Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/142

 

 

    2021           12             20                                                         2021/ШЦТ/142                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ч.Х /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон  Ч.Хд холбогдох 2129000000148 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

            Үйлдсэн хэргийн талаар:

Ялладагч Ч.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байрлах “Арвижих нэртэй цайны газар байхдаа иргэн Б.Даваацэрэнгийн гээгдүүлсэн “Redmi 10X” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогч Б.Даваацэрэнгийн: “…Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 2 дахь километрт байрлах Арвижих нэртэй хоолны газарт.. хоолоо идэж дуусгаад уг хоолны газраас гараад утсаараа ярих гэтэл миний утас байхгүй байсан. Би хоолны газарт үлдээчихсэн байна гэж бодоод эргээд ортол утас байхгүй бас хажууд талын ширээнд суугаад хоолоо идэж байсан залуу гараад явчихсан байсан... миний алдагдсан гэх утас Редми 10 икс гэсэн утас байгаа. Ногоон өнгийн тагтай, хар өнгийн дэлэгцтэй, хар өнгийн хавтсан гэртэй утас байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-p хуудас/

Гэрч Н.Бямба-Очирын: “…би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ...Даваацэрэн хүрч ирээд хоолны газарт хоол идэж байгаад гар утсаа орхиод гараад явчихсан байна. Тэгээд буцаад орсон чинь утас байдаггүй, цагдаад мэдэгдчихлээ гэж хэлсэн. Даваацэрэн Редми 10 икс маркийн утас барьдаг байсан. Шинэвтэр утас байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

Яллагдагч Ч.Хийн “…Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд такси үйлчилгээнд явж байгаад сумаас урд байдаг нүүрс тээврийн 2 дахь километрт байдаг Арвижих нэртэй хоолны газарт ороод хоол идээд сууж байхад хажуу талын ширээнд ...хоол идэж байсан залуу хоолоо идэж дуусаад куртикныхээ халааснаасаа  гар утсаа сандал дээр унагачихаад гараад явхаар би тэр гар утсыг аваад...Цогтцэций сум руу явж байгаад замдаа... чулуун хорооны ард талын элсэнд нууж хийчихээд сум руу орсон. ..Би тэр утсыг өөрөө барьж ашиглах гэж байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан.

Шүүгдэгч Ч.Х хувийн байдлын талаар: /хх-ийн 45-р хуудас/

Шүүгдэгч Ч.Х эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67-80-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна. Шүүгдэгч Ч.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.3-т заасныг зөрчөөгүй байх тул прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар алдаатай гүйлгээ андуурагдсан илгээмж гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дахь зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хг 450/дөрвөн зуун тавь/-н нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10, дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-д 450 /дөрвөн зуун тавь/-н  нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Шүүгдэгч Ч.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч Б.Даваацэрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

4.Шүүгдэгч Ч.Х энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг  дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.БАТТУЛГА