Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/­­­­121  

 

  

 

 

 

2021 оны 11 сарын 02 өдөр                                  Дугаар 2021/ШЦТ/­­­­121                                                Ханбогд сум

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Э,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Г,

Хохирогч: Э.Ө,

Шүүгдэгч: М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт М.Б-д холбогдох ------ дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд төрсөн. 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын --- дүгээр баг, Булган тойм гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт М.Б /РД:К/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 4 дүгээр багийн бригадаас Ханбогд сумын төв рүү явах замдаа Э.Ө-г эхнэр Хүрэлчимэгийг өмөөрлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ө мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв

Хохирогч Э.Ө-н: “... би 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн орчимд хөдөөнөөс Батсүрэн, Хүрэлчимэг, Чимгээ эгч нарын хамт Баян бригадаас Ханбогд сум руу ирж явсан. Бид нар Ханбогд сумаас Баян бригад руу явах замдаа Батсүрэн, Чимгээ эгч бид 3 нийслэл нэртэй 2.5 литрийн 2 сав пиво хувааж уусан юм. тэр үед Хүрэлчимэг пиво уугаагүй машин бариад явж байсан. тэгээд Баян бригад орчихоод Ханбогд сум руу орох гээд явж байтал Батсүрэн эхнэр Хүрэлчимэгтэйгээ муудалцаад замдаа зогсоод утсаар яриад орилоод байсан. тэгээд Ч эгч Х бид гурав Б-г машиндаа арай гэж суулгаад би машинаа бариад Чимгээ Батсүрэн хоёр машины хойд суудал дээр суугаад Хүрэлчимэг урд суугаад явж байсан чинь Б Х-йг цохиод муудалцаад байсан. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод “миний машинд битгий хэрэлдээд бай машинаас буу яагаад Х-г зодоод байгаа юм” гээд хэлсэн чинь Батсүрэн машинаас бууж ирээд жолооч талын хаалгыг онгойлгож зогсоод машины түлхүүрийг булаагаад авчихсан. Тэгэхээр нь би “машинаас холд би явмаар байна гээд толгой руу нь түлхсэн чинь миний нүүр лүү цохисон ...” гэх мэдүүлэг /хх-н 19-20-р хуудаст/,

Гэрч Б.Б-н: “... 2021 оны 08 дугаар сарын 08-ны орой 17 цагийн үед Ө, Ө-н найз Х, Х-н нөхөр гэх залуу бид 4 Х-н хөдөө гэрээс виза картыг нь авна гээд хойшоо явсан. Сумаас гарахдаа Х-йн нөхөр нь 2 том пиво авсныг замдаа Өнөрөө /Ө/ Х-н нөхөр бид 3 хувааж уусан... буцаж сум руу ирэх замдаа Х-г нөхөртэйгөө муудаад хэрэлдээд байсан. ...тэгээд Х-г Ө өмөөрөөд нөхөр лүү нь уурлаад “чи болиоч” гэсэн тэгээд Х машинаа зогсоосон чинь нөхөр нь бууж очоод түлхүүрийг нь сугалаад авчихсан. Тэгээд Ө бууж очоод түлхүүрээ авах гээд очсон чинь Хүрэлчимэгийн нөхөр Ө-г цохичих шиг болсон. Яг цохихыг нь хараагүй. Тэгээд Ө над дээр ирээд эгчээ хамар луу цохичихлоо гэхээр нь Ө-г хартал хамар хавдчихсан, мурийчихсан харагдсан.” гэх мэдүүлэг /хх-н 27-28-р хуудаст/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 393 дугаартай “1. Э.Ө-н биед хамар ясанд хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Э.Ө-н биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Э.Ө-н биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 40-41-р хуудаст/,

Яллагдагч М.Б-н: “... 2021 оны 08 дугаар сарын 08-ны орой 16-17 цагийн үед эхнэр Х, эхнэрийн найз Ө, бас Ө-н найз үсчин хүүхэн чимгээ бид нар манай хөдөө гэрээс... виз азарт авчрах гэж Ө-н машинтай сумаас гарахдаа би нийслэл гэх нэртэй 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво авсан. Тэр пивыг замдаа Ө, Ч бид 3 хувааж уусан... эхнэр Х намайг архи уулаа гэж уурлаад тэрнээс болж маргалдаж эхэлсэн чинь Ө манай эхнэрийг өмөөрөөд ... машинаас буугаад эхнэртэйгээ хэрэлдээд байж байсан чинь Ө голоор орж ирээд байхаар нь би Ө-г баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон чинь Ө-н хамарнаас нь цус гараад чи намайг цохичихлоо шдээ гээд байсан. тэгээд харахад баруун нүд нь хөхөрчихсөн, хамраас нь цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх-н 46-47-р хуудаст/,

Шүүгдэгч М.Б-н хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 51-52, 56 -р хуудаст/,

М.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 50-р хуудаст/,

М.Б-н Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 54-55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б-г прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян 4 дүгээр багийн бригадаас Ханбогд сумын төв рүү явах замдаа Э.Ө-г эхнэр Х-г өмөөрлөө гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Б-йн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ө-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч М.Б нь хохирогч Э.Ө-н нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Хохирол төлбөр, хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ө-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хохирогч Э.Ө-н биед хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 393 дугаартай “1. Э.Ө-н биед хамар ясанд хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. 3. Э.Ө-н биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 4. Э.Ө-н биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-н 40-41 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Ө нь хагалгаанд орох эхний зардалд 1,932,000 төгрөг, хот аймаг явсан зардалд 1,382,440 төгрөг, сарын цалин 800,000 төгрөг нийт 4,114,440 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 1,421,677 /нэг сая дөрвөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан долоо/-н төгрөгийн хохирлын баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангажээ. /хх-ийн 62-84 дүгээр хуудас/

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Батсүрэнгээс 1,421,677 /нэг сая дөрвөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан долоо/-н төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ө-д олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас цалин, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой шаардлагыг хэлэлцээгүй орхиж, цалин, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: 

Шүүгдэгч М.Батсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна. /хх-ийн 50 дугаар хуудас/,

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав. 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1,421,677 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Ба-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-с 1,421,677 /нэг сая дөрвөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун далан долоо/-н төгрөгийг гаргуулж хохирогч Э.Ө-д олгосугай.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас цалин, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой шаардлагыг хэлэлцээгүй орхиж, цалин, цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1,421,677 төгрөгийн төлбөртэй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б-н иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ