| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2021/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-12-17 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
2021 оны 12 дугаар сарын 17 өдөр Дугаар 2021/ШЦТ/138 Ханбогд сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж, Нарийн бичгийн дарга: Ө.Цэвэгмэд,
Улсын яллагч: Д.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон У.Ат холбогдох 2111008980135 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/: Яллагдагч У.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хишиг арвин Индустриал” ХХК-ийн байранд байхдаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн сүлжээгээр буюу Arhi piwo hurgelt /архи пиво хүргэлт гэсэн фейсбүүк цахим хуудсанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-31 тоотод оршин суух иргэн А.Энхчимэгийн зургийг “Ариунзаяа Энхчимэг” гэх фэйсбүүк хаягнаас “S avna call 800838283 гэсэн бичвэртэйгээр байршуулж, иргэн А.Энхчимэгийн нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.А нь мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм алдаа гаргахгүй гэв.
1. Хохирогч А.Энхчимэгийн: ‘...2021 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 00 цагийн үед миний 80083828 дугаарт дуудлага ирээд ‘санхүү авна гэсэн зарын дагуу ярьж байна’ гээд миний утсанд 40 гаран дуудлага ирээд байхаар нь энэ яагаад миний утсанд ийм дуудлага ирдэг юм бол гээд фейсбүүкээс өөрөө олоод авсан чинь “Архи пиво хүргэнэ” гэсэн групп дээр ' Ариунзаяа Энхчимэг” гэсэн хаягаар 'Санхүү авна' гээд миний зургийг тавьсан байхаар нь гайхаад ухаад үзсэн чинь манай найзын салсан нөхөр Анхбаяр архи пиво хүргэнэ гээд өөрийн 99661463 гэсэн дугаараа тавьсан байхаар нь А байна гэж мэдсэн Аай энэ явдал болоод сүүлд уулзахад манай найз эхнэр Уянгааг уруу татаад залуучуудтай уулзуулаад байна гэж бодоод би уурандаа тавьчихсан гэж надад хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
2. Гэрч Э.Уянгын: "…2021 оны 07 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед найз Энхчимэг өөрийнхөө 80083828 дугаараас миний 80196110 дугаар луу залгаад А миний зургийг архи пиво гэсэн групп дээр тавьчихсан байна гэсэн юм Тэгэхээр нь чи яаж мэдсэн юм бэ гэсэн чинь энэ фейсбүүк хаягаараа өмнө нь өөрийнхөө дугаарыг бичээд тавьчихсан байна гэж хэлсэн ..Тэгэхээр нь би Аын 99661463 гэсэн дугаар луу залгаад Атай холбогдоод “чи яах гээд хүний нэр төрд халдаад байгаа юм' гэсэн чинь эхэндээ үгүй гээд байсан сүүлдээ тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм..." гэх мэдуүлэг /хх-ийн 25-26-р хуудас/
3. Гэрч Б.Болдбаярын “...2021 оны 07 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед би хамтран амьдрагч Энхчимэгийн хамт ...унтах гээд байж байтал Энхчимэгийн гар утсанд дуудлага ирээд байхаар нь би авсан чинь миний хоолойг сонсчихоод утсаа тасалчихаад байсан. Тэгэзд Ои Энхчимэгийг сэрээгээд гар у|санд дуудпага ирээд байна гээд хэлсэн чинь Энхчимэг өөрөө гар утасныхаа дуудлагыг авсан чинь "хэдээр уулзах уу" гээд байхаар нь Энхчимэг гайхаад залгасан дугаар луу нь буцаж залгаад миний дугаарыг хаанаас авсан юм бэ гэсэн чинь групл дээр 8 авна гээд утасныхаа дугаарыг тавьчихсан байна гэсэн юм. Тэгээд бид хоёр фейсбүүкээр хайсан чинь Архи зарна гэсэн групп дээр Ариунзаяа Энхчимэг гэсэн групп дээр Энхчимэгийн зургийг лрофайл зурган дээр таөиад өөрийнх нь 80083828 гэсэн дугаарыг тавьчихсан байсан ..." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
4. Яллагдагч У Аын: "...2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед цайны цагаараа эхнэр Уянгатай ведио калл хийж утсаар ярьсан чинь манай эхнэр согтуу байхаар нь “чи яагаад архи уугаад байгаа юм бэ. хэнтэй архи уугаад байгаа юм бэ" гэсэн чинь найз Энхчимэгтэй ууж байна гэхээр нь “би харъя гэрээ тойруулаад харуулаатах' гэсэн чинь манай эхнэрийн найз Энхчимэг тасарчихсан унтаж байсан. Цааш нь үргэлжлүүлээд гэрээ тойруулаад харж байсан чинь буйдан дээр эрэгтэй хүний хөл харагдахаар нь ‘наана чинь юун эрэгтэй хүн бэ. гэрт яагаад эрэгтэй хүн авч ирээд архидаад байгаа юм бэ" гэсэн чинь манай эхнэр утсаа тасалчихсан. орой ажлаас буугаад амралтын кемп дээрээ амрах гээд байж байтал ... Энхчимэгийн нөхөр над руу дахиж залгаад “танай эхнэр чинь манай эхнэрийг янз бүрийн залуучуудтай танилцуулаад хамт архидаад байна” гэхээр нь би "харин танай эхнэр чинь манай эхнэрийг уруу татаад байгаа юм биш үү", би хөдөө ажилтай байна хотод удахгүй очино, тэгээд уулзаж байгаад учраа олцгооё” гэж хэлээд утсаа тасалчихаад уурандаа ажлын найз Ганзоригийг гуйж байгаад шинэ фейсбүүк нээлгээд Энхчимэгийн фейсбүүкнээс өөрийнх нь нэг зураг татаж аваад архи хүргэлт гэсэн групп дээр S аупа саll 80083828 гэсэн дугаарыг нь зурагтай нь хамт тавьчихса- юм. Тэгээд маргааш өглөө ажлаа хийж байсан чинь манай эхнэр залгаад Энхчимэгийг яагаад фейсбүүк дээр тавьчихсан юм бэ Энхчимэг надруу уурлаад залгаад байна гэхээр нь би устгачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Нэг.Шүүгдэгчийн гэм буругийн тухайд: Яллагдагч У.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хишиг арвин Индустриал” ХХК-ийн байранд байхдаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн сүлжээгээр буюу Arhi piwo hurgelt /архи пиво хүргэлт гэсэн фейсбүүк цахим хуудсанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-31 тоотод оршин суух иргэн А.Энхчимэгийн зургийг “Ариунзаяа Энхчимэг” гэх фэйсбүүк хаягнаас “S avna call 800838283 гэсэн бичвэртэйгээр байршуулж, иргэн А.Энхчимэгийн нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос У.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна. Иймд шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Худал мэдээлэл тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Энхчимэг нь: Миний бие А.Энхчимэг нь У.Ат холбогдох хэрэгт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү, надад учирсан хохирол байхгүй. гэх мэдүүлэг /хх-н 77-р хуудас Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор А.Энхчимэгийг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хх-9/
Хохирогч А.Энхчимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие А.Энхчимэг нь У.Ат холбогдох хэрэгт гомдол санал байхгүй шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбараар шүүгдэгч У.Ат нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын тухайд: Яллагдагч У.Анхбаяр нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хишиг арвин Индустриал” ХХК-ийн байранд байхдаа 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн сүлжээгээр буюу Arhi piwo hurgelt /архи пиво хүргэлт гэсэн фейсбүүк цахим хуудсанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 23-31 тоотод оршин суух иргэн А.Энхчимэгийн зургийг “Ариунзаяа Энхчимэг” гэх фэйсбүүк хаягнаас “S avna call 800838283 гэсэн бичвэртэйгээр байршуулж, иргэн А.Энхчимэгийн нэр төр алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна. Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч У.Анхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар” саналыг гаргасан. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдээлэл тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасншүүгдэгч У.Аыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасншүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч У.А нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч У.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА