Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/207

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэннаст тайж овгийн *******д холбогдох 2026000000243 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Түмэннаст тайж овгийн *******.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

  Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******ын гэрийн гадна *******г зодож тархи доргилт, дээд эрүүнд 1.1 дүгээр шүд, 2.1 дүгээр шүдний бүрэн мултрал, 2.2 дугаар шүдний хагас мултарсан гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр ахын мотоцикльтой ээж бид хоёр ******* ахыг авч явахаар суманд ирсэн. Гудамжаар явж байтал айлын үүдэнд ******* ахын мотоцикль байхаар нь очсон. Ээж мотоциклиос буугаад айл руу орсон. Ээжийн араас ортол ******* намайг хэл амаар доромжлоод байхаар нь би очоод *******тай барилцаж авсан. Тэр үед******* миний араас дайрахаар нь би эргэж хараад*******г цохьсон. Тэгэхэд Бямбасүрэнгийн шүд нь ойчсон. Гэм буруугаа хүлээж байна. Хохиролд нэхэмжилсэн 700000 төгрөгийг төлж барагдуулна” гэв. 

 

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 10 сарын 24-ний өдөр эхнэр *******ийн хамт Богд сумын төв рүү орж, ******* хүүхдүүдээ аваад хөдөө гэр лүүгээ буцсан. Би сумын төвд барилдах бөх үзэх санаатай үлдсэн. Тэгээд сумын 3 дугаар багт *******, , , нартай нийлээд 1,6 литрийн пиво уусан.  ын  сумын 7 дугаар баг Ховд-4 хорооллын 26 тоот хашаанд 11 цагийн орчимд *******, бид гурав 0,5 грамм “Нутгийн буян” нэртэй архи хуваагаад уусан. *******гийн дүү , ээж ийн хамт орж ирсэн. миний толгой ар дагз хэсэг рүү 1 удаа цохихоор нь эргэж хараад өндийх гэсэн чинь нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. Тэр үед миний үүдэн дээд 2 шүд унасан. Би  тэндээсээ гараад эмнэлэг явж байтал замд манай хадам аав Банди таарч намайг эмнэлэг дээр хүргэж өгсөн. Эмнэлэгт үзүүлээд эм уучихаад явсан. нь надтай хамт архи уусан *******гийн төрсөн дүү нь байгаа юм. Ахыг нь уруу татаж архи уулаа гэж надад гар хүрсэн байх гэж бодож байна. Би д нүүрэн тус газраа өшиглүүлж, үүдэн дээд 2 шүд унасан. Урьд миний үүдэн 2 шүд хөдөлгөөн ороогүй зүгээр байсан. Нэг шүд буйланд суулгахад 700000 төгрөг болж байна.  2 шүд суулгахад 1400000 төгрөг, дээр нь нэг шүд хөдөлсөн байгаа учир үүнийгээ янзлуулна. Нааш цаашаа явах унааны зардлаа нэмээд 2 сая орчим болж байна. Би *******гээс 2 сая төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... ******* бид 2 сайн дураараа эвлэрсэн. Хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дунд хүү гийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн “Цагаан хад” гэх газраас мотоциклтой сумын төвөөс том хүү *******г авахаар ирсэн юм. Хүү ******* утсаа авахгүй байхаар нь сумын төвөөр хайж явж байтал сумын Ховд-4 хорооллын 26 тоот хашааны гадаа Д.*******гийн мотоцикль байхаар нь очиж хаалгыг нь цохьсон чинь хүн ирж хаалга онгойлгож өгсөн. Тэгээд хашаа руу ороход жорлонд бие засаж байсан гэгч согтуу хүн намайг хэл амаар доромжилсон чинь миний ард явж байсан манай хүү ******* яагаад манай ээжийг хэл амаар доромжлоод байгаа юм гэж хэлсэн. ална гээд манай хүү рүү дайраад барилцаад авсан.  ******* нэлээн согтуу ирээд г гараараа цохьсон чинь эргэж хараад Бямбасүрэнг 2 удаа цохьсон. Бямбасүрэн шүд ямар үнэтэйг мэдэх үү, миний шүдийг цохьчихлоо, ална гээд дайраад байсан. Би г “яв, яах гэж согтуу хүмүүстэй зууралдаад байгаа юм” гэж хэлээд  явуулсан. Өөр зүйл болоогүй. Тухайн үед Бямбасүрэнгийн амнаас бага зэрэг цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

     Гэрч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд Богд сумын төвөөс сургуулийн хүүхдүүдээ аваад гэр лүүгээ хөдөө явсан. Манай нөхөр ******* 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зааланд үндэсний бөхийн барилдаан үзнэ гээд үлдсэн. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг өнгөрөөгөөд Бямбасүрэн гэртээ ирэхэд үүдний дээд талын хоёр шүд нь уначихсан байсан. Юу болсон талаар нь асуусан чинь Богд сумын төв дээр хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Хэнд зодуулсан талаар нь асуусан чинь зодуулсан хүнээ танихгүй байна гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

 Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд ******* бид хоёр Отгонбаатарынхаас гараад Ховд-4-26 тоотод байрлах ээжийн гэр лүү алхаж байтал 3 дугаар багийн Цагаан-Хад орчмоор нутагладаг Бороо гэх залуутай ээжийнд очих замдаа гудамжны үзүүрт таараад Бороо гэх залуугаас шар тайлчих юм байна уу гэж асуусан чинь “нэг пиво байна, хаана уух юм”  гэхээр нь “манай хашаанд очоод уучихъя” гэж хэлсэн. Бямбасүрэн, Бороо хоёртой хашаандаа ороод гэрийн зүүн талд гадаа пиво уугаад сууж байтал үүдэнд 1 мотоцикльтой хүмүүс ирсэн. Араар сундалж ирсэн нь Бороогийн ээж эгч байгаа

 

харагдсан. Мотоцикль жолоодож ирсэн залуу нүүрэндээ битүү багтай танигдахгүй байсан. Тэгээд тэр залуу хашаанд орж ирээд шууд Бороог цохьсон. Тэгэхээр нь би шууд гэр лүүгээ орсон.  Удалгүй  Бямбасүрэн үүдний дээд талын хоёр шүд нь уначихсан, улаан хамартай юм орж ирээд намайг ийм болгочихлоо гээд уйлаад байсан. ...Бямбасүрэнтэй хамт пиво уугаад сууж байхад Бямбасүрэнгийн үүдэн хоёр шүд нь байсан. Шүдэнд нь хөдөлгөөн орсон байсан үгүйг нь мэдэхгүй байна.гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

Гэрч йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүргэн *******тэй Соёлын төвийн үүдэнд таарахад ******* маск зүүчихсэн, хүнд зодуулчихлаа гээд маскаа авсан чинь дээд талын үүдэн 2 хоёр шүд нь уначихсан байсан. Тэгээд би тэндээс *******г мотоциклиор сундлаад эмнэлгийн гадаа буулгачихаад гэр лүү явсан. Тухайн үед хэнд зодуулсныг нь мэдээгүй.гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

             Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай төрсөн дүү нь төлөв даруу, бусадтай нийтэч зантай одоогоор Хөдөө аж ахуйн их сургуульд сурдаг. Аав, ээж, дүү нарын хамт амьдардаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/,

 Гэрч ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай найз нь Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан. Төлөв даруу, үг цөөнтэй, юмны түрүүнд хөдөлчихгүй бууртай, бусадтай нийтэч залуу юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/,

             Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ээж ийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар баг Цагаан-Хадны хөндий гэх газраас мотоцикльтой сумын төвөөс ах Д.*******г авч явах ажлаар ирсэн. Ах Д.******* утсаа авахгүй байхаар нь сумын төвөөр хайж явж байтал сумын Ховд-4 хорооллын 26 тоот хашааны гадаа Д.******* ахын мотоцикль байхаар очсон. Ээж мотоциклийн араас түрүүлж буугаад ******* ахын мотоцикль байсан хашааны үүдэнд очоод жижиг хаалгыг нь онгойлгох гэсэн чинь хаалга нь дотроосоо цоожтой байсан. Тэгтэл уг хашаан дотор жорлонгийн хажууд зогсож байсан гэгч ээжийг хэл амаар доромжлохоор нь би мотоцикль дээрээсээ буугаад ээжийн хажууд очсон чинь цаанаас хүн ирж хашааны хаалга онгойлгож өгсөн. Би ээжээс түрүүлээд хашааны хаалгаар дотогш ороод ын өмнөөс ээжийг өмөөрөөд хэдэн үг хэлээд барилцаад авсан чинь араас ******* нэлээн согтуу орж ирээд миний толгой руу 3-4 удаа цохихоор нь би эргэж хараад Бямбасүрэнгийн нүүрэн тус газар нь 3-4 удаа цохьсноос нэг цохилт нь Бямбасүрэнгийн уруул хэсэгт оносон. Тухайн үед *******гийн амнаас цус гарчихсан над руу дайраад байсан.  гэгч гэрээсээ хутга бариад ална гээд гараад ирэхээр нь ээж намайг яв гэхээр нь би шууд хөдөө явсан. Тухайн үед Бямбасүрэнгийн шүдийг унасан эсэхийг нь мэдээгүй. Би Бямбасүрэнг цохих үед миний ээж Д., төрсөн ах ******* нар байсан. гэрт орчихсон байсан. Бямбасүрэнтэй сайн дураараа эвлэрсэн. Хохирлын талаар ямар нэгэн маргаангүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №461 дугаартай шинжээчийн:

 

1.Үзүүлэгч *******гийн биед  тархи доргилт, дээд эрүүнд 1.1 дүгээр шүд, 2.1 дүгээр шүдний бүрэн мултрал, 2.2 дугаар шүд хагас мултарсан гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна.

 

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 23 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2026000000243 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 27 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-58/, Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №74 дугаартай тодорхойлолт /хх-34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

           Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Ховд 4-26 тоот хашаанд *******ын гэрийн гадна хохирогч  *******гийн уруул хэсэгт нь гараараа цохьсны улмаас  түүний эрүүл мэндэд тархи доргилт, дээд эрүүнд 1.1 дүгээр шүд, 2.1 дүгээр шүдний бүрэн мултрал, 2.2 дугаар шүдний хагас мултрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

           Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч *******гийн “... 2020 оны 10 сарын 24-ний өдөр миний толгой ар дагз хэсэг рүү 1 удаа цохихоор нь эргэж хараад өндийх гэсэн чинь нүүрэн тус газар 1 удаа өшиглөсөн. д нүүрэн тус газраа өшиглүүлсний улмаас миний үүдэн дээд 2 шүд унасан. Урьд миний үүдэн 2 шүд хөдөлгөөн ороогүй, зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 хуудас/,

          Гэрч Д.ийн “... Би 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *******г авахаар Богд сумын төвд ирсэн. Ховд-4-26 тоот хашааны гадаа *******гийн мотоцикль байхаар нь хашаа руу ороход манай хүү рүү дайраад барилцаад авсан. ******* нэлээн согтуу ирээд г гараараа цохьсон чинь эргэж хараад Бямбасүрэнг 2 удаа цохьсон. Бямбасүрэн “шүд ямар үнэтэйг мэдэх үү, миний шүдийг цохьчихлоо, ална” гээд дайраад байсан. Тухайн үед Бямбасүрэнгийн амнаас бага зэрэг цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,

   Гэрч *******ийн  “...2020 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 23 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэхэд үүдний дээд талын хоёр шүд нь уначихсан байхаар нь юу болсон талаар нь асуусан чинь Богд сумын төв дээр хүнд зодуулчихлаа гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/,

           Гэрч *******ын “... 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Бямбасүрэн, Бороо хоёртой төвийн хашаандаа гэрийн зүүн талд гадаа пиво уугаад сууж байтал үүдэнд  мотоцикльтой хүмүүс ирсэн. Бороогийн ээж эгч байгаа харагдсан. Мотоцикль жолоодож ирсэн залуу нүүрэндээ битүү багтай танигдахгүй байсан. Тэр залуу Бямбасүрэнг цохьсон. Тэгээд би гэртээ орсон. Намайг гэрт байж байтал Бямбасүрэнгийн үүдэн дээд талын хоёр шүд нь уначихсан, улаан хамартай юм орж ирээд намайг ийм болгочихлоо гээд уйлаад байсан.гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/,

 

          Гэрч йн  “...2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүргэн *******тэй Соёлын төвийн үүдэнд таарахад *******гийн дээд талын үүдэн 2 хоёр шүд нь уначихсан, хүнд зодуулчихлаа гэхээр нь эмнэлгийн гадаа хүргэж өгсөнгэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

         Шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

         Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №461 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 хуудас/,

 

   Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2026000000243 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 27/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

          Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

   Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй  зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан байх тул хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.

 

           Хохирогч ******* нь 2 шүд хийлгэх зардал болох 700000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хохирогч *******гийн нэхэмжилсэн 700000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах  эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

    Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

    Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Пүрэвсрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                          

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Түмэннаст тайж овгийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түмэннаст тайж овгийн *******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар хохирогч *******гийн нэхэмжилсэн 700000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гарах эрхтэй болохыг дурдсугай.

           

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.