Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 137

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга:  С.Буянхишиг,

иргэдийн төлөөлөгч: Ц.Гэрэлмаа,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхтуяа,

шүүгдэгч: Б.Анхбат, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, /0009/

шүүгдэгч: У.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Л.Амартогос /0075/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

            Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюуш овогт Баярсайханы Анхбат,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанчив овогт Ундралын Ууганбаяр нарт холбогдох эрүүгийн 2016 2602 0700 дугаартай, 2 хавтас хэргийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Од” ХХК-ийн гурилын үйлдвэрт тээрэмдэгч ажилтай байсан, ам бүл 4, аав, ээж, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 103 тоотод оршин суух,

2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 390 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 219 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгэж, дээрх 219 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар хорих ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар хорих ялаар тогтоосныг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 615 дугаар тогтоолоор “Б.Анхбатыг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, мөн тогтоолын 2, 3 дахь заалт магадлалын “...147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр...”гэснийг 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсэн,

 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 55 тоот захирамжаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, регистрийн дугаар ПА 89040211, Аюуш овогт Баярсайханы Анхбат,

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн 6 дугаар хороо, Тээвэрчдийн 7 дугаар гудамж, 11 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй,

2009 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 11 сар, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 3 сар хорих,  279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 11 сарын хорих ялаас 3 жилийг нь хасаж, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 3 сар хорих ял, 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2009 оны 12 сарын 17-ны өдөр 11 сарын хорих ялыг эдэлж, хугацаа дуусч суллагдсан,

2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 44 тоот захирамжаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламөнт байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 07 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, регистрийн дугаар МР 90031810, Жанчив овогт Ундралын Ууганбаяр.

Шүүгдэгч Б.Анхбат нь ялтай байдал арилаагүй байхдаа согтуугаар 2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 20 цаг 15 минутын орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингүүнжавын хөшөөний зүүн талын явган хүний замаар явж байсан иргэн Г.Гантулгын “Эл жи 3 ди” маркийн андройд гар утсыг булааж, 200 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн У.Ууганбаяртай давтан, бүлэглэж 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр" эмнэлгийн зүүн талд явж байсан иргэн Д.Анхбаярын 1 500 000 төгрөгийн үнэтэй “Ай фон 6” маркийн гар утсыг, биет 40 000 төгрөгийн хамт булааж, 1 540 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч У.Ууганбаяр нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байдал арилаагүй байхдаа Б.Анхбаттай бүлэглэн 2016 оны 3 дугаар саын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн талд явж байсан иргэн Д.Анхбаярын 1 500 000 төгрөгийн үнэтэй “Ай фон 6” маркийн гар утсыг, 40 000 төгрөгийн хамт булааж, 1 540 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

       ТОДОРХОЙЛОХ НЬ:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.Анхбат мэдүүлэхдээ:

У.Ууганбаярын төрсөн өдөр болоод тэр манай гэрт ирэхэд би түүнд 1 шил архи авч өгч, хамт уусан. Тэгээд бид манай гэрээс гарч, өөр нэг найзтайгаа уулзахаар явсан. Мөнгөн гүүр эмнэлгийн тэнд би нэг залуу Д.Анхбаярын гар утсыг “хүнтэй яриад өгье” гэж хэлэхэд тэр өөрөө кодоо хийгээд утсаа надад өгсөн. Зураасан код байсан. Тэгээд миний залгасан дугаар холбогдохгүй байхаар нь би утсыг нь түүнд буцааж өгөлгүй, халаасандаа хийсэн. Намайг түүний гар утсыг авахыг У.Ууганбаяр мэдээгүй. Харин таксинд суугаад, буугаад зугтаахад мэдсэн байх. Би У.Ууганбаярыг дагуулж яваагүй бол ийм зүйл болохгүй байх байсан. Энэ нь миний буруу.

Хохирогч Г.Гантулгын гар утсыг булаах хэрэгт Д.Энх-Оргил, С.Бат-Оргил нар оролцоогүй. Би хийсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн.  Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Наранд сайхан амьдарч болохыг би ойлголоо. Хохирлыг нөхөн төлсөн. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.Ууганбаяр мэдүүлэхдээ:

  2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн өглөө Б.Анхбаттай уулзах гэж Улаанбаатар хотод ирээд, 12 цаг өнгөрч байхад гэрт нь очсон. Тэр өдөр миний төрсөн өдөр байсан тул Б.Анхбат надад 1 шил архи авч өгсөн. Бид хоёр тэр архийг хувааж ууж байхад гаднаас найз охин нь ирэхээр бид найзуудтайгаа уулзахаар гэрээс нь гарсан. Тэгээд Мөнгөн гүүр эмнэлгийн ойролцоо нэг залуутай тааралдсан. Б.Анхбат танил хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг мэндэлж, ойр зуурын юм ярьж байгаад тэр залуугийн гар утсаар нь ярьсан. Тэр залуу гар утасныхаа кодыг түүнд хэлж өгсөн. Тэр залуу дүүгээ дагуулаад явж байсан. Б.Анхбат тэр залууд “манай найзын төрсөн өдөр, утсыг чинь ломбардад тавиад, дараа нь аваад өгье” гэж хэлж байхыг би сонссон. Тэр залуу надад 20 000 төгрөг өгөхөөр нь би “баярлалаа ахын дүү” гээд авсан. Тэгээд хохирогч залуугийн ээжийн дэлгүүр рүү такси бариад явсан. Гурвалжингийн гүүр даваад явж байгаад таксины жолооч түр зогсоход зугтая гэж Б.Анхбат хэлээд бид хоёр буугаад зугтсан. Би “яаж байгаа юм бэ, утсыг нь яах юм бэ” гэж Б.Анхбатаас асуухад “би зохицуулна, утсыг нь буцааж өгнө” гэж хэлсэн. Нөгөө залуу араас дагаж гарч ирсэн. Хохирогчийг төмрөөр цохиогүй. Би төрсөн өдрөөрөө Б.Анхбат дээр ирж найзыгаа хэрэгт холбогдуулсандаа харамсаж байна. Тэр миний төрсөн өдрийг тэмдэглэх гэж ийм байдалд орлоо. Хохирогч утсаа буцааж авахын тулд 20 000 төгрөг гаргаад өгсөн байх. Би мөнгийг нь булааж аваагүй. Б.Анхбат тэр хүүхдэд “манай найзын төрсөн өдөр, гар утсыг чинь ломбардад тавиад дараа нь авч өгнө” гэж хэлэхийг би сонссон. Тэгээд офицеруудын ордны тэнд Эрдэнэбат гэдэг найзтайгаа уулзахаар тохирсон тул тийшээ явсан. Тэгээд нөгөө  гар утсаа ломбардад тавиахаар ортол надтай цэрэгт хамт байсан Саранбаяр гэдэг хүн байсан. Би тэр ломбардад түүнийг ажилладаг гэдгийг мэдэхгүй,  цэргийн алба хааснаас хойш уулзаагүй. Тэр үед Б.Анхбат бид 2 халамцуу байсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Гантулга мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 20 цаг 15 минутын үед ажлаа тараад “Өргөө” кино театрын автобусны буудал дээр автобуснаас буугаад эхнэр Уранбилэгийн байсан дэлгүүр рүү очихоор ганцаараа алхаж явахад Чингүүнжавын хөшөөний зүүн талын явган хүний зам дээр үл таних 3 залуу зогсож байсан ба би хажуугаар нь нилээд зайтай гараад алхаж байх үед тухайн 3 залуугийн нэг нь миний араас “хөөе хөөе” гээд дуудаад байхаар нь сонсоогүй юм шиг чигээрээ алхаж байх үед намайг дуудсан залуу миний араас ганцаараа гүйж ирээд мөрөн дээрээс гараараа татахаар нь эргээд хартал “Монгол хүний үг ойлгодоггүй юм уу, пизда минь...утсаа гаргаад ир хүнтэй яриад өгье. Миний хоёр утас хоёулаа цэнэггүй болчихлоо” гээд өөрийнхөө өмднийхөө халааснаас хоёр утас гаргаж ирээд надад үзүүлэхээр нь би миний утас нэгжгүй, цэнэггүй гээд өөрийнхөө “LG 3D маркийн цагаан өнгийн корпустай гар утсаа өмднийхөө халааснаас гаргаж ирээд харуулах гэтэл тэр залуу миний гарнаас утас шүүрч булааж аваад, “ардаас дагаад ир, пизда минь” гэж хэлээд эргээд явах гэхээр нь би тэр залуугийн баруун гарнаас нь татаад “ахаа утсаа авчихъя” гэж хэлсэн. Тэр залуу эргэж хараад намайг гараараа баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиод, “дагаад ир, пизда минь” гээд зам хөндлөн гүйж гараад цагаан өнгийн “Аксент” маркийн автомашины жолоочийн хажуу талын урд суудал дээр орж суусан. Тэр үед би араас нь гүйж очоод тухайн залуугийн суусан хаалгыг татаж онгойлгоод “утсаа авчихъя ахаа” гэж хэлэхэд тэр залуу “ална шүү пизда минь, цаашаа зайл” гэж хэлээд таксиныхаа жолоочийг хөдлөөч гээд байсан. Таксины жолооч урагшаа хөдлөхөөр нь би дахиж гүйж очоод хаалгыг нь гараараа онгойлготол тэр залуу “манайхаан буугаад ир, энэ пиздаг алаад хаячихъя” гэтэл арын суудал дээрээс хар өнгийн куртиктэй нэг залуу нь хаалгаа онгойлгоод гарч ирэх гээд нэг хөлөө газар буулгаад машины суудлаас босож ирсэн ба нөгөө талд нь сууж байсан залуу нь мөн хаалгаараа бууж ирэх гэхээр нь “үгүй ээ ах нараа утсаа авчихъя” гэж хэлээд зайгаа бариад хойшоо болтол тухайн цагаан өнгийн “Аксент” машин хөдлөөд 25 дугаар эмийн сан руу чиглээд зам уруудаад явчихсан. Тэр үед миний утсыг авсан залуучуудыг сууж явсан таксины жолооч нь цагдаад дуудлага өгч бариулсан гэж байсан. Бууж ирэх гэж байсан хоёр залуу миний утсыг анх булааж авах үед мэдээгүй байх. Учир нь гадаа харанхуй болсон, мөн тэр хоёр залуу түрүүлээд зам гараад машинд сууж байсан. Тийм болохоор яг миний утсыг авахыг мэдээгүй гэж бодож байна. Харин утас аваад машинд суух үед нь бол утас авсныг мэдсэн учир нь би араас нь очоод нөгөө залуугаасаа утсаа авъя гээд нэхэж байсан болохоор сонссон байх ёстой. Тэр залуу ямар нэгэн зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэж айлган сүрдүүлсэн зүйл байхгүй харин утас авсных нь дараа утсаа авъя гэхэд “ална шүү, зайл” гээд хөөгөөд байсан. Би цагдаагийн байгууллагаас өөрийн бусдад булаалгасан утсны мөнгө болох 200 000 төгрөгийг хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 20-22 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Анхбаяр мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед би төрсөн дүү Д.Хулантай “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн талд явж байтал үл таних, 25-30 орчим насны 2 залуу ирээд саарал өнгийн куртик, цэнхэр өнгийн кепкэн малгайтай, зүүн нүднийхээ доор том сорвитой намхан залуу нь “утсаа өгч бай, нэг утас руу дохичихоод буцаагаад өгье” гэхээр нь би өөрийнхөө “Ай фон 6 “маркийн гар утсаа өгөхөд тэр залуу нэг утас руу дохичихоод буцааж өгөлгүй, өмднийхөө хойд талын халаасанд хийсэн. Би утсаа авъя гэхэд “байж бай” гээд өгөхгүй байсан. Тэр 2 залуу урагшаа алхаад 2 дугаар байрны зүүн талын гараашийн зүг явахаар би араас нь дагаад өөрт байсан 40 000 төгрөгийг гаргаад, “гар утсыг маань өгчих. Мөнгө хэрэгтэй байгаа бол энэ мөнгийг ав” гэхэд хамт явж байсан цэнхэр өнгийн яктай, сахалтай бор залуу нь над дээр ирээд миний гарт байсан мөнгийг булаагаад, утсыг маань буцааж өгөлгүй шууд 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын зүг зугтаахаар нь би дүүгээ дагуулаад араас нь гүйсэн. Ингээд тэр 2 залуу таксинд суухаар нь би дүүгээ дагуулаад хамт суусан. Тэр 2 хоорондоо ойр зуурын юм ярьж байгаад Гурвалжингийн гүүр даваад “Шунхлай” шатахуун түгээх станцын харалдаа зогсоход нөгөө хоёр “Дэлгэрэх” хотхоны зүг гүйхээр нь би дүүгээ таксинд үлдээгээд тэр 2 залуугийн араас хөөсөн. Тэр 2 хашаа даваад зугтахаар би хашааг даваад араас нь хөөж нилээн ойртоход нүдэн дороо сорвитой залуу нь газраас 20 орчим см төмөр аваад “цохино шүү. Араас дагавал ална шүү” гэхээр нь би дөхөөд очиход миний зүүн талын шанаа тус газар 1 удаа цохисон. Хамт явж байсан залуу нь “наадхи чинь ямар лайтай пизда вэ, наадахаа цохичих” гэхээр нь би дүүдээ санаа зовоод буцаад, “Шунхлай” шатахуун түгээх станц руу явсан. Харин тэр 2 цаашаа Дэлгэрэх хотхон руу алхаад явсан. У.Ууганбаяр холоос ажигласан байдалтай, надтай ямар нэгэн юм яриагүй. Сүүлд гүүр даваад зугтахдаа наад төмрөөрөө цохичих гэж хэлж байсан. Гар утсаа эргүүлээд авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 164-166 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Уранбилэг мэдүүлэхдээ:

Би 2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 20-21 цагийн үед Чингүүнжавын хөшөөний зүүн талд байрлах Хөх хонь нэртэй дэлгүүрт хичээлээ тараад очсон. Нөхрийнхөө ажлыг тарахаар хамт явахаар хүлээж байсан. 20 цаг 05 минутын үед нөхөртэйгээ утсаар ярихад микро автобуснаас буучихаад одоо очлоо гэж хэлээд 20 цаг 20 минутын үед дэлгүүрт орж ирээд утсаа хүмүүст алдчихлаа гэж хэлээд миний утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. Өргөдөл өгөх гээд байж байх үед утсыг нь авсан залуутай хамт явсан хоёр залуу нь баригдчихсан ирсэн байсан. Манай нөхрийн утас LG маркийн 3D камертай андройд цагаан өнгийн корпустай утас байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 29 дүгээр хуудас)

 Мөрдөн байцаалтад гэрч-Л.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...Би 2016 оны 3 дугаар сарын 12-ны орой өөрийн эзэмшлийн “Аксент” маркийн машинтайгаа гадуур халтуур хийгээд явж байх үед үл таних 3 залуу гар өргөж сууж 5 шарын буудал орно гэж хэлсэн ба 5 шар дээр хүрч ирэхэд урд сууж байсан сүүлд цагдаа ирэхэд зугтчихдаг залуу /Анхбат/ “за за хорооллын модны хоёрын тийшээ ломбард руу явъя” гэж хэлээд 5 шараас Модны хоёрын тэнд байх “Лорд” нэртэй ломбардны хажууд ирээд би машинаа замын эсрэг талын колонкийн зогсоол дээр байрлуулсан. Тэр үед урд сууж байсан залуу, нэг залуутайгаа бууж машин дотор нэг залуу нь үлдсэн. Удалгүй тухайн /залуу ломбард хаалттай байна гээд буцаад машин руу ирсэн. Тэр үед машин дотор сууж байсан залуу машинаас гараад нөгөө хоёр залуу дээрээ очсон. Би машинаасаа гараад машиныхаа хажууд зогсож байх үед машины арын суудал дээр сууж явсан хоёр залуу түрүүлж ирээд машинд суусан. Харин машины урд талын суудал дээр сууж явсан залуу явган хүний замаар явж байсан нэг залуутай уулзаад зогсож байхаар нь би машиндаа суугаад байж байтал тухайн залуу машин руу гүйж ирээд урд суудал дээрээ сууж “хурдан зугт, явъя” гэж хэлэхээр нь “хаашаа явах юм бэ” гэж хэлтэл “хурдан асаагаад хөдөл” гэж хэлсэн. Тэр үед араас нь нэг залуу гүйж ирээд машины урд талын хаалгыг нээж нөгөө залуугаас “утсаа авъя, утас өгчихөөч ахаа” гэж гуйж байсан ба урд сууж байсан залуу нөгөө залуугийн утсыг нь өгөхгүй намайг “хурдан хөдөл, ална шүү” гээд уурлаад байсан. Тэр үед ард сууж байсан хоёр залуу нь уг нь нөгөө залуудаа хэрэггүй хоёрын хооронд наад залуугийнхаа утсыг өг гэж хэлтэл “та хоёр дуугүй бай пизда минь, би мэдэж байна” гээд намайг “хөдөл” гээд хаалгаа хүчтэй хаахаар нь би машинтайгаа хөдөлсөн. Тэгэхгүй бол над руу уурлаад, “хурдан хөдөл, ална шүү, би мэдэж байна” гээд уурлаад байсан. Колонкоор уруудаж буцаж хороолол руу өгсөөд урд сууж байсан залуу зам зааж Өргөө кино театрын автобусны буудлын баруун талын “Лорд “ ломбард руу орсон. 2 залуу нь бууж ломбард руу орохоор нь би машинд сууж үлдсэн залууг нь машинаас бууж бай. Би машинаа байрлуулхъя гэж хэлээд нөгөө залууг /Бат-Оргилыг/ машинаас буулгаж машинаа зосгоолд байрлуулчихаад гар утсаараа 102 руу залгаж, “утас дээрэмдчихээд зугтаж байна, би таксины жолооч байна” гэж дуудлага өгсөн. Харин анх машины урд суудал дээр сууж хүний гар утас авсан залуу нь цагдаа ирэх үед зугтсан. (хэргийн 1 дүгээр хавтас, 34-З5 дугаар хуудас)

Мөрдөн байцаалтад гэрч-Г.3оригтбаатар мэдүүлэхдээ:

...2016 оны 3 дугаар сарын 12-ны орой 19 цагаас 2016 оны 3 дугаар сарын 13-ны 09 цаг хүртэл Баянгол дүүргийн 13-р хорооны нутагт машинт эргүүлийн үүргийг гүйцэтгэсэн. Дээрхи хугацаанд жижүүрийн утаснаас хүүхдийн гар утас дээрэмдсэн хүмүүс байна. Таксины жолооч нь барьчихсан гэх дуудлагын дагуу очиж шалгахад бусдын гар утсыг дээрэмдсэн гэх 3 залуугийн 2 нь байсан ба таксины жолооч нэгийг нь барьчихсан, нэг нь хажууд нь маргалдсан байдалтай зогсож байсан. Бусдаас авсан гар утсыг нь хаана байгаа талаар асуухад зугтсан залуугаа аваад явсан гэж байсан. Мөн тухайн хоёр залуу согтуу байсан. Тэр хоёр залуугийн биед ямар нэгэн гар утас байгаагүй. Харин утсаа алдсан гэх залуугийн гар утсыг нь цагдаа очихоос өмнө зугтсан гэх залуу ганцаараа аваад явсан гэж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 30-31 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч-Д.Хулан мэдүүлэхдээ:

...Хэдэн сарын хэдний өдөр байсныг би санахгүй байна төрсөн ах Д.Анхбаярын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөнгүүр эмнэлгийн хажуу талд явж байхад хоёр эрэгтэй хүн ирээд нэг нь ахаас “гар утсаа өгч бай. Нэг  утас руу залгаадахъя” гэхэд ах өөрийнхаа гар утсыг тэр ахад өгсөн. Ингээд Анхбаяр ахын гар утсаар нэг дугаар луу залгасан боловч яриа хийгээгүй. Тэр ах халаасандаа Д.Анхбаяр ахын утсыг хийгээд тэнд байрладаг граж луу явахаар нь ах бид хоёр дагаад явсан. Д.Анхбаяр ах тэр ахаас “гар утсаа авъя” гэж асуухад “хүн гарч ирэхээр утсыг чинь өгчихнө” гээд өгөхгүй яваад байсан. Ингээд 3 дугаар эмнэлэгийн хойд талын автобусны буудал дээр очоод таскинд суусан. Ах бид хоёр дагаад таксинд суугаад гурвалжингийн гүүрээр урагшаа гараад явж таксигаа зогсоогоод нөгөө хоёр ах гадаа гарч юм яръя гээд машинаас гараад зугтаасан. Д.Анхбаяр ах араас нь гүйсэн ба удалгүй буцаж хүрч ирээд цагдаад хандсан. Д. Анхбаяр ахын гар утсыг авсан залуучууд У.Ууганбаяр, Б.Анхбат нар мөн байна. Тэр хоёр залуу айлган сүрдүүлж, цохиж, зодоогүй, утсаа өгч бай гэж хэлээд авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 169 дүгээр хуудас)

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-М.Саранбаяр мэдүүлэхдээ:

2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад 22 цагийн үед гаднаас Б.Анхбат нэг залуугийн хамт орж ирээд надаас “утас авах уу” гэж асуухаар нь би авна ямар утас юм бэ гэхэд “Ай фон 6”  маркийн гар утас үзүүлсэн. Төд удалгүй надтай хамт цэргийн алба хааж байсан У.Ууганбаяр орж ирээд “2 хоногийн өмнө Дарханаас ирлээ,  өнөөдөр цэргийн баяр 2 найзтайгаа хамт шоудах гэж байна” гээд бид 2 ойр зуурын үг солилцсон. Энийг авчихаач “У.Ууганбаярыг таних юм чинь юу гэж утсаа ломбарданд алддаг юм” гэхэд нь би “хэрвээ ломбардад орхиод хугацаа хэтэрсэн тохиолдолд “Ай фон 6” утасны чинь дэлгэц 200 000 төгрөгтэй байгаа. Би 200 000 төгрөгөнд авъя гэхэд Б.Анхбат зөвшөөрч, түүний бичиг баримтыг үзээд 200 000 төгрөг өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 168 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

Б.Анхбат нь 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 390 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,

2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 219 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

2011 оны 8 сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 204 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгэж, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 219 дүгээртэй шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар хорих ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сар хорих ялаар тогтоосныг 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 615 дугаар тогтоолоор “Б.Анхбатыг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, мөн тогтоолын 2,3 дахь заалт магадлалын “...147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр...”гэснийг 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 55 тоот захирамжаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 сар 17 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 83 дугаар  хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

У.Ууганбаяр 2009 оны 7 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 11 сар, 181 дугаар зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 3 сар хорих ял, 279 дугаар зүйлийн 279.1-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус оноож 2009 оны 7 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 11 сарын хорих ялаас 3 жилийг нь хасаж, 181 дугаар зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 3 сар хорих ял, 279 дугаар зүйлийн 279.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2009 оны 12 сарын 17-ны өдөр 11 сарын хорих ялыг биечлэн эдэлж, хугацаа дуусч суллагдсан,

2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2011 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2011 оны 04 сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 44 тоот захирамжаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламөнт байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл узуүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар У.Ууганбаярын эдлээгүй үлдсэн 11 сар 07 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, сулласан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 188 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.Анхбат нь ялтай байхдаа 2016 оны 3 дугаар сарын 12-ны оройн 20 цаг 15 минутын орчим Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингүүнжавын хөшөөний зүүн талд явж байсан хохирогч Г.Гантулгын “Эл жи 3 ди” маркийн, андройд гар утсыг булааж, 200 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Гантулга, гэрч Б.Уранбилэг, Л.Бат-Эрдэнэ, Г.Зоригтбаатар нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ,

шүүгдэгч У.Ууганбаяртай бүлэглэж, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр" эмнэлгийн зүүн талд явж байсан хохирогч Д.Анхбаярын 1 500 000 төгрөгийн үнэтэй “Ай фон 6” маркийн гар утсыг, биет 40 000 төгрөгийн хамт давтан үйлдлээр булааж, 1 540 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч У.Ууганбаяр нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа Б.Анхбаттай бүлэглэж, 2016 оны 3 дугаар саын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн талд явж байсан хохирогч Д.Анхбаярын 1 500 000 төгрөгийн үнэтэй “Ай фон 6” маркийн гар утсыг, биет 40 000 төгрөгийг хамт булааж, 1 540 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Анхбаяр, насанд хүрээгүй гэрч Д.Хулан, иргэний нэхэмжлэгч М.Саранбаяр нарын мэдүүлэг, “Сутай сум” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Хохирогч Г.Гантулга “миний араас “хөөе хөөе” гээд дуудаад байхаар нь сонсоогүй юм шиг чигээрээ алхаж байх үед намайг дуудсан залуу ганцаараа гүйж ирээд мөрөн дээрээс гараараа татаад “монгол хүний үг ойлгодоггүй юм уу, пизда минь. Утсаа гаргаад ир хүнтэй яриад өгье. Миний хоёр утас хоёулаа цэнэггүй болчихлоо” гээд өөрийнхөө өмднийхөө халааснаас хоёр утас гаргаж ирээд надад үзүүлэхээр нь би миний утас нэгжгүй, цэнэггүй гээд өөрийнхөө “LG 3D” маркийн цагаан өнгийн корпустай гар утсаа өмднийхөө халааснаас гаргаж ирээд харуулах гэтэл тэр залуу миний гарнаас утас шүүрч булааж аваад, “ардаас дагаад ир, пизда минь” гэж хэлээд эргээд явах гэхээр нь би тэр залуугийн баруун гарнаас нь татаад “ахаа утсаа авчихъя” гэж хэлсэн. Тэр залуу эргэж хараад намайг гараараа баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохиж аваад “дагаад ир, пизда минь” гээд зам хөндлөн гүйж гараад цагаан өнгийн “Аксент” маркийн автомашины жолоочийн хажуу талын урд суудал дээр орж суусан. Тэр үед би араас нь гүйж очоод тухайн залуугийн суусан хаалгыг татаж онгойлгоод “утсаа авчихъя ахаа” гэж хэлэхэд тэр залуу “ална шүү пизда минь, цаашаа зайл” гэж хэлээд таксиныхаа жолоочийг хөдлөөч гээд байсан,

хохирогч Д.Анхбаярын “утсаа өгч бай, нэг утас руу дохичихоод буцаагаад өгье” гэхээр нь би өөрийнхөө “Ай фон 6” маркийн гар утсаа өгөхөд тэр залуу нэг утас руу дохичихоод буцааж өгөлгүй өмднийхөө хойд талын халаасанд хийсэн. Би утсаа авъя гэхэд “байж бай” гээд өгөхгүй байсан. Тэр 2 залуу урагшаа алхаад 2 дугаар байрны зүүн талын гараашийн зүг явахаар би араас нь дагаад өөрт байсан 40 000 төгрөгийг гаргаад, “гар утсыг маань өгчих. Мөнгө хэрэгтэй байгаа бол энэ мөнгийг ав” гэхэд хамт явж байсан цэнхэр өнгийн яктай, сахалтай бор залуу нь над дээр ирээд миний гарт байсан мөнгийг булаагаад утсыг маань буцааж өгөлгүй шууд 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын зүг зугтаасан гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч нар нь хохирогчдын амь биед аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлоогүй, харин бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсны дараа хохирогчийн эд зүйлийг буцааж өгөлгүй тэднийг явуулах зорилгоор үг хэлээр айлган сүрдүүлсэн нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй, тэд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан байна.  

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Анхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2,

шүүгдэгч У.Ууганбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгасан гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Анхбатыг давтан, бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг булаасан,

шүүгдэгч У.Ууганбаярыг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд  бусадтай бүлэглэж, бусдын эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

                  

          Шүүгдэгч У.Ууганбаяр нь “Б.Анхбат танил хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг мэндэлж, ойр зуурын юм ярьж байгаад тэр залуугийн гар утсаар нь ярьсан. Тэр залуу гар утасныхаа кодыг түүнд хэлж өгсөн. Б.Анхбат тэр залууд “манай найзын төрсөн өдөр, утсыг чинь ломбардад тавиад, дараа нь аваад өгье” гэж хэлж байхыг би сонссон. Тэр залуу надад 20 000 төгрөг өгөхөөр нь би “баярлалаа” гэж авсан. Би Б.Анхбаттай бүлэглэн бусдын эд зүйлийг булаах гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг нь хохирогч Д.Анхбаярын

        2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед би төрсөн дүү Д.Хулантай “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн талд явж байтал үл таних, 25-30 орчим насны 2 залуу ирээд саарал өнгийн куртик, цэнхэр өнгийн кепкэн малгайтай, зүүн нүднийхээ доор том сорвитой намхан залуу нь “утсаа өгч бай, нэг утас руу дохичихоод буцаагаад өгье” гэхээр нь би өөрийнхөө “Ай фон 6 “маркийн гар утсаа өгөхөд тэр залуу нэг утас руу дохичихоод буцааж өгөлгүй, өмднийхөө хойд талын халаасанд хийсэн. Би утсаа авъя гэхэд “байж бай” гээд өгөхгүй байсан. Тэр 2 залуу урагшаа алхаад 2 дугаар байрны зүүн талын гараашийн зүг явахаар би араас нь дагаад өөрт байсан 40 000 төгрөгийг гаргаад, “гар утсыг маань өгчих. Мөнгө хэрэгтэй байгаа бол энэ мөнгийг ав” гэхэд хамт явж байсан цэнхэр өнгийн яктай, сахалтай бор залуу нь над дээр ирээд миний гарт байсан мөнгийг булаагаад, утсыг маань буцааж өгөлгүй шууд 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын зүг зугтаахаар нь би дүүгээ дагуулаад араас нь гүйсэн гэсэн,

      ...би төрсөн ах Д.Анхбаярын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнгөн гүүр эмнэлгийн хажуу талд явж байхад хоёр эрэгтэй хүн ирээд нэг нь ахаас “гар утсаа өгч бай. Нэг  утас руу залгаадахъя” гэхэд ах өөрийнхөө гар утсыг өгсөн. Ингээд Д.Анхбаяр ахын гар утсаар нэг дугаар луу залгасан боловч яриа хийгээгүй. Тэр ах халаасандаа Д.Анхбаяр ахын утсыг хийгээд тэнд байрладаг гарааш руу явахаар нь ах бид хоёр дагаад явсан. Д.Анхбаяр ах тэр ахаас “гар утсаа авъя” гэж асуухад “хүн гарч ирэхээр утсыг чинь өгчихнө” гээд өгөхгүй яваад байсан. Ингээд 3 дугаар эмнэлэгийн хойд талын автобусны буудал дээр очоод таскинд нь ах бид хоёр дагаад суугаад гурвалжингийн гүүрээр урагшаа гараад явж аксигаа зогсоогоод нөгөө хоёр ах гадаа гарч юм яръя гээд машинаас гараад зугтаасан. Д.Анхбаяр ах араас нь гүйсэн ба удалгүй буцаж хүрч ирээд цагдаад хандсан. Д.Анхбаяр ахын гар утсыг авсан залуучууд У.Ууганбаяр, Б.Анхбат нар мөн байна. Тэр хоёр залуу айлган сүрдүүлж цохиж зодож аваагүй, утсаа өгч бай гэж хэлээд авсан гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч нар хохирогч Д.Анхбаярт “Ай фон 6” маркийн гар утсыг нь буцаан өгч, 40 000 төгрөг төлсөн, хохирогч Г.Гантулгад утасны үнэ 200 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Саранбаярт 200 000 төгрөг төлсөн тул тэд бусдад төлөх төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

 

Шүүгдэгч У.Ууганбаяр нь 2009 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 11 сар, 181 дугаар зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 3 сар хорих, 279 дугаар зүйлийн 279.1-д зааснаар 1 жилийн хорих ял тус тус оноож, 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 11 сарын хорих ялаас 3 жилийг нь хасаж, 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 3 сар хорих ял, 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 2009 оны 12 сарын 17-ны өдөр 11 сарын хорих ялыг биечлэн эдэлж, хугацаа дуусч суллагдсан,

2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 113 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 44 тоот захирамжаар "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламөнт байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 07 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсаны дараа

2016 оны 3 дугаар саын 18-ны өдөр Б.Анхбаттай бүлэглэж, 2016 оны 03 дугаар саын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн гүүр” эмнэлгийн зүүн талд явж байсан хохирогч Д.Анхбаярын 1 500 000 төгрөгийн үнэтэй “Ай фон 6” маркийн гар утсыг, 40 000 төгрөгийн хамт булааж, 1 540 000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т заасан ялгүй болох хугацаа тасарсан тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцлоо. 

Б.Анхбат нь У.Ууганбаяртай бүлэглэж, 1 удаа 2016 оны 03 дугаар саын 18-ны өдөр хохирогч Д.Анхбаярын 1 540 000 төгрөгийн эд хөрөнгийг булаасан гэмт хэрэг үйлдсэн байхад тэднийг давтан гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллах дүгнэлтэд бичсэн нь буруу байгааг тэмдэглэх нь зүйтэй.

У.Ууганбаярын эцэг, эхийн нэрийг өмнөх шийтгэх тогтоолуудад Ундрал, Ундрах гэж янз бүрээр бичсэн боловч Улсын бүртгэлийн газрын иргэний үнэмлэхний лавлагаанд түүний эцэг, эхийн нэрийг Ундрал гэж бичсэнийг шүүх үндэслэсэн болно.