Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр                           Дугаар 2021/ШЦТ/­­­­119                                    Ханбогд сум

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ц,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т,

Иргэний нэхэмжлэгч: “Хан х” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.М /цахимаар/,

Хохирогч М.Д болон иргэний нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн өмгөөлөгч: Б.Э /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч: Б.Г/цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э/цахимаар/,

Шүүгдэгч: Ц.О нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О холбогдох эрүүгийн 2029000000127 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Холбгдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай автозамын 122 дахь километрт “М гол” ХХК-ийн эзэмшлийн 17-96 ТЧ улсын дугаартай чиргүүл бүхий 39-00 ХОА улсын дугаартай нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Д жолоодож явсан “Хж” ХХК-ийн эзэмшлийн 61-05 УЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 10-85 ДГН улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, М.Д биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О холбогдох эрүүгийн 2029000000127 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Мгаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“Хж” ХХК нь зам тээврийн ослын улмаас хохирогч М.Д унаж явсан тээврийн хэрэгсэл нь осолд орж унасан учраас “Хт” ХХК-ийн үнэлгээгээр 20,888,000 төгрөгийн хохирол  учирсан байна гэж гарсан. Мөн осолд орсон тээврийн хэрэгслийг буцаагаад өөр тээврийн хэрэгсэлд ачих ковшоор зөөж ачаад журмын хашаанд аваачиж хийсэн. Энэ дээр 3 өдөр 2 шөнө ажилчдыг ажиллуулсан. Үүнд 5,091,000 төгрөгийн зардал гарсан. Тээврийн хэрэгслийг журмын хашаанд байлгаад 1 өдрийн 22,000 төгрөгөөр тооцоод 2,222,000 төгрөгийг “Бг” ХХК-д төлөөд тээврийн хэрэгслийг буцааж авсан асуудал байгаа. Тийм учраас энэ зардлуудыг нэмж нэхэмжилж байна. Тэгээд өмгөөлөгчийн ажлын хөлстэй нийлээд 29,201,000 төгрөгийг иргэний хариуцагч Б.Г болон шүүгдэгч Ц.О нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Д болон иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-ийн өмгөөлөгч Б.Э гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн гэм буруугийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдахад хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр оролцоод явсан. Энэ улсын яллагчийн бичээд байгаа яллах дүгнэлт дээр шүүгдэгч гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас хэргийн үйл баримтын талаар маргаад байх зүйл байхгүй. Үйлчлүүлэгчид учирсан хохирлын тухайд хохирогч шинжээчийн дүгнэлтийг өмнөх шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №231 дугаартай захирамжаар шүүх шинжилгээний хүрээлэнгээс бүрэлдэхүүнтэй шинжээч томилж шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Энэ дүгнэлтийг өмнөх дүгнэлттэй ижил хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон. Иймд хохирогч М.Д биед сээрний 11-12-р бүсэлхийн 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, сээрний 11-р нугалмын арын сэртэн, сээрний 12-р нугалмын баруун сэртэн, нугас дарагдал, бүсэлхийн 1, 2, 4-р нугалмын зүүн сэртэнгийн далд хугарал бүсэлхийн арын холбоосны тасрал, зүүн сарвуу, ясны хугарал, баруун сэртэн, зүүн сэртэнгийн зулгаралт, зүүн ташаанд гэмтэл тогтоогдсон гэх энэ гэмтлүүд гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл байна гэж бүрэлдэхүүнтэй шинжээч тогтоосон байна. Тийм болохоор хохирогчид эрүүл мэндийн хувьд учраад байгаа хүндэвтэр хохирол мэс заслын үед нуруунд нь 3 ширхэг шруфийг суулгасан. Цаашид энэ гэмтлүүдээс болж эрүүл мэндэд нь зовуурь шаналгаатай байгаа талаар хохирогч өмгөөлөгчдөө мэдэгдсэн. Энэ талаар өмнөх шүүх хуралдаан дээр ч ярьсан. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогчид 6,500,000 төгрөгийг төлсөн байдаг. Хохирогч анхан шатны шүүх хуралдаанаар 5,822,022 төгрөгийн хохирлын тооцоолол гаргасан. Энэ дээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа 491,074 төгрөг, анхан шатны шүүхэд 432,130 төгрөг, 215,244 төгрөг мөн шинээр 1,466,979 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн. Энэ баримтуудаа аваад үзэх юм бол 7,936,375 төгрөг байна. Энэ хохирлоос шүүгдэгчийг төлсөн хохирлыг хасахаар 1,436,378 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна. Энэ хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх. Хавтаст хэргийн 248-р талд нийгмийн даатгалын шимтгэлийг сарын 800,000 төгрөгөөр тооцож 200,000 төгрөгийн шимтгэл төлж байсан баримт хэрэгт авагдсан байгаа. Ажилгүй байсан хугацааны “Хж” ХХК-ийн тодорхойлолтоор гаргаж өгсөн 17,000,000 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин гэсэн тооцооллыг шүүгдэгч өөрөө гаргасан. Энэ дээр үнэлэлт дүгнэлт өгөөд хөдөлмөрийн гэрээгээр цалинг сарын 420,000 төгрөгөөр 13 сараар тооцоход 5.460.000 төгрөг болж байгаа ба 5.460.000 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалинд нэхэмжилж байна. Хохирогч нь өмгөөлөгч хөлсөлж зардал гаргасан. Өмгөөллийн зардалд 1.000.000 төгрөг, нийт 14.396.375 төгрөгийг хохирогч М.Д нь шүүгдэгчээс нэхэмжилж байна.

Иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК нь иргэний хариуцагч Б.Ганзоригоос 10-85 ДГН тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 20.888.000 төгрөг, 101 хоногийн журмын хашааны төлбөрт 2.222.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.О солд орсон тээврийн хэрэгсэлд ачиж явсан нүүрсийг өөр тээврийн хэрэгсэлд ачихад гарсан зардалд 5.091.000 төгрөг, өмгөөллийн зардалд 1.000.000 төгрөг тус тус нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Г гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Би өөрийнхөө эд хөрөнгийг эвдүүлчихээд дээрээс нь нэмээд надаас мөнгө төгрөг нэхэмжлээд байгаа надад их сонин санагдаад байна. Би үндсэндээ ганц машинтай байсан. Тэр нь ядаад эвдэрчихсэн. Дээрээс нь дахиад иргэний хариуцагч гэж төлбөрийг төлнө гэдэг бас хэцүү байна. Тийм хууль байдаг юм уу? тэрийг гайхаж байна. Ажил олгогчийн хувьд ажилтны бусдад учруулсан хохирлыг төлөх ёстой бол төлөхийг зөвшөөрч байна. Өөрийн 39-00 ХОА тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 22.690.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О нь ажлаа хийж байгаад надад төлнө гэсэн учраас шүүх хуралдаанаар бол түүнээс нэхэмжлэхгүй, дараа нь жич нэхэмжилнэ гэв.

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /1-р хх-ийн 1-3/,

 

-Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-19/,

 

-Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, схем зураг /1-р хх-ийн 20-21/,

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 23-26/,

 

-“Хж” ХХК-ийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 40-43/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.Т н өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 45-47/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Б өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 50/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11447 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 56-58/,

 

-“Хт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №8759, 8752 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61-64, 66-69/,

 

-2020.11.09-ний өдрийн Мөрдөгчийн магадалгаа /1-р хх-70-71/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.О-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74-78/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч Б.Га-гийн  өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/,

 

-шүүгдэгч Ц.О-ын шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 89, 90, 91, 92, 93, 98/,

 

-Шүүгдэгчээс хохирогч М.Д хохирол төлсөн баримт /1-р хх-ийн 96-97/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Д-ийн өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 126-130/,

 

-ийн томографикийн зураг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хохирлын баримтууд, эмчийн тэмдэглэл, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эмнэлгийн хуудас  /1-р хх-ийн 133-248, 2-р хх-ийн 6-7, 16-18, 98-105, 107-114/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 691 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай автозамын 122 дахь километрт иргэн Б.Г-гийн эзэмшлийн 17-96 ТЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 39-00 ХОА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.-ийн жолоодож явсан “Хж” ХХК-ийн эзэмшлийн 61-05 УЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 10-85 ДГН улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, М.-ийн биед “сээрний 11, 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, сээрний 11-р нугалмын арын сэртэн, сээрний 12-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, бүсэлхийн арын холбоосын тасрал, зүүн шуу, сарвуу ясны далд хугарал, хуйханд шарх, дух, баруун хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:  

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-19/,

 

- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Д-ийн өгсөн: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний 15 цагийн үед Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун Сухайт хилийн боомт орох хатуу хучилттай засмал замын 122 дахь км-н замд явж байхад Оюу толгойн шороон замаас төмөр замын бетонон дэр ачсан машин орж ирж явсан, тухайн үед би гол замаар явж байсан учраас тухайн машиныг зам тавьж өгнө гэж бодсон, тэгтэл би уулзвар руу дөхөөд ирсэн чинь тэр машин гэнэт хаазаа нэмээд уулзвар руу миний урдуур ороод ирсэн. Би тухайн үед тоормозоо гишгэсэн боловч хүнд ачаатай явсан учир ямар ч зогсох боломж байхгүй байсан зай нь их ойрхон байсан. Тэгээд тэр машиныг мөргөхгүйн тулд замын хажуу руу дарахад миний чиргүүлийн булангаар тэр машиныг мөргөсөн. Би цааш гарахад цаана нь том хад байсан болохоор тэр хадыг мөргөөд чиргүүл унасан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М-ийн өгсөн: “М.-ж нь машинаа хүлээж аваад эхний рейсэндээ явж байгаад зам тээврийн осолд холбогдсон. Манай компанид 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр т ХХК-ийн үнэлгээгээр 20.888.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт байна. Манай компани “ж” ХХК-ийн зүгээс дээрх мөнгөн дүнг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.-н өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Ухаа худаг уурхайгаас нүүрс ачаад Нордбенз маркийн 85-06 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй нүүрс тээврийн засмал замаар явж байхад 13 цагийн үед 122 дахь километр Оюутолгой салдаг уулзвар дээр явж байхад миний урд явж байсан Фотон маркийн 10-85 ДГН улсын дугаартай тээврийн хэрэгсэл Оюутолгойн туслах уулзвараас орж ирсэн Нордбенз 39-00 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан. Жолооч нар 2-лаа эрүүл байсан. Би авч явсан эмийн сангаа машинаасаа авч очиж тусламж үзүүлэхэд ямар нэгэн согтууруулах ундааны зүйл үнэртээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-р хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11447 дугаартай шинжээчийн “1.М.Д-ийн биед сээрийн 11, 12 бүсэлхийн 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, нугас дарагдал, сээрний 11-р нугалмын арын сэртэн, сээрний 12-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, бүсэлхийн арын холбоосын тасрал, зүүн шуу, сарвуу ясны далд хугарал, хуйханд шарх, дух, баруун хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 56-58-р хуудас/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн “1.М.Дагвадоржийн биед сээрний 11,12 бүсэлхийн 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, сээрний 11-р нугалмын арын сэртэн, сээрний 12-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1,2,3,4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, бүсэлхийн арын холбоосын тасрал, зүүн шуу, сарвуу ясны далд хугарал, хуйханд шарх, дух, баруун хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Ирүүлсэн материалуудаас үзэхэд архаг хууч өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Шинжээч эмчийн үзлэг болон дүүргийн эмчийн үзлэг, эмнэлгийн бичиг баримтаас үзэхэд нугас дарагдлын шинжүүд үгүй байна” гэх дүгнэлт /2-р хх-ийн ......./

 

-“Хйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8759 дугаартай “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” дүгнэлт /1-р хх-ийн 63-р хуудас/,

 

-“Хйт” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8752 дугаартай “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” дүгнэлт /1-р хх-ийн 66-р хуудас/

 

-Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Г.Г- 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “1. 61-05 УЧ дугаарын чиргүүл чирсэн 10-85 ДГН улсын дугаартай “Фотон” маркийн автомашины жолооч М овогтой Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. 2.17-96 ТЧ улсын дугаартай чиргүүлтэй, 39-00 ХОА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ц.Отгонбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадалгаа  /1-р хх-ийн 71-р хуудас/,

 

-Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ц.-ын яллагдагчаар өгсөн “...Би 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Оюу толгой өнгөрөөд сайжруулсан шороон замаар явж байгаад төв засмал замыг давах гэж байгаад нүүрс тээврийн Фотон маркийн автомашинтай мөргөлдсөн...би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ...би гол замаар ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй түүнээс л болж зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-78/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өмн-ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

Иймээс шүүгдэгч Ц.О-ыг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай автозамын 122 дахь километрт иргэн Б.Г-ийн эзэмшлийн 17-96 ТЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 39-00 ХОА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Д-ийн жолоодож явсан “Хмж” ХХК-ийн эзэмшлийн 61-05 УЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 10-85 ДГН улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, М.Д-ийн биед “сээрний 11, 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, сээрний 11-р нугалмын арын сэртэн, сээрний 12-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, бүсэлхийн арын холбоосын тасрал, зүүн шуу, сарвуу ясны далд хугарал, хуйханд шарх, дух, баруун хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

  1. Хохирогч М.Дагвадоржид учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Хохирогч М.Д-ийн биед “сээрний 11, 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, сээрний 11-р нугалмын арын сэртэн, сээрний 12-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, бүсэлхийн арын холбоосын тасрал, зүүн шуу, сарвуу ясны далд хугарал, хуйханд шарх, дух, баруун хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11447 дугаартай, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 691 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор М.Д-ийг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хх-122-124/

 

Хохирогч М.Д-ийн өмгөөлөгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохирол 7.936.375 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5.460.000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 1.000.000 төгрөг, нийт 14.396.375 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хохирогч М.Д 1-р хавтас 149-153-р хуудасд нийт 1.805.578 төгрөг /717.300+200.000+180.714+14.215+4.700+36.100+7.615+17.400+7.500+19.400+49.664+39.770+20.000+20.000+

50.000+14.400+45.400+95.000+16.000+54.000+30.000+100.000+66.400/ +1-р хавтас хх-203-207-р хуудасд нийт 613.624 төгрөг /45.400+95.000+16.000+54.000+30.000+бичилт харагдахгүй+63.360+4.900+2 баримт бичилт харагдахгүй+14.215+4.700+36.100+7.615+17.400+7.500+4.200+

19.400+49.664+39.770+20.000+20.000+50.000+14.400/ +2-р хавтас 22-30-р хуудас /2-р хавтасны 6-7-р хуудасны баримттай давхацсан байна/-д нийт 400.930 төгрөг /10.850+30.000+8.160+200.000+63.360+33.660+4.900+30.000+20.000/ +2-р хавтас хх-107-114-р хуудас /2-р хавтас 98-104-р хуудасны баримттай давхацсан байна/-д нийт 1.106.349 төгрөг /4.050+500+15.550+7.912+1.000+9.420+9.020+1.350+3.900+2.500+87.900+78.000+4.892+36.900+218.000+

218.000+3.125+450+10.000+12.110+46.280+24.300+48.440+7.000+23.500+7.200+6.550+8.650+8.650+105.000+

4.300+17.300+74.600/ бүгд 3.926.481 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц. хохиролд 3.926.481 төгрөгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хохирогчийн өмгөөлөгчийн зардалд 1.000.000 төгрөг, нийт 4.926.481 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Д-Д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ц.-С гэм хорын хохиролд 6.500.000 төгрөгийг хохирогч М.Д-д төлсөн гэдэгт талууд маргаагүй тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй, өөрөөр хэлбэл 1.573.519 төгрөг /6.500.000-4.926.481=1.573.519/-ийг илүү төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5.460.000 /13 сарыг *420.000 төгрөг =5.460.000/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.О-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

 

2. Иргэний нэхэмжлэгч “Хан хангамж” ХХК-д учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Зам тээврийн ослын улмаас “Хж” ХХК-ийн эзэмшлийн 61-05 УЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй, 10-85 ДГН улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлд 20.888.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8759 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /1-р хх-64/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Хж” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хх-44/

 

Иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт 10-85 ДГН улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 20.888.000 төгрөг, 101 хоногийн тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөрт 2.222.000 төгрөг, осолд орсон тээврийн хэрэгсэлд ачиж явсан нүүрсийг өөр тээврийн хэрэгсэлд ачихад гарсан зардалд 5.091.000 төгрөг, өмгөөллийн зардалд 1.000.000 төгрөг, нийт 29.201.000 төгрөгийг шүүгдэгч Ц. болон иргэний хариуцагч Б.Г гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЗ/224 дугаартай захирамжаар иргэн Б.Ган иргэний хариуцагчаар тогтоосон болно /2-р хх-154-156/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Г10-85 ДГН улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 20.888.000 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О 101 хоногийн тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөрт 2.222.000 төгрөг, осолд орсон тээврийн хэрэгсэлд ачиж явсан нүүрсийг өөр тээврийн хэрэгсэлд ачихад гарсан зардалд 5.091.000 төгрөгийг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О нь гэм хорын хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 7.313.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 2 сарын хугацаанд иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-д хэсэгчлэн нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

  1. Иргэний нэхэмжлэгч Б.Гучирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Тус иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.

 

Б.Г нь 17-96 ТЧ улсын дугаартай чиргүүлтэй, 39-00 ХОА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, шүүгдэгч Ц.О-н ажил олгогч, зам тээврийн осол гарах өдөр шүүгдэгч Ц.Ор нь ажил олгогч Б.О.н гаргасан тайлбар, мэдүүлгээр нотлогдоно.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Га-ийн 39-00 ХОА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлд 22.690.000 төгрөгийн хохирол учирсан болох нь т” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8752 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /1-р хх-66/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Г нь “...Өөрийн 39-00 ХОА тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 22.690.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О нь ажлаа хийж байгаад надад төлнө гэсэн учраас шүүх хуралдаанаар бол түүнээс нэхэмжлэхгүй, дараа нь жич нэхэмжилнэ” гэж тайлбарласан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.О-аас жич нэхэмжлэх эрхтэй, мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Г нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т заасны дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.О-аас өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардаж гаргуулах эрхтэй болохыг тус тус дурдаж байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ц.О  нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт орох хатуу хучилттай автозамын 122 дахь километрт иргэн Б.Г-ийн эзэмшлийн 17-96 ТЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 39-00 ХОА улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Д-ийн жолоодож явсан “Хж” ХХК-ийн эзэмшлийн 61-05 УЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй 10-85 ДГН улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, М.Д-ийн биед “сээрний 11, 12, бүсэлхийн 1-р нугалмын их биеийн бяцарсан хугарал, сээрний 11-р нугалмын арын сэртэн, сээрний 12-р нугалмын баруун хөндлөн сэртэн, бүсэлхийн 1, 2, 3, 4-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, бүсэлхийн арын холбоосын тасрал, зүүн шуу, сарвуу ясны далд хугарал, хуйханд шарх, дух, баруун хөмсөг, зүүн шилбэнд зулгаралт, зүүн ташаанд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон боловч түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарагдаж байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.О-с гэм хорын хохиролд 7.313.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ц.О нь шийтгэх тогтоол гарснаас хойш 2 сарын хугацаанд хохирлоо хэсэгчлэн нөхөн төлөхөө илэрхийлсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Ц.О холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отгонбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч М.Д-ийн 194875 дугаарын ВСЕ ангиллын жолооны үнэмлэх, иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-ийн Фотон маркийн 10-85 ДГН, Jidong 61-05 УЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02960542, 02960539 гэрчилгээ, шүүгдэгч Ц.О-ын 406922 дугаарын BCDE ангиллын жолооны үнэмлэх, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.-ийн Нордбенз маркийн 39-00 ХОА, jidong маркийн 17-96 ТЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02609731, 02609732 дугаартай гэрчилгээг хураасан гэх тэмдэглэл /1-р хх-8-9/ хэрэгт авагдсан байх боловч талууд өөрсдийн бичиг баримтаа буцаан хүлээн авсан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  М овогт Ц.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүгдэгч Ц.О -д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Ц.О-аас гэм хорын хохиролд 3.926.481 төгрөгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар хохирогчийн өмгөөллийн зардалд 1.000.000 төгрөг, нийт 4.926.481 төгрөгийг гаргуулж хохирогч М.Д-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ц.О-аас гэм хорын хохиролд 6.500.000 төгрөгийг хохирогч М.-д төлсөн гэдэгт талууд маргаагүй тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй, өөрөөр хэлбэл 1.573.519 төгрөг /6.500.000-4.926.481=1.573.519/-ийг илүү төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Ганзоригоос 10-85 ДГН улсын дугаартай Фотон маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 20.888.000 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-аас 101 хоногийн тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөрт 2.222.000 төгрөг, осолд орсон тээврийн хэрэгсэлд ачиж явсан нүүрсийг өөр тээврийн хэрэгсэлд ачихад гарсан зардалд 5.091.000 төгрөг, нийт 7.313.000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэсэн ба шүүгдэгч Ц.О нь гаргуулахаар шийдвэрлэсэн 7.313.000 төгрөгийг шийтгэх тогтоол гарсан өдрөөс 2 сарын хугацаанд иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-д хэсэгчлэн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж, хохирогч М.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 5.460.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч “Хж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Гнь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ц.О тус тус жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О. урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН