Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/143

 

2021 оны 12 дүгээр сарын 21 өдөр                                   Дугаар 2021/ШЦТ/143                                                         Ханбогд сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,

Улсын яллагч: Д.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.О, А.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.О, А.Б нарт холбогдох 2129000000130 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дүгээр сарын 20 ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Ялладагч А.Б нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багын нутаг дэвсгэрт хадам аав Б.Одгаригтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь чулуугаар болон гараараа 3-4 удаа цохиж, тархины доргилт, дух, хамрын зулгаралт, баруун нүдний дээд болон доод цус хуралт, дээд уруулын салстын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

Яллагдагч Б.О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багын нутаг дэвсгэрт хүргэн А.Батзаяатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, тонгорч газарт унаган эрүүл мэндэд нь зүүн хацарын зулгаралт, доод уруулын язарсан шарх, цус хуралц, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож гэмт хэрэгт холбогджээ.            ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, А.Б нарт холбогдох эрүүгийн 2129000000130 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-2-р хуудас/

-Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-13-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Оийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-18-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-23-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Авирмэдын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-27-р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Отгончулуун өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-31-р хуудас/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 498 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35- 38,42-45 -р хуудас/

-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-51-р хуудас/ Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Одгаригийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-89-р хуудас/

- Б.О, А.Бийн суурь боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 53-72-р хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52, 90-95-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд: Яллагдагч А.Б нь 2021 оны 10 дугаар сарын 02- ны шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багын нутаг дэвсгэрт хадам аав Б.Отай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь чулуугаар болон гараараа 3-4 удаа цохиж, тархины доргилт, дух, хамрын зулгаралт, баруун нүдний дээд болон доод цус хуралт, дээд уруулын салстын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан. Яллагдагч Царил овогт Болоожийн Одгариг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багын нутаг дэвсгэрт хүргэн А.Батзаяатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, тонгорч газарт унаган эрүүл мэндэд нь зүүн хацарын зулгаралт, доод уруулын язарсан шарх, цус хуралц, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Оийн: “…2021 оны 10 сарын 02-ны орой гэртээ зурагт үзээд сууж байсан чинь манай охин Оюунбилэгийн нөхөр Б манайд нэг танихгүй залуугийн хамт 21 цагийн үед санаж байна ирсэн... манай гэрийн гадаах воганчигны цонх үүдийг нь балбаад байхаар нь би гарч очоод “чи ирэх болгондоо согтуу ирдэг, яв зайл” гээд загнасан чинь өөдөөс Батзаяа “Би эхнэртэйгээ хончихоод явмаар байна” гээд хэрэлдээд байхаар нь би Батзаяаг тонгороод унагаасан. Тэгээд би ч хамт газар унахад Батзаяа миний дээр гараад баруун гартаа газраас чулуу аваад миний нүүр хэсэгт цохьсон... Батзаяа миний толгой хэсэгт чулуутай гараараа цохьсон. Би Батзаяаг тонгорч унагаасан. Тэгэхэд уруул нь язарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/

Хохирогч А.Бийн: “…2021 оны 10 сарын 02-ны орой найз Авирмэдийн хамт Баян-Овоо сумын Хар заг гэх газарт нутаглах хадам аав Одгаригийн гэрт 21 цагийн үед очоод ...эхнэрийнхээ байгаа воганчигийг тогшсон чинь тайлахгүй байсан. Тэгэхээр нь буцаад машин дээрээ очтол хадам аав Одгариг гарч ирээд барьцалдаж аваад миний уруулыг яз цохьчихоод цаашаа явсан... миний уруул язарсан хамар бага зэрэг хавдартай 7 хоног орчим яваад зүгээр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/

Гэрч С.Авирмэдийн: “…2021 10 дугаар сарын 02-ны өдөр ...Б гэх найз гэрт ирээд хоёулаа манай хадамых руу хамт явчихаад ирье гээд... 21 цаг өнгөрөөгөөд БаянОвоо нутагт байх хадмынд нь очоод гэрлүү нь хамт ороход... хадам аав халамцуу сууж байсан. Тэгэээд сууж байсан чинь тэр О гэх хүн бид хоёр луу уурлаад муу хар хулгайч, гуйлагчингууд яах гээд ирсэн юм гээд уурлаад байсан. Тэгээд Батзаяа гэрээс гараад хажуу айлын воганчиг руу очиж эхнэртэйгээ уулзаж байх шиг байсан... О гэх хүн гэрээсээ гараад Батзаяа руу... уурлаад барьцалдаж аваад газар давхралдаж унасан. Тэгээд Б Оийг гараараа цохьчихсон чинь хамарнаас нь цус гарсан. ...Б бид хоёрыг хадмынд нь очиход О гэх хүн архи уугаад сууж байсан. Тэгээд зодоон болсоны дараа лаазтай пивоноос 4 ширхэгийг уусан...” гэх мэдүүлэг /ххийн 24-27-р хуудас/

Гэрч Ц.Отгончулууны: “…2021 оны 10 сарын 02-ны орой Батзаяа нэг танихгүй залуугийн хамт 21 цагийн үед санаж байна ирсэн. Батзаяа гэрээс гараад машиндаа хэсэг сууж байгаад хажуу воганчигны хаалга цонхыг нь балбаад болохгүй байхаар нь манай нөхөр гуталаа өмсөөд шалдан гарсан. Тэгээд ...чанга чанга дуугаралцаад байсан. .. гарч очтол Батзаяа машинруугаа ороод хаалгаа түгжсэн. Манай нөхөр Одгариг машиных нь тэнд дээшээ хараад хэвтчихсэн нүү ам нь цус болчихсон байсан... манай нөхөр гэртээ 0,33 литрийн архи задлаад дээрээс бага зэрэг уусан байсан. .. манай нөхөр хэлэхдээ Б миний дээр гараад чулуугаар цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 01- ний өдрийн 563 дугаартай “А.Бийн биед зүүн хацарын зулгаралт, доод уруулын язарсан шарх , цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болно. Яллагдагч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 80-89-р хуудас/,

Шүүгдэгч Б.О, А.Б хувийн байдлын талаар: /хх-ийн 52-70-р хуудас/ Шүүгдэгч Б.Одгариг, А.Батзаяа нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-95-р хуудас/, Шүүгдэгч Б.Одгариг, А.Батзаяа нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Амбулатороир эмчлүүлэгсдийн карт, арилжааны банкууд дахь дансны хуулгууд /хх-ийн 32-45, 57-69-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. Хохирогч Б.Оийн биед хөнгөн гэмтэл гэмтэл учруулсан шүүгдэгч А.Батзаяагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хохирогч А.Батзаяагийн биед хөнгөн гэмтэл гэмтэл учруулсан шүүгдэгч Б.Оийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Одгариг, А.Батзаяа Б.О, А.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. Хохирогч Б.Ог тархины доргилт, дух, хамрын зулгаралт, баруун нүдний дээд болон доод зовхины цус хуралт, дээд уруулын салстын язрал гэх хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 498 дугаартай” дүгнэлт /хавтаст хэргийн 35-38-р/ тогтоогдож байна. Хохирогч А.Б зүүн хацрын зулгаралт, доод уруулын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэх хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 563 дугаартай” дүгнэлт /хавтаст хэргийн 42-45-р/ тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.ШүүгдэгчБ.О, А.Б нарт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, А.Бнарт 450 /дөрвөн зуун тавь/-н нэгж буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.О, А.Бнарт энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА