Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 277

 

З.Б, С.А, Т.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

хохирогч С.А,

шүүгдэгч З.Б,

шүүгдэгч С.Ан өмгөөлөгч С.П,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б, Т.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Б, С.А, Т.А нарт холбогдох эрүүгийн 1706023450245 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн  З.Б, 1987 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...................................../,

Баянгол дүүргийн шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял шийтгэж, уг  ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 21 хоногийн хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 жил 7 сар 21 хоногийн хорих ялаар тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн ял эдэлсэнд тооцож суллагдсан;

2. Б  овгийн  С.А, 1987 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........................ тоотод түр оршин суудаг гэх, /РД: ............................/,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 7 сарын 08-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ял шийтгэж, өмнөх ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 12 жил хорих ялаар тогтоож, 2017 оны  7  дугаар  сарын  04-ний  өдөр  шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн суллагдсан;

3. Ш овгийн  Т.А, 1993 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 4 сараас 13 настай 3 хүүхэд, 2 дүүгийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ................................../,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан;

1. З.Б нь Т.А, Ц.Г нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 3 дугаар орцны 33 тоот хохирогч Я.Оийн байрны цонхоор нь нэвтэрч нийт 2.939.900 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг шигтгээтэй монетон хос ээмэг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг “Саnon” брендийн зургийн аппарат, 1 шил виски, “Аррle” брэндийн зөөврийн компьютер, “Nike” брендийн пүүз, 1 ширхэг мөнгөн гинж кулон, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

2. Т.А, С.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 19 тоот хохирогч Ш.Игийн гэрт тагтаар нь дамжин нэвтэрч нийт 17.884.320 төгрөгийн үнэ бүхий сейфтэй 21 ширхэгтэй шүрэн эрх, 2 ширхэг эмэгтэй, 1 ширхэг эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг алтан цагны оосор, 2 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, 1 ширхэг цэнхэр өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 хос цэнхэр өнгийн чулуун шигтгээтэй алтны хольцтой ээмэг, бөгж, 1 ширхэг цагаан өнгийн сувдан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвчны хослол, 5 ширхэг хар өнгийн суурьтай хар ногоон өнгийн шигтгээтэй алтаар бүрсэн аяга, 1 ширхэг ёроол нь хээтэй, модон тагшийг алтаар бүрсэн жижиг алтан аяга, 1 ширхэг орон сууцны ордер, 2 ширхэг гадаад паспорт, 4 ширхэг иргэний үнэмлэх, 2 ширхэг Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр, бэлэн 2.379.500 төгрөг, 800 ам.доллар, 2 ширхэг арьсан, 1 ширхэг даавуун түрийвч, 1 ширхэг их гарын, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг улаан өнгийн даалинтай, шинэ цагийн алтан нуухтай хув хөөрөг, 1 ширхэг ногоон өнгийн даалинтай алтан нуухтай манан толгойтой мөнгөн халбагатай Чүнчигноров хөөрөг, 2 ширхэг “Samsung” загварын гар утас, төмөр оосортой бугуйн цаг, 4 ширхэг эмэгтэй бугуйвч, 1 хос цагаан шар алт хольсон ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, кулон, 1 хос цэнхэр шигтгээтэй ээмэг, бөгж, 2 хос ээмэг, цүнхтэй 800.000 төгрөг, 100 ам.доллар зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

3. С.А, Т.А, Ц.Ганбат нартай бүлэглэн Т.Аын 50-44 УНУ улсын дугаартай, “Sonota 5” загварын автомашинаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “River garden” хотхоны 305 дугаар байрны 201 тоотод суух хохирогч А.Ггийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 12.906.300 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг алтан ёроолтой шинэ цагийн их гарын мөнгөн аяга, 1 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 6 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 2 ширхэг эртний хийцийн их гарын мөнгөн аяга, 10 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, 1 ширхэг алтаар бүрсэн бага гарын хуучин цагийн мөнгөн аяга, 2 ширхэг шинэ цагийн жижиг мөнгөн аяга, 3 ширхэг буюу Seiko, Armoni, Possel брендийн эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг 22 краттын алтаар бүрсэн эмэгтэй хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 ширхэг эрэгтэй хас тэмдэгтэй шигтгээтэй бөгж, 4 ширхэг буюу Citizen, Gucci, Swarovski брендийн болон Энэтхэг улсын бугуйн цагнууд зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

4. н.М, С.А нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Dream land” хотхоны 1-3 тоот хохирогч С.Агийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 3.798.792 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг цагаан алтан бөгж, 1 ширхэг савхин түрийвч, 1 ширхэг мөнгөн хуйтай сэлэм, 1 ширхэг мөнгөн бариултай томруулагч шил, 19 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

5. Ганцаараа 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амины орон сууцны 115 тоотод хохирогч С.Агийн гэрт тагтаар нь нэвтэрч нийт 14.750.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг шүрэн толгойтой, даалинтай алтан нуухтай оюу хажтай, халтар манан хөөрөг, 1 ширхэг 999 сорьцтой алтан гинж, дунд гарын 05-н хэмжээтэй 4 ширхэг, 07-н хэмжээтэй 3 ширхэг, 08-н хэмжээтэй 2 ширхэг, 09-н хэмжээтэй 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг “Samsung Tab” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

6. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Цэлмэг хотхоны 12-1 тоот хохирогч Б.Мын байшинд цонхоор нь нэвтэрч нийт 11.743.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг “Samsung” загварын зургийн аппарат, сейфийг эвдэж 1 ширхэг зүү ороож оёсон савхин дайлантай дунд гарын ясан халбагатай, гуйлан нуухтай гартааман хөөрөг, 1 ширхэг очиртой монетан эрэгтэй бөгж, алхан хээтэй монетан эрэгтэй бөгж, 1 ширхэг хар өнгийн цүнхтэй “Dell inspiron i3” загварын зөөврийн компьютер, 9 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг үүргэвч, 1 ширхэг “Iphone 6s” загварын гар утас, 1 ширхэг эмэгтэй хүүхдийн цаг, 1 ширхэг алаг эрээн цүнх, 1 ширхэг хэтэвч зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

7. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 42 дугаар байрны 12 тоот хохирогч Г.Агийн гэрт цонхоор нь нэвтэрч нийт 7.260.100 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг “Dell” загварын i7 үзүүлэлттэй зөөврийн компьютер, 1 ширхэг цүнх, 1 ширхэг 7-ийн, 1 ширхэг 6-ийн, 1 ширхэг 5.5-ийн тус тус хэмжээтэй мөнгөн аяганууд, 1 ширхэг мөнгөн хөөрөг, 1 ширхэг чулуун манан хөөрөг, 1 ширхэг арьсан түрийвч, 1 ширхэг монетан гинж, 4 ширхэг Солонгос монетан бөгж, 6 ширхэг монетон хос ээмэг, 2 ширхэг монетан кулон, 1 ширхэг монетан гинж, ээмэгний хослол, 1 ширхэг хүүхдийн монетан бугуйвч, 1 ширхэг хүүхдийн монетан хос ээмэг, 15 ширхэг мөнгөн бөгж, 20 ширхэг мөнгөн хос ээмэг, 5 ширхэг мөнгөн гинж зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

8. 2017 оны 11 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр байрны 6 тоот хохирогч Б.Бн гэрийн цонхоор нэвтэрч нийт 240.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлсан,

9. 2017 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар байрны 30 тоот хохирогч Х.М-н гэрийн цонхоор нэвтэрч нийт 2.346.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг торгон даалинтай алтан нуухтай, ясан халбагатай оюу оруулгатай усан манан хөөрөг, 1 ширхэг “Samsung core 2” загварын зөөврийн компьютер, 1 ширхэг “Samsung S6” загварын дэлгэц нь хагархай гар утас, 1 ширхэг Q&Q брендийн эрэгтэй бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

10. 2017 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 33 дугаар байрны 47 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн байрны цонхоор нэвтэрч 88.000 төгрөгийн үнэ бүхий “Canon-1530”  загварын зургийн аппаратыг хулгайлсан,

11. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр гудамжны 163 тоот хохирогч Г.Бы байшингийн цонхоор нэвтэрч нийт 3.873.000 төгрөгийн үнэ бүхий 6 хос монетан ээмэг, 9 ширхэг бүхий мөнгөн ээмэг, бөгж, гинж, бугуйвчны хослол, 1 ширхэг сувдан мөнгөн даруулга, 3 ширхэг монетан бөгж, 1 ширхэг сувдан хүзүүний зүүлт, 1 ширхэг эрэгтэй мөнгөн гинж, 1 ширхэг эрэгтэй монетан гинж, хүзүүний зүүлт, кулоны хослол, 1 ширхэг FОRСЕ брэндийн эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг эмээлийн мөнгөн баавар, 1 ширхэг 1 литрийн виски, 1 ширхэг “Асеr i3” загварын зөөврийн компьютер, 1 ширхэг шинэ цагийн даваа толгойтой манан хөөрөг, 1 ширхэг тоногтой мөнгөн бүс зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

12. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8-318 тоот хохирогч С-ийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч нийт 11.104.376 төгрөгийн үнэ бүхий сейф эвдэж бэлэн 1.200 ам.доллар, 10.000 юань, 100.000 төгрөг, 1 ширхэг мөнгөн ээмэг бөгж, гинж, кулоны хослол, 4 ширхэг цулгуй мөнгөн бугуйвч, 8 блок хятад тамхи, 10 ширхэг мөнгөн эмэгтэй бөгж, “Samsung core 2” загварын 256-н хардтай зөөврийн компьютер, 1 ширхэг нэг нүдний дуран, 3 ширхэг шүрэн гаанс, 1  ширхэг сувдан ээмэг, зүүлт хослол, 1  ширхэг DVD тоглуулагч, эрэгтэй арьсан хос гутал, 1 ширхэг эрэгтэй Орос бугуйн цаг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

13. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгатын 23 дугаар байрны 05 тоот хохирогч А.Агийн гэрт цонхоор нь нэвтэрч нийт 366.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг “Dell” загварын зөөврийн компьютер, 2 ширхэг буюу “Samsung” болон “LG” загварын гар утас, 3 блок ЛД тамхи ээрэг эд хөрөнгийг хулгайлсан,

14. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Удирдлагын академийн 36 дугаар байрны 7 тоот иргэн Б.Мгийн гэрт цонхоор нь нэвтэрч нийт 760.000 төгрөгийн үнэ бүхий хохирогч Б.Мгийн 1 ширхэг Swarovski шигтгээтэй бугуйн цаг, 1 ширхэг монетан хос ээмэг, 1 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг цагирган металл ээмэг зэрэг эд хөрөнгийг, хохирогч Ц.Эийн 1 ширхэг монетан ээмэг, бөгж, гинжний хослол, 1 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, гинж, кулоны хослол, 1 ширхэг мөнгөн ээмэг, гинж, бөгжний хослол, 1 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн гинж зэрэг эд хөрөнгийг тус тус хулгайлсан,

15. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар орооны нутаг дэвсгэр “Green House” хотхоны А5-3 тоот хохирогч Э.Агийн гэрийн цонхоор нь нэвтэрч нийт 22.036.373 төгрөгийн үнэ бүхий 8100 ам.доллар, 1 ширхэг “НР” загварын зөөврийн компьютер, 1 ширхэг монетан ээмэг бөгж, кулоны хослол, 1 ширхэг цагирган монетан ээмэг, 1 ширхэг арьсан үүргэвч, 1 ширхэг мөнгөн бөгж зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

16. 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2-19 тоот хохирогч Ч.Аийн байшингийн цонхоор нь нэвтэрч нийт 2.315.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, 1 ширхэг монетан бөгж, 1 ширхэг шинэ цагийн шүрэн толгойтой, монетан бүслүүртэй, мөнгөн халбагатай халтар манан хөөрөг, 2 ширхэг хүүхдийн хөөрөг, 1 ширхэг “Toshiba” загварын, 1 терабайт багтаамжтай зөөврийн хард, 1 ширхэг арьсан түрийвч, бэлэн 400.000 төгрөг, 1 ширхэг сувдан Swarovski шигтгээтэй зүүлт зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

17. 2017 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн ажлын байрны цонхоор нь нэвтэрч 510.000 төгрөгийн үнэ бүхий хохирогч Э.Мөнхбаярын “Dell” загварын зөөврийн компьютер хулгайлсан,

18. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны 24 тоот хохирогч С.Б гэрт цонхоор нь нэвтэрч нийт 311.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютер, зөөврийн компьютерын хөргүүрийн сэнс, цүнх хулгайлсан,

19. 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 9 дүгээр байрны 07 тоот хохирогч Ч.Эгийн гэрт цонхоор нь нэвтэрч нийт 900.000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг “Haier” загварын, 14 инчийн зөөврийн компьютер, 1 ширхэг гуулин нуухтай, даваа толгойтой, дунд гарын хаш хөөрөг, 1 ширхэг дунд гарын гартааман хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

20. 2017 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 8-135 тоот хохирогч Б.Чын гэрт цонхоор нь нэвтэрч 2 ширхэг их гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг дунд гарын, 500.000 төгрөгийн үнэтэй чүнчигноров хөөрөг, 1 ширхэг дунд гарын гартааман хөөрөг, 1 ширхэг шилэн хөөрөг, 1 ширхэг Жи мобайлын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

21. 2017 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 48-4 тоот хохирогч Ж.Цын гэрт цонхоор нь нэвтэрч, 3.709.400 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг их гарын мөнгөн аяга,  1  ширхэг том хэмжээтэй мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг сувдан шигтгээтэй алтан ээмэг, 1 ширхэг том хэмжээтэй монетан бөгж, 1 ширхэг монетан бөгж, 1 ширхэг мөнгөн бүс, 1 ширхэг чулуун бүс, 1 ширхэг цирконон шигтгээтэй 3 хослол, Шүрэн шигтгээтэй ээмэг зүүлтний 2 хослол, 1 ширхэг хар манан ээмэгний зүүлтний хослол, 1 ширхэг унжлагатай гоёлын мөнгөн ээмэг, 1 ширхэг энэтхэг мөнгөн бөгж, 1 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг марк тодорхойгүй гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

22. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 53Б байрны 27 тоот хохирогч Д.Эы гэрт цонхоор нь нэвтэрч нийт 23.658.353 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг бриллиантан шигтгээтэй 18 кратын монетан бөгж, 1 хос эзмэрүд бриллиантан шигтгээтэй 14 кратын монетан ээмэг, бөгж, 1 хос топазан шигтгээтэй 14 кратын монетан ээмэг, бөгж, 1 ширхэг бриллиантан шигтгээтэй 14 кратын монетан хүзүүний зүүлт, 1 хос цагаан алт, шар монет, улаан монет 18 кратын унждаг ээмэг гинж, цэцгэн кулон, цэцгэн бөгж, 2 ширхэг алтан хос ээмэг, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг цагаан алтан цагирган хос ээмэг, кулон, бөгж, бугуйвчтай хослол, 1 ширхэг 14 кратын монгол монетан өлзий хээтэй бугуйвч, 1 ширхэг цагаан алтан унждаг санжгар гинж, 1 ширхэг 18 кратын монетон цагирган ээмэг, 1 ширхэг 18 кратын монетан, бриллиантан шигтгээтэй зэмэг, бөгжний хослол, 1 ширхэг монетан ээмэг, гинж, тольтой бөгж, кольцон бөгжтэй хослол, 1 ширхэг монгол монетан эрэгтэй, эмэгтэй хуримын хос бөгж, 1 ширхэг апал, бриллиантан шигтгээтэй 14 кратын цагаан алтан бөгж, 1 ширхэг монетан хар од шигтгээтэй ээмэг, бөгж, кулоны хослол, 1 ширхэг болор шигтгээтэй монетан кулон, 1 ширхэг 5 хошуу унждаг монетан гинж, кулоны хослол, 1 ширхэг солонгос монетан бөгж, 1 ширхэг оюу шигтгээтэй алтан ээмэг, 1 ширхэг дөрвөлжин, цэнхэр апал шигтгээтэй монетан бөгж, 1 ширхэг толгойн зүүлтний унждаг мөнгөн зүүлт, 1 ширхэг хүүхдийн мөнгөн гинж, церкон шигтгээтэй мөнгөн бугуйвч, эрвээхээтэй мөнгөн ээмэгний хослол, Солонгос монетон унждаг ээмэг, гинжний хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлсан буюу нийт 22 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, нийт 142.280.414 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

2. С.А нь З.Б, Т.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 19 тоот хохирогч Ш.Игийн гэрт тагтаар нь дамжин нэвтэрч нийт 17.884.320 төгрөгийн үнэ бүхий сейфтэй 21 ширхэгтэй шүрэн эрх, 2 ширхэг эмэгтэй, 1 ширхэг эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг алтан цагны оосор, 2 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, 1 ширхэг цэнхэр өнгийн шитгээтэй мөнгөн бөгж, хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 хос цэнхэр өнгийн чулуун шигтгээтэй алтны хольцтой ээмэг, бөгж, 1 ширхэг цагаан өнгийн сувдан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвчны хослол, 5 ширхэг хар өнгийн суурьтай хар ногоон өнгийн шигтгээтэй алтаар бүрсэн аяга, 1 ширхэг ёроол хээтэй, модон тагшийг алтаар бүрсэн жижиг алтан аяга, 1 ширхэг орон сууцны ордер, 2 ширхэг гадаад паспорт, 4 ширхэг иргэний үнэмлэх, 2 ширхэг Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр, бэлэн 2.379.500 төгрөг, 800 ам.доллар, 2 ширхэг арьсан, 1 ширхэг даавуун түрийвч, 1 ширхэг их гарын, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг улаан өнгийн даалинтай, шинэ цагийн алтан нуухтай хув хөөрөг, 1 ширхэг ногоон өнгийн даалинтай алтан нуухтай манан толгойтой мөнгөн халбагтай чүнчигноров хөөрөг, 2 ширхэг “Samsung” загварын гар утас, төмөр оосортой бугуйн 4 ширхэг эмэгтэй бугуйвч. 1 хос цагаан шар алт хольсон ээмэг, бөгж, хүзүүний кулон, 1 хос цэнхэр шигтгээтэй ээмэг, бөгж, 2 хос ээмэг, цүнхтэй 800.000 төгрөг, 100 ам.доллар зэрэг эд херөнгийг хулгайлсан,

2. З.Б, Т.А, Ц.Г нартай Т.Аын 50-44 УНУ улсын дугаартай, “Sonota 5” загварын автомашинаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “River garden” хотхоны 305 дугаар байрны 201 тоотод суух хохирогч А.Ггийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 12.906.300 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг алтан ёроолтой шинэ цагийн их гарын мөнгөн аяга, 1 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 6 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 2 ширхэг эртний хийцийн их гарын мөнгөн аяга, 10 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, 1 ширхэг алтаар бүрсэн бага гарын хуучин цагийн мөнгөн аяга, 2 ширхэг шинэ цагийн жижиг мөнгөн аяга, 3 ширхэг буюу Seiko, Armoni, Possel брендийн эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг 22 краттын алтаар бүрсэн эмэгтэй хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 ширхэг эрэгтэй хас тэмдэгтэй шигтгээтэй бөгж, 4 ширхэг буюу Citizen, Gucci, Swarovski брендийн болон Энэтхэг улсын бугуйн цагнууд зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

3. З.Б, н.М нартай бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Dream land” хотхоны 1-3 тоот хохирогч С.Агийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 3.798.792 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг цагаан алтан бөгж, 1 ширхэг савхин түрийвч, 1 ширхэг мөнгөн хуйтай сэлэм, 1 ширхэг мөнгөн бариултай томруулагч шил, 19 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

4. Ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд Жавзандамын гудамж, 50 дугаар байрны 21 тоот хохирогч Б.Цын гэрийн цонхоор нэвтэрч нийт 3.855.300 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг хуучин цагийн хүүхдийн Цэнд судар, 1 ширхэг даалинтай шинэ цагийн 8-н шарга морины сийлбэртэй, алтан нуухтай, мөнгөн халбагатай их гарын цагаан шүрэн хөөрөг, 1 ширхэг 585 сорьцтой, молор шигтгээтэй Солонгос монетан гинж, 1 ширхэг алтны хольцтой монетан гинж, 1 ширхэг Солонгос монетан гинж, 1 ширхэг циркон шигтгээтэй монетан хос ээмэг, 1 ширхэг хиймэл ногоон хаш хүзүүний зүүлт, 1 ширхэг хар өнгийн шигтгээтэй Swarovski хүзүүний зүүлт, гинж, ээмэгний хослол, 2 ширхэг бугуйн цаг, 1 ширхэг молор шигтгээтэй монетан кулон зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

5. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Удирдлагын академийн 50 дугаар байрны 21 тоот хохирогч С.Сгийн гэрийн тагтаар нь нэвтэрч нийт 4.126.400 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг их гарын мөнгөн аяга, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг жижиг гарын мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хундага, 1 ширхэг зүү ороосон даалинтай, орчин цагийн дунд гарын шүрэн толгойтой, мөнгөн халбагатай манан хөөрөг, 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан хос ээмэг, 1 ширхэг цагаан алтан хос ээмэг, бөгж, кулоны хослол, 1 ширхэг хуримын цагаан алтан бөгж, 1 ширхэг унжлагатай улаан шигтгээтэй цагаан мөнгөн хос ээмэг, 1 ширхэг циркон шигтгээтэй мөнгөн бөгж, 1 ширхэг циркон шигтгээтэй гарын мөнгөн гинжин бугуйвч, 1 ширхэг саран чулуутай Тайланд улсын мөнгөн хос ээмэг, 1 ширхэг цагаан сувдтай энгэрийн мөнгөн зүүлт, 1 ширхэг хар манан чулуутай ээмэг, 1 ширхэг ягаан цирконтой мөнгөн хос ээмэг, 1 хос гоёлын хар металл хос ээмэг, 1 ширхэг улаан анар шигтгээтэй мөнгөн хос ээмэг, 1 ширхэг Swarovski шигтгээтэй кулон, 1 ширхэг сувдан шигтгээтэй металл бөгж, гарын зүүлт, хүзүүний зүүлтний хослол зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

6. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12/4 дүгээр байрны 32 тоот хохирогч Н.Бийн гэрийн тагтаар нь нэвтэрч нийт 1.597.080 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг дунд гарын 4 ширхэг бага гарын мөнгөн аяганууд, 1 ширхэг жижиг мөнгөн аяга, 1 ширхэг “Dell i5” загварын зөөврийн комптьютер, 1 ширхэг монетан гинж, эрэгтэй, эмэгтэй монетан хос бөгж, 1 ширхэг үүрдэг цүнх зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

7. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа хотхоны 13/5-4 тоот хохирогч Н.Бгийн гэрийн цонхоор нэвтэрч, нийт 1.395.600 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг алтан гинж, 1 ширхэг алтан хос ээмэг, 1 ширхэг цагирган монетан хос ээмэг, 1 ширхэг “Toshiba” загварын зөөврийн компьютер, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг дугуйтай үүрдэг цүнх, 1 ширхэг коббой хос гутал зэрэг эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан бусдад нийт 45.563.792 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

3. Т.А нь З.Б, Ц.Г нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 3 дугаар орцны 33 тоот хохирогч Я.Оийн байрны цонхоор нь нэвтэрч нийт 2.939.900 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг алтан бөгж, 1 ширхэг шигтгээтэй монетон хос ээмэг, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг “Саnon” брендийн зургийн аппарат, 1 шил виски, “Аррle” брэндийн зөөврийн компьютер, “Nike” брендийн пүүз, 1 ширхэг мөнгөн гинж кулон, бэлэн 180.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

2. З.Б, С.А нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 48а байрны 19 тоот хохирогч Ш.Игийн гэрт тагтаар нь дамжин нэвтэрч нийт 17.884.320 төгрөгийн үнэ бүхий сейфтэй 21 ширхэгтэй шүрэн эрх, 2 ширхэг эмэгтэй, 1 ширхэг эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг алтан цагны оосор, 2 ширхэг мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, 1 ширхэг цэнхэр өнгийн шигтгээтэй мөнгөн бөгж, хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 хос цэнхэр өнгийн чулуун шигтгээтэй алтны хольцтой ээмэг, бөгж, 1 ширхэг цагаан өнгийн сувдан шигтгээтэй алтан ээмэг, бөгж, бугуйвчны хослол, 5 ширхэг хар өнгийн суурьтай хар ногоон өнгийн шигтгээтэй алтаар бүрсэн аяга, 1 ширхэг ёроол нь хээтэй, модон тагшийг алтаар бүрсэн жижиг алтан аяга, 1 ширхэг орон сууцны ордер, 2 ширхэг гадаад паспорт, 4 ширхэг иргэний үнэмлэх, 2 ширхэг Хадгаламж банкны хадгаламжийн дэвтэр, бэлэн 2.379.500 төгрөг, 800 ам.доллар, 2 ширхэг арьсан, 1 ширхэг даавуун түрийвч, 1 ширхэг их гарын, 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг улаан өнгийн даалинтай, шинэ цагийн алтан нуухтай хув хөөрөг, 1 ширхэг ногоон өнгийн даалинтай алтан нуухтай манан толгойтой мөнгөн халбагатай Чүнчигноров хөөрөг, 2 ширхэг “Samsung” загварын гар утас, төмөр оосортой бугуйн цаг, 4 ширхэг эмэгтэй бугуйвч, 1 хос цагаан шар алт хольсон ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, кулон, 1 хос цэнхэр шигтгээтэй ээмэг, бөгж, 2 хос ээмэг, цүнхтэй 800.000 төгрөг, 100 ам.доллар зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

3. С.А, З.Б, Ц.Г нартай бүлэглэн өөрийн 50-44 УНУ улсын дугаартай, “Sonota 5” загварын автомашинаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “River garden” хотхоны 305 дугаар байрны 201 тоотод суух хохирогч А.Ггийн гэрийн цонхоор нэвтэрч нийт 12.906.300 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг алтан ёроолтой шинэ цагийн их гарын мөнгөн аяга, 1 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 6 ширхэг их гарын шинэ цагийн мөнгөн аяга, 2 ширхэг эртний хийцийн их гарын мөнгөн аяга, 10 ширхэг дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, 1 ширхэг алтаар бүрсэн бага гарын хуучин цагийн мөнгөн аяга, 2 ширхэг шинэ цагийн жижиг мөнгөн аяга, 3 ширхэг буюу Seiko, Armoni, Possel брендийн эрэгтэй бугуйн цаг, 1 ширхэг 22 краттын алтаар бүрсэн эмэгтэй хүзүүний зүүлт, ээмэгний хослол, 1 ширхэг эрэгтэй хас тэмдэгтэй шигтгээтэй бөгж, 4 ширхэг буюу Citizen, Gucci, Swarovski брендийн болон Энэтхэг улсын бугуйн цагнууд зэрэг эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлан бусдад нийт 33.730.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: З.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, С.А, Т.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: З.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

С.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Т.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Бийг 7 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Аг 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Аыг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч С.А, Т.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээж, шар өнгийн 1 ширхэг пүүзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Ад буцаан олгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бийн цагдан хоригдсон 384 хоногийг, шүүгдэгч С.Ан цагдан хоригдсон 338 хоногийг, шүүгдэгч Т.Аын цагдан хоригдсон 153 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай "Sonota 5” загварын, 50-44 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн" тогтоолыг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч З.Баас 119.120.883 төгрөг гаргуулж, хохирогч Я.От 919.967 төгрөг, Ш.Ид 398.843 төгрөг, Ч.Ариунаад 14.750.000 төгрөг, Б.Мад 11.743.000 төгрөг, А.Гд 3.226.575 төгрөг, С.Ад 1.824.396 төгрөг, Г.Ад 260.100 төгрөг, Б.Бд 240.000 төгрөг, Х.Мд 2.346.000 төгрөг, Ц.Мөнхтунгалагт 88.000 төгрөг, Г.Бд 3.873.000 төгрөг, Чен ши Линд 11.104.376 төгрөг, А.Ад 366.000 төгрөг, Ц.Эт 760.500 төгрөг, Э.Ад 22.036.373 төгрөг, Ч.Ад 2.315.000 төгрөг, Э.Мөнхбаярт 510.000 төгрөг, С.Бд 311.000 төгрөг, Ч.Эд 900.000 төгрөг, Б.Чулуунбатад 1.780.000 төгрөг, Ж.Цэён-Ойдовт 3.709.400 төгрөг, Д.Эд 28.658.353 төгрөгийг,

Шүүгдэгч С.Агаас 16.424.194 төгрөг гаргуулж, хохирогч Ш.Ид 398.843 төгрөг, А.Гд 3.226.575 төгрөг, С.Ад 1.824.396 төгрөг, Б.Цт 3.885.300 төгрөг, С.Сд 4.126.400 төгрөг, Н.Бт 1.597.080 төгрөг, Н.Бд 1.395.600 төгрөгийг,

Шүүгдэгч Т.Аоос 4.545.385 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Оюунчимэгт 919.967 төгрөг, Ш.Ид 398.843 төгрөг, А.Гд 3.226.575 төгрөгийг тус тус олгох,

Шүүгдэгч З.Б, С.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.А гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би үйлдсэн гэмт хэргээ анхнаас нь хүлээн зөвшөөрч, ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй болно. Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж холбогдох хуулийн дагуу ялыг хөнгөрүүлж өгнө үү. 2014 оны Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас намайг миний төрсөн дүү болох Т.Анужин 16 настай, Т.Отгон-Эрдэнэ 14 настай нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон. Мөн би өөрөө 3 хүүхэдтэй ба том нь 13 настай Энэрэл, 2 настай А.Дөлгөөн, 5 сартай А.Тайван нарын 5 хүүхэд асаргаанд минь байдаг. Би шүүхээс тогтоосон 4.545.385 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулах болно ...” гэжээ.

Шүүгдэгч З.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үйлдсэн гэмт хэргүүдээ анхнаасаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй болно. Харин мөрдөн шалгах ажиллагааны илт буруу, хууль зөрчсөн зүйлүүдээс болж миний эрх зүйн байдал дордож байгааг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгээс эхлэн удаа дараа хэлсэн боловч хүлээж авалгүй таслан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Би ганцаараа үйлдсэн гэх 18 үйлдлийн 12 үйлдлийг нь цагдан хорих 439 дүгээр ангид хамт хүмүүжиж байсан Мөнхболд гэгчтэй хамтран үйлдсэн гэдгээ анхны байцаалтаас эхлэн үнэн зөвөөр мэдүүлсэн боловч хүлээж аваагүй. Хэргийн газрын үзлэг, гэрэл зургууд болон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хоёр хүний гутлын мөр, хурууны хээ байгааг нотолсон байдаг. Мөн хохирогч Б.М хоёр хүн байсныг өөрийн биеэр харсан гэдгээ хэлсэн мэдүүлэг байдаг.

Хэргийн захиалагч ченж Хэрлэнболд нь хохирогч нарын бүх эд зүйлийг худалдаж авсан хамгийн гол хамаарал бүхий хүн бөгөөд уг захиалагчийн хадгалж байгаа болон цааш нь дамжуулан зарсан, сольсон зүйлийг хуулийн дагуу хураан авч, хохирогч нар үзүүлж, таниулах ажиллагаа хийж буцаан олголгүй хэргийг тусгаарласан. Иймээс хохирлын үнэлгээний эцсийн дүгнэлт буруу гарч зөвхөн над дээр тохогдож байгаа нь хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй байдалд хүргэж байна. захиалагч Хэрлэнболд нь хохирогч Билэгсайханы гэрээс алдагдсан цагаан алтан эд зүйлсийг биднээс мөнгөн эдлэл гэж хууран хямд авсан зэрэг олон асуудал байгаа.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Амгаланбаатарт эрүүгийн 170901026 дугаартай хэргийг нэгтгүүлэн шийдүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг миний өмгөөлөгч А.Очбадралаас 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч ахмад Ц.Уламбат нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр уг хэрэг дээр байцаалт авсан ч хэргийг нэгтгээгүй шүүхэд шилжүүлсэн юм. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон урьдчилсан хэлэлцүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болсон шүүх хуралдаанаар 170901026 дугаартай хэргээс гадна 170901956 дугаартай хэрэг, мөн Төв аймаг дахь өөр хэргийг нэгтгүүлж шийдүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн прокурор Г.Энхбат нь 1734003750469 дугаартай эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тухай 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр танилцуулж байцаалт авсан.

Анхан шатны шүүх нь урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд уг хэргийн 22 хохирогч нараас нэг хүнийг ч шүүхэд дуудаж оролцуулаагүй ба санал бодлыг нь сонсож үг хэлэх эрхээр нь хангаагүй.

Иймд би бүх хэргээ нэгтгүүлж шийдүүлэх, хэргийн холбогдогч Мөнхболд болон ченж Хэрлэнболд нарыг хамтран хариуцагчаар татаж, ченжид байгаа эд зүйлсийг хохирогч нарт бүрэн олгуулж, эцсийн үнэлгээг бодитоор зөв гаргуулах хүсэлтэй байгаа тул хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэж өгнө үү ...” гэв.

Хохирогч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Өөр зүйл байхгүй ...” гэв.

Шүүгдэгч С.Ан өмгөөлөгч С.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч С.А давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч З.Б нь анхан шатны шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд миний эрх зүйн байдал дордох гээд байна, энэ үйлдлүүдийг хамтад нь шалгуулъя гэж хэлсэн. Гэтэл прокурор нь яллагдагчаар татсан тогтоол үйлдэж өгдөггүй мөртлөө хэрэг бүртгэлтийн шалгалт хийгээд байдаг. З.Бийн өмгөөлөгч яллагдагчаар татах тогтоол үйлдээд өг гэж гуйхаар хэргийг нь шийдвэрлэсний дараа хийж өгнө гэж хэлдэг гэсэн. Энд З.Бийн хэргээ нэг мөр шийдвэрлүүлэх гээд байдаг нь зөв. Тэр дундаа хохирол дээр маргаантай байдаг. Цагаан алтыг мөнгөн эдлэл гэж аваад залилсан. Тэгээд хохирлын хэмжээ дээр цагаан алт нь өндөр гарчихсан. З.Бийн өмгөөлөгч энэ хэрэг дээр сайн яваагүйгээс болоод олон үйлдэл З.Б дээр гарчихсан. Би З.Бийн олон үйлдэл дээр эргэлздэг. Миний үйлчлүүлэгч С.Аг анх барьж аваад 25 айлд хулгай хийсэн гэж тулгаж байсан. Тэгээд 2 хоног хорьж байгаад гаргаад, зочид буудалд байрлуулаад 25 айлд хулгай хийсэн гэх тэмдэглэл хийсэн байсан. Үүнийг нь би Авилгалтай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хяналтын албанд өргөдөл гаргаж эдгээр үйлдлүүдийг бүгдийг нь худлаа гэдгийг нотлож гаргаж ирсэн. Тэгээд С.Аг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Олзод хорих үндэслэлгүй гээд хориогүй. Гэтэл ерөнхий шүүгч нь 25 айлаас хулгай хийсэн гэх тэмдэглэлтэй байна гээд хорьсон. С.Агийн хувьд нотлох баримттай 7 хэрэгт шийтгүүлсэн. Харин З.Бийн хувьд цагдаа нар олон хэрэг гаргаж ирж хүлээлгэсэн байж магадгүй. С.А 4 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдсэн. Ял шийтгэлийн хувьд хүндэдсэн гэж бодож байна. С.А өөрөө гэм буруугаа хүлээсэн, эхтэйгээ хоёулаа амьдардаг хохирол төлөх чадвар байхгүй. Иймд шийтгэх тогтоолоос З.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.А, Т.А нарын ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү ...” гэв.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... З.Б нь анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байгаа 170902026  дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг дээр би холбогдсон байгаа гэх асуудал яригдсан. Энэ талаар тодруулахад эзэн холбогдогч нь илрээгүй хэргүүд байдаг. Яллагдагчаар татсан уу гэхээр татагдаагүй байдаг. З.Б нь өөрөө хүсэлт гаргаад, хэргээ хүлээгээд байна гэсэн асуудал яригдсан. Тэгээд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг дээр хүсэлтийг хангахаас татгалзаж уг хэргийг шийдвэрлэсэн байгаа. Энэ хэрэг дээр З.Б нийт 3 удаа зам шалгалтаар явж үйлдсэн хэргүүдээ зааж өгсөн байдаг. Нийтдээ бараг 1 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Миний бие энэ хэрэг дээр хяналт тавиад ажиллаж байсан. Энэ хугацаанд 3 удаа зам шалгалтаар явахад миний бие өөрөө оролцоод явж байсан. Төв аймгийн хэрэг бол нилээн дээр үед шилжиж ирсэн хэрэг. Цагдаагийн байгууллага илрүүлээгүй З.Б өөрөө би энэ хэргийг үйлдсэн гэж зааж өгсөн. Өөрөө ганцаараа үйлдсэн гэдэг. Өмнө нь Мөнхболд гэх хүнийг огт ярьж байгаагүй. Амгалан гэх айлаас эд зүйл хулгайлсан гээд яллагдагчаар татагдаад явж байхад камерын бичлэгээр Мөнхболд гэх хүний оролцоо байсан учраас Мөнхболдын үйлдлийг тусгаарласан байдаг. Хэрлэнболд гээд урт цагаан дээр дархан хийдэг залуугийн үйлдлийг тогтоосон. Ганбат гэх хүн шүүхээр бас орж шийтгүүлсэн байсан мөн тусгаарласан. З.Б нь Мөнхболдтой үйлдсэн хэргүүдээ ярьж эхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд Мөнхболдтой хамт үйлдсэн ганцхан үйлдэл байдаг өөр үйлдэл тогтоогдоогүй. Пүрэвдорж өмгөөлөгч С.Агийн үйлдлийг шалгахдаа хууль зөрчсөн гэж ярьж байна. С.Агийн хувьд тогтоогдсон 7 үйлдэл дээр асуудал тавьж бусад хэргүүдийг харъяа байгууллагад шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүх хэргийг үнэ зөв шийдвэрлэсэн. Харин хохирлын тооцоог гаргахдаа алдсан. Үүнийг зөвтгөөд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

З.Б, С.А, Т.А нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад;

З.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Т.А, С.А, н.М, Ц.Г нартай бүлэглэн 4 удаагийн, ганцаараа 18 удаагийн, нийт 22 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгон бусдад нийт 142.280.414 төгрөгийн хохирол учруулсан,

С.А нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд З.Б, Т.А, н.М, Ц.Г нартай бүлэглэн 3 удаагийн, ганцаараа 4 удаагийн, нийт 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бусдад нийт 45.563.792 төгрөгийн хохирол учруулсан,

Т.А нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд З.Б, С.А, Ц.Г нартай бүлэглэн нийт 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдэж, бусдад нийт 33.730.520 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Шүүгдэгч З.Б, С.А, Т.А нар дээрх хулгайн гэмт хэргүүдийг үйлдснээ хүлээн мэдүүлдэг ба тэдний мэдүүлгүүд нь хохирогч Я.О /1хх-46-52/, Ш.И /1хх-92-100/, С.А /1хх-153-160/, Б.М /1хх-200-202/, А.Г /2хх-72-77/, С.А /2хх-156-164/, Б.Ц /2хх-223-228/, С.С /3хх-45-49/, Г.А /3хх-124/, Н.Б /3хх-165-174/, Н.Б /3хх-215-219/, Б.Б /3хх-247/, Х.М /4хх-16-17/, Ц.М /4хх-46/, Г.Б /4хх-65-69/, С /4хх-132-136/, А.А /4хх-174-178/, Б.М /4хх-223-226/, Ц.Э /4хх-230-234/, Э.А /5хх-28-33/, Ч.А /5хх-88-94/, Э.М /5хх-124/, С.Б /5хх-154/, Ч.Э /5хх-184-185/, Б.Ч /5хх-232-239, 6хх-75-77/, Ж.Ц /6хх-111-112/, Д.Э /6хх-144-149/, гэрч Б.М /1хх-59-61/, Н.М /1хх-114/, Ч.Б /1хх-116/, Г.Э  /1хх-162/, Б.Х  /1хх-217-218, 2хх-181-185/, Ц.Т  /2хх-233-234/, Н.Э /2хх-236/, Н.Э /2хх-238-241/, Д.Б  /3хх-182/, Б.М /5хх-42/ нарын мэдүүлгүүд,       

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-42, 2хх-63-64/, “Дамно” ХХК-иас эд зүйлд хийсэн үнэлгээнүүд, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-90/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-57-61/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /2хх-67-69/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-186-191/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /2хх-192-193/, CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-160-164/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /8хх-39-45, 50-52, 85-92, 7хх-172-198/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.  

Дээрх нотлох баримтуудад үндэслэн З.Бийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

С.А, Т.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Харин шүүгдэгч З.Б, С.А, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэдэг нь тухайн гэмт үйлдэлдээ буюу гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэхдээ үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх зорилгоор ашигласан байхыг шаарддаг.

Гэтэл З.Б, С.А, Т.А нар нь хохирогч А.Ггийн гэрээс эд хөрөнгийг хулгайлахын өмнө Т.Аын эзэмшлийн 50-44 УНУ улсын дугаартай, “Sonota 5” загварын автомашинаар хохирогчийн гэрийн ойролцоо очсон, мөн үйлдсэний дараа тухайн тээврийн хэрэгслээр гэр, гэртээ хүргүүлсэн байх ба үүнийг хулгайлах гэмт хэргийн гэмт санаа зорилгоо гүйцээхдээ машин механизм ашигласан гэж үзэхэд учир дутагдалтай тул үүгээр хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэснийг өөрчлөв.

Дээрх хэсгийг өөрчилсөнтэй холбоотойгоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “прокурорын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай "Sonota 5” загварын, 50-44 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн" тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг өөрчилж, дээрх автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, Т.Аод буцааж олгохоор шийдвэрлэсэн болно.  

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Бийг 7 жил 8 сарын, С.Аг 4 жил 8 сарын, Т.Аыг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч З.Бт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч С.А, Т.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч тус бүрээс гаргуулахаар заасан хохирлын хэмжээг буруу тооцсон, гаргуулбал зохих хохирлын хэмжээг илүү, дутуу гаргуулсан, хохирогчийн нэрийг буруу бичсэн зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй гэж үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав. Тухайлбал:

хохирогч Я.Оийн гэрээс бэлэн 180.000 төгрөг хулгайлсныг хохиролд оруулж тооцоогүй тул нэмж тооцон З.Б, С.А, Т.А нараас тус бүр 979.967 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох,

хохирогч С.Агийн гэрээс З.Б, С.А, н.Мөнхболд нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа нийт хохирлыг 2 шүүгдэгчээс гаргуулахаар заасан нь үндэслэлгүй тул нийт хохирлыг 3 шүүгдэгчид тэнцүү хувааж, шүүгдэгч тус бүрээс 1.266.264 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох,

хохирогч Г.Ад 7.260.100 төгрөгийн хохирол учирсан, уг хохирлыг барагдуулаагүй байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт З.Баас 260.100 төгрөг гаргуулахаар тогтоож, 7.000.000 төгрөгийг дутуу гаргуулахаар заасан,

хохирогч Д.Эд 25.658.353 төгрөгийн хохирол учирсан байхад 28.658.353 төгрөг гэж 5.000.000 төгрөгийн хохирол илүү гаргуулахаар заасан,

хохирогч Я.Оийн нэрийг Л.Оюунчимэг гэж бичсэн байгаа зэргийг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.А нь “... Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн,

Шүүгдэгч З.Б нь “... би бүх хэргээ нэгтгүүлж шийдүүлэх, хэргийн холбогдогч Мөнхболд болон ченж Хэрлэнболд нарыг хамтран хариуцагчаар татаж, ченжид байгаа эд зүйлсийг хохирогч нарт бүрэн олгуулж, эцсийн үнэлгээг бодитоор зөв гаргуулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэхэд З.Бийн ганцаараа үйлдсэн 12 үйлдэлд н.М хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх үйлдлүүдээс гадна Төв аймаг болон бусад дүүрэгт үйлдэгдсэн, хэрэгт шалгагдаж байгаа гэх нотлох баримт авагдаагүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Б.Х-ын хувьд З.Бийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хувааж төлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, харин Б.Х нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нуун далдалдсан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдвол хулгайн эд зүйлийг зарж борлуулан олсон эд зүйлийг үнэлгээний хэмжээгээр улсад төлөх хууль зүйн үндэслэл бүрдэнэ.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 180605735 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон З.Б, С.А, Т.А нарт холбогдох хэргээс н.Мөнхболд, Б.Хэрлэнболд нарт холбогдох хэргийг тусгаарласан нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн Т.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч З.Б, Т.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

- 1 дэх заалтад “З.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, С.Аг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, Т.Аыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг

“З.Бийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд, С.А, Т.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Аг 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Аыг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Аг 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Аыг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,

- 6 дахь заалтад “Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай "Sonota 5” загварын, 50-44 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн" тогтоолыг хүчингүй болгосугай” гэснийг

“Прокурорын 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, “Sonota 5” загварын, 50-44 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, Т.Аод буцаан олгосугай.” гэж,

- 7 дахь заалтад “... “шүүгдэгч З.Баас 119.120.883 төгрөг гаргуулж” гэснийг шүүгдэгч З.Баас нийт 113.572.750 төгрөг гаргуулж” гэж;

 “хохирогч Я.От 919.967 төгрөг” гэснийг “хохирогч Я.От 979.967 төгрөг” гэж;

“хохирогч С.Ад 1.824.396 төгрөг” гэснийг “хохирогч С.Ад 1.216.264 төгрөг” гэж;

“хохирогч Г.Ад 260.100 төгрөг” гэснийг “хохирогч Г.Ад 7.260.100 төгрөг” гэж;

“хохирогч Д.Эд 28.658.353 төгрөг” гэснийг “Д.Эд 23.658.353 төгрөг” гэж;

- “шүүгдэгч С.Агаас 16.424.194 төгрөг гаргуулж” гэснийг “шүүгдэгч С.Агаас нийт 15.816.062 төгрөг гаргуулж” гэж;

“хохирогч С.Ад 1.824.396 төгрөг” гэснийг “хохирогч С.Ад 1.216.264 төгрөг” гэж;

- “шүүгдэгч Т.Аоос 4.545.385 төгрөгийг гаргуулж” гэснийг “шүүгдэгч Т.Аоос нийт 4.605.385 төгрөгийг гаргуулж гэж;

“хохирогч Л.Оюунчимэгт 919.967 төгрөг” гэснийг “хохирогч Я.От 979.967 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч З.Б, Т.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН  

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

 ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН