| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0114/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/137 |
| Огноо | 2021-12-16 |
| Зүйл хэсэг | 28.4.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/137
2021 оны 12 дугаар сарын 16 өдөр Дугаар 2021/ШЦТ/137 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч П.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон П.Мд холбогдох 2129000000118 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч П.М нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Танкийн ротын салааны ахлагч танкийн захирагч, ахлагч П.М нь 2021 оны 08 дугаар сарын 31ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өснөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хадны нутаг дэвсгэрт “оны ялгаа гаргаж дүү нараар туг тахихгүй бол болохгүй юм байна, би чамайг 167-ын хашаанд нар үзүүлэхгүй...” гэх зүй бусаар харьцаж, Цэргийн дотоод албаны дүрмийн 59 дүгээр зүйлд заасан “Цэрийн алба хаагч нь хоорондоо харьцахдаа зүй бусаар харилцах, зохимжгүй үз хэллэг, хараал, хоч нэр хэрэглэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн харуулын салааны харуулчин, дэд ахлагч П.Нямдоржтой харилцан зодолдсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхтөр нь мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч З.Баяраагийн: “…П.М нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Танкийн Ротын салааны ахлагч-танкийн захирагч албан тушаалд ажилладаг ахлах ахлагч цолтой алба хаагч юм. П.Нямдорж нь тус ангийн харуулын салааны харуулчин албан тушаалд ажилладаг. Дэд ахлагч цолтой албан хаагч юм. П.Нямдорж, П.М нар нь хоорондоо зодолдсош үйлдэл нь цэргийн дүрмийг зөрчсөн үйлдэл мөн болно. …П.Нямдорж, П.М нар нь Зэвсэгт хүчний ХЗЦК- чийн тушаалаар томилогдсон цэргийн жинхэнэ алба хаагч мөн юм. Тухайн цэргийн алба хаагчид нь хоорондоо захирагдах алба хаагч биш болно…” гэх мэдүүлэг /xx-ийн 24-р хуудас/
Гэрч Б.Баттогтохын: “…Би П.М Нямдорж гэх хүмүүсийг танина. Ангийн захирагчийн тушаалаар Өмнөговь аймаг Ханбогд сум Цагаан хаданд үүрэг үүрэг гүйцэтгэхээр томилогдон хамт үүрэг гүйцэтгэж байгаа. …Зэвсэгт хүчний 167 дугаар цэргийн ангийн захирагчийн 2021 оны 08 дугаар сарын 23 ний өдрийн А/882 дугаартай тушаалийг болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулан гарын үсэг зуруулан ажилд томилогдон ажиллуулсан. …Тухайн албан хаагч нь бие биенээ захирахгүй…” гэх мэдүүлэг /xx-ийн 32-34-p хуудас
Гэрч Б.Билгүүнбаярын: “… 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр …М нь Нямдоржийг “чиний зан өөрчлөгдөөд байгаа юм уу” гээд байсан… М буцаж очоод “Чи миний цэрэг байсан, чи цэрэг байхдаа ийм байгаагүй биздээ” гээд байсан. Тэгсэн чинь Нямдорж “та одоо зүгээр байлдаа яах гээд байгаа юм бэ” гээд хашхирсан чинь тэр хоёр бие биентэйгээ барьцалдаж аваад тэгээд бие биенээ нэг нэг газар унаад тэгээд салцгаасан… Тухайн үед Нямдорж нь архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Удаахбаяр, М, Намхайдогдон нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /42-44-p хуудас/
Гэрч Б.Удаахбаярын: “…Мөөс болсон зүйлийг нь асуухад би Нямдоржтой маргалдаж намайг цохиод авхаар нь зөрүүлээд цохиод авсан чинь шүд нь хөдөлчихсөн юм шиг байна уруул хавдчихсан байсан гэж ярьсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49-p хуудас/
Гэрч Б.Отгонжаргалын: “…намайг очих үед ямар нэгэн зодоон болсон зүйл байхгүй байсан. Харин Нямдорж гэх залуу машинаасаа ус гаргаж ирээд амаа зайлж байсан. Түүний амнаас цус гарсан харагдсан…” гэх мэдүүлэг /xx-ийн 57-59-p хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 07 ны өдрийн 440 дугаартай “…П.Нямдоржийн биед дээд уруулын дотор салстад сулрал баруун дээд 1-p шүдний сулрал гэмтэд тогтоогдлоо. П.Нямдоржийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 65-66 хуудас/
Яллагдагч П.Нямдоржийн “…би 2021 08 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын Цагаан хаданд хорио цээрийн үед 3 р постонд үүрэг гүйцэтгэхээр үүрэг аваад тэгээд өөрийн хариуцан гарах цэг рүүгээ явсан… удаагүй цагаан өнгийн приүс-20 маркийн машинаас ахлах Мөнхтөр, ахлах ахлагч Намхайдогдон, Удаахбаяр нар цаасан хайрцагтай зүйл аваад машинд сууцгаасан. Тэгээд тэр 3 харуулын 3 дугаар постон дээр архи ууж эхэлсэн…Ахлах ахлагч П.Мөнхтөр нь намайг зүгээр архийг нь хундаглаад сууж байсан чинь “санаа уралдуулаад байна уу” гэж асуухаар би “яасан юм бэ ахаа” гэж хэлсэн чинь юм хэлээгүй. Тэгээд архи нь талдаа орж байсан чинь ахлах ахлагч Мөнхтөр нь “дүү нарааp туг тахихгүй бол болохоо байжээ” гэж хэлээд байлгаад байсан. Тэгэхээр нь би дугараагүй. …ахлах ахлагч Мөнхтөр нь миний баруун гаран дээрх шивээсийг хараад “хэзээ хийлгэсэн юм бэ” гэж асуухаар нь “надаа байсан ш дээ ” гэж хэлсэн чинь “худлаа шаагаад байгаарай пизда минь” гэж хэлээд тэгээд “машиндаа суу гөлөг минь ” гэж хэлсэн. Би хариуд нь “та яагаад байгаа юм бэ” гэсэн. Тэгсэн “чи их том болчижээ” гээд миний нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгээд надтай зууралдаад байхаар нь ахлах ахлагч Мийг дэгээдээд газар унасан чинь намайг гителний захаар боосон.Тэгэхээр нь ахлах ахлагч Мийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж аваад тэгээд салсан. Тэгсэн чинь ахлах ахлагч Мөнхтөр нь “чамайг 167 дугаар ангийн хашаанд нар үзүүлэхгүй” гэж айлган сүрдүүлсэн…П.М архи согтууруулах зүйл хэрэглсэн…” гэх мэдүүлэг /xx-ийн 76-79-p хуудас/
Яллагдагч П.Мийн: “…би 2021 оны 08 дугаар сарын 31 ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт 3 дугаар постонд 24 цагийн үүрэг гүйцэтгээд ээлжнээсээ буусан. Тэгээд хамт үүрэг гүйцэтгэж байсан Удаахбаярын хамт Удаахбаярын аранзнаас 1 шил 0,75 гр-ын Эдэн нэртэй архи 6 лаазтай пиво аваад тэрийгээ буцаад 3 дугаар цэг дээр очоод хувааж уусан… тэгээд архи уусан болохоор түүндээ манараад Нямдоржтой маргалдаад тэгээд Нямдоржийг нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон чинь Нямдорж намайг зөрүүлээд цохиод авсан…” гэх мэдүүлэг /xx-ийн 86-88 р хуудас/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 17 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрэм” /хх-н 101-108-р хуудас, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Нэг.Шүүгдэгчийн гэм буругийн тухайд:
Яллагдагч П.М нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Танкийн ротын салааны ахлагч танкийн захирагч, ахлагч П.М нь 2021 оны 08 дугаар сарын 31ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өснөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хадны нутаг дэвсгэрт “оны ялгаа гаргаж дүү нараар туг тахихгүй бол болохгүй юм байна, би чамайг 167-ын хашаанд нар үзүүлэхгүй...” гэх зүй бусаар харьцаж, Цэргийн дотоод албаны дүрмийн 59 дүгээр зүйлд заасан “Цэрийн алба хаагч нь хоорондоо харьцахдаа зүй бусаар харилцах, зохимжгүй үз хэллэг, хараал, хоч нэр хэрэглэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн харуулын салааны харуулчин, дэд ахлагч П.Нямдоржтой харилцан зодолдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос П.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна. Шүүгдэгч П.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.3-т заасныг зөрчөөгүй байх тул прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн алдаа зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Яллагдагч П.М нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн Танкийн ротын салааны ахлагч танкийн захирагч, ахлагч П.М нь 2021 оны 08 дугаар сарын 31ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өснөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг Цагаан хадны нутаг дэвсгэрт “оны ялгаа гаргаж дүү нараар туг тахихгүй бол болохгүй юм байна, би чамайг 167-ын хашаанд нар үзүүлэхгүй...” гэх зүй бусаар харьцаж, Цэргийн дотоод албаны дүрмийн 59 дүгээр зүйлд заасан “Цэрийн алба хаагч нь хоорондоо харьцахдаа зүй бусаар харилцах, зохимжгүй үз хэллэг, хараал, хоч нэр хэрэглэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн харуулын салааны харуулчин, дэд ахлагч П.Нямдоржтой харилцан зодолдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас гаргасан “…Шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, уг хцгацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан /согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох/ хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах тухай” санал нь хуульд заасан хариуцлагын болон албадлагын бүхий л арга хэмжээг авахаар ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж үзэв.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгий 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцахдаа дүрмийн алдаа зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч П.Мийн ялаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч П.Мөөс хохирогч П.Нямдорж нь хохирол төлөр нэхэмжлэхгүй зүйлгүй, шүүгдэгч П.Мөнхтөр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч П.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА