Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0022

 

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2021/0022

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.З нар

Хаяг: *************

Хариуцагч: БХТ

Хаяг: *************

Гуравдагч этгээд: АТ ХХК

Хаяг: *************

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ****************** дугаар, архитектур төлөвлөлтийн даалгавар Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг,

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *********** дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг,

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн **************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Барилга хөгжлийн төвийн 2019 оны ******* сарын 24-ний өдрийн 1548/2019 тоот барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах,

Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон *********** **-*********** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М, Г.О, Д.О, Б.Б, Ч.Х, нэхэмжлэгч Д.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.А, хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Б.Б, хариуцагч Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Д.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А ХХК -д Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ** дугаар хороолол, Нарны замын **************ны баруун хойд буланд буюу***************гаас 1 метр ч хүрэхгүй зайд барилга бариулахаар зөвшөөрөл хүссэнийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр **************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгож түүнийг үндэслэн, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн БА-********* дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгожээ. Уг барилга нь Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.2 болон Барилгын хөгжлийн төвөөс батлагдсан БНбД31-01-10-ын 4 дүгээр хавсралтад заасан Барилга хоорондын зайн хэмжээ, галын аюулгүй байдлыг зөрчиж, нэхэмжлэгч бидний Монгол Улсын Үндсэн хуульд заасан Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх-ийг ноцтой зөрчиж байна.

Мөн түүнчлэн уг маргаан бүхий барилга баригдаж буй газар доогуур манай байшингийн цэвэр, бохирын шугам Сүхбаатар дүүргийн хэмжээний үерийн ус зайлуулах 1000-ийн магистраль шугам байрлаж байгаа бөгөөд /уг магистраль шугам нь нийслэлийн үерийн үс зайлуулах төв шугамтай холбогддог/ уг үерийн ус зайлуулах шугам болон сантехникийн төв магистраль шугам доголдсон тохиолдолд үер усны болон, гамшиг ослын аюул үүснэ. Түүнчлэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас А ХХК-д уг барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "... хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ иргэд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн оновчтой саналыг авч хот төлөвлөлтөд тусгана, Галын аюулгүй байдлын тухай хууль, Хот суурины төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм БНбД31-01-04-ийн галын аюулаас хамгаалах шаардлагын 1 дүгээр хүснэгтэд заасан барилга хоорондын зай хэмжээг ноцтой зөрчсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, 13.3-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна, 26 дугаар зүйлийн 26.1.3 т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журамд ...иргэдийн оролцоог хангуулан тухайн газарт санал авах самбарыг байршуулан, санал авч баталгаажуулсны дараа мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн болно.

А ХХК нь уг барилгын ажлаа өдөр, шөнөгүй явуулж байгаа бөгөөд, нэхэмжлэгч бидний орон сууцны тагт, цонхонд тулган барьж. барилгын гадна ханын хөөсөнд гэмтэл учруулж, орон сууцанд цууралт үүсэх, барилгын сууринд суулт өгөх нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд, нэхэмжлэгч бидний аюулгүй орчинд амьдрах эрхийг маш ноцтой зөрчиж байгаа тул энэхүү хэргийг цаг хугацаа алдалгүй яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Нэхэмжлэгч бид уг маргаан бүхий барилгыг шалгуулахаар мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан бөгөөд, мэргэжлийн хяналтын газраас бидэнд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн хариу албан бичгээр маргаан бүхий актуудыг мэдсэн болно.

Мөн түүнчлэн нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд, түүний баталсан архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийг урьдчилан шийдвэрлэх журмаар хянах бүрэн эрх Нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдоогүй.

А ХХК нь анх 2018 оны 4 дүгээр сараас А, Б блок бүхий орон сууцны барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэж эхэлсэн бөгөөд, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *********** дугаартай барилгын ажлын зөвшөөрөл авч, барилгын ажил гүйцэтгэж байсныг нэхэмжлэгч нар болон **************ны оршин суугчдаас гомдол гаргасны дагуу мэргэжлийн хяналтын газраас шалгаж, 2018 оны 08 дугаар сард Барилгын ажлыг зогсоосон, А ХХК нь 15 давхар бүхий А блок барилгын ажилтай холбоотой гаргасан зөрчлийг арилгаж, Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргасны дагуу уг 15 давхар бүхий А блок бүхий барилга барих зөвшөөрлөө сэргээн, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ************************ дугаар бүхий барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан.

А ХХК-д А блок бүхий барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон боловч, Б блок бүхий барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02-03/4457 тоот албан бичгээр Барилгын байршил, зайн хэмжээ нь Ерөнхий боловсролын сургуультай ойр, үерийн ус зайлуулах 1000 шугамыг зоорийн давхарт оруулсан нь хууль зөрчсөн гэж үзэж, барилгын ажлыг цаашид үргэлжлүүлэхгүй байхыг мэдэгдсэн.

Мөн нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр А ХХК-д дахин хийсэн шалгалтаар тус компанийн Б блок бүхий барилгын 2 дугаар давхрын хучилтын ажлыг барилгын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр цутгасан болохыг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан. 2019 оны 05 дугаар сард буюу нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах үед А ХХК нь барилгын ажлаа зөвшөөрөлгүй гүйцэтгэж байсан бөгөөд, эрх бүхий байгууллагаас уг барилгыг сургуулийн бүс, нийслэлийн хэмжээний үерийн ус зайлуулах төв шугам дээр барилга барих боломжгүй болохыг удаа дараа мэдэгдэж, барилгын ажлыг зогсоохыг шаардаж байсан боловч, уг байгууллагуудын шийдвэр, мэдэгдлүүдийг үл тоон барилгын ажлаа зөвшөөрөлгүй гүйцэтгэж, 2019 оны 11 сар хүртэл үргэлжлүүлсээр, 4 давхар хүртэл цутгалтын ажил хийсэн бөгөөд, уг зөвшөөрөлгүй барьсан барилгадаа 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ************************* дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г авсан байна.

А ХХК-д ****************************************************** бүхий барилга бариулахаар Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 06 сарын 26-ны өдрийн *********** дугаартай Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 5 давхар барилгад холбогдох хэсэг, Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ****************** дугаартай, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн **************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд олгож, Барилга хөгжлийн төвөөс 2019 оны 0******* сарын 24-ний өдрийн 1548/2019 тоот зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *********** **-*********** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон байна.

А ХХК-д б блок бүхий орон сууцны барилга бариулахаар Архитектур төлөлтийн даалгавар, магадлалын нэгдсэн дүгнэлт, барилгын ажил гүйцэтгэх зөвшөөрөл олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлын зөрчихөөргүй байх, 11 дүгээр зүйлийн 11.1.3-т хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр төлөвлөн баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, 14.1 4-т зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэснийг, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0******* тогтоолоор батлагдсан Нийслэлийн Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам-ын 4.1-т борооны ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасыг уг шугамын гадна ирмэгээс 5 метр байх гэснийг тус тус зөрчсөн болно. Мөн түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т "...хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ иргэд болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн оновчтой саналыг авч хот төлөвлөлтөд тусгана, 23 дугаар зүйлийн 23.1-т Дараахь бүсэд хэрэгжүүлэх хот байгуулалтын үйл ажиллагаанд хязгаарлалт тогтооно 23.1.6-д газар дээрх болон доорхи дэд бүтэц бүхий бүсэд, 24.1.1-т хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно, 13.3-т захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна, 26 дугаар зүйлийн 26.1.3-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилга угсралтын ажил эхлүүлэх ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журамд ...иргэдийн оролцоог хангуулан тухайн газарт санал авах самбарыг байршуулан, санал авч баталгаажуулсны дараа мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 171 дүгээр тогтоолоор батлагдсан Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм-ийн 2.6, 2.6.2 дахь хэсэгт тус тус заасныг зөрчиж олгосон бөгөөд, дээрх хуулиудыг зөрчиж барилгын ажил явуулж байгаа нь нэхэмжлэгч бидний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2- иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх. ашиг сонирхолыг харгалзан үзнэ, гэснийг ноцтой зөрчиж байгаа болно... гэжээ.

Хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газраас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...А" ХХК-д үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн А/678 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож, тус газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ****************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг баталж өгсөн. А ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус газарт барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28 2-т заасан баримт бичгийн бүрдлийг бүрдүүлэн өгсөн байдаг. Манай газраас уг хүсэлтийг судалж, холбогдох хууль, дүрэм журмын дагуу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018/683 дугаартай барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ ... БнБД 31-01-10-ын 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын зай хэмжээг ноцтой зөрчиж, орон сууцанд нар үзэгдэх орчинг хааж баригдаж байгаа... гэж дурджээ. А' ХХК-ийн барилга нь нэхэмжлэгч иргэдийн 13/2 дугаар байрнаас 20 метрийн зайтай байгаа нь БнБД 30-01 -10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтийн 2-т барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 18 метр байна гэсэн заалтыг хангаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь холбогдох норм, дүрмийг зөрчөөгүй гэдгийг баталж байна.

Иймд нэхэмжлэгч иргэдийн хууль ёсны эрх ашиг хэрхэн зөрчигдөж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор яаж сэргэх нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Барилгын хөгжлийн төвөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...А ХХК нь Сүхбаатар дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт *** сургуулийн урд талд 1610.0 м.кв газартаа орон сууцны барилга барихаар төлөвлөн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр **************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байдаг. 2019 оны 0******* сард төлөвлөсөн барилгынхаа зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг тус төвд ирүүлсний дагуу дээрх архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан загвар зургийн дагуу боловсруулсан ажлын зураг төсөлд магадлалын ажлыг зохион байгуулж, 2019 оны 0******* сарын 24-ний өдрийн 1548/2019 тоот магадлалын нэгтгэсэн дүгнэлт гаргасан.

Харин тус төвд хөрш зэргэлдээ газар эзэмшигчтэй маргаантай байгаа талаар ямар нэг мэдээлэл ирээгүй болно. Барилгын тухай хуульд зааснаар Хот төлөвлөлт, хөгжлийн газар нь барилга байгууламжийн загвар зургийг батлах үүрэгтэй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар нь тухайн барилгын байршлыг тодорхойлж буй баримт бичиг юм.

Иймээс А ХХК-ийн эзэмшлийн газарт төлөвлөгдсөн барилгын зураг төслийн **************** тоот архитектур төлөвлөлтийн даалгавар болон батлагдсан загвар зургийг шүүх эс хүчингүй болгосон нөхцөлд тухайн барилга уг байршилд баригдах боломжгүй болох тул магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг хүчингүй болгох шаардлагагүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д зааснаар загвар зураг гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ гэж заасан. Энэхүү загвар зургийг архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн аймаг, нийслэлийн ерөнхий архитектор баталж өгдөг. Үүгээр тухайн барилга байгууламжийн орчны тоймыг тодорхойлдог учир эргэн тойрны барилга байгууламжийн өмчлөгчийн эрхийг зөрчигдөх эсэхийг тодорхойлно.

Нэгэнт архитектур төлөвлөлийн даалгавар, загвар зураг хоёр батлагдсан нөхцөлд ажлын зургийг барилга байгууламжийн зураг төслийг боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд боловсруулж, энэхүү хуулийн этгээдийн захирал, инженер, архитектор Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 5.4 5.6-д зааснаар баталгаажуулна. Ийнхүү баталгаажуулсан ажлын зурагт Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,6-д заасан эксперт хараат бус, бие даасан, мэргэжлийн дүгнэлтийг гаргаж, энэхүү дүгнэлтийнхээ хариуцлагыг өөрөө хүлээж ажилладаг. Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-ийн 6.15-д Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна. гэж заасан. Иймд эксперт тус бүр өөрсдөө хариуцлага хүлээхээр гаргасан дүгнэлтийг тус төвөөс хүчингүй болгох, өөрчлөх эрхгүй болно. Иймд тус төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө... гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг А ХХК нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Барилгын ажлын ************************ дугаар зөвшөөрлийн дагуу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны Нарны замын 13/2 дугаар байрны баруун талд орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн тайлбарласан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

А ХХК-д үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/678 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгож, тус газраас 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ****************** дугаартай 33.0х15.0,27.6х15.0 метр хэмжээтэй 5 давхар мансардтай, 15 давхар 2 блок барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг баталж өгсөн. Манай компани Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтээ зохих журмын дагуу гаргасны дагуу Хот байгуулалт хөгжлийн газраас 2018/683 тоот барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон. Бидний зүгээс нэхэмжлэлд дурдсан шиг хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж барилгын ажлыг явуулсан зүйлгүй. Хуульд заасан журмыг баримтлан барилгын ажлаа гүйцэтгэж байгаа гэж үзэж байна.

А ХХК-ийн барьж буй тус барилгууд нь барилга угсралтын магадлал хийгдээгүй, зураг төслөөр зөвшөөрөлгүй гүйцэтгэж байгаа мөн Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл болон Барилгын хөгжлийн төвөөс батлагдсан БнБД31-01-10-ийн 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын зайн хэмжээг ноцтой зөрчиж зэргэлдээх барилгын үзэгдэх орчныг хааж, ашиглалтад сөрөг нөлөө үзүүлж байна гэсэн тухайд.

А ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих үүргээ биелүүлж Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгын ажлын зураг төсөлд магадлал хийлгүүлж баталгаажуулсан, эрх бүхий байгууллагаас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон. Мөн холбогдох байгууллагын шалгалтаар илрүүлсэн зөрчилд ноогдуулсан төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан нь Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар тогтоогдсон Мөн манай компаний барьж буй барилга нь нэхэмжлэгч нарын амьдарч буй 13/2 дугаар байрнаас 20 метрийн зайтай баригдаж байгаа бөгөөд Барилгын хөгжлийн төвөөс батлагдсан БнБД 30-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтийн 2-т барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 18 метр байна гэсэн заалтыг хангаж байгаа тул нэхэмжлэлд тайлбарласан шиг холбогдох норм дүрмийг зөрчөөгүй гэдгийг харуулж байна.

Манай компани маргаанд холбогдож буй барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт олгогдсон холбогдох зөвлөмж, онцгой нөхцөлүүдэд дурдсан ажлууд болон эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар ирүүлсэн зөрчил, даалгаврыг цаг тухай бүрт нь арилгаж хуульд заасан журмыг удирдлага болгон барилгын ажлаа гүйцэтгэж байгаа болно.

Манай компаний А блок барилгын хувьд Авлигатай тэмцэх газрын ажилчид, албан хаагчтай харилцан тохиролцож Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2019 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад өгөхөөр харилцан тохиролцсон байдаг. Хэрэв энэхүү барилгын үйл ажиллагаа үндэслэлгүйгээр зогссон тохиолдолд компаний зүгээс хохирол алданги, торгууль төлөх зэргээр ихээхэн хэмжээний хохирол илт учрах эрсдэлтэй болохыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч иргэдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.З нарын 11 иргэнээс болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ****************** дугаар, архитектур төлөвлөлтийн даалгавар Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг,

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *********** дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг,

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн **************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Барилга хөгжлийн төвийн 2019 оны ******* сарын 24-ний өдрийн 1548/2019 тоот барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах,

Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон *********** **-*********** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах гэж эцсийн байдлаар тодруулсан болно.

Эдгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын 13-2 дугаар байрны оршин суугчдаас[1] ...байрны баруун талд А ХХК орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байна. Энэ нь тус байрны оршин суугчдын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг болон Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйл болон БНбД31-01-10-ын 4 дүгээр хавсралтад заасан барилга хоорондын зай хэмжээг ноцтой зөрчсөн. Уг баригдаж буй барилгын газар доогуурх цэвэр, бохирын шугам, үерийн ус зайлуулах 1000-ийн магистраль шугам гэмтвэл гамшгийн осол аюул үүснэ... гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага гаргасан[2] Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны замын **************ны оршин суугчдаас ...галын аюулгүй байдлын тухай хууль, Хот суурин төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм, БНбД31-01-04-ийн галын аюулаас хамгаалах шаардлагын 1-р хүснэгтэд заасан барилга хоорондын зай хэмжээг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулагүй, 26 дугаар зүйлийн 26.1.3-д тайлбар санал гаргах боломж олгоно-гүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад батлагдсан журмын ...иргэдийн оролцоог хангуулан тухайн газарт санал авах самбарыг байршуулан, санал авч баталгаажуулсны дараа мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэснийг зөрчсөн гэж тайлбарлан маргасан.

Нэхэмжлэгч нарын зүгээс энэхүү хэргийг эцэслэн шийдвэрлэх шүүх хуралдаанд өмнө бичгээр гаргасан үндэслэлээ мөн адил тайлбарлан мэтгэлцсэн бөгөөд маргаж буй захиргааны актын үндэслэл бүрд хууль зүйн нэмэлт тайлбар өгөөгүй болно.

Гэвч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг үнэлж, маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.

1.Хот байгуулалтын тухай хуулийн ******* зүйлийн 9.1.1 "хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Засаг дарга олгожээ.

Харин энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д нийслэл, хотын ерөнхий архитектор нь хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дүрмийн дагуу дараахь эрх, үүргийг хэрэгжүүлэх-ээр байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/678 дугаар захирамжаар А ХХК-д Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, *** дугаар хороолол, ** дугаар сургуулийн урд талд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 1610 м.кв газрыг эзэмшүүлсэн[3]

Улмаар хариуцагч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ****************** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг ...Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн оношилгоо зураг төсөл судалгааны Реконстракшн төвийн барилгын суурийн оношилгоог[4] үндэслэн, Улаанбаатар хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага... зэргийг үндэслэн баталсан.[5]

Уг Архитектур төлөвлөлтийн даалгаврын анхааруулгад ямарваа нэг хууль болон Хот суурин төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд харшлах зүйл байхгүй.[6]

Үүнээс үзвэл тус актыг хуульд заасан хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдоогүй тул түүнийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

2.Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 Энэ хуулийн 27.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийг гэрчилгээгээр баталгаажуулна, 28.2-т Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана гэжээ.

Хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *********** дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөлд[7] нөхөн бичигдсэн мэдээллээс үзвэл А ХХК-иас Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтээ Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.5-д заасан шаардлагатай гэсэн баримтыг бүрдүүлэн өгсөн гэж үзэхээр байна.

Энэхүү шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс ...оршин суугчдаас гомдол гаргасны дагуу Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, 2018 оны 8 дугаар сард Барилгын ажлыг зогсоосон... гэх тайлбарыг өгсөн[8] боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ тайлбарыг нотлох баримтыг нэхэмжлэгчээс ирүүлээгүй, хариуцагчаас 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *********** дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгохдоо ямар хууль, тогтоомжийг хэрхэн зөрчсөн талаарх үндэслэл бүхий баримт хэрэгт авагдаагүй болно.

Түүнчлэн шүүх тус шаардлагатай холбогдуулан хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02-03/4457[9] дугаар Гүйцэтгэлийн шалгалт хийсэн тухай албан бичигт дүгнэлт хийж үзвэл уг албан бичгийн агуулга нь зөвхөн барилгажих талбайд явагдаж буй барилгын гүйцэтгэлтэй холбоотой байх бөгөөд ...барилгын байршил хэмжээ нь Ерөнхий боловсролын сургуулийн барилгаас 20.29 м,...үерийн ус зайлуулах Ф1000 шугамыг тухайн барилгын зоорийн давхарт оруулсан... нөхцөл байдлыг эрх бүхий байгууллагаар хянуулах хүртэл угсралтын ажлыг түр зогссон агуулга бүхий мэдэгдэл байна.

Иймд энэхүү шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн тайлбар болон маргаж буй үндэслэлээр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *********** дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг хууль бус байсан гэж тооцох нөхцөл байдал тогтоогдсонгүй.

3. Хэрэгт авагдсан баримт болон маргааны үйл баримтаас үзвэл дээрх Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02-03/4457 дугаар албан бичигт дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан А ХХК-аас Инж байгууламж ХХК-аар Орон сууцны барилгын талбай дахь Борооны ус зайлуулах 3 дугаар коллекторын DN 1000 мм-н шугаман хоолойн зургийг хийлгүүлсэн бөгөөд асуудлыг ...төмөр бетон хийцийн хөрстэй харьцах бүх гадаргууд ус чийгнээс хамгаалах Pentron нэмэлтийг нэвчүүлж, хар тосон түрхлэг 2 үе хийх, төмөр бетон хийцүүдийг цутгамал төмөр бетоноор хийхээр хийх, сувгийн төмөр бетон ул, бетон гулгууруудын дор 10 см зузаантай бетон бэлтгэл хийх, Төмөр бетон суваг ба гадна сувгийн хавтангийн уулзварыг 10-15 мм фракцтай хайрган дүүргэгчтэй В25 маркийн бетоноор бетондоно, их хэмжээний өргөнтэй уулзвар ба заадсыг бетондохдоо нарийн утсан арматуран тороор арматурлан бетондоно. Арматурын анги MNS Jis G 3112:2002 стандартын шаардлага хангасан SD390, SR235, A300 ба ГОСТ5781-82 шаардлага хангасан AI, AIIO ангийн арматурууд тус тус хэрэглэнэ. Арматур эдэлхүүний хамгаалах үеийн зузаан хөрсөн дотор байх төмөр бетон хийцэд 50 мм, хөрснөөс дээш 35 мм-ээс багагүй байна. Төмөрбетон хийцээс гадагш гарах арматуран гаргалгаа болон бүх металл хийцүүдэд зэврэлтээс хамгаалах түрхлэг 2 дахин түрхэнэ. Төмөрбетон хийцийг дулааны улиралд гүйцэтгэхээр төлөвлөв. Цутгамал төмөрбетон хийцийн хэв хашмалыг бетоны бат бэхийн 75% -с багагүйг авсны дараа салгах....

Б блок барилгын 5-6; А-Б тэнхлэгийн хооронд өнгөрч байгаа барилгын Б-2 тэнхлэгийн хооронд 40 см өргөнтэй цутгамал төмөр бетон ханыг 350 маркийн бетон цутгаж тусгаарлах, Барилгын хийцэд ус чийгнээс хамгаалалт хийхдээ дээрх тэнхлэгийн дагуу Pentrol нэмэлтийг нэвчүүлж гаднаас хар тосон түрхлэг 2 үе хийж хамгаалалт хийж, Барилгын энэ хэсэгт зоорийн давхар нь тусгаарлагдсан учир хоолойг шороогоор дүүргэж 1-р давхарт А-Б; 5-6 тэнхлэгийн дагуу барилгын хийцэд арк гаргаж засвар үйлчилгээ.. хийхээр нөхцөл бүрдүүлж төвлөсөн байна.[10]

Уг инженерийн зураг төслийг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези, усны барилга байгууламж ОНӨААТҮГазрын холбогдох албан тушаалтнууд хянан үзээд баталсан байх бөгөөд тус төлөвлөлт нь барилгын хийцэд нөлөөгүй болно гэжээ.

Өөрөөр хэлбэл А ХХК-аас маргаан бүхий үерийн ус өнгөрүүлэх хоолойг өөрийн хөрөнгөөр шинэчлэн сольж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээр болсон.[11]

Энэ нь нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон ...үерийн ус зайлуулах 1000-ийн магистраль шугам доголдсон тохиолдолд үер усны болон, гамшиг ослын аюул үүснэ... гэх нөхцөл байдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг урьдчилан хэрэгжүүлж эхэлсэн гэж үзэж болохоор байна.

Мөн нэхэмжлэгч нараас ... бодит байдалд шугам ил гарсан, бороо орсны дараа дуу чимээ ихтэй, таагүй байгаа... тухайд гуравдагч этгээдээс ...улирлын нөхцөлөөс шалтгаалан дээрх зургийн дагуу бодитоор үйл ажиллагаа хийх боломжгүй байсан... гэх тайлбарласныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн.

Иймд хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05/3102 дугаар[12] Барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай албан бичигт дурдсан түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан гэж үзэн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн **************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгосныг буруутгах боломжгүй байна.

4. А ХХК-иас дээрх 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр **************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсантай холбогдуулан барилга барихаар төлөвлөж буй барилгынхаа зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг Барилгын хөгжлийн төвд гаргажээ.

Тус төв хүсэлтийг хүлээн авч Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм-д заасны дагуу авч А ХХК-ийн Орон сууцны барилгын Б блок-ын өөрчлөлтийн ажлын зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгаварт магадлалын ажлыг зохион байгуулжээ.

Улмаар Барилгын тухай хуулийн 3******* зүйлийн 39.4.Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ. 39.5.Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаархи дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ заасны дагуу хараат бус эскпертүүдийн тус бүрийн дүгнэлтийг нэгтгэн 2019 оны ******* сарын 24-ний өдрийн 1548/2019 тоот магадлалын нэгтгэсэн дүгнэлтийг гаргажээ[13].

Энэхүү магадлалын нэгтгэсэн дүгнэлт, түүний хавсралтад[14] ...2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн **************** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга барихаар төлөвлөж буй барилгынх нь зураг төсөл нь холбогдох норм дүрмийн хүрээнд боловсруулсан, орон сууцны барилгын ажлын зургаар барилга угсралтын ажил гүйцэтгэх бүрэн боломжтой,...энэхүү барилга нь Барилгын хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн үндэслэл зөв, төлөвлөж, техникийн үндсэн шийдлийг барилгын зураг төсөлд зөв тусгасан,...гадагш хаяж буй агаар орчинд сөрөг нөлөөгүй..., болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2019 оны ******* сарын 10-ны өдрийн 02-03-084/1343 дугаар дүгнэлтийн[15] ...тус барилгын гадна ариутгах татуургын зураг төслийг мэргэжлийн байгууллагатай зөвшилцөх,... Б блок барилгын ажлын зураг төсөл нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтөд заасан эрүүл ахуйн шаардлагад нийцэж байна..., Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны ******* сарын 05-ны өдрийн 146/0-7******* барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлтэд[16] Хот суурин төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм, БНбД31-01-04-ийн галын аюулаас хамгаалах шаардлагын 1-р хүснэгтэд заасан барилга хоорондын зай хэмжээг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон талаар дурдаагүй. Харин барилга байгууламжийн зураг төслийн галын аюулгүй байдлын талаар дүгнэлтэд дурдсан шаардлагын дагуу иж бүрэн зургийг засварлаж байргын ажлыг гүйцэтгэх... зэргээр нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхлыг зөрчихөөргүй байх, 11 дүгээр зүйлийн 11.1.3-т хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах барилга байгууламж хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр баригдаж, хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө болон амьтан, ургамалд аюул учруулахгүй байх, 14 дүгээр зүйлийн 14.1.2-т барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, 14.1.4 зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэснийг зөрчсөн зүйл тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын тайлбарт дурдсан үндэслэлээр маргаан бүхий дүгнэлтийг нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд болон шууд бусаар халдсан гэж үзэн түүнийг хүчингүй болгох боломжгүй байна.

5. Нэхэмжлэгчээс Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон *********** **-*********** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ дээрх үндэслэх хэсгийн 4 дэх хэсэгт дурдсан нөхцөл байдлуудыг тодорхойлсон.

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ч нэхэмжлэгч нар болон түүний өмгөөлөгчид маргаан бүхий актыг хүчингүй болгох ямар хууль зүйн үндэслэл байгаа, энэхүү актыг гаргахдаа хариуцагч хууль тогтоомжид заасан ямар заалтыг хэрхэн яаж зөрчсөн эсэх талаар тодруулсан боловч энэ талаар хангалттай тайлбар авч чадаагүй.

Товчхондоо Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон *********** **-*********** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүхий баримтгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

6. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлэн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, *** дугаар хороолол, ** дугаар сургуулийн урд талд баригдах маргаан бүхий барилгын орчны нөхцөл байдал зэргийг нягтлахаар үзлэг хийж фото зургаар бэхжүүлсэн.

Үүсээд буй нөхцөл байдлын талаар оршин суугчдын тайлбарыг сонссон болно.

Бодит байдал дээр маргаан бүхий барилга баригдсанаар Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 5 дугаар хороолол Нарны замын 13/2, **************анд тусах нарны тусгал бүрэн хаагдсан зүйлгүй, учирч болзошгүй гал түймрийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчин болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үед галын машины нэвтрэх орчны орон зай хангалттай болох нь хэрэгт авагдсан үзлэгийн фото зургаар тогтоогдсон .

Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгч нарын байрны гадна фасадны будаг халцарсан, хана өнгөц цуурсан шалтгаан нөхцөл ямар хүчин зүйлийн нөлөөллөөс үүсэж бий болсон эсэхийг эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж шийдвэрлүүлэн, нотолгооны ач холбогдол бүхий баримтыг ирүүлэхийг хүссэн боловч нэхэмжлэгч нарын зүгээс бодитой санаачилга бүхий үйл ажиллагаа гаргаагүй болно.

Харин Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0******* тогтоолоор батлагдсан Нийслэлийн Инженерийн бэлтгэл арга хэмжээний барилга, байгууламжийн төлөвлөлт, хамгаалалтын зурвас, ашиглалт, засвар үйлчилгээний журам-ын 4.1-т борооны ус зайлуулах шугамын хамгаалалтын зурвасыг уг шугамын гадна ирмэгээс 5 метр байх тухайд хавтас хэрэгт авагдсан борооны ус зайлуулах 3 дугаар коллекторын засвар шинэчлэлийн ажлын план, А ХХК-ийн орон сууцны барилгын талбай дахь борооны ус зайлуулах 3 дугаар коллекторын шугам хоолойн зураг болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...барилгын зүүн урд хэсгийн буланд байгаа шугамын асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол 6 метр тат гэсэн асуудал яригдсан. Шугамын асуудлыг ямар нэгэн эрсдэлгүй байх үүднээс нь шийдвэрлэчихсэн болохоор хуучин хэмжээгээр зөвшөөрөл олгосон. А ХХК өөрсдөө дураараа үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй. Хэрэв тухайн үед архитектур төлөвлөлтийн даалгавар болон магадлалын нэгдсэн дүгнэлт гарах үед боломжгүй байсан бол үйл ажиллагаа явагдахгүй байсан... гэх тайлбар зэргээс үзвэл уг асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч байгууллагууд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, 26 дугаар зүйлийн 26.1.3-д тайлбар санал гаргах боломж олгоно-гүй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад батлагдсан журмын ...иргэдийн оролцоог хангуулан тухайн газарт санал авах самбарыг байршуулан, санал авч баталгаажуулсны дараа мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ гэснийг зөрчсөн гэж тайлбарлах боловч бодит байдал дээр нэхэмжлэгч иргэдийн тухайн орчинд барилга баригдах гэж буй талаар анхнаасаа мэдэж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч Д.Оийн ...Барилгын ажил нь 2017 оноос эхэлж хийгдсэн боловч 2011 оноос эхлэн хашаалчихсан. Бид зөндөө хөөцөлдөж явж байсан...хэрэв цогцолбор байдлаар барьж байгаа юм бол яагаад гадна талыг нь шохойдоод, өнгө, зүсийг нь хамтад нь сайжруулж болоогүй юм бэ. Шөнө унтуулахгүй болохоор нь гараад шаардлага тавьж байсан. Зөвшөөрөлгүй болохоор дандаа шөнө оройн цагаар ажилладаг байсан. Энэ бол иргэн хүний хувьд хийсэн үйлдэл..., үерийн шугам дээр баригдаж байгаа барилгыг зогсоох шаардлагыг минь биелүүлж өгөхийг хүсэж байна..., нэхэмжлэгч Г.Оийн ...манайх **************ны 6 давхарт баруун хойд талын буланд амьдардаг. Манайх 2018 онд ирсэн болохоор өмнөх асуудлыг би мэдэхгүй байна. 15 давхар барилга баригдсанаас хойш баруун тийшээ харсан цонхнууд нар тусахаа больсон..., нэхэмжлэгч Ч.Хын ...Барилга баригдаж байхад манай гэрийн цонх хагарсан. А ХХК-д энэ талаар хэлэхэд шууд цонх суурилуулаад өгсөн. Эрүүл амьдрах эрх ашиг маш их хөндөгдөж байна. Хүүхэд гадаа гараад тоглох нь байтугай явган хүн зөрөх зай байхгүй амьдарч байна. Орон сууцны цууралтын асуудлаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах талаар Сөх-ийн дарга Содном-Өлзийтэй би биечлэн уулзаж ярьсан. Гэтэл 2012 оноос хойш энэ цууралтын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулаад хавтаст хэрэгт өгсөн гэж хэлсэн. А ХХК 2015 оноос хойш ард иргэдийн эрх ашгийг хөндөж үйл ажиллагаа явуулж байгааг гайхаж байна...мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл барилгажих талбайг хашаалан, газар шорооны ажил эхлэх үеэс олон хүчин зүйлээр цаашид өөрсдийнхөн эрх зөрчигдөх бодит нөхцөл шалтгаан бий болсоор байхад хуулиар олгосон эрхээ хамгаалан баталгаажуулахаар арга хэмжээ аваагүй атлаа хожим ...санал аваагүй, шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, иргэдийн оролцоог хангуулаагүй... гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Эцэст нь нэхэмжлэгч оршин суугчид болон тэдгээрийн эрх ашиг, тав тухтай амьдрах боломжоор хангах зорилготой сууц өмчлөгчдийн холбоо А ХХК-ийн барихаар төлөвлөж буй барилгыг баригдахаас өмнө буюу тухай орчны газар нийтийн эзэмшилд байх хугацаанд тоглоомын талбай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр дорвитой ажиллаж, тууштай үйл ажиллагааг явуулсан бол илүүтэй бодит үр дүнд хүрэх байсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн БнБД-31-01-10-н 4 дүгээр хавсралтад заасан шаардлагыг биелүүлээгүй, Барилгын тухай хуульд заасан хориглосон заалтыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нараас гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 3******* зүйлийн 39.4, 39.5, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З нарын 11 иргэнээс гаргасан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ****************** дугаар, архитектур төлөвлөлтийн даалгавар Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн *********** дугаартай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн **************** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын Б блок бүхий барилгад холбогдох хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Барилга хөгжлийн төвийн 2019 оны ******* сарын 24-ний өдрийн 1548/2019 тоот барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлтийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт хөгжлийн газрын 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр олгосон *********** **-*********** дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 1 Хавтас хэргийн 1-4 хуудас

[2] 2 Хавтас хэргийн 241-244 хуудас

[3] 1 Хавтас хэргийн 72-74 хуудас

[4] 4 Хавтас хэргийн 38-42 хуудас

[5] 1 Хавтас хэргийн 24 хуудас

[6] 1 Хавтас хэргийн 25-26 хуудас

[7] 2 хавтас хэргийн 50 хуудас

[8] 2 Хавтас хэргийн 190- 191 хуудас

[9] 3 хавтас хэргийн 3 хуудас

[10] 1 Хавтас хэргийн 116-120, 136-140 хуудас

[11] 1 Хавтас хэргийн 137 хуудас

[12] 3 хавтас хэргийн 2 хуудас

[13] 2 хавтас хэргийн 30-33 хуудас

[14] 2 Хавтас хэргийн 34-44 хуудас

[15] 2 Хавтас хэргийн 27-28 хуудас

[16] 2 хавтас хэргийн 109-110 хуудас