| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00204/э |
| Дугаар | 2020/ШЦТ/208 |
| Огноо | 2020-12-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/208
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Хохирогч *******,түүний өмгөөлөгч П.сүрэн,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цоохорынхон овгийн *******ад холбогдох 2026001240230 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, Цоохорынхон овгийн ******* /РД:*******/
Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч Цоохорынхон овгийн ******* нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Сант сумын “*******” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр ******* улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а дахь”... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 1 дүгээр бүлгийн 1.3 дахь “... замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь “... жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаж уг мотоциклын ард зорчиж явсан *******гийн биед тархи доргилт, зүүн шилбэ ясны далд хугарал, толгойн шарх, хамар ясны хугарал, зүүн хөлийн шилбэ хэсэгт шарх, дух зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, баруун хацрын төвгөр, бүсэлхийн баруун хэсэг, ташаа, баруун гуя хэсэгт зулгаралт, зүүн хацар, баруун зүүн нүдний зовхи , хамрын нуруу, хэвлий бүсэлхий, нуруу, зүүн ташаа, зүүн гуя, зүүн өгзөг, зүүн цавь умдаг хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 2997000 төгрөг төлсөн. Цаашид гарах хохирлыг төлнө” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ******* нь миний биед олон тооны хүнд гэмтлүүд учруулсан. Одоогоор миний бие тархи толгой өвддөг, нуруу нугасаар хатгаж өвдөг, зүүн нүдний ухархайгаар өвддөг, зүүн гар болон баруун гар сарвуугаараа өвддөг, зүүн хөлийн тавхай мэдээ ороогүй, хамар цөмөрсөн, эмчид үзүүлэхэд хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн. Шүүгдэгч *******аас хохирлын мөнгө 25877693 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжилсэн мөнгөө даруйхан авч эмчилгээ хийлгэмээр байна. Эрүүл мэндээрээ хохирч байгаа учраас гомдолтой байна. Хохиролд 2687000 төгрөг авсан” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчимд би Өвөрхангай аймгийн Сант сумын төвд хадам аав *******ын гаднаас хүү *******, охин Н. нарын хамт Сант сум 04 дүгээр баг Муруй гэх газар байх гэр лүүгээ явах гээд Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой ******* жолоодоод ард нь суугаад ын хойно би суугаад Сант сумын төвөө зүүн тийш шороон замаар гарсан. Сумын төвийн зүүн талын дэнж дээр цагаан өнгийн Портер маркийн автомашин зогсож байсан. Жолооч талын цонхоор нь эрэгтэй хүн гараа гаргачихсан орилоод согтуу байсан. Бид нар хажуугаар нь гараад цааш явж байгаад эргээд хартал тэр цагаан өнгийн Портер араас орж ирээд мөргөчихсөн. Би ухаан алдчихсан байсан. Ухаан ороод хартал сумын төвийн эмнэлэгт хэвтэж байсан. Портер машин араас тулаад ирсэн. Яг яаж мөргөлдсөн талаар мэдэхгүй байна. Манай хүү ******* одоо 16 настай, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Хөдөө малд ойр зуур мотоцикль унаж байгаад сурчихсан юм. Би өөрөө А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Даюун маркийн мотоциклийг 2014 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын хүнс барааны захаас 1300000 төгрөгөөр худалдаж авч байсан. Улсын дугааргүй, ямар нэгэн бичиг баримт байхгүй. Тухайн үед Портер машиныг залуухан эрэгтэй хүн унасан байсан. Би 5 сартай жирэмсэн. Осол болсны дараа хүүхдийн зүрхний цохилт нь хэвийн байна гэж хэлсэн. Миний биед хүндэвтэр хохирол учирсан тул эмчилгээний зардлуудаа нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39, 40 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний хүү , охин нарын биед хөнгөн хохирол учирсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Мотоцикль манай эхнэрийнх тул надад хамаарахгүй. Манай эхнэр иргэний нэхэмжлэгчээр оролцоно.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн орчимд аав ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн улаан өнгийн мотоциклийг би жолоодоод дүү Н. ард суугаад дүүгийн ард ээж ******* сууж явсан. Сант сумын 4 дүгээр Муруй гэх газар байх гэрээсээ гараад Сант сумын төвд өвөө Т.*******ын гэрт ирцгээсэн. Өвөөгийн гэрт байж байгаад 19 цагийн орчимд буцаад гэр лүүгээ явахдаа мотоциклоо би жолоодоод дүү Н. ард суугаад дүүгийн ард ээж ******* хамгийн ард суугаад Сант сумын төвөөс гараад явсан явж байтал Сант гэсэн пайзны цаад дэнж дээр цагаан өнгийн Портер замын хажууд зогсож байсан. Ойр хавьд нь өөр тээврийн хэрэгсэл байгаагүй хүмүүс нь машин дотроо байх шиг байсан. Би зүүн гар талаар нь гараад явтал жолооч талын цонхоор эрэгтэй хүний гар цухуйгаад “хөөе пиздануудаа зогс” гээд эрэгтэй хүн хэлсэн. Тэр хүмүүс согтуу байж магадгүй гэж бодоод зогсолгүй шууд цаашаа явсан. Тэгтэл ээж араас “хүүе нөгөөдөх чинь араас ирлээ” гэж хэлсэн. Би сандраад мотоциклийн жолоог зүүн гар тийш дартал араас ирсэн цагаан Портер машинтай мөргөлдчихсөн. Яаг яаж ойчсоноо санахгүй байна. Нэг хартал би мотоциклоос урд тал руу нилээд зайтай газар уначихсан ээж надаас зүүн бага зэрэг зайтай уначихсан ухаангүй байсан. Би ээжийн хажууд очоод дуудтал ээж сэрсэн. Дүү ёолоод орилоод байсан. Портер цаашаа нилээд яваад зогсож, замын хойд талд байх гэх манай хүргэн ахын гэрээс ах эхнэртэйгээ Марк-2 маркийн цагаан машинтай бид нар дээр ирээд ээж, дүү хоёрыг машиндаа суулгаад эмнэлэг дээр авч ирсэн. Манай өвөө ахтай зөрөөд ирж намайг аваад эмнэлэгт ирсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хөдөө гэрээс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10 цагийн орчимд нөхөр *******ын хамт Портер машинтай ээж, эгч болон түүний охин, дүү нарын хамт ирсэн. Сант сумын төвд байж байгаад 19 цагийн үед хөдөө гэр лүүгээ явах гээд манай нөхөр ******* машинаа жолоодоод ээж хажууд нь суугаад ээжийн өвөр дээр эгчийн хүүхэд , манай охин нар суусан. Ээжийн хажууд эгч суугаад би эгчийн өвөр дээр суугаад явж байсан. ээж, эгч хоёрын өвөр дээр дунд нь суучихсан байсан. ******* бид нарыг авахаар эгчийн гадаа ирэхэд амнаас нь архи үнэртэж байсан. Ээж “согтуу битгий яв, жаахан амарчихаад явъя” гэж хэлтэл ******* “гэр эзэнгүй байгаа болохоор хурдан явъя, би зүгээр явчихаж чадна” гэж хэлсэн. Тэгээд Сант сумын төвөөс гараад Сант гэсэн самбарын цаад талд гараад түр зогсоод ******* утсаараа айлын хүн рүү залгахад айлын хүн утас нь холбогдохгүй байсан. ******* уурлаад “утас нь болохгүй байна” гээд хараалын үг хэлсэн. Яг юу гэж хэлснийг нь би одоо санахгүй байна. Тэгээд цаашаа хөдлөөд явж байтал урд талд явж байсан мотоцикль урдуур орж ирээд мөргөлдчихсөн. *******ыг зогсохгүй болохоор нь бид нар хажуугаас нь хашгираад зогс гээд хэлтэл ******* сандраад зогсохгүй явсаар байгаад цаашаа бүр холдчихсон. Мөргөлдөх үед би гараараа нүүрээ хаасан байх, гар зүсэгдчихсэн байсан. Өөр надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хөдөөнөөс хүргэн *******ын машинд суугаад Сант сумын төвд ирсэн. Тэгээд эгчийн гаднаас хөдөө буцах гээд *******ын машинд би өөрийн 1 настай охин ын хамт суусан. Манай эгч Туяа, *******ын эхнэр хүүхэдтэйгээ, ийн хүү нар бид нар суусан. ******* явах үед архи үнэртүүлчихсэн согтуу байсан. Туяа эгч *******ад “согтуу машин барьж болохгүй, жаахан унтаж байгаад яв” гэтэл ******* “хөдөө гэр эзэнгүй, хурга хашаатай байгаа болохоор яараад байна, би зүгээр явчихаж чадна” гэж хэлсэн. Сант сумын төвөөс гараад явж байгаад сүлжээтэй газар зогсоод ******* саахалт айл руугаа залгатал тэр айлын утас нь холбогдохгүй гэж байсан. Тэгээд цаашаа явж байгаад урд явж байсан мотоцикльтой мөргөлдчихсөн. Бид нар орилоод *******ыг зогс гэхэд нэлээд цаашаа явж байгаад зогссон. Мотоциклийг эрэгтэй хүн уначихсан, ар талд нь 2 эмэгтэй хүн сундалсан байсан. Манай хүүхдэд болон надад ямар нэгэн гэмтсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сант сумын төвд Олон байшин хороололд байх дүү гийн гэрт байж байхад хүргэн ******* ирээд “явъя, хөдөө мал хэцүүдэж байгаа” гэсэн. Тэгээд Портерын кабинд манай охин 6 сартай хүүхэдтэйгээ, манай дүү Н. 1 настай охинтойгоо, ач хүү Ганбаяр, бид нар суугаад хүргэн ******* жолоодоод хөдөө гэр лүүгээ явцгаасан. Сант гэсэн пайзтай дэнж дээр зогсоод би утсаар ярих гэтэл миний ярих гэж байсан хүний утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл хажуугаар мотоцикльтой 3 хүн гараад явсан. Тэгээд бид нар цаашаа хөдлөөд мотоцикльтой хүмүүсийн араас гүйцээд очсон. Яг очих үед мотоциклийн жолооч урд явж байгаад зүүн гар тал руугаа эргэх шиг болсон. Тэгээд бид нар мөргөлдчихсөн. Тэгээд бид нар сандраад *******ыг зогсооч ээ гээд орилтол ******* сандарсан байх зогсохгүй цаашаа нэлээд явж байгаад зогссон. *******ыг гийн гадаа ирэхэд би согтуу байгааг нь мэдсэн. Амнаас нь архи үнэртээд байхаар нь “миний хүү жаахан унтаж байгаад явъя, согтуу машин барьж болохгүй” гэж хэлтэл “хөдөө мал эзэнгүй байгаа, би гайгүй явчихаж чадна” гэж хэлсэн. Тэгээд хөдөлсөн. Утсаараа хүн рүү залгаад холбогдохгүй болохоор нь “яагаад холбогдохгүй байгаа пизда вэ” гэж хэлж байсан. Мотоциклийг ногоон дээлтэй, шар каск малгайтай залуу жолоодоод ард нь 2 эмэгтэй хүн суусан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цаг 54 минутад миний дугаарын гар утас руу Амарбат цагдаагийн утаснаас манай сумын Пунцаг гэх хүн над руу залгаад “Эмнэлэг дээр ын эхнэр, хүүхдүүд машинд мөргүүлчихсэн ирлээ, та ирээч” гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр ирэхэд жижиг тэргэнд гэмтсэн гэх , хоёр арын суудал дээр цус гарчихсан охин нь ёолоод орилоод байж байсан. Эхлээд Н.ын биед үзлэг хийхэд биеийн байдал дунд, уйлсан байдалтай, юм асуухаар асуусан асуултад оновчтой хариулж чадахгүй дэмийрээд байгаа байдалтай байсан. Даралт нь 110:70-тай хэвийн байсан. Зүүн хөлөө хөдөлгөж чадахгүй, хөл нь 3 газар жижиг хатгагдсан шархтай, тэрэнд нь хүрэхээр орилоод байсан. Баруун гарын тохойн хэсэгт 7-8 см орчим газар зүсэгдсэн шархтай, толгойн зүүн зулай орчимд 3-4 см орчим зүсэгдсэн шархтай, нуруу нь өгзөгний дээд хэсгээрээ зулгарсан шархтай байсан. Өвдөлт намдаах, зүрх судас дэмжих, хордлого тайлах, цус тогтоох эмчилгээнүүдийг хийгээд тохойд нь 8 оёдол тавьсан. Өглөө шархыг нь цэвэрлээд, бөөлжилт намдаах, хордлого тайлах, зүрх дэмжих эмчилгээ хийгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү ээжийнх нь хамт манай эмнэлгийн автомашинаар их эмч Үржинпүрэв, бага эмч Хишигтогтох нар аваад явсан. ******* ирэхдээ биеийн байдал нь хүндэвтэр, зовиур ихтэй, зүүн талын хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. Цээж хэвлий дээр нэг юм дараад байна гэж надад хэлсэн. Манай эмнэлэг дээр 4 сартай жирэмсний хяналтад байдаг. Амин үзүүлэлтүүд нь гайгүй байсан учир өвдөлт намдаах, хордлого тайлах, цус тогтоох эмчилгээнүүд хийсэн. Зүүн хөлийн өлмий хэсэгт дээд талд урагдсан шархтай, тэр шархнаас нь цус гараад байсан. Тэр шарханд нь 13 оёдол тавьж, шарханд боолт хийсэн, бас өвдөлтийн шок их байсан учраас хүчилтөрөгч эмчилгээ хийсэн. Эхогоор ургийн зүрхний цохилтыг харахад хэвий байсан. гаас хүүхдүүд чинь зүгээр үү гэж асуухад толгой нь жаахан өвдөөд байгаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би *******тай 2005 оноос хойш найзалж байгаа. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сант сумын төв дээр этэй явж байтал *******тай таараад эгчийн гадаа мотоциклио орхиод *******ын машинд суугаад ы дэлгүүрээс 1 шил “Соёрхол” нэртэй 0.5 л хэмжээтэй, 2.5 л хэмжээтэй 2 сав “Нийслэл” нэртэй пиво аваад явж байтал , хоёр мотоциклтой явж байгаад таарсан. Тэгээд Сант гэсэн самбарын цаад тал руу очоод хээр сууж авсан архи, пивоо хувааж ууцгаасан. Ууж дуусаад , хоёр салаад явсан.э бид хоёр *******ын машинд суугаад эгчийнд очсон. Би гэрт нь ороод унтаад өгсөн. ******* хөдөө явна гээд эхнэр хүүхдээ аваад явсан. Би унтаж байтал эгч намайг сэрээгээд ******* осол хийчихлээ, хүрээд ир гэж байна гэж хэлсэн. Би ийн мотоцикльтой эгчийг сундлаад хэргийн газар очсон. Мотоцикльтой онхолдсон хүмүүсийг нэг цагаан машин ирээд аваад явж байсан. ******* согтоод халсан байсан. Портер машиныг ******* унаж сумын төв рүү орсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,
Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *******ыг таньдаг. Хааяа хамт архи уудаг найзууд байгаа юм. Оторт явж байхад нь танилцсан. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр *******тай 14 цагийн орчимд утсаар яриад уулзсан. Манай найз , , э нар, бас нэг хүн байсан. э “Соёрхол” нэртэй 1 шил архи, 2 сав “Нийслэл” нэртэй пиво авчирсныг бид тав Сант гэсэн самбараас цааш яваад хөдөө сууж уусан. Ууж дуусаад ******* , э хоёрыг сумын төв рүү хүргэж өгнө гээд явсан. Би цаашаа г сундлаад хөдөө гэр лүүгээ явсан. ******* ууж дуусаад халчихсан байсан. Машинаа зүгээр унаад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,
Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... овогтой бол миний төрсөн хүү байгаа юм. 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний хүү У. эмээ гийнхаа хамт хүргэн Т.*******ын Портер машинд сууж яваад осол орсон байсан. Ээж надад Портер дотор явсан хүмүүс болон манай хүү У. ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй гэж хэлсэн. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтээр У.ын биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй байна гэсэн болохоор надад ямар нэгэн гомдол, санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/,
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө 10 цагийн үед Сант сумын төвд эхнэр хүүхдээ авах, малын тэжээл авах ажилтай ирсэн. Тэжээл авах гэсэн чинь тэжээл олдоогүй, 16 цагийн үед , , э, нартай таарч ахын дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн соёрхол, 2,5 литр 2 сав пиво, аваад Сант сумын төвөөс зүүн тийш самбар дээр очиж гадаа сууж байгаад ууцгаасан. Архи, пиво ууж дуусаад өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээ унаад Сант сумын төвд гэж эгчийндээ очсон. Тэгээд хадам ээж Туяа, эхнэр , охин , хадам эгч , ын хүүхэд , хадам эгчийн хүүхэд нарыг суулгаад хөдөө гэр лүүгээ 19 цагийн үед буцсан. Замдаа Мурий гэх газар явж байтал миний өмнө гурвуулаа сундалчихсан мотоцикльтой хүмүүс явж байсан. Тэр хүмүүс замаас баруун гар тийш гарахаар нь би гүйцэж түрүүлэх гээд зүүн гар талаар нь гартал миний урдуур ороод мөргүүлчихсэн. Би зүүн гар тийшээ дарсан боловч амжаагүй, хадам ээж хажуугаас орилоод, эхнэр бас орилоод, би сандраад цааш 1 км орчим яваад зогссон. 60 км цагийн хурдтай явсан гэж бодож байна. Миний машины хурд хэмжигч ажилладаггүй юм. Мотоцикль зүүн тийш шахах, миний гүйцэж түрүүлэх 2 зэрэг болсон. Би тоормос гишгэж чадалгүй мөргөлдсөн. Би техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноо хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 149-150 хуудас/
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Нямдашийн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай техникийн шинжээчийн “...1.******* улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож явсан жолооч ******* нь, улсын дугааргүй Даюн маркийн мотоцикль жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна.
******* улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож явсан жолооч ******* нь архидан согтуурч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а заалт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3 дахь заалт “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”-ыг, ЗХД-ийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг тус тус зөрчсөн.
Улсын дугааргүй Даюн маркийн мотоцикль жолоодож явсан жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлгийн 3.2А заалт-“3амын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна.”-ыг, мөн замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлгийн 3.4В заалт “Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”-ыг зөрчсөн.
2. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлэгт заасан заалт “3ам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэнэ”-ыг зөрчсөн учир уг хэрэг зам тээврийн осол мөн байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль 3.1.6/
******* улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож явсан жолооч ******* нь архидан согтуурч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а заалт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3 дахь заалт “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”-ыг, ЗХД-ийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй.
3. ын // жолоочийн бүртгэлийн санд мэдээлэл байхгүй жолооч биш, ******* /*******/ ҮД:1 дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна.
4. Хэргийн матераилд авагдсан баримтуудад үндэслэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Уг осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.
5. Зам тээврийн осол болоход ******** улсын дугаартай Портер маркийн автомашиныг жолоодож явсан жолооч ******* нь архидан согтуурч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7а заалт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг, мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3 дахь заалт “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”-ыг, ЗХД-ийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг тус тус зөрчсөн.
Мөн ын ын // төрсөн ээж Загдсүрэнгийн нь Монгол Улсын ЗХД-ийн 3 дугаар бүлгийн 3.7б заалт ”Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоо шилжүүлэхийг хориглоно”-ыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл, шалтгаан болсон байх үндэслэлтэй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 125-126 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 194 дугаартай шинжээчийн:
1.Үзүүлэгч *******гийн биед тархи доргилт, зүүн шилбэ ясны далд хугарал, толгойн шарх, хамар ясны хугарал, зүүн хөлийн шилбэ хэсэгт шарх, дух, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, баруун хацрын төвгөр, бүсэлхийн баруун хэсэг, ташаа, баруун гуя хэсэгт зулгаралт, зүүн хацар, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хэвлий, бүсэлхий нуруу, зүүн ташаа, зүүн гуя, зүүн өгзөг, зүүн цавь, умдаг хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 115-116 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаартай шинжээчийн:
1.Үзүүлэгч Н.ын биед тархи доргилт, толгой, баруун гарын тохой, зүүн хөлийн шилбэ хэсэгт шарх, дух, баруун, зүүн дал, нуруу, бүсэлхий нуруу, зүүн ташаа, баруун, зүүн өгзөг, зүүн хөлийн гуя, зүүн суга, хэвлийн зүүн хэсэг, зүүн гарын шуу, зүүн гарын сарвуу, баруун гарын сарвуу, баруун хөлийн өвдөг, зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралт, зүүн мөр, зүүн гарын бугалга, зүүн гарын тохой, шуу, зүүн хөлийн өвдөг, хөлийн шилбэ, тавхай, өсгий хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 67-68 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192 дугаартай шинжээчийн:
1.Үзүүлэгч *******ын биед тархи доргилт, толгойн оройн хэсэгт залгаралт, баруун гарын тохой хэсэгт шарх, баруун зүүн гарын сарвуу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2631 дугаартай шинжээчийн:
1.2 Шинжилгээнд ирүүлсэн “******* 22/эр” гэж хаягласан цусанд 1,6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1,6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
******* 16/эр, 14/эм, ******* 33/эм, гэсэн хаягтай цусанд тус бүр спиртийн зүйл илрээгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 76-79 хуудас/
2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “*******ын согтуурлыг шалгахад 1.50% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/25 дугаартай “Хьюндэй Портер” маркийн автомашины нийт эвдрэл 435000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 136-139 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ний 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/26 дугаартай “Даюун” маркийн мотоциклийн нийт эвдрэл 433000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 131-132 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, Замын цагдаагийн тасгийн зам тээврийн осол тогтоосон дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэв загвар, дээж авсан тэмдэглэлүүд, /хх-ийн 8-22 хуудас/,
Тээврий хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 31-36 хуудас/,
2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд хийгдсэн ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай мөрдөгчийн санал, Прокурорын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг хүчингүйд тооцох тухай тогтоол, /хх-ийн 23-24 хуудас/,
2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2026001240230 “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-145-146 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хуудас, *******гийн хөлийг рентгенд харсан эмч Э.Баасансүрэнгийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 118-121 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хэв загвар, дээж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 19-22 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 2-ний өдрийн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хийгдсэн ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай санал /хх-ийн 23 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 дугаартай “Прокурорын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 24 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Сант сумын Эрүүл мэндийн төвд Н., *******, ******* нарын үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас 3 ширхэг баримтыг хэргийн материалд хавсаргах тухай тогтоол /хх-ийн 25-28 хуудас/,
Мөрдөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “улаан өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикль, ******* улсын дугаартай “Huyndai Porter” маркийн машинд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-36 хуудас/
Хохирогч *******, нарын нэхэмжилсэн хохирлын баримтууд /хх-ийн 93-201 хуудас/,
Хохирогч *******гийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 4 ширхэг, хохирлын баримт,
Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 9 ширхэг хохирол төлсөн баримт,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-159/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-158/, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2/45 дугаартай Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн шилбэ ясны далд хугарал, толгойн шарх, хамар ясны хугарал, зүүн хөлийн шилбэ хэсэгт шарх, дух зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, баруун хацрын төвгөр, бүсэлхийн баруун хэсэг, ташаа, баруун гуя хэсэгт зулгаралт, зүүн хацар, баруун, зүүн нүдний зовхи , хамрын нуруу, хэвлий бүсэлхий, нуруу, зүүн ташаа, зүүн гуя, зүүн өгзөг, зүүн цавь, умдаг хэсэгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 194 дугаартай шинжээчийн дүгнэлт /115-116/, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн хуудас, *******гийн хөлийг рентгенд харсан эмч Э.Баасансүрэнгийн үзлэгийн тэмдэглэл, Өвөрхангай аймгийн Сант сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28, 117-121/,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2631 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ******* 22/эр гэж хаягласан цусанд 1.6 промилли спиртийн агууламж илрэв. Цусанд 1.6 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “*******ын согтуурлыг шалгахад 1.50% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл /хх-17-18, 76-77/ зэргээр тус тус нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Цоохорынхон овгийн ******* нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Сант сумын ******* 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр ******* улсын дугаартай “Huyndai Porter” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 “...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3 дугаар бүлгийн 3.7а ”...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.”, 12 дугаар бүлгийн 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас уг мотоциклийн ард зорчиж явсан хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3, 3 дугаар бүлгийн 3.7а, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******гийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчимд сумын төвийн зүүн талын дэнж дээр цагаан өнгийн Портер маркийн автомашин зогсож байсан. Бид нар хажуугаар нь гараад цааш явж байгаад эргээд хартал тэр цагаан өнгийн Портер араас орж ирээд мөргөчихсөн. Би ухаан алдчихсан байсан. Ухаан ороод хартал сумын төвийн эмнэлэгт хэвтэж байсан. Тухайн үед Портер машиныг залуухан эрэгтэй хүн унасан байсан. Би 5 сартай жирэмсэн. Осол болсоны дараа хүүхдийн зүрхний цохилт нь хэвийн байна гэж хэлсэн. Миний биед хүндэвтэр хохирол учирсан тул эмчилгээний зардлуудаа нэхэмжлэнэ.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39, 40 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ын “... Миний хүү , охин ын биед хөнгөн хохирол учирсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч *******ын “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр улсын дугааргүй “Даюун” маркийн улаан өнгийн мотоциклийг би жолоодоод дүү Н. ард суугаад дүүгийн ард ээж ******* сууж явсан. Сант гэсэн пайзны цаад дэнж дээр цагаан өнгийн Портер замын хажууд зогсож байсан. Би зүүн гар талаар нь гараад явтал жолооч талын цонхоор эрэгтэй хүний гар цухуйгаад “хөөе пиздануудаа зогс” гээд эрэгтэй хүн хэлсэн. ...Ээж араас “хүүе нөгөөдөх чинь араас ирлээ” гэж хэлсэн. Би сандраад мотоциклийн жолоог зүүн гар тийш дартал араас ирсэн цагаан Портер машинтай мөргөлдчихсөн. Би мотоциклиос урд тал руу нилээд зайтай газар уначихсан, ээж надаас зүүн тийш бага зэрэг зайтай уначихсан ухаангүй байсан. Би ээжийн хажууд очоод дуудтал ээж сэрсэн. Дүү ёолоод орилоод байсан. Портер цаашаа нилээд яваад зогссон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,
Гэрч ы “...******* эгчийн гадаа ирэхэд амнаас нь архи үнэртэж байсан. Сант сумын төвөөс гараад Сант гэсэн самбарын цаад талд гараад түр зогссон. Цаашаа хөдлөөд явж байтал урд талд явж байсан мотоцикль урдуур орж ирээд мөргөлдчихсөн. *******ыг зогсохгүй болохоор нь бид нар хажуугаас нь хашхираад зогс гээд хэлтэл ******* сандраад зогсохгүй явсаар байгаад цаашаа бүр холдчихсон. Надад гэмтэж бэртсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч Н.ын “... *******ын машинд би өөрийн 1 настай охин ын хамт суусан. Манай эгч Туяа, *******ын эхнэр хүүхэдтэйгээ, ийн хүү нар суугаад ******* жолоодоод бид нар хөдөө гэр лүүгээ хөдөлсөн. ******* явах үед архи үнэртүүлчихсэн согтуу байсан. Сант сумын төвөөс гараад явж байгаад сүлжээтэй газар зогсоод цаашаа явж байхдаа урд явж байсан мотоциклтой мөргөлдчихсөн. Мотоциклийг эрэгтэй хүн уначихсан. Ар талд нь 2 эмэгтэй хүн суучихсан байсан. Манай хүүхдэд болон надад ямар нэгэн гэмтсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,
Гэрч гийн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сант сумын хүргэн *******ын цагаан Портерын кабинд манай охин 6 сартай хүүхэдтэйгээ, манай дүү Н. 1 настай охинтойгоо, ач хүү Ганбаяр нар суугаад хүргэн ******* жолоодоод хөдөө гэр лүүгээ явцгаасан. Сант гэсэн пайзтай дэнж дээр зогсоод би утсаар ярих гэтэл миний ярих гэж байсан хүний утас нь холбогдоогүй байсан. Тэгтэл хажуугаар мотоцикльтой 3 хүн гараад явсан. Тэгээд бид нар цаашаа хөдлөөд мотоцикльтой хүмүүсийн араас гүйцээд очсон. Яг очих үед мотоциклийн жолооч урд явж байгаад зүүн гар тал руугаа эргэх шиг болсон. Тэгээд бид нар мөргөлдчихсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,
Гэрч гийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Н.ын биед үзлэг хийхэд биеийн байдал дунд, уйлсан байдалтай юм асуухаар асуусан асуултад оновчтой хариулж чадахгүй дэмийрээд байгаа байдалтай байсан. Даралт нь 110:70 тай хэвийн байсан зүүн хөлөө хөдөлгөж чадахгүй, хөл дээр нь 3 жижиг газар хатгагдсан шархтай, тэрэнд нь хүрэхээр орилоод байсан. Баруун гарын тохойн хэсэгт 7-8 см орчим газар зүсэгдсэн шархтай, толгойн зүүн зулай орчимд 3-4 см орчим зүсэгдсэн шархтай, нуруу нь өгзөгний дээд хэсгээрээ зулгарсан шархтай байсан. Өвдөлт намдаах, зүрх судас дэмжих, хордлого тайлах, цус тогтоох эмчилгээнүүдийг хийгээд тохойд нь 8 оёдол тавьсан. Өглөө шархыг нь цэвэрлээд, бөөлжилт намдаах, хордлого тайлах, зүрх дэмжих эмчилгээ хийгээд Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү ээжийнх нь хамт хүргүүлсэн. ******* ирэхдээ биеийн байдал нь хүндэвтэр, зовиур ихтэй, зүүн талын хөлөө хөдөлгөж чадахгүй байсан. Манай эмнэлэг дээр 4 сартай жирэмсний хяналтад байдаг. Амин үзүүлэлтүүд нь гайгүй байсан учир өвдөлт намдаах, хордлого тайлах, цус тогтоох эмчилгээнүүд хийж, зүүн хөлийн өлмий хэсэгт дээд талд урагдсан шархтай, тэр шархнаас нь цус гараад байсан. Тэр шарханд нь 13 оёдол тавьж, шарханд боолт хийсэн, бас өвдөлтийн шок их байсан учраас хүчилтөрөгч эмчилгээ хийсэн. Эхогоор ургийн зүрхний цохилтыг харахад хэвийн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/,
Гэрч ын “...Би 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр *******, , , э нартай таараад 1 шил “Соёрхол” нэртэй 0.5 л хэмжээтэй архи, 2.5 л хэмжээтэй 2 сав “Нийслэл” нэртэй пивийг Сант гэсэн самбарын цаад тал руу очоод хээр хувааж ууцгаасан. Би *******ын машинд суугаад миний хажууд э суугаад эгчийнд очсон. ******* хөдөө явна гээд эхнэр хүүхдээ аваад явсан. ******* согтоод халсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 хуудас/,
Гэрч ийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр манай найз , , э бид нар “Соёрхол” нэртэй 1 шил архи, 2 сав “Нийслэл” нэртэй пиво аваад Сант гэсэн самбараас цааш яваад хөдөө уусан. Пиво, архиа ууж дуусаад ******* машинаа зүгээр унаад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57 хуудас/,
Гэрч Г.ийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр миний хүү У., эмээ гийнхаа хамт хүргэн Т.*******ын Портер машинд сууж яваад осол орсон байсан. Ээж надад хэлэхдээ манай хүү У. ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байсан. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтээр У.ын биед ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй байна. Иймээс надад бол ямар нэгэн гомдол, санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Нямдашийн гаргасан 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-125-126/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны 11-ний өдрийн 2631 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 192, 193, 194 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-67-68, 72, 115-116/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-16/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-36/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, насанд хүрээгүй гэрч *******, гэрч , Н., , , а, , Г.э нарын мэдүүлэг, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй гэрч *******, Н. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, *******гийн өмчлөлийн Даюун маркийн мотоцикльд 433000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд насанд хүрээгүй гэрч *******, Н. нарын аав ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.
Хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 26108693 төгрөгийг буюу *******, Н. нарын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон эм тарианы зардал, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр, *******, Н., ******* нарын компьютер томографийн шинжилгээ хийлгэсний төлбөр зэрэг нийт 3222677 төгрөг, бензиний зардалд 637000 төгрөг, хүнсний бараа авсан 99450 төгрөг, гутал хувцасны үнэ 409700 төгрөг, мотоциклийн үнэ 500000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдалтын 37411818 төгрөг, сэтгэл санаа бие махбодийн хохиролд 17000000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт 4392127 төгрөгийн хохирлын баримт авагдсан байна.
Шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээд хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Үүнд эмчилгээ хийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн төлбөр, эм тариа авсан гэх 3222677 төгрөгийн нэхэмжлэлээс 2865465 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байна гэж үзлээ.
Харин хавтаст хэргийн 199 дүгээр хуудсанд 2, 7, 9 гэж гараар дугаарласан “Энхийн чимэг ЭС” 2020.04.29 6000 төгрөг, “Энхийн чимэг ЭС” 2020.05.08 2900 төгрөг, “Энхийн чимэг ЭС” 117500 төгрөг гэсэн баримтуудын бичиг нь арилсан /юу авсан нь тодорхойгүй/, 194 дүгээр хуудсанд 1 гэж гараар дугаарласан “Өвөрхангай эм хангамж” 2020.07.05 29362 төгрөг гэсэн баримт юу авсан нь тодорхойгүй, эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй,
Мөн хавтаст хэргийн 200 дугаар хуудсанд авагдсан хохирлын тооцоо гэсэн хүснэгтэнд бичигдсэн 5/05 гипс оймс 158100 төгрөг, 05/03 эм тос RF51580613 1900 төгрөг, 05/01 эм тариа RF51582294 4650 төгрөг, 4/24 тариа дэвсгэр EW33144236 15800 төгрөг, нийт 180450 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Хохирогч *******гийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 2019 оны 09 дүгээр сард авсан гэх фолийн хүчил 21000 төгрөг гэсэн баримт нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх он сар өдөртэй байх тул үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт 427000 төгрөгийн шатахууны нэмэгдсэн өртгийн албан татварын баримтууд авагдсан, хохирогч нь шүүх хуралдаанд шинээр 210000 төгрөгийн шатахууны нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг гаргаж өгч, нийт 637000 төгрөгийн шатахууны зардлыг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 210000 төгрөгийн шатахууны зардлаас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 100000 төгрөгийн бензиний зардлыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралд ирэхдээ зарцуулсан зардал байна гэж үзэж хангаж шийдвэрлэлээ.
Харин шинээр гаргаж өгсөн 110000 төгрөгийн болон хавтаст хэрэгт авагдсан 427000
төгрөгийн нотлох баримтууд нь уг шатахууныг ямар зорилгоор хэрэглэсэн, ямар улсын дугаар, маркийн тээврийн хэрэгсэлд хийсэн нь тодорхойгүй, үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч, хохирогч нар нь хэргийн материалтай танилцах, мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлттэй танилцах, шүүх хуралд суух зорилгоор аймагт машинаар ирэхэд гарсан зардал бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно” гэж тайлбарлаж байгаа боловч тус баримтуудын он сар өдөр нь хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан тэмдэглэл, хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл зэрэг баримтуудын он сар өдөртэй таарахгүй байгааг дурдах нь зүйтэй.
Хүнсний бараа авсны 99450 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 37300 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, хавтаст хэргийн 193 дугаар хуудсанд 3 гэж дугаарласан ЦЭ***** бараа 17500 гэсэн НӨАТ баримт, 194 дүгээр хуудсанд 9 гэж гараар дугаарласан “Монгол аагинт” 44650 төгрөг гэсэн баримтуудын бичиг нь арилснаас юу авсан нь тодорхойгүй, эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй,
Мөн хохирогч ******* осолд орох үед өмсөж явсан гутлын үнэ 180000 төгрөг, 2 хүний хувцасны үнэ 150000 төгрөг, унтлагын хувцасны үнэ 79700 төгрөг, нийт 409700 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, нотлох баримт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед насанд хүрээгүй гэрч *******ын унаж явсан “Dayun” маркийн мотоцикльд 433000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээ, төслийн лэндс ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/26 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдсон, шүүх үнэлгээчний тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан үнэлгээний тайланг хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байна гэж нотлох баримтаар үнэлж хохирогч *******гийн нэхэмжилсэн мотоциклийн үнэ 500000 төгрөгийг нэхэмжлэлээс 433000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хохирогч ******* нь хөдөлмөрийн чадвар алдалтын 3741818 төгрөг, сэтгэл санаа бие махбодийн хохиролд 17000000 нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогч *******гийн нэхэмжлэлээс 2019 оны 09 дүгээр сард фолийн хүчил авсан 21000 төгрөг, мөн мотоциклийн үнэ болох 500000 төгрөгийн нэхэмжлэлээс 433000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул илүү нэхэмжилсэн 67000 төгрөг, юу нэхэмжилсэн нь тодорхойгүй, нотлох баримт нь хэрэгт авагдаагүй 498048 төгрөг, нийт 586048 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 26108693 төгрөгийн хохирлын нэхэмжлэлээс нийт 3435765 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 22086880 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 586048 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 357000 төгрөгөөр эм тариа, гипс, боолтны материал авч өгсөн, мөн 3078765 төгрөгийг бэлнээр өгч нийт 3435765 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 2020.05.05 “Арвайн сор” дэлгүүр 60000 төгрөг, 2020.04.05 Талст эмийн сан 82000 төгрөг, 2020.05.05 эмийн сан 47900 төгрөг, 2020.05.01 эмийн сан 98100 төгрөг, 2020.05.24 69000 төгрөг, 2020.05.08-ны өдөр 1200000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 200000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 430000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын баримт, шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг шүүхээс хангаж шийдвэрлэсэн 3435765 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хохирогч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэргийн улмаас хамрандаа гэмтэл авсан, цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нар нь шүүхээс хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн 22086880 төгрөгийн нэхэмжлэлийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******д цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авч тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн, хязягаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээ, эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд тус тус хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нарт 3435765 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цоохорынхон овгийн ******* автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Цоохорынхон овгийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч *******ад оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг түүнд үүрэг хүлээлгэсэн, эрх хязгаарласан албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 26108693 төгрөгийн нэхэмжлэлээс 3435765 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 22086880 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 586048 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч нарт хохиролд 3435765 төгрөг төлсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.