Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр                          Дугаар 2021/ШЦТ/99                                        Ханбогд сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ц,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Э,

Шүүгдэгч: Ц.П /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.П холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.П нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р багийн нутаг дэвсгэр нүүрс тээврийн Гашуун сухайт авто замын Ухаа худаг уурхайгаас урагш 35 дахь км-т үйл ажиллагаа явуулдаг “Өндөр Алтайн Зам” ХХК-иас итгэмжлэн хариуцаж авсан 354 литр түлшийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр завшиж, 789.420 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.П холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.П мэдүүлэхдээ:

Би 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус компанитай гэрээ байгуулж өөрийнхөө машинаар ажил үүрэг гүйцэтгэхээр болсон. 24-ний өдрөөс ажилдаа гараад 5 хоногийн дараа бие өвдсөн. 05 дугаар сарын 03-ны өдөр эмнэлэгт үзүүлтэл таны даралт 180 байна. Та цаашид эмчид үзүүлж эмнэлэгт хэвтэх шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгээд би Цогтцэций сумын эмийн сангаас эм аваад тухайн компанийнхаа захиралд миний бие өвдөөд байна. Гэрээгээ цуцалмаар байна гэж ярьсан. Тэгээд би жолооч нараас энэ компани буцах түлш өгдөг юм уу? гэж асуухад буцах түлш өгдөггүй гэж хэлсэн. Тухайн үед түлш авахад бусад тэрэгнүүдээс миний тэрэг хамаагүй бага иддэг байсан. Тэгээд би мөнгө төгрөг муутай юм чинь хэмнэсэн түлшээ бага багаар авч байгаад хэмнэсэн түлшээрээ Улаанбаатар хот орж эмчилгээ хийлгэх зорилготой 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлээд бага багаар авсаар байгаад 20-ны хүртэл 353 литр түлшийг авсан байсан. Энэ нь миний буруу гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-3/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Цөгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.А өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

 

-“Ашид Билгүүн”  ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №ТХҮ-821/1317  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-44/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.П яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түлшний тодорхойлолт, замын хуудас,  “Өндөр Алтайн Зам” ХХК-ийн машин техникүүдэд шатахуун олгох хуудас, тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээ /хх-ийн 65, 69, 72-75, 76-87, 88-95/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э.А өгсөн хүсэлт /хх-ийн 99/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ц.П нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн Гашуун сухайт авто замын Ухаа худаг уурхайгаас урагш 35 дахь км-т үйл ажиллагаа явуулдаг “Өндөр Алтайн Зам” ХХК-аас итгэмжлэн хариуцаж авсан 354 литр түлшийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр завшиж 789.420 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “Өндөр Алтайн Зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Э н өгсөн ”...Манай “Өндөр алтайн зам” ХХК нь Тавантолгой Гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто замын  барилгын ажил хийж гүйцэтгэж байгаа юм. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр  туслан гүйцэтгэгч “Зема девелопмент “ХХК-ны жолооч Ц.П ажлаасаа гарч явах гэж байх үед  хяналтын албаны ажилтан Адьяахүү Ц.П тээврийн хэрэгслийн чиргүүлийг  шалгатал 200 литрийн  2 савтай түлш чиргүүл дээрээ ачиж авч явах гэж  байгаад баригдсан ”....”Тэгээд би тэр 2 савтай  түлшийг хэмжиж үзэхэд 1 сав нь 88.5 см, нөгөө сав нь 53 см 132,5 литр түлш нийлээд 353,75 литр түлш байсан...”...”Жолооч ажилчдад үүрэг гүйцэтгэхэд нь олгож  байгаа түлшийг “Өндөр алтайн зам” ХХК нь 100% өөрийнхөө хөрөнгөөр даадаг жолооч, ажилчдын цалингаас суутгадаггүй юм”...”Сүүлийн өдрүүдэд буюу 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд 765 литр түлш авч 1133,6 км явж  ажиллаж 100 км-т дунджаар 67,784 литр түлш зарцуулсан байсан. Тухайн тайланг харахад жолооч Ц.П нь нормоос байнга хэтрүүлж түлш зарцуулдаг байсан нь харагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б өгсөн “... нэг хово машин  хоёр ширхэг чиргүүл зэрэгцүүлээд тавьчихсан байсан. Тэгэхээр нь очоод шалгахад хоёр чиргүүл дээр тус тусдаа нэг нэг чиргүүл дээр ачаа тавьчихсан цэнхэр савтай түлш  байхаар сэжигтэй  санагдаад  цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ц н өгсөн “...Сүүлд нь жолооч П асуухад би анх ажилд орохдоо 2 машиныхаа түлшийг юүлээд  саванд хийгээд тавьчихсан байсан тэгээд ажил хийж байх хугацаанд миний машин түлш бага идээд байхаар нь би илүү гарсан түлшээ юүлээд саванд хийчихсэн байсан юм...Түрээсээр ажиллаж байгаа техник, тээврийн хэрэгслийн түлшийг “Өндөр алтайн зам “ХХК-аас олгодог юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ан өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр “Зима девелопмент” ХХК-аас 7960УБР, 8160УБМ улсын дугаартай 2 тээврийн хэрэгслүүд ажиллахаа болиод буцаж байгаа гэсэн мэдээ өгсөн. Тэрний дагуу би карьер дээгүүр очиж шалгалт хийхэд тухайн 2 тээврийн хэрэгслийн 2 чиргүүл 27-р км-ийн карьер дээр байж байсан тэгээд 3715ГЧ улсын дугаартай  чиргүүлийн тэвшин дээр нь гарч  шалгахад 200 литрийн 2 хуванцар сав  байсан тухайн савыг шалгахад дүүрэн түлштэй  байсан“...”би манай “Өндөр алтайн зам” ХХК нь туслан гүйцэтгэгч компаниудынхаа  түлшийг 100% даадаг  таныг ажилд орох үед түлшийг чинь шалгаж тэмдэглэн ажилд гарах түлшийг чинь өгсөн байх ёстой  энэ асуудлыг цагдаагийн  байгууллагаар шалгуулна гэтэл “ахыгаа уучлаарай  ах нь ажил хийж байх хугацаандаа компаниас олгосон түлшнээс илүү гаргаж  цуглуулсан түлш байгаа юм”....”Жолооч Пүрэвдорж  нь  ажлын бус цагаар компаниас  олгосон нормын  түлшнээс  цуглуулж  байснаа хүлээн зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ТХҮ-821/1317 дугаартай шинжээчийн “2.230 нэгж үнэ бүхий, 354 литр түлш, нийт 789.420 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 42-44/,

-”Өндөр Алтайн Зам” ХХК-ийн түлш олгосон хуудас /хх-69-87/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.П яллагдагчаар өгсөн “...Би ажиллаж байх хугацаандаа 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны  05 дугаар сарын  24-ний өдөр хүртэл би тухай хариуцсан компаниас ажил хийхэд зарцуулсан түлшийг нь хоёр ширхэг 200 литр ордог саванд хувааж хийгээд хувьдаа авч Хөвсгөл аймаг руу гэр лүүгээ буцах түлшээ нөөцөлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокуророос шүүгдэгч Ц.ПЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Ц.Пүргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор “Өндөр Алтайн Зам” ХХК-ийг тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөр иргэн Г.Э-г томилсон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-20/

 

Хохирогч “Өндөр Алтайн Зам” ХХК-ийн эд хөрөнгөд 789.420 төгрөгийн  хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №ТХҮ-821/1317 дугаартай үнэлгээ хийсэн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч “Өндөр Алтайн Зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн жолооч Ц.П авсан гэх түлшийг манай компани буцааж авсан болохоор ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ болон Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт өгсөн “Миний бие Ганболд овогтой Энх-Амгалан нь “Өндөр алтайн зам” ХХК-ийн няраваар ажилладаг. “Өндөр алтайн зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон. 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Ц.П нь 354 л түлшийг хувьдаа авсан. “Өндөр алтайн зам” ХХК-ийн зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй. Ц.П-н үйлдсэн энэ хэргийг хялбаршуулсан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар /хх-ийн 99/-аар тус тус тогтоогдож байна.

 

Иймд хохирогч “Өндөр Алтайн Зам” ХХК нь шүүгдэгч Ц.П нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ц.П нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1-р багийн нутаг дэвсгэрт нүүрс тээврийн Гашуун сухайт авто замын Ухаа худаг уурхайгаас урагш 35 дахь км-т үйл ажиллагаа явуулдаг “Өндөр алтайн зам” ХХК-аас итгэмжлэн хариуцаж авсан 354 литр түлшийг 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 24-ний өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр завшиж 789.420 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон боловч түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарагдаж, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид нөхөн төлсөн тул Ц.П холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Ц.П нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ц.П-г үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Ц.Пүрэвдоржид холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.П нь 789.420 төгрөгийн үнэ бүхий 354 литр түлшийг хохирогч “Ө.З” ХХК-д буцаан өгсөн, хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Ц.П нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН