симтэй утас өгсөн. Тэр утасны ар хэсэг нь нилээн зурагдчихсан гадна талдаа цэнхэр өнгийн кейстэй, нүүрний шилэн наалт хэсэг нь хагарсан утас байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-33-34 хуудас/,

 

Гэрч ын “...Ийм асуудал гарсан талаар саяхан мэдсэн учир тэр хүний хохирлыг төлөлцөж барагдуулж өгнө.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/,

 

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-53-54 хуудас/,

 

            Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 07/18 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-ийн 40-42 хуудас/,

 

Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх  дүгнэв.

 

   Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч *******, гэрч *******, Э. нарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

 Шүүгдэгч ******* нь хохирогч *******ид 550000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр  шүүхэд ирүүлсэн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүх хуралдаанд шүүгдэгч *******ы “бэлнээр 500000 төгрөг өгсөн. 50000 төгрөгөнд нь гар утас өгсөн”  гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч *******ийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, түүнд  хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******ид 550000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4,  36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн *******ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Боржигон овгийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

            6.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******ид 550000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.