Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/63

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр                          Дугаар 2021/ШЦТ/63                                        Ханбогд сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ц,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.А,

Шүүгдэгч болон хохирогч: Б.Х /өөрийгөө өмгөөлсөн/,

Шүүгдэгч болон хохирогч: З.О /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, З.О нарт холбогдох эрүүгийн .............дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч З.О нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв хэсэгт байрлах хашаанд үл ялих шалтгаанаас болж Б.Хонгорзулын үснээс зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв хэсэгт байрлах хашаанд үл ялих шалтгаанаас болж З.Оюунчулууны үснээс зулгаан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, З.О нарт холбогдох эрүүгийн .......................дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Хмэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ. Монгол хүн айлд очиж хүүхдээ асуух эрхтэй. Ер нь бол хүүхэд битгий хэл хүн мал, нохойгоо хайж айлд очдог. Би О гэдэг хүнд ямар ч өс хонзонгийн зүйл байхгүй. Би хүүхдээ очоод асуусан. Хэрвээ би өс хонзонтой энэ айлд очоод албаар зодолдох байсан бол ээжийгээ дагуулж очихгүй. З.О өөрийгөө өвчтэй гэж байна. Миний ээж 1982 оноос хойш хүнд өвдсөн өвчтэй байсан. Миний ээж хэдэн настай, энэ хүн хэдэн настай, эд нар хэдүүлээ, би хэдүүлээ байсан. Яллах дүгнэлтийг гардуулж өгөөд шууд гарын үсэг зуруулсан. Тэгэхэд миний өгсөн мэдүүлэг шал худлаа байсан. Урд хойно нь оруулаад найруулаад тавьсан юм шиг харагдаж байна. Би үнэхээр гомдолтой байна. Би ч гэсэн яллагдагч биш хохирогч шүү дээ. Энэ хүний ганц үс нь халцраад булчин дээр нь хөх няц болсон байна. Миний хувьд Б гээд Оюунчулууны нөхөр нь намайг эхлээд зодсон. Би хүүхдээ сураглаад энэ айл руу Оюунтөгөлдөр байна уу? гэж очсон. Тэгэхэд Оюунтөгөлдөр гэж хүн байхгүй гэж хэлсэн. 2, 3 хоногийн өмнө миний ээжийн дэргэд аав нь байна хүрээд ирээч гэж дуудчихаад О гэж хүн танихгүй ш дээ гэсэн. Миний анх өгсөн мэдүүлэг, гэрч Ц гэх хүний өгсөн мэдүүлэг энэ тухай бичигдээгүй байна. Би монгол хүн шүү дээ. О-ны гэрт ороход Баянмөнх намайг шууд цохисон. Би бол аймар их цохиулсан манай ээж, миний зургууд зөндөө байгаа. Анх өргөдлөө өгсөн Б гэж цагдаа байгаа. Тэгэхэд шүүх эмнэлэг гэж яриад байгаа. 15,000 төгрөг тушаагаад гэртээ байж бай гэсэн. Өнөөдөр та ажилдаа явахгүй шүү. Одоо шүүх эмнэлгийн эмч нь ирж таныг шалгана гэж хэлсэн чинь ирээгүй. Б гэдэг цагдаа дээр энэ хэргийн материал 2 жил болох гэж байгаа. Энэ хэрэг олон цагдаа дамжиж яваад хөл хорио тогтоохын өмнө шууд прокурор руу шилжсэн. Тэгээд прокурор дээр ирэнгүүтээ О хоёрын хоёр гэрч байдаг. Би болохоор ганцаараа байдаг. Яагаад ийм сонин, сонин зүйл хийгээд байна. Намайг эхлээд Баянмөнх шууд цохисон. Овоо босгоогүй бол шаазгай хэн босгох вэ? Оюунчулуун хүүхдээ харсан гээд байгаа. Харахгүй яах юм бэ? хаана ч харна. О охин одоо ч манай гэрт байгаа. Манай хүүхдийг салах юм бол амиа хорлоно гэдэг. Охин нь амиа хорлоно гээд гараа юу ч үгүй сийчсэн байгаа. Оюунчулууны охин одоо ч манай гэрт байгаа. Өчигдөр орой гэрээс гарахад манай гэрт л байсан, манайд байнга ирж байгаа. Би үнэхээр гомдолтой байна. Намайг Онөхөр Б эхлээд цохисон. Фото зургийг сайн харах юм бол миний  нүүрний хоёр ясны нэг нь том байгаа. Би хөгшин настай ээжтэйгээ очиход эдний гадаа нөхрийнх нь найз гээд ландтай хоёр хүн байсан. Тэгээд нөхөр нь эдний охин нар байсан. Би яаж хөгшин настай хүнтэй О-ыг зодоод суух юм бэ? яагаад ч би бараагүй шдээ. Би зодолдоно гэж бодож ч очоогүй. Би хүүхдээ сураглаж очсон. Би үнэхээр гомдолтой байна гэв.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.О мэдүүлэхдээ:

Би улсын яллагчийн дүгнэлтийг зөрүүтэй, буруутай ойлгосон юм болов уу? гэж бодож байна. Яагаад гэвэл би яг хэрүүл зодоон болох өдөр гэртээ тайван амгалан үр хүүхэдтэйгээ сууж байсан. Гаднаас хүн өөрөө орж ирээд намайг чирч заамдсан учир хариу үйлдэл үзүүлсэнг аргагүй хамгаалалт гэж үзнэ. Би 9 сард зүрхний аягүй хүнд 14 цагийн 2 удаагийн хагалгаанд орсон байсан. Одоо хүртэл гам сахисан хэвээрээ байж байгаа. Энэ эмнэлгийн дүгнэлтээс болоод би энэ хүнийг өмнөөс заамдаад авахаар нь өөрийнхөө биед хүргэхгүйгээр цааш нь түлхээд ямар нэгэн хариу үйлдэл хийсэн болохоос биш би энэ хүнийг намайг хүрч ирж зодоогүй бол би энэ хүнийг эргэж очиж зодохгүй байсан. Яс юман дээрээ би өөрөө буруудчихаад одоо энд сууж байна. Хэрэг болсноос хойш 11 сард зүрхний 2 дахь удаагийн том хагалгаанд орсон. Гам сахиатай хэвтрийн дэглэмтэй байх ёстой. Би Б.Х-г ороод ирээд монгол хүмүүс байна яръя гэж хэлэнгүүт өмнөөс ирж зодож байгаа хүний өөдөөс хариу үйлдэл хийсэн. Өөрийгөө аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байгаа. Тухайн үед иймэрхүү л зүйл болсон. Тэрнээс биш би яллагдагчаар татагдах ёсгүй л байх гэж бодож байна. Одоо хоёр хүүхдийн маань хүүхэд нь гараад ирсэн. Миний охин одоо 18-хан настай дөнгөж саяхан төрж, ээж болсон. Би өвөлжингөө хүүхдийнхээ хүүхдийг хүртэл харж байна. Би одоо энэ хүний хүүгийнх нь ачийг харж байна. Энэ бүх байдлыг ажиглаад үзээсэй. Гэхдээ чи яллагдагч биш хохирогч баймаар байна гэж өөрийгөө үнэлээд байгаа гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х  мэдүүлэхдээ:

Би гомдолтой байна. Мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтаа өг гэж хэлээгүй учир би нотлох баримтаа гаргаж өгч чадаагүй. Өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч З.О мэдүүлэхдээ:

Би 2 хүүхдийнхээ төлөө энэ хэргийг дуусгахыг хүсч байна. Надад Б.Х-с нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 2-4/,

 

-2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-45/,

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-33/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 34, 56-60/,

 

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-45/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.О-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-73/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-83/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ө-ийн  өгсөн мэдүүлэг /хх-ийн 84/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 85-86/,  

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ма-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 87-88/,

 

-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №.....дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92/,

 

-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №1....дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Ш-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-99/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-110/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд З.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-115/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 116-117, 154-155/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч З.Оюнь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цэций Уул, З.О-ын хашаанд үл ялих шалтгаанаас болж Б.Хонгорзулын үснээс зулгаан зодож, эрүүл мэндэд “тархи доргилт, дагз хэсгийн хуйх, зүүн хацар, өгзөгний зөөлөн эдийн няцрал, үс халцарсан гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цэций Уул, З.О-ны хашаанд үл ялих шалтгаанаас болж З.О-ны үснээс зулгаан зодож, эрүүл мэндэд “тархи доргилт, үс халцарсан, 2 хөлийн шилбэний цус хуралт гэмтэл”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х-ын өгсөн “...О гэрээсээ гарч ирээд миний зүүн гараас бариад авахаар нь би үснээс нь зулгаасан. О бас намайг үсдээд бид 2 бие биеэ чангаагаад зууралдахад цагдаа салгасан. Б нь миний нүүр луу гараараа цохиж О нь хогны шүүрний иш шиг юмаар хэд хэд цохисон.... анх бид нарыг зодолдож байхад ээж дундуур орж ирээд хэд хэдэн удаа унасан шүү дээ би тэр болгонд нь татаж босгож ирж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.О-ын  өгсөн: “...Х танайд орж яах юм танайд орно гэж байхгүй гээд намайг заамдаж аваад үүдний довжоон дээрээс татаж унагасан. Тэр үед намайг унагахдаа Ц гуай тэр шороо, блок руу маш хүчтэй уналаа даа гэж би бодож байсан...Х-ын ээж шууд намайг үсдээд аваад дарсан. Би ч мөн хариуд нь үсдэлцсэн. Тэгээд салж чадахгүй нэг нэгнээ гулдраад нэг гараараа үсдэлцээд нөгөө гараараа миний хөл рүү гар руу өшиглөөд толгой руу цохиод байсан. Тэгээд цагдаа нар ирээд бид хоёрыг салгахад би үснээс нь тавихад Х хэсэг байж байгаад тавьсан...тухайн үед Ц гэдэг х-ын тохойд цохиулаад цаашаа манай гэрийн хаяаны манаасны блок руу дамнаж унаад ёолоод байсан. Би тэр үед настай хүн их хүчтэй уналаа даа гэж дотроо бодож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Б  өгсөн: “...Х, О хоёрыг үсдэлцээд зогсож байхад нь хэд хэд түлхэж салгасан...Б зодоонд оролцоогүй салгах гээд гүйгээд байсан. Цэцэгээ гэдэг хүний биед хүрч гэмтээсэн хүн байхгүй ямар байдлаар гэмтэл авсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Б  өгсөн: “...Хонгорзул эхлээд хашаанд орж ирээд манай ээжийг заамдаж аваад зууралдаад ээжийн цээж рүү цохиж маажсан. Тэр үед аав салгачихаад цагдаа дуудлаа та 2 гэртээ ор гэж хэлээд явсан...гадаа цагдаа ирлээ гээд ээж амбаараас гарахад Х л шууд ирээд үснээс нь чирээд тэр 2 бие биеэ үсдээд чангаалдаад байсан. Ц эмээгийн биед огт хүрээгүй. Анх Хонгорзул манай ээж 2 заамдалдаад Хонгорзул манай ээжийг дугтраад татах үед Ц эмээ түлхэгдээд довжоо дээр унасан. Тэгээд тэндээсээ цагдаа нарыг иртэл огт босоогүй шороо цацаад бид нарыг харааж зүхээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 91/,

 

- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 157 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “1.Б.Х-ын биед тархи доргилт, дагз хэсгийн хуйх, зүүн хацар, өгзөгний зөөлөн эдийн няцрал, үс халцарсан гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 92/,

 

-Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “1.З.О-ын биед тархи доргилт, үс халцарсан, 2 хөлийн шилбэний цус хуралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 94/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Х, З.Онарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймээс шүүгдэгч Б.Х, З.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч З.О-ын эрүүл мэндэд “тархи доргилт, үс халцарсан, 2 хөлийн шилбэний цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №160 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-94/-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч Б.Х-ын эрүүл мэндэд “тархи доргилт, дагз хэсгийн хуйх, зүүн хацар, өгзөгний зөөлөн эдийн няцрал, үс халцарсан гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №157 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-92/-ээр тогтоогдож байна.

 

Мө-г , 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн З.О-г хохирогчоор тус тус тогтоосон нь үндэслэлтэй, тэдгээр нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хх-54-55, 63/

 

Хохирогч З.О нь шүүгдэгч Б.Х-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг, хохирогч Б. нь өөрт учирсан хохирлоо нэхэмжилнэ гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа учраас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримта-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч З.О  нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цэций Уул, З.О  хашаанд үл ялих шалтгаанаас болж Б.Хонгорзулын үснээс зулгаан зодож, эрүүл мэндэд “тархи доргилт, дагз хэсгийн хуйх, зүүн хацар, өгзөгний зөөлөн эдийн няцрал, үс халцарсан гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цэций Уул, З.О  хашаанд үл ялих шалтгаанаас болж З.О  үснээс зулгаан зодож, эрүүл мэндэд “тархи доргилт, үс халцарсан, 2 хөлийн шилбэний цус хуралт гэмтэл”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар санал гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Х , З.О н нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-116-117/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч З.О  нь зүрхний хагалгаанд 2 удаа орсон, эрүүл мэндийн байдал муу, эм тариа их авдаг учраас торгуулийн хэмжээг багасгаж өгөөч гэсэн тайлбарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялын хэмжээнээс багасгаж, Б.Х , З.О  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт нь 500 /Таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Х , З.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.Х , З.О  нар нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгч нарын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   овогт Б  Хо , т З О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр, З.О  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х , З.О  нарт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч З.О  нь шүүгдэгч Б.Х нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг, хохирогч Б. Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох З.О-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Х, З.О  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн, тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Хонгорзул, З.Оюунчулуун нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ДАВААНАРАН