Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Гантуяа,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Цэрэнням /онлайнаар/,

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох 201416010167 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б нь иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна

-Өөрийн эцэг Н.Гансүхийн ХААН банкны 5112034368 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хооронд 47 удаагийн гүйлгээгээр 1,453,574.29 юань буюу 323,703,943.43 төгрөг,

Голомт банкны 2105010245 тоот дансаар 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 07-р сарын 11-ны өдрийн хооронд 7 удаагийн

гүйлгээгээр 163,056.56 юань буюу 36,650,020.52 төгрөг,

Н.Гансүх ахын төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан:

Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926,841.27 юань буюу 260,262,865.27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын:

Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565,303.87 юань буюу 119,554,501.46 төгрөг,

Өрийн эхнэр Б.Сарангоогийн:

Хаан банкны 5007758427 дугаартай дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466,383.93 юань буюу 111,731,243.25 төгрөг,

Өөрийн салсан О.Нандинцэцэгийн:

Хаан банкны 5007581333 дугаартай дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4,102.94 юань буюу 971,695.10 төгрөг,

Г.Б өөрийн:

Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5,002 юань буюу 1,266,950.64 төгрөг, өөрийн болог бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3,584,264.67 юань буюу 854,141,219.58 төгрөгийг орлогыг өөрийн хууль бус орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн нь гэмт хэрэгт холбогджээ.

 

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:”...яллах дүгнэлтэд дурдагдсан гэрчийн мэдүүлгүүдтэй санал огт нийлэхгүй байгаа. Гэрчийн мэдүүлгүүдийг дахин авч хэлэлцэж өгөөч гээд удаа дараа явж байна. Тэгээд прокурорт ч тийм хүсэлт гаргадаг, шүүхээс ч тийм даалгавар өгдөг, мөрдөн байцаагчид ч тийм даалгавар өгөөд ерөөсөө хэрэгждэггүй. Эхний мэдүүлэг өгөөд дараа нь олдохоо байсан хэрэг яваад байдаг. Мэдүүлэг гаргагч нар нь Өвөр монголчууд гээд байгаа хүмүүс нь нэг удаа өгөөд тэрний дараа олох боломжтой байсан. Би тэрний дагуу Авилагтай тэмцэх газрын үүдийг сахиад үүнийг олж өгөөч ээ гээд байнга хүсэлт гаргадаг. Удаа дараа прокуророос, шүүгчээс, мөрдөнгөөс үүнийг олж өгөөд тогтоож өгнө үү гэсэн. Үүний дагуу тогтоолгоод үнэн мөнөөр шийдүүлмээр байна. Мөн эдгээр иргэд нь намайг гүтгэж байна. Тийм болохоор нүүрэлдүүлэн байцааж дахин тогтоож өгөөч ээ гэхээр алга болчихно. Тэгээд буруутай болгоё гэхээрээ гарч ирж мэдүүлэг өгөөд монгол хэл, бичиг үсэг мэдэхгүй гээд байдаг мөртлөө мэдүүлэг өгөөд яваад байдаг. Дээрх хэрэг дээр дурдсан торгуулийн арга хэмжээ гэдэг нь төрийн сан банканд тушаагдсан тэдгээрийн гарын үсэгтэй баримтууд байдаг үүнийг шалга гэхээр шалгах шаардлагагүй гээд яваад байдаг гэв.Гэрчийн мэдүүлгүүдийн талаар шүүхээс ч, прокуророос ч тийм даалгавар өгдөг. Ерөөсөө хэрэгждэггүй. …” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “… Энэ хэрэг үйлдэгдсэн гэж шалгаж байхад 2014 оны 12 сарын 31-ээс өмнө үйлдэгдсэн үйлдлүүд дээр үндэслэлгүйгээр үйлдсэн гэж шалгаж байгаа учраас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлт хамаарахгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл өөрчлөлт орохоос өмнө Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн бол сэргээн тоолно гэж заасан байдаг. Өнөөдрийг хүртэл шүүхээр эцэслэн шийдвэрлэж анхан шатны хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, уг хүнийг гэм буруутайд тооцсон зүйл байхгүй учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж хууль зүйн хувьд үзэж байна. Хамгийн гол зүйл бол Батзориг гэдэг хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дурдаад байгаа. Батзориг гэдэг хүнд өөрт нь хөрөнгө байна уу? гэж үзэхээр өөрийн гэсэн байр, машингүй хүн. Алийг нь хөрөнгө гэж үзээд, аль хөрөнгийг бий болгоод үндэслэлгүйгээр хөрөнгөжив гэдэг асуудлыг үндэслэж яллах дүгнэлт болон мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүй учраас цагаатгах үндэслэл бүрэн байна гэж үзэж байна. Иймд цагаатгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах талын болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: ”… Гуравдугаар хавтаст хэргийн 74-89-р хуудсанд баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл байна. Энэ дээр 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 сарын 06-ны өдөр хүртэл нийт 1,533,628 юанийн орлого орсон болохыг тэмдэглэсэн тэмдэглэл байна. Энэ нь Гансүхийн Бүгд Найрамдах Хятад Ард улсын юанийн хаан банкны 5112034368 гэсэн хугацаагүй хадгаламжийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл байна. 82-92-р хуудсанд Нандинцэцэгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын юанийн хаан банкны 5007581333 дугаартай хугацаагүй хадгаламжийн дансанд үзэх гэсэн тэмдэглэл байна. Энэ дансны орлогоор 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх нэлээд нэр бүхий хүмүүс байна. Үүнд ихэвчлэн Боос гээд нийтдээ 67,392 юанийн орлого орсныг тэмдэглэсэн тэмдэглэл байна. Зургаадугаар хавтаст хэрэгт бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл байна. “Давшилт трэйд” компанийн газар баталгаажилтын  хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл байна. Газар баталгаажилтын хувийн хэргийг хэрэгт хавсаргасан байна. 76-р хуудсанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын газраас 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 6/17594 дугаартай албан бичгээр ирүүлсэн 249 хуудас бүхий үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт үзлэг хийхээр тогтсон үзлэг хийсэн тэмдэглэл байна. 132-р хуудсанд мөн бичиг баримтад үзлэг хийсэн байна. "Хайрхан холдинг" компанийн баримтад үзлэг хийсэн байна. "Хайрхан холдинг" компани, "Уран билэг орших" компанийн хамтран ажиллах гэрээ 3 хуудас. "Хайрхан холдинг" компанийн зүгээс 2011 оны 06 сарын 07, 08, 16-ны өдрүүдэд хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажлын байрны төлбөр хураамжид 223,582 төгрөг тушаасан 8 хуудас баримтыг хэрэгт хавсаргалаа гэсэн тэмдэглэл байна. Долоодугаар хавтаст хэргийн 100-120-р хуудсанд “Сити мэйжор инвенстмэнт” компани голомт банк дахь төгрөгийн 1905029644 дугаартай харилцах дансанд үзлэг хийсэн. 2014 оны 04 сарын 24-ний өдөр 20,000 төгрөгөөр нээж байсан ба өөр ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй гэсэн баримт байна. “Сити рояал инвестмэнт” гээд компани худалдаа хөгжлийн банкны ам.долларын 499202327 тоот харилцах дансанд үзлэг хийсэн. 20 ам.доллараар нээснээс өөр ямар нэг гүйлгээ хийгдээгүй байна. “Сити рояал инвестмэнт” компани мөн худалдаа хөгжлийн банкны 499200935 дугаартай харилцах дансанд үзлэг хийхэд 20,000 төгрөгөөр нээж байсан ба нийтдээ 4,618,500 төгрөгийн орлого орж 2014 оны 10 сарын 31-ний байдлаар 4,618,500 төгрөгийн зарлага гарч 0 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 1,000,000 төгрөгөөс дээш орлогыг тэмдэглэлд тусгуулав гэж байна. “Сити мэйжор инвестмэнт” компанийн голомт банк дахь ам.долларын данс байна. 2014 оны 04 сарын 24-ний өдөр 50 ам. доллараар нээж байсан ба өөр ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна. “Сити инвестмэнт” компанийн хаан банкин дахь дансанд үзлэг хийсэн байна. 2012 оны 07 сарын 17-ны өдөр 20,000 төгрөгөөр нээсэн. Нийтдээ 67,087,115 төгрөгийн орлого орж 2014 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 67,087,115 төгрөгийн зарлага гарсан байна. 1,000,000 төгрөгөөс дээш орлогыг тэмдэглэлд тусгав гэсэн байна. Гансүхийн төрийн банкин дахь төгрөгийн 92116000098 дугаартай дансанд нийтдээ 2009 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлээд  925,000 төгрөгөөр нээж байсан нийтдээ 03 сард 343,436 төгрөгийн орлого орж байсан байна. Гансүхийн хаан банкны данс байна. Энэ дансанд үзлэг хийгээд 75,344,000 төгрөгийн орлого орж 75,000,000 төгрөгийн зарлага гарч байсан байна. Золбоогийн дансанд үзлэг хийгээд 2014 оны 06 сарын 24-ний өдөр нээгээд 50,000 төгрөгөөр нээгээд нийтдээ 31,875,400 төгрөгийн орлого ороод 2014 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 31,000,000 төгрөгийн зарлага гарсан. Сарангоогийн дансанд үзлэг хийгээд 2011 оны 09 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгөөр нээсэн ингээд 67,000,000 төгрөгийн орлого орсон. 2014 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 57,901,305 төгрөгийн зарлага гарсан. Золбоогийн худалдаа хөгжлийн банк дахь еврогийн данс байна. Энэ дансанд үзлэг хийхэд 2010 оны 03 сарын 01-ний өдөр 50 еврогийн орлогоор нээгээд 2010 оны 04 сарын 27-ны өдөр 4,950 европын орлого нийт 5,927 еврогийн орлого орж 5,892 еврогийн зарлага гарсан байна гэсэн баримт байна. Золбоогийн голомт банкан дахь данс байна. Энэ дансыг 2009 оны 06 сарын 01-ний өдөр 220,000 төгрөгөөр нээж байсан. Нийтдээ 10,934,480 төгрөгийн орлого орж 2014 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 10,915,000 төгрөгийн зарлага гарсан байна. Зоригтбаярын худалдаа хөгжлийн банкин дахь данс байна. Энэ дансыг 2010 оны 03 сарын 01-ний өдөр 1,910,000 төгрөгийн орлоготой нээгээд нийтдээ 58,000,000 төгрөгийн орлого орж 2015 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар 58,000,000 төгрөгийн зарлага гарсан байна. Зоригтбаатарын худалдаа хөгжлийн банкин дахь ам. долларын данс байна. Энэ дансаар 2014 оны 04 сарын 29-ний өдөр 3,000 ам. долларын орлогоор нээж 143 ам.долларын орлого нэмж ороод 3,131 ам. долларын зарлага гарсан гэсэн баримт байна. Зоригтбаярын хаан банкны төгрөгийн данс байна. 2012 оны 04 сарын 03-ны өдөр 20,000 төгрөгөөр нээж байсан. Нийт 238,886,000 төгрөгийн орлого ороод 2014 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 238,838,000 төгрөгийн зарлага гарсан байна. 1,000,000 төгрөгөөс дээш орлогыг тэмдэглэлд тусгав гэсэн байна. Зоригтбаярын хаан банкан дахь ам. долларын данс байна. 2010 оны 10 сарын 29-ний өдөр 800 долларын орлого оруулж нээсэн байна. Нийт 4,614 долларын орлого орж 2014 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 4,610 ам.долларын зарлага гарсан байна. Адъяа, Золбоо нарын хамтран эзэмшдэг голомт банкин дахь данс байна. Энэ дансыг 2014 оны 04 сарын 18-ны өдөр 16,000 ам.доллараар нээсэн. Нийтдээ 122,000 ам.долларын орлого орж 2014 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 121,000 ам.долларын зарлага гарсан. Зоригтбаярын эхнэр   Ариунболорын голомт банк дахь данс байна. Энэ дансыг 2014 оны 02 сарын 07-ны өдөр 8,680,000 төгрөгөөр нээж байсан байна. Нийтдээ 18,745,000 төгрөгийн орлого ороод 2014 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 78,726,000 төгрөгийн зарлага гарсан байна. 1,000,000 төгрөгөөс дээш орлогыг тусгав гэсэн байна. Мөн Ариунболорын, голомт банк дахь ам.долларын данс байна. Энэ дансанд 2014 оны 05 сарын 15-ны өдөр 1,200 ам.доллараар нээсэн. Нийтдээ 31,370 ам.долларын орлого ороод 2014 оны 07 сарын 11-ний өдрийн байдлаар 30,000 ам.долларын зарлага гарсан байна. Нандинцэцэгийн хаан банкин дахь төгрөгийн данс байна. 2009 оны 01 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөгөөр нээж байсан. Нийтдээ 114,423,651 төгрөгийн орлого ороод 2014 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар 114,420,000 төгрөгийн зарлага гарсан байна. Сэлэнгийн хаан банкан дахь данс байна. 2012 оны 04 сарын 19-ний өдөр 250,000 төгрөгөөр нээж байсан байна.   Нийтдээ 85,676,419 төгрөгийн орлого орж 2014 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 84,107,972 төгрөгийн зарлага гарсан байна. Сэлэнгийн худалдаа хөгжлийн банк дахь ам.долларын данс байна. 2011 оны 04 сарын 11-ний өдөр 20,000 ам.доллараар нээж байсан. 125,346 ам.долларын орлого орж 73,978 долларын зарлага гараад 51,000 долларын үлдэгдэлтэй байна гэсэн байна. Зургаадугаар хавтаст хэргийн 19-24-р хуудсанд татварын хэлтсийн албан бичиг байна. Энэ албан бичигт “Сити рэйжор инвенстмэнт” компани иргэн Адъяа нар нь нэг ч удаа татвар төлж байгаагүй гэсэн байна. “Сити мэйжор инвенстмэнт” компани нь 2012 оны 12 сарын 12-ны өдрөөс эхлэн 2014 оны 10 сарын 28-ны өдөр хүртэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгдөөгүй байна гэсэн албан бичгүүд байна. Иргэн Зоригтбаяр 2010-2013 оны хооронд авто тээвэр болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татварт нийт 786,000 төгрөг, иргэн Золбоо нь 435,650 төгрөг, Гансүх нь 753,350 төгрөгийг тус тус татвар төлсөн байна гэсэн байна. 160-164-р хуудсанд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн албан бичиг байна. “Эм Энд Эм Ти Пи” компанийн 2013 онд гадаадаас ажиллах хүчин мэргэжилтэн авч ажиллуулсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлж байна гэсэн мэдээллүүдийг хэрэгт хавсаргасан байна. Авто тээврийн үндэсний төв тус хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт холбогдуулан Зоригтбаяр, Солонго, Гансүх, Б, Нандинцэцэг, Ариунболор, Хулан, Чойням, Дөл, Тэмүгэ, Ангараг нар болон Эм Энд Эс Юу” компанийн “Сити мэйжор инвестмент” компанийн нэр дээр бүртгэлтэй байсан болоод одоо бүртгэлтэй байгаа авто машин механизмын мэдээллийг албан ёсоор гарган өгсөн байна. Үүний дагуу тээврийн хэрэгсэл өмнө нь эзэмшиж байсан талаар лавлагаануудыг хэрэгт хавсаргасан байна. Зургаадугаар хавтаст хэргийн 1-11-р хуудсанд татварын албанаас аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг албан ёсоор авч хэрэгт хавсаргасан байна. Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн албан бичиг байна. Энэ нь 2016 оны 03 сарын 29-ний өдрийн 686 гэсэн дугаартай албан бичиг байна. Улсын бүртгэлийн 9011074110 дугаартай 5068366 дугаартай “Эм Энд Эс Юу” компани нь 2006 оны 06 сарын 16-нд төлбөр, эсхүл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа Эрхлэхээр байгуулагдсан тус компанийн 2008 онд 45,150,000 төгрөгийн орлоготой, 2009 онд 5,682,000 төгрөгийн орлоготой, 2010 онд 2011 онд орлоготой гэж тайлагнасан, 2012 оны икс тайланг өгсөн, 2014 оны 4 дүгээр улирлын тайлан өгөөгүй, 2015 онд 4 дүгээр улиралд үйл ажиллагаа явуулаагүй. Хүн амын орлогын албан татварын тайланг төлсөн татварыг жагсаалтаар хүргүүлэв гэсэн байна. Дөрөвдүгээр хавтаст хэргийн 145-р хуудсанд мөрдөн байцаалтаар  Бийн 2007 оны 11 сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн гашуун сухайт боомтын мэргэжилтнээр томилогдсон тушаал, дөрөвдүгээр хавтаст хэргийн 147-р хуудсанд албан үүргээ биелүүлээгүй гээд түр түдгэлзүүлсэн тушаал гээд 2014 оны 12 сарын 11-ний өдрийн тушаал байна. 48-49-р хуудас гэрч Чимгээгийн мэдүүлэг, 53-р хуудас гэрч Шүрэнчимэгийн мэдүүлэг, 60-р хуудсанд гэрч Эрдэмтийн мэдүүлэг, 66-р хуудас гэрч Батцагааны мэдүүлэг, 69-р хуудас гэрч Эрдэнэгэрэл, 79-80-р хуудас гэрч Балжиннямын мэдүүлэг, 73-р хуудас гэрч Зоригийн мэдүүлэг, 81-84-р хуудас гэрч Мандухайгийн мэдүүлэг, 85-93-р хуудас гэрч Мөнхболдын мэдүүлэг, 94-р хуудас гэрч Равдандоржийн мэдүүлэг, 97-98-р хуудас гэрч Ишдоржийн мэдүүлэг, 101-103-р хуудас гэрч Болормаагийн мэдүүлэг, 107-р хуудас гэрч Гүндэнбалын мэдүүлэг, 108-р хуудас гэрч Сонинбаатарын мэдүүлэг, 109-110-р хуудас гэрч Чулуунтуяагийн мэдүүлэг, 111-112-р хуудас гэрч Хөгжлийн мэдүүлэг, 123-124-р хуудас гэрч Гансүхийн мэдүүлэг байна. Есдүгээр хавтаст хэргийн 168-р хуудас бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл байна. Үүгээр гадаадын иргэн, харьяатын газрын ахлах мэргэжилтэн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан Батзориг цалин хөлс авч байсан цалингийн тодорхойлолтод үзлэг хийсэн тэмдэглэл байна. Энд нийтдээ 2012 оны 01 сараас 06-р сар хүртэл нийт орсон орлого нь 5,802,881 төгрөг байна. 2013 онд 7,945,580 төгрөг, 2014 онд нийт 8,159,893 төгрөг байна. 2012, 2013, 2014 оны 1-р сараас ажлаас түдгэлзүүлсэн, 2014 оны 10 сарыг дуустал нийт 21,908,354 төгрөгийн цалин урамшууллын нэмэгдлийг гадаадын иргэн, харьяатын газраас олгосон болох нь тус байгууллагаас ирүүлсэн цалингийн тооцоонд хийсэн үзлэгээр тогтоогдож байна гэсэн зүйл байна. Гэрэлтэх бүртгэл, аудитын газраас гаргасан 2019 оны 02 сарын 04-ний өдрийн 1201 дугаартай шинжээчийн дүгнэлт түүний хавсралт нь есдүгээр хавтаст хэргийн 172-201-р хуудас шинжээчийн дүгнэлттэй танилцлаа гээд өмгөөлөгч болон хэргийн оролцогч нар гарын үсэг зуржээ. Хамгийн сүүлийн дүгнэлтийг нэгтгэвэл гэсэн хэсгийг уншиж сонсгоё. Б болон түүний харилцаа хамаарал бүхий этгээдүүдийн хаан болон голомт банкны долоон дансанд давхардсан тоогоор 227 удаагийн гүйлгээгээр 7,280,092 юань буюу нийт 1,592,450,932 төгрөг, дөрвөн байгууллагаас дөрвөн удаагийн гүйлгээгээр нийт 1,277,500 юань буюу 324,759,435 төгрөг, нэг удаагийн барааны үнэ гэсэн гүйлгээгээр эзэн нь тодорхой бус 5,000 юань буюу 1,445,450 төгрөг, 29 удаагийн гүйлгээгээр эзэн нь тодорхой бус 107,711 юань буюу 21,434,632 төгрөг, харилцаа хамаарал бүхий хоёр этгээдээс 145,400 юань буюу 30,834,139 төгрөг, дөрвөн этгээд өөр өрийн дансанд 12 удаагийн гүйлгээгээр 529,117 юань буюу 124,304,454 төгрөгийн орлого тус тус орсон байна гэсэн дүгнэлт зэргийг шинжлэн судлуулав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэрэннямаас: “…3 дугаар хавтаст хэргийн 74-75-р талд баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл байна. Гансүхийн Хятадын юанийн 5112034368 дугаартай дансанд үзлэг хийсэн байна. Үзлэгээр 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2013 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэлх хийгдсэн гүйлгээг тэмдэглэж авсан байна. Эндээс шинжлэн судлуулж байгаа гол үндэслэл нь яллах дүгнэлтэд 2014 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх гүйлгээ хийгдсэн гэж дурдагдсан байдаг. гэтэл лавлагаагаар 2013 оны 08 сарын 06-ны өдрийг хүртэлх гүйлгээ хийгдсэн байна гэдгийг гарган ирж байна. 75-р талд Намсрай овогт Гансүхийн голомт банкны Бүгд Найрамдах Хятад Улсын юанийн 21050020245 дугаартай дансанд үзлэг хийхэд 2012 оны 12 сарын 07-ны өдрөөс 2014 оны 04 сарын 21-ний өдрийн хооронд гүйлгээ хийгдсэн байна. Мөн дурдагдаад байгаа 2014 оны 12 сарын 31-ний өдөр гүйлгээ хийгдээгүй гэсэн нь бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Гансүх овогтой Золбоогийн дансны баримт бичигт үзлэг хийсэн байгаа. Хавтаст хэргийн 77-р талд Гансүх овогтой Золбоогийн хаан банкны Хятадын юанийн 5007578874 дугаартай дансанд үзлэг хийсэн 2009 оны 8 сарын 13-ны өдрөөс 2014 оны 06 сарын 14-ний өдөр хүртэлх гүйлгээ хийгдсэн байна. Энэ мөн ялгаагүй яллах дүгнэлтэд дурдаад байгаа 2014 оны 12 сарын 12 сарын 31-ний өдрийг хүртэл ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй байна гэдгийг нотолж байна гэдгийн дурдмаар байна. Гансүхийн Зоригтбаярын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл байна. Хавтаст хэргийн 77-р талд 2014 оны 10 сарын 09-ний өдрийн Гансүхийн Зоригтбаярын хаан банкны Хятадын юанийн 5076129656 дугаартай дансанд үзлэг хийсэн. 2009 оны 08 сарын 31-ээс 2013 оны 07 сарын 15-ны хооронд гүйлгээ хийгдсэн байна гэдгийг нотолж байна. Мөн хавтаст хэргийн 79-р хуудас Сарангоогийн Хятадын юанийн хаан банкны 500777584 дугаартай дансанд 2012 оны 1 сарын 17-ны өдрөөс 2014 оны 5 сарын 16-ны өдрийг хүртэл гүйлгээ хийгдсэн байна гэдгийг нотолж байна. Мөн Нандинцэцэгийн Хятадын юанийн хаан банкин дахь 5007581333 гээд 2009 оны 08 сарын 20-ны өдрөөс 2014 оны 03 сарын 26-ны өдрийг хүртэл гүйлгээ хийгдсэн байна гэдгийг нотолж байна.

Дөрөвдүгээр хавтаст хэргийн 146-р талд Бийг сэжигтнээр тооцох тухай 2014 оны 10 сарын 29-ний өдрийн тогтоол, 150-р талд 2015 оны 6 сарын 26-ны өдөр яллагдагчаар татсан тухай тогтоол, 162-165-р талд Зоригтбаяр өөрийн дансаар орсон гүйлгээнүүдийн тайлбарыг хэлсэн байдаг. Бүх гүйлгээнүүдийг мэдүүлэгтээ мэдүүлж хавсаргаж өгсөн байдаг. Боос асуусан учраас үүнийг тусгайлан танилцуулж байна.

174-р талд 2007 оны 10 сарын 09-ний өдөр 1/283 дугаартай төрийн албанд түр томилох тухай гээд гашуун сухайт боомтод Г.Бийг мэргэжилтнээр томилсон байна. 172-р талд гадаад хэргийн харьяатын асуудал эрхлэх газрын даргын тушаал 2009 оны 02 сарын 09-ний өдөр 45 дугаартай чөлөөлөх томилох тухай гээд Бийг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд мэргэжилтнээр томилсон байна. 174-р талд 2010 оны 07 сарын 15-ны өдөр 130 дугаартай улсын байцаагчийн эрх олгох тухай, 175-р талд 2012 оны 09 сарын 04-ний өдрийн гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаал, 176-р талд 2012 сарын 11 сарын 16-ны өдрийн гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаал, 177-р 10 сарын 26-ны өдөр талд гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаал гарсан байна. Тус газрын зохион байгуулалт бүтэц шинээр бий болсонтой холбогдуулан 1-р хавсралтад дурдсан албан хаагчийг 10 сарын 26-ны өдрөөс эхлэн албан тушаалд тус тус томилсугай гээд Дорнод аймаг дахь улсын байцаагчаар томилогдсон байна. 2012 оны 11 сарын 16-ны өдрийн ажилд томилох тухай албаны хяналтын улсын байцаагч Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлж 2012 оны 11 сарын 29-ний өдрөөс чөлөөлж мөн өдрөөс Өмнөговь аймаг дахь албаны ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилж төрийн захиргааны албан тушаалд томилсугай гэсэн тушаал гарсан байна. 179-р тал гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаал 2014 оны 03 сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай ахлах мэргэжилтэн Бийг чөлөөлж мөн газрын даргын тушаалын 2014 оны 04 сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай тушаалаар өмнөд бүс дэх Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр аймгийн захиргааны хэлтсийн дарга албан тушаалд Бийг томилсон тухай, дөрөвдүгээр хавтаст хэргийн 231-р тал 2015 оны 01 сарын 07-ны өдрийн урьд ял шийтгэгдсэн эсэх лавлагаан дээр үгүй гэх лавлагаа байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл судалгааны төвөөс 2015 оны 01 сарын 08-ны өдөр бүртгэгдээгүй гэсэн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Бийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Гэм буруугийн талаар

1.Нийслэлийн Прокурорын газраас Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 Шүүгдэгч Г.Б нь  иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна

-өөрийн эцэг Н.Гансүхийн ХААН банкны 5112034368 тоот юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014-оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал хугацаанд 47 удаагийн  гүйлгээгээр 1,453,574,29 юань буюу 323.703.943,34 төгрөг,

 Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд  2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 07-р сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163.056,56 юань буюу 36.650.020,52 төгрөг,

-Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан:

ХААН банкны 5007578874 дугаартай юаний дансаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

-Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын ХААН банкны 5076129656 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119.554.501,46 төгрөг,

-Өөрийн эхнэр Б.Сарангоогийн ХААН банкны 5007758427 дугаартай дансаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466.383,93 юань буюу 111.554.501,46 төгрөг,

-салсан эхнэр Г.Нандинцэцэгийн ХААН банкны 5007581333 дугаартай юанийн  дансаар 2012 оны 05  дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ийг дуустал хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4.105,94 юань буюу 971.695,10 төгрөг,  

-Г.Батзориг нь өөрийн ХААН банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5002 юань буюу 1.266.950,64 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3.584.264,67 юань буюу 854.141.219,58 төгрөгийн орлого олж, өөрийн орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж 28 дугаартай захирамж \5 дугаар хх-ийн 60-61 дугаар хуудас\-аар хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан байна. Тус захирамжийн дагуу Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн байх ба дараах мөрдөн байцаагчийн даалгавар гарчээ.

- 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Мөрдөн байцаагчийн даалгаварт “... Г.Б эцэг Н.Гансүх, ах Г.Зоригтбаяр, дүү Г.Золбоо, салсан эхнэр н.Нандинцэцэг, одоо хамтран амьдарч байгаа Б.Сарангоо нарын дансанд 2009 оноос хойш юань шилжүүлж байсан дараах нэр бүхий иргэдийг олж тогтоон гэрчээр байцаах. Үүнд: Барсаа, Гэрлээ, Уранаа, Гэрэлтү, Уулаа, Мандарваа, Чулуун-Эрдэнэ, Алтансүх, Сараа, Ганхөлөг, Wu-La, Баатар, Хишигбат, Батцагаан, Сарнай, Нямдарж, Wu Linshan, Гэрэлт, Дэлхий, Билгээ, Мэргэн, Chuanbao, Батцагаан, Хадаа, Хаслуу, Banada, Идэрээ, Сугир, Цэцэн нар болно” \6 дугаар хх-ийн 193 дугаар хуудас\ гэж,

- 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Мөрдөн байцаагчийн даалгаварт “... Г.Бийн эцэг Н.Гансүх, ах Г.Зоригтбаяр, дүү Г.Золбоо, салан эхнэр н.Нандинцэцэг, одоо хамтран амьдарч байгаа Б.Сарангоо нарын дансанд 2009 оноос хойш юань шилжүүлж байсан дараах нэр бүхий иргэдийг олж тогтоон гэрчээр байцаах. Үүнд: 2009-2014 онуудад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нүүрс тээврийн компанид хөтөч, менежер, орчуулагчаар ажиллаж байсан Барсаа, Гэрлээ, Уранаа, Гэрэлтү, Уулаа, Мандарваа, Чулуун-Эрдэнэ, Алтансүх, Сараа, Wu-La, Баатар, Хишигбат, Батцагаан, Сарнай, Нямдарж, Wu Linshan, Гэрэлт, Дэлхий, Билгээ, Мэргэн, Chuanbao, Батцагаан, Хадаа, Хаслуу, Banada, Идэрээ, Сугир, Цэцэн, Өргөнтал, Гаадаа, Дэлхий, Саран, Туяа нар болно.” \7 дугаар хх-ийн 238 дугаар хуудас\ гэж тус тус хийх ажлыг тодорхойлжээ.

Гэрч Ө.Гэрэлтүгийн “...би сая хавтаст хэрэгт байгаа мөнгө шилжүүлсэн баримтуудын хуулбарыг үзэхэд дээрх 5 гүйлгээг би хийсэн байгаа бөгөөд гарын үсэг нь минийх мөн байна. ...Би яг өөрөөсөө бол энэ мөнгийг шилжүүлээгүй. Би сардаа 3000-4000 юанийн цалинтай хүн ийм их хэмжээний мөнгийг шилжүүлэх боломжгүй. Харин компанийн удирдлагын зүгээс энэ мөнгийг шилжүүл гээд данс өгвөл би шилжүүлдэг байсан ” гэх мэдүүлэг \7 дугаар хх-ийн 243 дугаар хуудас\,

Гэрч Цэцэнгийн “Би 2011 оны 07-р сарын дунд үеэс эхлэн Өмнөговь аймагт нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Омогт цагаан шонхор” буюу Хятад талдаа “Чинхуа” гэдэг нэртэй компанийн хөтөч, орчуулагчаар ажиллаж эхэлсэн. ...Энэ мөнгөнүүдийг би дээрх данснууд руу шилжүүлж байсан нь үнэн. Ямар учиртай гэхээр “хятад жолооч нарт виз гаргаж өгнө визний мөнгө” гэж Г.Б хэлж дээрх дансны дугааруудыг надад өгдөг байсан. Би тэдгээр данс руу Батзоригийн хэлсэн юанийг шилжүүлж байсан. Манай компани энэ асуудлыг хууль дүрмийн дагуу явагдаж байна гэж ойлгодог байсан. Визний асуудал ч гэсэн ном журмаараа явагдаж байна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг \7 дугаар хх-ийн 246 дугаар хуудас\-ийг авсан байна.

Улсын яллагчийн яллах дүгнэлтийн “Холбогдсон хэргийн талаар” тодорхойлон бичихдээ: “…Г.Б нь иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар  ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна

-өөрийн эцэг Н.Гансүхийн ХААН банкны 5112034368 тоот юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014-оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал хугацаанд 47 удаагийн  гүйлгээгээр 1,453,574,29 юань буюу 323.703.943,34 төгрөг,

 Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд  2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 07-р сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 163.056,56 юань буюу 36.650.020,52 төгрөг,

-Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан:

ХААН банкны 5007578874 дугаартай юаний дансаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

-Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын ХААН банкны 5076129656 тоот дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119.554.501,46 төгрөг,

-Өөрийн эхнэр Б.Сарангоогийн ХААН банкны 5007758427 дугаартай дансаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466.383,93 юань буюу 111.554.501,46 төгрөг,

-салсан эхнэр Г.Нандинцэцэгийн ХААН банкны 5007581333 дугаартай юанийн  дансаар 2012 оны 05  дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ийг дуустал хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4.105,94 юань буюу 971.695,10 төгрөг,  

-Г.Б нь өөрийн ХААН банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5002 юань буюу 1.266.950,64 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар 182 удаагийн гүйлгээгээр 3.584.264,67 юань буюу 854.141.219,58 төгрөгийг  шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн дүгнэж дээрх нэр бүхий 5 иргэний дансны гүйлгээнд үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн 4 дүгээр хавтаст хэргийн 74-80 дугаар хуудсанд хавсаргажээ.

2014 оны 11 дүгээр сарын 06-ны, 2014 оны 12 дугаар сарын 05-ны, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний, 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүдэд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн даалгавруудад гэрчээр асуугдахаар нэр дурдагдсан хүмүүсээс Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Золбоо болон Н.Гансүх нарын хамтран эзэмшиж байгаа, Б.Сарангоо, Г.Нандинцэцэг нарын дансанд орлого орсон талаар тэмдэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй буюу прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй буюу шүүгдэгч Г.Бийг буруутгаж байгаа яллах талын гол нотлох баримтуудыг өөр нотлох баримтуудаар батлан тогтоох ёстой байтал энэ талаар бүрэн гүйцэт нотлох ажиллагаа хийгээгүй байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бус орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийн шинжид зохицуулсан  бөгөөд дээрх нөхцөл байдлууд нотлогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. Эрүүгийн хэрэг  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг нотлоогүй буюу прокурорын яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэв. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн тухайд албан тушаалтны албаны эрх, үүргээ хэрэгжүүлсэн хугацаатай заавал хамтатган авч үзнэ. Хууль бус эд хөрөнгө бий болсон цаг хугацаа, албан тушаалтны албан тушаал эрхэлж байсан үетэй давхцаж байх нь энэ гэмт хэргийн гол шалгуур юм. Гэтэл яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Г.Бийг 2012 оны 05 сарын 01-ны өдрөөс 2014 оны 12 сарын 31-ний өдрийн дуустал хугацаанд албан тушаалаа ашиглан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж ялладагч энэ байдал хэрэгт авагдаж шинжлэн судалсан 4-р хавтаст хэргийн 174-р талд 2010 оны 07 сарын 15-ны өдөр 130 дугаартай улсын байцаагчийн эрх олгох тухай, 175-р талд 2012 оны 09 сарын 04-ний өдрийн гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаалаар Г.Батзоригийг Дорнод аймаг дахь албан хяналтын байцаагчаар, 176-р талд 2012 сарын 11 сарын 16-ны өдрийн гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаал, 177-р талд 2012 оны 10 сарын 26-ны өдөр гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаал гарсан байна. Тус газрын зохион байгуулалт бүтэц шинээр бий болсонтой холбогдуулан 1-р хавсралтад дурдсан албан хаагчийг 10 сарын 26-ны өдрөөс эхлэн албан тушаалд тус тус томилсугай гээд Дорнод аймаг дахь улсын байцаагчаар томилогдсон байна. 2012 оны 11 сарын 16-ны өдрийн ажилд томилох тухай албаны хяналтын улсын байцаагч Бийг үүрэгт ажлаас нь чөлөөлж 2012 оны 11 сарын 29-ний өдрөөс чөлөөлж мөн өдрөөс Өмнөговь аймаг дахь албаны ахлах мэргэжилтнээр дэвшүүлэн томилж төрийн захиргааны албан тушаалд томилсугай гэсэн тушаал гарсан байна. 179-р тал гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын даргын тушаал 2014 оны 03 сарын 31-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай ахлах мэргэжилтэн Бийг чөлөөлж мөн газрын даргын тушаалын 2014 оны 04 сарын 01-ний өдрийн ажилд томилох тухай тушаалаар өмнөд бүс дэх Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Говьсүмбэр аймгийн захиргааны хэлтсийн дарга албан тушаалд Бийг томилсон тухай зэрэг нотлох баримтуудаар хууль бус эд хөрөнгө бий болсон цаг хугацаа, албан тушаалтны албан тушаал эрхэлж байсан үетэй давхцаж байх гэсэн нөхцөл бүрэн тогтоогдохгүй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл  цаг хугацааны хувьд зөрүүтэй байхад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг тогтоохын тулд бий болсон эд хөрөнгийг албан тушаалтан буюу Г.Бийн албаны үйл ажиллагаатай холбоотой болохыг нотлон тогтоогоогүй байна.

2. Тухайн гэрчүүдээс шилжүүлсэн орлого нь хэний эх үүсвэрээс хэнд, ямар зориулалтаар шилжүүлсэн болох, энэ нь хууль ёсны эсэх /зөрчил гаргасан нэрийдлээр бусдаас торгууль хэлбэрээр мөнгө авч байсан, эсвэл гадаад иргэдэд хөдөлмөрийн виз авахад зуучилж байсан эсэх, шүүгдэгч Г.Батзоригийн хөрөнгө орлого их хэмжээгээр нэмэгдэж ямар хөрөнгө, орлого нэмэгдсэн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс нотолж чадахгүй байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.  

Мөн гэрч Чимгээгийн “...ИХШХЕГ-ын байцаагч Г.Б нь тус зөрчлийн дагуу торгууль тавьдаг. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд тэдэн юанийн торгуулийг хий гэдэг...” \4 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас\, XURENOIMUGE буюу Д.Шүрэнчимэгийн “...Бийн өөрийн бичиж өгсөн дансанд 3 удаа торгууль гэж тушаасан... ” \4 дүгээр хх-ийн 53 дугаар хуудас\, Б.Батцагааны “... Би компанийн захирал Ван Жа Юун гэдэг хүнээс 40300 юань аваад Б байцаагчтай уулзсан чинь надад нэг жижиг цаасан дээр бичсэн дансны дугаар өгөөд энэ дансанд Тэгээд би өгсөн дансанд нь мөнгийг нь хийсэн.” \4 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас\, Э.Эрдэнэгэрэлийн “Визний зөрчил дээр торгууль төлсөн гэж ойлгосон. Бас өөрийнх нь мөнгө гэж бодсон.” \4 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас\, Ш.Зоригту “... Миний ажиллаж байсан Пуушин ХХК-ийн захирал Guo Fei гэдэг хүн Ганц модны боомт дээр бэлэн мөнгө өгөөд Батзоригт өг гэж явуулдаг байсан. Би Батзоригтой уулзахаар бэлэн мөнгө авахгүй, энэ дансанд хий гээд дансны дугаар өгдөг. Би дансанд нь хийдэг байсан...” \4 дүгээр хх-ийн 73 дугаар хуудас\ зэрэг мэдүүлгээр Батзоригоос торгууль гэж тодорхой мөнгийг дансанд тушаалгадаг байсан талаар мэдүүлсэн байна. Гэвч ӨМӨЗО-ны иргэд болох Чимгээгийн “... Би монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр мэднэ. Крилл бичгээр бага зэрэг мэднэ...” \4 дүгээр хх-ийн 48 дугаар хуудас\, XURENOIMUGE буюу Д.Шүрэнчимэгийн “... Би Монгол хэл сайн мэднэ. Босоо Монгол бичгийг сайн мэднэ. Крилл бичгийг бага зэрэг мэднэ.. ” \4 дүгээр хх-ийн 55 дугаар хуудас\, Б.Батцагааны “... Би Монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр бичнэ. Крилл бичиг мэдэхгүй.” \4 дүгээр хх-ийн 66 дугаар хуудас\, Э.Эрдэнэгэрэлийн “Би Монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр бичнэ. Крилл бичиг муухан мэднэ, удаан уншиж чадна.” \4 дүгээр хх-ийн 69 дүгээр хуудас\, Ш.Зоригту “... Би монгол хэлээр ярьж чадна. Хуучин босоо Монгол бичгээр мэднэ. Крилл бичгээр бага зэрэг мэднэ...” \4 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас\ гэх мэдүүлгүүд, Эрдэмтү \4 дүгээр хх-ийн 58 дугаар хуудас\, BILIGETU \4 дүгээр хх-ийн 62 дугаар хуудас\, Улаанхуар \4 дүгээр хх-ийн 64 дугаар хуудас\ нараас монгол хэл, бичиг мэдэх талаар асууж тодруулаагүй зэргээс харахад гэрч нар нь крилл бичиг сайн мэдэхгүй байхад гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, 9.4 дүгээр зүйлийн 1, 3.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй, хууль зөрчсөн байна гэж дүгнэв. 

Улсын яллагчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 152 дугаар Яллах дүгнэлт \10 дугаар хх-ийн 99-107 дугаар хуудас\-д Чимгээ, XURENOIMUGE буюу Д.Шүрэнчимэг, Б.Батцагаан, Э.Эрдэнэгэрэл, Ш.Зоригту нарын болон бусад гэрчүүдийн мэдүүлгийг прокурорын шийдвэрийн үндэслэл болгодог. Хэдийгээр тухайн гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Батзоригийн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл тогтоогдож байна гэж мэтгэлздэг энэ үйл баримт нь хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтаар бүрэн гүйцэт тогтоогдохгүй байна гэж үзэв.

  Шүүгдэгч Г.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар шүүх дүгнэлт гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13, 15 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.”, 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.”, 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж тус тус заасныг баримтлан дээрх гэрч нарын мэдүүлгүүдийг шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Бийг иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газрын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын мэргэжилтэн, улсын байцаагчаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоосоо гадна Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Золбоо болон Н.Гансүх нарын хамтран эзэмшиж байгаа, Б.Сарангоо, Г.Нандинцэцэг нарын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3.584.264,67 юань буюу 854.141.219,58 төгрөгийг шилжүүлэн авч хууль бусаар хөрөнгөжсөн, өөрт нь орж ирсэн орлогыг нотолж чадаагүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт яллаж байна. Тус хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж зааснаар шүүгдэгч Г.Б нь өөрийнхөө гэм буруугүйг заавал нотлох үүрэггүй юм.

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж зааснаар хэргийн бодит байдлыг хангалттай тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан  Нийслэлийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох 201416010167 тоот эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Бийг цагаатгаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Энэ хэрэгт Г.Б нь нийт 134 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.Батзоригийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97А тоот орон сууц, Мерседэс бенз маркийн 77-07 УНП улсын дугаартай авто машин, Г.Золбоогийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 орон сууцуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол, 2015 оны 01 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус  хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3, 36.9 дүгээр зүйлийн  дэх хэсгийн 1, 2, 4,5,  36.6, 36.7, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Прокурорын газраас Г.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201416010167 тоот хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Хорчид овгийн Гансүхийн Батзоригийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Батзоригт холбогдох 201416010167 тоот эрүүгийн 11 хавтас хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97А тоот орон, Мерседэс бенз маркийн 77-07 УНП улсын дугаартай авто машин, Г.Золбоогийн нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 орон сууцыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө захиран зарцуулахыг хязгаарлах тогтоол, 2015 оны 01 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус  хүчингүй болгосугай.

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт холбогдуулан нийт 134 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Г.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА